Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 104/2022/00030/И |
Дугаар | 183/ШШ2022/01556 |
Огноо | 2022-05-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2022/01556
2022 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2022/01556 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б овогтой, Н.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогтой, М.А-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.О.
Хариуцагч: М.а.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О нь М.А д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Н.О , М.А бид хоёр хамтын амьдралтай байх 12 жилийн хугацаанд 2004 оны 7 дугаар сарын 07-ны өдөр охин А ын Ц, 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүү А ын Ц , 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А ын Ц нарыг төрүүлсэн. Бид хоёр гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд таарамжгүй байдлын улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. М.А бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө 51-58 тоот орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2205043930 тоот зээлийн гэрээ байгуулж авсан. Тухайн үед нөхөр М.А ын нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан ба байрны урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөгийг Н.О төлсөн бөгөөд зээлийн гэрээний төлбөрийг Н.О миний бие өнөөдрийг хүртэл төлж байгаа. Одоо уг орон сууцанд Н.О би гурван хүүхдийн хамт амьдардаг, цаашид уг орон сууцны зээлийг төлж барагдуулна. Иймд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө 51 байрны 58 тоотод байрлах 63.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Н.О гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч М.А д даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Н.О бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө 51 байрны 58 тоот 63.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Г наас зээлээр худалдан авсан. Уг орон сууцны өмчлөх эрх нь миний нэр дээр бүртгэлтэй бөгөөд Н.О гийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс Н.О гийн оршин суугаа хаягийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Тодорхойлолт, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ/2205043930 дугаар Ипотекийн гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2205043930 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”, А.Ц , А.Ц , А.Ц нарын Төрсний гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О гийн орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н.О , М.А бид хоёр хамтын амьдралтай байх хугацаанд 2004 оны 7 дугаар сарын 07-ны өдөр охин А ын Ц , 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүү А ын Ц , 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А ын Ц нарыг төрүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө 51 байрны 58 тоот орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2205043930 тоот зээлийн гэрээгээр авсан. Тухайн үед нөхөр М.А ын нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. М.А бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд таарч тохироогүйн улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. Уг орон сууцыг зээлээр авахад Н.О би байрны урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний төлбөрийг Н.О миний бие өнөөдрийг хүртэл төлж байгаа. Одоо уг орон сууцанд Н.О болон гурван хүүхдийн хамт амьдардаг, цаашид уг орон сууцны зээлийг төлж барагдуулна. Иймд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө 51 байрны 58 тоотод байрлах 63.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Н.О гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч М.А д даалгаж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч. “...Н.О бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө 51 байрны 58 тоот 63.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Г наас зээлээр худалдан авсан. Уг орон сууцны өмчлөх эрх нь миний нэр дээр бүртгэлтэй бөгөөд Н.О гийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Н.О гийн оршин суугаа хаягийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Тодорхойлолт, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ/2205043930 дугаар Ипотекийн гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2205043930 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”, А.Ц , А.Ц , А.Ц нарын Төрсний гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Н.О , М.А нар ХУД-ийн 58 тоотод байрлах 63.85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 99.606.000 төгрөгөөр худалдан авахдаа Н.О нь 30.000.000 төгрөгийн урьдчилгааг төлсөн, үлдэх 69.600.000 төгрөгийг “Г ” ХХК-тай Н.О , М.А нар 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2205043930 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулан төлсөн болох нь нотлогджээ.
Зээлдүүлэгч “Г ” ХХК, зээлдэгч Н.О , М.А нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2205043930 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Н.О , М.А нар ХУД-ийн 58 тоотод байрлах 63.85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ/2205043930 дугаар “Ипотекийн гэрээ”-ний дагуу “Г ” ХХК-д барьцаалжээ.
М.А нь ХУД-ийн 58 тоотод байрлах 63.85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, уг орон сууц нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ/2205043930 дугаар “Ипотекийн гэрээ”-ний дагуу “Г ” ХХК-д барьцаалагдсан байна.
5. Иймд дээрх үйл баримт болон хариуцагч М.А ын “...ХУД-ийн 58 тоотод байрлах 63.85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Н.О д шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан ХУД-ийн 58 тоотод байрлах 63.85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.О д шилжүүлэхийг хариуцагч М.А д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О гаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 655.980 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.А аас улсын тэмдэгтийн хураамжид 655.980 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О д ХУД-ийн 58 тоотод байрлах 63.85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагч М.А д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О гаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 655.980 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.А аас улсын тэмдэгтийн хураамжид 655.980 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД