| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0119/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/138 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адьяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202******* оны 0 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д шилний техникч ажилтай, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт, Дундговь аймаг Сайнцагаан сум дугаар баг бага тойруу *******-*******22 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 140А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 1140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181. дахь хэсэгт зааснаар жил ******* сарын хугацаагаар хорих ялаар,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.00.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан овогт /регистрийн дугаар ЗЕ90**************11/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 202******* оны ******* дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 202******* оны 0******* дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 2,01%) үедээ 00-4 ДУА улсын дугаартай “Toyota Mark 2” маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна.” гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 202******* оны 0******* дугаар сарын 2-ны өдөр Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагт байх найз дүү 00-4 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийн бензиний банкийг солиулсан. Тэгж байхдаа том пиво нэгийг хувааж уусан. Тэгээд машиныг нь унаад Сайнцагаан сумын дугаар багт “Гандалай” худалдааны төвийн зүүн талд явж байхад цагдаа зогсоож шалгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд цагдаагийн газар авч ирж багаж үлээлгэхэд 2.01 хувийн согтолттой гарсан. Миний төрсөн дүү машин байгаа юм. Би ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, айлын том хүүхэд, доороо дүүтэй. Би багадаа ээж, аав дээрээ өссөн. Цэцэрлэгээр хүмүүжээд *******98 онд Дэлгэрцогт сумын сургуульд сурч байгаад 2000-2008 оны хооронд Сайнцагаан сумын Эрдмийн далай сургуульд сурч төгссөн. Эхнэр Хорлоотой 2021 онд гэр бүл болсон. Бид 2 дундаасаа хүүтэй. Одоо би Сайнцагаан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний “Сод мэлмий” нүдний эмнэлэгт нүдний шилний техникч хийдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-/
Гэрч “... Би 202******* оны 0******* дугаар сарын 2-ны орой ******* цаг өнгөрч байхад дэд ахлагч Энхбаярын хамт эргүүл шалгалтад гарсан. Тэгээд Сайнцагаан сумын дугаар багт “Гандалай” худалдааны төвд тээврийн хэрэгслүүдийг шалгаж байхдаа “Тоёота” маркийн 00-4 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Тэгэхэд тухайн тээврийн хэрэгслийг унаж явсан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Цагдаагийн газар руу авч явж согтуурал шалгах драгерь багаж үлээлгэн шалгахад 2.01%-ийн согтолттой байсан. Ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудаст: “202******* оны 0******* дугаар сарын 2-ны өдөр, 20 цаг 08 минут, ******* 2.01 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 4/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 8-9/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14/
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэлд: “ гийн тээврийн хэрэгслийн ангилал В,С,М, жолоочийн үнэмлэхийн дугаар 8*******, жолооны үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн 1/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2******* дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 2-2*******/
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* сарын 18-ны өдрийн 202*******/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 9-4/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 202******* оны ******* дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 202******* оны 0******* дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт 00-4 ДУА улсын дугаартай “Toyota Mark-2” маркийн автомашиныг 2.01 хувийн согтолттой жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн /202 оны 12 сарын 0-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 2.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 202******* оны 0******* дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт 00-4 ДУА улсын дугаартай “Toyota Mark-2” маркийн автомашиныг 2.01 хувийн согтолттой жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 202******* оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдөр 8 цагаар тогтоох, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.00.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх, мөн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох саналыг бичгээр гарган танилцуулахад шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ******* нь тус шүүхийн 202******* оны ******* сарын 18-ны өдрийн 202*******/ШЦТ/64 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж 2.00.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.00.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлэх, мөн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын эдлээгүй үлдсэн 11 сар 12 хоногийн ялыг нэмж нэгтгэн эрх хасах нэмэгдэл ялыг 1 жил 11 сар 12 хоногоор тогтоохоор прокурортой ял тохиролцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тус шүүхийн 202******* оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.00.000 төгрөгөөр торгох ялаас торгох ялыг тусад нь эдлүүлж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас /202******* оны 0 сарын 0-ны өдрийн байдлаар/ эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн ялыг нэмж нэгтгэн энэ тогтоолоор эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 1/нэг/ жил 10 /арав/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6., 6.8, 6.10, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар овогт гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тус шүүхийн 202******* оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 202*******/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.00.000 төгрөгөөр торгох ялаас торгох ялыг тусад нь эдлүүлж, 1/нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 28 /хорин найм/ хоногийн ялыг нэмж нэгтгэн энэ тогтоолоор эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 1/нэг/ жил 10 /арав/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР