| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2021/00436/И |
| Дугаар | 139/ШШ2022/00311 |
| Огноо | 2022-07-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 139/ШШ2022/00311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, шүүгч Д.Уранчимэг, Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* гэх газар нутаглах, ******* овогт ******* ******* /РД: *******/
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* ******* гэх газар нутаглах, овогт /РД:**************/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд **************. төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч /цахимаар/,
Хариуцагч , түүний өмгөөлөгч ,
Гэрч ,
Иргэдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь д холбогдуулан гэм хорын хохиролд **************. төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2*******6 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гэртээ байж байхад гэнэт дүү утасдаад хүүхэд чинь хэвтэрт эмнэлэгт байна гэж хэлсэн. Тэгтэл гэж хүн миний хүүг хуц ухна татуулна гээд дуудаад пивоор шахсан байдаг. Тэгээд манай хүүг явангуут гэдэг хүн араас нь очиж зодоод хүчингийн хэрэг хийсэн гээд миний хүүхдийг тамлан зовоосон. Энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн газарт өргөдөл өгсний дараа над дээр ирж гуйгаад намайг уучлаач, хохирлыг чинь барагдуулна гээд баталгаа бичээд гарын үсэг зураад явсан. Энэ хүн миний хүүг тамд унагачихаад одоо эхийг нь тамлаж байна. Одоо миний хүү нарийхан эцэнхий туранхай болсон. Би үнэхээр бухимдаж байна. 3 сая төгрөгийг аваад би хүүхдээ эмчлүүлмээр байна. Би хэзээ ч худлаа хэлж хулгай хийж байгаагүй. 2*******9 онд миний хүүг хүчиндээгүй юм байна гээд гарын үсэг зураад явсан байдаг. Одоо намайг яагаад мөнгө нэхээд байгаа юм гэдэг. Миний хүүг боожгойг нь гаргаад авгай хүүхдийнхээ дэргэд 3 цаг гүйлгэж тамлан зовоосон байсан. Нэг нутаг усны хүмүүс гэж бодоод эвлэрэх болов уу гэж зөндөө харсан. Одоо аас тухайн үеийн хүүхдийнхээ эмчилгээний зардал, бусад зардалд нийт **************. төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед манай ах хүү эзгүй байсан болохоор *******ийг хуц ухнад гуйж явсан. Би О.*******ийг хэвтэрт ортол нь зодоогүй, хэдэн удаа цохиж авсан. Тухайн хэргийг Дундговь аймгийн Цагдаагийн газраас шалгаад хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч тал эмчилгээний зардал нэхэмжилж байгаа гэх боловч хэрэгт ямар ч баримт гаргаж өгөөгүй байгаа. гуай намайг янз бүрээр доромжилж байгаад надаар мөнгө төлүүлнэ гэсэн бичиг дээр гарын үсэг зуруулсан. Үүнээс хойш 6 жил өнгөрсөн, энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Тиймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас 2*******.*******.2-ны өдрийн **************. төгрөгийн МТ шатахууны баримт, 269. төгрөгийн шатахууны баримт, 2*******6.*******6-ны өдрийн , , О.*******, нарын хооронд үйлдсэн баталгаа, 2*******9.6.*******5-ны өдрийн , Ө.Батсайхан, нарын хооронд үйлдсэн баталгаа, 2*******9.6.*******5-ны өдрийн ы гаргасан баталгаа зэргийг ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр Дундговь аймаг дахь цагдаагийн газрын 22..22-ны өдрийн 36/562 тоот захиргааны зөрчлийн материалыг устгасан тул хуулбарлан гаргах боломжгүй гэх албан бичиг, гэрч Ж.Оюунтамирын 22.4.5-ны өдрийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн байна.
Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч ийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нь 2*******6 оны 3 дугаар сарын *******6-ны өдөр миний хүү О.*******ийг хүн хүчиндсэн гэж гүтгэн зодож биед нь хүнд гэмтэл учруулсан ба тухайн үед буруугаа хүлээн эмчилгээний зардал болон бодит хохирол болох **************. төгрөгийг төлнө гэж баталгаа гаргасан атлаа одоог хүртэл төлөхгүй байгаагийн улмаас миний хүү хохирсон талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 2*******.*******.2-ны өдрийн **************. төгрөгийн МТ шатахууны баримт, 269. төгрөгийн шатахууны баримт, 2*******6.*******6-ны өдрийн , , О.*******, нарын хооронд үйлдсэн баталгаа, 2*******9.6.*******5-ны өдрийн , Ө.Батсайхан, нарын хооронд үйлдсэн баталгаа, 2*******9.6.*******5-ны өдрийн ы гаргасан баталгаа, гэрч Ж.Оюунтамирын мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэн аас гэм хорын хохиролд **************. төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Хариуцагч ...би О.*******ийг хэвтэрт ортол нь зодоогүй, хэдэн удаа цохисон, гуай намайг элдвээр загнаж байгаад баталгаа гэх бичигт гарын үсэг зуруулсан, энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, эмчилгээний зардал гарсан гэх ямар ч баримт хэрэгт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
Хэрэгт авагдсан 2*******6.*******6-ны өдрийн , , О.*******, нарын хооронд үйлдсэн баталгаа, 2*******9.6.*******5-ны өдрийн , Ө.Батсайхан, нарын хооронд үйлдсэн баталгаа, 2*******9.6.*******5-ны өдрийн ы гаргасан баталгаа, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нь 2*******6.*******6-ны өдөр О.*******ийн биед нь халдан түүнийг зодсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хэн алиных нь тайлбараар уг үйлдлийг Цагдаагийн байгууллагаас шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, тухайн үед О.*******т учирсан хохирлыг арилгах талаар үүрэг хүлээж баталгаа бичсэн талаар зохигчдын хэн алин нь маргахгүй байх тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа ...би О.*******ийг хэвтэрт ортол нь зодоогүй, хэрэгт эмчилгээний ямар ч баримт байхгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргах боловч 22.4.5-ны өдрийн гэрч Ж.Оюунтамирын Тухайн үед ы бэр гэх эмэгтэйг ******* хүчиндсэн гэх шалтгаанаар *******ийг зодсон байсан. ******* зодуулсны улмаас бие нь өвдөж *******баатар хотод эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед *******ийн биед хөнгөн гэмтэл тогтоогдсон болохыг санаж байна. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.******* дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэхээр шалгасан боловч хоёр тал нэг нутаг усных учраас хоорондоо муудалцаад яах юм, эмчилгээний зардлыг бүрэн гүйцэд төлнө гэж бичгээр хүсэлт гаргасны дагуу хэрэг үүсгэхээс татгалзах саналаа прокурорт хүргүүлсэн гэх мэдүүлэг, мөн гэрч ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...Би О.*******т доромжлуулсан нь үнэн учраас гэрийнхэндээ хэлж чадахгүй явсаар нөхрийн дүү болох д үнэн учраа хэлсэн юм. Тэгтэл уурандаа О.*******т гар хүрсэн. хэрэгтэн болчих гээд байхаар нь өргөдлөө буцааж аваад ******* нэхээд байгаа мөнгөний бичиг дээр гарын үсэг зурсан... О.*******ийг 2 удаа цохиж авсан. 3 сая төгрөгийг төлөхөөр баталгаанд гарын үсэг зурсан гэх мэдүүлгээр уг маргааны үйл баримтыг тогтоогдсон, хариуцагчийн О.*******ийг би зодоогүй, эмчилгээний баримт хэрэгт авагдаагүй гэх татгалзал нь няцаагдаж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дэх хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ******* жил байхаар хуульд заасан тул гэм хор учруулсан үйл******* болох 2*******6.*******6-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэх ба уг хугацаа нь 26 оны 3 дугаар сарын *******6-ны өдөр дуусахаар байх тул хариуцагчийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал нь мөн адил үндэслэлгүй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн үндэслэл, өөрийн гэм буруугүй гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 55 дугаар зүйлийн 55.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иргэдийн төлөөлөгч ын шүүх хуралдаанд гаргасан хариуцагчаас **************. төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, хэрэг удсан, өөрсдөө гомдолгүй гээд хэргийг хаасан атлаа дахин хэрэг үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хэрэгт цугларсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар хэргийн үйл баримт тогтоогдсон, уг хэргийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд . төгрөг, зардалд **************. төгрөг, нийт **************. төгрөгийг хариуцагч аас гэм хорын хохиролд *******.*******26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, ************** дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 55 дугаар зүйлийн 55.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч аас эрүүл мэндэд учирсан хохирол . /гурван сая/ төгрөг, зардалд **************. /нэг зуун арван мянган/ төгрөг, нийт **************. /гурван сая нэг зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.7******* /жаран дөрвөн мянга долоон зуун арван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 64.7******* /жаран дөрвөн мянга долоон зуун арван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******2 дугаар зүйлийн *******2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.УРАНЧИМЭГ
БАТМӨНХ