Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0036

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0036

Улаанбаатар хот

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 01 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М**Б***О***Т***Х**Х***  НҮТББ /РД:***/,

Нэхэмжлэгч: Ө*** а*** Б*** с*** З*** д***

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: А*** м*** ХХК /РД:**/

Гуравдагч этгээд: Х*** х*** б*** ХХК /РД:***4/ нарын хооронд үүссэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М*** б*** о*** т*** х*** х*** НҮТББ-ын төлөөлөгч Ш.Ж***, нэхэмжлэгч М*** б*** о*** т*** х*** х*** НҮТББ, Ө*** а*** Б*** З*** д***нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А***********, гуравдагч этгээд А*** м*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***, гуравдагч этгээд А*** м*** ХХК-ийн өмгөөлөгч Д.Б***, гуравдагч этгээд Х*** х*** б*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А***к, Г.С***, шүүх хуралдааны нарийн б******* дарга Б.С*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч М*** б*** о*** т*** х*** х*** НҮТББ, Ө*** а*** Б*** З*** д***нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Х*** ХХК-д олгосон 199 дүгээр шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн МV-******* тусгай зөвшөөрлийг Ц*** э*** м*** ХХК-д шилжүүлсэн 128 дугаар шийдвэр, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А*** м*** ХХК-д шилжүүлсэн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Х*** ХХК-ийн Өвөрхангай аймгийн , Бүрд сумдын нутагт орших ******* нэртэй газарт орших 4701.55 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг кадастрын бүртгэлийн ******* дугаарт бүртгэн, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 199 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр Өвөрхангай аймгийн , Бүрд сумдын нутагт орших ******* нэртэй 4701.55 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Х*** ХХК-иас Ц*** э*** м*** ХХК-д шилжүүлсэн.

Улмаар Ц*** э*** м*** ХХК нь тусгай зөвшөөрлийн эзэмшигч хуулийн этгээдийн нэрийг өөрчилж А*** м*** ХХК болгон Кадастрын бүртгэлийн системд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөн бүртгэсэн байна.

3. Процессын түүх:

3.1. Нэхэмжлэгч М*** б*** о*** т*** х*** х*** НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн MY-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ц*** Э*** М***ХХК-д шилжүүлсэн 128 дугаар шийдвэр, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А*** м*** ХХК-д шилжүүлсэн шийдвэрүүд тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Х*** ХХК-д олгосон 199 дүгээр шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн МV-******* тусгай зөвшөөрлийг Ц*** э*** м*** ХХК-д шилжүүлсэн 128 дугаар шийдвэр, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А*** м*** ХХК-д шилжүүлсэн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж ихэсгэсэн.

3.3. Нэхэмжлэгч Ө*** а*** З*** д***-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Х*** ХХК-д олгосон 199 дүгээр шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн МV-******* тусгай зөвшөөрлийг Ц*** э*** м*** ХХК-д шилжүүлсэн 128 дугаар шийдвэр, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А*** м*** ХХК-д шилжүүлсэн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3.4. Шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 5048 дугаартай захирамжаар тус захиргааны хэргүүдийг нэгтгэсэн.

4. Нэхэмжлэгч М*** б*** о*** т*** х*** х*** НҮТББ нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1 Өвөрхангай аймгийн Баян-өндөр, Бүрд сумдын нутаг ******* нэртэй газарт 4701.55 га талбайд ашигт малтмалын МҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 199 тоот шийдвэрээр олгож, 2016.11.10-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Ц*** э*** м*** ХХК-д шилжүүлсэн байна. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын мэдээ сонины 153 дугаарт Ц*** э*** м*** ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс компанийн оноосон нэрийг А*** м*** ХХК болгон өөрчлөхөөр шийдвэрлэв гэсэн зар гарсан байдаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт А*** м*** ХХК гэсэн нэрээр бүртгэгдсэн байна. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д***) ******* регистрийн дугаартай А*** м*** ХХК-д шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Гэтэл энэ талаар төрийн захиргааны холбогдох байгууллагуудаас холбогдох мэдээлэл хүссэн боловч хуулиар байх ёстой бүхий л баримт мэдээлэл байхгүй гэсэн хариуг ирүүлсэн нь анхнаасаа тус компанид Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэж үзэхээр байна.

4.2. , яам хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч А*** м*** ХХК байгаль орчны хуулийг биелүүлээгүй үйлдэлд дараах хуулийн дагуу дүгнэлт гаргаж хууль зөрчсөн үйлдлийг тогтоон тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн 7.2 дах заалтад Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ашигт малтмал хайх ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ, 7.3.Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ, 8.4.8. төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл тусгана, 10.5. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулна, 14.1.2. байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг нутгийн оршин суугчид, орон нутгийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөгч талууд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж, тайлагнах, 18.4.Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна гэсэн маш тодорхой заасан зохицуулалтуудыг хэрэгжүүлээгүй байтал , яам үүрэгт ажлаа хийгээгүй өөгшүүлсээр ирсэн байна гэж харагдаж байна.

4.3. Ашигт малтмалын тухай хуулийн 31.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах гэж заасан. МY-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэр нь тус хуулийн 24 дүгээр зүйлийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, 35.4 дэх заалтад Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ, 39.1.5. энэ хуулийн 39.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, 42.1 дэх заалтад Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана, 48.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ, 57.4. д нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй химийн хорт болон бусад бодисын хэрэглээний талаархи мэдээллийг байгаль орчны болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтэд нээлттэй болгож, тухайн мэдээллийг цахим хэлбэрээр түгээнэ гэсэн бүх заалтуудыг хэрэгжүүлээгүй ба хэрэгжихгүй байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа илт хууль бус байна гэж үзэж тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

4.4. MY-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хэд хэдэн хуулийн этгээдэд шилжсэн байх ба татвар төлөөгүй нь 56.1.10. тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 49.4.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан; мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан гэх заалтыг мөн зөрчиж байна.

4.5. Мөн МҮ-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон талбай нь Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаартай Газрын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын хавсралтын 1 дүгээр хэсгийн Аймаг дундын отрын бэлчээрийн хилийн зааг, эргэлтийн цэгүүдтэй давхцалтай байхад тусгай зөвшөөрөл олгосон байна.

4.6. Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад байгаль орчныг хамгаалах, байгалийн баялаг ашиглах шийдвэр, үйл
ажиллагаа ил тод байх гэж төрийн чиг үүрэг, зарчмыг тодорхойлсон. Мөн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтад "байгаль орчин, түүний баялагын талаар хүн ам, сонирхогч аж ахуйн нэгж, байгууллагыг мэдээллээр хангах гэж заасан. Мөн байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 9.12 дах заалтад .Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина гэж заасан.
Мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад
хуульд заасны дагуу холбогдох төрийн захиргаа, нутгийн захиргааны нийт 8
байгууллагад хандсан ба ирсэн хариуг дурдвал:

Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 11 өдрийн 1/61 дугаартай албан бичигт...MY-******* ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй тус талбайд хайгуул, ашиглалтын чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй болно.

А*** м*** ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/41 дугаартай Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын Байгаль орчны байцаагчид хүргүүлсэн албан бичигт...ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүйг нотолсон дүгнэлт... явуулаагүй талаар тодорхойлолт гаргаж өгнө үү.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 6/879 дугаартай Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд явуулсан тоотод...А*** м*** ХХК МY-******* ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамрагдах ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг ирүүлээгүй байна.

, аяллын жуулчлалын яамны 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06а/992 Монголын байгаль орчны холбоонд ирүүлсэн тоотоор тус
тус тусгай зөвшөөрөл бүхий төслийн үйл ажиллагаандаа д нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн талаар мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/33 тоотод А*** м*** ХХК хууль заасан үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар, аймаг дундын отрын бүс нутгийн газар нутагтай давхцаж байна...2018 оны 12 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн жилийн эцсийн хуралдаан болох үед ...орон зүг нутгийн дансанд мөнгө ор ирснээр ашиглалтын тусгай болсон байсан 10 мэдсэн...гэсэн хариу

Өвөрхангай аймгийн , газраас утсаар А*** м*** ХХК-тай холбоотой ямар нэгэн баримт байхгүй талаар ярьсан ба албан тоот шуудангаар явуулна гэсэн ирээгүй.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд явуулсан манай тоотыг Ашигт малтмал газрын тосны газарт шилжүүлсэн бичиг ирсэн. Эндээс тус тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага бий болсон.

4.7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлийн тухайд Захиргааны ерөнхий хуульд нийтийн эрх ашиг, сонирхлыг зөрчих, зөрчиж
байгаа, зөрчихөөс хамгаалах эрх зүйн хамгаалалтууд нэмэгдэж, нэхэмжлэх эрхийг
хуулийн шаардлага хангасан этгээдэд нээж өгсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ийм төрлийн хэрэг, маргаануудыг шийдвэрлүүлж байна. Манай байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Төрийн бус байгууллагын дүрмээр тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан байгаль орчныг хамгаалах хуулийн биелэлтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хүсэлт, гомдол санал, нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах чиглэлээр ажилладаг.

Төрийн захиргааны байгууллагын хууль бус шийдвэр хэрэгжих боломжгүй буюу хууль бус үйлдлийг хийхийг шаардсан ба эндээс байгаль орчин, экологи, нийгэм эдийн засаг, үлэмж хэмжээгээр гэм хор, хохирол учруулах, хуулийг хэрэгжүүлэх буруу жишиг тогтох үр дагавартай. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэх судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл А*** м***" ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг орон нутгийн тусгай хэрэгцээний газарт давхцуулан олгосон, холбогдох баримт б******* бүрдэл хангаагүй байхад үйл ажиллагааг зөвшөөрсөн зэрэг нийтийн ашиг сонирхол, нийгмийн хүрээгээр гарах үр дагаврыг тооцох ажил хийгдээгүй, асар их ашиг сонирхолын эсрэг эрх зүй үр дагавар бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

4.8. Захиргааны байгууллагын хууль бус шийдвэрээс байгаль орчин, экологи, эрүүл мэнд, нийгэм эдийн засагт үлэмж хэмжээгээр гэм хор, хохирол учруулах үр дагавартай. Иймээс ч төрийн захиргааны байгууллага ирсэн өргөдөл, санал, хүсэлтийг нягтлан шалгах, хуульд нийцсэн хариу өгөх, тодруулах, үүссэн асуудлын нөхцөлд байдал дүн шинжилгээ хийж гарсан шийдвэр, дүгнэлтүүдийг ач холбогдол, нийтийн ашиг сонирхол, шинжилгээ хийж гаргасан шийдвэр, дүгнэлтүүдийг ач холбогдол, нийтийн ашиг сонирхол, нийгмийн хүрээгээр үр дагаврыг тооцож шийдвэр гаргах үүрэгтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг тодорхой тусгасан ба дээрх тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл хуульд хангалттай байна

4.9 Монгол Улсын Засгийн газар 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр "Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай 64 дүгээр тогтоолоор Төвийн бүсийн аймаг дундын отор бэлчээрийн хилийн заагийг баталсан. Уг тогтоолын хавсралтаар Аймаг дундын ""-ийн отрын бэлчээрийн хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцолд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 9432.0 га, Баян-өндөр сумын 10850.0 нийт 20282 га талбай сум дундын газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тусгай хэрэгцээний газрын асуудлыг Хүнс хөдөө аж ахуйг, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Аймаг дундын отор бэлчээрийн захиргаа хариуцдаг. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 199 дүгээр шийдвэрээр "Х***" ХХК-д "*******" нэртэй 4701.55 га талбайтай MY-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2045 оны 3 дугаар сарын 30 хүртэл ашиглуулахаар олгохдоо тусгай хэрэгцээний газартай давхцуулж олгосон нь хавтаст хэргийн 151 дүгээр хуудаст Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн баримтад 1320 га талбай

давхцалтай байна.

4.10. Тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэдэг үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт заасныг агуулсан илт хууль бус захиргааны акт, хуулиар хориглосон газар дээр ашиглалтын үйл ажиллагааг явуулна уу гэсэн шаардлага нь хууль бус үйлдэл хийхийг шаардсан байна. Үүнийг шаардсан захиргааны акт нь өөрөө бодит нөхцөл байдал биелүүлэх боломж нөхцөл байдал байхгүй.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмших компанийн нэр нэр сольсон бүртгэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт хамаарна, нэр нь дээр ач холбогдол өгөхгүй. Нэг хуулийн этгээд байна гэдгийг улсын бүртгэлийн газрын бүртгэл тогтоогоод байна. Цуцлуулахдаа А*** м*** ХХК-ийг цуцлуулъя гэж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан зарчмуудыг зөрчсөн байгаа юм. Тусгай зөвшөөрлийг хэнд олгосноороо хамаараад тусгай зөвшөөрлийг олгосон нь зөрчил болсон. Зөрчихдөө Ашигт малтмалын тухай хууль дээр тодорхой заасан байгаа. 3 дараалаад нэрийг нь өөрчилсөн нь Газрын хэвлийн тухай хуульд зааснаар зөрчсөн байгаа

д нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэдэг үндэслэл нь 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасанд хамаарна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төслөө хэрэгжүүлэхээс өмнө төслөө хэрэгжүүлэхээс өмнө байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байхыг шаардаад байгаа юм. Гэтэл хуулиар шаардсан нөхцөл байдлыг биелүүлээгүй, бодит нөхцөл байдал дээр биелэгдэх боломжгүй байхад энэ компани төрийн захиргааны байгууллагуудад захиргааны актаар зөвшөөрөл өгөөд байна. 2015 онд өгсөн шийдвэрүүд нь 2022 онд үнэлгээ нь байхгүй байгаа.

5. Нэхэмжлэгч Ө*** а*** Б*** З*** д***нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

5.1. "*******" нэртэй 4701.55 га талбайтай МҮ-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2045 оны 03 дугаар сарын 30 хүртэл ашиглуулахаар олгохдоо Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Аймаг дундын ""-ийн отрын бэлчээрийн газрыг тусгай хэрэгцээнд авсан газар нутгийн хилийн заагтай давхцуулсан нь манай сумын нийт 10850.0 га талбайг хамруулсан, төдийгүй Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн усан бүхий газартай давхцуулж олгосон байна. Мөн орон нутгийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурал, төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн санал, хүсэлт огт аваагүй, оролцоог хангаагүй.

5.2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13. тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг, мөн хуулийн 26.3.4. хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах 24 дүгээр зүйлийн 24.4.2.-т заасан тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагуй, 24.5.3. тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар давхцаагүй байх, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд 25.1.7-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ заавал байх, 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх гэсэнг тус тус зөрчжээ.

5.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан. Сумын Засаг даргын хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17.2.9 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Аймаг дундын отрын бүс нутаг болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн усан бүхий газартай давхцалтай байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь Захиргааны еренхий хуулийн 47 дугаар зуйлийн 47.1.5, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэж цуцлуулахаар Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хүргүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын тосны Кадастрын хэлтсийн дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

6.1. "Х***" ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-008542 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон Өвөрхангай аймгийн , Бүрд сумдын нутагт орших ******* нэртэй газарт орших 4701.55 гектар талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэж заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байна. Өргөдлийг Кадастрын бүртгэлийн ******* дугаарт бүртгэн хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 199 дугаар шийдвэрээр Өвөрхангай аймгийн , Бүрд сумдын нутагт орших ******* нэртэй газарт орших 4701.55 гектар талбай бүхий уурхайн эдэлбэр газарт ашигт малтмалын ашиглалтын, МѴ- ******* дугаартай тусгай зөвшөөрлийг "Х***" ХХК-д олгосон байна.

6.2. "Х**" ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасныг кадастрын бүртгэлийн дугаарт бүртгэн өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Өвөрхангай аймгийн , Бүрд сумын нутагт "*******" нэртэй 4701.55 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг "Ц*** э*** м***" ХХК-д шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад болон УУККСистемд бүртгэсэн байна.

6.3. "Ц*** э*** м***" ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмшигч хуулийн этгээдийн нэрийг өөрчилж бүртгүүлэх хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 86/2018 тоот албан бичгээр тус газарт ирүүлсэн бөгөөд хүсэлтийг хянан үзэж тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр хуулийн этгээдийн оноосон нэрийг "А*** м***" ХХК болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн шийдвэр, Улсын бүртгэлийн еренхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас аж ахуйн нэгжийн гэрчилгээнд оруулсан өөрчлөлтийг зэрэг холбогдох бусад баримтуудыг үндэслэн Кадастрын бүртгэлийн УУККСистемд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг "А*** м***" ХХК болгон өөрчлөн бүртгэсэн болно.

6.4. Дээр дурдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн хуулийн этгээдийн хууль ёсоор эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдийн шинээр бүртгүүлсэн нэр дээр зөвхөн өөрчлөн бүртгэсэн бөгөөд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахаас даруй 3 жилийн өмнө гарсан захиргааны акт нь ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд огт тайлбарлаж дурдаагүй байна.

6.5. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тухай тусгай зөвшөөрлийн талбай орших сумын Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан хянуулан батлуулдаг бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна." гэж заасны дагуу төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг биелүүлээгүй бол энэ тухай сумын засаг даргаас санал ирүүлсэн бол төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэхгүй юм. Төрийн захиргааны байгууллагаас тус компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д "хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт" болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/185 тоот албан бичгээр ирүүлсэн дээрх хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлж ажилласан тухай санал мөн дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д 25.1.7. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" болох , ногоон хөгжил, яамны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6/167 тоот албан бичгээр ирүүлсэн байгаль орчны ерөнхий үнэлгээ зэрэг хуульд заасан баримтуудыг үндэслэж шийдвэрлэсэн байна

6.6. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан д нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /1998 оны/-ийн 4.2-т "д нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна" гэсэн зохицуулалттай.

6.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг,", мөн хуулийн 3.1.9-т "захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд" гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг;" гэж тус тус ойлгохоор зохицуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд нь нийтийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа болон зөрчигдсөн талаар бодит үйл баримтууд байхгүй байгаа зэрэг нь дээрх хуулийн заалтын шаардлагыг мөн хангахгүй бөгөөд хамаарахгүй байна. Дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т "Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна:", мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-т нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх", мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т "дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх." гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах төрийн бус байгууллагад тавигдах шаардлагуудыг тодорхой зааж өгсөн бөгөөд нэхэмжлэгч дээрх хуулийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь хуулийн шаардлагыг хангахгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан" гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх боломжтой байна. Ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг "Ц*** э*** м***" ХХК-д шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 тоот шийдвэр, Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тусгай зөвшөөрлийг "А*** м***" ХХК-д олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээд А*** м*** ХХК-аас нэхэмжлэлийг үгүйсгэж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

7.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь "...хүрээлэн байгаа орчныг... хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-ийн 7 дахь хэсэгт "байгаль орчныг хамгаалах" гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна" гэж тодорхой заасан. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад биднийг ямар байдлаар байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, тэр нь нийтийн ашиг сонирхолд хэрхэн сөрөг нөлөөлж байгаа талаар огт дурдаагүй байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах талаар нэхэмжлэл гаргасан гэж үзэхээргүй байна. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах гэдэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар ч терлийн нэхэмжлэлийг ойлгож болохгүй бөгөөд гагцхүү хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй үйлдлийг таслан зогсоох агуулгатай байдаг. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь манай компани бусад компани өөр компанитай нэгдэх замаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, компанийн оноосон нэрийг солисноор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрд өөрчлөлт оруулсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох байгаа нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах зорилгоор гэж үзэх огт боломжгүй байна.

7.2. Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл байгаа тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзахаар заасан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар дээд шатны захиргааны байгууллага байхгүй бол тухайн байгууллагад өөрт нь гомдол гаргахаар заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн гаргасан захиргааны актыг илт хууль бус болох талаар нэхэмжлэл гаргасан байх боловч энэ талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол огт гаргаагүй байна. Харин Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс албан бичгээр мэдээлэл хүссэнээ урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн мэт тайлбарлажээ. Энэ Захиргааны ерөнхий хуулийн 92-94-р зүйл болоод 47 дугаар зүйлийн 47.4-д заасан "захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

7.3 Нэхэмжлэлийг буцаах үндэслэл байгаа тухайд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2880 дугаартай "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай" захирамжийн үндэслэх хэсгийн гуравт "MY -******* дугаартай тусгай зөвшөөрлийг "Ц*** э*** м***" ХХК-д шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар шийдвэр нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн талаар тодруулах шаардлагатай талаар дурдсан. Гэвч энэхүү захирамжийн биелэлт өдийг хүртэл хангагдаагүй байна. Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэл нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар гаргасан өргөдөл байдаг бөгөөд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй талаар заах нь нэхэмжлэлийн үндэслэл буюу зайлшгүй хангах ёстой бүрдүүлбэр байна. Иймд нэхэмжлэлд зайлшгүй тавигдах шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

7.4. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг "Ц*** э*** м***" ХХК-д шилжүүлсэн 128 дугаар шийдвэр, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "А*** м***" ХХК-д шилжүүлсэн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болгохыг тогтоолгох" гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэл нь шаардлагатай огт холбогдохгүй, хоорондоо логик зөрчилдөөнтэй байдаг.

7.5. Илт хууль бус захиргааны акт гэж тухайн акт эрх зүйн илэрхий, байж боломжгүй алдаатай байхыг ойлгодог. Гэтэл "А*** м***" ХХК нь тус ашигт малтмалын тусгай зѳвшѳѳрлийг хууль ёсны дагуу эзэмшдэг бөгөөд, түүнийг олгосон шилжүүлсэн шийдвэрт аливаа илт хууль бус шинж огт байхгүй. Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.5, 47.1.7-д заасан үндэслэлийг дурдсан боловч яагаад эдгээр үндэслэлд хамаарч байгааг огт дурдсангүй. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-т заасан "утга агуулгын илэрхий алдаатай" гэдэг нь энгийн дундаж хүн ойлгогдохуйц Монгол хэлний үг, өгүүлбэр зүйн найруулгагүй байхыг ойлгодог. Маргаан бүхий захиргааны актууд нь утга агуулагын хувьд илэрхий ойлгомжтой байх тул тус шаардлагад нийцэхгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д заасан "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" гэдэгт захиргааны актаар эрүүгийн болон захиргааны зөрчил бүхий үйл ажиллагаа хийсэн, хийхийг шаардсан байхыг ойлгодог.

2 компани нэгдэн нийлэх нь хуулиар зөвшөөрөгдсөн эрх зүйн харилцаа бөгөөд энэ тохиолдолд компани нэгдсэний дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн нь хуулиар зөвшөөрөгдсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлээр зохицуулагдсан харилцаа болно. Мөн компанийн нэрийг өөрчлөн бүртгүүлэх, түүнийг дагаж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Компанийн шинэчилсэн нэрээр бүртгүүлэх нь аливаа хууль зөрчсөн үйлдэл биш болохыг дурдах нь зүйтэй. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д заасан "түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэдэг нь Захиргааны актаар хэн ч хийх боломжгүй чадахааргүй зүйл шаардсан байхыг ойлгодог. Маргаан бүхий актууд нь энэ шинжийг агуулахгүй нь илт байна.

7.6. Нэхэмжлэлийн үндэслэл логик алдаатай байгаа тухайд нэхэмжлэлийн шаардлага хэдий илт хууль бус тогтоолгох гэх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийн талаар дурдсаар байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон актууд илт хууль бус байх тохиолдолд тухайн актууд анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй буюу тэдгээрийг цуцлах талаар яригдах ямар ч боломж байхгүй. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл хоорондоо огт холбоогүй, тэр байтугай логик зөрчилтэй байдаг. Мөн манай компани Х*** ХХК-ийг Иргэний хууль, Компанийн тухай хуульд заасны дагуу нэгтгэж, улмаар тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Х*** ХХК гэх компани оршин байхгүй. Үүний дараа бид нэрээ Ц*** э*** м*** ХХК-аас А*** м***" ХХК болгож өөрчилсөн. Нэр өөрчлөгдсөнөөс бусад бүх мэдээлэл хэвээр. Нэхэмжлэгчийн шаардлага хангагдаж, тусгай зөвшөөрлийн шилжүүлэг хүчингүй болоход өнөөдөр оршин байхгүй компанид хэрхэн буцаан шилжүүлэх нь тодорхойгүй, Мөн манай компани нэрээ сольж бүртгүүлсэн нь ямар хуулийг зөрчсөн, эдгээрийн улмаас нийтийн ямар эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй. Гэвч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэхэд шилжүүлгийг хүчингүй болгож анхны байсан этгээдэд шилжих боломжгүй буюу шийдвэр бодит нөхцөлд биелэх боломжгүй байна.

7.7. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 31.1-д заасныг дурдсан боловч ямар учраас дурдсан нь тодорхойгүй. "А*** м***" ХХК нь МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшсэн цагаас эхлэн дээр дурдсан үүргээ биелүүлж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан болно. Мөн "А*** м***" ХХК нь MY-******* дугаартай тусгай зөвшөөрлийг авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан аливаа шаардлагыг хангасан болно. Уг зүйлийн аль хэсгийг манай компани хангаагүй талаар нэхэмжлэгч тодруулаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх заалт нь уурхай хүлээн авч ашиглалтад оруулах тухай зохицуулалт бөгөөд "А*** м***" ХХК нь өнөөдрийг хүртэл уурхай ашиглалтад оруулаагүй, ашигт малтмалын олборлолт хийж эхлээгүй байгаа юм. , сайдын 2019 оны 10 сарын 29-ний өдрийн А/618 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ын 2.8, 2.9 дэх хэсэгт зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулдаг.

7.8. Манай байгууллагын хувьд MY-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд үйл ажиллагаа явуулахгүй буюу уулын ажлын төлөвлөгөөг экс төлөвлөгөө хэлбэрээр гаргасаар ирсэн. Улмаар уулын ажил хийгдэхгүй тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах боломжгүй юм. д нөлөөлөх байдлын үнэлгээний байгаль орчны нөлөөлийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг тул мөн дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь тохиолдолд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлд дурдагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.5-д заасан үүргийг хэрэгжүүлэх бодит боломжгүй байна. Улмаар тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.8, 57.4 дэх хэсэгт заасан үүрэг "А*** м***" ХХК-д хамаарахааргүй байна.

7.9. Нэхэмжлэлд дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үүрэг нь мөн уулын ажил явагдсан тохиолдолд түүнээс олох орлогоор нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулах тухай заасан бөгөөд бидний зүгээс ийм орлого олсон зүйлгүй талаар дээр дурдсан А*** м***" ХХК (тухайн үеийн нэрээр "Ц*** э*** м***" ХХК) нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 тоот шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан байдаг бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 нь цаг хугацааны хувьд дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуульд шинээр орсон зохицуулалт байна. Иймд А*** м***" ХХК нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах үедээ хүчин төгөлдөр аливаа хууль тогтоомж зөрчөөгүй байна. Манай компани нь уул уурхайн салбарт 2005 оноос хойш Монгол улсын хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн аж ахуйн нэгж юм. Сүүлийн жилүүдэд компанийн санхүүгийн үйл ажиллагаа доголдож маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд огт ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. Тийм байтал манай компанийг "нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй" үйл ажиллагаа эрхэлсэн мэтээр ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм... гэжээ.

8. Гуравдагч этгээд Х*** х*** б*** ХХК нэхэмжлэлийг үгүйсгэж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

8.1 ...Худалдаа, хөгжлийн банк /хуучны Улаанбаатар хотын банк/ нь А*** м*** ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын 9101/170315 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 26,000,000.00 (хорин зургаан сая) ам.долларын зээл олгосон. Улмаар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, А*** м*** ХХК (хуучны Ц*** Э*** М***г ХХК)-ийн Өвөрхангай аймгийн , Бүрд сумын нутагт ******* нэртэй газарт орших 4701.55 га талбайтай MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалж, Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэст бүртгүүлсэн ба Зээлийн гэрээнүүдийн адил хүчин төгөлдөр үйлчилж байна. Тодруулбал, А*** м*** ХХК-ийн Зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож байгуулсан барьцааны гэрээ нь Монгол Улсын Иргэний хууль, Банкны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн. Зээлдэгч компаниас уг тусгай зөвшөөрлүүдийг барьцаалан зээл авснаас хойш өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,978,078,561.04 төгрөг, хуримтлагдсан хүү 392,506,715,38 төгрөгийн өр хуримтлагдсан байна.

8.2. Хэргийн үйл баримтаас үзвэл маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг анхны эзэмшигч нь Х*** ХХК байх бөгөөд уг компани нь Ц*** Э*** М***ХХК-д нэгтгэгдсэн ба тусгай зөвшөөрөл нь дагаад шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан этгээдийн нэрийг өөрчилсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангахгүй байна. Тодруулбал, уг захиргааны байгууллагын шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасантай нийцсэн гэж үзэж байна. Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Ц** Э** М*** ХХК нь нэрээ өөрчилж, А*** м*** ХХК болгосон ба тусгай зөвшөөрлийн нэрийг нэрээ өөрчилсөн нэрээр өөрчлөх нь мөн адил дээрх Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн шийдвэр болно. Ийнхүү дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдээгүй буюу илт хууль бус болох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтын дагуу илт хууль бус болохыг шүүхээс тогтоох үндэслэл болохгүй. Эцэст нь захиргааны байгууллагын шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өөрчилсөн, сольсон шийдвэр хэрхэхээс үл хамааран Х*** х*** б***ны барьцааны эрх нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу хэвээр хадгалагдана.

8.3. Нэхэмжлэгчийн төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид дээрхи маргаан бүхий тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэрүүд нь илт хууль болох талаар гаргасан нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангахгүй юм. Учир нь илт хууль бус захиргааны акт байхын тулд утга агуулгын илэрхий алдаатай, баталсан захиргааны байгууллага тодорхойгүй, захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах захиргааны акт гаргасан, түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй байх зэрэг хуулийн урьдчилсан нөхцөл бүрдсэн байх ёстой. Тодруулбал, хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь заалт, 49 дүгээр зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн онцгой эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн, компани нэгдэн нийлэх замаар өөр хуулийн этгээдэд нэгтгэгдэж тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, нэрээ өөрчилснийг бүртгэсэн зэрэг захиргааны актууд нь илт хууль бус захиргааны акт болохгүй юм. Мөн түүнчлэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайх, ашиглах үйл ажиллагаа явуулаагүй байх талаар бичсэн байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тусгай хэрэгцээний газартай хэсэгчилэн давхцалтай гэж байгаа боловч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй юм.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу Өвөрхангай аймгийн сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр Өвөрхангай аймгийн , Бүрд сумын нутаг дахь ******* нэртэй 4701.55 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Х*** ХХК-д олгож, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн Х*** ХХК-ийн өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг Ц*** э*** м*** ХХК-д шилжүүлж, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшигч Ц*** э*** м*** ХХК нь хуулийн этгээдийн нэрээ өөрчилсөнтэй холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр кадастрын бүртгэлийн системд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг А*** м*** ХХК болгосон бүртгэл хийгдсэн байна.

3. Нэхэмжлэгч М*** б*** о*** т*** х*** х*** НҮТББ болон Ө*** а*** Б*** З*** д***нараас тус шийдвэрүүдийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

4. Нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангаагүй, байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ хийлгээгүй, татвараа төлөөгүй, орон нутгийн иргэдээс болон удирдлагуудаас санал аваагүй байхад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоолоор отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай, мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр хэд хэдэн хуулийн этгээдэд шилжүүлсэн, үүний улмаас мал бэлчээрлэх газрын хэвлий ухагдах, байгаль орчин сүйтгэгдэх зэргээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа... гэж тайлбарлан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5.-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; гэж, 47.1.7.-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. гэж заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргаж байна.

5. Нэхэмжлэлээс үзэхэд, нэхэмжлэгч М*** б*** о*** т*** х*** х*** НҮТББ, Ө*** а*** Б*** З*** д***нар нь захиргааны актын илт хууль бус байх болон хууль зөрчсөн байх шинжийг ялгахгүйгээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ зөрүүтэй байдлаар гаргах ба шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлийг удаа, дараа тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

6. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; гэж, 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, ... илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;, 106 дугаар зүйлийн 106.3.2-т захиргааны акт, ... илт хууль бус болохыг тогтоох; гэж, 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан.

7. Нэхэмжлэгч нараас дээрх захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа нэхэмжлэлийн үндэслэлээ захиргааны актын формаль болон материаллаг эрх зүйн шинжид хамаарах хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээр маргасныг шүүхээс зөвтгөх боломжгүй тул илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, тухайн захиргааны актуудад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7-д заасан эрх зүйн алдааг агуулж байгаа эсэхийг шалгаж, шийдвэр гаргасан болохыг эхэнд дурдах нь зүйтэй байна.

8. Мөн илт хууль бусд тооцуулахаар маргасан акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед гарсан акт байхад нэхэмжлэгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7-д заасан үндэслэлээр маргасан, гэвч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5.-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; гэж адил агуулгатай зохицуулалт байсан тул илт хууль бус акт болохыг шалгах үндэслэл өөрчлөгдөхгүй.

9.  Илт хууль бус захиргааны акт гэдэг нь тухайн актын алдаа ноцтой, хэн ч харахад тодорхой бөгөөд энэ нь нийтэд илэрхий байх ёстой.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй бөгөөд Х*** ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-008542 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий Өвөрхангай аймгийн , Бүрд сумын нутаг дахь ******* нэртэй 4701.55 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргажээ.

11. Өргөдлийнх нь дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2.-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх; гэж зааснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр Өвөрхангай аймгийн , Бүрд сумын нутаг дахь ******* нэртэй 4701.55 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Х*** ХХК-д олгосон байна.

12. Тус захиргааны актаас үзэхэд, хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдлэх онцгой эрхийнх нь дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг Х*** ХХК-д олгосон, энэ нь хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа учраас хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэхгүйгээс гадна бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй шийдвэр биш.

13. Үүнийг ч нэхэмжлэгч нар нь хүлээн зөвшөөрч, маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулснаар мал бэлчээрлэх газрын хэвлий ухагдах, байгаль орчин сүйтгэгдэх зэргээр нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэх атлаа бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

14. Нэхэмжлэгч нараас Х*** ХХК-д олгосон тус тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор аймаг дундын -ийн отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3.-т хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх; гэж заасныг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж маргасан.

15. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан боловч нөхөн олговрыг олгоогүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа гэж тайлбарласан.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө., 14.6.-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй. гэж заасан.

17. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Х*** ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-008542 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайг Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд хэсэгчлэн авсан байх боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг төлөөгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй.

18. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй. гэж заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болсон эсэх, эсхүл мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3, 26.3.4-т заасан үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ёстой зэрэг үндэслэл нь захиргааны актын илт хууль бус алдааг шалгахад хамааралгүй, хууль хэрэглээний маргаан байх тул шүүхээс тус асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

19. Түүнчлэн хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд нийцүүлэн гуравдагч этгээдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг тогтооход буюу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянахад ...байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ хийлгээгүй, татвараа төлөөгүй, орон нутгийн иргэдээс болон удирдлагуудаас санал аваагүй ... гэх асуудлыг шалгаж, дүгнэх бөгөөд энэ нь актын хууль бус байх шинжид хамаарахаас биш илт хууль бус алдаа-нд тооцогдохгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудал байх тул шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй, эдгээр үндэслэлүүд нь маргаан бүхий актын хүрээнд хэлэлцэгдэх болохоос илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй.

20. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, "Х***" ХХК нь Ц*** э*** м*** ХХК-тай нэгдсэнээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан байх ба кадастрын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн тус өргөдлийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг "Ц*** э*** м***" ХХК-д шилжүүлсэн.

21. Улмаар "Ц*** э*** м***" ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмшигч хуулийн этгээдийн нэрийг өөрчилж бүртгүүлэх хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 86/2018 тоот албан бичгээр тус газарт хүргүүлж, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр хуулийн этгээдийн оноосон нэрийг "А*** м***" ХХК болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас аж ахуйн нэгжийн гэрчилгээнд оруулсан өөрчлөлтийг зэрэг холбогдох бусад баримтуудыг үндэслэн кадастрын бүртгэлийн системд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг "А*** м***" ХХК болгон өөрчлөн бүртгэжээ.

22. Тус шийдвэрүүд нь Ашигт малтмалтын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно. гэж заасан үндэслэлийн дагуу гарсан хууль ёсны акт байх ба хариуцагчаас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тул илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй, ...татвар төлөхөөс зайлсхийж, тусгай зөвшөөрлийг хэд хэдэн компанид шилжүүлсэн... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

23. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны актуудаар хуулиар хориглолт тогтоосон, хууль бус үйл ажиллагааг явуулахыг шаардаагүй, биелэгдэх боломжтой, Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд гарсан шийдвэр байх тул засах боломжгүй илэрхий, тодорхой, ноцтой алдаатай илт хууль бус захиргааны акт биш байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2, 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М*** б*** о*** т*** х*** х*** НҮТББ, Ө*** а*** Б*** З*** д***нарын Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Х*** ХХК-д олгосон 199 дүгээр шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн МV-******* тусгай зөвшөөрлийг Ц*** э*** м*** ХХК-д шилжүүлсэн 128 дугаар шийдвэр, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А*** м*** ХХК-д шилжүүлсэн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д заасныг баримтлан нэхэмжлэгч М*** б*** о*** т*** х*** х*** НҮТББ нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө*** а*** З*** д***ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ