Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 121/ШШ2023/0003

 

2023 оны 01 сарын 24-ний өдөр     Дугаар 121/ШШ2023/0003                    Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *****ын *****,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **** овогт ****ын *****,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *****гийн ***** нарын хооронд үүссэн иргэний бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.***** нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Г.*****ыг үрчлүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, Г.*****ыг 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үрчлэн авсан үрчлэлтийн гэрчилгээг нөхөж олгохыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Г.*****аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...***** овогтой ***** миний бие 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. Ээж Ц.***** нь 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр намайг Ч.*****, Г.***** нарт 5 сартай үрчлүүлсэн бөгөөд тэр цагаас хойш Ч.*****, Г.***** нарын асрамжид өсөж, нас биед хүрсэн. Тухайн үед үрчлэлтийн гэрчилгээ олголгүй, ээж Ц.*****ы төрүүлсэн төрөлтийн бүртгэлээр буюу *****ы ** гэсэн нэрээр олгогдсон төрсний гэрчилгээг шууд овог нэр өөрчилж *****ын ***** гэсэн нэрээр миний төрсний гэрчилгээ олгогдсон байсан. Энэ овог нэрээрээ өдийг хүртэл бүх бичиг баримт маань олгогдсон боловч өргөж авсан аавын өгсөн овог нэрээр үрчлэлтийн гэрчилгээ олгох байтал зөвхөн овог нэр өөрчилсөн гэрчилгээ олгосон нь намайг үрчлүүлсэн гэж үзэх боломжгүй буюу ээж ***** өсгөсөн гэж тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн үеийн улсын бүртгэлийн ажилтны хариуцлагагүйгээс болж манай ээж Г.***** нь 4 хүүхэд өсгөж өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед намайг үрчилж авсан гэдгийг нотлох үрчлэлтийн бүртгэл тухайн үед хийгдээгүйн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Ингээд уг асуудлыг өмнө нь намайг үрчилж авсан бүртгэл байхгүй болохыг мэдээд Өвөрхангай аймгийн Богд сумын Улсын бүртгэлийн хэлтэст хандаж 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үрчилж авсан бүртгэлийг бүртгэж үрчлэлтийн гэрчилгээ нөхөж олгосон. Энэ байдлаас болоод нэгдүгээрт миний хоёр нэр хоёр овог нь иргэний бүртгэлийн зөрчилтэй болсон. Хоёрдугаарт өсгөсөн ээж маань өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул миний 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үрчилж авсан бүртгэлийг хүчингүй болгож, 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр аав Ч.*****, ээж Г.***** нарт үрчлүүлсэн үрчлэлтийг нөхөн бүртгэхийг Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн гол утга нь Г.***** нь 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрүүлсэн ээж буюу ***** гэдэг хүнээс төрсөн. Ингээд 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ч.***** гэдэг айлд өргүүлсэн байдаг. Айлд өргүүлэхэд аав Ч.*****, ээж Г.***** нар Г.*****ыг 5 сартайгаас нь өсгөж хүмүүжүүлсэн. Ч.***** гэдэг айлд ирэхдээ Ч.*****ын ***** гэдэг овог нэртэй болж гэрчилгээ авсан. Энэ гэрчилгээг Г.*****ын өргөж авсан аав, ээж нь үрчлэлтийн гэрчилгээ гэж ойлгож 2007 онд үрчлэлтийн гэрчилгээг олгогдоогүй овог, нэр өөрчилсөн гэрчилгээ олгосон байна гэдгээ мэдсэн. Ингээд 2007 онд Улсын бүртгэгчдээ хандахад улсын бүртгэгч нь овог, нэр өөрчилсөн гэрчилгээ олгогдоод үрчлэлтийн гэрчилгээг олгосон байдаг. Ингээд сургууль соёл төгсөж насанд хүрч энэ бичиг баримтаараа буюу *****ын Г.***** гэдэг овог нэрээр одоог хүртэл явж байгаа. Г.*****ын өсгөсөн ээж Г.***** нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон. Г.***** Ч.***** гэдэг айлын том хүүхэд нь байгаа юм. Г.*****ын ээж нь 4 хүүхэд төрүүлж өсгөсөн гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 4 биш, 3 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн гэсэн лавлагаа гарч ирсэн учраас шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл ээж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж л энэ үрчлэлтийн асуудлыг мэдсэн байгаа. Энэ үрчлэлтийн гэрчилгээг өөрчлүүлж нөхөн олгосноор ямар ач холбогдолтой юм бэ? гэвэл өсгөсөн ээж Г.***** нь 4 хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн гэдгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болж байгаа. Г.***** нь ***** гэдэг ээжээс төрж *****ы ** гэдэг нэртэй 5 сар хүртлээ явсан. Харин 5 сартайгаасаа хойш *****ын ***** гэж бичиг баримт бусад холбогдох баримтууд нь явж байгаа. Г.***** нь одоо өрхийн тэргүүн, 2 хүүхдийн аав болсон. Энэ үрчлэлтийн гэрчилгээ олгосон зөрчил нь ээж Г.*****ын эрх зөрчигдөж байгаа, мөн Г.*****ын өөрийнх нь эрх зөрчигдөж байгаа. Г.***** нь эхнэр, 2 хүүхэдтэйгээ амьдардаг, 2 хүүхэд нь Г.*****аар овоглодог. Энэ үрчлэлтийг иргэний шүүхээр хүчингүй болгуулъя гэхээр энэ 4 хүний бичиг баримт болон 3 айлын эрх ашиг бичиг баримтаас болж хохирох гээд байгаа. Ийм учраас 2007 онд бүртгүүлсэн үрчлэлтээ хүчингүй болгуулж, 1994 оны оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ч.***** гэдэг айлд үрчлүүлснээ нөхөж үрчлэлтийн гэрчилгээ авч байгаа нь энэ хүмүүсийн бичиг баримтын зөрчил өөр хүмүүс дээр үүсэх боломжгүй зүйл гэж үзэж Г.*****ыг 1994 оны оны 08 дугаар сарын 14-ний өдөр үрчилж авсан үрчлэлтийн гэрчилгээг нөхөж олгож өгнө үү? гэсэн шаардлагыг тавьж байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд 1994 оны оны 08 дугаар сарын 14-ний өдөр үрчилж авсан үрчлэлтийн гэрчилгээг нөхөж олгохыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*****гаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            “... Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 12 хорооны иргэн *****ын ***** нь миний бие 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Б суманд төрсөн. Тухайн үед намайг ээж ***** нь 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр намайг Ч.*****, Г.***** нарт 5 сартай үрчлүүлсэн бөгөөд тэр цагаас хойш Ч.***** Г.***** нарын асрамжид өсөж, нас биед хүрсэн. Тухайн үед үрчлэлтийн гэрчилгээ олголгүй ээж Ц.*****ы төрүүлсэн төрөлтийн бүртгэлээс 2007 онд үрлэлт овог нэр өөрчилж *****ын ***** гэсэн төрсний гэрчилгээ олгогдсон байна. 1994 онд үрчлэлтийн  бүртгэл хийлгэсэн бичиг баримт байхгүй байна.

            1.Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд ***** регистрийн дугаартай ***** овгийн *****ын ***** нь овог нэр өөрчилсний, үрчилсний бүртгэл, иргэний үнэмлэхийн, хуучин иргэний үнэмлэхийн, архив лавлагааны сан хэсэгт тус тус бүртгэлтэй,

            2. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг үндэслэн үрчлэлт бүртгэгдсэн байна.

            3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12-т Монгол улсын иргэн бүр регистрийн дугаартай байх бөгөөд уг дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, тэдгээртэй адилтгах баримт бичигт бичигдэнэ” гэж заасны дагуу дээрх иргэний төрөлтийн бүртгэл бүртгэгдсэн байна. Дараагийн бүртгэл бүртгэгдсэн байгаа нь үндэслэлгүй юм. Иргэн Г.***** нь иргэний хэргийн шүүхэд хандан /2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үрчлэлт хүчингүй болгох /1994 оны 08 сарын 14-ний өдрийн үрчлэлтийг нөхөн бүртгэх хүсэлтэй байна” ... “ Тухайн үедээ хүүхдээ үрчилж авсан. Бичиг баримтаа сүүлд нь албан ёсоор хийлгэсэн юм билээ. 1994 оны оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүүхдээ үрчилж авсан гэдэг нь тогтоогдож, албан ёсоор манайд бүртгүүлээгүй байсан. Шүүхийн шийдвэр гарах юм бол үүнийг нөхөж бүртгэх боломжтой” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            1. Иргэн Г.*****аас Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Г.*****ыг үрчлүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, Г.*****ыг 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үрчлэн авсан үрчлэлтийн гэрчилгээг нөхөж олгохыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлд даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Маргааны үйл баримтаас дурдвал: Нэхэмжлэгч Г.*****аас “Ээж Ц.***** нь 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр намайг Ч.*****, Г.***** нарт 5 сартай үрчлүүлсэн бөгөөд тэр цагаас хойш Ч.*****, Г.***** нарын асрамжид өсөж, нас биед хүрсэн. Тухайн үед үрчлэлтийн гэрчилгээ олголгүй, ээж Ц.*****ы төрүүлсэн төрөлтийн бүртгэлээр буюу *****ы ** гэсэн нэрээр олгогдсон төрсний гэрчилгээг шууд овог нэр өөрчилж *****ын ***** гэсэн нэрээр миний төрсний гэрчилгээ олгогдсон байсан. Энэ овог нэрээрээ өдийг хүртэл бүх бичиг баримт маань олгогдсон боловч өргөж авсан аавын өгсөн овог нэрээр үрчлэлтийн гэрчилгээ олгох байтал зөвхөн овог нэр өөрчилсөн гэрчилгээ олгосон нь намайг үрчлүүлсэн гэж үзэх боломжгүй буюу ээж Г.***** өсгөсөн гэж тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд уг асуудлыг өмнө нь намайг үрчилж авсан бүртгэл байхгүй болохыг мэдээд Өвөрхангай аймгийн Богд сумын Улсын бүртгэлийн хэлтэст хандаж 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үрчилж авсан бүртгэлийг бүртгэж үрчлэлтийн гэрчилгээ нөхөж олгосон. Энэ байдлаас болоод нэгдүгээрт миний хоёр нэр хоёр овог нь иргэний бүртгэлийн зөрчилтэй болсон. Хоёрдугаарт өсгөсөн ээж маань өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсч байна” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2007 онд үрлэлт, овог, нэр өөрчилж *****ын ***** гэсэн төрсний гэрчилгээ олгогдсон байна. 1994 онд үрчлэлтийн  бүртгэл хийлгэсэн бичиг баримт байхгүй байна. Тухайн үедээ хүүхдээ үрчилж авсан. Бичиг баримтаа сүүлд нь албан ёсоор хийлгэсэн юм билээ. 1994 оны оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүүхдээ үрчилж авсан гэдэг нь тогтоогдож, албан ёсоор манайд бүртгүүлээгүй байсан. Шүүхийн шийдвэр гарах юм бол үүнийг нөхөж бүртгэх боломжтой” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

3. Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4. Хэрэгт нотлох баримтаар, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн мэдээллийн сангаас авсан ******** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар ***** регистрийн дугаартай Д овогт *****ы ** нь Өвөрхангай аймгийн Богд сумын эмнэлэгт төрснийг төрөлтийн бүртгэлийн *** дугаарт 1994 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн бүртгэл,

*****ы Эг Чын *****ад үрчлүүлсэн тухай Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж,

*****ы **ыг *****ын ***** болгон өөрчилсөн тухай Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай “Хүүхдийн эцэг, эхийн нэр өөрчлөх тухай” захирамж,

2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22111601000884 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд *****ы ** нь 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ч.*****, Г.***** нарын гэр бүлд үрчлүүлсэн гэх баримтууд авагджээ.

5. Нэхэмжлэгч Г.***** нь 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд Ц-ын *****ы хүү болон мэндэлж Э гэх нэрээр төрсний бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд улмаар Богд сумын иргэн Ч.*****, Г.***** нар түүнийг 5 сартай байхад нь үрчлэн өргөж авч, өөрсдийн нэрээр овоглож, ** гэх нэрийг ***** болгон өөрчилсөн болох нь нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, төрсний бүртгэлийн лавлагаа, сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

6. Дээрх тайлбар, баримтуудаас дүгнэхэд Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газрын бүртгэлийн ажилтны тухайн үед буюу 1994 онд Г.*****ын нэр, овгийг өөрчилж төрсний гэрчилгээ олгохдоо үрчлэлтийн бүртгэлийг хийгээгүй хууль бус эс үйлдэхгүй гаргасан болох нь тогтоогдож байна.

Иймд иргэний бүртгэлийн ажилтын хууль бус үйл ажиллагааны улмаас Монгол улсын иргэний ... эрх хохирсон бол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй болно.

8. Хэдийгээр Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11, 12 дугаар захирамжуудаар үрчлэлт болон овог, нэрийг өөрчлөх асуудлыг нөхөн шийдвэрлэсэн байх боловч эн шийдвэр нь Г.*****ыг 5 сартайгаас нь эхэлж өөрийн асрамжид өргөн авч өсгөсөн түүний ээж Г.*****ын “өндөр настай, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эх уг иргэний хуулиар олгогдсон нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах боломж нөхцөл хязгаарлагдаж, иргэний хувьд баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон байна” гэж шүүхээс дүгнээд иргэний эрхийг сэргээж бүртгэлийг зөвтгөн залруулах шаардлагатай гэж үзэв. 

9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “.Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж тус тус заасны дагуу Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 12 дугаартай захирамжид үндэслэн хийгдсэн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Ч.*****, Г.***** нар нь хүү Г.*****ыг 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үрчилж авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.*****ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 12 дугаартай захирамжид үндэслэн хийгдсэн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Ч.*****, Г.***** нар нь хүү Г.*****ыг 1994 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үрчилж авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.НЭРГҮЙ