| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0109/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/137 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адьяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202******* оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг, Мандалын 16-9 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, овогт /регистрийн дугаар ЗЗ7**************10/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 202******* оны 0******* дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1.*******0%) үедээ улсын дугааргүй “Dayun” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна.” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Гэрч : “ Би 202******* оны 0******* дугаар сарын 07-ны өдөр цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж Сайнцагаан сумын дугаар баг “Амар” хүнсний дэлгүүрийн урд талд улсын дугааргүй цагаан өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч *******өөс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд би *******ийг цагдаагийн газар авч ирж драгерь багаж үлээлгэн шалгахад 1.*******0 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг нь журамлаж өөрийг нь гэрт нь хүргэж өгсөн. ******* нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. ******* нь улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодож явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Гэрч : “Би 202******* оны 0******* дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч хамт Сайнцагаан сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сайнцагаан сумын -р баг “Амар” хүнсний дэлгүүрийн урд талд улсын дугааргүй цагаан өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч *******өөс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бид хоёр тухайн иргэн *******ийг цагдаагийн газар авч ирж согтуурал шалгах багаж үлээлгэж шалгахад 1.*******0 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг нь саатуулж өөрийг нь явуулсан. Жолоодох эрхээ хасуулсан байсан. ******* нь улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодож явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудаст: “202******* оны 0******* дугаар сарын 07-ны өдөр 2 цаг *******0 минут ******* 1.*******0 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 4/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 61******* дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 17-20/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн мэдээлэлд: “ЗЗ7**************10 регистрийн дугаараар хайлт хийхэд жолоочийн мэдээлэл олдсонгүй” гэжээ. /хх-ийн 26/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 202******* оны 0******* дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /1.*******0 хувийн согтолттой/ үедээ жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн /202 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч *******ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 202******* оны 0******* дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг 1.*******0 хувийн согтолттой жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 202******* оны 06 дугаар сарын 20-ны өдрийн *******2 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******өд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******өд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6., 6.10, 6.1, .1, .2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
*******. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР