Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2022/02585

 

 

 

 

 

 

 

 

 

  2022       09         06                                            182/ШШ2022/02585

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч И.Амартөгс, У.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Ч-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,

Иргэдийн төлөөлөгч Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн төлөөлөгч Г.Ц-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: МН  ХХК-ийн эрхлэн гаргадаг Өнөөдөр сонин нь 2021.10.27-ны өдрийн 209 дугаартай хэвлэлдээ “С***** сайд  асан С.Ч-г ЧХ ы алтан зоосыг наймаалахыг завдсан хэрэгт шалгах уу” гэсэн гарчигтай нийтлэлийг бичсэн байдаг. Энэхүү нийтлэлд “...С.Ч-г түүх, соёлын хосгүй үнэт өв болох ЧХ ы үеийн алтан зоосыг өндөр үнээр наймаалахыг завдсан хэрэгт шалгаж болзошгүй тухай баттай эх сурвалжууд мэдээллээ. С.Ч  С***** сайд аар ажиллаж байхдаа Монголын зоос цуглуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Т гэх хүнээс ЧХ ы алтан зоосыг улсын сан хөмрөгт 100,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьж, төсвөөс уг мөнгийг гаруулан өгөх талаар ярилцаж, тохиролцсон гэнэ. Улмаар уг зоосыг худалдан аваад танил дүүгээрээ дамжуулан 200,000,000 төгрөгөөр борлуулахаар түүх соёлын дурсгалт зүйл цуглуулдаг хүмүүст зургийг нь үзүүлж ханш сонирхох болсон нь хууль хяналтынхны чихэнд төдийгүй дээрх Л.Тын сонорт хүрсэн сурагтай...” хэмээн бичсэн байдаг. Харин энэхүү нийтлэлийг нэхэмжлэгчийн зүгээс хэвлэн нийтлэх эрх чөлөөний хүрээнд илэрхийлэгдээгүй, харин нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт гүтлэгийн шинжтэй мэдээ мэдээлэл гэж үзэж байгаа.

Учир нь ЧХ ы музейн нийт олдворын 85% буюу 6300 гаруй дурсгалын эд зүйл нь бэлэн, үлдсэн 15% нь гадаадын 10 гаруй орон хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээр хувь цуглуулагчдаас дээрх дурсгалуудыг худалдаж авах асуудлууд ихээхэн тохиолддог. Харин нэхэмжлэгч С.Ч ы хувьд ЧХ ы музейд ямар нэгэн дурсгал худалдаж авах эрх мэдэл байдаггүй бөгөөд Соёлын яамнаас гаргасан тодорхой журмын дагуу хувь цуглуулагчдаас дурсгалын зүйл худалдах, худалдан авах ажиллагаа хийгддэг. Өөрөөр хэлбэл, цуглуулгын саналыг Соёлын яамны дэргэдэх Мэргэжлийн зөвлөл шийдээд энийг авах боломжтой гэх саналын хянан үзсэний үндсэн дээр уг Мэргэжлийн зөвлөлөөс гаргасан худалдан авах боломжтой гэсэн үзвэрийн цуглуулгуудыг жагсаалт байдлаар Соёлын яам руу илгээгээд Соёлын яамнаас тухайн санхүүжилт нь гарах байдлаар тухайн цуглуулгыг худалдан авдаг нарийн журам, дараалалтай. Энэ хүрээнд 2021.08.16-ны өдрийн 0172  дугаартай албан бичгээр  ЧХ  музейн үзвэрт авах үзвэрүүдийн цуглуулгын санал гэсэн албан тоотыг хавсралтай нь Соёлын яаманд илгээсэн байдаг. Энэ нийт авах үзвэрийн санал дотор нэг ч алтан зоос худалдаж авах тухай тусгагдаагүй. Энэ саналыг нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/2194 дүгээр албан бичгээр Соёлын яам нь ЧХ ы музейд ийм ийм үзвэрүүдийг авах боломжтой юм байна гэдгийг баталсан албан тоотыг хүргүүлсэн байдаг. Мөн эцсийн байдлаар ЧХ ы музейд үзвэр болгож авахаар баталсан энэ үзвэрийг жагсаалтуудад ЧХ ы үеийн гэх алтан зоос нэг ч байхгүй.

Түүнчлэн нийтлэлд дурдагдсан ЧХ ы үеийн алтан зоос авах гэж байгаа, эсэх асуудал нь эрх бүхий байгууллагаар шалгагдаагүй болох нь хариуцагчийн хүсэлтийн дагуу эрх бүхий байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын 2022.08.31-ны өдрийн 06/1196 дугаар албан тоотоор ЧХ ы үеийн алтан зоос гэдэгтэй холбоотой асуудлаар С.Ч  гэдэг хүн шалгагдаагүй, ямар нэгэн хэрэг үүсгээгүй гэсэн хариу өгсөн байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд нэхэмжлэгч С.Ч  нь ЧХ ы үеийн алтан зоостой холбоотойгоор асуудлаар нэг ч газар  шалгагдаагүй, ЧХ  музейн үзмэрт худалдан авах жагсаалтад байхгүй болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч М ХХК-ийн Өнөөдөр сонины дурдсан нийтлэл нь илт гүтгэлгийн шинжтэй нийтлэл болох нь харагдаж байна. Хариуцагч тал нийтлэл нь үнэн зөв болохыг баримтаар няцааж чадаагүй төдийгүй болно. Өөрөөр хэлбэл энэхүү нийтлэлд нэхэмжлэгч С.Ч ы С***** сайд  асан гэж бичсэн байгаа нь түүний алдар хүндэд халдсан, энэ хүн С***** сайд  байснаараа ард иргэдийн дунд алдар хүндтэй болсон байдаг. Мөн нийтлэлд ЧХ ы музейн захирал гэж бичсэнээрээ нэхэмжлэгч С.Ч ы ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж байгаа, түүнчлэн танил дүүгээр дамжуулан гэж бичсэн нь нэхэмжлэгч С.Ч ы нэр төрийг гутаасан гэж үзэж байгаа юм.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ч ы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, нийтлэлийг тараасан, арга хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйж сэргээхийг даалгах шаардлага гаргасан. Харин шүүх хуралдааны явцад энэхүү шаардлагаа Иргэний хуулийн дурдсан заалтад нийцүүлж нэхэмжлэгч С.Ч ы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах гэж тодруулж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

                                                                                                                       

2.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн бичгийн тайлбарыг ирүүлээгүй болно.

 

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч буруутай, ташаа мэдээлэл тараасан байна. Энэ талаар зохих байгууллагаар шалгуулсан баримт алга байна, Алтан зоосны талаар ямар нэгэн баримтгүй байна. Энэхүү мэдээллээр нэг хүнийг гүтгэсэн гэж харагдаж байна. Харин нэр төрийг нь гутаасан гэхэд эргэлзээтэй байна. Угаасаа хүний албан тушаалынх нь хувьд хардах эрхтэй байдаг боловч нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан мэдээ гэж үзэхээр байна гэв.

 

4.Нэхэмжлэгч нь ЧХ  музей төрийн байгууллага, албан газрын 2020.01.23-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус байгууллагын 2020.03.27-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, С***** сайд ын 2021.03.25-ны өдрийн Б/07 тоот С.Ч-г ажилд томилох тухай тушаал, 2021.03.25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, ЧХ  музейн 2021.08.16-ны өдрийн 01/72 тоот албан бичиг, хавсралт, Соёлын яамны 2021.09.29-ний өдрийн 8/2194 дүгээр албан бичиг, хавсралт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.10-ны өдрийн 10488 дугаар, 2022.01.04-ний өдрийн 438 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаа татгалзах тухай шүүгчийн захирамжууд, Өнөөдөр сонины 2021.10.27-ны өдрийн №209 /7257/ дугаар хэвлэлт эх хувиараа, ЧХ  музейн 2021.11.29-ний өдрийн 01/275 дугаар албан бичиг, хавсралт гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.  

 

5.Хариуцагч шүүхэд ямар нэгэн баримтыг ирүүлээгүй бөгөөд хариуцагч талын хүсэлтээр, 2022.07.01-ний өдрийн 176 дугаар шүүхийн тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2022.09.02-ны өдрийн албан бичиг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022.08.31-ний өдрийн 06/11096 дугаар албан бичгийг шүүхийн жумаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

1.Нэхэмжлэгч С.Ч  нь хариуцагч М ХХК-нд холбогдуулж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, нийтлэлийг тараасан, арга хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйж сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад уг шаардлагаа нэхэмжлэгч С.Ч ы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах гэж тодруулсан болно.

 

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч С.Ч  нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч М ХХК-ийн нь Өнөөдөр сониныхоо 2021.10.27-ны өдрийн 209 дугаараар “С***** сайд  асан С.Ч-г ЧХ ы алтан зоосыг наймаалахыг завдсан хэрэгт шалгах уу” гэсэн гарчигтай мэдээллийг бичсэн бөгөөд энэхүү мэдээлэл нь бодит үнэнд нийцээгүй, илт гүтгэлгийн шинжтэй, худал мэдээлэл, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Ч  нь ЧХ ы үеийн алтан зоосны талаар огт мэдэхгүй, харж байгаагүй, Л.Ттой ямар нэгэн байдлаар уулзаж байгаагүй, зоос наймаалцах талаар ярилцаж байгаагүй, энэ талаар эрх бүхий байгууллагаар ч шалгагдаж байгаагүй нь баримтаар нотлогдож байгаа учир энэхүү нийтлэлийн хүрээнд гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр  няцаалт хийлгэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал татгалзлын үндэслэлээ тайлбарласан бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч С.Ч  өмнө нь С***** сайд аар ажиллаж байсан, тэрээр С***** сайд ын 2021.03.25-ны өдрийн Б/07 тоот тушаалаар ЧХ  музейн захирлаар түр томилогдон, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байх бөгөөд түүний талаар хариуцагч М ХХК нь өөрийн эрхлэн гаргадаг Өнөөдөр сонины 2021.10.27-ны өдрийн 209 дугаараар “С***** сайд  асан С.Ч-г ЧХ ы алтан зоосыг наймаалахыг завдсан хэрэгт шалгах уу” гэсэн гарчигтай “...С.Ч-г түүх, соёлын хосгүй үнэт өв болох ЧХ ы үеийн алтан зоосыг өндөр үнээр наймаалахыг завдсан хэрэгт шалгаж болзошгүй тухай баттай эх сурвалжууд мэдээллээ. С.Ч  С***** сайд аар ажиллаж байхдаа Монголын зоос цуглуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Т гэх хүнээс ЧХ ы алтан зоосыг улсын сан хөмрөгт 100,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьж, төсвөөс уг мөнгийг гаруулан өгөх талаар ярилцаж, тохиролцсон гэнэ. Улмаар уг зоосыг худалдан аваад танил дүүгээрээ дамжуулан 200,000,000 төгрөгөөр борлуулахаар түүх соёлын дурсгалт зүйл цуглуулдаг хүмүүст зургийг нь үзүүлж ханш сонирхох болсон нь хууль хяналтынхны чихэнд төдийгүй дээрх Л.Тын сонорт хүрсэн сурагтай...” гэсэн агуулга бүхий мэдээллийг нийтэлсэн байна.

 

Èðãýíèé õóóëèéí 21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.2.-ò “Èðãýíèé íýð, íýð òºð, àëäàð õ¿íä, àæèë õýðãèéí íýð õ¿íäèéã ãóòààñàí ìýäýý òàðààñàí ýòãýýä ò¿¿íèéõýý ¿íýí çºâèéã íîòîëæ ÷àäàõã¿é áîë ýðõ íü çºð÷èãäñºí ýòãýýäèéí øààðäëàãààð óã ìýäýýã òàðààñàí õýëáýð, õýðýãñýë, ýñõ¿ë ººð õýëáýð, õýðýãñëýýð íÿöààõ ¿¿ðýã õ¿ëýýíý”, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” ãýж òóñ òóñ çààжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч М ХХК-ийн дээр дурдсан нэхэмжлэгч С.Ч ы талаарх мэдээлэл нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх ёстой бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хариуцагч М ХХК нь энэхүү мэдээллийнхээ төлөө, уг мэдээллийнхээ үнэн, зөвийг нотолж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээх учиртай.

 

4.Нэхэмжлэгч С.Ч  нь ажил үүргийнхээ дагуу, ЧХ  музейн захирлын хувиар 2021.08.16-ны өдрийн 01/72 тоот албан бичгээр, ЧХ  музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэх зориулалтаар, 2021 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах төсөл, арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөнд батлагдсан төсвөөс Түүх, соёлын дурсгалт зүйл худалдан авахтай холбогдуулан байгууллага, хувь хүмүүсээс ирсэн саналыг нэгтгэн жагсаалт байдлаар Соёлын яамны соёлын өвийн газарт хүргүүлжээ.

 

Энэхүү албан бичгийн хавсралт болох “ЧХ  музейд байгууллага, хувь хүмүүсээс худалдах санал ирүүлсэн эд өлгийн зүйлсийн нэгдсэн жагсаалт”-аас үзвэл Мөнхийн урлаг эртний өвийн галерей С.Г гэсэн эмээлийн бүүргийн чимэглэл 1 ширхэг, өмчлөгч буюу эзэмшигчээс санал болгож буй үнэ 120,000,000 төгрөг, музейн санал болгож буй үнэ 80,000,000 төгрөг, Шахнаме Персийн миниатур зураг 5 ширхэг, өмчлөгч буюу эзэмшигчээс санал болгож буй үнэ 180,000,000 төгрөг, музейн санал болгож буй үнэ 130,000,000 төгрөг гэх мэтээр нийт 13 хувь хүн, байгууллагуудаас ирүүлсэн эд өлгийн зүйлийг багцалсан байдлаар нэг бүрчлэн, хүснэгтлэн жагсаан бичжээ.

 

5.Соёлын яамны 2021.09.29-ний өдрийн 8/2194 дүгээр хариу албан бичгээр “...ЧХ  музейд Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох Мэргэжлийн зөвлөлийн 2021.08.03-ны өдрийн ээлжит хурлаар ЧХ  музейд худалдан авах саналтай байгаа эд зүйлийн талаар хэлэлцэж, санал дүгнэлтийг хавсралт байдлаар гаргаж, музейд худалдан авахыг дэмжсэн эд зүйлсийн гарал үүслийг нягтлан шалгах, өмлөх эрхийг тодруулах, металлын орц, найрлагыг тодорхойлох, өмчлөгчтэй худалдах, худалдан авах үнийг бууруулах талаар хэлцэл хийх...”-ийг ЧХ  музейн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Ч д зөвлөсөн байх бөгөөд уг албан бичигтэй нэхэмжлэгч С.Ч  захирлын хувиар 2021.10.04-ний өдөр танилцаж, Ш.Эрдэнцэцэгт хэлцэл хийх боломжтой хүмүүстэй уулзаж, гэрээ байгуулах ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

 

Уг хариу албан бичгийн хавсралт болох 2021.08.23-ны өдрийн Соёлын яамны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тогтоох мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтээс үзвэл, “Мөнхийн урлаг” эртний өвийн галерей, С.Гансүх, эмээлийн бүүргийн чимэглэл, Шахнаме Персийн миниатур зураг 5 ширхэг, хөх алаг шаазан ваар 1 ширхэг музейд худалдаж авахыг дэмжсэн болон дэмжээгүй гэсэн байдлаар хувь хүмүүс, байгууллагуудаас ирүүлсэн эд өлгийн зүйлсийг багцалсан байдлаар, нэг бүрчлэн хүснэгтлэн жагсаан бичиж, сүүлийн хүснэгтэд санал, дүгнэлтийг тусгажээ.

 

6.Мөн ЧХ  музей нь 2021.11.29-ний өдрийн 01/275 тоот албан бичгээр Түүх, соёлын дурсгалт зүйлс худалдан авахтай холбогдуулан хувь хүн, уран бүтээлчдээс ирсэн саналыг нэгтгэн, жагсаалт үйлдэж, Соёлын яамны өвийн газарт хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ЧХ  музей нь 2021.08.16-ны өдрийн 01/72 тоот албан бичгээр, 2021.11.29-ний өдрийн 01/275 тоот албан бичгээр хоёр удаа Түүх, соёлын дурсгалт зүйл худалдан авахтай холбогдуулан байгууллага, хувь хүмүүсээс ирсэн саналыг нэгтгэн, жагсаалт байдлаар Соёлын яамны соёлын өвийн газарт хүргүүлсэн байх бөгөөд энэхүү албан бичиг, хавсралтуудад ЧХ ы үеийн алтан зоосны асуудал огт тусгагдаагүй, тийм эд өлгийн зүйлийг худалдах саналыг хувь хүн, байгууллагаас ЧХ  музейд ирүүлээгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч С.Ч д холбогдуулж Түүх, соёлын хосгүй үнэт өв болох ЧХ ы үеийн алтан зоосыг өндөр үнээр наймаалахыг завдсантай холбоотой ямар нэгэн гомдол мэдээлэл Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанд ирээгүй, энэ талаар Авлигатай тэмцэх газар ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон.

 

Тодруулбал, “С***** сайд  асан С.Ч-г ЧХ ы алтан зоосыг наймаалахыг завдсан хэрэгт шалгах уу” гэсэн гарчигтай мэдээлэлд бичигдсэнээр нэхэмжлэгч С.Ч-г түүх, соёлын хосгүй үнэт өв болох ЧХ ы үеийн алтан зоосыг өндөр үнээр наймаалахыг завдсан ямар нэгэн хэрэг эрх бүхий байгууллагад шалгагдаагүй, нэхэмжлэгч С.Ч  С***** сайд аар ажиллаж байхдаа Монголын зоос цуглуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Т гэх хүнээс ЧХ ы алтан зоосыг улсын сан хөмрөгт 100,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьж, төсвөөс уг мөнгийг гаргуулан өгөх талаар ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй, улмаар уг зоосыг худалдан аваад танил дүүгээрээ дамжуулан 200,000,000 төгрөгөөр борлуулахаар түүх соёлын дурсгалт зүйл цуглуулдаг хүмүүст зургийг нь үзүүлж ханш сонирхох болсон нь хууль хяналтынхны чихэнд төдийгүй дээрх Л.Тын сонорт хүрсэн гэх үйл баримтууд тогтоогдсонгүй.

 

7.Өөрөөр хэлбэл, хариуцагч М ХХК нь ¯íäñýí хóóëèéí 17 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 2-ò çààñнаар иргэний нэгэн адил õ¿íèé íýð òºð, àëäàð õ¿íä, õóóëü ¸ñíû àøèã ñîíèðõëûã õ¿íäýòãýõ ¿íäñýí ¿¿ðãýý áèåë¿¿ëýýã¿é, тэрээр Өнөөдөр сонины 2021.10.27-ны өдрийн 209 дугаараар “С***** сайд  асан С.Ч-г ЧХ ы алтан зоосыг наймаалахыг завдсан хэрэгт шалгах уу” гэсэн гарчигтай, бодит үнэнд нийцээгүй мэдээг нийтэлснээр нэхэмжлэгч С.Ч ы эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байх ба, хариуцагч М ХХК нь тухайн мэдээллийнхээ үнэн зөв, бодит байдалд нийцсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3.-т зааснаар баримтаар нотлосонгүй.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар “гутаасан мэдээ” нь бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийг хууль буюу ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, эсхүл буруу шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг нь доройтуулсан байх шинжийг агуулж байдаг.

 

8.Тиймээс хариуцагч М ХХК-ийн Өнөөдөр сонины 2021.10.27-ны өдрийн 209 дугаарт нийтлэгдсэн “С***** сайд  асан С.Ч-г ЧХ ы алтан зоосыг наймаалахыг завдсан хэрэгт шалгах уу” гэсэн гарчигтай “...С.Ч-г түүх, соёлын хосгүй үнэт өв болох ЧХ ы үеийн алтан зоосыг өндөр үнээр наймаалахыг завдсан хэрэгт шалгаж болзошгүй тухай баттай эх сурвалжууд мэдээллээ. С.Ч  С***** сайд аар ажиллаж байхдаа Монголын зоос цуглуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Т гэх хүнээс ЧХ ы алтан зоосыг улсын сан хөмрөгт 100,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьж, төсвөөс уг мөнгийг гаруулан өгөх талаар ярилцаж, тохиролцсон гэнэ. Улмаар уг зоосыг худалдан аваад танил дүүгээрээ дамжуулан 200,000,000 төгрөгөөр борлуулахаар түүх соёлын дурсгалт зүйл цуглуулдаг хүмүүст зургийг нь үзүүлж ханш сонирхох болсон нь хууль хяналтынхны чихэнд төдийгүй дээрх Л.Тын сонорт хүрсэн сурагтай...” гэсэн агуулга бүхий мэдээллийг “гутаасан мэдээ” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ талаарх иргэдийн төлөөлөгчийн гаргасан “...хариуцагч буруутай, ташаа мэдээлэл тараасан байна. Энэ талаар зохих байгууллагаар шалгуулсан баримт алга байна, Алтан зоосны талаар ямар нэгэн баримтгүй байна. ...нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан мэдээ гэж үзэхээр...” байна гэсэн агуулга бүхий дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж үзлээ.

 

9.Иймд нэхэмжлэгч С.Ч  нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэхээр шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч С.Ч ы íýð òºð, àëäàð õ¿íä, ажил хэргийн нэр хүндийг ãóòààñàí ìýäýýг òàðààñàí хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх тул нэхэмжлэгч С.Ч ы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч М ХХК-нд даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Нэхэмжлэгч С.Ч ы тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ч д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасантай нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар хариуцагч М ХХК-ийн Өнөөдөр сонины 2021.10.27-ны өдрийн 209 дугаарт нийтлэгдсэн “С***** сайд  асан С.Ч-г ЧХ ы алтан зоосыг наймаалахыг завдсан хэрэгт шалгах уу” гэсэн гарчигтай мэдээлэл нь íýõýìæëýã÷ С.Ч ы íýð òºð, àëäàð õ¿íд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг ñýðãýýæ, гутаасан ìýäýýг òàðààñàí õýëáýð, хэрэгслээр íÿöààëò õèéõийг хариуцагч М ХХК-нд даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ч ы тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ч д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХТУЯА

 

                     ШҮҮГЧИД                                     И.АМАРТӨГС

 

                                                                              У.САЙНБИЛЭГ