Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/141

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

           Улсын яллагч О.Одончимэг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 0******* дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаанхаданд жолооч ажилтай, ам бүл-*******, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум ******* дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Огниуд овогт /регистрийн дугаар ЗЮ*******8**************10/.

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 03-ны шөнийн 23 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дүгээр баг тоот хашааны гадна “өөрийн эхнэр Л.ын машинд суусан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд “дух, чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн бугалгад зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Цагаан хаднаас ажлаа тараад Дундговь аймагт гэртээ ирсэн чинь манай эхнэр гэртээ байхгүй байсан. Тухайн өдөр манай эхнэр хоёр хамт “Харанга”-ийн тоглолтыг үзэж байсан юм. Тэгсэн манай эхнэр ын машин “Нитро” баарны гадаа байсан. Би эхнэр ын машиныг нь харчихаад буцаж явж дэлгүүр ороод ирсэн чинь манай эхнэр ын машины хажуу талд суучихсан хөдөлж байхаар нь би араас нь дагаад явсан чинь 2 дугаар гудамжинд машинаа тавьчихсан байсан. Манай эхнэр машин руу нь хамт ороод суусан. Би тэр хоёр дээр очоод машины хаалгыг нь татсан чинь нээхгүй болохоор нь хөлөөрөө хоёр удаа өшиглөж хаалгыг нь нээгээд та хоёр юу хийж байгаа юм гэсэн чинь над руу чамд ямар хамаатай юм гэхээр нь би зүүн нүдний дээд хэсэгт нь 3 удаа гараараа цохчихоод машинаа унаад яваад өгсөн. Би ыг өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Би ******* оны ******* дүгээр сарын *******-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Би эхээс 6-уул айлын 4 дэх хүүхэд байгаа юм. Би сургуульд суугаагүй 1*******8******* оноос эхлэн Дундговь аймгийн Луус суманд хөдөө айлд мал маллаж байгаад 1*********************-1**************8 онд цэргийн алба хааж ирсэн. 2001 онд эхнэр Л.тай танилцан хөдөө мал маллаж байгаад 2004 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд эхнэр хүүхдийн хамт орж ирсэн. Би хувиараа ажил эрхэлж байгаад 2023 оноос эхлэн Цагаан хадны уурхайд том тэрэг барьж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 4*******/

 Хохирогч А.ын: “2025 оны 05 дугаар сарын 03-ны орой би “Нитро” бааранд очихоосоо өмнө өөрийнхөө машиныг 2 дугаар гудамжны үүдэнд үлдээгээд Л. руу ирээд авчих гээд утсаар ярьсан. Тэгээд намайг ирж аваад бид хоёр хамт орой 1******* цагт “Нитро” бааранд болсон “Мөнгөн утас” хамтлагийн тоглолтыг үзчихээд “Нитро” баарнаас 23 цагийн үед гарч би Л.аар машин дээрээ хүргүүлсэн. Тэгээд бид хоёр миний машинд ороод сууж байсан чинь ын нөхөр бид хоёрын араас дагаж ирээд миний машины цонхыг хагалаад машины хаалга татаж онгойлгоод намайг чулуугаар толгой, нүүр рүү цохиж зодчихоод намайг орхиод Л.ыг аваад яваад өгсөн. Тэгээд би цагдаа дуудсан. Би сайн танихгүй манай бүжгийн хамтрагч Л.ын нөхөр нь байгаа юм. бид хоёр бүжгийн хамтрагч нар байгаа юм. Би гаас өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй бид хоёр байсан. Би тай муудах шалтгаан байхгүй эхнэр Л.тай хардаад л намайг зодсон байх. Би г цохиж зодсон зүйл бол байхгүй. миний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт чулуугаар цохиж хагалсан бас миний толгойг хагалсан, зүүн мөрний хэсэгт урагдсан, хөмсөгний дээд талын хагарсан хэсэгт 5 оёо эмнэлэг дээр очиж тавиулсан. Өөр надад гэмтэл учраагүй. Миний биед ил харагдах шарх сорви байгаагүй. тай муудаж маргалдсаны улмаас миний зүүн хөмсөг, толгой, зүүн мөр хэсэгт гэмтэл шарх үүссэн. Би сэтгэл санааны хохирлоо гаргуулна, гомдолтой.” гэх мэдүүлэг /хх-ийн *******-10/

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0*******25/235 дугаартай “А.ын биед дух, чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь биед үзлэг хийгдэхээс 2-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 1*******-21/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15************** дугаартай: “Адъяагийн РДЗЮ**************0*******0615-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учраагүй тул гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-2*******/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/

2025 оны 05 сарын 04-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 5/

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 сарын 1*******-ний өдрийн ТХҮ-*******25-12358 дугаартай дүгнэлтэд: “Nissan March” маркийн тээврийн хэрэгслийн хаалганы цонх /баруун хойд/-80.000 төгрөг, хаалганы бариул /баруун урд/-80.000 төгрөг, нийт үнэ-160.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 38-41/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 04 сарын 21-ний өдрийн 5******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-65/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

       Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч А. нь 2025 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч А. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “дух, чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн бугалгад зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогч А.ын эрүүл мэндэд учирсан “дух, чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн бугалгад зулгаралт” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* 2025 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дүгээр баг тоот хашааны гадна хохирогч А.тай “өөрийн эхнэр Л.ын машинд суусан” гэх шалтгааны улмаас маргалдаж толгойн тус газар нь гараараа цохиж учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн “ ...уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой байна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

       Шүүгдэгч *******гийн хохирогч А.ын толгой хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “дух, чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн бугалгад зулгаралт” гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

            Хохирол төлбөрийн талаар:  

Шүүгдэгч *******гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч А.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогчийн эзэмшлийн 2064 УБЛ улсын дугаартай “Ниссан марч” загварын тээврийн хэрэгсэлд 160.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0*******25/235 дугаартай,  Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 05 сарын 1*******-ний өдрийн ТХҮ-*******25-12358 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Хохирогч А. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд шүүхээс хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй” гэж шүүхэд мэдэгджээ.

        Шүүгдэгч ******* 2025 оны 05 сарын 14-ний өдөр 300.000 төгрөгийг хохирогчийн Хаан банкны 5466016********************* дугаарын дансанд шилжүүлсэн болох нь хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдож байх тул  хохирогч А.ын 2064 УБЛ улсын дугаартай “Ниссан марч” загварын тээврийн хэрэгсэлд учирсан 160.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэсэн болно.

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4******* дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

       Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А. гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.

      Шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Огниуд овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Огниуд овогт д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А. гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

*******. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.УУГАНБАЯР