| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2022/00140/И |
| Дугаар | 139/ШШ2022/00294 |
| Огноо | 2022-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 139/ШШ2022/00294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, *******/******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймаг, сумын дугаар баг, дугаар гудамжны тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт .. төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .*******- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь Ц.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт .. төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц. нь 7 оны дугаар сарын 8-ны өдөр надаас хувийн хэрэгцээнд яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд *******.. төгрөгийг 1 сарын хувийн хүүтэй зээлж мөнгийг бэлнээр авсан. Ингэхдээ мөнгө зээлэх, зээлдүүлэх гэрээ гэсэн зээлийн баримтыг гараар бичиж өгсөн бөгөөд доор нь мөнгө хүлээн авсан гарын үсгээ зурсан. Зээлсэн мөнгөө ойрын хугацаанд төлнө гэж байсан бөгөөд зээлдүүлсэн өдрөөс эхлэн ашигласан хугацааны хүүгээ төлнө гэж байсан. 7 оны 7, 8, 9 дүгээр сарын хүү нийт . төгрөгийг надад төлсөн. Харин 7 оны 1 дугаар сараас одоог хүртэл хүү болон үндсэн зээлээ огт төлөөгүй сураггүй алга болсон. Миний хувьд Ц.ид хэрэгтэй үед нь мөнгө зээлдүүлж тусалсан бөгөөд зээлээ төлөх байх гээд өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч надтай холбоо бариагүй, сураггүй алга болсонд гомдолтой байна. Иймд Ц.оос үндсэн зээл *******.. төгрөг, хүүгийн төлбөрт 7.. төгрөг, нийт .. төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ид Ц.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нэхэмжилсэн ба үндсэн зээлд *******.. төгрөг хүүгийн төлбөрт 7.. төгрөг нийт .. төгрөг нэхэмжилсэн. Хэргийн үйл баримт нь -7 онуудад С.*******ийн гэр бүлийн хүн болох Хүрэлбаатар нь Ц. гэх хүнтэй хамт ажиллаж байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан машин авах гэсэн туслаач гэсэн хүсэлт тавьсан. Мөнгө хэрэгтэй гээд *******.. төгрөгийг бэлнээр авсан. Ингээд өгч явуулахдаа өргөдлөө бичиж ирээрээ гэхэд нөгөө хүн маань өргөдлөө бичээд ирсэн. алын харандаагаар бичсэн өргөдөл дээр С.******* нь хүүгээ амаараа хувь гэж тохиролцоод амаар тохирсон хүүгээ зээлийн баримт дээр тусгаж, хүлээн авсан Ц. гэж гарын үсгээ зурсан. 7 оны 7 дугаар сарын хүү болох 1. төгрөгийг Голомт банк дахь С.*******ийн дансанд шилжүүлсэн. 7,8, 9 дүгээр сарын хүү болох . төгрөгийг бэлнээр төлсөн. 7 оны 1 дугаар сараас эхлээд утсаа салгаад алга болсон. С.******* нь Ц.ийг өрөө төлнө гэж хүлээж, итгэсэн боловч төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа өөртөө нь холбогдож эвлэрэх талаар ярьж үзсэн. Үндсэн төлбөр дээрээ тодорхой хүүг нь төлөөд өгчих, авсан нь үнэн юм чинь гэж хэлэхэд мөнгөний боломж байхгүй, амьдралын боломж байхгүй та нар шүүхээрээ яв, шүүхээр шийдүүлчих гэсэн хариуг өгсөн. ид нарын гомдолтой байгаа зүйл юу вэ гэхээр харилцан тохиролцож зээлийн баталгаа гаргаж өгсөн. Хэрэв төлөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэж гарын үсэг зурж хүний итгэлийг олж авчихаад авсан хойно төлбөрөө төлөхгүй үндсэн зээлээ төлөхгүй хохироож байгаад гомдолтой байна. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Учир нь С.******* нь 8- оны хооронд биеийн эрүүл мэндийн байдал муу, өвчтэй байнгын эмчилгээтэй байсан. Учир нь 8 онд нурууны өвчтэй, - онд байнгын шинжилгээ өгч эмнэлэгт давтан үзүүлж шинжилгээ өгч байсан, бамбайн булчирхайн илүүдэл гэдэг оноштой болж 1******* кг турсан байдаг. Өвчтэй байсан талаар бид баримт гаргаж өгсөн. Ийм учраас Ц.оос зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гаргаж бид нарыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.ийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй талаараа тайлбараа шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа зээлийн гэрээг намайг гараараа бичиж авчирсан гэж байна. Түүнийг би бичиж өгөөгүй зөвхөн мөнгө хүлээж авлаа гарын үсгийг зурсан, тэр гарын үсэг минийх мөн гэдгээ сүүлд шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн. Гэрээний нөхцөл дурдсан эх зохиож бичсэн зүйлийг намайг зохиож бичсэн гэж байна. и үүнийг бичээгүй талаараа хэлдэг. Хэргээс харахад энэ бичвэр мөн гэж тайлбарлаж байх боловч эргээд шинжээч томилуулах удаагийн хүсэлт гаргасан хүсэлтийг харахад цэнхэр өнгийн балаар бичсэн *******.. төгрөг дээр хүлээн авлаа гарын үсэг нь ийнх мөн уу гэдэг дээр шинжлүүлэх талаар хүсэлт гаргасан. Үүнийг бичээгүй байна үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэсэн. Мөн дээрээс нь Ц.ийн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан юу вэ гэхээр тухайн үед төлбөрөө төлөөд явж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Миний хувьд хэргийн материалтай танилцаж байхад зээлийн гэрээг харсан. Тэр зээлийн гэрээ нь зээлийн гэрээний хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн зээлийн гэрээгээр хугацаа тохироогүй байсан. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хөөн хэлэлцэх хугацаандаа эдлээгүй. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 1.-т заасан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа ******* жил байна гээд заасан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн гол шаардлага юу вэ гэхээр зээлийн гэрээний гүйцэтгэлд .. төгрөг гаргуулах гэж зээлийн гэрээ гэдгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж оруулж ирсэн. Нэхэмжлэгчээс гаргаж ирсэн баримтад 7 онд надаас *******.. төгрөгийг зээлсэн гэж хэлдэг. 7, 8, 9 дүгээр сарын хүүгээ өгсөн талаар хэн аль нь маргадаггүй. 7 оны 9 дүгээр сараас тооцож үзэх юм бол өнөөдөр оны дугаар сарын *******-ны өдөр юм. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрсөн. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ямар нэгэн баримт нэхэмжлэгч тал маань барьж орж ирсэнгүй. Талууд 7 онд *******.. төгрөгийн зээлийн гэрээ байгуулж ******* удаа хүүг нь төлсөн. 7 оны 1 дугаар сараас бодоод үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Хөөн хэлэлцэх сэргээх юм бол хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг анхнаасаа нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлэх ёстой. Анхан шатны хэлэлцүүлгийн өмнө яагаад ийм баримтууд гаргаж ирж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхэд хандаж байгаагүй, өөртэй нь холбогдож чадахгүй байсан талаар хэлж байгаа нь хугацаа сунгах, хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг эдлээгүй, энэ талаараа нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт зөвшөөрч хэлж байна. Өнөөдрийн шүүх хуралд гаргаж өгсөн эмчилгээний баримтуудтай танилцлаа. Энэ баримтууд дээр удаа томограф хийлгэсэн, бамбай илрүүлэг оношлогдсон гэдэг баримтууд дээрээс харахад эмчилгээ нь хүндэрсэн, гадаад оронд очиж эмчлүүлсэн, хагалгаа эмчилгээнд явсан, удаан хугацаагаар хэвтэрт байсан, мэс засалт орсон гэх баримт байхгүй байна. Энэ хүний онош надтай яг адилхан оноштой байгаа юм. Ихэсгэл гэвэл маш их тураадаг багасгал гэхээр маш ихээр таргалдуулдаг үүгээр ялгаатай байна. амбайн өвчин дааврын эм уудаг. Эмээ уугаад ажил үүргээ гүйцэтгүүлээд явах боломжтой байдаг. Мөнгөө нэхээд явах чадваргүй байсан байдал энэ хавтаст хэрэг авагдаагүй байна. Нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөр дамжуулан эрхээ эдлэх бүрэн боломжтой. Хууль мэдэхгүй нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болж чадахгүй. Хөөн хэлэлцэх хугацааг хүсэлт гаргаж байгаа нь мэдэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 7..-ны өдрийн Мөнгө зээлэх зээлдүүлэх гэрээ гэх баримт, төлсөн хүүгийн тооцоо, 7.7.-ны өдрийн Ц.ийн зээлийн хүүд 1. төгрөгийг шилжүүлсэн Голомт банкны гүйлгээний хуулга, 8 оны 9 дүгээр сард Грандмед эмнэлэгт хийлгүүлсэн нурууны томографын шинжилгээний хариу, оны 9 дүгээр сард Грандмед эмнэлэгт хийлгүүлсэн нурууны томографын шинжилгээний хариу, ..1*******-ны өдрийн Esen-Ingram эмнэлэгт хийлгүүлсэн бамбайн булчирхайн илүүдэл гэх оноштой шинжилгээний хариу, 8.9.-ны өдрийн Гялс анагаах ухааны төвийн иохимийн шинжилгээний хариу, 8- оны хоорондох эмчилгээний баримтууд, .*******.-ны өдрийн, ..9-ний өдрийн COE лабораторийн бамбайн дааврын шинжилгээний хариу, .*******, .1 дугаар сарын COE лабораторийн бамбайн дааврын шинжилгээний хариу, С.*******ийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 7 оны дугаар сарын -ны өдөр надаас хувийн хэрэгцээнд яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд *******.. төгрөгийг 1 сарын хувийн хүүтэй зээлсэн би мөнгийг бэлнээр өгсөн. Ингэхдээ мөнгө зээлэх, зээлдүүлэх гэрээ гэсэн зээлийн баримтыг гараар бичиж өгсөн бөгөөд доор нь мөнгө хүлээн авсан гарын үсгээ зурсан. Зээлсэн мөнгөө ойрын хугацаанд төлнө гэсэн боловч 7 оны 7, 8, 9 дүгээр сарын хүү нийт . төгрөгийг надад төлөөд 1 дугаар сараас зээлийн хүү, үндсэн зээлээ огт төлөөгүй сураггүй алга болсон. Ц. үндсэн зээл *******.. төгрөг, хүүгийн төлбөрт 7.. төгрөг, нийт .. төгрөгийг төлөөгүй, С.******* нь 8- оны хугацаанд биеийн эрүүл мэндийн байдал тааруу эмчлүүлж байсан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхийг хүсч, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 7..-ны өдрийн Мөнгө зээлэх зээлдүүлэх гэрээ гэх баримт, төлсөн хүүгийн тооцоо, 7.7.-ны өдрийн Ц.ийн зээлийн хүүд 1. төгрөгийг шилжүүлсэн Голомт банкны гүйлгээний хуулга, 8 оны 9 дүгээр сард Грандмед эмнэлэгт хийлгүүлсэн нурууны томографын шинжилгээний хариу, оны 9 дүгээр сард Грандмед эмнэлэгт хийлгүүлсэн нурууны томографын шинжилгээний хариу, ..1*******-ны өдрийн Esen-Ingram эмнэлэгт хийлгүүлсэн бамбайн булчирхайн илүүдэл гэх оноштой шинжилгээний хариу, 8.9.-ны өдрийн Гялс анагаах ухааны төвийн иохимийн шинжилгээний хариу, 8- оны хоорондох эмчилгээний баримтууд, .*******.-ны өдрийн, ..9-ний өдрийн COE лабораторийн бамбайн дааврын шинжилгээний хариу, .*******, .1 дугаар сарын COE лабораторийн бамбайн дааврын шинжилгээний хариу, С.*******ийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг баримтыг үндэслэн Ц.оос зээлийн гэрээний үүрэгт .. төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Хариуцагч Ц.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...зээл авсанд маргахгүй, гагцхүү шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
Хэрэгт авагдсан С.*******, Ц. нарын хооронд байгуулсан 7..-ны өдрийн мөнгө зээлэх, зээлдүүлэх гэрээнээс үзэхэд зээлдэгч нь 7..-ны өдөр *******.. төгрөгийг сарын хувийн хүүтэй зээлж Ц. нь *******.. төгрөгийг хүлээж авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагч Ц. нь *******.. төгрөгийг хүлээн авсанд маргахгүй байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8. дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгч Ц.ид шилжүүлэн өгснөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.******* дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Талуудыг маргаантай зүйл нь хариуцагч нь нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж маргах бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан 7..-ны өдрийн зээлийн гэрээнд талууд хугацаа заагаагүй бөгөөд хариуцагч 7.7.-ны өдөр 1. төгрөгийг зээлийн хүүд Голомт банкаар төлсөн байна.
Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7..1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа ******* жил байхаар заасны дагуу 7. дугаар сараас нэхэмжлэгчид гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах эрх үүсэх бөгөөд уг хугацаа нь оны 8 дугаар сард дуусах бөгөөд нэхэмжлэгч энэ хугацаанд буюу 8- оны хооронд биеийн эрүүл мэндийн байдал муудаж бамбайн булчирхайн илүүдэл оноштой эмчилгээ хийлгэж байсан нь 8 оны 9 дүгээр сард Грандмед эмнэлэгт хийлгүүлсэн нурууны томографын шинжилгээний хариу, оны 9 дүгээр сард Грандмед эмнэлэгт хийлгүүлсэн нурууны томографын шинжилгээний хариу, ..1*******-ны өдрийн Esen-Ingram эмнэлэгт хийлгүүлсэн бамбайн булчирхайн илүүдэл гэх оноштой шинжилгээний хариу, 8.9.-ны өдрийн Гялс анагаах ухааны төвийн иохимийн шинжилгээний хариу, 8- оны хоорондох эмчилгээний баримтууд, .*******.-ны өдрийн, ..9-ний өдрийн COE лабораторийн бамбайн дааврын шинжилгээний хариу, .*******, .1 дугаар сарын COE лабораторийн бамбайн дааврын шинжилгээний хариу, С.*******ийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн дугаар зүйлийн .-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж тус тус заажээ.
Зээлийн гэрээнд талууд хугацаа заагаагүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүүг .1 сараас хойш нийт сарын хүүд 7.. төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн үүрэг гүйцэтгэхийг шаардсан хугацаа / оны 8 дугаар сар/-аар дууссанд тооцож, ингэснээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлагдсанд тооцож, хариуцагчийг зээлийн хүү төлөх үүрэггүй гэж үзэн нэхэмжлэгчийн зээлийн хүүд нэхэмжилсэн 7.. төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл *******.. төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 7.. төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .., 1, 8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8. дэх хэсэгт зааснаар С.*******ийн Ц.ид холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.
. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 8. дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.оос зээлийн гэрээний үүрэгт *******.. /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.. /долоон сая таван зуун жаран мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.91 /нэг зуун ерэн нэгэн мянга есөн зуун арван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.оос 7.9 /далан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1., 1 дугаар зүйлийн 1. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ