Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 93

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч Л.Энхтайван

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн

 Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнгөнцэцэг

 Нарийн бичгийн дарга Х.Нарантуяа  нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Х.Хэрлэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000115  дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 2001 оны 08 сарын 08-ны өдөр Сэлэнгэ Сүхбаатар суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, аав, дүү нарын хамт, Сэлэнгэ Сүхбаатар сум Ганзам 7-р баг 3-р хэсэг 1 тоотод оршин суух, 12 жилийн Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч, улсаас авсан гавъяа шагналгүй, Жонон овогт Хуягаагийн Хэрлэн /МЮ01080816/

      

Холбогдсон хэргийн талаар

           Насанд хүрээгүй яллагдагч Х.Хэрлэн нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р баг 3-р хэсэг 04 тоот, иргэн Д.Мөнхбаатарын байшинд хууль бусаар нэвтэрч Sony маркийн камер 1ш,  90А аккумлятор 1ш, 40А аккумлятор 1ш, STR-8 үнэртэй ус 1ш, Million үнэртэй ус 1ш, андройд гар утасны зөөврийн цэнэглэгч 1ш зэрэг эд зүйлс хулгайлан 439000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Хэрлэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....4 сарын дундуур PC-нд донтсон. Тэгээд тоглохгүй байхаар шөнө унтаж чадахгүй босч яваад, гар салагнаад, Бачимдаад, барьсан зүйлээ авч шиддэг болсон. Ээж тэрнээс хойш надад мөнгө өгөхөө болисон, өгсөн мөнгөөр нь би дандаа PC тоглодог байсан. Би PC тоглохгүй байхаар хамаг бие салагнадаг байсан. Мөнхбаатар гэдэг хүний гэрийн хажуугаар байнга гардаг тэгээд нэг өдөр гэрт нь ороод 2 акумлятар, үнэртэй ус, камер зэргийг авсан. Эрээн ампиртай аккумуляторыг захын ард 1 дүгээр байрны ард 10000 төгрөгөөр, нөгөө акумуляторыг 7000 төгрөгөөр зарсан. Камер үнэртэй ус нь надад байсан...” гэх мэдүүлэг

     Хохирогч Д.Мөнхбаатарын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр очоод эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлж байхад манай найз Цээсүрэн над руу залгаад гэрийн чинь хаалга онгорхой байна танай гэрт хүн байгаа юм уу гэж надаас асуухаар нь Би Улаанбаатар хотод байна гэрт хүн байхгүй эзэнгүй байгаа гэж Цээсүрэнд хэлээд би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт залгаж дуудлага өгч шалгуулсан. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай гэрт дахин хулгай орж гэрээс эд зүйл алдагдсан байна гэж Цээсүрэн хэлэхээр нь дахиж Цагдаагийн газарт хандаж дуудлага өгч байсан юм гэрт хэн гэдэг хүн хулгай хийсэн талаар надад мэдэх зүйл алга. 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирж гэрийнхээ эд зүйлийг шалгахад том өрөөний орон дээр байсан эрэгтэй хүний үнэртэй ус Sony маркийн камер 1 ширхэг, жижиг өрөөнд байсан 90 ампертай акумлятор 1 ширхэг, 40 ампертай акумлятор 1 ширхэг зэрэг эд зүйл алга болчихсон байна. Өөр ямар нэгэн эд зүйл алга болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/

      Гэрч М.Одгэрэлийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг 2017 оны 04 дүгээр сарын дундуур байх өдрийг нь яг сайн санахгүй байна өндөр туранхай хүүхэд хар өнгийн үүргэвчнээс 40 ампертай акумляторыг зарна гээд ирсэн би уг акумляторыг 7000 төгрөгөөр худалдан авч байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/

   Гэрч С.Мөнгөнцэцэгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед манай бага хүү Б.Гантогтох нь гэрийнхээ ажлыг хийж дуусаад сумын төв явлаа гээд явсан. Ингээд орой 23 цагийн үед манай хүргэн Батмагнай охин Ганцэцэг нар Улаанбаатар хотоос ирсэн ба 3 цүнхтэй эд зүйл авчирсан. Ямар учиртай цүнх юм гэж асуухад Гантогтох мотоциклтой зам дээр байхаар нь яваад очсон чинь шинэ мотоциклийн сэлбэгүүд газар тараагаад тавьчихсан байхаар нь Гантогтохоос “Ямар учиртай юм бэ гэж асуусан чинь сая олсон” гэхээр нь аваад ирлээ гэж хэлсэн. Ингээд дотор нь ямар эд зүйлүүд байгааг нь гаргаж хартал зарах гэж байгаа үнэ нь бичигдсэн мотоциклийн сэлбэгүүд байсан. Тухайн үед Гантогтох нь хамт ирээгүй сумын төвд үлдчихсэн байсан. Маргааш өглөө нь манай том хүү Ганзориг утсаар над руу залгаад Гантогтохыг цагдаа нар аваад явчихлаа гэж хэлсэн. Ингээд нөхөр бид хоёр машинаар Гантогтохын олсон гэх 3 цүнхтэй зүйлийг аваад цагдаад авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

      Гэрч Б.Цээсүрэнгийн 2017 оны 05 дугаарс сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Мөнхбаатарын гэрт нь  тухайнү үед гэрт нь хүн байхгүй, гэрийн хаалга онгорхой  мөн гэрийн эд зүйл ундуй сундуй  байхаар нь Мөнхбаатарын гар утас руу  залгаж “та хаана байгаа юм бэ? Танай гэрт чинь хулгай орсон юм шиг байна” гэхэд Мөнхбаатар “би Улаанбаатар хотод байна. Маргааш гэхэд Сэлэнгэд гэртээ очсон байна, чи ямарч л гэсэн манай гэрийн хаалгыг дотор талаас нь  түгжээд цонхоор гараад явчих” гэхээр нь би хаалгыг дотор талаас  түгжээд цонхоор гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/

            Гэрч А.Мөнгөншагайгийн 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрлэн манай тоглоомын газарт ганцаараа  байнга орж ирж  интернет тоголдог байсан. Тухайн үед өөрийн гэсэн мөнгөөр тоглож үйлчлүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

            Насанд хүрээгүй гэрч Н.Өсөхбаярын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрлэнгийн хувьд анх манай ангид  шилжиж ирээд хичээл ном, сурлагадаа  их сайн сурдаг хүүхэд байсан, надтай их нийлдэг бид хоёр “UB” нэртэй  PC   тоглоомын газарт очиж тоглож, манай орон гэрээр орж гардаг дотно найзууд байсан. Хэрлэн нь  хүүхдүүдтэй их нийлдэг, зан ааш сайтай хүүхэд байсан ба сүүлийн үед надтай  нийлэхгүй өөр хүүхдүүдтэй нийлдэг болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

            Насанд хүрээгүй гэрч Б.Төрхүүгийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Х.Хэрлэн гэдэг хүүхдийг таньдаг, 2014 онд Хэрлэнтэй байрны  гадаа тоглож байгаад анх танилцаж байсан. Хэрлэн бид хоёр ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Намайг Хэрлэнгийн ангид шилжиж орох үед  Хэрлэн нь хичээл номондоо сайн сурдаг хүүхэд байсан. Сүүлийн үед Хэрлэн нь  сурлага нь их муудаж хичээл номондоо явахгүй гадуу дэмий тэнэж  PC тоглоомын газраар хэсдэг болсон. Хэрлэнгийн гэр нь  манай гэрийн ойролцоо байдаг болохоор  Хэрлэн бид хоёр өдөр болгон уулзаж хамт PC тогголдог байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21  дүгээр тал/

           

            2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээ тогтоосон акт

... Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч  Э.Хашбатын ирүүлсэн тогтоолын дагуу хулгайд алдагдсан гэх дараах эд зүйлийн зах зээлийн дундаж  үнэлгээг гаргав.

 

 

Нэр

 

Хэмжих нэгж

 

Тоо, ширхэг

Зах зээлийн дундаж нэгж үнэ

 

Дүн/төгрөг/

 

Тайлбар

1

Sony /камер/

ширхэг

1

105,00

105,00

Хуучин

2

STR-8  үнэртэй ус

ширхэг

1

30,000

30,000

Хуучин

3

Million үнэртэй ус

ширхэг

1

54,000

54,000

Шинэ

4

90А аккумлятор

ширхэг

1

180,000

180,000

Шинэ

5

 40А аккумлятор

ширхэг

1

40,000

40,000

Хуучин

6

Андройд зөөврийн цэнэглэгч

ширхэг

1

30,000

30,000

Шинэ

7

Чемодан

ширхэг

1

10,000

10,000

Хуучин

 

Дүн

 

 

 

449,000

 

Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 449,000 /дөрвөн зуун дөчин есөн мянган/ төгрөг

 

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 24 дүгээр тал/

Х.Хэрлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар тал/

Х.Хэрлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 47-48 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 49-52 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 53 дугаар тал/

Захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/

Х.Хэрлэнгийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 56 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 дугаар тал/

Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 58-66 дугаар тал/

Хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг болно.

           

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

 

            Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Гантогтох нь шууд санаатай шунахайн сэдэлтээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсгийн 06 тоот иргэн З.Баттуяагийн гэрт хууль бусаар нэвтэрч тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан мотоциклийн хойд дугуй, олгой хаймар, хөтлөгч, гинж, хөөрөг, бэлэн 26000 төгрөг зэргийг хулгайлан 248500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, мөн өдрийн 21 цагийн орчимд давтан үйлдлээр тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэлмэн” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч мотоциклийн эд анги, бусад эд зүйлийг хулгайлан 983200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо

            Үүнд; хохирогч З.Баттуяа, Г.Атарсайхан нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 18-19, 23-24/, гэрч Б.Ууганбаярын /хх29/, Б.Нарантуяагийн /хх30/, З.Баянмөнхийн /хх31/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-12 дугаар тал/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20 дугаар тал/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар тал/, хохирогч Г.Атарсайханы хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 49-50 дугаар тал/, хохирогч З.Баттуяагийн хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 53 дугаар тал/ шүүгдэгч Б.Гантогтохын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

            Хохирогч З.Баттуяа, Г.Атарсайхан нарын мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж  өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.

            Учир нь; хохирогчийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Гантогтохын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно.

            Иймд шүүгдэгч Б.Гантогтохын гэм буруутай үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон, тэднийг дээрх зүйл ангид заасан “ ...бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Б.Гантогтоход хохирогч З.Баттуяа, Г.Атарсайхан нар нэхэмжлэх зүйлггүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгч байгаа ба Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, 18 насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. 

     Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д зааснаар шүүгдэгч Б.Гантогтоход 01 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх, хяналт тавьж ажиллахыг шүүгдэгч Б.Гантогтохын хууль ёсны төлөөлөгч эцэг З.Баянмөнх, эх Б.Нарантуяа нарт тус тус даалгав.

    Шүүгдэгч Б.Гантогтох энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12,14-ийн түрхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294,  295, 296, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар Тайжууд овогт Баянмөнхийн Гантогтохыг мөн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д заасан “бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Баянмөнхийн Гантогтохыг 01 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх, хяналт тавьж ажиллахыг шүүгдэгч Б.Гантогтохын хууль ёсны төлөөлөгч эцэг З.Баянмөнх, эх Б.Нарантуяа нарт тус тус даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар шүүгдэгч Б.Гантогтох шүүхээс тогтоосон хугацаанд засарч хүмүүжихгүй байвал насанд хүрээгүй хүний сургалт хүмүүжлийн байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12,14-ийн түрхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Шүүгдэгч Б.Гантогтоход урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймгийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ