2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар   2025/ШЦТ/1993

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Тогтох,

шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лигийн овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2510000000552 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Лигийн овогт *******гийн ******* /РД: ../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.******* нь үргэлжилсэн үйлдлээр:

2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт байрлах "******* 2 хороолол"-ын нутаг дэвсгэрт хохирогч Б.*******гаас "2 хоногийн хугацаатай playstation-5" тоглоомыг түрээслэнэ гэж хуурч, төөрөгдөлд оруулж эд зүйлийг бусдад барьцаалж, 2,464,500 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ******* 2 хотхоны ******* байрны ******* тоотод хохирогч М.*******ааc "Playstation-5" тоглоом түрээсэлье гэж хуурч, төөрөгдөлд оруулж эд зүйлийг нь барьцаанд тавьж 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүннү 2222 хороолол"-ын нутаг дэвсгэрт хохирогч Б.*******ээс "2 хоногийн хугацаатай playstation-5" тоглоом түрээслье гэж хуурч, төөрөгдөлд оруулж эд зүйлийг барьцаанд тавьж 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 3 удаагийн үйлдлээр 5,864,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би анх 01 дүгээр сарын 31-ний өдөр ******* гэх хүнээс playstation-5 тоглоом түрээсийн гэрээгээр аваад ломбардад барьцаанд тавиад буцааж аваагүй, дараагийн 2 хохирогчоос бас playstation-5 тоглоомыг түрээслэн авч, ломбардад барьцаанд тавиад мөн адил буцааж аваагүй алдсан гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2510000000552 дугаартай хавтаст хэргээс:

 

1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 1-3 дахь тал/,

Хохирогч Б.*******гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ХУ2-25-19 дугаартай тайлан /хавтаст хэргийн 14-19 дэх тал/,

 

2. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

Хохирогч М.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2374 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 89-91 дэх тал/,

Хохирлын мөнгө шилжүүлсэн баримт болон шүүгдэгчтэй харилцсан фейсбүүк чатны зураг /хавтаст хэргийн 108-119 дэх тал/,

 

3. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 141-143 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

Хохирогч Б.*******ий Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 146 дахь тал/,

Хохирогч Б.*******ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 149, 187 дахь тал/,

Гэрч Н.*******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 189 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-25/02/86 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 153-154 дэх тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 158-160 дахь тал/,

Хохирлын мөнгө шилжүүлсэн баримт болон шүүгдэгчтэй харилцсан фейсбүүк чатны зураг /хавтаст хэргийн 163-165 дахь тал/,

 

Шүүгдэгч Х.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47, 130-131, 194, 212 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 26, 97 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 29, 102, 180 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30, 103, 178 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 31, 104, 179 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 32, 100, 183 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 33, 182 дахь тал/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт /хавтаст хэргийн 101 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 181 дэх тал/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.*******д холбогдох хэргийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 319 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Х.******* нь үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр:

 

Нэг. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт байрлах "******* 2 хороолол"-ын нутаг дэвсгэрт хохирогч Б.*******гаас "2 хоногийн хугацаатай playstation-5" тоглоомыг түрээслэнэ гэж  хуурч, төөрөгдөлд оруулж эд зүйлийг нь барьцаанд тавьж 2,464,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 1-3 дахь тал/,

Хохирогч Б.*******гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би хувираа Playstation тоглоом түрээслүүлдэг юм. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Х.******* гэх хүн надаас 2 хоногийн хугацаатай Playstation5 тоглоомыг маань түрээслье гэж ярихаар нь би Хан-Уул дүүргийн ******* 2 хорооллын ******* дугаар байрны ******* тоотод тоглоомоо аваачиж өгсөн. Би 2 хоногийн дараа холбогдоход хугацааг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тухайн ******* гэх залуутай холбогдож чадахаа болиод Playstation тоглоомоо 2 гар, 8 тоглоом, playstation-ний цүнхний хамт хүргэж өгсөн хүргэж өгсөн газраа ирэхэд гэрийн эзэн гэх өөр залуу гарч ирээд хэд хоног гэртээ байхгүй байх хугацаанд ******* ганц 2 найзтайгаа playstation түрээслэж тоглосон гэж хэлж байсан өөртэй нь холбоо барьчих гэхээр нь ******* гэх залуутай фейсбүүкээр нь холбогдоход Playstation-r чинь ломбарданд тавиад хугацаа нь дуусаад алдчихсан гэж хэлсэн. Тэгээд одоо хүртэл тоглоом болон үлдсэн түрээсийн мөнгөө буцаан авч чадахгүй цагдаагийн байгууллагад хандаж байна.

Би 1 хоногийн 60.000 төгрөгөөр түрээслэсэн бөгөөд ******* гэх залуу 2 хоног түрээслэнэ гэхээр нь хямдруулаад 2 хоногийн 100.000 төгрөгөөр түрээслэсэн. Түүнээс хойш хоногийн 60.000 төгрөгөөр бодсон. ...Тухайн залуу надад 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 10 хоногийн түрээсний мөнгө 580,000 төгрөг өгсөн Түүнээс хойш ямар нэгэн мөнгө өгөөгүй, түрээсийн хоног нь бодогдоод яваад байгаа юм. ...Ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Амаар ярилцаж тохиролцсон юм. ...Playstation5 тоглоомыг 2024 оны 12 дугаар сард цамбагаравын урд байдаг Номин дэлгүүрийн 2 давхарт байдаг Playstation зардаг газраас 1.400.000 төгрөгөөр худалдан авч байсан, 2 гарыг нь хувь хүнээс шинээр нь 1 гарыг нь 220.000 төгрөгөөр худалдан авч байсан, Playstation5 тоглоомоо түрээслэхдээ нийт 8 тоглоом дагалдуулан өгч байсан бөгөөд тухайн 8 тоглоомыг би бүгдийг нь нийт 1.000.000 орчим төгрөгөөр худалдан авч байсан юм. Playstation5 тоглоомны цүнхээ М2 дэлгүүрээс 100.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Playstation5 тоглоом бусад дагалдуулан өгсөн зүйлийнхээ мөнгийг нь авмаар байна. Мөн үлдсэн хоногийн түрээсийн мөнгөө авмаар байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ХУ2-25-19 дугаартай тайланд: 8 тоглоом, тоглоомын гар, цүнх, тоглуулагч зэрэг нийт 11 ширхэг эд зүйлсийг 2,464,500 төгрөгөөр үнэлэв /хавтаст хэргийн 14-19 дэх тал/,

 

Хоёр. 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ******* 2 хотхоны ******* байрны ******* тоотод хохирогч М.*******ааc "Playstation-5" тоглоомыг нь түрээсэлье гэж хуурч, төөрөгдөлд оруулж эд зүйлийг нь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

Хохирогч М.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн үед Х.Балжка гэх хаягнаас над руу Playstation-5 пат загварын тоглоомыг түрээслье гэж хэлэхээр нь утсаар болон чатаар холбогдож байгаад Х.Балжка гэх хүнд Хан-Уул дүүргийн 21 хороо *******-2 хороолол ******* байрны ******* тоотод хүргэж өгөөд гэрт нь ороход 2 залуу байж байсан. Тэгээд түрээсний мөнгө хүргэлтэйгээ хамт 80.000 төгрөгийг ******* ******* гэх нэртэй ..дугаартай дансаар над руу мөнгө хийсэн. Би тэр өдөр нь тоглоомоо холбож өгөөд гарч яваад маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөө Х.Балжкагийн .. дугаар луу залгахад холбогдохгүй байхаар нь шууд гэр лүү очоод хаалга нүдэхэд өөр танихгүй залуу хаалга онгойлгоод Балжка манай байгаа юм , өчигдөр гараад явсан, мэдэхгүй байна. Цагдаад өгвөл өг гэж хэлсэн. Тэгээд ямар нэгэн холбогдох боломжгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. 2025 оны 01 дүгээр сард 1.400.000 төгрөг, гарыг нь 250.000 төгрөгөөр тус тус авч байсан ба дотроо 6 ширхэг тоглоомтой 1 ширхэг 241.850 төгргөөр тус тус авсан. Тухайн хүнд Playstation-5 пат тоглоомоо түрээсийн зориулалтаар 1 хоногийн хугацаатай түрээслүүлдэг. Надаас анх удаагаа авсан, би танихгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2374 дугаартай дүгнэлтэд: Playstation-5  тоглоом 1 ширхэг 1.100.000 төгрөгөөр үнэлэв /хавтаст хэргийн 89-91 дэх тал/,

Хохирлын мөнгө шилжүүлсэн баримт болон шүүгдэгчтэй харилцсан фейсбүүк чатны зураг /хавтаст хэргийн 108-119 дэх тал/,

 

Гурав. 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүннү 2222 хороолол"-ын нутаг дэвсгэрт хохирогч Б.*******ээс "2 хоногийн хугацаатай playstation-5" тоглоомыг түрээслэнэ гэж хуурч, төөрөгдөлд оруулж эд зүйлийг шилжүүлэн авч барьцаанд тавьж 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 141-143 дахь тал/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

Хохирогч Б.*******ий Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 146 дахь тал/,

Хохирогч Б.*******ий мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017 оноос хойш ажлынхаа хажуугаap Playstation түрээслэх үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *******гийн ******* гэх хүн 8844**** дугаараас над руу холбогдоод Playstation түрээслаж авъя гэхээр нь тэрнийх нь дагуу *******ын ажил гэх Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Хүннү 2222 хотхоны “..” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийж байхад нь Playstation 5-г 2 гар 5 тоглоомын хамт аваачиж өгсөн. Тэгээд 2 хоногоор түрээслэхээр болоод хоёр өдрийн мөнгө болох 100.000 төгрөгийг миний данс руу тухайн уулзсан үедээ хийгээд тэрнээс хойш холбогдохгүй, ор сураггүй алга болсон.  Тэгээд холбоо барихгүй байж байгаад 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* нь тухайн Playstation-r ломбардад тавьснаа хэлсэн. Тэгэхээр нь  би Монгол Улсын их сургуулийн 4 дүгээр байрны ойр хавьд байх “найман анд” ломбардад очиход тавьчихсан байхаар нь цагдаад дуудлага өгтал Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл гарга гэж хэлсэн. ...Playstation-5 нь 2.680.000 төгрөг болно, ер нь бол аваад 2-3 сар болж байгаа. Би тухайн хүнийг олж Playstation-5аа буцааж ломбарднаас чөлөөлүүлж авмаар байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 149, 187 дахь тал/,

Гэрч Н.*******ы мөрдөн байцаалтад өгсөн: 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “..” гэх ломбарданд Playstation-5 тоглоомыг 900.000 төгрөгөөр 2 гар, 6 тоглоомын хамт 14 хоногийн хугацаатай тавьж байсан. …Тухайн үед ганцаараа явж байсан ба Playstation-5  тоглоом авах уу гэхээр нь авна гээд барьцаанд авч байсан. Одоо тухайн Playstation-5  тоглоом манайд байхгүй. 14 хоногийн хугацаа нь дуусаад ******* гэх хүн рүү залгахад утсаа авахгүй байхаар нь өөр хүнд зарчихсан. Хэд хоногийн дараа Playstation-5  тоглоомын эзэн нь гэх хүн орж ирэхээр нь зарсан хүнтэй нь холбоод эзэнд нь буцаагаад 1.002.000 төгрөгөөр өгөөд явуулсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 189 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-25/02/86 дугаартай дүгнэлтэд: Playstation-5  тоглуулагч 1 ширхэг, 2 ширхэг тоглуулагчийн гар, нийт 2.300.000 төгрөгөөр үнэлэв /хавтаст хэргийн 153-154 дэх тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Найман анд зургаа гэх нэртэй ломбардны хяналтын камерын бичлэгт үзлэг хийв. Тус бичлэг дээр ******* нь тус ломбард руу орж ирж байгааг зургаар харуулав. Тус бичлэг дээр ******* нь плейстейшн тоглуулагч тоглоомын гар тоглоомын хайрцаг зэрэг зүйлсийг ломбардны хүнд хүлээлгэн өгч байгааг зургаар харуулав...гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 158-160 дахь тал/,

Хохирлын мөнгө шилжүүлсэн баримт болон шүүгдэгчтэй харилцсан фейсбүүк чатны зураг /хавтаст хэргийн 163-165 дахь тал/,

 

Шүүгдэгч Х.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би тухайн үед нь мөнгийг цахим мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан. Би *******д 400.000 төгрөг  дансаар шилжүүлсэн, өөр хохирол барагдуулсан зүйл байхгүй. ...М.*******ад хохирол барагдуулаагүй.

Би анх ******* гэх хүнээс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр playstation-5 тоглоомыг 2 хоногийн хугацаатай 100.000 төгрөгөөр түрээслэн авч 2 хоног нь дуусаад 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааг нь сунгасан юм. Тэгээд би тухайн тоглоомыг 2 тоглоомын гар, цүнхний хамт 25 дугаар эмийн сангийн тэнд байх Эрдэнэс нэртэй ломбардад 900.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай тавиад буцаан авч чадалгүй үхүүлчихсэн юм.

Дараа нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дахин өөр хүнээс playstation-5 тоглоомыг 1 хоногийн хугацаатай 60.000 төгрөгөөр түрээслэн авч тухайн өдрөө Хүнсний 4-т байрлах барьцаалан зээлдүүлэх хаягтай ломбардад 800.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай тавиад мөн адил авч чадалгүй үхүүлсэн.

Дараа нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөр хүнээс playstation-5 тоглоомыг 100.000 төгрөгөөр 2 хоногийн хугацаатай түрээслэн аваад 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүнсний 4-т байх "Н.." гэх хаягтай ломбардад 800.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай тавиад авч чадалгүй үхүүлсэн. Дээрх 3 playstation тоглоомыг 3 өөр хүнээс түрээслэн авсан. ...Би ганцаараа явж ломбардад тавьдаг байсан. ...Би эхний ломбардад тавьсан мөнгөөр 300.000 төгрөгөөр зээлээ дараад, 100.000 төгрөгийг өөрийн хэрэглээнд үрээд, үлдсэн мөнгөөр нь мөрийтэй тоглоом тоглосон. Сүүлийн 2 playstation-ний мөнгөөр бүгдийг нь мөрийтэй тоглоом тоглочихсон. ...Хамгийн эхэнд түрээслэн авсан playstation-5 тоглоомын эзэн ******* гэх хүнд 400.000 төгрөг өгсөн. Өөр барагдуулсан зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47, 130-131, 194, 212 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

         

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.

Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

Залилах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч Х.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд хохирогч Б.*******, М.*******, Б.******* нараас “playstation-5” тоглоомыг хоногоор түрээслэн авч, “playstation-5” тоглоомыг бусдын өмчлөлийнх гэж мэдсээр байж барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, мөнгийг хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан үйлдэл нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

 

Шүүгдэгч Х.*******ын дээрх 3 удаагийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан ба шүүгдэгч Х.******* нь 3 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч Х.******* нь Залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.******* нь хохирогч Б.*******, М.*******, Б.******* нарыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

          2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 26, 97 дахь тал/

 

           Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тэрээр нийт 61 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон 61 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөс 915,000 төгрөгийг ял эдэлсэнд тооцон, үлдэх 2,085,000 төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоох дүгнэлт гаргасан.

            Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирол хор уршгийг арилгасан нөхцөл байдал болон тэрээр ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******8 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй. 

Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хоригдсон ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 61 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан *******8 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэв.

 

           3. Хохирол төлбөрийн талаар: 

            Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эд хөрөнгөнд 2.464.500 төгрөгийн, хохирогч М.*******ын эд хөрөнгөнд 1.100.000 төгрөгийн, хохирогч Б.*******ий эд хөрөнгөнд 2.300.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь шүүхийн шатанд буюу 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлж, хохирол хор уршгийг бүрэн арилгасан болох нь хохирогч Б.*******, М.*******, Б.******* нарын бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Лигийн овогт *******гийн *******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг *******8 /дөрвөн зуун наян найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 61 хоногийн нэг хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан *******8 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь хохирогч Б.*******д 2.464.500 төгрөг, хохирогч М.*******ад 1.100.000 төгрөг, хохирогч Б.*******д 2.300.000 төгрөг, тус тус нөхөн төлсөн хохирол, хор уршгийг бүрэн арилгасан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5.  Шүүгдэгч Х.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР