| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 148/2017/0091/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2017-07-25 |
| Зүйл хэсэг | 089.1., |
| Улсын яллагч | А.Ариунзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 91
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Ариунзаяа
Нарийн бичгийн даргаар Х.Нарантуяа нар оролцов.
Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* аймагт ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт аймгийн сумын баг 15 дугаар гудамж 6 тоотод оршин суух, аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд сувилагч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт ******* ******* /РД: ДЕ93*******3*******7/,
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* аймгийн суманд оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт аймгийн сумын баг 15 дугаар гудамж 6 тоотод оршин суух, аймгийн “Жүр үр” тортны газар үйлдвэрлэлийн ажилтан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт ******* ******* /РД: /,
Шүүгдэгч Н.******* нь өөрийн төрсөн эгч болох Н.Сувд-Эрдэнийн эзэмшлийн Е-*******22451 дугаартай гадаад паспортыг ашиглан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хууль бусаар улсын хил нэвтэрсэн,
Шүүгдэгч Н.******* нь өөрийн төрсөн дүү болох Н.*******г хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Н.*******гын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05 дугаар сарын 08-нд сэжигтнээр өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 1-нд манай байгууллага байгууллагынхаа ажилчдыг ОХУ-ын Улан-Үдэ хотод аялуулахаар шийдвэр гарсан юм. Ингээд би өмнө нь гадаад паспорт авч үзээгүй байсан учир шинээр гадаад паспорт Улаанбаатар хотод захиалсан. Тэгтэл манай байгууллагынхан 2017 оны 05 дугаар сарын 04-нд явах ёстой байсан бөгөөд миний захиалсан гадаад паспорт гарахгүй удаад байсан. Тэгээд ойр дотныхоноосоо яаж явах талаар асуутал өөртэйгээ төстэй хүний паспортыг ашиглаад явж болно гэсэн. Тэрний дагуу төрсөн эгч Сувд-Эрдэнийн гадаад паспортыг ашиглаж 2017 оны 05 дугаар сарын 05-нд Алтанбулаг боомтоор хил гараад ОХУ-ын Хиагт хотын хилийн шалган нэвтрүүлэх албаны хүмүүст баригдаад хилийн уулзалтаар намайг хүлээлгэн өгсөн. Алтанбулаг боомтын шалгагч надаас регистрийн дугаар асуухад эгчийнхээ регистрийн дугаарыг төвөггүйхэн хэлээд хил нэвтэрсэн. Би эгчээсээ гуйж байгаад авсан. Эхлээд надад дургуйцээд өгөхгүй байсан. “хүмүүсээс асуусан уу?, яг болдог юм уу” гэж их асуусан. Би эгчдээ хүнээс асуугаад “болно гэж байна” гэж хэлээд авсан юм. аймагт амьдардаг Ариунбилэг гэдэг таньдаг эгчээс асуусан, тэр эгч цаашаа бас хүнээс асуугаад надад хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55-р ху/,
2.Шүүгдэгч Н.*******гын 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай байгууллага 2017 оны 05 дугаар сарын 01-нд байгууллагынхаа хэсэг ажилчдыг ОХУ-ын Улан-Үдэ хотод аялуулахаар болсон юм. Ингээд би өмнө нь гадаад паспорт авч үзээгүй учир шинээр гадаад паспорт Улаанбаатар хотод байрлах Улсын бүртгэлийн газарт захиалгаа өгөөд гарахгүй удаад байсан. Явах дөхөөд байхаар нь төрсөн эгч Сувд-Эрдэнийн гадаад поспартыг ашиглаад Алтанбулаг боомтоор Орос явсан. Би өмнө нь Ариунбилэг гэдэг таньдаг эгчээсээ асууж байгаад эгчийнхээ гадаад паспортыг ашигласан гэж худлаа хэлсэн юм. Тэр хүн надад “улсын бүртгэл дээр хурдан паспортыг чинь гаргаад өгье” гэж л хэлсэн юм. Түүнээс биш “эгчийнхээ гадаад паспортыг ашиглаад яв” гэж хэлээгүй. Би яагаад тэгж худлаа хэлсэн гэхээр хэн нэгэн намайг гэмт хэрэг турхирсан байвал миний хэрэг надад хөнгөн тусч магадгүй гэж бодоод тэгээд хэлсэн юм, тэр хүнийг энэ асуудалд хутгаад яах вэ, би өөрийнхөө ухамсраараа энэ хэргийг хийсэн, манай эгч ч энэ асуудалд буруугүй. Надад хүнд өгөөд байх мөнгө төгрөг байхгүй. Би өөрөө бараг мөнгөгүй шахуу явж байсан. Тэр хүнд тэгж хээл хахууль өгөөд байх боломж ч байхгүй, баахан хүмүүс оочирлоод зогсож байгаад л бичиг баримтаа шалгуулаад гарсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 59-р ху/,
3. Шүүгдэгч Н.*******гын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:
....гэх мэдүүлэг
4.Шүүгдэгч Н.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05-р сарын 16-нд сэжигтнээр өгсөн: ... 2017 оны 05 дугаар сарын эхээр манай дүү ******* ажлынхаа хэдэн хүмүүстэй ОХУ-ын Улан-Үдэ хотод хэд хоногийн аяллаар яваад ирэх хэрэг байна гэсэн. ******* өмнө нь гадаад паспорт авч байгаагүй учир надтай хамт тортны газар нягтлан хийдэг хамаатны Ариунбилэг эгч Бурмаа эгчид хэлээд “гадаад паспортыг нь хурдан захиалчвал яасан юм бэ” гээд би Бурмаа эгчтэй утсаар яриад *******гын фото зураг, цахим үнэмлэхийг нь таксигаар өгөөд явуулсан. Тэгсэн маргааш нь “*******г өөрийг нь ирж хурууны хээгээ өгөх юм байна, өөрөөр паспорт гарах боломжгүй юм байна, би захиалж чадсангүй” гэсэн. *******гын явах хугацаа бараг болчихоод 2017 оны 05 дугаар сарын 04-н байна уу 05-ны өдөр надаас “ерөөсөө таны гадаад паспортоор явчихъя, 2-лаа адилхан юм чинь ялгахгүй байх” гэж гуйгаад байхаар нь өмнө нь ийш тийшээ явж үзээгүй, гадагшаа явж үзэгдээ гэж бодоод гадаад паспортоо өгсөн нь үнэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 62-р ху/,
5. Шүүгдэгч Н.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05 дугаар сарын 22-нд яллагдагчаар өгсөн: ...Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлэх ч бас хэцүү юм. Уг нь дүүдээ л тусалсан гэж бодсон. Би паспортоо л өгсөн. Хамжигч гэхээр сонин санагдаад байх юм. Би уг нь хамт яваад хил зөрчөөгүй шүү дээ. Миний дүүдээ паспотроо өгсөн үйлдэл хуулиараа хамжигч болж байгаа юм, одоо тэгээд хүлээн зөвшөөрөхөөс биш яах вэ дээ. 2017 оны 05 дугаар сарын эхээр манай дүү ******* ажлынхаа хэдэн хүмүүстэй ОХУ-ын Улан-Үдэ хотод хэд хоногийн аяллаар яваад ирэх хэрэг байна гэсэн. ******* өмнө нь гадаад паспорт авч байгаагүй учир надтай хамт тортны газар нягтлан хийдэг хамаатны Ариунбилэг эгч Бурмаа эгчид хэлээд “гадаад паспортыг нь хурдан захиалчвал яасан юм бэ” гээд би Бурмаа эгчтэй утсаар яриад *******гын фото зураг, цахим үнэмлэхийг нь таксигаар өгөөд явуулсан. Тэгсэн маргааш нь “*******г өөрийг нь ирж хурууны хээгээ өгөх юм байна, өөрөөр паспорт гарах боломжгүй юм байна, би захиалж чадсангүй” гэсэн. *******гын явах хугацаа бараг болчихоод 2017 оны 05 дугаар сарын 04-н байна уу 05-ны өдөр надаас “ерөөсөө таны гадаад паспортоор явчихъя, 2-лаа адилхан юм чинь ялгахгүй байх” гэж гуйгаад байхаар нь өмнө нь ийш тийшээ явж үзээгүй, гадагшаа явж үзэгдээ гэж бодоод гадаад паспортоо өгсөн нь үнэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 65-р ху/,
6. Шүүгдэгч Н.Сувд-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...
. ...гэх мэдүүлэг,
7.Гэрч Н.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Би мэргэжлээрээ 5 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь шалган нэвтрүүлэх газарт Хил хамгаалах байгууллагад байхад ажилд ороод дараа нь Иргэний харъяатын газар шилжихэд нь ажиллаад одоо Хил хамгаалах байгууллагад шилжихэд мөн ажиллаж байна. Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх заставт зорчигчийн баримт бичиг шалгах манааны гарах чиглэлд баримт бичгийн шалгагчаар үүрэг гүйцэтгэж байсан. 2017 оны 05 дугаар сарын 04-нээс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчим гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад ******* ******* гэсэн нэртэй гадаад паспорттой зорчигч бичиг баримтаа шалгуулсан бөгөөд гадаад паспортан дээрх фото зураг нь зорчигчтойгоо төстэй боловч зурагнаасаа арай туранхай байсан. Тэгээд би зорчигчоос “энэ өөрийн чинь гадаад паспорт мөн үү? биш юм биш үү? регистрийн дугаараа хэл” гэхэд төвөггүй хэлж байсан. Би түүний регистрийн дугаараар улсын бүртгэлийн мэдээллийн санд шалгаж үзээд эцэг, эхийн овог нэр, төрсөн өдрийг нь асуухад төвөггүй хариулж байсан. Тэр зорчигийн зураг тулгалтыг хийгээд өөрөөс нь “яг мөн үү?” гэж дахин асуухад “мөн жаахан турчихсан байгаа юм” гэхээр нь бичиг баримтыг нь шалгаад 262 гэсэн өөрийн дардасыг дарсан. Ер нь маш их ачаалалтай байсан учраас иргэд чирэгдэл учрууллаа гэж маш их зарга хийдэг учир өшөө бүүр сайн шалгаагүй болно. Энэ асуудал маргах зүйлгүй миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 37-р ху/,
8.Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Бид эгч дүүсийн хүүхдүүд. *******гийн ээж нь манай ээжийн дүү. 2017 оны 05 дугаар сарын эхээр санаж байна. ******* гадагшаа Орос руу аяллаар явна гээд гадаад паспорт өмнө авч байгаагүй, яаралтай авах хэрэгэтэй байна, хурдан гаргаад өгчих хүн байна уу гэж ажил дээр ирсэн. Би тэгэхээр нь миний өмнө нь Япон улс руу аяллын виз гаргаж өгнө гээд танилцаж байсан нэг эгч байдаг юм, тэр хүн рүү яриад *******д туслаад өгөөч гээд Улаанбаатар хот руу явуулсан. Тэнд цээж зураг, цахим үнэмлэхээ өгчихөөд буцаад ирсэн. Тэгээд маргааш нь тэр эгч над руу залгаад “энэ хүн чинь өөрөө заавал байхгүй бол болохгүй юм байна, хурууны хээ энэ тэр хэрэгтэй юм байна” гэсэн. Тэгээд би *******д ингэж байна гэдгийг нь хэлээд орхисон. Дараа нь сонсоод байхнээ захиалж чадаагүй юм байна лээ. Миний гуйлтаар хууль ёсны дагуу гадаад паспортыг нь хурдан гаргуулаад өгье л гэж тусалсан юм. Тэгээд ч бүтээгүй. Хэрэв намайг болон тэр зүгээр байгаа эгчийг гүтгэж байгаа бол гомдолтой байна. Тэгээд ч тэгж хэлсний зоргоор хүний бичиг баримт ашиглаад явна гэж юу байхав дээ, нас биенд хүрчихээд өөрөө л мэдээд хүний бичиг баримтаар явсан байлгүй дээ. гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,
9.Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05 дугаар сарын -ний өдөр өгсөн: ...Би ******* гэж танихгүй. ******* бас тэдний нэг хамаатны охин Ариунбилэг бид 3 хамтдаа 2013 онд Япон улс руу явах зорилгоор визэнд ороод татгалзсан хариу авч байсан юм. Тэгээд л Ариунбилэг, ******* гэдэг 2 охиныг таньдаг болсон. Гэхдээ тийм сүрхий холбоотой байдаггүй. Саяхан Ариунбилэг над руу яриад “манай нэг дүү яаралтай Орос руу явах болчихлоо, та яаралтай паспортыг нь захиалаад гаргаад өгөх хэрэгтэй байна” гэхээр нь “за юу ч гэсэн цахим үнэмлэх, зургийг нь таксигаар явуулчих” гээд таксигаар хүлээн авсан. Хуучин бол мөнгөө тушаагаад захиалаад авчихаж болдог байсан. Өмнө нь Ариунбилэгийн гадаад паспортыг тэгж захиалж авч өгч байсан. Би тэрэн шигээ санаад Улсын бүртгэл дээр яваад очсон чинь “хурууны хээгээр нь уншуулдаг болсон” гэхээр нь ******* рүү утсаар яриад “хүн нь өөрөө байхгүй бол болохгүй юм байна, өөрийн явуулсан нь дээр байх” гэсэн чинь “өө тэгвэл амжихгүй юм байна, явах цаг нь болчихсон” гээд утсаа тасалсан. Тэгээд дараахан нь Улаанбаатар хотод байдаг ч гэлүү нэг дүү нь надаас *******гийн цахим үнэмлэхийг нь аваад явсан. Би хэнд ч тэгж хэлээгүй. Би *******гийн зургийг таксигаар хүлээж аваад “дүү чинь чамтай ямар адилхан юм ыэ” гэж л хэлсэн. ******* гэдэг охиныг би хараа ч үгүй. Би бүүр утсаар ярьж байгаагүй. *******д ч тэгж хэлээгүй. ...гэх мэдүүлэг, /хх 39-р ху/,
*******.Гэрч ийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Би *******тай нэг газар хамт ажилладаг. Бүсийн эмчилгээ оношлогооны төвд сувилагч хийдэг. 2017 оны 05 дугаар сарын 04-ний орой аймгаас Сэлэнгийн Алтанбулаг боомтоор хил гараад ОХУ-ын Улан-Үдэ хотод очоод 2017 оны 05 дугаар сарын 07-нд аймагтаа ирсэн. Байгууллагаас нэгдсэн шийвдэр гараагүй, тасаг хоорондоо ярьж байгаад тасгийн эрхлэгч зөвшөөрөөд ээлжийн сувилагч нараа үлдээгээд бид явсан. Тэгсэн Оросын хил дээр гараад цаана нь хүлээж байсан чинь ******* чинь энд үлдэх нь байна, та нар цаашаа явах юм уу яах юм гэж жолооч хэлэхээр нь учрыг нь ойлгохгүй байсан болохоор би яаж буцахав дээ гээд цаашаа яваад буцаж хилээр орж ирсэн чинь “та нар хил зөрчигчтэй хамт явсан байна” гэхээр нь “бид яаж мэдэхэв дээ” гэж хэлээд аймагтаа ирсэн. Уг нь их сайн хүүхэд байгаа юм. Үг дуу цөөтэй, залуу хүүхэд болохоор л тэгсэн юм байлгүй дээ. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 40-р ху/,
11.Гэрч ын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Бид эхээс 4-лээ. Би 3 дахь охин нь, ******* яг миний доод дүү байгаа юм. Миний дээр ******* гээд эгч байгаа. *******гийн хувьд түргэн ааштай, хүнээс үг сонсохгүй, айлын бага охин болохоор эрх өсчихсөн, архи, тамхи хэрэглэдэггүй. Би Улаанбаатар хотод амьдардаг. Манай ******* аймгийн эмнэлэгт сувилагч хийгээд 2 жил болж байна. Саяхан болсон хэргийн талаар бий юу болсныг мэдэхгүй. Өглөө над руу эрт утсаар яриад хил дээр байна гэсэн. БИ Орос явах гэж байгааг нь мэдээгүй. ...гэх мэдүүлэг, /хх 41-р ху/,
12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 05-р сарын 12-ны өдрийн № 2829 тоот актын дүгнэлт хэсэгт:
1. Шинжилгээнд ирүүлсэн Е-*******22451 дугаартай гадаад паспорт дээрх гэрэл зураг нь ******* *******гийн царай төрхтэй тохирохгүй гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй байна.
Жич: Шинжилгээнд ирүүлсэн объект, шинжээчийн 2829 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт хүлээлгэн өгөв.
2.3. ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 43-р ху/,
13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 05-р сарын 12-ны өдрийн № 2828 тоот актын дүгнэлт хэсэгт:
1. Шинжилгээнд ирүүлсэн Е-*******22451 дугаартай Нямсүрэн овогтой ******* гадаад паспорт жинхэнэ.
Жич: Шинжилгээнд ирүүлсэн объект, шинжээчийн 2829 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт хүлээлгэн өгөв. гэх дүгнэлт, /хх-ийн 46-р ху/, Шүүгдэгч Н.*******, Н.******* нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 67,68-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх-ийн 54,60-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 55,61,62-р ху/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 56,63-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-н 57,64,65-р ху/, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж / хх-ийн 4-6-р ху/, хил зөрчигчийн тухай бүртгэл /хх-ийн 7,8-р ху/, хил зөрчигийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт / хх-ийн 9-р ху/, хил зөрчигийн биед үзлэг хийсэн тухай протокол /хх-ийн *******,11-р ху/, шүүгдэгч нарын цахим үнэмлэхий хуулбар /хх-ийн 15,16-р ху/, хилийн уулзалтын протокол /хх-ийн 17-р ху/, Хил зөрчигчийг хүлээн авсан тухай акт /хх-ийн 18-р ху/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн *******,32-р ху/,эд мөрийн баримт тооцон хураан авч хадгалах тухай тогтоол /хх-ийн 35-р ху/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 78,79-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН