| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0107/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/139 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З. даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2******* оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг, Шандын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2*******2 оны 0******* дугаар сарын 1-ны өдрийн ************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн 2*******/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, овогт /РД:ЗК9**************19/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2******* оны 04 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар баг, гол гэх газарт хохирогч “би ямаагаа самнуулчихсан, та нарыг гуйхгүй” гэж хэлэн агсам тавьж, ээжийг нь хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүний хоолойг боох, нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун хацар, дээд уруулд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Адаацаг сумаас 04 дүгээр сарын 27-ны орой Дундговь аймаг явах замын машинд ээжийнхээ хамт суугаад явсан. 04 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн орчимд Дундговь аймаг орсон. Манай ээж болон ээжийн нөхөр ахын гэр нь аймгийн хойно голд хөдөө байдаг. Аймгийн хойд талд ах ээж бид хоёрыг тосоод байж байсан. ах саахалт айлынхаа Ууганаа гэх залуутай бид хоёрыг тоссон. Би машины урд талд ээж ах хоёр машины ар талд суугаад хөдөлж байтал ах ээжийг утсаар ярьсангүй, янхан гэх мэтээр харааж загинаад толгой руу нь цохисон. Би машины урд талд сууж байхад ах намайг чи муу хулгайч гээд миний ар талаас шилэн хүзүү рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би машин жолоодоод явж байсан хандан машинаа зогсоо гэж хэлсэн. Ууганаа машинаа зогсооход би машинаас буухад ах машины ар талаас буусан. ах намайг цохих гээд далайхад нь би ахын уруул руу нь зөрүүлээд нэг удаа цохисон. Тэр үед ахын уруулаас цус гарсан. Тэгэхэд машины жолооч Ууганаа ахын хүү рүү утсаар залгаад бид хоёрыг муудалцаад байна гэж хэлсэн байсан. нь цагдаа дуудсан гэсэн. Тэгээд цагдаа нар ирсэн. Би ахын уруул руу нь гараараа нэг удаа цохисон. Манай ээж , машины жолооч Ууганаа нар байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үйл явдал 2******* оны 04 дүгээр сарын 27-ны орой 2******* цагийн орчимд Сайнцагаан сумын *******-р баг аймгийн зүүн хойд талд Цагдаагийн постны хойд ард болсон. Би Сайнцагаан сумын *******-р баг Шандын ******* тоотод оршин суудаг. Ээж болон ах нар гол гэх газар аймгаас зүүн хойш 4 километр хөдөө мал малладаг. ах их согтуу байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. нь манай ээжийг толгой руу нь цохиод, янхан гээд хараагаад байсан. Миний ар талаас цохихоор нь тэвчилгүй нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 67/
Хохирогч Ц.ийн: “2******* оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай эхнэрийн дагавар хүү намайг зодсон. Тэгээд надтай цуг явж байсан манай хүү рүү утсаар залгаж намайг зодуулсан талаар хэлсэн байсан. Манай хүү цагдаагийн байгууллагад хандсан байсан. 2******* оны 04 дүгээр сарын 2-наас 27-ны өдрүүдэд би хүн гуйж хөлсөөр ямаагаа самнуулсан юм. Манай эхнэр эзгүй явсан байсан. Тэгээд би 2******* оны 04 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд ямаа самнаж өгсөн хүмүүстэйгээ 0.7 литрийн савлагаатай “Онги” нэртэй архи хувааж уусан. Манай эхнэр өдөр 12 цагийн орчимд би Адаацаг суманд явж байна, оройхон аймаг руу гарна гэж ярьсан. Тэгээд орой утас руу нь залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгээд одоо ирэх дөхөж байгаа байх гэж бодоод Адаацаг сумаас аймаг руу орж ирдэг зам дээрээс тосож авах гээд бид зам тосоод зогсож байтал манай эхнэр , хүү болон ын охин нар ирсэн. Би архи уугаад нилээн согтсон байсан. Тэгээд "эхнэр болон хүү нартай уулзаад та хоёр хаагуур дэмий тэнээд байгаа юм бэ" ямаагаа өөрсдөө самнахгүй гээд загнасан юм. Тэгээд би хүү тай муудалцсан юм шиг байна билээ. Тухайн үед би их согтсон байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Тэгтэл нэг мэдсэн эмнэлэг дээр байж байсан. "Би яагаад эмнэлэг дээр байж байгаа талаар асуутал нэг цагдаа “та хүнд зодуулсан дуудлагын дагуу очиж таныг эмнэлэг дээр авч ирсэн” гэж хэлсэн. Би өөрийнхөө эхнэрийн дагавар хүү болох *******д зодуулж биедээ гэмтэл авсан. Би ямаа самнаж өгсөн болон хоёр хүний хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Манай эхнэрийн дагавар хүү архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. намайг юугаар хэдэн удаа цохисныг сайн санахгүй байгаа юм. Би тухайн үед их согтсон байсан. Миний зүүн дээд уруул сэтэрсэн, баруун хацар урагдсан, мөн духны баруун хэсэгт халцарсан. Эмнэлэг дээр ирж зүүн дээд уруулд оёдол тавиулсан. Би тэй 2017 онд гэр бүл болсон. Урд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Би ыг цохиж зодсон асуудал байхгүй. Ямар шалтгааны улмаас зодсоныг нь мэдэхгүй байна. Би их согтуу байсан юм. Намайг өөрийг нь загналаа гэж уурлаж зодсон байх. Миний эрүүл мэндэд хохирол учирсан би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй тул шүүх эмнэлгийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Биеийн байдал хэвийн зүгээр байгаа. д зодуулснаас хойш тэр оройдоо эмнэлэг дээр очиж боолт хийлгэсэн. Өөр тусламж үйлчилгээ аваагүй. Эхнэр бид 2 хамтран амьдраад 9 жил болж байна. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 12/
Гэрч П.гийн “2******* оны 04 дүгээр сарын 28-ны шөнө гэртээ унтаж байхад манай саахалт айлын залуу утсаар залгаад надаас "чи хаана байна" гэж асуусан. Тэгэхэд нь би гэртээ байна гэсэн. Тэгэхэд утсаар ахыг Баянаа зодоод байна чи хурдан хүрээд ир бид нар постны ард байна гэсэн. Тэгэхээр нь би явж очоод аавыг харсан чинь уруул ам нь цус болчихсон байдалтай байсан. Эхлээд би учир зүйгээ олчих байх гэж бодоод харзнасан. Тэгэхэд манай аавтай суусан Мөнгөнөө эгч, түүний хүү нар уурлаж бухимдсан байдалтай байхаар нь шууд цагдаа дуудсан. нь манай аавтай ханилан суусан хүн байгаа юм. нь ийн төрсөн хүү. Манай аав 2 нэг гэрт байдаг. Манай хөдөө гэртэй саахалт байдаг юм. нь эхнэр хүүхэдтэйгээ аймгийн төвд амьдардаг юм билээ. Надад ямар нэгэн санал гомдол, нэмж шалгуулах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18/
Гэрч О.ын: “ ахын манай хоёр Дундговь аймгийн төвөөс зүүн хойш хөдөө байдаг юм. 2******* оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би саахалт айлын ахын ямааг самнаж өгсөн. ах надад чамайг байгаа дээр чиний машинтай хамт яваад ноолуураа тушаая гэж хэлсэн. Тэгэхэд нь би зөвшөөрч ахтай хамт аймгийн төв ороод ноолуураа өгсөн. ах дэлгүүр ороод нэг шил архи аваад хамт ямаа самнасан хүмүүстэй уусан. Тэгж байхад ах Мөнгөнөө эгч чинь залгаж байна хойд талын пост дээр ирчихсэн байна гэнэ. Хоёулаа явж Мөнгөнөө эгчийг чинь тосъё тэндээс ахыгаа гэрт хүргэж өг гэсэн. Аймгийн хойд талын пост дээр очиход эгч хүүтэйгээ хамт ирсэн байсан. Бид хоёр Мөнгөнөө эгч, хүү хоёрыг нь машиндаа суулгаж аваад хөдөлж байтал машины арын суудал дээр Мөнгөнөө эгч ах хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгэхэд Мөнгөнөө эгчийн хүү гэх залуу намайг зогсож бай гэсэн. Би машинаа зогсоотол Баянаа ахыг машинаас татаж буулгаад эхлээд нэг удаа цохисон. Тэр үед би машинаас буугаад тойроод очсон чинь ахын хамраас нь цус гарчихсан ухаан алдсан байдалтай машины ар талын дугуй налаад газар сууж байсан. Би ахыг дуудахад сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би айгаад ахын хүү рүү залгаад болсон асуудлыг хэлсэн. Тэгж байхад ах сэрээд босоод цаашаа яваад хадан дээр очоод суусан. Тэгэхэд , эгч хоёр ахын араас очоод нь ахыг 2-******* удаа цохиод бас боогоод байсан. Би ахыг аас салгасан. Тэгэхэд гартаа чулуу барьсан байсан. Би ахыг аваад машин руу явсан. Тэгж байтал ахын хүү ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2******* оны 04 дүгээр сарын *******0-ны өдрийн 072/220 дугаартай “...Ц.ийн биед баруун хацар, дээд урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-*******/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн *******/
2******* оны 04 сарын 27-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн *******2/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******9/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2*******2 оны 0******* дугаар сарын 1-ны өдрийн ************** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-47/
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрийн 2*******/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-2/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Ц. нь 2******* оны 04 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн орчим бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Ц. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун хацар, дээд урууланд шарх” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Ц.ийн эрүүл мэндэд учирсан “баруун хацар, дээд урууланд шарх” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* 2******* оны 04 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар баг Аривжихийн гол гэх газар “өөрийн ээж ийг хэл амаар доромжилж, толгой руу нь цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогчийн хоолойг боох, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр учруулсан болох нь:
хохирогч Ц.ийн “2******* оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай эхнэрийн дагавар хүү намайг зодсон. Тэгээд надтай цуг явж байсан манай хүү рүү утсаар залгаж намайг зодуулсан талаар хэлсэн байсан. Манай хүү цагдаагийн байгууллагад хандсан байсан. ...Тэгтэл нэг мэдсэн эмнэлэг дээр байж байсан. Би яагаад эмнэлэг дээр байж байгаа талаар асуутал нэг цагдаа “та хүнд зодуулсан дуудлагын дагуу очиж таныг эмнэлэг дээр авч ирсэн” гэж хэлсэн. Би өөрийнхөө эхнэрийн дагавар хүү болох *******д зодуулж биедээ гэмтэл авсан. ... Миний зүүн дээд уруул сэтэрсэн, баруун хацар урагдсан, мөн духны баруун хэсэгт халцарсан. Эмнэлэг дээр ирж зүүн дээд уруулд оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг,
гэрч П.гийн “...2******* оны 04 дүгээр сарын 28-ны шөнө гэртээ унтаж байхад манай саахалт айлын залуу утсаар залгаад надаас "чи хаана байна" гэж асуусан. Тэгэхэд нь би гэртээ байна гэсэн. Тэгэхэд утсаар ахыг Баянаа зодоод байна чи хурдан хүрээд ир бид нар постны ар дээр байна гэсэн. Тэгэхээр нь би явж очоод аавыг харсан чинь уруул ам нь цус болчихсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг,
гэрч О.ын “...Тэр үед би машинаас буугаад тойроод очсон чинь ах хамраас нь цус гарчихсан ухаан алдсан байдалтай машины ар талын дугуй налаад газар сууж байсан. Би ахыг дуудахад сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би айгаад ахын хүү рүү залгаад болсон асуудлыг хэлсэн” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2******* оны 04 дүгээр сарын *******0-ны өдрийн 072/220 дугаартай “...Үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч Ц.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ц. хохирлын талаар баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Харин хохирогч Ц. өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарах хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заалаа.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, урьд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, хөдөлмөр эрхлэлт, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц. хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР