Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2022/00344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* /******* тоотод байрлах, ХХК /РД: **************/

Хариуцагч: Дундговь аймгийн сумын дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**************/

Хариуцагч: Дундговь аймгийн сумын дүгээр баг, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овогт /РД:**************/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт *******.*******. төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч: *******,

Хариуцагч ын өмгөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь *******, нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт *******.*******. төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч *******, нар нь ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ..******* төгрөгийн зээл авсан. ******* оны ******* дугаар сарын -ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй. Зээлдэгч, хамтран зээлдэгч нараас зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Манай хамтран зээлдэгчгүй бол *******.. төгрөг хүртэл зээл өгдөг, хамтран зээлдэгчтэй учраас тухайн дүнгээс дээш дүнгээр зээл өгсөн. Зээлийн гэрээний *******.*******-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Хамтран зээлдэгч нь ******* нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, ажил хөдөлмөр эрхэлдэг учраас зээлийн гэрээтэй танилцаад гарын үсэг зурж хамтран зээлдэгчээр оролцож зээл авсан. Иймд зээлдэгч, хамтран зээлдэгч нараас зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би зээл авсан нь үнэн. Тухайн үед би ны Чинзоригтой яриад хамтран зээлдэгч олж ир гэхээр нь ыг гуйгаад гарын үсэг зуруулсан. энэ зээлийг аваагүй, би түүнийг гуйгаад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. надад тусалъя л гэсэн юм. Би ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас би ажлаасаа гараад зээлээ төлөх боломжгүй болсон. Одоо ээжийн минь бие харьцангуй гайгүй болж байна. Цаашид зээлээ ганцаараа төлөөд явна, энэ зээлийг би төлнө. Миний гол санаа зовж байгаа зүйл бол хамтран зээлдэгч ын зээлийн ангилал давхар буусныг би мэдээгүйд их харамсаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, би авсан зээлээ төлнө гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...миний бие зээлдэгч *******тэй холбоогүй зөвхөн тэр хүнд тус болох сэтгэлээр хандаж түүнийг гуйсны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Энэ зээлийг олгогдсоны дараа би зээлээс ямар ч мөнгө аваагүй, миний дансанд болон бэлнээр мөнгө *******өөс аваагүй, үүнийг шалгаж тодруулж өгнө үү. Мөн энэ хүн зээлийг юунд, яаж зарцуулсан талаар би огт мэдэхгүй. Иймд хариуцагчаар зөвхөн *******өд хандаж, *******өөр зээлийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Миний хувьд зээлийг хэрэглээгүй учраас энэ зээлийг төлөхгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд энэ зээлийг огт хэрэглээгүй, миний бие ******* хүүхдийн хамт амьдардаг, өөрөө цалингийн болон бусад зээлтэй, ийм учраас энэ зээлийг төлөх ямар ч санхүүгийн боломжгүй гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас *******.*******.*******-ний өдрийн **************************** дугаартай зээлийн гэрээний хуулбар-зээлийн эргэн төлөлтийн хуваарь, *******..*******-ны өдрийн ЗГ/*********************6 дугаартай зээлийн гэрээний хуулбар-зээлийн эргэн төлөлтийн хуваарь, .6.*******-ны өдрийн НГ-**************************** дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, *******ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, .*******.-ны өдрийн *******-**************/ дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, *******.**************.*******-ны өдрийн *******-**************/ дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, .*******.-ний өдрийн *******-**************/ дугаартай зээлийн гэрээ цуцлах мэдэгдэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчаас сумын дүгээр багийн Засаг даргын .6.-ний өдрийн тоот тодорхойлолт, .6.-ний өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, .6.-ний өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, .6.-ний өдрийн зээлийн мэдээллийн лавлагаа, *******..-ны өдрийн ЗГ/6*******6*******- дугаартай зээлийн гэрээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******, нар нь тай ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр **************************** тоот зээлийн гэрээ байгуулж ..******* төгрөгийг ******* жилийн *******.6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд 6 сарын цэвэр цалин, телевизор, хөргөгч, ханатай гэр, хөрөө рам, зөөврийн компьютер зэрэг хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Зээлдэгч *******, нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй оны ******* дугаар сарын -ний өдрийн байдлаар ******* хоногийн хугацаа хэтрээд байна. нь *******, нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэлд *******.6. төгрөг, зээлийн хүүний өр *******.**************.************** төгрөг, хуримтлагдсан хүү . төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл *******. төгрөг, нийт *******.*******. төгрөгийг гаргуулах талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс *******.*******.*******-ний өдрийн **************************** дугаартай зээлийн гэрээний хуулбар-зээлийн эргэн төлөлтийн хуваарь, *******..*******-ны өдрийн ЗГ/*********************6 дугаартай зээлийн гэрээний хуулбар-зээлийн эргэн төлөлтийн хуваарь, .6.*******-ны өдрийн НГ-**************************** дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, *******ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, .*******.-ны өдрийн *******-**************/ дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, *******.**************.*******-ны өдрийн *******-**************/ дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, .*******.-ний өдрийн *******-**************/ дугаартай зээлийн гэрээ цуцлах мэдэгдэл зэрэг баримтыг үндэслэн *******, нараас зээлийн гэрээний үүрэгт *******.*******. төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

Хариуцагч ******* ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, би энэ зээлийг төлнө гэж тайлбарлах боловч хамтран зээлдэгч буюу хариуцагч ...миний бие зээлдэгч *******тэй холбоогүй зөвхөн тэр хүнд тус болох сэтгэлээр хандаж түүнийг гуйсны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Энэ зээлийг олгогдсоны дараа би зээлээс ямар ч мөнгө аваагүй, миний дансанд болон бэлнээр мөнгө *******өөс аваагүй учир энэ зээлийг би төлөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр **************************** тоот зээлийн гэрээ байгуулж ..******* төгрөгийг ******* жилийн *******.6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний дагуу ..******* төгрөгийг хариуцагч ******* ны цалингийн зээлийн **************************** тоот дансаар хүлээн авсан байх бөгөөд зээлийн гэрээнд зээлдэгчээр *******, хамтран зээлдэгчээр нар гарын үсэг зурсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******-д заасан , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, мөн хуулийн дугаар зүйлийн .*******, .-т зааснаар зээлдэгч нар нь зээлдүүлэгчийн өмнө хамтран үүрэг хүлээхээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан байна.

Иргэний хуулийн дугаар зүйлийн .******* дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн хуулийн дугаар зүйлийн .******* дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж тодорхойлсон байна.

Талуудын маргаантай зүйл нь хариуцагч би энэ зээлээс мөнгө аваагүй, *******ийг гуйсны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир зээлийг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргах бөгөөд зохигчдын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээний *******.*******-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээний үүргийг зээлдэгчийн нэгэн адил хариуцах үүрэг бүхий этгээд мөн тул *******тэй хамтран байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч нараас шаардах эрхтэй байна.

Мөн хариуцагч ын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ын цалинг барьцаалаагүй, зээлийн мөнгөнөөс аваагүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлох ч хамтран зээлдэгч ын цалинг барьцаалаагүй, тухайн зээлээс хэрэглээгүй нь түүнийг зээлийг эргэн төлөх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нь эрх зүйн бүрэн чадамжтай тул зээлийн гэрээнд *******ийн гуйлтаар гарын үсэг зурсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.******* дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо зээлийн төлбөрийн үлдэгдэл *******.6. төгрөг, зээлийн хүүний өр *******.**************.************** төгрөг, хуримтлагдсан хүү . төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл *******. төгрөг, нийт *******.*******. төгрөг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.******* дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний .*******.-т нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар тохиролцсон байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд *******. төгрөг нэхэмжилсэн үндэслэлээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөрийн үлдэгдэл *******.6. төгрөг, зээлийн хүүний өр *******.**************.************** төгрөг, хуримтлагдсан хүү . төгрөг, нийт *******.**************.6 төгрөгийг *******, нараас гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгох зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.., **************6, ************** дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******, ******* дугаар зүйлийн *******.*******, дугаар зүйлийн .******* дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, нараас зээлийн гэрээний үүрэгт *******.**************.6 /арван есөн сая нэг зуун гучин мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******. /арван дөрвөн мянга есөн зуун наян найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.*******, дугаар зүйлийн .******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.6 /хоёр зуун тавин гурван мянга зургаан зуун наян/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, нараас *******.6 /хоёр зуун тавин гурван мянга зургаан зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************., ******* дугаар зүйлийн *******. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ