| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2025/1016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1474 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 22.1.2., 22.1.3., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам, Г.Эрдэмбаатар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Г.Чанцалдулам, Г.Эрдэмбаатар, иргэдийн төлөөлөгч Д.Отгонбат, шинжээч Я.********, Ё.********, гэрч Ц.********, хохирогч, шүүгдэгч Т.********, түүний өмгөөлөгч Г.Золжаргал, хохирогч, шүүгдэгч Ц.********, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч Б.********, түүний өмгөөлөгч Д.********, нарийн бичгийн дарга В.Аминаа, Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********овогт ********ийн ********эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч ******** овогт ********гийн ********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч ******** овогт ********ийн ********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802006080002 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******** хотхоны 48А байрны 18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********овогт ********ийн ******** /РД: ********/,
2. Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ********аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ********аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ********аймгийн ******** сум, 2 дугаар баг, 27 дугаар байр, 15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********гийн ******** /РД: ********/,
3. Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ********аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ********аймгийн Иргэдийн төлөөлөгийн хурлын даргаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********аймгийн ******** сумын 2 дугаар баг, 6/36 дугаар байр, 1-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********ийн ******** /РД: ********/.
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Т.******** нь ******** Их сургуулийн харъя ******** эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа:
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.******** болон Үйлдвэр, ******** сайд Х.******** нарын 2013 оны 07 дугаар сард баталсан “Инновацын төсөл хэрэгжүүлэх түншлэлийн гэрээ”-ний дагуу “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан бий болгон ашиглах” сэдэвт инновацын төслүүдийг 2013-2015 онуудад удирдаж, хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэсэн мэтээр улсын төсвөөс санхүүжилт авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна,
Мөн хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.
17.1.Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.
17.2.Тендерт оролцох сонирхолтой этгээд нь захиалагчаас тогтоосон хугацаанд техникийн болон санхүүгийн саналыг хамтад нь ирүүлнэ.
17.3.Энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтыг нэг үе шаттай явуулна.
19.1.Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.
21.1.Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.
21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.
33.1.Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг нь энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс хэтрээгүй тохиолдолд харьцуулалтын аргыг хэрэглэж болно.
46.1.Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна:
46.1.1.энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах;
47.4. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна.
47.3.2. тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг, эх, хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд биш байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа тендер зарласан мэтээр баримт материал бүрдүүлэн өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох тэдгээрийн төрөл садангийн үүсгэн байгуулсан компаниуд болох:
1.1. Өөрийн жолооч Н.********ын эхнэр Т.********ын нэрээр үүсгэн байгуулсан “********” ХХК-ийн газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан, улмаар 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/12 дугаар бүхий 40,000,000 төгрөгийн үнийн дүнтэй “Эрдэс долооц хийхэд шаардлагатай 200 тн давс нийлүүлэх” гэрээ байгуулахын тулд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаартай Үнэлгээний хорооны хурлын шийдвэрийн “үнэлгээний хорооны дарга” С.********гийн гарын үсгийг хуурамчаар зуруулж, 34,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.2. “********” ХХК-ийн газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17/15 дугаар бүхий 56,311,000 төгрөгийн үнийн дүнтэй “Нэг ба олон наст ургамлын үр худалдан авах” гэрээг байгуулахын тулд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2/2 дугаартай ********н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үнэлгээний хорооны хурлын протоколд үнэлгээний хорооны дарга П.********, гишүүн З.******** нарын гарын үсгийг хуурамчаар зуруулж, улмаар гэрээнд заасан үйл ажиллагааг явуулаагүй 56,311,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.3. Жолооч Н.********ын төрсөн дүү Э.********гийн үүсгэн байгуулсан “********” ХХК-ийн газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14/11 дугаар бүхий 48,540,000 төгрөгийн үнийн дүнтэй “Малын тэжээлийн нэг наст ургамлын үр болон эрдэс нэмэгдэл тэжээлийн найрлагад ордог зарим витамин болон эрдсийн холимог худалдан авах” гэрээг байгуулахын тулд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8 дугаартай Үнэлгээний хорооны хурлын протокол, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаартай Үнэлгээний хорооны хурлын шийдвэрийн үнэлгээний хорооны дарга С.********гийн гарын үсгийг хуурамчаар зуруулж, улмаар гэрээнд заасан үүрэг зөрчиж 42,030,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.4. Өөрийн эхнэр З.********ын төрсөн дүү З.********гийн үүсгэн байгуулсан “********” ХХК-ийн ********, газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан, улмаар 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/2013 дугаар бүхий 48,510,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайг хаших даалгаврын хүрээнд 14000 ширхэг хашааны шон худалдан авах” гэрээг байгуулахын тулд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай Үнэлгээний хорооны хурлын протоколд үнэлгээний хорооны гишүүн П.********ын гарын үсэг хуурамчаар зуруулж, 39,154,500 төгрөгийн хохирол учруулсан,
1.5. “********” ХХК-ийн ********, газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 14/14 дугаар бүхий 5,409,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайд химийн уринш, хөрс боловсруулалт, зэрлэг ургамлаас сэргийлэх хосолмол үйлчилгээтэй Раундап, азотын бордоо, ургамлын өсөлт дэмжигч бэлдмэл Биосил нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч хууль зөрчиж санхүүжилт олгож 5,409,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.6. “********” ХХК-ийн ********, газар тариалан эрхлэх чиглэл*ээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08/15 дугаар бүхий 46,200,000 төгрөгийн үнийн дүнтэй “Примекс, барьцалдуулагч, баглаа боодол, шошго, мяндас, үлийн цагаан оготно устгах бэлдмэл нийлүүлэх” гэрээг байгуулж, 30,910,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.7. Төрсөн ах Т.********ын үүсгэн байгуулсан “Эйч Ти Эн” ХХК-ийн Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 14/20 дугаар бүхий 9,800,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 280 га талбайд 1.400 литр Раундал бодис нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч уг үйл ажиллагааг явуулаагүй 9,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.8. Төрсөн ах Т.********ын эхнэр Д.********ын үүсгэн байгуулсан “ТТГБ” ХХК-ийн ******** эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 14/11 дугаар бүхий 9,700,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 250 га талбайд ургамлын өсөлт идэвхжүүлэх үйлчилгээтэй Биосол бэлдмэл 52 литр, азотын бордоо 3500 килограмм нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч энэ төрлийн ажил үйлчилгээ хийгдсэн болох нь тодорхойгүй, 9,700,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.9. Төрсөн ах Т.********ын эхнэр Д.********ын үүсгэн байгуулсан “ТТГБ” ХХК-ийн ******** эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15/12 дугаар бүхий 46,259,300 төгрөгийн үнийн дүнтэй “Талбайг хагалах, сийрүүлэх, борнойдох булдах, тариалах, талбайд хор цацах, услалт хийх” гэрээг байгуулж, 44,359,300 төгрөгийн хохирол учруулсан,
1.10. Бэр эгч Д.********ын эгч Д.********ийн охин Г.********гийн нөхөр болох Б.********гийн үүсгэн байгуулсан “********” ХХК-ийн газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан улмаар 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 11/15 дугаар бүхий 48,160,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь тариалалтын талбайд цахилгаан холболт, монтаж хийх” гэрээ байгуулахын тулд 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаартай ********н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үнэлгээний хорооны протоколын үнэлгээний хорооны дарга П.********, гишүүн Д.********, С.******** нарын гарын үсийг хуурамчаар зуруулж, бодит ажлын гүйцэтгэл буюу хийсэн ажлын тайлан байхгүй 48,160,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.11. Бэр эгч Г.******** болон түүний эгч Д.********ийн охин Г.******** нарын үүсгэн байгуулсан “********” ХХК-ийн гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 09/15 дугаар бүхий 28,500,000 төгрөгийн үнийн дүнтэй “Микроэлемент нийлүүлэх” гэрээг байгуулж, төслийн арга хэмжээнд зарцуулсан санхүүгийн баримт байхгүй, ажил гүйцэтгэсэн кампани тайлант хугацаанд үйл ажиллагаа явуулсан нь татварын шалгалтаар нотлогдохгүй, бодит ажлын тайлан байхгүй 28,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.12. ******** эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.гийн танил Р.********ын үүсгэн байгуулсан “********” ХХК- ийн гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, компанийн данс болон бичиг баримтыг ашиглан 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 14/09 дугаар бүхий 37,000,000 төгрөгийн үнэтэй “Эрдэс, давс няцлагч болон эрдэс, давс холигч нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч 2 тоног төхөөрөмж худалдан авах гэрээ хийж, хаанаас нийлүүлсэн нь тодорхой бус, өөр төрлийн тоног төхөөрөмжөөр орлуулан, эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж 33,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.13. Иргэн А.********гийн үүсгэн байгуулсан “********” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар бүхий 45,000,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайг хаших даалгаврын хүрээнд 750 боодол хос утаст өргөст зэвэрдэггүй тор нийлүүлэх” гэрээг байгуулж, 40,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.14. “********т” ХХК-ийн захирал С.********тай 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 23/2013 дугаар бүхий 19,703,200 төгрөгийн үнийн дүнтэй Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 150 га талбайд хагалгаа, борнойдолт, тариалалт хийх” ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч уг ажил нь хийгдээгүй 19,703,200 төгрөгийн хохирол учруулсан,
1.15. Өөрийн тэргүүлэн ажиллуулдаг “********” Төрийн бус байгууллагад төслийн санхүүжилтийн мөнгөнөөс 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 228,653,120 төгрөгийг тус холбооны Хаан банкны 5037303406 дугаарын данс руу шилжүүлснээс 5 үйл ажиллагааны ажил хийгдээгүй буюу 165,785,000 төгрөгийн хохирол буюу 15 удаагийн үйлдлээр нийт 607,622,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
1.2. 2019 оны 8 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******** хотхоны 48а байрны 18 тоотод байрлах өөрийн гэртээ Ц.********тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
2.1 Шүүгдэгч Ц.******** нь улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнаар буюу ********аймгийн засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “...Засаг дарга ...засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газрын ... өмнө хариуцна.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5. дахь заалтад заасан 'албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэх заалт,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтад заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх”-ийг хориглоно гэх заалтыг тус тус зөрчиж,
********аймгийн Иргэдийн төлөөлөгийн хурлын даргаар ажиллаж байсан Б.********тай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарыг 24-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 8 дугаар зүйлд заасан “Аймаг, нийслэлийн Засаг даргын эрх, үүрэг” 8.1 дэх хэсгийн 8.1.3-т заасан ”бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх талаар сум, дүүргийн Засаг даргын Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулах хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж, “********аймгийн Иргэдийн Төлөөлөгийн Хурал 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаагүй байхад ********аймгийн Иргэдийн төлөөлөгийн хурлын дарга Б.********ын “Газар орон нутгийг тусгай хэрэгцээнд” авах тухай асуудал хэлэлцсэн мэтээр үйлдсэн ********аймгийн Иргэдийн төлөөлөгийн хурлын 01/369 дугаартай хуурамч тогтоолыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал газар тосны газарт 01/488 дугаартай ‘********аймгийн ******** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “******** ам” гэх газарт “****************-Ар ЗГБХН /зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-ийн 5 га талбайд дүгнэлт гаргуулах агуулга бүхий “Хүсэлт уламжлах тухай” албан бичгийн хамт хүргүүлж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмал газар тосны газраас ********аймгийн ******** сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “******** ам” нэртэй газарт 4,75 га талбайг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулж, бусдад буюу “******** ********-Ар ЗГБХН /зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-д бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бүрдүүлэн давуу байдал бий болгосон,
2.2 Мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ********аймгийн ******** сумын Орхон багийн нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “********д” ХХК-ийн захирал Ц.********той 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, гэрээний дагуу ********аймгийн ******** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагаан давааны гудамжны төв зам дагуу гэр хорооллын айлуудын нүүрний хашааг шинэчлэх “Хашаа төсөл” арга хэмжээг зохион байгуулах нэрээр “********” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ХААН банкны 555ххх766 дугаарын данснаас 2018 оны 04 дүгээр сарын 25-аас 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд ********аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.гийн нэр дээр бүртгэлтэй ХААН банкны 513хххх618 дугаарын дансаар 10,300,000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.ын нэр дээр бүртгэлтэй ХААН банкны 513хххх505 дугаарын дансаар 20,000,000 төгрөг, нийт 30,300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийгмийн хариуцлагын гэрээний мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож ********аймгийн засаг даргын тамгын газарт 30,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2.3. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** хотхоны 48а байрны 18 тоотод 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Т.********тэй түүний эрхэлж байсан ажилтай холбоотой асуудлаар маргалдан, улмаар архины шилээр Т.********ийн толгойн тус газарт цохиж, бие болон зүүн талын хөл рүү нь өшиглөж, зүүн өсгий ясны өмнөд сэртэнгийн хугарал, баруун доод зовхи, хамрын хянганд цус хуралт, баруун тохой, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
3. Шүүгдэгч Б.******** нь улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнаар буюу ********аймгийн Иргэдийн төлөөлөгийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хурлын тогтоол ...нь хууль тогтоомж,... Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т заасан: нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5. дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэх заалт,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтад заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх”-ийг хориглоно гэх заалтыг тус тус зөрчиж,
********аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.********тай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 7 дугаар зүйлд заасан “Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгийн хурлын эрх, үүрэг” 7.1 дэх хэсгийн 7.1.2-т заасан ”аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 5 өдөрт багтаан хүргүүлэх” гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж,
“********аймгийн Иргэдийн Төлөөлөгийн Хурал 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаагүй байхад “Газар орон нутгийг тусгай хэрэгцээнд” авах тухай асуудал хэлэлцсэн мэтээр ********аймгийн Иргэдийн төлөөлөгийн хурлын 01/369 дугаартай хуурамч тогтоол үйлдэж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ********аймгийн Засаг дарга Ц.******** нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал газар тосны газарт 01/488 дугаартай “********аймгийн ******** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “******** ам” гэх газарт “****************-Ар ЗГБХН зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-ийн 5 га талбайд дүгнэлт гаргуулах” агуулга бүхий “Хүсэлт уламжлах тухай” албан бичгийг ********аймгийн Иргэдийн төлөөлөгийн хурлын 01/369 дугаартай хуурамч тогтоолын хамт хүргүүлж,
Ашигт малтмал газар тосны газраас ********аймгийн ******** сумын 1 дүгээр багийн нутаг, “******** ам” нэртэй газарт 4,75 га талбайг бичил уурхайгаа ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулж, бусдад буюу “****************-Ар ЗГБХН /зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-д бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч, шинжээч, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:
Шинжээч Я.********: “...Би тухайн үед шинжилгээ хийж байхдаа тухайн ажлуудыг огт хийгдээгүй байна гэж байсан, жишээ нь шинжээч томилсон тогтоолын 4 дүгээр асуулт дээр 2015 оны 12 дугаар сарын 31-ээс тухайн төсөл дуусаад тайлагнах гэж байхад 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олон настын үрийн санхүүжилтийг өгсөн, 12 дугаар сард тариа тарих боломж байхгүй тул би үүнийг тариалалтын үйл ажиллагаа явагдаагүй гэж үзсэн. Гэтэл Т.******** өнөөдөр хүнээс зээл авч байгаад тарьсан гэж байгаа нь тухайн ажлыг хийгээгүй байна гэж хэлэхэд төвөгтэй байдал үүсгэж байна. ...Шинжээчид бид Аудитын дүгнэлт, 60 хавтас хэрэг, 55 задгай хавтастай баримтуудад суурилж дүгнэлтээ гаргасан. ...“Ирмүүн буянт” ХХК нь ********н эрдэм шинжилгээний хүрээлэнтэй 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олон наст ба нэг наст ургамлын үрийг нийлүүлэх 1717 дугаартай гэрээ байгуулсан боловч материалын үнийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн байдаг. ********н эрдэм шинжилгээний хүрээлэн олон наст үрийг 1060 килограммыг 24.000.000 төгрөгөөр, нэг наст ургамлын үрийг 31.000.000 төгрөгөөр худалдан авсан нь орлогод бүртгэгдсэн, гэтэл төсөл дуусах хугацаа дөхсөн учраас 2015 оны 12 дугаар сард санхүүжилт хийгдсэн, гэвч өвлийн улиралд энэ үйл ажиллагааг явуулах, хийж гүйцэтгэх ямар ч боломжгүй. ...Бид санхүүгийн тоо баримт бус бодит байдалд дүгнэлт хийсэн тул энэ талаар тайлбарлах боломжгүй байна. Дүгнэлтэд санхүүгийн баримтад тусгагдаагүй тул 32.924.000 гэж тайлбарласан байна. ...Шонгийн хувьд гэрээг хийсэн байдаг, тухайн талбайг олж зургийг нь гаргаж үзэхэд 2 метр тутамд 1 шон гэж тоймлон тооцоолсон, очиж харсан зүйл байхгүй, 150 метр газрыг хашихад 2 метр тутамд шон босгоно гэвэл 2700 шон орно гэсэн тооцоолол гарсан. Тэгэхээр илүү шон худалдан авах шаардлагагүй гэж бид дүгнэсэн. ...Шон суулгах ажиллагаа хийгдээд эхэлсэн байсан. Түүнээс бид хоорондын зайг тооцоолон хэдэн шон суулгасныг гаргасан тул илүү шон авсан байсан гэж үзсэн. Мөн бид Аудитын дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гарсан. ...Малын чанар сайжруулах төсөл нь 2 үе шаттай явагдаж байгаа. Эхний үе шатыг өөр хүн удирдсан, 540.000.000 төгрөгийн төсөл хэрэгжсэн нь амжилттай хэрэгжсэн байх. Сүүлийн буюу 2013-2015 оны 365.000.000 төгрөгийн Т.******** захирлын удирдсан төслөөс үр дүнд хүрээгүй, төслөөс заагдсан даалгавраа биелүүлээгүй гэж үзсэн. Зөвхөн 33.000.000 төгрөгөөр 120 хуц авсан гэсэн баримт байгаа боловч тухайн хуц нь хаана, хэзээ, хэнд очсон талаар актаар хүлээлцсэн зүйл байхгүй. Тэгээд асуухад баримтуудыг Авлигатай тэмцэх газар аваад явсан байхгүй гээд үзүүлдэггүй...” гэв.
Шинжээч Ё.********: “...Шинжилгээ хийлгэх тогтоолд бидэнд 19 асуулт тавьсан байсан, тухайн асуултуудыг нэг хэсэг нь атаршсан газрын талаар, нөгөө хэсэг нь малын үүлдэр, угсаа сайжруулах талаар, мөн санхүүгийн зөрчилтэй асуудлын талаар шинжилгээгээ хийлгэх агуулга бүхий байсан. Бид ярилцаад хуваарилж авсан. Санхүүгийн талаар миний хувьд бол бүтнээр нь хариулахад хэцүү. ...Бид дүгнэлт гаргах эрх бүхий Аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. “********” ТББ нь 228.600.000 төгрөгийн ажил үүрэг гүйцэтгэнэ гэж санхүүжилт авсан байдаг. Улмаар тухайн байгууллага инновацын Өвөрхангай аймгийн мал сүргийн чанар ашиг шимийг сайжруулах төслийн гол агуулга нь сайн чанарын хээлтүүлэгч мал худалдаж аван мал сүргийн чанарыг сайжруулахад оршино. Харин тухайн байгууллага нь 228.600.000 төгрөгийн санхүүжилтээс 33.000.000 төгрөгөөр хуц авсан гэж бичээд тэжээл болон хашааны зардалд 82.000.000 төгрөг, томилолт унааны зардалд 41.000.000 төгрөг, ном товхимол хэвлүүлэх зардалд 30.000.000 төгрөг гэх мэтээр төсөвлөсөн. Үүнээс үзэхэд мал худалдаж авахад 30.000.000 төгрөгийн ном худалдаж авах шаардлага байхгүй. Санхүүгийн эдгээр дүгнэлтийг шинжээч Б.Хишигдаваа хийсэн учир би нарийн тайлбарлах боломжгүй байна...” гэв.
Гэрч Ц.********: “...Манай компани 2017 оноос 2019 онд үйл ажиллагаа явуулж байсан. 2017 онд нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ хийгдсэн. Тухайн үед манай компанийн үйл ажиллагаа цэгцрэх учраас нийгмийн хариуцлагын хүрээнийхээ мөнгийг болбол тэр жил оруулж чадаагүй, гэрээг манай нэг залуу хийсэн дараа жил нь хийсэн, гурав дахь жилдээ энэ жил танайх олгоно шүү гээд 100.000.000 төгрөгөөр гэрээ хийсэн байсан. ...Сүүлд 90.000.000 төгрөг шилжүүлснийг би мэдсэн ч түүний 10.000.000 төгрөгийг өөр зүйлд зарцуулсан байсан. ...Сүүлд би очиход ******** Засаг даргаар ажиллаж байсан. Уулзаад тамгын газартай гэрээ хийчих гэсэн. Тэгээд нэг хүсэлт байна гээд улсын арслан д машин өгнө гэж амласан ч машинаа өгч чадаагүй. Тиймээс ямар нэгэн байдлаар хандив, мөнгө цуглуулж ч чадаагүй. Тэгээд би 10.000.000 төгрөгөөр тусалъя, монголчууд бөхдөө хайртай байдаг юм гээд 10.000.000 төгрөг өгсөн. Энэ нь миний өөрийн хандив байсан, гэх хүн жолооч нь байсан...” гэв.
Шүүгдэгч /хохирогч/ Т.********: “...Би Өвөрхангай аймгийн мал сүрэг гэж 2011 онд төслийн багт байсан. 2011-2013 оны хооронд төслийн багийн захирал н.Нэргүй, удирдагч нь Даваахүү гэх хүмүүс байсан. Энэ явц дунд эхний шатанд санхүүжилтээс 60,000,000 гаруй төгрөг дутсан байсныг Авлигатай тэмцэх газраас шатгаж, төслийн захирал, удирдагч нар Авлигатай тэмцэх газар байцаалт өгч байсан. 2013 оны төслийн санхүүгээс Өвөрхангай аймгийн төсөл рүү 60,000,000-70,000,000 төгрөг орсон байдаг. 2011 оноос хойш хэрэгжиж байгаа нэг л төсөл шүү дээ, энийг давхар шалгуулъя, энэ мөнгөний асуудал ийм байгаа гэдгийг удаа дараа Авлигатай тэмцэх газрын байцаагч нарт хүсэлт тавьж байсан. Одоо мөнгө нь урдах санхүүжилт рүү нь орж байж хаагдчихаад дараагийн санхүүжилтээ авч болдог. Энэ төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд орон нутгийн буюу Өвөрхангай аймгийн засаг дарга н.Тогтохсүрэн нь н.Цэдэнбалжирыг ******** газрын дарга орон нутагт яаж ажиллаж байсан, сумдад хэчнээн тооны мал байсан гэдэг бүх баримтаар ярьж байгаа. Өвөлжүүлсэн Засаг даргын тодорхойлолт, хийсэн дүгнэлт акт гээд энэ төслийг амжилттай хангасан гэсэн дүгнэлт авсан. 2013-2015 онд малын төсөл дээр 2 үе шаттай явдаг Өвөрхангай аймгийн бүх мал 19 сумд хэрэгжсэн. Орон нутгийн сумдын бүх мэргэжилтнүүд нь амарчихсан байдаг. Энэ малын төсөл ийм маягаар явсан. Сүүлд 2011 оны зудаар Өвөрхангай аймгийн мал нэлээд багассан, бүх нутгаар тэжээлийн асуудал яригдаж, 2013 оноос Өвөрхангай аймгийн Хархорин сум ганц тариалалтын газрыг би өөрөө хөөцөлдөж явж байж, тодорхой зардал гаргаж байж ********, эрдэм шинжилгээний хүрээлэнд 300 га газрыг авч өгсөн. Тухайн газар нь одоогоороо манай хүрээлэнд туршилт, судалгааны том бааз болоод явж байгаа. Тухайн газартай холбогдолтой хашаа, саравч барьсан, зэлүүд газар байсан. Тухайн үед орон нутгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоригдлууд авч тухайн талбайн чулууг түүлгэх, намар хураах хүчийг дайчилж байсан. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгт дурдагдсан байсан. Тухайн үед буюу 2013 онд төсөл эхлэнгүүт санхүүжилтээ бид нар аваагүй, оны сүүлээр буюу 12 дугаар сард авч байсан. Энэ хугацаанд би үрээс нь авхуулаад би өөрөө өрөнд ороод үргэлжлээд явсан. Н.******** надад хүнээс үрээ зээлж авч өгсөн. н.******** н.Эрдэнэцэцэг гэх хүмүүс надад хүүтэй 20.000.000 гаруй төгрөг авч өгч байсан. Ийм байдлаар би хүмүүсээс гуйлгаад явсан. Яагаад гэвэл гэрээ байгуулчихсан, би ******** төрийн нарийн бичгийн дарга н.Золжаргал, дэд сайд н.Туваан гэх одоо сайд хийж байгаа 2 хүнтэй удаа дараа уулзаж байсан. Санхүүжилт гэрээ хийсэн юм чинь мөнгөний эх үүсвэрээрээ явж бай гэсэн ч манайд бол тийм эх үүсвэрийн мөнгө байхгүй. Дандаа хувийн зээлээр явсан. Тендер зарлалаа гэж намайг буруутгаж байгаа. Түүнийг зарлаад мөнгийг нь дараа өгье гэхээр ямар ч компани ордоггүй юм байна лээ. Тэгээд оны сүүлээр өнөө санхүүжилт нь ийм байгаа гэдэг байдлаар явсан. Тэгээд тоног төхөөрөмж, янз бүрийн хашаа, шон хэрэг болсон. Ц.******** ********аймгийн Их******** сумын манай салбар хүрээлэн Хархоринтой ойрхон байсан. Салбар хүрээлэнгээ түшсэн тэндхийн хүмүүсийг ч бас оролцуулж байсан. Салбар хүрээлэнгийн захиралд би 30.000.000 төгрөгийн шонгийн мөнгийг бэлнээр өгч байсан. Энэ талаар мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн шонгоо авч ашигласан. Тэр хашаанд торон төмрүүд байгаа. Ажлын хэсгийг Хөдөө, аж ахуйн яамнаас зурагжуулсан. Хавтаст хэрэгт байгаа, ийм ажлууд хийгдсэн. ******** яамнаас олон хүн явсан. Орон нутгаас Иргэдийн хурлын дарга н.Лхагва гэх хүн байсан. Манайхаас 4-5 хүн байсан, сайн гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт гаргаад үлдэгдэл санхүүжилтээ өгч чадахгүй гээд дараа нь бид нар шүүхийн журмаар шийдвэр гаргуулж ******** яамнаас авсан. 106,000,000-107,000,000 төгрөг хүлээж авсан, үлдэгдэл мөнгө өгнө гэсэн ч өгөөгүй, тэгээд би алт, мөнгөнөөс авсан мөнгийг өгөхийн тулд шүүхийн журмаар бичиг баримтаа хэлж байж, ******** яамнаас төсөл дууссанаас 1 жилийн дараа шүүхийн журмаар авсан. Үүний хүрээнд манай зарим хүмүүс томилолтын мөнгө байхгүй гээд эхнээсээ явахгүй гээд нэлээн юм болж байсан. Тэгэхээр наад ирж байгаа хүмүүс чинь тухайн үед ихэнх нь ажлаасаа чөлөөлөгдөөд явсан. Би ажил үүргийн хувьд өрөөндөө оруулж ирж байгаад гэрээ хийсэн, мөнгө орж ирнэ, хийсэн учраас найдвартай, тийм учраас та нар бид нарт томилолтын ч мөнгө байхгүй учраас гуйлга хийгээд явъя. ********аймгийн салбараа модтой газар түшээд, тэндээс шонг нь хийлгэнэ, 10,000 гаруй ширхэг шонг хийлгэнэ, тэгээд мөнгийг нь бэлнээр өгсөн. Мөнгөн дүнд хохирол, шонг тооцчихсон байх шиг байна. Би тэрүүгээр газраа хашаад үлдэгдэл шонгууд болон тор нь байгаа. Тухайн үед мөнгө байхгүй болохоор санхүүжилтээс болж хавар тарьсан зүйлсээ цасанд даруулаад хөлдөөчихгүйн тулд 11-12 сард цалин, намрын хураалт орж ирж байна. Хураалтад шүүхийн шийдвэрээс Хархорин сумаас хүмүүс авч ажиллуулсан гээд хийсэн зүйл их байгаа. Техник, тоног төхөөрөмж авсан нь үнэн, өвсийг яалт ч үгүй нойтноор нь боосон. Тэгээд тэр нь муудаад устгал хийсэн. Тэрнээс биш огт хийгээгүй гэсэн зүйл байхгүй. Тэртээ тэргүй ******** яам өөрсдөө хүлээж авчхаад сүүлд нь шүүх дээр хүлээн зөвшөөрөөд үлдэгдэл санхүүжилтээ өгсөн. Санхүүжилтээ хугацаанд нь өгөөд, төлдөг байсан бол би юу гэж ах дүү нартайгаа холилдоод янз бүрийн юм хийгээд явж байх вэ дээ. Миний хувьд бол энэ төслөөс болж их хохирсон хүн. Эргээд найз нөхөдтэйгөө заримтай нь тангараг тасарсан. Манай хүрээллүүдэд ажлуудын техник нэг ч байхгүй. Үүний хүчинд бид овоо хэдэн техниктэй болсон, мөн өвс хаван боогчтой болсон. Цахилгааны эх үүсвэр гээд трансформатор манайд цоо шинээрээ байгаа. Энэ багаж тоног төхөөрөмжөөс нэг ч дутуу юм байхгүй. Би үүнийг хариуцлагатай хэлнэ. Би тэр байцаагчид ч хэлж байсан. Зургууд нь байгаа, үүний хүчинд манайх ********аймгийн салбар дээр ажилладаг манай нэг ажилтан мэдүүлэг өгсөн байсан. Цоо шинэ долоодосны үйлдвэр байдаг, манай төв хүрээлэн дээр буюу Зайсанд хэвийн ажиллагаатай 2 үйлдвэр байгаа. 200 тонн давснаас долоодос хийгээд шуудайлсан, сав баглаа боодолтой байхад нь байцаагч очоод бас үзсэн. Монгол улсын судалгааны байгууллага намайг хүрээлэнд явж байхад бид 40-50 гаруй га газартай байсан. Бүх тоног төхөөрөмжтэйгөө байсан. Би аль болох үнийг хямдхан байлгахаар саналаар гаргасан. Би ч шийдсэн юм биш, өөрсдөө сууж байгаад манай аж ахуйн дарга ирж байгаа бага үнийн саналаар гаргая, их үнийн саналаар хүчин чадалтай, чанартай зүйл олдохгүй байна гэсэн. Тэгээд дандаа 380, 110 цахилгааны чадалтай төхөөрөмжүүдийг хийхээр төлөвлөсөн байсан. Энэ төсөл дээр эхнээсээ 1,600,000,000-1,700,000,000 төгрөг байсан, дангаараа тэжээлийн үйлдвэр баригдана гэсэн ч үйлдвэрийнх нь мөнгө орж ирээгүй. Сэндвичээр бид нар байрныхаа мөнгийг өгсөн, ажилын байртай, ******** яам, Боловсролын яамнаас энэ их мөнгийг олгох ойлгомжгүй гэсэн. Тэгээд тэжээлийн үйлдвэр нь баригдаагүй, тоног төхөөрөмжүүд нь байгаа. Тоног төхөөрөмжүүдийн нэг нь ********аймагт суурилагдсан, нөгөө нь Зайсанд байгаа. Хохиролд шонгийн мөнгийг тооцоогүй байсан, тор нь ч байгаа. Ийм байдлаар ажил явсан, мөнгө байхгүй, санхүүжилтээс бол хавар тарьсан зүйлийг өвөл нь хөлдөөлтэй нь биш хураадаг, авдаг, ингэхдээ стандарт алдагдсан зүйл байгаа. Өвөрхангай аймагт 300 га газартай, тэжээл хэрчигч бүх зүйл тэнд байгаа. Тэжээлийн үйлдвэрийнх нь мөнгө орж ирээгүй, тоног төхөөрөмжүүд нь байгаа. Үүнээс хойш 2017-2018 онд Онцгой байдлын Ерөнхий газарт 400,000,000-500,000,000 төгрөгийн долоодос нийлүүлсэн, энэ талаарх баримт нь байгаа. Улсын нөөцөд долоодсыг нийлүүлсэн. Ийм байдлаар сэтгэл гаргаж хийсэн ажил байдаг. Магадгүй хийж байгаа ажил дээрээ алдаа гаргасан байх, гэхдээ улсыг хохироосон зүйл байхгүй. Тендерийн хувьд компанийг бага саналаар шийдсэн нь би ганцаараа шийдээгүй, тендерийн хорооныхон бүгд л сууж байгаад шийдсэн асуудал. Тендерийн үйл ажиллагааг явуулж, би оролцож байсан, төслийн удирдагчаар оролцож байсан, хуульд заасны дагуу хамаарал бүхий компаниудтай гэрээ хийхгүй гэсэн заалт бий. Энэ хэрэгт холбогдсон тооцоололд шинжээч нараас буруу дүгнэлтүүд гарсан байсан. Энэ хэргийг үнэн зөвөөр хурдан шийдвэрлүүлмээр байна.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн хувьд гэмшиж байгаа, би өөрөө ухаан алдаад уначихсан байсан, маргааш нь ******** өөрөө алга болчихсон, би хүрээд ирэх байх гэж бодсон, ирээгүй, тухайн үедээ уур хүрээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан нь ийм асуудал болчихлоо, одоо гомдол санал байхгүй, эмчилгээний зардал гарсан, баримтыг гаргаж өгсөн, одоо тэр зардлыг нэхэмжлэхгүй...” гэв.
Шүүгдэгч /хохирогч/ Ц.********: “...Анх аймгийн Иргэдийн хурлын дарга н.******** надад ******** сумын Иргэдийн хурлын 37 дугаар тогтоолыг үзүүлж аймгийн Иргэдийн хурлаас 04 дүгээр сарын 06-ны өдөр явсан 78 тоот албан бичгийг бүрдүүлж, сумын Иргэдийн хурал тусгай хэрэгцээт тогтоол гаргаж газраа аваад дүгнэлт гаргуулахыг зөвшөөрсөн байна гэсэн тогтоол гаргасан. Үүнийг аймгийн Иргэдийн хурлаас Ашигт малтмал нийлүүлэх газрын тосны газар луу уламжилсан. Үүгээр Засаг дарга хуулиар уламжлах ёстой гэсэн. Аймгийн дарга нар үүнийг уламжилж өг гэж надад хэлсэн. Үүний дагуу би Ашигт малтмалын газрын тосны газар луу тэр бичгийг уламжилсан. Гэхдээ тэр аймгийн Иргэдийн хурлын 78 тоот албан бичгийг засварлахгүйгээр, утга агуулгаар нь цэг, таслал өөрчлөөгүй уламжилсан. Энэ уламжилсан асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт аймгийн Засаг даргын бүрэн эрх, Газрын тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд тусгай хэрэгцээнд сум авах эрхтэй гэж заасны дагуу авсан газрыг Газрын тосны газарт 11.1 дүгээр зүйлийн 1.23-т зааснаар дүгнэлт гаргуулахаар уламжлах, Төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрх нь Аймгийн засаг дарга байна гэсэн байсны дагуу би үүнийг уламжилсан. Намайг 151 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй гэдгээр яллаж байгаа. Гэтэл сумын Иргэдийн төлөөлөгийн хурал 37 дугаар тогтоолыг гаргаж, тогтоолдоо тухайн 5 га талбайд бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч дүгнэлт гаргахыг зөвшөөрсүгэй гэснийг хуралдаа гаргасан. Энэ нь Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн 49.1 дүгээр зүйлд зааснаар захиргаа хурлын үйл ажиллагаанд гаднаас оролцохыг дээд шатын хуралд оролцохыг хориглоно гэсэн заалт байна. Хоёрдугаарт Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн 35.3 дугаар зүйлд аливаа хурлаас гарсан шийдвэрийг бүх шатын Засаг дарга хэрэгжүүлнэ гэсэн заалттай, үүний дагуу би энэ албан бичгийг уламжилж өгсөн. Намайг бүлэглэн үйлдсэн гэж байгаа. Энэ хурлын явуулсан албан бичгийг би тэр чигээр нь уламжилж өгсөн. Үүн дээр бүлэглэн үйлдсэн асуудал надад байхгүй. Хуурамч тогтоол явуулсан, хурал хуралдаагүй байхад тогтоолыг хавсаргаж явуулсан байна гэсэн. Тухайн үед ямар ч хурал хуралдаагүй, ямар ч хурлаас тогтоол гараагүйг мэдэж байгаа бол би Аймгийн засаг дарга учраас Иргэдийн хурлын төлөөлөгийн хурал болоход би оролцдог. Тийм учраас тухайн зүйл болоогүй. Аймгийн иргэдийн хурлаас Засаг даргын зүгээс явуулсан албан бичгийг сая шинээр танд өгсөн. Тухайн лавлагаан дээр явсан ямар бичиг, хэдэн ширхэг бичиг хавсралттай, хавсралтгүй явсан нь тодорхой байгаа. Хоёрдугаарт энэ хавтаст хэрэгтэй танилцаж байхад нэг зүйл харагдсан. Н., н. гэх 2 хүний мэдүүлгийг уншсан. Тус мэдүүлэгт н. гэх хүн тэр албан бичгийг аваад Ашигт малтмалын газар очиж нэг залуутай танилцаад тэр залуу нь бичиг, баримтын асуудлыг чинь шийдээд өгье гээд 4.000.000 төгрөгөөр тохиролцож, 1.500.000 төгрөгийн урьдчилгааг өгсөн, 7 хоногийн дараа бичиг нь бэлэн боллоо, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар луу оруулаад өг, би орж болохгүй хүн байгаа юм гээд тодорхой хугацааны дараа бичгийн чинь хариу гарчихлаа та бичгээ очоод ав гээд өөрөө очоод авсан чинь үүнийг ирсэн газар луу нь явуулах ёстой гэхэд би хүргэж ирсэн хүн нь байгаа юм гээд тэр хүн аваад цаад улсууддаа үзүүлээд координат нь тохироогүй учраас үлдсэн мөнгөө өгөөгүй гэсэн зүйлээр албан бичиг явуулаагүй гэдэг нь тодорхойлогдож байгаа. Би тийм хуурамч тогтоол явуулаагүй, тийм хурал хуралдаагүй, тэгээд ******** сумын албан бичиг явуулсан асуудлын хувьд ийм зүйл болсон.
арсланд мөнгө өгсөн гэдэг асуудлын хувьд ********оос арслан руу шилжүүлсэн байдаг, түүний алдрыг тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулж, тухайн ажлыг хийсэн, хувь хүний асуудлыг ******** өгсөн асуудал байгаа, миний хувьд тийм асуудал байхгүй. Анх бол “********д” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан, энэ гэрээний хүрээнд хэргийн нөхцөл байдалтай танилцаж байхад хашаа төслийн хүрээнд 70,000,000 төгрөг орж ирсэн, 20,000,000 төгрөгийг арслангийн тээврийн хэрэгслийн дугуйны асуудалд тусалсан. Хяналт тавих нь “********д” ХХК, энэ компаниас би хувийнхаа дансаар мөнгө аваагүй, хувийнхаа дансаар мөнгө авсан байна лээ, би ав гэж үүрэг өгөөгүй, хашаа төсөлд 70,000,000 төгрөг орж ирсэн, тэр мөнгөнд 10 сая төгрөг орчихсон гэж бодож байгаа. “********д” ХХК-тай гэрээ дүгнэсэн баримтыг гэрээний хүрээнд тэр компаниас ирүүлсэн саналын хүрээнд санал солилцож байгаад гарсан, би гарын үсэг зурсан. 20,000,000 төгрөг тэр гэрээ дүгнэсэн актад тусгагдсан байгаа, ******** тусдаа д өгсөн гэдгийг өчигдөр өөрөө хэлсэн. “********д” ХХК-ийн хамтран ажиллах гэрээг биелүүлэх үүрэггүй, албагүй, гэрээг биелүүлээгүй бол шүүхээр яваад ч авч чадахгүй гэж гэрч мэдүүлсэн. Энэ гэрээг байгуулсан нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгааг дэмждэг, гэрээ байгуулж ажилласан, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлын хүрээнд өөрийнхөө хэмжээнд боломжийн хүрээд шийдвэрлэж өгсөн гэж үзэж байгаа.
Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан асуудал дээр би өөрөө зодуулаад, тухайн айлаас зугтааж гарсан, биеэ хамгаалж л ноцолдсон, тэр үед гэмтэл үүссэн байх, бусдаар би санаатай гэмтэл учруулаагүй, өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй...” гэв.
Шүүгдэгч Б.********: “...Би 2016 оны 07 дугаар сарын 17-оос 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ********аймгийн Иргэдийн төлөөлөгийн хурлын дарга, улс төрийн сонгуульт албан тушаалыг гүйцэтгэсэн. Улмаар жилийн эцсийн хурал буюу 2018 оны аймгийн Иргэдийн төлөөлөгийн хуралдаан дээр энэ хуурамч тогтоол гэдэг асуудал Ардчилсан намын бүлгийн дарга Мишкагийн Батжаргал хурлын хэлэлцэх асуудал батлуулах гэж байхад хэлэлцэх асуудал дээр оруулах хувийн асуудал байна, хурлын бүрэн эрхэд халдаж дотоод гаргасан асуудлаар хурлын даргад итгэл үзүүлэх асуудлыг санал хураалгая гэж анх 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгийн ээлжит хуралдаанаар энэ асуудал яригдаж эхэлсэн. Энэ асуудал өнөөдрийн байдлаар 7 дахь жил рүүгээ ороод хэлэлцэгдээд явж байна. 2019 онд энэ асуудлыг Нийслэлийн прокурор дээр хянаад Авлигатай тэмцэх газраас энэ асуудлыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл аймгийн Ардчилсан намын дэд дарга н.Булганчимэг гэх хүүхэн Улсын Ерөнхий Прокурорын орлогчид гомдол гаргаад гаргасан гомдлоор энэ хэргийг дахин сэргээгээд зүйлчлэлийг нь өөрчлөөд улс төрд нөлөө бүхий албан тушаалтан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл буюу бүлэглэн болгоод үүнээс хойш энэ хэрэг хэрэгсэхгүй болсноосоо 6 дахь жил рүүгээ ороод явж байгаа. Энэ бичил уурхайгаар Ашигт малтмал олборлох тухай хууль яг дагаж гарсан журам 2017 оноос хэрэгжээд явсан. Улс төрийн алба хашиж байгаа хүмүүст нэг зовлон байдаг. Тухайн сум орон нутагт очиход ******** сумын алтны уурхайтай холбоотой асуудлууд байнга яригддаг. ******** сумын алтны уурхай дээр Улаанбаатар хотын техникжсэн нинжа нар Өвөрхангай аймгийн ********, Өлт сумдад ажиллаж байсан уурхайчид тэнд ажиллаж байдаг, Архангайнхан огт тэнд ажиллаж байсан юм байхгүй. Харин сүүлийн үед хоёр компани ажиллаж байгаа. Орон нутагт нутгийн иргэд үүндээ оролцох боломж бололцоо юу байна гээд гомдол санал байнга гаргадаг. Ц.******** бид хоёрын олон жил явж байгаа энэ асуудлын эхлэл сумын Иргэдийн төлөөлөгийн хурлын тогтоол байдаг. Тус тогтоолоор хэлэлцээд сумын иргэдийн хурал нь ******** ам нэртэй газарт **************** зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөлд 5 га газрыг олгох тогтоол гаргасан байсан. Уг тогтоолоо Аймгийн Иргэдийн хуралд уламжилсан. Тэгээд энэ хуулийн хүрээнд нэг ч гэсэн иргэн нь ажил орлоготой бол хэрэгтэй гэх бодлын үүднээс Аймгийн Иргэдийн төлөөлөгийн хурлын даргын тоотоор Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт тухайн бичгийг уламжилсан. Гэтэл Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас энэ асуудлыг Аймгийн Иргэдийн хурлын дарга уламжлахгүй, хуулийн хүрээнд Аймгийн засаг дарга уламжилна гэсэн бичиг ирсэн. Энэ бүх зүйлс хавтаст хэрэгт байгаа. Түрүүн Ц.********гийн хэлснээр Ц.********г дуудаад хэлсэн, ******** сумаас ирсэн бичгийг Аймгийн Иргэдийн хурлын даргын тоотоор уламжилсан чинь Аймгийн Засаг даргын тоотоор уламжилна гэж байна. Чи үүнийг өөрийнхөө тоот дээр уламжил гээд өгсөн. Тэгээд ямар нэгэн үг, үсгийн солбицлын зөрөөгүйгээр энэ бичгийг Ц.******** уламжилсан байгаа. Миний явуулсан бичгийг толгойг нь солиод Аймгийн Засаг даргын тоотын бланк дээр Аймгийн засаг даргын тамгатай гарын үсэгтэйгээр уламжилсан ижил 2 тогтоол байгаа. Нэг Аймгийн Иргэдийн хурлын бланк дээр миний гарын үсэгтэй Аймгийн Иргэдийн хурлын тамгатай Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт уламжилсан тогтоол нь Аймгийн Засаг даргын тоот бланктай Аймгийн Засаг даргын тамгатай гарын үсэгтэй 2 тогтоолыг бид Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт уламжилсан. Энэ асуудал нь Аймгийн Иргэдийн хурлын хуурамч тогтоол болсон. Энэ хэрэг шалгагдаж байх явцад бид Авлигатай тэмцэх газар болон прокурорт олон хүсэлт, гомдлууд гаргасан. Түрүүн Ц.********гийн хэлснээр Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газраас тогтоолыг авч янзлаад хөрөнгө мөнгийг нь гаргатал мөнгө өгсөн хүнээ олохоо байчихсан, үүнийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан ч хангаагүй. Хоёрдугаарт Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын тухайн бичгийг хүлээж авсан төрийн албан хаагчийг олж өгөөч гэсэн асуудлыг судалж үзээд шийдвэр гаргуулах материалыг боох эрхтэй хүн. Гэтэл Аймгийн Иргэдийн төлөөлөгийн хурлын тогтоол, Аймгийн хурлын тогтоол хэлэлцсэн асуудлаараа 1, 2 гэж гардаг байтал 01/339 гэх илт хуурамч дугаартай тогтоол тухайн бичигт хавсаргаад ирж байхад тэр асуудлыг хариуцсан ажилтан яагаад хянаж үзэхгүйгээр энэ асуудлыг гаргаж байгаа вэ?, Тийм болохоор Ашигт малтмал газрын тосны газрын бичиг хүлээж авч шийдвэр гаргуулж байгаа албан тушаалтныг асууж өгөөч гэсэн хүсэлт тавьсан ч тухайн асуудлыг хэлэлцээгүй. Асуудал дахин сэргээд явахдаа анхны Иргэдийн хурлын тогтоолыг гаргаж ирүүлсэн. Сумын иргэдийн хурлын дарга төлөөлөгийг энэ хэрэгт оролцох субъект биш гээд хасчихсан. Мөн Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт бид Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тухайн тогтоолд байгаа солбицлоор газрын байршлыг тогтооход ******** сумын ******** ам хэмээх газартай огт хамааралгүй, ********аймгийн ******** сумын Цагаан сүвийн рашаан гэх газраас зүүн урагшаа 50 гаруй километрийн зайтай газарт ******** ам гэх тогтоол дээр заасан газрын солбицол гарч байгаа. Нэг анхаарал татсан асуудал бол тухайн хүмүүс бичгээ гаргуулж, шийдвэрээ гаргуулж хүмүүсээ авч очоод үлдэгдэл мөнгөө авах гэтэл солбицол нь буруу гээд хоорондоо маргалдаад асуудал үүссэн нь тухайн солбицолтой холбоотой болов уу гэж бодож байна. Энэ асуудалтай холбоотой асуудлууд өнөөдөр хүртэл явж байна. Улмаар эцсийн шатад та бүхэн хэлэлцэж гэм буруугийн асуудлыг хэлэлцэж тодорхой шүүж, шийдвэр гаргаж өгөх байх гэдэгт итгэлтэй байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч: “...3 шүүгдэгч тус бүрийг гэм бүрийг гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Шүүгдэгч Т.********ийн холбогдсон нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн нотлох баримтууд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “....Миний бие улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Атаршиж орхигдсон газрын нөхөн сэргээж таримал хадлан болгон ашиглах нь” сэдэвт инновацын төслийг хэрэгжүүлэх явцад ********н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.******** нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж техникийн даалгаварт заагдсан ажлыг хийлгүй улсын төсөвт хохирол учруулсан хэрэгт Сангийн яамыг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Иймд гэрээний үнэ болох 926,732,700 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал/ гэсэн,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч К.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сангийн яамны хуулийн хэлтсийн мэргэжилтнээр ажилладаг, уг хэрэгт намайг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон. Хэргийн нөхцөл байдлыг харахад улсын төсвийн мөнгөөр Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, үйлдвэр ******** яамны сайд нарын хамтарсан гэрээний дагуу дээрх 2 яамнаас санхүүжилтийг нь олгож, 2 төслийг хэрэгжүүлсэн. “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж, таримал хадлан бий болгон ашиглах”, “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” сэдэвт 2 төслийг хэрэгжүүлэхдээ Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн сангаас 657,565,300 төгрөг, ҮХААЯамнаас 620,000,000 төгрөг, нийт 1,277,565,300 төгрөгийн санхүүжилт авч хэрэгжүүлээд хийх ёстой байсан бараа, үйлчилгээ, ажлыг бүрэн хийгээгүйгээс 546,669,000 төгрөгийн хохирол учруулсан дүгнэлт гарсан байна. Мөн дээрх 2 төслийн хүрээнд худалдан авах ажиллагаа нь хууль зүйн дагуу явагдсан эсэхэд шинжээч Сугармаа шалгалт хийж Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомж, сангийн сайдын тушаалыг зөрчиж худалдан авах ажиллагааг явуулсан болохыг тогтоосон дүгнэлт гарсан байна.
Дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгөд 456,669,000 төгрөгийн хохирол учруулсан шинжээчийн дүгнэлт учирсан байх тул шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Нийт олгосон 1,277,565,300 төгрөгийн санхүүжилтээс бараа нийлүүлсэн, ажил үйлчилгээ явуулсан, ажил хийгдсэн зэргийг шинжээч нар дүгнэж бодит хохиролд 456,669,000 төгрөг гэж тогтоосон байна, үүнийг нэхэмжилнэ...” /7 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтээр 607,622,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байгаа тул гэм буруутай этгээдээс гаргуулах саналтай...” /32 дахь хавтас хэргийн 198-199 дэх тал/ гэсэн,
Гэрч Ө.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны Шинжлэх ухааны газар, хэлтэс нь Засгийн газрын Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх 36 дугаар журам, Инновацын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий боловсруулагдсан төсөл, өөрөөр хэлбэл онолын түвшинд судлагдсан шинэ мэдлэг, арга технологи бүхий эдийн засгийн ач холбогдол бүхий, цаашид үйлдвэрлэл, хэрэглээ болж тасралтгүй үйл ажиллагаа явуулах бодит нөхцөлийг хангасан инновацын төсөл шалгаруулах олон нийтэд нээлттэй зарладаг юм. Уг зарлалын дагуу эрдэмтэн, судлаачид төслүүдээ ирүүлснийг хүлээн авч журмын дагуу Сайдын Шинжлэх ухааны салбар зөвлөлийн гишүүд хэлэлцүүлэг хийж шалгаруулдаг. Улмаар шалгарсан төслийг хэрэгжүүлэхээр сайдын тушаал нэг жилд 1-2 удаа л гардаг. 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын А/275 дугаартай “Инновацын төсөл хэрэгжүүлэх тухай” тушаалаар “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан бий болгон ашиглах” инновацын төслийг би анх удаа сонсож байна, тухайн үед би яамны Шинжлэх ухааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. гэтэл огт мэдэхгүй төсөл байна, иймд Засгийн газрын баталсан журмын дагуу хэлэлцэгдээгүй, надад мэдэгдэлгүйгээр хэрэгжсэн төсөл байна. Энэ төслийн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Төслийн үр дүнгийн даалгавар, техникийн даалгаварт заасан ажлыг хийх боломжгүй болсон, эсхүл уг ажлын оронд өөр ажил хийж гүйцэтгэх шаардлагатай болсон тохиолдолд Засгийн газрын журмын дагуу гүйцэтгэгч нь захиалагч буюу яам, Шинжлэх ухаан технологийн санд албан бичгээр мэдэгдэж, ажлын хэсэг гарч шалгаж, үр дүнгийн даалгаврыг шинэчлэн өөрчилж баталгаажуулсны үндсэн дээр тушаал, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ. Мөн Шинжлэх Ухаан технологийн тухай хууль, журамд зааснаар төслийг хэрэгжүүлээгүй, аль нэг заалтыг хангаагүй, төсөл үр дүнгүй болсон тохиолдолд төсвийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, улсыг хохиролгүй болгохоор заасан байдаг...” /1 дүгээр хавтас хэргийн 166 дахь тал/,
Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 онд БСШУЯ-аас тухайн үеийн ҮХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлсэн “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан бий болгох” сэдэвт инновацын төсөл хэрхэн шалгарч, хэрэгжсэн талаар сайн мэдэхгүй байна. Одоо байгаа материалууд, мэргэжилтэн нараасаа тодруулахад 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус яамнаас инновацын төслийг зарласан байдаг. Уг инновацын төслөөр 1-3 жилийн хугацаатайгаар 90 хүртэл сая төгрөгийн санхүүжилттэй төслийг зарласан. Улмаар уг зарлалын дагуу “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан бий болгох” сэдэвт инновацын төслийг ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Т.******** удирдагчтайгаар 933,4 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр материалыг ирүүлсэн. Нэгэнт төсөвт нь зарлагдсан хэмжээнээс их тул уг төслийг Боловсрол, Шинжлэн ухааны сайдын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй байдаг. Гэвч уг төсөл нь хэрхэн хэрэгжиж, манай яамнаас санхүүжилт авсан болохыг би мэдэхгүй байна. Тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүдээр Боловсрол соёл, Шинжлэх ухааны сайдын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/164 дугаартай “Зөвлөл шинэчлэн байгуулах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтад нэр дурдсан хүмүүс байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал/,
Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” төслийг Баатархуяг, Ганзориг нар хариуцаад явж байсан. 2013 онд “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан болгон ашиглах” сэдэвт инновацын төсөл миний хариуцаж байсан бэлчээр тэжээлийн салбар дээр хэрэгжих ёстой төсөл байсан. Тэгээд манай салбарын эрдэм шинжилгээний ажилтан ********, ********, ******** хүүхдүүд боловсруулаад ******** дарга, ******** гуай нар бас оролцоод төслийг боловсруулж, тэгээд захирал ********эд танилцуулсан, гэтэл захирал би мөнгийг нь босгох намайг удирдагчаар нь тавьчих гээд удирдагчаар нь тавьсан. Энэ төсөл манай хүрээлэнгийн хамгийн өндөр дүнтэй төсөл байсан. учир нь төсөл бичсэн эрдэм шинжилгээний ажилтнууд ерөөсөө 100 сая төгрөгөөс дээш санхүүжилттэй төсөл боловсруулж байгаагүй, голдуу 90 сая төгрөгт багтдаг байсан. Энэ төслийг манай хүүхдүүд боловсруулаад 102 сая төгрөгт багтсан санхүүжилттэй болоод ********, талийгаач Ариунболд бид нар байхад захирал орж ирэхээр нь ийм боллоо гэхэд наадахаа нэм нэм, нэг тэр бум төгрөг болго гэж үүрэг өгсөн. Ингээд Ж.********, Л.******** бид нар трактор, техник авар уургийн өндөр агууламжтай тэжээлийн үйлдвэрлэх, үйлдвэр байгуулах гээд нэлээн үр өгөөжтэй төслийг боловсруулаад захиралд 2013 оны 03 дугаар сард өгсөн. Тухайн үед захирал тариалалт эхлэхээс өмнө төслөө дуусгаж байж санхүүжилтээ авна гээд шахаад байсан. Ингээд төслөө захиралд өгөөд түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, захирал өөрөө төслийн удирдагч байсан учир бүх асуудлыг өөрөө шийдсэн. Ер нь энэ төсөл анх оролцсон, боловсруулсан, зөвлөсөн хүмүүсээс нэг ч хүн оролцоогүй, ямар сайндаа би 2013 оны тариалалт эхэлчихсэн, дараа нь ургалтын явц дундын хэмжилт хийх ёстой төсөлд оролцсон хүүхдүүдээсээ явуулах хэрэгтэй байна гэхэд захирал ******** за яахав гээд явуулах талаас нь дэмжээгүй. Харин 2013 оны намар ******** гуай бид 7, 8 сард нэг удаа ургац хураалтын үеэр нэг удаа, нийт хоёр удаа явж байсан. Энэ хоёр явалтаар бид хоёр ургацын хэмжилт хийсэн, дараа нь ургац хураалтаар очиход ********оор ахлуулсан хүмүүс ургац хураалтын горим нь зөрчигдөөд байна гэж хэлж байсан, дараа нь хотод ирсэн, дараа нь мөн л надаар ургац хураалтдаа анхаарч хатаалга зөв хий гэж утсаар яриулж ургац хураалтдаа анхаарч хатаалга хий гэж хэлүүлж байсан. Гэтэл дараа нь нөгөө хураасан өвс нь муудсан, хаягдсан сураг байсан. Бусдаар надад энэ төслийн талаар мэдэх зүйл огт байхгүй, ямар хэмжээний санхүүжилтээр ямар ямар ажил хийсэн, ямар ургац авсан, ямар ашиг олсон талаар мэдэхгүй. Одоо харахад энэ төслөөс үлдсэн гэх зүйл байхгүй. Энэ төслийн талаар ********, ********, Ж.********, Л.********, Ч.********, ******** нар мэдэж байгаа байх. Захирал нэг удаа хурал дээр 350 га талбайтай болголоо гээд ярьж байсан, тэр газар нь Хархорин суманд байгаа бол ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэр дээр байгаа байх. Гэхдээ 2013 онд намайг ******** гуайтай очиход 150 га талбай байсан, бусад газрыг нь хараагүй. Атаршиж орхисон талбайд тэжээлийн олон наст ургамал тариалсан, эдэлбэр газар бий болгосонтой холбоотой тэжээлийн цехтэй болсон эсэхийг нь мэдэхгүй. Би тэжээлийн барилгатай болсон гэж огт сонсоогүй. Ер нь төслийн үр дүн нь жил бүрийг ургацыг өвс болгоод улсын нөөцөд тушаах зорилготой байсан, миний мэдэх 2013 оны өвсийг технологийн шаардлагын дагуу хураагаагүйгээс болоод муудаж устгасан гэсэн. 2014, 2015 онуудыг огт мэдэхгүй. Төсөлд орон нутгийн удирдах албан хаагчид, фермер, малад сургалт семинар явуулах ёстой байсан, харин сургалт явуулсан эсэхийг мэдэхгүй. Төсөлд тариаланч, механикч гээд тэжээлийн цехийн ажилтан гээд ажлын байр бий болох ёстой байсан, гэтэл энэ нь үр дүнгээ өгсөн эсэхийг нь мэдэхгүй. Атарших газрыг сэргээх төслөөр ямар нэгэн долооцын үйлдвэр хийгдээгүй байх. Харин энэ төслөөс өөр 2014 оны эхээр миний өөрөө боловсруулж батлуулж, удирдагчаар нь ажиллаж байсан “Эрдсийн баяжмал долооцын үйлдвэрлэл” инновацын төслийн хүрээнд хийсэн долооцын үйлдвэр байгаа, энэ үйлдвэр одоо ********аймгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд байгаа. 2015 онд би өөрөө удирдаж байгаад ажлаасаа халагдсан, тэгээд Д.******** руу шилжсэн. ******** уг төслийг дуусгасан байх.
Багсармал тэжээлийн үйлдвэрийн талаар мэдэхгүй байна. Төслөөр гол нь үйлдвэрлэл явуулж уургийн өндөр агууламжтай энерги сайтай, овор хэмжээ багатай, хадгалалт даах малын тэжээлийн үйлдвэрлэл явуулах гол зорилготой байсан. Энэ төслийн хүрээнд ямар үр дүн өгсөн талаар мэдэхгүй байна. Хурлын тэмдэглэлээс харахад миний хувьд төслийн анхны боловсруулсан үр дүнгийнхээ талаар тодруулж үйлдвэрлэл, хашааны талаар асуусан. Харин ******** захирал тухайн үед болон ер нь төсөл хэрэгжиж байх үед санхүүжилт байхгүй, орж ирээгүйгээс тэжээлийн үйлдвэр барьж болохгүй байна гэж тайлбарладаг байсан. Ингээд ******** гуай болон манайхан үнэхээр санхүүжилт нь орж ирээгүйгээс хайран төсөл хэрэгжихгүй байна гэж боддог байсан. Үнэндээ төслөөр ямар санхүүжилт авсан талаар мэдэхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дэх тал/ гэсэн,
Гэрч Ц.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, улмын чанарыг сайжруулах” төсөл нь 2006-2009 он, 2009-2012 он, 2013-2015 он гэсэн 3 жилийн хугацаатайгаар гурван удаа сунгагдаж хэрэгжсэн төсөл. Энэ төсөл боловсруулах ажлуудыг хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Нэргүй, дэд захирлаар Даваахүү гэж хоёулаа нас барсан хүмүүс гардан боловсруулж Т.******** төслийн удирдагчаар нь ажиллаж байсан. Өвөрхангай аймгийн мал сүргийг сайжруулах зорилгоор Хэнтий аймгаас барга хуц, Хөвсгөл аймгаас сарлаг зэрэг эцэг малуудыг Өвөрхангай аймгийн сумуудад нийлүүлж малын чанарыг сайжруулах зорилготой төсөл, 2015 онд хэрэгжээд дууссан. 2013 онд “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж, таримал хадлан болгон ашиглах” сэдэвт инновацын төслийг Т.******** санаачилж, Ч.********, гардаж хийсэн, төсөлд Ариунболд /нас барсан/, Ж.********, Л.******** нар оролцсон, 900,000,000 төгрөгийн санхүүжилттэй төсөл болгоод захиралд танилцуулсан чинь юу яриад байгаа юм бэ, наад өртгийг 900,000,000-1,000,000,000 болго гэж үүрэг өгсөн. Тэгээд ********, Алимаа, ******** бид нар оролцож зардлыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж 933,5 сая төгрөг ч бил үү, дүнтэй болгоод захирал Т.********эд өгсөн. Энэ төслийн санхүүжилт ******** яам, Боловсролын яам гэж хоёр хуваагдаж 400,000,000 төгрөгөөр санхүүжилт хийгдэхээр болсон гэж ярьж байсан шиг санагдаж байна. ...Ямар ч хүрээлэнгийн түүхэнд хамгийн өндөр өртөгтэй төсөл атлаа хамгийн үр өгөөж байхгүй төсөл болсон. Манай хүрээлэнгийн хувьд дээд тал нь 100,000,000 төгрөгт багтаж төсөл хэрэгждэг байсан.
Бид төслийн өртгийг 933 сая төгрөг болгохдоо 3 жил тариалалт хийж хураан авсан ургацаар ногоон тэжээл хийж борлуулна, улсын нөөцөд өгнө, Өвөрхангай аймагтай хил залгаа баруун аймгуудыг хангах, төсөл хэрэгжих хугацаа дууссаны дараа хүрээлэнд тариалалт хийх бүрэн боломжтой өөрийн гэсэн газартай, түүнийг дагаад худалдан авсан техник, тоног төхөөрөмжтэй болох, тэжээлийн үйлдвэртэй болох, түүнийг дагаа алын байр бий болох гээд маш үр дүнтэй төсөл байсан. Гэтэл одоо хэрэгжээд дууссаны дараа үр өгөөж огт байхгүй, төслийн тайлангийн хурал дээр ******** танилцуулж байхад нь хүртэл би маш их шүүмжилж байсан. Тэр ч бүү хэл, төсөл 2015 оны 12 сард дуусаж, тайлан гаргах байтал бүр намар 8, 9 сард ажлын хэсгийн хүмүүстэй газар дээр нь очоод хүлээлгэж өгөн гэж байсан, би энэ байдлыг хараад ямар сонин төсөл вэ гэж гайхаж байсан, ******** жигтэйхэн болчихсон төсөл гээд хамгаалаад тайлан тавьж байсан. Төслийн хүрээнд хийгдсэн ажил байхгүй. Эхлээд төслийн үр дүнгийн талаараа хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцээд төслөө хүлээж авъя гэвэл захиалагч талдаа танилцуулж хүлээлгээд дараа Шинжлэх ухаан технологийн санд тушаадаг дараалалтай байдаг. Энэ талаар “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх санхүүжүүлэх журам” гэсэн баримт бичигт тодорхой журамласан байгаа...” /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал/ гэсэн,
Гэрч С.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 онд яг бэлчээр, малын тэжээлийн чиглэлээр туршлага дадлагатай хүн хүрээлэнд байгаагүй учраас намайг зөвлөх гэсэн орон тоонд авсан, сүүлд нь бодож байхад Өвөрхангай аймагт хэрэгжсэн “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээх” төслийг бичүүлэх зорилготой байсан юм билээ. Тэр үед ******** захирал яамтай яриад тохирсон төслийн санхүүжилт нь олдохоор байна гээд надаар төслийг бичүүлсэн. Сүүлд нь хараад байхад миний бичсэн, миний тооцоолсон тооцоо, техникээр төслийн загвар хувиараа төсөл хэрэгжээгүй, төсөл дээр олон хүний нэр ч бичээтэй байгаа, тэдгээр хүмүүс ч ажиллаагүй. Миний бичсэн төслөөр 2013-2015 оны хооронд 3 жилийн хугацаатайгаар 800-900 сая төгрөгийн санхүүжилттэй, уг санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байгаа атаршсан 150 га орчим талбай газарт нэг олон наст ургамлыг хольцоор тариалж, түүнийгээ боож ногоон тэжээл үйлдвэрлэх зорилготой байсан. Гол нь миний сонирхож байснаар Хархорин сум нь Өмнөговь, Баянхонгор, Дундговь зэрэг тэжээлийн нөөц багатай аймгуудыг тэжээлээр хангах гол түшиц бүхий газар болгох, мөн дээрээс нь энэ нөхцөлөө ажиглаад судалгааны төв байгуулах зорилготой байсан, үүгээрээ ********н эрдэм шинжилгээний хүрээлэн нь туршилт судалгааны бааз төвтэй, төслийн хүрээнд газар тариалан эрхлэхэд хэрэглэх шаардлага бүхий хөрс, боловсруулах, үрлэх, тэжээлээ боох зэрэг нилээд олон техниктэй болох гэх мэт маш их зүйл бодож байсан. Тухайн төслөөр жилд 1 га-аас 2 тонн сайн чанарын өвс хурааж, 300 тонн ногоон тэжээл бэлтгэж, Хархорин суман дахь улсын нөөцийн газарт тушаана гэсэн тооцоотой байсан. Миний хувьд тэр үед Хархорин сумаас авсан 300 га газрыг үзэж байсан, тэр газар нь маш боломжтой, усалгааг урсгаад хийчих, ургац найдвартай авах магадлал өндөртэй газар байсан учраас би төслийг маш сэтгэл өндөр бичсэн. Гэтэл 2013 ондоо төсөл батлагдлаа, мөнгө орлоо гэсэн мэдээлэл хүрээлэн дотор гарсан, тэгээд би одоо тариалалт хийх талаар бодож захиралтай уулзахад тариалалт хийгдчихсэн гэсэн, тэр үед би маш их гайхсан, учир нь би ямар үрээр тариалалт хийх, талбайн туршил нь эзэнтэй байх шаардлагатай гэх мэтээр маш идэвхтэй оролцох зүйл гэж бодож байсан. 2013 онд төслөөс ямар ч ач холбогдол бүхий ажил гараагүй, учир нь төслийг мэргэжлийн хүн зохион байгуулаагүй, ургац хураалт хийж байх үед мэргэжлийн хүн технологийн дагуу ажиллаагүй, ажиллаж байсан хүмүүс нь техник хэрэгсэл байхгүй, цаг хугацаа томилолтод болоод ажлаа шуурхай дуусгах гэж ажилласан учраас ургац хураалт нь технологийн алдаа гарч өвс муудсан. 2014 оны хувьд намайг төслийн удирдагчаас оролц гэж хэлээгүй, ажилдаа ч оролцуулаагүй, харин би 2014 оны 07 дугаар сард хувиараа явж мэргэжлийн хүний хувьд санаа зовоод талбай дээр очиход хуучин тариалалт хийсэн, талбайдаа тариалж ургамал соёолж жигдэрсэн байсан боловч ямар нэгэн хамгаалалт байхгүйгээс мал орчихсон байсан, тэгээд би хотод ирээд ********эд хамгаалалтад авахгүй бол талбай чинь хэцүүдэж байна гэж хэлсэн. Сүүлд нь сонсож байх нь манаач авсан сурагтай байсан, ингээд 2014 онд ямар хэмжээний ургац авсан, яасан талаар мэдэхгүй, учир нь намайг ажилд оролцуулаагүй. 2015 оны МААЭШХ-ээс ямар нэгэн тариалалт хийгээгүй байх гэж боддог, сонсож байх нь Хархорин сумын агрономич 60 орчим насны эмэгтэй хүний компаниар тариалалт хийлгэсэн гэж сонсож байсан. 2015 онд мөн би энэ төсөлд оролцоогүй, харин 8 сард ******** захирал яамнаас хүмүүс явж байна, та мэргэжлийн хүний хувьд инновацын төслийн талаар та танилцуулга хийгээд өгөөч намайг дагуулаад хамт явсан, мөн би тайлангийн материал бүрдүүлэх ажлыг давхар хийж явсан. Энэ төсөл ямар санхүүжилтээр ямар ямар ажил хийгдсэн, ямар үр дүнд хүрсэн талаар мэдэхгүй, ямар ч байсан захирал ********ийн ярианаас санхүүжилтгүй улмаас техник хэрэгсэл авч чадаагүй, түүнээс болоод Хархорин суманд байгуулна гэж байсан судалгаа шинжилгээний баазтай болох асуудал бүтээгүй юм байна гэж бодсон...” /1 дүгээр хавтаст хэргийн 172-174 дэх тал/ гэсэн,
Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрдэм шинжилгээний ажилтан гэдэг утгаараа нэгэн үед ажиллаж байсан хүмүүсийг танина. Т.******** захиралтай ямар нэгэн өс хонзон, садан төрлийн холбоо байхгүй. Т.******** захирал миний гүйцэтгэж байсан төслөөс 4,000,000 төгрөгийг хуц нийлүүлнэ гэж аваад авсан боловч ямар нэгэн хуц нийлүүлээгүй асуудал байгаа. 2012 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-аас орон нутагт хоёр жилийн хугацаанд хуц, ухна нийлүүлэх ажил зарлагдаад би говийн бүсийн хүрээлэнгийн нэр дээр гэрээ байгуулж санхүүжилтийг нь авсан, ингээд миний бие бусад аймгуудаас хуц, ухна нийлүүлээд 2013 онд 50 хуц нийлүүлэх ажил үлдсэн байсан. Би Т.********, Цолмон нарт хүрээлэнгийн ажил байдлаа ярьж байхдаа энэ жил 50 хуц Өмнөговь аймгийн ******** газарт нийлүүлээд төсөл дуусах ёстой гэж ярьж байтал Т.******** надаас 1 толгойг нь 80,000 төгрөгөөр бодоод 50 хуц ав гэж хэлсэн. Тэгээд би ********ийн ХААН банкны дансанд 2013 оны 05 сард 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн, тэгээд 2013 оны 12 сард хуцаа авах гээд Өвөрхангай аймгийн баруун талд морины шүтээнээс баруун тийш 10-аад км-т малчин айлд очиход 500-600 хуцтай айл байсан, тэгээд мал онд орно гэхэд хэцүү, тарга тэвээргэ муутай байхаар нь Т.********тэй ярихад он гаргаад авчих гэж хэлсэн. Тэгээд 2014 онд 50 толгой хуцаа авъя гэхэд ******** би тэгж нэг толгойг нь 80,000 төгрөг гэж яриагүй, тэгж хямд өгөхгүй, 80,000 төгрөгтөө тааруулаад энэ жилийн хурган хуц авбал ав гэсэн, тэгээд авъя гэхэд айлуудаар тараасан, намар ав гэж хэлсэн. Тэгээд авч чадаагүй байж байгаад миний бие ажлаасаа халагдсан. Ажлаас халагдсаны дараа ******** газраас хуцаа нэхээд би хотод ирээд ********эд 50 толгой хуцаа авъя, захиалагч талтай тооцоогоо дуусгах хэрэгтэй байна гэхэд энэ чиний хуц юм уу, амных чинь юм уу, чамд хамаа байхгүй, чамтай ярихгүй, чи ажлаасаа халагдсан хүн гээд хэл амаар дайраад намайг гаргасан. Ингээд би Өмнөговь аймгийн ******** газарт ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.******** мэднэ гэдгийг удаа дараа хэлсэн, гэтэл одоо болтол Өмнөговь аймгаас намайг хариуцаж авсан гэдэг утгаар 50 толгой хуц нэхэж байдаг. ...Уг мөнгийг Т.******** хувийн дансаараа авсан, миний хувьд захирлын үүргийн дагуу явсан. Намайг Говийн бүсийн салбарын захирал байхад ямар нэгэн байр, байшин акталсан зарлагдсан зүйл байхгүй.
...Намайг ажлаас халагдсаны дараа жил Говийн бүсийн хүрээлэнгийн ажилын байр болох Булган сумын Хавцгайт баг байрлах 8 айлын 2 орон сууц байсан, түүний нэг байшин болох 4 айлын орон сууц болох содон байшинг актлуулаад буулгаад ******** өөрөө аваад ачаад явсан, дараа нь дахиад 4 айлын орон сууцыг буулгах гэхээр нь Говийн бүсийн захирал Оргил буулгуулаагүй гэсэн сураг байсан. Мөн говийн бүсийн хүрээлэнгээс ямаа мал олон тооноор нь аваад явсан гэдэг. Мөн 2014 онд ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал ******** гуай Сингапурт явж байгаад харвалт өгөөд эмчилгээ хийлгэж байсан үед Т.******** захирал дэд захирал яаралтай өндөр үнэтэй хагалгаанд орох хэрэгтэй боллоо, танайх байгаа бүх мөнгөө шилжүүл гэсээн байгаад 5,000,000 төгрөгийг шилжүүлж авсан, яг ямар дансаар шилжсэн талаар мэдэхгүй байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь тал/ гэсэн,
Гэрч Р.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...********, эрдэм шинжилгээний хүрээлэнд Т.Лхагвасүрэн гэж манай нөхөр ажиллаж байгаа, өөр ямар нэгэн хамаатан садан төрлийн хүмүүс байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай салбарын дарга Ц.******** дансанд чинь томилолтын мөнгө орчихсон байгаа, түүнийг аваад өгөөрэй гэхээр нь би нягтлан бодогч ********ээс юун мөнгө вэ гэхэд чиний дансанд томилолтын мөнгө орсон байгаа, аваад өгөөрэй л гэсэн, тэгэхээр нь би өөрийн дансаа шалгахад 800,000 төгрөг орсон байсан, түүнийг аваад Дэжимдаа эгчид өгсөн. Уг мөнгийг би өөрөө зарцуулаагүй, надаар ямар нэгэн томилолтын баримтад гарын үсэг зуруулаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 177 дахь тал/ гэсэн,
Гэрч Ш.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би эдгээр төслүүдийн талаар огт мэдэхгүй. Харин үүнээс өөр маш олон зүйл байгаа, үүний нэг нь намайг зөгийн аж ахуйн даргаар ажиллаж байхад намайг маш их дарамталж байсан, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шиг санаж байна, зөгийн салбарын санхүүжилтээр орж ирсэн мөнгөнөөс 2,500,000 төгрөгийг над руу шилжүүл, би их хурлын сонгуульд шатахуунд хэрэглэнэ гэсэн, би чадахгүй, байгууллагын мөнгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуул гэж хэлсэн. Тэгээд байн байн над руу залгаад дарамтлаад данс руу шилжүүл гээд дансаа над руу явуулсан, сүүлдээ би аргаа бараад өгсөн данс руу нь 1,500,00 төгрөгийг шилжүүлсэн, гэтэл дахиж залгаад нэмээд 1,000,000 төгрөг шилжүүл, би 2,500,000 төгрөг гэж хэлсэн гээд байсан. Тухайн үед би чадахгүй гээд маргалдсан. Энэ байдлаас болоод ******** захирал надад маш дургүй болсон. Ер нь ганц намайг дарамталдаггүй, бүх ажилаа дарамталдаг, ********, эрдэм шинжилгээний хүрээлэнд бүх ах дүүс найзуудаа ажилд авсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 179 дэх тал/ гэсэн,
Гэрч П.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж, таримал хадлан болгон ашиглах” сэдэвт инновацын төслийг мэднэ, би өөрөө гар бие оролцож байсан. Харин “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” төслийн талаар мэдэхгүй. ...2010 онд Монгол улсад зуд болж ********н асуудал хүнд байсан, ...2013 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд байгаа атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж тэжээлийн ургамал тариалах шаардлагатай гэдэг асуудлыг хөндөж, Хархорин сум нь төв зам дагуу, атаршиж орхигдсон газар байсан, мөн цаг агаарын хувьд боломжтой, тэжээл үйлдвэр барих эрчим хүч дэд бүтэц байгаа мэт боломжит нөхцөлүүд байсан учраас Хархорин сумыг сонгож төсөл хэрэгжүүлэх шаардлага санаачилга гаргаад ********, ******** гэх голдуу өвс тэжээлийн чиглэлийн хүмүүстэй “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан болгон ашиглах” сэдэвт инновацын төслийг бичиж захирал ********эд танилцуулсан. ******** нь хүрээлэнгийн захирлын хувьд төслийг хэн удирдах эрхийг шийддэг учраас өөрөө удирдах шийдвэр гаргасан. Анх төслийг бичихдээ атаршсан газрыг ашиглана гэж Хархорин суманд хоёр хэсэг газарт 300 гаруй га газрыг хүрээлэнгийн нэр дээр авсан. Төслийн гол үр дүн нь уг газарт тэжээлийн ургамал тарьж, тарьсан тэжээлээ боловсруулж удаан хадгалдаг уургаар баяжуулсан өндөр үр шимтэй тэжээл хийх зорилготой байсан. Энэ төслийн үр дүнгээр тэжээлийн үйлдвэртэй болох, үйлдвэрээ ажлын байртай болгох, орон нутагт үр өгөөжөө өгнө, улсын нөөцөд өвс тэжээл өгнө, мал сүргийг ган зудаас хамгаалахад тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэх, тухайн орон нутаг болон бусад орон нутгийн малын өвс тэжээлээр ханга, эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг бааз суурьтай болох, техник хэрэгсэлтэй болох гээд маш том боломжууд бүхий үр дүнд хүрнэ гэж тооцож байсан. Миний хувьд уг төслийн удирдагч биш мөн ажлаа өгөөд багагүй цаг хугацаа өнгөрсөн байгаа учир төслийн талаар нарийн зүйлийг нэг бүрчлэн мэдэхгүй. ...Миний сонсож, мэдэж байгаагаар төсөл анхны хэмжээгээр мөн үр дүн өгөх байдлаар хэрэгжээгүй, газраа хүртэл хураалгасан сураг байсан. Миний хувьд төсөл хэрэгжүүлэх хэдий хэмжээний санхүүжилт авсныг мэдэхгүй. 2013 онд 205-206 орчим га талбайд овъёос тариалж ургац алдаагүй маш сайн авсан. Би ********, Эрдэнэсүрэн, Оргил нарын хамт 10, 11 саруудад нэлээн хэд хоногийн хугацаатай ургац хурааж, өвс болгож ажилласан. Энэ үед хүрээлэнгээс байр, хоол, томилолтын мөнгө гэж юу ч өгөөгүй учраас тодорхой хэмжээний өвсийг борлуулж үйл ажиллагаандаа зориулж байсан, тэр баримтууд бүгд санхүүд байгаа байх. Иймэрхүү байдлаар 2013 онд ажилласан, харин 2014, 2015 оны ажлуудыг би мэдэхгүй.
...Ер нь энэ төслөөс үлдсэн зүйл огт байхгүй, 2013 онд ажиллаж байхад ганц талбай дээр тариалалт хийчихсэн, нэг талбайд тариалалт хийгээгүй, талбайнууд хашаа байхгүй, тоног төхөөрөмж байхгүй ажиллахад маш хүнд байсан. Өвс боох, хураах зэрэгт тухайн үед Хархорин сумын ИТХ-ын дарга байсан Лхагвабүдийн техник хэрэгслийг түрээсэлж, хажуугаар нь Хархорин сум дахь хорих ангийн хоригдлуудыг ажиллуулж байсан. 2013 онд тэнд цахилгаан татаагүй, татах шаардлага байгаагүй, төслийн анхны төсөлд цахилгаан татах зүйл байгаагүй, яагаад гэвэл тухайн талбайн хажууханд Хархорин сумын нэг компанийн агуулах байр байсан, тэнд бүх дэд бүтэц байсан учраас түүнийг түшиглэж үйлдвэр барих зорилготой байсан. Төслийн үндсэн зорилго дээрх ажлууд байсан, төсөл энэ техникийн даалгаврын дагуу яаманд буюу захиалагч талд танилцуулагдсан байх, тэгэж байж төслийн санхүүжилт шийдэгдэх учиртай. 2013 оны хувьд сая дурдагдсан ажлууд хийгдээгүй, яагаад гэвэл би цас орж хүйтэрсэн хойно хамаг өвсөө хурааж дуусгаад хотод орж ирсэн, 2013 онд өөр ажил хийгдээгүй. Миний хувьд энэ төслөөс ямар ч шагнал урамшуулал аваагүй, харин ч томилолтоо дутуу авсан, өөрийн үндсэн ажлын хүрээнд цалингаа авч байсан, ер нь 2013 онд энэ төслийн санхүүжилт орж ирээгүй байсан. ...2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б.Эрдэнэцэцэг гэж хүнтэй мөнгөө зээлэх гэрээ байгуулж 40,000,00 төгрөгийг Өвөрхангай аймгийн Хархорин суманд 150 га атаршсан талбайд ногоон тэжээлийн ургамал тариалах ажилд зориулна гэж гэрээ байгуулсан. ******** захирал мөнгийг бэлнээр авсан ...зарцуулалтыг би мэдэхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал/ гэсэн,
Гэрч Ц.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж, таримал хадлан бий болгон ашиглах” инновацын төсөлд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байх ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 150-160 га газарт талбайн хөрс боловсруулах тэжээлийн ургамал тариалах ажилд оролцсон. Уг ажилд хүрээлэнгийн ажилчид оролцсон, би 20 орчим хоног ажиллаж овьёос тарьсан, овьёос нь мал тэжээлийн сайн чанарын нэг наст ургамал, би ямар нэгэн цалин, урамшуулал аваагүй, ердийн журмаар цалингаа авсан, харин томилолтын зардалд нэг өдрийн 12,000 төгрөгөөр тооцож явсан хоногийн томилолтыг бүтэн авсан. Овьёос тарих ажлыг Т.******** гаргаж, бид тариалсан, техникийн даалгаварт юу гэж заасан байсан, ямар ургамал тариалахаар заасан байсныг бид мэдээгүй, нэг наст овьёос тариалахаар техникийн даалгаварт өөрчлөлт оруулсныг ч мэдэхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дахь тал/ гэсэн,
Гэрч Ж.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өвөрхангай аймгийн сал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах төслийн талаар мэдэхгүй. ...Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан болгон ашиглах зэрэг сэдэвт инновацын төслийг сайн мэднэ. ...2013 онд захирал ******** ....дуудаад инновацын төсөл бичих хэрэгтэй байна та нар атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээх сэдвээр төсөл бичээдэх гэсэн. ...Ингээд бид нар 1 тэрбум төгрөгт багтаагаад инновацын төсөл ямар байх ёстой тэр шаардлага стандартын дагуу календарчилсан төлөвлөгөө, техникийн даалгавар, санхүүгийн тооцоо тэдгээрийн задаргаа гээд дутуу зүйлгүй, 3 жилийн хугацаанд хэрэгжих төслийг бүрэн дуусгаад ******** захиралд өгсөн. ...Энэ төсөл анхны бичиж оролцсон төсөл байсан. Бид нар ямар ч төсөлгүй байсан учраас нөгөө төсөл яасан бол тайлан бичиж судалгаа хийх ажил юу болж байгаа бол гээд Г.********аас асуухаар мэдэхгүй, заримдаа харин юу болж байгаа юм бол гээд өнгөрч байсан. ...2015 оны 10 дугаар сард тайлангийн хурал дээр Д.******** Атарших, орхигдсон газрыг нөхөн сэргээх чиглэлээр бид нарын бичсэн төсөл дууссан гэж танилцуулсан. Төслийн тайланг Д.******** танилцуулахдаа яамдууд шинжлэх ухааны технологийн сан хүлээгээд авчихсан учир төслийн талаар эргэж ярилцах шаардлага байхгүй гэж байсан. ...Төслийг бид нар бичихдээ хийх ёстой ажлуудыг хүний нэрээрээ мөн судлааын баг гэдгээрээ тус бүр төлөвлөгөө гаргасан байгаа уг төлөвлөгөөнд миний болон Ариунболд, ********, ******** бид нарын бүгдийнх нь нэр байгаа харин миний хувьд төслийн явцад ямар ч ажилд оролцоогүй, ямар ч ажил хийгээгүй.../1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал/ гэсэн,
Гэрч Л.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүрээлэнгээс Өвөрхангай аймгийн Хархорин суманд 300 гаруй га газар авч байгаа иймд тэнд байгаа атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан болгон ашиглах сэдвээр инновацын төсөл бич гэсэн үүргийг өгсөн. ...3 жилийн хугацаанд хэрэгжих 150 га газарт тэжээлийн олон наст ургамал, ерхөг, дагавар өлөн, царгас гэсэн 3 олон наст ургамал тариалж хадлан бий болгох 100 орчим сая төгрөгийн өртөгтэй төсөл бичсэн. ...********эд танилцуулахад төсөв бага байна 1,000,000,000 төгрөг болго гэсэн тэгээд бид нар төслийг 960,000,000 сая төгрөгт багтаасан. ...Төсөл хэрэгжиж байгааг 2014 онд мэдсэн, 2015 онд дууссан төслийн тайлан хэлэлцэх хурал дээр дууссан гэдгийг мэдсэн. Төслийн хүрээнд ямар ажил хийгдсэн, ямар үр дүнд хүрсэн талаар огт мэдэхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал/ гэсэн,
Гэрч Ч.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 07 дугаар сард ******** захирал албан шугамаар уулзахдаа атаршсан төслийн шугамаар хашаа барих шаардлагатай байна. Иймд танайхаас хашааны шонгийн мод бэлтгүүлэх хэрэгтэй байгаа учир 1 ширхгийг нь 3500 төгрөгөөр бодоод 15000 шонгийн мод бэлтгүүлнэ гэж хэлж байсан. ...Сүүлдээ ******** захирал 1 ширхгийг нь 3300 төгрөгөөр тооцоо хийнэ. Гэхдээ ******** гэж хүнтэй уулзаж мөнгийг нь аваарай гэснээр ...нийт 39.600.000 төгрөгийг авсан. ...Энэ модыг бэлтгэхдээ ямар нэгэн гэрээ байгуулсан, мөнгө төгрөгийг дансаар шилжүүлсэн, тооцоо нийлсэн зүйл байхгүй. ....2014, 2015, 2016 онуудад эрчим хүчний шугамын алдагдлаас шалтгаалаад долооцын үйлдвэрлэл явуулаагүй. ...үйлдвэр нь шинээрээ байгаа. ....Манай хүрээлэнд ******** гэх ямар ч компани ажил хийгээгүй. Харин 2015 онд цахилгаанчин Цэдэндорж, ******** нар манай ажил дээр ирээд цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор трансформаторын шитийн хүчийг нэмэгдүүлээд долооцын үйлдвэр рүү цахилгааны утас татаж өгсөн боловч цахилгаан нь болоогүй учраас долооцын үйлдвэрлэл явагдаагүй. Өөр цахилгаантай холбоотой ямар нэгэн ажил хийгдээгүй. ....******** гэх хүнээр хийлгэсэн ямар нэг ажил байхгүй.../1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал, 3-р хх-ийн 89/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...миний бие 2015 онд эрдмийн зөвлөлд байгаагүй. .. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн энэ хуралд би ороогүй. Ийм тайлангийн хурал болсон, түүн дээр нь бөөн хэл ам болж гэнэ гэж сонсож байснаас хуралд оролцоогүй. Би энэ хуралд оролцох нь битгий хэл ийм төсөл хэрэгжсэн эсэх талаар огт мэдэхгүй...- /1 дүгээр хавтаст хэргийн 195 дахь тал/ гэсэн,
Гэрч Р.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ төслүүдээс олсон орлого гэх зүйлийн бүртгэл мэдээ надад байхгүй, ер нь төслөөс олон гэж огт байхгүй, би мэдэхгүй байна. харин 2014, 2015 онуудад малын долооцын үйлдвэрлэл явагдаж борлуулж байсан, түүний орлого, зарлагын талаар сайн мэдэхгүй байна. энэ талаар нягтлан Д. тайлан гаргаж ерөнхий нягтлан д хянагдаж явдаг. “********” ХХК-аас хүлээлгэж өгсөн 48,160,000 төгрөгийн өртөгтэй утас, шон, трансформатор манай хөрөнгөд бүртгэгдсэн байгаа. Тариалангийн талбайг хашаажуулсан хашааны талаарх хөрөнгө бүртгэгдээгүй, одоо манай хүрээлэнгийн хажууд 1978 оны барилга бүхий тэжээлийн цех байгаа, өөр бүртгэлтэй тэжээлийн цех гэсэн хөрөнгө байхгүй. Хархорин суманд тарьсан өвсний талаар ямар ч мэдээлэл байхгүй. Малын төслийг мэдэхгүй, “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан болгон ашиглах” төслийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сард Хархорин суман дахь талбайд цахилгаан шугам татах ажлын 48,160,000 төгрөгийн өртөгтэй тендер зарлагдаад комисст Инновацын хэлтсийн дарга ********, төслийн ажилтан Д.********, С.********, З.******** бид 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж “********” ХХК, “Эйч Ти Эн” ХХК-ууд оролцож, хамгийн бага үнийн саналаар “********” ХХК шалгарч захирал Т.******** тухайн компанийн захирал Б.Пүрэвжаргал нар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, гүйцэтгэгч талаас ажлаа 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж акт үйлдсэн.
Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан бий болгох” инновацын төслийн хүрээнд нийт 8 удаагийн тендер зарлаж нийтдээ 342,878,300 төгрөгийн бараа материал худалдаж авсан...
...Үнэлгээний хорооноос тендерийн баримт бичиг боловсруулж байгаагүй. Миний оролцсон үнэлгээний хуралдаж байсан 3-4 удаагийн хурал захирлын өрөөнд хуралдаж байсан.Төслийн удирдагч нь ******** байсан учраас тухайн үед тендер зарлах ёстой ажлынхаа талаар түүнээс чиглэл авч байсан. :..Би өөрийн орж ажилласан үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг хурал болж байхад нь би гараараа бичиж тэмдэглэчихэд дараа нь компьютер дээр шивчхээд гарын үсэг зуруулдаг байсан. ...Үнэлгээний хорооны хурлаар ярилцсан зүйлсийг гар бичвэрээр биччихээд компьютер дээр шивж гаргасны дараа гарын үсгийг нь зуруулах гэхэд зарим хүмүүс байхгүй байдаг байсан. Тэгээд үнэлгээний хорооны протокол дээр гарын үсэг зуруулах шаардлагатай байна гэхэд миний өмнөөс зурчих гэдэг байсан. Би тэр хүмүүстэй яриад өөрсдөө зөвшөөрсөн учраас өмнөөс нь гарын үсэг зурж байсан. Одоо бол хэн хэнийхийг зурж байснаа санахгүй байна. Дүгнэлтээр тогтоогдсон ********ын гарын үсгийг зурснаа бол хүлээн зөвшөөрч байна. Бичгийн хэвийг нь харахад миний гарын үсэг мөн байна. Би гарын үсэг зуруулах гэхэд хүмүүс нь байдаггүй ба өөр рүү нь утсаар яриад асууж байгаад зөвшөөрсөн учраас өмнөөс нь гарын үсэг зурж байсан. Тэр хүмүүстэй утсаар ярихад миний өмнөөс зурчих гэж хэлж байсан. Нэр зааж хэлж чадахгүй байна тухайн үедээ байхгүй байсан хүмүүсийн гарын үсгийг зурж байсан. ...Энэ хүмүүс ажилласан. Анх Үнэлгээний хороо байгуулагдахаас өмнө захирал өрөөндөө бүгдийг нь дуудаад хуралдсан тэгээд хуралдаж байхдаа үнэлгээний хороонд хэн хэн орохыг сонсож үнэлгээний хороо байгуулж байсан. Үнэлгээний хороо бол хуралдаж байсан.100 хувь бүрэн ирцтэй хуралдаж байгаагүй. Зарим тохиолдолд буюу томилолтоор хөдөө явсан үед нь ирц 100 хувь хүрэхгүй хуралдах үе байсан. Жишээлбэл энэ яриад байгаа ********, ********, ********, ******** гэдэг хүмүүс хөдөө явчихсан үед үнэлгээний хороо 2-3 хүнтэй хуралдаж байсан.100 хувь тэгээд тэр үедээ ирцийг нь байснаар оролцуулж тэмдэглэлээ бичиж байсан Тэр нь тодорхой буюу нөгөө компаниудаасаа бага үнийн саналтайг нь шалгаруулаад хурлын протоколоо үйлддэг байсан. Дараа нь байхгүй байсан хүмүүст энэ компани шалгарсан, хурлын протокол гарын үсгээ зураад өг гэхэд би байхгүй байна, энд явж байна, тэнд явж байна, чи өмнөөс зурчих гэдэг байсан. Тухайн үед гүйлгээ нь яаралтай хийгдэх гээд байдаг учраас би өөрсдөөс нь асуугаад өмнөөс нь гарын үсгийг нь зурж байсан. ...Би 2014 онд ажилд орсон. Үнэлгээний хорооны орж ажиллаж байхад төслийн удирдагч болон захирал ******** тэр аж ахуй нэгжүүдийн нэрсийг өгч байсан. Анх энэ төсөл хэрэгжиж эхлэх гэж байхад захирал ******** бид нарыг өрөөндөө цуглуулаад хуралдсан. Энэ хурал дээрээ энэ төслийг хэрэгжүүлэхэд ийм ийм ажлуудыг хийнэ гэж ажлуудаа танилцуулсан. Энэ ажлуудыг өмнө нь хамтарч ажиллаж байсан компаниудаараа энэ ажлуудыг хийлгэе гэж хэлсэн. Төслийн удирдагч чиглэлээ өгчихсөн, өмнө нь хамтарч ажиллаж байсан гэсэн компаниудад санал хүргүүлж байсан гэсэн компаниудаасаа сонгож гэж байсан. Үүний дагуу хамтарч ажиллаж байсан гэсэн компаниудад санал хүргүүлж байсан байсан. Өмнө хамтарч ажиллаж байсан компаниуд нь үнэлгээний хорооноос урилга хүргүүлсэн компаниуд байгаа. ..бид нар тухайн үедээ бичиг баримтад нь ач холбогдол өгч байгаагүй. Хамгийн бага үнийн санал өгснийг нь сонгох ёстой юм байна гэсэн ойлголттой байсан. Тийм учраас үнийн саналыг нь голчлон хараад л бусад мэдээллийг нь анзаарч үнэлдэггүй байсан. Тухайн үедээ буюу шалгаруулах үедээ захирлын хамааралтай компани гэж мэдээгүй байсан. Сүүлд нь хэрэг шалгагдаад эхлэхэд нь хамаарал бүхий компани байсан талаар нь мэдсэн юм” /1 дүгээр хавтаст хэргийн 198-199, 200-201 дэх тал, 2-р хавтаст хэргийн 146-147 дахь тал, 21 дэх хавтас хэргийн 235-237 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах төсөл нь 2010 оны үеэс шиг санаж байна, хэрэгжээд явж байсан, харин 2013 онд төсөл нь хэрэгжиж дуусаагүй байхад санхүүжилт нь дууссан гээд нэмэлт санхүүжилт хийхээр өргөдөл орж ирж шийдүүлж байсан шиг санагдаж байна. “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан болгон ашиглах” сэдэвт инновацын төслийн хувьд Л.********, Х.******** сайдуудын хамтарсан гэрээгээр Шинжлэх ухаан технологийн сангаас хяналтыг тавьж ирсэн. ...Төслийн санхүүжилтээр худалдан авсан бараа материал нь тухайн шинжлэх ухааны байгууллагын хөрөнгөд бүртгэгдэж үлдэх ёстой. Шинжлэх ухаан технологийн сан нь мэдээллийн баазтай учраас тухайн мэдээллийн санд төслийн талаар бүртгэгдсэн байх...” /1 дэх хавтас хэргийн 206-207 дахь тал/ гэсэн,
Гэрч Т.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“Ногоон буян” ХХК-ийн захирал, 2015 оны хавар ******** Их сургуулийн ********, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй нэг наст тэжээлийн ургамал болох арвай, хөх тариа, хошуу будуу нийлүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээ 11 орчим сая төгрөгийн үнэтэй гэрээ байсан, уг гэрээний дагуу манай компани бараагаа нийлүүлж байсан...” /1 дэх хавтас хэргийн 208 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан болгон ашиглах” төслийн ажил гүйцэтгэж дууссан тул хүлээж ав гэсэн хүсэлт ирээд Яамны төрийн нарийн бичгийн даргын 2015-04-20-ны А-134 тушаалаар ажлын хэсэг, комисс байгуулагдахад нарийн бичгийн даргаар тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн гэж гарсан байсан, тэгээд намайг тухайн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон учир удирдлагаас чиний хариуцсан ажил гээд намайг ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар, тухайн үед ХХААЯамны МААБХЗГ-ын ахлах шинжээч П.********аар ахлуулж, гишүүдэд мэргэжилтэн Д., Х. нар томилогдож, бидэнтэй ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал ********, нягтлан эмэгтэй, эрдэмтэн ах гээд нэрийг нь мэдэхгүй 2 хүн хамт явцгаасан. Тэгээд төслийн хүрээнд ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс атаршсан газрыг нөхөн сэргээж, хашаажуулж таримал ургамал тариалсан гэх Өвөрхангай аймгийн Хархорин сумын ойролцоо засмал замын урд болон хойд хэсэгт 2 хэсэг газарт очсон. Тухайн газруудын хэмжээг нь одоо санахгүй байна, тэдгээр газруудын хойд хэсэг нь ургац сайтай, урд хэсэг нь ган гачгаас шалтгаалж ургац алдсан муу байдалтай байсан.
Урд хэсгийн газар дээрх өндөр хүэл татсан цахилгааны шон, трактор, өвс хаман боогч зэрэг тухайн үед байсан техник хэрэгслүүдийг хүлээж авсан. Мөн Улаанбаатар хотын 21 дүгээр хороо, Жаргалантын аманд байрлах хашсан 50 га талбай дахь хийгдсэн ажил зэрэг гэрээний 70 хувь буюу 252,000,000 төгрөгийн ажил, гэрээний үлдэгдэл 108,000,000 төгрөгийн ажил хийгдсэн гэж үзээд нийт гэрээ 100 хувь хэрэгжиж, нийт 360,000,000 төгрөгийн ажил дууссан гэж ажлын хэсгээс дүгнэлт гарч, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Т-151125 тоот Төсөл, 05/051 дугаартай “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж, таримал хадлан болгон ашиглах инновацын төслийн гэрээт ажлыг эцсийн шатны гүйцэтгэлийн ажлыг дүгнэсэн тухай” тэмдэглэл үйлдсэн байгаа. Энэ төслийн гол зорилго нь Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан болгож болох, болохгүй талаас нь судлуулах, эрдэм шинжилгээний баг ажиллуулах зорилготой байсан. Тэгээд 2015 онд манай ажлын хэсэг ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хэрэгжүүлсэн уг судалгааны ажил нь болж байна, атаршиж орхигдсон газрыг ашиглаж болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн, энэ талаар ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн тайлан байгаа. Бидний хувьд ямар нэгэн техник тоног төхөөрөмж, эд материал хүлээж авсан зүйл байхгүй, тэдгээр зүйлсийн талаар мэдэхгүй.
********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс манайд ирүүлсэн баримтуудаас үзэхэд, ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цехэд тэжээлийн олон найрлагат эрдэс тэжээлийн бэлдэц нийт 7500 ширхэг буюу 37,5 тн үйлдвэрлэхэд 73,764,4 мянган төгрөг зарцуулсан гэх ажил нь гэрээ болон санхүүгийн баримтаар,
Тэжээлд тариалах, боловсруулалт хийх, хор цацах, тэжээл хураан авч тээвэрлэх техникийн шатах тослох материалын зардалд 48,393,8 мянган төгрөгийн баримт,
********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2015 онд санхүүжүүлсэн 360,000,000 төгрөгийн санхүүжилтээ 252,000,000 төгрөг, 180,000,000 төгрөгөөр тус тус зардлын гүйцэтгэлээ гаргаж өгсөн байгаа.
...Уг гүйцэтгэлүүдийг манай яамны Б.Цогбадрах даргатай Санхүү эдийн засгийн хэлтсээс хянаж санхүүжилтийг олгодог... /1 дэх хавтас хэргийн 210, 8 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал/ гэсэн,
Гэрч Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...******** ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 3 удаагийн гүйлгээгээр эх үүсвэрийг би мэдэхгүй, энэ компанийг байгуулах санааг ах ******** надад хэлсэн, компанийн гэрчилгээг харахад 2014 онд байгуулсан байна, нэг удаа ах ирчхээд чи ******** чиглэлээр буюу газар тариалан, ******** тоног төхөөрөмжийн худалдаа, фермерийн аж ахуй, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр компани байгуулчих гэсэн, тэгээд би компани байгуулахдаа гадаад худалдаа гэсэн заалт нэмж 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр компани байгуулсан. Ингээд 2015 он, 2016 онуудад 3 удаагийн гүйлгээгээр ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 46,805,000 төгрөгийн орлого орж ирсэн байсныг би өөрийн биеэр авч ах ********т өгдөг байсан, одоо дансны гүйлгээнээс харахад би 46,760,000 төгрөгийг авч ахад өгсөн байна. энэ мөнгөнөөс надад нэг ч төгрөг үлдээгүй, ах надад нэг ч төгрөг өгөөгүй, өөрөө бүгдийг нь авдаг байсан, тэгээд энэ мөнгийг ******** захиралд өгөх ёстой гэдэг байсан. Манай компани ямар ч тендерт оролцоогүй, ямар ч гэрээ байгуулаагүй, компанийн тамга, гэрчилгээ гэрт байдаг байсан, хаяа ах тамга, гэрчилгээ чинь хаана байна гээд авдаг байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 221, 3 дугаар хавтаст хэргийн 5 дахь тал/ гэсэн,
Гэрч З.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 06 дугаар сард газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор өөрийн ганц хүний хөрөнгөөр 1,300,000 төгрөгийн дүрмийн сантайгаар “********” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Компанийн үйл ажиллагааг би ганцаараа явуулдаг, өөр хөрөнгө оруулагч байхгүй. 2013, 2014, 2015 онуудад ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, “Х” тайланг татварын хэлтэст хүргүүлсэн, ямар нэгэн ажлын байр байхгүй. 2015 онд ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зарласан тендерт оролцож 45,000,000 төгрөгийн өртөгтэй мяндсан утас, хулганы хор зэрэг бусад бараа материалыг нь нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу бараа материалаа хүлээлгэж өгч байсан. ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зарласан тендерийн дагуу оролцоод бүх мөнгөөр нь ажлаа хийгээд дуусгасан. Баримт материал нь байгаа...” /1 дүгээр хавтас хэргийн 223-224 дэх тал/ гэсэн,
Гэрч З.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“********” ХХК нь миний төрсөн дүү З.********гийн компани, гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “********” ТББ-ын тэргүүн нь манай нөхөр Т.******** 3-4 хүнтэй хамтарч үүсгэн байгуулсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 225-226, 227 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“ТТГБ” ХХК нь ******** гэж манай эхнэр ********гийн ээж ********ийн дүүгийн газар тариалан, ********н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, “********” ХХК гэж манай эхнэр ********гийн үүсгэн байгуулсан, газар тариалан, ********, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гадаад худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. 2015 онд би өөрийн хөрөнгөөр буюу 100,000 төгрөгийн дүрмийн сантайгаар “********” ХХК-ийг байгуулж байсан. Надаас өөр хувьцаа эзэмшигч байхгүй, гэхдээ компанийн тамга тэмдэг гэрчилгээ нь ******** эгчид байгаа. 2015 онд ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зарлагдсан тендерт би өөрөө материал бүрдүүлж оролцож, 48,000,000 төгрөгийн өртөгтэй цахилгааны шугам солих ажилд шалгарч Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт 10,4-ын трансформатор байрлуулах, кабель шугам татах ажлыг 2015 оны 05 дугаар сард гүйцэтгэх хүлээлгэж өгсөн. Энэ ажлаар 900 гаруй метр зайд 42 ширхэг шон суулгаж, кабель утсыг нь татаж трансформатортай холбож ********, эрдэм шинжилгээний хүрээлэнд хүлээлгэж өгсөн. Энэ ажлаас 8,000,000 төгрөгийн ашиг олоод хэрэглээд дуусгасан. гэж ах ********, эрдэм шинжилгээний хүрээлэн дээр ажил байна гээд бүх зүйлийг хийдэг. Би компанийн өмнөөс гэрээ байгуулдаг, мөнгийг данснаас гаргадаг, ажлыг нь хийдэг байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 228-229 дэх тал/ гэсэн,
Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сард аж ахуйн нэгж нээж ажил хийх зорилгоор “********” ХХК-ийг газар тариалан, ********, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар ээжийн дүү ********ын хамт үүсгэн байгуулсан. Компанийн үйл ажиллагаа би зохион байгуулдаг, ******** эгч бараг оролцдоггүй. 2015 онд ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зарлагдсан тендерт би өөрөө материал бүрдүүлж оролцож шалгарч Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт 28 сая төгрөгийн өртөгтэй ажил буюу 4,5 га гэсэн байх, газрыг хагалж, бордоо цацах ажлыг хийсэн. Мөн захирал ******** гэх хүнтэй гэрээ байгуулж ********аймгийн Их ******** суманд тэжээлийн үйлдвэрийн отор солих 4,000,000 төгрөгийн, өвс боодог мяндсан утас нийлүүлэх 4,900,000 төгрөгийн, машины сэлбэг ийлүүлэх 3,200,000 төгрөг бил үү, 3,500,000 төгрөгийн өртөгтэй ажил хийж өгсөн. Компани байгуулагдсанаас хойшхи хийсэн ажил нь энэ, өөр ямар ч ажил хийгээгүй. Санхүүгийн анхан шатны баримтуудаа хаана хийснээ санахгүй байна, олдохгүй байна. Тендерийн хувьд сайтаар нь орж мэдээд тендерт нь оролцоод явсан, бусад бараа нийлүүлэх ажлын хувьд би өөрөө ********, эрдэм шинжилгээний хүрээлэн дээр очоод захирлын нарийн бичиг Уран гэж хүнтэй уулзаад мөн асуугаад дээрх барааг нийлүүлэх болоод захиралтай нь гэрээ байгуулж бараагаа нийлүүлсэн. ...2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр микроэлемент авах утгаар 28,500,000 төгрөг орж, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зарлагдсан 28,500,000 төгрөг нь “Өвөрхангай аймгийн Хархорин суманд нийлүүлсэн бордооны тендерийн үнэ байгаа юм. Энэ ажлаас ********, эрдэм шинжилгээний хүрээлэнд хүлээлгэж өгсөн актаас өөр баримт байхгүй. ...Энэ ажлыг ажлын комисс гэх хүрээлэнгийн хүмүүст би өөрөө хүлээлгэн өгч байсан. Компанийн баримтууд олдохгүй байгаа...” /1 дүгээр хавтаст хэргийн 231-232, 233 дахь тал/ гэсэн,
Гэрч Т.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 онд ТТГБ ХХК-ийг манай гэр бүлийн хүрээнд ярьж байгаад ********, газар тариалангийн болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор эхнэр ********ын нэр дээр үүсгэн байгуулсан. Компанийн удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагааг эхнэр, бусад хийж гүйцэтгэх ажлыг би үндсэндээ хариуцаад ажилладаг...” /1 дүгээр хавтаст хэргийн 234-235 дахь тал/ гэсэн,
Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 онд ******** чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор гэр бүл ********ын хамтаар өөрийн хөрөнгөөр ТТГБ ХХК-ийг үүсгэн байгуулсан. ...2015 оны хавар нэг тендерт оролцоод манайх 40,000,00 төгрөгийн ажил хийх гэрээ хийгээд намар нь манай тариалсан үр суулгац ургаагүй учраас ахиад гэрээ хийгээд 40,000,000 сая төгрөгийн ажил хийхээр болсон ингээд нийт 2 удаагийн гэрээгээр 80,000,000 төгрөгийн ажил хийж өгсөн...”/1 дүгээр хавтаст хэргийн 236-237, 238 дахь тал/ гэсэн,
Гэрч Р.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...******** ХХК-ийн 2009 онд би өөрөө үүсгэн байгуулсан, ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, 2013 оноос эхлэн хяналтын камер, холбоо дохиолол суурилуулах, компьютер болон түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах болсон. Би ХААИС-ийн оюутан байхад буюу 2003-2007 оны үед суралцаж байхад ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан гэж ахтай танилцаж хуурай ах, дүүгийн харьцаа холбоотой болж байсан. Сургуулиа төгссөнөөс хойш ч түүнтэй харьцаа холбоотой байдаг байсан бөгөөд 2014 онд ах намайн компанийнхаа бичиг баримтыг өгч байгаач, ажил байна гэж хэлж байсан. Тэгээд ямар учиртай юм бэ гэхэд мөнгийг нь гаргаад өгөөч гээд гэрээ авч ирж надаар гарын үсэг зуруулж байсан бөгөөд удалгүй компанийн дансаар 37,000,000 төгрөг орж ирснийг нь би бэлнээр нь авч ахад өгсөн. Би уг мөнгөнөөс нь татварын мөнгийг нь авч үлдээд бусад мөнгийг бүгдийг нь ахад өгсөн. Тухайн ажил нь ямар ажил байсан талаар би ойлгож мэдээгүй, манай компаниар ажил гүйцэтгүүлсэн зүйл байхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 239 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 155-157 дахь тал/ гэсэн,
Гэрч З.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Миний нэр үнэлгээний хороонд байгаа талаар 2016 оны 09 дүгээр сард нягтлан ********ээс мэдсэн. Учир нь ******** төслүүд дээр шалгалт орж байгаа юм байна. Төслүүдийн хүрээнд ийм ийм бичиг баримт бүрдүүлсэн байгаа. Үнэлгээний хорооны хурал болж ийм ийм асуудал шийдсэн шүү гэж хурлын тэмдэглэл танилцуулсан. Тэр хурлын тэмдэглэлд нь миний гарын үсэг мөн, зарим нь минийх биш байсан. Тэгээд би ********т чи хэдийдээ ийм зүйлд гарын үсэг зуруулсан юм, зарим нь миний гарын үсэг биш байна, ямар заваарсан зүйлд хутгаж байгаа юм гэхэд ******** юу ч хэлээгүй дуугүй байсан. ....2015 оны 7, 8 дугаар сард захирал С.********, П.******** бид нарыг дуудаад бид нарын нэртэй нэлээд олон хуудсан дээр гарын үсэг зуруулаад байснаас доторх зүйлсийг нь үзүүлээгүй. Тухайн үед бид нар та юун дээр гарын үсэг зуруулаад байна гэхэд захирал хийсэн гэл үү, хийгдэх гэж байгаа ажил гэл үү тиймэрхүү зүйл хэлсэн... үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон энэ тушаалуудтай би огт танилцаж байгаагүй, мэдэхгүй. ...2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний хорооны 9 дүгээр хурлын тэмдэглэл баримт бичгүүд хуурамч байх ба би бас энэ үед БНХАУ-ын Хөх хотод сургалтад оролцож байсан. Гэхдээ хурлын тэмдэглэл, бусад бичиг баримтад дээрх гарын үсэг минийх мөн байна. Энэ шийдвэрийг гаргаагүй. Одоо бодоход 2014 оны 12 дугаар сард дэд захирал байсан надаар энэ зүйлсийг энд бичээдэх гээд хүснэгтэд компаниудын гэрчилгээ дээрээс юм бичүүлээд байсан. Тэгээд энд гарын үсэг зурчих гээд зуруулсан. Тэр нь 2014 оны 10 сарын 31-ний өдрүүдийн хурлын тэмдэглэл, бусад баримтууд байсан юм болов уу, одоо үнэндээ түүнийгээ ч мэдэхгүй байна. ...********, Дундговь аймгуудад би ямар ч ажлаар явж байгаагүй, ер нь амьдралдаа энэ аймгуудад очиж үзээгүй... Томилолтын мөнгө миний дансанд орж байгаа би огт мэддэггүй. Гэнэт л миний дансанд мөнгө орчихдог, түүнийг аваад өг гэдэг. Мөн надад тайлбарлахдаа хүрээлэн санхүүжилт байхгүй учраас ингэж мөнгө гаргаж байна гэж захирал хэлж байсан.Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” инновацын төсөл 2011-2015 онд Өвөрхангай аймгийн үхэр, сарлаг, хонины ашиг шимийг сайжруулах зорилгоор хэрэгжсэн төсөл, төслийн удирдагч нь Т.******** өөрөө. Төслийн хүрээнд би хонины суурийг хариуцаж, 2014 оны 04 сард 20-иод хоног Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан, Төгрөг, Гучин-Ус, Баянгол, Баруун-Улаан зэрэг сумдаар, 2015 оны 3 сард хонт, үхрийн суурийн хариуцаж 15 хоног мөн аймгийн Тарагт, Сант зэрэг сумдаар явж мал зүйн үзлэг шинжилгээ хийж ажилласан. Энэ төслийн хүрээнд малын ашиг шимийн боловсруулалтыг хийсэн, төслийн ажил 2016 онд дуусаад тайланг Баатартуяа бичиж төслийг хаасан...
...Би үнэлгээнд орж ажиллаж байгаагүй. Үнэлгээний хороо хэрхэн байгуулагдсан талаар мэдэхгүй. Би үнэлгээний хороо байгуулагдсан тушаалтай танилцаж байгаагүй. Би үнэлгээний хороонд орж ажиллаж байгаагүй. Хурлын протоколд яригдсан асуудлаар нэг ч удаа хурал хийж байгаагүй...Би үнэлгээний хороонд орж ажиллаагүй учраас ямар нэгэн санал хүсэлт хэлж, тендер шалгаруулж байгаагүй.Хурлын тэмдэглэл үйлдсэн хүн миний өмнөөс бичсэн байх гэж бодож байна...******** бид хоёр их сургуулийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм.Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан ******** гэдэг эмэгтэй бичиг баримтууд авчраад захирал таныг гарын үсгээ зурчих гэж байна гээд надаар зуруулж байсан. Надад хүмүүсийн нэр жагсаагаад биччихсэн төгсгөл хэсгийн баримтуудыг харуулаад таныг энэ дээр гарын үсгээ зур гэж байна гэдэг байсан. Би юун дээр гарын үсэг зуруулаад байгаа юм бэ гэхэд захирал таныг зур гэсэн л гэж хэлдэг байсан. Би дараа нь ийм асуудал болдог гэж бодоогүй. ********ийг зур гэхээр нь байгууллагын үйл ажиллагааг явуулахад хэрэгтэй юм байх гэж ойлгоод л зурчихдаг байсан. ...Би яг хэн үйлдэж байсныг бол мэдэхгүй байна. Над руу ихэвчлэн нягтлан ******** протоколууд авчирч гарын үсэг зуруулж байсан. Зарим тохиолдолд ********ийн нарийн бичиг дуудаад өрөөндөө гарын үсэг зуруулж байсан. Хурлын протоколтой танилцаж байгаагүй, дандаа нэр жагсаасан төгсгөлийн хуудсыг нь харуулаад гарын үсэг зуруулж байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 240-243 дахь тал, 21 дэх хавтас хэргийн 227-228 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т.******** даргын хувьд байгууллагыг хувийн компани шигээ болгож, санхүү, эдийн засгийн хувьд дандаа хувийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж байсан. Мөн бид эрдэм шинжилгээний судалгаа хий ямар ч боломж байхгүй, судалгаа шинжилгээ хийлгэхгүй, судалгаа шинжилгээ хийсэн ч ямар нэгэн томилолт олгохгүй, мөнгө төгрөг шийдэж өгч байгаагүй. Мөн зарим нэг хүний дансаар мөнгө төгрөг шилжүүлж гаргах гэх мэт хууль бус үйл ажиллагаа явуул байсныг миний бие маш их шүүмжилж байсан, энэ байдлаасаа болж ажлаасаа халагдсан. ...2014 оны 8, 9 сарын үед намайг гэртээ амарч байхад нярав Д. ирээд захирлын Партизаны сангийн аж ахуйд байх аж ахуй явж байна, чиний данс руу мөнгө хийчихсэн, аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь дансаа үзэхэд мөнгө орчихсон байсан. 200,000-300,000 орчим төгрөг байсан байх, тэгээд би таван шарын Төрийн банкны бэлэн мөнгөн машинаас мөнгийг нь авч өгч байсан. Намайг мэдээгүй байхад гэнэт дансанд чинь мөнгө хийчихсэн гээд 2013, 2014 онуудад 2-3 удаа мөнгө гаргуулж авч байсан, би энэ талаараа аж ахуй захирал Цолмонд хүртэл боль, хөдөө гадаа явдаг учраас эхнэрт карт байдаг, мөнгийг чинь үрчихвэл яах юм гэж хүртэл хэлж байж болиулж байсан. Энэ байдлаар ганц миний дансаар мөнгө гараагүй, А.Баатар, Гантогос, ********, ******** гэх мэтийн залуучуудын дансаар мөнгө гаргадаг гэж ярьдаг байсан...” /2 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...ХААИС-ын захирал Хээрүга гуай Т.********эд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 сарын хугацаатай чөлөө олгосон юм билээ. Тэгээд 12 сарын ажилын цалин олгох зэрэг мөнгө санхүүтэй холбоотой асуудал гараад нягтлан бодогч цалин тавих ёстой, оны эцэс болж байгаа учраас 23-ны өдрөөс өмнө зардлуудаа авах шаардлагатай гэсэн үүднээс надад төлбөрийн даалгавруудаа өгсөн. Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түүнийг нь аваад өөрийн зардлаар ОХУ-ын Улаан-Үүдэд очиж Т.******** захирлаар гарын үсэг зуруулаад буцаагаад нягтланд өгсөн. Мөн 18-ны өдөр надад өгсөн баримтуудыг би Драгон дээрээс Улаан-Үүд явдаг автобусны жолоочид өгөөд, тийш нь явуулж гарын үсэг зуруулж авч 20-ны өдөр мөн Улаан-Үүдээс ирсэн автобуснаас хүлээж авсан. Яг ямар баримтууд байсныг санахгүй байна, тухайн баримтуудыг нягтлан бид хоёр хүлээлцэж байсан.” ...Хоёр төслийг хэрэгжүүлсэн талаар мэднэ, би өөрөө энэ төслийн багт орж ажиллаагүй болохоор төслийн талаар сайн мэдэхгүй, гэхдээ төслийн тайланг жил бүр Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх үед нь би байсан. Эрдмийн зөвлөлөөр тухайн төслийн хүрээнд хийгдсэн ажил, судалгааны ажлыг хэрхэн гүйцэтгэсэн, ямар үр дүнд хүрсэн сэхийг хэлэлцээд тухайн ажлын тайланг хүлээн авах эсэхийг шийдвэрлэдэг журамтай. Эрдмийн зөвлөл тайланг хүлээн авахгүй гэж шийдвэрлэвэл тухайн ажил төслийг дахин гүйцэтгүүлэх, эсхүл ажлыг зогсоох эрхтэй байдаг. ******** захирлын удирдаж хэрэгжүүлсэн хоёр төсөл бол үүний дагуу явагдсан. Санхүүжилт нь БСШУСЯ-ны ШУТС-аас гарч байсан, яг хэдэн төгрөгийн санхүүжилт орж, хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар мэдэхгүй. Эрдмийн зөвлөлийн тайланд бол зөвхөн шинжлэх ухаан, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж ярилцдаг, санхүүгийн асуудлын талаар хэлэлцдэггүй болохоор санхүүгийн зарцуулалтын талаар мэдэхгүй. “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” инновацын төслийн хүрээнд хийгдсэн ажил нь нилээн үр дүнгээ өгсөн төсөл болсон гэж дүгнэдэг. Өвөрхангай аймгийн мал сүргийн цус ойртолтыг зогсоох зорилгоор Дорнод, ******** аймгаас ашиг шим өндөртэй хээлтүүлэгч хуц авч ирж нутагшуулсан, мөн Дорнод болон Хөвсгөл аймгаас сарлагийн бух авч ирж нутагшуулсан зэрэг ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн хонь, үхрийн сүрэг нилээн чанаржсан гэж үздэг. Яг хэдэн ширхэг хуц, бухыг ямар компани авчирсан талаар мэдэхгүй. “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан бий болгон ашиглах нь” төслийн хүрээнд 400 орчим га газартай болсон гэж сонсож байсан. Газар дээр нь очиж байгаагүй, хорголжин тэжээл бэлтгэх цехтэй болсон. Энэ хоёр төслийн хүрээнд ямар ямар ажил хийгдэх байсан болон ажил гүйцэтгэгчийг хэрхэн сонгон шалгаруулсан талаар мэдэхгүй байна...” /2 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 212-214 дэх тал/ гэсэн,
Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай сан Замгийн газрын тусгай сан гэж явдаг боловч БСШУЯамны шинжлэх ухааны салбартай холбоотой санхүүжилтийг санхүүжүүлдэг. Сая дурдагдсан хоёр төслийн хувьд мэдэхгүй, харин баримт материалыг нь үзэж байхад манай 2013 онд 205,600,000 төгрөг, 2014 онд 215,665,300 төгрөг, 2015 онд 46,468,300 төгрөг, нийтдээ 466,733,600 төгрөгийг ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэмэлт санхүүжилтийн болон урсгал санхүүжилтийн дансанд тус тус орсон байсан. Энэ санхүүжилтийг хийх болсон шалтгаан нь тухайн үеийн БСШУ хариуцсан яамнаас инновацын төсөл сонгон шалгаруулалтаа зарлаад ирсэн материалыг шинжээчийн багаар уншуулж шалгарсан төслүүдэд сайдын тушаалаар жилд олгох төсвийг нь зааж санхүүжилт олгох эрхийг манай сангийн захирал олгодог. Бусдаар төслийн сонгон шалгаруулалт, төслийн ажлын явж, гүйцэтгэл, санхүүгийн анхан шатны баримт яамны Инновацын хэлтэст хадгалагдаж үлдэж байсан. Ингээд төсөл хэрэгжиж дууссаны дараа захиалагч болох ХХААҮЯамнаас гүйцэтгэгч ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тайланг бусад хүлээж авлаа гэсэн албан бичиг баримтын хамт манай сангийн Оюуны мэдээллийн хэлтэст ирдэг. Оюуны мэдээллийн хэлтсээс улмын дугаар өгч, баазад бүртгэж авч хадгалдаг, одоо тэнд байгаа байх. Манай сангаас 2013, 2014, 2015 онуудад ********, эрдэм шинжилгээний хүрээлэнд олгосон санхүүжилтийг хуваарийн дагуу гэрээ байгуулж ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэхэмжлэлийн дагуу олгож байсан. Надад санхүүжилт хийсэн төлбөрийн даалгавар байгаа, бусад санхүүгийн анхан шатны баримтууд Яамны Инновацын хэлтэст байгаа. Санхүүжилт хийсэн талаар баримтыг хавсаргаж өгнө. Манайхаас бүрэн санхүүжилт өгсөн, харин ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өөр төсөл хөтөлбөрт зарцуулсан байж болзошгүй. Учир нь 2015 онд ********, эрдэм шинжилгээний хүрээлэн дээр 8 төсөл хэрэгжээд явж байсан, үүний ихэнх нь ******** захирлын өөрийнх нь хэрэгжүүлж байгаа төсөл байсан, иймд бусад төсөл рүү мөнгө өгөхгүй байна гэсэн асуудал гардаг байсан, үүнийг захирал Т.******** нэн чухал төсөлдөө эхлээд санхүүжилтээ хийнэ гэж тайлбарладаг байсан. Жил бүрийн эхэнд жилийн сарууддаа санхүүжилтээ хуваагаад хуваарь гаргадаг байсан. 2015 онд ч гэсэн ийм хуваарь гаргасан, гэтэл төсвийн хүндрэлээс болоод Сангийн яамнаас 2015 оны 1, 2, 3, 4, 7, 8 саруудад санхүүжилт өгөөгүй учраас тухайн саруудад гаргасан ********, эрдэм шинжилгээний хүрээлэнд өгөх санхүүжилт хуваарь тасарсан. Гэхдээ Атарших газрыг нөхөн сэргээх төслийн мөнгийг 9-р сар гэхэд өгөөд дууссан байсан...” /2 дугаар хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэсэн,
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан болгон ашиглах төслөөс 2013 онд 8654 боодол ногоон тэжээл, үүнээс гадна байгалийн хадлан 10,000 боодол өвс орлогодож авсан байна. ...Үндсэндээ энэ хоёр хадлан тэжээл бэлтгэлтээс 289 боодлыг борлуулсан 156,000 төгрөгийн орлого орсон боловч уг мөнгийг хадлан дээр ажиллаж байсан ажилын зардалд зарцуулсан байна. ...Төслүүдээс Шинжлэх ухаан технологийн санд оруулсан орлого байхгүй. ...Одоо яг санахгүй байна. Тухайн үедээ үед боловсруулсан бол байгууллагын баримт бичигт байгаа байх. Санхүүгийн баримтад байхгүй бол тусдаа үдэгдсэн байж магадгүй. Миний оролцсон анхны тендерийн хурал болсон. Ямар ч хуралд нь бол орж байсан.Тэгээд ирүүлсэн материалуудыг хэлэлцээд шийдвэрлэж байсан учраас хуралд нь суугаад хурлаараа хэлэлцээд шийдвэрлэж байсан.Харьцуулсан тендер гээд л аль бага үнэ ирүүлсэн компанийг сонгоод явж байсан...” /2 дахь хавтас хэргийн 40-41 дэх тал, 21 дэх хавтас хэргийн 240-241 дэх тал/ гэсэн,
Гэрч Т.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...... өөрийн хөрөнгөөр Ирмүүн буянт ХХК-г үүсгэн байгуулсан ...2015 оны 03 сард манай нөхөр ******** надад нийг нь хэлээгүй, хүн мөнгө шилжүүлж авах гэсэн юм, компанийн дансаа өгөөч гэхээр нь данс өгчихсөн шүү, мөнгө орохоор нь аваад өгөөрэй гэж хэлээд тэгээд би нэг удаа 6.000.000 төгрөг, нэг удаа 33.000.000 төгрөг, үүнээс хойш бас нэг дүнгээр, нийт 3 удаа мөнгө авч өгч байсан... 2014 оноос хойш янз бүрийн хэмжээгээр манай компанийн дансанд мөнгө орж ирдэг. Үүнээс том дүнтэйгээс 34 сая, 56 сая төгрөгөөр орсон. Үүнээс гадна янз бүрийн дүнтэй мөнгө орж ирдэг байсан. Би бүгдийг нь нөхөртөө авч өгч байсан. Нөхөр маань ажлаас орж ирсэн мөнгө, компанийн дансаар орох ёстой гэдэг л байсан. Би тухайн үед ажлын шаардлага л юм бодож байсан. ... 2015 оны өвөл ...********аа эзгүй байсан. Тэгэхэд Ирмүүн буянт ХХК-ны дансанд 6.000.000 төгрөг орсон. Тэгтэл ********аа над руу утасдаад даргын эхнэр ******** гэж хүн очиж мөнгө авна 600.000 төгрөг үлдээгээд бусдыг нь гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгээд ******** гэж бор царайтай эмэгтэй ирээд бид хоёр яваад 6 сая төгрөгийг банкнаас авч, 5.400.000 төгрөгийг нь өгөөд, үлдэгдэл 600.000 төгрөгийг нь дараа нь нөхөртөө өгсөн... 2016 оны 01 сарын 19-нд төрсөн... эх нялхаст хэвтэж байхад компанийн дансанд 56.000.000 төгрөг орсон. Тэгээд тэр мөнгийг нь гаргаж авна гээд би эмнэлгээс гараад хорооллын Төрийн банкин дээр манай нөхөр ********тай хамт ирсэн байсан. Тэгээд би мөнгийг нь гаргаж өгсөн...Тендер зарлагдсан талаар би юу ч мэдэхгүй. Манай нөхөр ******** тендерийн материалуудыг захирал ********ийнхээ заавраар надад авч ирж өгөөд гарын үсэг зуруулдаг байсан...” /2 дахь хавтас хэргийн 111-114 дэх тал/ гэсэн,
Гэрч Н.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2014 билүү, 2015 онд энэ компанийг байгуулах санаачлагыг анх манай захирал Т.******** гаргаж надад хэлсэн. ...Манай гэр бүл урьд нь ямар нэгэн компани ажилуулж байгаагүй тул ямар нэгэн туршлага байхгүй байсан, захирлын үгээр л үйл ажиллагааг нь явуулж байсан. ...захирал болохоор компанийн дансанд чинь мөнгө орсон байгаа аваад ир гэдэг тэгээд би эхнэрт хэлээд эхнэр банкнаас бэлнээр аваад надад өгдөг би захиралд бэлнээр өгдөг байсан. ...Би тооцож байхад нилээн хэдэн удаагийн гүйлгээгээр 100,000,000 сая төгрөгийн орлого орж ирсэн байсан. ...бүх мөнгийг захирал Т.********эд өгсөн. ...Компанийн дансаар орж ирсэн бүх мөнгө нь ********, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй байгуулсан гэрээний дагуу орж ирсэн мөнгөнүүд байгаа юм. Манай эхнэр гүйлгээг нь хийж гаргаад би захирал Т.********эд аваачиж өгсөн мөнгөнүүд байгаа юм. ...********аар гарын үсэг зуруулаад ир гэж захирал Т.******** надад өгсөн...” /2 дахь хавтас хэргийн 115-118, 119-120 дахь тал/ гэсэн,
Гэрч П.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 онд ямар ч үнэлгээний хороо даргалж ажиллаагүй, ямар ч худалдан авч хийгээгүй. ...сая энэ хэрэг асуудал болсны дараа би ********, эрдэм шинжилгээний хүрээлэн дээр очиж ажилд орсон, гарсан тушаал, үнэлгээний хороо байгуулсан тушаал зэргийг үзэж харсан. Гэтэл ******** захирал намайг 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай тушаалаар намайг үнэлгээний хорооны даргаар ...томилсон тушаал гаргасан байна. Мөн ...ажилд орсон, цалингүй чөлөө олгосон ...гэх мэтээр хуурамч тушаалууд гаргасан байна ....Одоо бодоход намайг үнэлгээний хорооны даргаар томилсон тушаалдаа нийцүүлэх гэж эдгээр тушаалыг хуурамчаар үйлдсэн гэж ойлгож байна. ...2015 оны 6 сард намайг ажилд ороход ******** захирал надаар маш олон бичиг баримт дээр гарын үсэг зурчих гээд зуруулсан тэр бичгүүдийн эхэнд ажил хэргийн холбогдолтой бичгүүд байсан, гэтэл сүүлдээ олон бичгүүд болоод явчихсан. Би гарын үсэг зурсан дараа нь юун болон бичиг болчхов гэхэд харахад 4 сарын бичгүүд байсан, би энэ 4 сарын бичгүүд хуурамч шүү би энэ үед ажилд ороогүй байсан шүү гэж хэлэхэд захирал зүгээр зүгээр гэж байсан. ...Захирал надад уг бичгүүдийг өгөх нь битгий хэл үзүүлэхгүй байсан. Би сая дурдсан компаниудаас Т.********, Д. нартай ямар ч актаар ажлуудыг хүлээж аваагүй. ...Миний бие дээр хурлуудад оролцоогүй, хурлын тэмдэглэл дээрх гарын үсэг минийх биш байна...
...Би 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний чөлөөгөө авсан. Жирэмсний чөлөөтэй байж байгаад 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ажилдаа буцаж орсон. Би жирэмсний чөлөөтэй байх хугацаандаа ажил руугаа нэг ч удаа очиж байгаагүй. 2015 оны 6 дугаар сарын 10- ы үеэр билүү намайг өмч хамгаалсан комиссын даргаар томилсон тушаал, хэд хэдэн бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед ******** захирал манай өрөөнд бичиг баримтууд авч орж ирж гарын үсэг зуруулсан. Эхний удаад өмч хамгаалах комиссын даргаар томилсон тушаалаа бол танилцуулсан ба ар талын гарын үсэг зуруулсан хэд хэдэн баримтуудаа бол надад харуулаагүй, өөрөө булан дээр нь дарчхаад энд зур, энд зур гээд танилцуулаагүй гарын үсэг зуруулсан. Тэгээд би сүүлд нь Эрдэнэсүрэнг гуйгаад намайг ямар юман дээр гарын үсэг зуруулчихаа, юун дээр зурснаа харчихмаар байна гэхэд нарийн бичиг нь би тэгж байгаад танд хараад егье гэсэн. Тэгээд удалгүй надад хариу хэлэхдээ тендерийн үнэлгээний хорооны баримт дээр гарын үсэг зурсан байна гэж хэлсэн. ...Би ямар нэгэн хурал даргалж байгаагүй, үнэлгээний хорооны хуралд оролцож байгаагүй. ...захирал ******** намайг дуудаад үнэлгээний хороонд оруулсан учраас намайг тухайн цаг хугацаанд ажилд оруулсан байх хэрэгтэй байна гэсэн. Энэ д чинь би ажиллаагүй шүү дээ, би байгаагүй шүү дээ гэхэд чи ажилд орох тухай өргөдөл, ажпаас чөлөө авах тухай өргөдөл бичээд өгөөдөх гэсэн. Тухайн үед би ажилд ороод удаагүй байсан ба дарамтлах шахуу л хэлсэн. Чи өргөдлөө бичээд өгчих, тушаалыг нь засаад гаргачихна гэсэн. Би түүний шаардсанаар гар бичмэл өргөдөл ажилд орох, ажлаас чөлөө авах өргөдлийг бичиж өгсөн. Би бодохдоо өргөдлийг бичиж өгсөн ч гэсэн би энэ хугацаанд ажиллаагүй учраас миний цалин бодогдоогүй, надад цалин олгогдоогүй байх ёстой. Тухайн үед ******** гэдэг эмэгтэй миний ажлыг давхар хийж байгаа гээд 40 хувийн нэмэгдэл авч байсан” /2 дахь хавтас хэргийн 126-127, 143-145 дахь тал, 21 дэх хавтас хэргийн 222-224 дэх тал/ гэсэн,
Гэрч С.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би энэ тушаалуудтай танилцаж байгаагүй. Харин нэг мэдэхэд л үнэлгээний хороонд орсон гэдгээ мэддэг байсан. ...7 сард нэг өдөр дарга өрөөндөө дуудаад тендерийн гэсэн нэлээд олон баримт бичиг, тэмдэглэлд гарын үсэг зуруулсан. ...Захирал, ******** хоёр надаар дандаа бэлдсэн зүйл дээр гарын үсэг зуруулж байсан. ...******** гарын үсгүүд хуурамч гэдгийг мэдэж байгаа учир нь ******** яам руу гүйцэтгэлийн материал явуулах гээд гарын үсгээ зурчих гээд зуруулаад явдаг байсан. ...ямар нэгэн хууль бус зүйл гэж бодоогүй. ...Тэмдэглэлүүдээс харахад миний хэлсэн үг нь дандаа тоть шиг давтаад байсан байна, энэ нь хуурамч гэдэг нь тодорхой байхаа би 8, 9 дугаартай хуралд оролцсон харин шийдвэрийг гаргаагүй бусад хуралд оролцоогүй. ...Үнэлгээний хороонд орсон талаарх тушаалыг заримыг нь тухайн үед нь заримыг нь бүр дараа нь мэддэг байсан. Үнэлгээний хороонд ажиллахдаа компаниудаас ирүүлсэн материалуудыг үзээд хамгийн бана үнэтэйг нь сонгодог гэсэн ойлголттой л байсан. Би даргалж болон гишүүнээр оролцсон үнэлгээний үнэлгээний хороо ямар нэгэн байдлаар тендерийн баримт бичиг боловсруулж байгаагүй, нийтэд тендер зарлаж байгаагүй ямар нэгэн материал хүлээн авч үнэлж байгаагүй. Эхний, нэг хоёр хурлаар хэлэлцсэн материалууд нарын бичиг дээр ирсэн байж байсныг хэлэлцэж байсан. Тэдгээр материалууд яаж ирсэн талаар мэдэхгүй байна. Сүүлд нь танай байгууллагад сүүлд нь мэдүүлэг өгч байхдаа нь үнэлгээний хорооны хэрэгжүүлэх үүргийг талаар сонссон. Эхний нэг, хоёроос бусдад нь үнэлгээний хороо хуралдаж байгаагүй, ямар нэгэн, шийдвэр гаргаж захиралд өгч байгаагүй. Захирал өрөөндөө дуудаад энэ дээр гарын үсэг зур гээд зуруулдаг байсан. Үнэлгээний хороонд орсон гэдгээ ч мэдэхгүй явж байгаад сүүлд нь энд мэдүүлэг өгөхдөө л орсон гэсэн тушаалуудыг сонсож байсан. Дараа нь архивын ажилтнаас хуулбарлан авч байсан. Сүүлд нь захирлын өрөөнд ороод гарын үсэг зур гэсэн юмыг нь уншихад ********н хүрээлэнгийн ажлыг хийж өгнө гэсэн утгатай зүйлс бичигдсэн байдаг байсан. ...Эхний нэг, хоёроос бусдад нь бол хурал болж байгаагүй. Сүүлд нь захирал өрөөндөө дуудаад гарын үсгээ зур гэхэд зурдаг байсан. Гарын үсэг зурдаг байсан шалтгаан нь хүрээлэнгийн ажил хэвийн явагдах нөхцөлийг л бүрдүүлж байгаа юм байна гэж ойлгоод зурдаг байсан.Захирал ******** хэлэхдээ зүгээр гарын үсгээ зур гэдэг байсан.захирал гарын үсгээ зур гэдэг байсан болохоор зурчихдаг байсан. Мөн хэзээ гэдгийг нь бол мэдэхгүй нягтлан бодогч ******** бас хэд хэдэн үнэлгээний хорооны хурлын протокол дээр гарын үсэг зуруулж байсан. Сүүлд нь танайд мэдүүлэг өгөхдөө үнэлгээний хорооны протоколыг үзэхэд миний гарын үсгүүдийг дуурайлгаж зурсан байсан. Эхний нэг, хоёроос бусад үнэлгээний хорооны протоколд тусгагдсан зүйлсийг огт мэдэхгүй, гарын үсгээ зур гэхэд нь хальт харахад хүрээлэнд ажил хийлгэх гэсэн юм байсан болохоор л захирал зөвшөөрөөд ажил хийгдэж байна гэж үзээд гарын үсгээ зурж байсан. ...Ажил дээр байж байхад захирал өрөөндөө дуудаад нэлээн хэдэн баримт дээр гарын үсэг зуруулж байсан.Мөн нягтлан бодогч ******** материал үдэж явуулах гэсэн таны гарын үсэг дутуу байна гээд гарын үсэг зуруулж байсан.2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний хорооны хуралд би оролцоогүй. Гарын үсэг нь минийх мөн байна. 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хуралд би оролцоогүй, Лүгтэгсүрэн, Даваахүү нартай хуралд сууж байгаагүй нарын үсэг нь минийх биш байна. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралд мөн би оролцоогүй, миний гарын үсэг биш байна. 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралд оролцоогүй, миний гарын үсэг мөн байна. 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр би оролцоогүй миний гарын үсэг биш байна. 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №3 хуралд оролцоогүй, гарын үсэг нь минийх мөн байна. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийнх мөн би оролцоогүй, гарын үсэг минийх биш байна, 2015 оны 5 дугаар 15-ны өдрийн хуралд би оролцоогүй, гарын үсэг нь минийх биш байна. Мөн байгаа гарын үсгүүдийг дандаа нэг балаар зурсан, захирал өрөөндөө дуудаж зуруулсан баримтууд байна. Миний хувьд энэ протоколууд дээрх шиг хуралд сууж, санал хэлж байсан зүйл байхгүй.” /2 дахь хавтас хэргийн 148-152 дахь тал, 21 дэх хавтас хэргийн 218-220 дахь тал/,
Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би албан ёсоор ургац тариалж байгаа талбай дээр очоогүй, төслийн удирдагчаас намайг тайлан нэгтгэж бич гэсэн тушаал өгөөд би төслийн удирдагч Т.********, зөвлөх С.********, аж ахуйн дарга Цолмон нараас мэдээлэл авч тайланг нэгтгэж өгсөн. ...Надад төслийн удирдагчаас өгсөн мэдээллийг нэгтгэж гаргасан дүгнэлтээсээ хараад хурал дээр хэлсэн. ...Үнэлгээний хорооны гишүүн болсон гэж 1-2 удаа дуудаж хуралд суулгаж байсан. ...200 тонн давс болон, ...малын тэжээлийн нэг наст ургамал авах хуралд суусан. ...******** бусад гишүүд хуралдчихсан юм та гарын үсгээ зурчих гэж хэлэхээр нь гарын үсгээ зураад өгч байсан...” /2 дахь хавтас хэргийн 163-166, 167-169 дахь тал, 22 дахь хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн,
Гэрч Ш. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны хавар шиг санагдаж байна. Намайг төв хүрээлэн дээр ирэхэд нягтлан ******** Мягаа ахаа та энэ баримт дээр гарын үсэг зураадах, захирал танаар зуруулчих гэсэн юм гээд андаар 2014 онд манай хүрээлэнд нэг бүр нь 3500 төгрөгийн үнэтэй 1000 ширхэг долооцыг нийлүүлсэн гэсэн баримтад би хүлээж авсан гэж гарын үсэг зуруулж байсан. Тухайн үед би ямар нэгэн төсөлд хамаатай гэж бодоогүй, үйлдвэрлэл явуулж долооцын бүтээгдэхүүний тоо хэмжээгээ нэмэгдүүлэх гэж байгаа юм болов уу гэж бодож бодсон...” /3 дахь хавтас хэргийн 88 дахь тал/ гэсэн,
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“********” ХХК-ийн захирал Р.********тай гэрээ байгуулсан талаар би мэднэ, тухайн үед манай хүрээлэнгийн захирал Т.******** надад хандаж, 2 ширхэг төхөөрөмж авах хэрэгтэй байна, мөнгө санхүүгийн дутагдалтай байгаа болохоор хэцүү байна, төсөвт хүрэхгүй, нэг компани олоодох, тэр компанийн нэр дээр бэлэн мөнгө гаргаж аваад өөрсдөө Хятад улсаас төхөөрөмжөө оруулж ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд би “********” ХХК-ийн захирал ********тай уулзаж учир байдлаа хэлсэн, ******** болохгүй татварын асуудал хэцүү гэж надад хэлсэн. Би энэ байдлыг захирал Т.********эд хэлсэн. Би тухайн үед хүрээлэнгийн гадаад харилцаа хариуцсан дэд захирал ажилтай байсан, Т.******** захирал би энэ төслийг хар толгойгоороо хариуцаж байгаа, үр дүнг нь би хариуцна, чи дэд захирал нь юм бол нэг компани олоодох гэж гуйх, тушаах хоёрын хооронд хэлсэн. Ингээд би эргэж “********” ХХК-ийн захирал ********ыг гуйж энэ гэрээг хийлгэсэн. Энэ компаниас дээрх хоёр төхөөрөмжийг 37,000,000 төгрөгийн өртөгөөр авах үнийн саналыг захирал Т.******** надад албан тоот дээр бичиж өгсөн, үүнийг нь би “********” ХХК-ийн захирал Р.********аар гарын үсэг зуруулж, тамга даруулсан. Ингээд тендерт оролцуулсан. Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг би тухайн компанийн захирал Р.******** дээр авч очин гарын үсэг зураалсан. Энэ тендерт хэдэн компани оролцсон, хэрхэн сонгон шалгаруулсан талаар одоо сайн санахгүй байна. Би 33,000,000 төгрөгийг “********” ХХК-ийн захирал Р.********аас бэлнээр авч ******** эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.********эд өгсөн, татварын тооцоонд Р.********ад 3,700,000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг Т.******** зарцуулсан, ямар тоног төхөөрөмж авсан л гэж хэлсэн, 2014 оны сүүлээр манай нягтлан надаас 37,000,000 төгрөгийн зарлага гарсан байна, энэ тооцоог хийх хэрэгтэй гэж хэлэхээр нь би наад асуудал чинь захирал Т.******** мэдэж байгаа талаар хэлсэн. Авсан тоног төхөөрөмжүүд би нүдээр үзэж хараагүй, хаана байгаа талаар захирлаас асуухад Өвөрхангай аймагт байгаа гэж хэлж байсан, би 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бараа материал хүлээлцсэн актыг харлаа, энэ актанд аж ахуйн дарга Цолмон бид хоёр гарын үсэг зурж бараа материал хүлээн авсан байна, гэхдээ тоног төхөөрөмжийг бол бодитоор хүлээж аваагүй, “********” ХХК-ийн захирал Р.******** ч тоног төхөөрөмж нийлүүлээгүй, үүнээс хойш захирал бид хоёрын харилцаа муудсан, энэ асуудлаас болж дэд захирлын ажлаа өгөх болсон, би захирал Т.********эд таны хийж байгаа үйл ажиллагаа чинь хууль бус шүү гэж хэлж байсан...” /7 дугаар хавтаст хэргийн 208-211 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 158-160 дахь тал/ гэсэн,
Гэрч А.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...********, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байгаа болон ажиллаж байсан садан төрлийн холбоотой хүн байхгүй, энэ хүрээлэнгийн талаар мэдэхгүй, Т.******** гэдэг хүнийг танихгүй. 2013 онд энэ хүрээлэнгээс хэрэгжүүлсэн хоёр төслийн талаар мэдэхгүй, энэ талаар анх удаа сонсож байна. Манай “Бат-Энххүү” ХХК нь анх 2007 онд үүсгэн байгуулагдаж байсан, захирлаар би байсан, манай нөхөр И. гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 он хүртэл манай нөхөр компанийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллаж байсан, энэ талаар манай нөхөр аас тодруулж асуувал мэдэх байх. Манай компанийн Голомт банк дахь дансаар хашаажуулалт гэсэн агуулгатай мөнгөний талаар би мэдэхгүй, нөхөр И. мэдэх байх...” /7 дугаар хавтаст хэргийн 216-217 дахь тал/ гэсэн,
Гэрч И. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...********, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байгаа болон ажиллаж байсан садан төрлийн холбоотой хүн байхгүй, энэ хүрээлэнгийн талаар мэднэ. Т.******** гэх хүнийг 2012 оноос эхлэн таних болсон. Т.******** МААЭШХ-ийн захирал болсноос хойг Өвөрхангай аймгийн малын удмын санг сайжруулах ажлын хүрээнд манай аймгаар их оог байсан, тэр үед танилцаж байсан. Хоёр төслийн нэрийг мэдэхгүй байна, 2008 онд ашиг шим өндөртэй альпи үйлдвэрийн ямааг аймагтаа өсгөж үржүүлэх талаар ярьж байсан. Тухайн үед тэр ямаа Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байсан. Энэ ямаа яг энэ төсөлд хамаарах эсэхийг мэдэхгүй, дараа нь хээлтүүлэгч хуцыг Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс болон аймгийн мал эмнэлгийн хүрээлэнгээс айл өрхүүдэд тарааж эргүүлэн татаж авах байдлаар ажил зохиож байсан. Хэдэн хуц байсныг мэдэхгүй, одоо энэ хуц хаана байгааг мэдэхгүй. “Атаршиж орхигдсон газрын нөхөн сэргээж таримал хадлан бий болгон ашиглах нь” төслийн хүрээнд манай компани гэрээ байгуулж байсан ч энэ ажлаа хийгээгүй. Манай “Бат-Энххүү” ХХК 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №05 тоот 350 га талбайг хаших 750 боодол, зэвэрдэггүй өргөст, хос торыг 30 хоногийн хугацаанд нийлүүлэх” гэрээг байгуулсан, гэрээнд зааснаар 750 боодол хашааны өргөст торыг нийлүүлэхээр заасан боловч торыг манай компани нийлүүлээгүй. Санхүүгийн баримтаас харахад 750 боодол өргөст торыг нэг бүрийг нь 60,000 төгрөгөөр, нийтдээ 45,000,000 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ хийгдсэн, энэ гэрээний дагуу манай компани өргөст тор нийлүүлээгүй. Манай компанийн Голомт банкин дахь дансаар 45,000,000 төгрөг шилжиж орж ирсний дараа ******** надтай утсаар яриад мөнгө шилжүүлсэн, хашаа хэзээ барих вэ гэж асуусан, гэрээний нөхцөл өргөст тор нийлүүлэх гэрээ байсан болохоос хашааны шон суулгаж хашаа барих гэрээ байгаагүй талаар хэлж бид хоёрын дунд маргаан үүссэн. Гэнэт л ажил нэмээд байсан, ингээд манай компани наад ажлыг чинь хийхгүй гэж хэлсэн. Өвлийн 12 дугаар сард хашааны шон ухаж хашаа барих бол хүндрэлтэй ажил байсан болохоор би дургүйцсэн. Мөнгийг нь буцааж өгнө, дансаа өг гэхэд ******** наад мөнгийг чинь дансаар авч болохгүй, оны төгсгөл болж байгаа болохоор данс руу хийх юм бол бид нар авч ажлаа явуулж болохгүй, татварын 10 хувиа аваад үлдсэн мөнгийг нь бэлнээр гаргаж өг гэхээр нь энэ ажлаа хийлгүйгээр 4,500,000 төгрөгийг авч үлдээд үлдэх 40,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” /7 дугаар хавтаст хэргийн 218-221 дэх тал/ гэсэн,
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажлын хэсгийн гишүүдийн хамтаар МААЭШХ-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд өвс таримал хадлангийн нэг наст арвай, вандуй, овьёос, хө тариа зэргийг тарих ёстой газар болох Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон Ухаа 2-р тасгийн газар дээр очих үед ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.******** нь “манай хүрээлэн нь энэ 160 га газрыг 60 сарын хугацаатай эзэмшихээр худалдан авч гэрчилгээгээ авсан байгаа, гэхдээ энэ жил энэ газар дээр тариалалт хийж амжаагүй, харин замын хойд талд хүний газар дээр тариалалт хийсэн гээд тариа тарьсан хэсэг газар үзүүлсэн, гэхдээ хэний ямар учиртай газар болохыг мэдээгүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын ам гэх нэртэй газарт аваачиж үзүүлсэн ба уг газар нь тариалалт хийсэн байсан. Гэхдээ яг юу тариалсан талаар мэдэхгүй байна. тухайн 158 га газрыг хаана байгааг үзүүлээгүй. Ингээд бид Улаанбаатар хотод ирээд ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийгдсэн бусад ажлыг тухайн хүрээлэнгээс гаргаж өгсөн гэрээ, худалдан авсан баримт, санхүүгийн баримтуудыг үндэслэн төсөл хэрэгжсэн байна гэж дүгнэлт акт үйлдсэн. Тариалалтын хувьд тайлбарласан байгаа, харин бусад худалдан авсан хийсэн гэх ажлуудыг нүдээр үзэж шалгасан зүйл байхгүй. ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргаж өгсөн санхүүгийн баримтын хүрээнд хийсэн гэдгээр нь дүгнэсэн. Бидний хувьд ********, эрдэм шинжилгээний хүрээлэн нь Монгол Улсад ганц байдаг улсын төсөвт байгууллага учраас худал бичиг баримт үйлдэхгүй гэж итгэн бичиг баримтын хүрээнд төслийг амжилттай хэрэгжсэн гэж үзсэн байсан...” /8 дугаар хавтаст хэргийн 88-89 дэх тал/ гэсэн,
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид Өвөрхангай аймагт хоёр талбай үзсэн, дээрх хоёр талбайд ямар нэгэн тариалалт хийгээгүй байсан санагдаж байна. Үзсэн уг хоёр газрын нэг нь тал хашаалсан байсан, ******** хэлэхдээ энэ хашаа барих, Жаргалантад тариалалт хийхэд орон нутгийн хүмүүсийг дайчлан их ажил хийсэн байгаа, одоо үлдсэн жаахан санхүүжилтээ авах гэж байгаа гэж байсан. ...Дээрх ажлуудыг ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өгсөн санхүүгийн тайланг үндэслэн гүйцэтгэлийг гарган дүгнэсэн, түүнээс биш хийгдсэн ажлуудыг нүдээр үзэж нягтлан шалгасан зүйл байхгүй...” /8 дугаар хавтаст хэргийн 90-91 дэх тал/ гэсэн,
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай “Агромаштек” ХХК 2008 онд үүсгэн байгуулагдсан, Дархан-уул аймгийн Дархан суманд ******** тоног төхөөрөмж худалдан борлуулах, засвар үйлчилгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр санагдаж байна, он сар өдрийг нь санахгүй байна, ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс манай компани руу холбогдоод “Тукан” загварын ОХУ-д үйлдвэрлэсэн өвс хаман боогчийг зээлийн гэрээгээр борлуулахаар болж, төлбөрийг 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 100 хувь төлөхөөр 15-ны өдөр тус хүрээлэнгийн захирал Т.********тэй гэрээ байгуулж, тус өвс хаман боогчийг зээлээр өгсөн байгаа. Өвс хаман боогчийг 19,800,000 төгрөгөөр зарж борлуулан 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг төлж барагдуулахаар байсан боловч төлбөр төлөх хугацаанаасаа хэтрэн мөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн Хаан банкны дансанд төлбөр шилжүүлж дууссан, одоо оёр компанийн хооронд өр авлага, төлбөрийн үлдэгдэл байхгүй...” /8 дугаар хавтас хэргийн 93-95 дахь тал/ гэсэн,
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллааганы явцад өгсөн мэдүүлэгтээ: “...миний хувьд тендерийн баримт бичиг боловсруулах ажилд оролцож байгаагүй. Үнэлгээний хорооны дарга нь сайн мэдэх байх.Үнэлгээний хорооны гишүүний хувьд надад хариуцаж авч гүйцэтгэсэн ажил, үүрэг байхгүй. Мэргэжил талаасаа гишүүнээр оролцсон...” /21 дэх хавтас хэргийн 244-245 дахь тал/ гэсэн,
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би нэг л удаа тендер болох гэж байгаа хуралд суусан. Тухайн үед намайг оролцож байхад бага үнийн санал ирүүлсэн компанийг нь шалгаруулна гэж байсан. Миний хувьд нэг л удаа компани шалгаруулах хуралд суусан. Би хуралд нь бүрэн суугаагүй ороод гарын үсгээ зурчхаад удалгүй буцаад гарсан. Тэр хурал дээр бага үнэ ирүүлсэн компанийг сонгох талаар ярьсан ба ямар нэгэн тендерийн баримт бичиг боловсруулах асуудал яриагүй. Би үнэлгээний хороонд гишүүнээр орсон гэдгээ мэдээгүй. Намайг дуудаад үнэлгээний комисст орсон хуралд суу гээд дуудсан. Тухайн ********, нар байж байхад нь би ороод гарын үсгээ зураад гарсан шиг санаж байна. , нар байсан эсэхийг санахгүй байна...” /21 дэх хавтас хэргийн 248-249 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Т.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2013 онд буюу намайг одоогийн албан тушаалд томилогдчихсон байхад тухайн үеийн Үйлдвэр, ******** яам болон Боловсрол соёл шинжлэх ухааны яамдын сайд нарын хамтарсан тушаалаар Инновацын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх тухай тушаал гарч Өвөрхангай аймгийн Хархорин суманд 20 гаруй жил огт тариа таригдаж байгаагүй талбайд тариалалтын судалгаа хийлгэх тухай судалгааг гаргуулахаар болсон. Ингээд ********н Эрдэм шинжилгээний хүрээлэнд дээрх төслийг хэрэгжүүлэхийг даалгасан. Ганцхан манай хүрээлэнд энэ ажлыг даалгаад зогсохгүй яамдын газрын дарга нарыг хяналт тавиулахаар болсон. 2013 оныхоо хаврын тариалалтын үрийн зардал, шатахууны зардал, техник тоног төхөөрөмжийн зардал зэргийг санхүүжүүлэх байтал дээрх 2 яамнаас цаг тухай бүр нь санхүүжилтийг олгоогүйгээс болж үр тариа, шатах тосох материал, техник тоног төхөөрөмж зэргийг ойр дотны хүмүүс, найз нөхөд, хамаатан садан зэрэг хүмүүсээс тусламж авч төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Үр тариаг цаг тухай бүрд нь тарьж, хураах ёстой хугацаанд нь хураахгүй бол болохгүй гэдгийг тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга нар, хариуцаж байгаа үүрэг болгосон яамдын газрын дарга нар, санхүүгийн хэлтэс албадаар явж санхүүжилтээ хугацаанд нь авахын тулд уулзаж байсан удаа байгаа. Сүүлдээ ******** яамыг шүүхэд өгч шүүхийн шийдвэрээр үлдэгдэл санхүүжилтийг авч байсан. Тэжээлийн үйлдвэрийн түүний эд болох 200 тн давсыг худалдан авах тендерийг зарлаж уг тендерт 2-3 компани оролцсон шиг санагдаж байна. Миний зүгээс тендер шалгаруулах үнэлгээний хороонд нөлөөлсөн удаа байхгүй. Хамгийн гол зүйл нь гэрээнд тусгагдсан хуваарьт ажлыг хийх ёстой. Эхний жил л хийхгүй бол ганцхан 2014 онд ажлыг хийгээд үр дүн гарахгүй, энэ тендерт миний жолоочоор ажиллаж байсан Н.********ын эхнэр Т.********ын үүсгэн байгуулсан “********” ХХК шалгарсан гэдгийг мэдсэн. Түүнээс энэ компани баримт бичгийг хуурамчаар үйлдэн гэрээг байгуулсан эсэхийг миний зүгээс мэдэх зүйл алга. Мөн жолооч Н.********ын төрсөн дүү Э.********гийн үүсгэн байгуулсан “Хонхтон арслан” ХХК нь малын тэжээлийн нэг наст, олон наст ургамлын үр болон эрдэс нэмэгдэл тэжээлийн найрлагад ордог зарим витамин, эрдсийн холимог худалдан авах тендерт шалгарсан байдаг. Энэ тендерт шалгарсан “********” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг үнэлгээний хорооноос оруулж ирүүлсний дагуу гэрээ байгуулсан. Миний эхнэрийн төрсөн дүү З.********гийн үүсгэн байгуулсан “Алпалсан” ХХК нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 150 га талбайг хаших даалгаврын хүрээнд 14,000 ширхэг хашааны шон худалдан авах, 2014 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайд химийн уринш хөрс боловсруулалт, зэрлэг ургамлаас сэргийлэх хосолмол үйлчилгээтэй раундал, азотын бордоо ургамлын өсөлт идэвхжүүлэх үйлчилгээтэй биосип бэлдмэл нийлүүлэх, 2015 онд примекс, барьцалдуулагч баглаа боодол, шошго, мяндас, үлийн цагаан оготно устгах бэлдмэл нийлүүлэх тендерүүдэд оролцон гэрээг байгуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу тариалалтаас өмнө өөрсдийн хөрөнгөөр хашаануудыг барьж бэлэн болгосон байгаа. ажил хийгдсэний дараагаар санхүүжилт орж ирсэн. Өөрийн төрсөн ах Х.********ын үүсгэн байгуулсан “Эйч Ти Эн” ХХК нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 280 га талбайд 1,400 л раундал бодис нийлүүлэх тендерт шалгарсан. Энэ ажлыг гэрээнд заасны дагуу бэлэн болгож манайд 1,400 л раундалыг нийлүүлснийх нь дагуу тариалалтыг хийсэн байгаа. Мөн төрсөн ах Т.********ын эхнэр Д.********ын үүсгэн байгуулсан “ТТГБ” ХХК нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 250 га талбайд ургамлын өсөлтийг идэвхжүүлэх үйлчилгээтэй биосил бэлдмэл 52 л, азотын бордоо 350 га нийлүүлэх, талбайг хагалах, сийрүүлэх, борнойдох булдах, тариалах, талбайд хор цацах, услалт хийх зэрэг тендерт шалгарсан. Гэрээнд заасны үүргийнхээ дагуу ажлуудыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Д.********ын эгч болох Д.********ийн охин Г.********гийн нөхөр Б.********гийн үүсгэн байгуулсан “********” ХХК нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь тариалалтын талбайд цахилгаан холболт, монтаж хийх, трансформатор худалдаж авах тендерт шалгарсан. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Бэр эгч Д.********ын болон түний эгч Д.********ийн охин Г.******** нарын үүсгэн байгуулсан “********” ХХК нь Микроэлемент нийлүүлэх тендерт шалгарч микроэлементээ нийлүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байгаа.
********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.гийн найз Р.Ариунболдын үүсгэн байгуулсан “********” ХХК нь эрдэс, давс няцлагч болон эрдэс, давс холигч нийлүүлэх тендерт шалгарч өөрсдийн хөрөнгөөр гэрээнд заасан үүргийнхээ дагуу холигч нийлүүлэх тендерт шалгарч өөрсдийн хөрөнгөөр гэрээнд заасан үүргийнхээ няцлагч болон холигчуудыг нийлүүлсэн байгаа. Ингээд нийтдээ 12 гүйлгээг Инновацын төслийг хэрэгжүүлэхэд зориулан хийсэн, 12 гүйлгээг нэмэхэд 424,489,300 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Энэ мөнгөн дүнд тоног төхөөрөмж худалдаж авсан үнэ ороогүй, жишээ нь ангилангийн жаатаг төхөөрөмжийг ******** яамны тариалан эрхлэгийг дэмжих сангаас урьдчилгаа мөнгө өгч авч байсан, мөнгийг цувуулан өгч байсан. Энэ талаарх гэрээ нь надад байгаа, мөн энэ зардал дээр шатахууны зардал, техникийн түрээсийн зардал, томилолт, унаа хоол, Хархорин сумын хорих ангийн ялтангуудаар талбайн чулууг түүлгэж, тэжээлүүдийг хурааж цэгцлэх ажилд дайчлан оролцуулж байсан. Хоригдлуудыг ажиллууллаа гээд хорих ангид мөнгө төлж байсан, гэх мэт маш их зардал гарч байсан.
2013 оны Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Үйлдвэр ******** яам, ********, эрдэм шинжилгээний хүрээлэн хоорондын гурвалсан гэрээний дагуу 2013 оны 04 дүгээр сараас хойш тухайн оныхоо 10 дугаар сар хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин суманд хийгдэх хашаа барих, газар хагалах, тариалах, хор цацах, бордоо цацах, хадах, хураах, тээвэрлэх зэрэг ажлууд байсан ба эдгээр ажлыг гүйцэтгэхэд санхүүжилт нь тухайн цаг хугацаанд орж ирээгүй. Гэхдээ тендер шалгаруулалтыг хуулийнх нь дагуу зарлаж сайтдаа байршуулж байсан. Үүний дагуу аж ахуйн нэгжүүдийг хүмүүс ирж зарлагдсан тендерүүдийн талаар асууж байсан. Энэ үед нь эдгээр хүмүүст хэлэхдээ урьдчилгаа мөнгө байхгүй, санхүүжилтийн асуудал одоогийн байдлаар шийдэгдээгүй байна, тийм учраас 100 хувь хариуцаад хийсэн тохиолдолд хүлээн авч санхүүжилтийн асуудлыг дараа нь шийдвэрлэж өгч болно гэдгийг хэлэхэд тендерийг асууж ирж байсан компаниуд миний саналаас татгалзаж байсан. Ингээд л тухайн ажилдаа төслийг хэрэгжүүлж дуусгахын тулд буюу эхний жилдээ л тариалалт хийгдэхгүй ажил зогсвол энэ төсөл үр дүнгүй, ач холбогдолгүй болох гээд байсан учраас тендерт оролцсон хийж чадна гэж байсан хүмүүстэй л гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан ажлууд ч бүгд хийгдсэн, үүнийг юугаар батлах вэ гэхээр ажлын хэсгийнхэн үйлдвэр, ******** яамны комисс газар дээр нь очиж хүлээн авсан. Энэ үед миний бие хүрээлэнгийн удирдах ажилтнууд хамт очиж ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Тийм ч учраас миний бие улсад учруулсан хохирол байхгүй. Хамгийн сүүлд 2016 онд үлдэгдэл санхүүжилтийг Үйлдвэр ******** яамыг шүүхэд өгч байж гаргуулан авсан. Би өөрийгөө эрсдэлд оруулан байж тухайн үеийн Үйлдвэр, ******** яамны дарга нар энэ тухайгаа ойлгуулж эхэлж санхүүжилт орж ирэхгүй бол энэ төсөл хэрэгжихгүй, санхүүжилд хэзээ олгох вэ гэхэд найдвартай олгогдоно, харин ч ямар нэгэн аргаар өвөл болохоос өмнө энэ ондоо багтаагаад хийчих, яамны зүгээс санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг удаа дараа хэлсэн учраас ажлыг хийх гэж чадлаараа зүтгэж, дээр дурдсан хүмүүсийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээг байгуулсан. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжүүдтэй шууд гэрээ байгуулаагүй, тендер зарлагдаж үнэлгээний хорооны зүгээс эдгээр компаниудыг шалгаруулж зөвлөмж ирүүлж байсан. Үүний дагуу гэрээг байгуулсан, би тендерийн хорооныхонд энэ компанийг шалгаруулчих гэж нэг ч хууль бус үүрэг өгч байгаагүй, үүнийг би бардам хэлж чадна. Тухайн үед Үйлдвэр, ******** яамнаас 7-8 хийсэн ажлыг хүлээн авахаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу төсөл хэрэгжсэн газар ажиллаж ажлыг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн. Тухайн тэмдэглэлүүд нь харьяа яамуудад байгаа, ажлын хэсэг бидний ажлыг дүгнэхдээ ажлыг сайн хийж гүйцэтгэсэн байна гэж бүх гишүүдийн хүлээн авсан акт байдаг. Бидний хийсэн ажлуудыг биеэр очиж үзэн үнэлэлт дүгнэлт өгөөч гэдгийг хэргийг хянаж байгаа прокурор, мөрдөж байгаа мөрдөгч нарт удаа дараа хэлсэн. Одоогийн байдлаар газар дээр нь очиж үзэж үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Огт ажил хийгдээгүй биш, хийгдсэн, хийгдэхдээ бүр хамгийн сайн хийгдсэн ажил гэж миний хувьд ойлгож байгаа. Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдаж байх үед мөрдөгч, дэд хурандаа Бат-Очирт энэ тухайгаа хэлж газар дээр нь очиж үзээч ээ, үзлэг хийж зургийг нь авч баримтжуулан шалгаж өгөөч гэдгийг хэлэхэд тэгье, явъя гэдгийг хэлсэн…” /6 дугаар хавтаст хэргийн 101-103 дахь тал/ гэсэн,
Мөн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...И. гэх хүнийг танина, Өвөрхангай аймгийн харьяат залуу байсан. И.тай 2013 оны сүүлээр өргөст тор хийх гэрээ байгуулж, 45,000,000 төгрөг шилжүүлж байсан, энэ мөнгийг И.аас бэлэн мөнгөөр буцааж авсан. Буцааж авах болсон учир нь 2013 оны 05 дугаар сард энэ ажил хийгдэх ёстой байсан боловч төслөөс орох мөнгө шилжиж орж ирээгүй шалтгаанаар хашаагаа барьж чадаагүй байсан. Хашаа барихгүй бол ногоо тарих боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан болохоор хув хүнээс мөнгө төгрөг зээлж авч, өргөст тор хашааны шон зэргийг аваад хашаагаа барьсан байсан. Ингээд зээлсэн мөнгөө өгөх зорилгоор оны эцэст орж ирсэн мөнгийг бэлнээр авч зээлээ төлж байсан. Энэ төслийн хүрээнд хийгдэх ёстой байсан мөнгө нь цаг хугацаандаа ороогүй болохоор хүнээс мөнгө зээлэх нэг төслөөс нөгөө төсөл рүү шилжүүлж хэрэглэх зэрэг тохиолдол гарч байсан. Мөн ХААЯ-аас орж ирэх ёстой мөнгө орж ирэхгүй би Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлж мөнгөө авч байсан. Одоо Хархорин сумын нутагт байгаа 160 орчим га талбайн 3 талыг хашаалсан, тухайн үед 300 гаран га талбай хашаалах ёстой байсан боловч мөнгө орж ирээгүй учраас ингэж хашаалсан. Үлдсэн 150 орчим га газрыг хашаалах тор болон шонгийн мод нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд байгаа. тор болон шонгийн зарцуулалтын талаар санхүүгийн баримтад тодорхой харагдана. Энэ мөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан. “Агромаштех” ХХК-аас 2013 онд өвс хамагч худалдаж авсан гэрээ байгуулж авсан байна. Энэ өвс хамагч ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын салбарт ашиглагдаж байгаа. Бүх данс тооцоо нь санхүү дээр бүртгэлтэй байгаа. Дээрх хоёр төслийн үр дүнд хийгдсэн ажил, худалдаж авсан техник хэрэгсэл, ******** бүгд ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн өмч болж үлдсэн. Манай хүрээлэнгийн санхүүгийн баримтанд бүрэн тусгагдсан байгаа...” /7 дугаар хавтаст хэргийн 205-207 дахь тал, 8 дугаар хавтаст хэргийн 169-171, 231-232 дэх тал/ гэсэн,
- Мөн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ11.6-1-н талаар: “...Би уг тогтоолтой өөрийн биеэр танилцсан, хүлээн зөвшөөрөхгүй байна,
/10 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Монгол Улсын ******** их сургууль, шинжлэх ухааны академийн газар зүй, гео-экологийн хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №1 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт:
Шинжээч Ё.********: Асуулт 2-ын дүгнэлт: Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” сэдэвт инновацын төслийг ********, эрдэм шинжилгээний хүрээлэн 2011-2012 онд /540,000,000 төгрөгийн санхүүжилт/, 2013-2015 он хүртэл /365,9000,000 төгрөгийн санхүүжилт/ 2 үе шаттай хэрэгжүүлсэн байна. Энэ төслийн эхний үе шатны ажил амжилттай хэрэгжсэн тухай Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга Ч.Чинбат 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 тоот албан бичигтээ “Өвөрхангай аймагт уг төслийг хэрэгжүүлсний үр дүнд 2011 онд "Архангайгаас Тэрхийн бор удмын сарлагын бух 50-ийг авч ******** суманд, Барга омгийн 274 хуц худалдан авч 19 суманд хуваарилан өгсөн” тухай тайлагнажээ. Мөн аймгийн хэмжээгээр 2012 онд Сарлагийн бух 221, монголын бух 120, хуц 1519 ухна 1403 дутагдаж байна гэж дурджээ. Тиймээс төслийн 2 дахь үе шатыг 2013-2015 онд сунган хэрэгжүүлэхээр Боловсрол, Соёл шинжлэх ухааны яам ба ҮХААЯ-наас шийдвэрлэжээ.
Асуулт 16-ын дүгнэлт: “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” сэдэвт төслийн хүрээнд 2013-2015 онд ШУТСан болон ҮХААЯ-аас нийт 365,900,000 төгрөгийн санхүүжилт авсан байна. Энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой нийт 360’932’892 төгрөг зарцуулснаас 18 аж ахуйн нэгжтэй харилцаж тэдгээрт бараа үйлчилгээний үнэд 292,051,440 төгрөг зарцуулсан гэж тайлагнасан байна. Үүнд:
1. “********” ТББ санхүүжилт 228,653,120 төгрөг
2. “Монголын малын үржлийн чанар” ТББ машин түрээслэх зардал 4,220,000 төгрөг
3. “********” ХХК өвсний үнэ 10,500,000 төгрөг
4. “ТТЕС” ХХК англи хэлний сургалтын төлбөр 995,000 төгрөг
5. “ТТГБ” ХХК хөрс боловсруулах, тариалалт хийх зардал 7,845,120 төгрөг, мал эмнэлгийн арга хэмжээний зардал 1,450,000 төгрөг
6. “Зол алтай” ХХК боодлын мяндас 1,480,000 төгрөг
7. “Петровис” ХХК шатахууны үнэ 1,200,000 төгрөг
8. “Ирмүүн буянт ундарга” ХХК боодлын мяндас 403,000 төгрөг
9. “Арвин үржих сүрэг” ХХК малын эмийн үнэ 218,700 төгрөг
10. “Эс Икс Би” ХХК эм урвалжийн үнэ 1,541,440 төгрөг
11. “Инкколор” ХХК бичиг хэргийн зардал 296,400 төгрөг
12. “Чандмань идэр” ХХК эм, тарианы үнэ 1,681,260 төгрөг, бичиг хэргийн зардал 680,000 төгрөг
13. “Пасат” ХХК каноны хорны үнэ 36,000 төгрөг
14. “********” ХХК боодлын мяндас 4,991,500 төгрөг
15. “Ногоон буян” ХХК үрийн зардал 11,240,000 төгрөг
16. “********” ХХК гербицид цацах ажил 1,575,000 төгрөг
17. “Алтайн цээнэ” ХХК хөрс боловсруулалтын зардал 6,868,000 төгрөг
18. “Ийстмон” ХХК ногоон тэжээл хураалтын зардал 6,176,900 төгрөг шилжүүлжээ. Гэвч тухайн төсөлд хийгдсэн аудитын үл ажиллагаагаар 287,722,140 төгрөгийн зардал гарсан гэж үзсэн байна. Төслийн техникийн даалгавар буюу үр дүнгийн даалгаварт зааснаар ********, эрдэм шинжилгээний хүрээлэн сарлагын бух 40, монголын бух 20, Барга хуц 200 толгойг худалдан авч Өвөрхангай аймгийн мал сүргийг сайжруулах даалгавартай байсан. Гэвч зөвхөн 120 төлгөн хуцыг 33’600’000 төгрөгөөр худалдан авсан гэсэн боловч тэдгээр хуцыг хаанаас, хэзээ авч Өвөрхангай аймгийн аль аль суманд олгосон баримт байхгүй тул энэ худалдан авалт хийгдээгүй байна. “********” ТББ-д шилжүүлсэн санхүүжилтээс 2013 онд “Барга” үүлдрийн 120 хуц худалдан авсан гэж тайланд дурдсан боловч энэ мал аль байгууллагын дансанд бүртгэлтэй байгаа, тэдгээрийг худалдан авсан гэх үйл ажиллагааг нотлох баримт мөн байхгүй байна. “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” сэдэвт төслийн хоёрдох үе шатны төслийг 2013-2015 онд хэрэгжүүлэхдээ хээлтүүлэгч мал огт худалдан аваагүй ба ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дансанд бүртгэлгүй байна.
Асуулт 17-ын дүгнэлт: “********” ТТБ нь “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” төслөөс 2013-2015 онд 228,653,120 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр байгууллагын дансанд дараах зориулалтаар хүлээн авсан байна. Үүнд:
1. Мал худалдан авах зардал 33,600,000 төгрөг
2. Цалин, Нийгмийн даатгалын шимтгэлийн зардал 18,084,120 төгрөг
3. Малын тэжээл болон хашаа засварлах зардал 82,110,000 төгрөг
4. Тэжээл, томилолт, унааны зардал 41,808,000 төгрөг
5. Ном товхимол хэвлүүлэх зардал 30,000,000 төгрөг
6. Эрдэм шинжилгээний ажлын зардал 8,250,000 төгрөг
7. Үржлийн хуц тээвэрлэх шатахууны зардал 5,193,500 төгрөг
8. Мал эмнэлгийн арга хэмжээний зардал 9,607,500 төгрөг Энэхүү санхүүжилтээр үржлийн хээлтүүлэгч мал огт худалдан аваагүй бөгөөд түүнтэй холбогдон гарах малын тэжээл болон хашаа засварлах, тэжээл, томилолт болон унааны зардал, ном товхимол хэвлүүлэх, үржлийн хуц тээвэрлэх, эрдэм шинжилгээний болон мал эмнэлгийн арга хэмжээний зардлууд гарах боломжгүйн дээр дээр дурдсан ажлууд хийгдээгүй байна.
Асуулт 18-ын дүгнэлт: Т.******** нь 2013 оны 07 дугаар сард баталсан “Инновацын төсөл хэрэгжүүлэх түншлэлийн гэрээ”-ний дагуу “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” сэдэвт төслийн хүрээнд 365,900,000 төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд аудитын шалгалтаар бараа үйлчилгээний үнэд 287,722,140 төгрөгийн зардал гарсан гэж тогтоожээ. Үүнээс баримтаар нотлогдохгүй зардал 211,674,020 төгрөг бөгөөд энэ дүнгээр хохирол учруулсан байна.
Асуулт 19-ын дүгнэлт: “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” төслийн 2 дахь үе шатны төслийг батлуулахдаа шинээр төсөл боловсруулаагүй зөвхөн төслийн даалгавар батлуулсан, нэг ижил төслийг 2 өөр яамнаас нэгэн зэрэг санхүүжүүлсэн, инновацын төслийг санхүүжүүлэх /дээд хэмжээ 90,000,000 төгрөг/ журмыг зөрчин хэт өндөр /10.1-18.2 дахин их/ санхүүжилт нэг төсөлд олгосон, төслийг хэрэгжүүлэх явцад хяналт тавиагүй, төслийн хоёр үе шатны үр дүнгийн даалгаврыг санаатайгаар хольж хутган будлиантуулсан байхад эцсийн тайланг баримт материалтай тулгалгүй туйлын хариуцлагагүй хүлээн авсан зэрэг зөрчлүүдэд ********, эрдэм шинжилгээний хүрээлэн, БШУЯ-ны ШУТ сан, ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй.
Шинжээч Я.********: Асуулт 4-ын дүгнэлт: “Ирмүүн буянт Ундарга” ХХК нь ********, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй 2015 оны 05-р сарын 01-ны өдөр “Олон ба нэг наст ургамлын үрийг нийлүүлэх” №17/15 дугаартай гэрээ байгуулсан боловч материалын үнийг 2015 оны 12 дугаар сарын 24-нд шилжүүлсэн байдаг. ********, эрдэм шинжилгээний хүрээлэн нь олон настын үр 1,060 кг-ийг 24,380,000 төгрөгөөр, нэг настын үр 39,910 кг-ийг 31,930,400 төгрөгөөр тус тус худалдан авч орлогод бүртгэсэн байдаг. Гэвч төсөл дуусах хугацаа дөхсөн (2015 оны 12 дугаар сар) үед санхүүжилт хийгдсэн, өвлийн хүйтнээр нэг олон наст ургамлын үрийг талбайд тариалах агро технологийн ямар ч боломжгүй тул тариалалтын үйл ажиллагаа явагдаагүй болно.
Асуулт 5-ын дүгнэлт: “Ирмүүн буянт Ундарга” ХХК нь ********, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй 2014 оны 11-р сарын 10-ны өдөр 12/14 дугаартай “Эрдэс долооц хийхэд шаардлагатай 200 тонн давс нийлүүлэх” ажлын гэрээ байгуулсан байна. Гэвч “Ирмүүн буянт Ундарга” ХХК нь бодит байдал дээр 2015 оны 7 дугаар сарын 29, 8 дугаар сарын 3, 21-нд нийт 170 тн давс нийлүүлсэн гэх боловч дээрхи нь компани энэ хугацаанд санхүүгийн тайлан гаргаагүй, үйл ажиллагаа явуулсан гэх баримт байхгүй бөгөөд хуурамч баримт бүрдүүлсэн тул “Эрдэс долооц хийхэд шаардлагатай 200 тонн давс нийлүүлэх” ажил хийгдээгүй байна.
Асуулт 6-ын дүгнэлт: “********” ХХК нь ********, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14/11 дугаартай “Малын тэжээлийн нэг наст ургамлын үр болон эрдэс нэмэгдэл тэжээлийн найрлагад ордог зарим витамин болон эрдсийн холимог худалдан авах” ажлын гэрээ байгуулсан байна. Гэвч эд материалыг 2015 оны 07-р сарын 08-ны өдөр хүлээлцсэн баримт үйлдсэн ба төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн нэгжийн мэдээгээр 2015 онд тариалалт хийгээгүй гэж мэдэгдсэн бөгөөд ********, эрдэм шинжилгээний хүрээлэн нь үүнтэй холбоотой материалыг орлогод бүртгэсэн боловч буцаан орон нутагт нь зарцуулж ажлыг гүйцэтгэсэн болон санхүүгийн баримтгүй, ажил хүлээлцсэн актыг хуурамчаар бүрдүүлсэн тул гэрээнд заасан ажил гүйцэтгэгдээгүй байна.
Асуулт 7-ын дүгнэлт: “********” ХХК нь ********, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр “Примекс, барьцалдуулагч, баглаа боодол, шошго, мяндас, үлийн цагаан оготно устгах бэлдмэл нийлүүлэх” №18/15 дугаартай гэрээ байгуулсан байна. Гэвч хүлээн авсан материалыг зарцуулсан санхүүгийн болон бусад баримт нь хулгана устгах хорноос бусад материалыг төслийн ажилд зарцуулсан нь тодорхойгүй, ажпын гүйцэтгэл талаар тайланд тусгагдаагүй байна.
Асуулт 8-ын дүгнэлт: “********" ХХК нь ********, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй 2013 оны 12-р сарын 06-ны өдөр "Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 150 га талбайг хаших даалгаврын хүрээнд 14000 ширхэг шон худалдан авах” ажлыг нийт 48,510,000 төгрөгөөр нийлүүлэх №06/2013 дугаартай гэрээ байгуулсан байна. Тайлангаас үзэхэд 158 га талбайг хашсан байна. Даалгаварт заагдсан тооцооллын дагуу 158 га талбайг 2 метр тутамд шон босгож нийт 2700 ширхэг шонгоор хашаажуулсан байна. Талбайд өргөстэй төмөр утас, шон ашиглаж хашаа барьсныг гэрэл зургаар батлагдаж байна. Гэхдээ төслийн хүрээнд ашиглахаар авсан талбайгаас 158 га талбайд хашаа барьсан бусад талбайд нь тариалалт хийгдээгүй, хашаажуулаагүй бөгөөд худалдан авалт хийсэн 11,300 ширхэг шонг төсөлд зарцуулсан баримт олдоогүй тул хохирол учруулсан гэж дүгнэсэн. ********, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хүрээлэн 158 га талбайд ногоон тэжээл тарихаар гэрээгээр авсан боловч гэрээ хийхдээ 150 га талбайг хаших шонгийн гэрээ хийсэн байгаа юм. Ер нь талбайн хэмжээ ажлын төрөл бүр хоорондоо зөрүүтэй байдаг.