| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0116/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/140 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны ******* дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дундговь аймгийн ******* дугаар тусгай салбарт жолооч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум дүгээр баг Нарлагийн 10-100 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт Содномцэрэн /регистрийн дугаар ЗЗ1**************3/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг, 106 тоот хашааны үүдэнд шалтгаангүйгээр “чи муу давраад байгаарай” гэж хэлэн танил *******н нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь “дээд буйлны зүүн 2, 3 дугаар шүдний булгарал, дээд урууланд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “1 цагийн үед цонхоорг ирж байхыг хараад гарч очтол чи давраад байхгүй шүү гээд цохиод авсан. Тэгтэл 2 шүд унасан. Тухайн үед их согтуу байсан. Гэртээ цусаа угаагаад байж байхад манай дүү ирээд цагдаа дуудсан. Би шүд судалж үзсэн. Буйланд суулгадаг ганц шүд нь гэхэд 3 сая төгрөг болж байгаа. Дээр нь 40 нас хүрчихсэн болохоор буйл сорогдсон учраас нөхөн сэргээх эмчилгээ, зураг гээд бараг 4 сая төгрөг болж байгаа. Би өөрөө хот орж эмнэлэгт үзүүлж чадаагүй байгаа, утсаар л ярьсан. Онгойсон шүдтэй учраас хэцүү байгаа. Хүүхдүүдийн өмнө маск зүүхээр бүтэж үхэх гээд, зүүхгүй болохоор ам ангайж болохгүй онгорхой шүд гараад хэцүү байна. Өнөөдрийн дотор үлдэгдэл мөнгийг гаргаад өгвөл ямар ч гомдолгүй. Чадахгүй бол сэтгэл санааны хохирол гаргуулмаар байна. Хүүхдүүд багш шүдгүй юм байна гэсэн нь маш хүнд туссан” гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би Дорждэрэм найзтайгаа гэртээ 4-5 пиво хувааж уучихаад Дорждэрэм яваад өгсөн. Би орой найз дахиад шил архи уух санаатай гэрээсээ гарсан. Тэгээд гэр рүү алхаж явж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь би буцаад гэртээ ирээд унтсан байсан. Манай эхнэр рүү Мөнгөншагай утсаар залгаж болсон асуудлын талаар хэлсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь манай эхнэр надад хандаж “чи шүдийг нь цохисон байна” гэж хэлсэн. Тэгээд би Мөнгөншагайг цохисоноо мэдсэн юм. Би 2025 оны 05 дугаар сарын 21-ний өглөө *******тай гэрт нь очиж уулзахад Мөнгөншагай чи намайг 1 удаа цохисноос чинь болж би 2 шүдгүй болчихлоо гэж хэлсэн. Тэр үед олигтой юм ярихгүй байсан. Би тэгээд гэрт нь сууж байгаад гараад явсан. Би ******* оны ******* дугаар сарын *******-нд Дундговь аймгийн ******* суманд төрсөн. Би эхээс 4-үүл айлын бага хүүхэд нь байгаа юм. Би Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийг 1-200 онд суралцан төгсөж 200-2023 он хүртэл хөдөө аав, ээж хоёр дээрээ мал маллаж байгаад 2023 оноос Дундговь аймгийн ******* дугаар цэргийн ангид жолоочоор одоог хүртэл ажиллаж байна. Одоо би Дундговь аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг Нарлагийн 10-100 тоотод эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Содномцэрэн гэх хүнтэй найзлаад би олон жил болж байгаа юм. Бид хоёрын хооронд урьд өмнө янз бүрийн хэрүүл маргаан, зодоон цохионы асуудал огт байгаагүй. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би ажлаа тарж ирээд гэртээ байж байтал орой 1 цагийн орчим найз хашааны үүдэнд ирсэн байгааг би гэрийнхээ цонхоор хараад яваад очтол ямар ч үгийн зөрөөгүй "чи муу давраад байгаарай" гээд миний шанаан тус газар гараараа нэг удаа цохисон. Тухайн үед согтуу ганцаараа явган явж байсан. Тэгээд би цохиулсныхаа дараа түүнд хандаж "чи манийгаа яаж байгаа юм бэ" гэхэд намайг цохисондоо бантсан уу яасан мэдэхгүй шууд гүйгээд явсан. Тухайн үедээ би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй бөгөөд дараа нь манай дүү ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би ажлаасаа буугаад ирсэн байсан учраас архи уугаагүй байсан. Харин намайг цохисны дараа миний шүд өвдөөд байсан учраас 0.5 литрийн 1 шил архи уусан. Миний дээд 2 шүд хугарсан, өөр гэмтэл байхгүй. Надад гомдол санал байхгүй. намайг гараараа нэг удаа миний нүүрэн тус газар цохиж миний дээд талын хоёр шүд хугарч ойчсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн , 2/
Гэрч “Намайг гэртээ байхад манай бэр эгч орой 20 цагийн үед над руу утсаар залгаад ах чинь хүнд зодуулчихсан байна гэж ярихаар нь би нөхөртэйгөө хамт Мөнгөншагай ахынд очиход 2 шүд нь уначихсан шүдээ гартаа атгачихсан байсан. Өмссөн хувцас нь цус тоос шороо болчихсон байсан. Би хэнд зодуулсан талаар нь асуусан чинь манай найз гэдэг хүн зодсон гэж ярьж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед намайг гэрт нь очиход Мөнгөншагай ахын уруул, ам нь хавдчихсан амнаас нь цус гарсан байдалтай байсан. Дээд талынх нь 2 шүд хугарч унасан, хоёр шүдээ гартаа атгачихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн /
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн *******25/264 дугаартай “...*******гийн биед дээд буйлны зүүн 2, 3 дугаар шүдний булгарал, дээд урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээд буйлны зүүн 1, 2 дугаар шүдний булгарал гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр алдагдуулах тул, дээд уруулны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүрдээ болон бүрдэл байдлаар хүний эрүүл мэндэд учирсан зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/
2025 оны 05 сарын 20-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 4/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/
Хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 66-6/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1 цагийн үед бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “дээд буйлны зүүн 2, 3 дугаар шүдний булгарал, дээд урууланд шарх” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан “дээд буйлны зүүн 2, 3 дугаар шүдний булгарал, дээд урууланд шарх” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг 106 тоот хашааны үүдэнд шалтгаангүйгээр хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгүүд болон шинжээчийн “уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн хохирогч *******гийн нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “дээд буйлны зүүн 2, 3 дугаар шүдний булгарал, дээд урууланд шарх” гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч ******* хохирогчийн яаралтай тусламжийн үйлчилгээ авсан зардал 2.350 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд, хохирогч *******д хохирол 1.00.000 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан /хх-ийн 66-6/ хохирол төлсөн баримтаар тогтоогдлоо.
Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй боловч шүүх хуралдаанд шүд хийлгэхэд зарцуулагдах 2.200.000 төгрөгийг гаргаад өгвөл ямар ч гомдолгүй. Хэрэв чадахгүй бол сэтгэл санааны хохирол гаргуулах хүсэлт гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* 3 хоногийн дотор хохирогч *******гийн нэхэмжилсэн 2.200.000 төгрөгийг хохирогчид төлөхөөр оролцогч нар тохиролцож, хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 44 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч эрүүл мэндийн даатгалын санд 2.350 төгрөг, хохирогч *******д 1.00.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36., 36.10, 36.13, 3.1, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүл мэндийн даатгалын санд 2.350 /хорин найман мянга гурван зуун тавь/ төгрөг, хохирогч *******д 1.00.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж, шүүгдэгч ******* 3 хоногийн дотор 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч *******д төлөхөөр оролцогч нар тохиролцсон болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР