Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Б.Содномиший,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Ж.Б-д холбогдох эрүүгийн  *********  дугаартай, *******16/2025/0****/Э индекстэй  хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 19** оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, *******8 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, **** нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум ********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** ургийн овогт Ж.Б Регистрийн дугаар: *******        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр Хьюндай робекс 2900 LC-******* загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ****** дугаар баг "*******" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 72,6******* м2, талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох 58,1 м2 нийт 1*******0,79 м2 зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид нийт 710,207 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардалд 410,586 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хьюндай робекс 2900 LC-******* загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ****** дугаар баг "У******" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 2*******6,18м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 581,250 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 25*******,**************4 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Ж.Б-н хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлбөргүй тогтоогдсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол 710,207 төгрөг, 1,888,275 төгрөг бүрэн төлөгдсөн тул шүүгдэгчийн зүгээс бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэг, усны шланк зэрэг нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум ******* дугаар баг цагдаагийн хэсэгт битүүмжлэгдсэн, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй байгаа юм. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6,5 дугаар зүйлийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршигаа нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож 6,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.  Экскаватор болон зөөврийн ус татах насос шланк зэрэг эд хөрөнгийг улсын өмч болгох саналтай байна. Гитаран бууны хувьд өмчлөх эзэнгүй байх тул устгуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирол төлбөр төлж барагдуулсан. 2 үйлдэл байгаа эхнийх нь 2024 оны 05 дугаар сарын 0*******-нд гарсан хохирол 1,69*******,*******01 нөхөн сэргээлтийн зардалд 25*******,**************0 төгрөг гэж гарсан. Дараагийн үйлдэлд нь 1,888,275 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 415,586 төгрөг зэрэг нийт 4,245,496 төгрөгийг төлж барагдуулсан байгаа юм.  Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг шүүх анхаарч үзэж торгуулийн ял оногдуулах бүрэн боломжтой юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнөх хэргийг өөрөө хэлж үнэнч шударгаар илэрхийлсэн. Нийт 59 тооны малтай, мөн сүүлийн 6 сарын дансны хуулганаас харахад  68,000,000 төгрөгийн орлого орж ирсэн нь тогтоогдож байна. Эдгээр байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус илэрийлсэн.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Шүүгдэгч Ж.Б нь 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр Хьюндай робекс 2900 LC-******* загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******** дугаар баг "У*****" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 72,6******* м2, талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох 58,1 м2 нийт 1*******0,79 м2 зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид нийт 710,207 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардалд 410,586 төгрөгийн хохирол учруулсан, 

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хьюндай робекс 2900 LC-******* загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын **** дугаар баг "******* *******" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 2*******6,18м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 581,250 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 25*******,**************4 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нотлогдон тогтоогдов. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б-н: “...Болсон хэргийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Нэмж ярих зүйл байхгүй...” гэжээ.  

Эрүүгийн 2****9 дугаартай нотлох баримтууд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ы 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сум ***** тосгоны захирагчаар 2017 онд томилогдон ажиллаж байгаад 2022 оны багийн иргэдийн нийтийн хурлаар дахин сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. Би цагдаагийн байгууллагад дээрх гомдол мэдээллийн 1100-2018 дугаартай хэрэг шалгагдаж байгааг мэдээгүй байсан өнөөдөр мэдэж байна. Ерее сумын Засаг даргаас намайг томилсон байх тул миний хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Дээрх газар нь манай Ерөө сумын ****** нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр баруун зүгт дээрх "У*****" гэх газар нь хамаардаг Ерөө голын эрэг орчим газар. Би манай тосгоны иргэн Ж.Б-г танина гэр бүлийн хамтаар олон жил амьдарч байгаа нутгийн уугуул иргэн. Тиймээ яг миний мэдэж байгаагаар бол манай ******* тосгоны "У****" гэх газар нь урьд өмнө эвдэгдэж хөндөгдсөн талбай газар ихтэй нөхөн сэргээлт 2024 онд Их Алтанд хийгдсэн ******* Хясааны эхний гарам очрмоор бол нөхөн сэргээлт хийгдсэн байгаа. "******" гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөл өнөөдрийн байдлаар байхгүй. Ерөө сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ 2025 онд нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй болно. ******* ******* гэх газарлуу очиход хяналтын пост байхгүй байна. Манай ******* тосгоны нутаг дэвсгэрийн хувьд байгалын дагалдах баялагаа дагаад иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг тасардагүй тиймдээ ч сумын удирдлагийн зүгээс сумын байгаль орчны алба хаагчид, цагдаагийн байгууллагийн хамтаар хяналт шалгалтыг Ерөө болон ******* тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулдаг иргэдийн хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа гэмт хэрэг олноор гарч байна. Тийм болохоор цаашдаа хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгуулагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэн ажиллана. Байгаль орчинд учруулсан хохирлын төлбөр Ерөө сумын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог. Мөн би өөрийн биеэр шүүх хуралд оролцох болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******8-40-р хуудас/,

Гэрч И.С-н 2025 оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би Ж.Б гэдэг хүнийг танихгүй шахуу надаас 2024 онд 07 дугаар сард байх наадмын өмнө билүү дараа нь санахгүй байна Hyundai 2900LC-******* Маркийн экскаватор худалдаж авсан Дархан уул аймгаас Миний зарсан экскаватор нь моторгүй усны аржартар, хувиарлах, нурууны цлиндр тус тус байхгүй байсныг нь 8.000.000/ найман сая/ төгрөгөөр худалдан борлуулсан. Миний эзэмшлийн байсан дээрх Hyundai 2900LC-******* маркийн экскаваторын бичиг баримт нь байхгүй бас арлын дугаар байгаагүй учир хуучин би хүнээс сэлбэгэнд худалдаж авсан эвдэрхий байсан экскаватор. Мөн би Ж.Б-й худалдах худалдан авах гэрээ хийгээгүй хоорондоо аман гэрээгээр наймаа хийсэн. Үгүй ээ надаас Hyundai 2900LC-******* маркийн экскаваторыг худалдан авахдаа ямар ажилд ашиглах гэж байгаагаа хэлээгүй. Харин өөрт нь экскаваторын мотор аржартар, нурууны цлиндр гэх мэт сэлбэг нь байгаа гэж ярьж байсан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 4*******-44-р хуудас/,

Гэрч Г.Б-н 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  "... Би 2025 оны 04 дүгээр сарын сүүлээр манай найз Б надтай гэрт ирж уулзсан тэгээд хөдөө явж экскаватораараа ажил хийнэ гэж хэлсэн ******* Хясаа руу тэгээд чи ажилгүй байж байхаар надтай цуг яваад ажил хийгээч цалин хөлсөө тохироод туслах ажилтнаар аваад явъя гэж хэлсэн тэгээд би хэзээ явах талаар асуухад *******-х хоногоос явна гэж хэлсэн тэгээд би зөвшөөрөөд явах болохоороо хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шөнө явахаар болсон шүү гэж хэлсэн би ч тухайн үед бэлэн байгаа гэж хэлсэн тэгээд би оройны 2******* цаг өнгөрч байхад Б-н гэрт очсон тэгсэн хашаанд нь өөрийнх нь Hyundai 2900LC-******* маркийн шар өнгийн экскаватор болон усны шланк, помп хоол хүнс майхан гээд бүгдийн бэлдчихсэн байсан. Тэгээд би Б-н эзэмшлийн Наггеіг маркийн тээврийн хэрэгсэлд помп, шланкыг нь хоол хүнстэй ачаад бид хоёр 00 цаг өнгөрч байхад байх ******* тосгоноос ******* ******* руу хөдөлсөн би машиныг бариад араас нь дагаж явсан Бат-эрдэнэ өөрөө Hyundai 2900LC-******* экскаватораа жолоодоод бид хоёр нэлээд удаан явсан 6-7 цаг явсан байх тэгээд ******* *******ны гарам хүрэхгүй би модон дунд жижиг машиныг нь үлдээгээд цаашаагаа машинд байсан эд зүйлийг экскаватор дээрээ ачаад голын гармаар гараад нөгөө Б-н ажиллах газарт нь 08 цагийн орчимд очсон тэгээд майхнаа барьж хоол цай би хийсэн тэр хооронд Б модон дунд байсан алт угаадаг гитаран байсныг өргөөд чирээд авчирсан тэгээд тэрийг нь голын эрэг дээр байрлуулаад тавьсан бид хоёр нийлж усны шланк, ус татах насос 2 ширхэг помп авчирснаа байрлуулж холбочхоод ажиллахад бэлэн болгосон тэгээд Б өөрөө экскаватораараа газар ухаж эхэлсэн 5-10 минут гаран хугацаанд ухсан байх тэгээд байж байсан чинь удаагүй чимээ сонсогдож эхэлсэн дроны чимээ байна гээд Бат-эрдэнэ нуугдъя хоёулаа больё явъя гээд угсарсан эд зүйлсээ салгаад экскаватораа уулын дээшээ өгсөөд модруу оруулаад нуугаад голын эргээр яваад жижиг унаж очсон машин руугаа яваад *******ын төв рүү шууд ирсэн. Тэгээд өчигдөр Б манай гэрт ирээд цагдаа нар миний экскаваторыг нуусан газраас олсон байна ухсан нүхийг бас мэдчихсэн байна гэж хэлсэн... Үгүй ээ надад ******* Хясаанд ажиллах тийм ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл гэж юу ч байхгүй. Харин Б намайг дагуулж явсан болохоор тийм зөвшөөрөл байгаа үгүйг нь мэдэхгүй байна... Тухайн "У" гэх газарт хууль бусаар ашигт малтмал алт олборлох зорилгоор газар ухсан үйлдлийг Б өөрөө зохион байгуулсан экскаватор ус татах насос помп, алт угаах төхөөрөмж гитаран буу гээд бүгдийн өөрөө гаргасан хүн мөн бүгд Б-н эзэмшлийнх байх ёстой. Харин гитаран буу нь тухайн газарт намайг очиход л байсан хэнийх гэдгийг нь мэдэхгүй Бат- эрдэнэ мэдэж байгаа байх гэж бодож байна. Миний хувьд би тусалж цалин менгее тохироод явсан... Б өөрөө экскаватораа жолоодож газар ухсан би харин тухайн үед тусалж усны шалнкыг холбож ус татах насос 2 ширхэг помпыг холболцож өгсөн мөн би хоол цай хийсэн... Миний эзэмшлийн гэх эд зүйл, техник хэрэгсэл байхгүй бүгд манай найз Б-х дээрх Hyundai 2900LC-******* маркийн экскаватор, усны шланк, ус татах помп би өмсөж явсан хувцастайгаа л очсон. Харин би гитаран бууг яг хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна тэнд угаасаа байсан... Тухайн үед очоод Бат-Эрдэнэ экскаватораараа өргөж голын цаанаас авчирсан шороотой хайргатай харагдсан бид хоёр үлдээсэн хүмүүс нь ашиглаж угаалга хийсэн юм байхдаа гэж ярилцаад л өнгөрсөн. Мөн бид хоёр гитаран бууг ашиглаж угаалга хийж амжаагүй зөвхөн экскаватораараа ухаад баяжмалтай шороо луу нь хүрсний дараа гаргаж бөөгнүүлж байгаад угаая гэж хэлсэн Бат- эрдэнэ тэгээд угааж эхлээгүй зугтаасан... Бид хоёр цалингаа тохирохдоо өдрийн 100.000/нэг зуун/ мянган төгрөгөөр тохирсон..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 52-54-р хуудас/,

 

Байгаль орчны зөвлөх "Нуман Алтай" ХХК-ны 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1*******/0*******5 дугаартай "... Нэр бүхий иргэдийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ****** багийн нутаг, ******* ******* нэртэй газар нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Нийт эвдэгдсэн ***** буюу **** га талбайгаас 72.6*******м² хэмжээтэй нэгдүгээр талбайн хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь *******52,928 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 206,950 төгрөг, 58 16м2 хэмжээтэй хоёрдугааp талбайн хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь *******57,279 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 20*******,6*******6 төгрөг болж байна. Хоёр нүхний нийт хохирлын хэмжээ нь 710,207 төгрөг болж байна." гэх экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, /хх-ийн 59-84-р хуудас/ *******.4. Улсын байцаагчийн акт, /1-р хх-ийн 61-86-р хуудас/

 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01-29-01/068/15 дугаартай: “…Ерөө сумын ******* дугаар багийн нутаг ******* *******" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2025.05.11-ны өдрийн 1*******/0*******5 дугаартай "Нуман алтай ХХК- ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.*******, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход 1 дүгээр талбайд газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ *******00***************2=60066 төгрөг, 2 дугаар талбай 28950*2=57900 төгрөг, усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 1 дүгээр талбай 298485********=895455, 2 дугаар талбай *******0*******618********-010854 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 1888275, төгрөг болж байна…” гэх улсын байцаагчийн акт /1-р хх-ийн 90-р хуудас/,

 

"Ашид билгүүн" ХХК-н 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ТХУ-925- 912260 дугаартай "... Hyundai robex 2900 ЛС-******* загварын экскаватор 8,750,000 төгрөг, алт угаах төхөөрөмж 1 ширхэг 500,000 төгрөг, зөөврийн ус татах насос буюу помп 480,000 төгрөг, 2 ширхэг *******0 метрийн урттай 80 тойрогтой усны шланк 1*******5,000 мянган төгрөг, нийт 9,865,000 төгрөг" гэх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, /1-р хх-ийн 94-99-р хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 01-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 0*******-17-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хх-ийн 18-28-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 29-*******1-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Э-г томилох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн *******4-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2******9 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 105-109-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 116-р хуудас/,

Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1-р хх-ийн 117-р хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавоагаа /1-р хх-ийн 118-р хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байсан лавлагаа /1-р хх-ийн 119-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 120-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 125-р хуудас/,

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 1**************-1*******4-р хуудас/,

Эрүүгийн 24*******1004210177 дугаартай нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 14*******-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 144-154-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 155-162-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Э-г томилох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 165-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ы 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын *******-р баг ******* тосгоны захирагчийн албан тушаалд 2017 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би дээрх асуудал болох танай цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн 2**** дугаартай хэрэг шалгагдаж байгаа талаар одоо мэдэж байна. Миний бие Ерөө сумыг төлөөлөн удирдах ажилтанаар оролцоход татгалзах зүйлгүй байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын *******-р баг ******* тосгоны нутаг дэвсгэр буюу тосгоны төвөөс ертөнцийн зүгээр урд зүгт тухайн "У" гэх нэртэй газар нь хамаардаг. Байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрийг Ерөө сумын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог. Би өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 2024 онд нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй болно. Миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168-169-р хуудас/,

Гэрч М.Л-н 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 200******* оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын байгаль хамгаалагчаар 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс Ерөө сумын байгаль хамгаалагчаар 2017 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан. 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Ерөө сумын ******* дугаар баг ******* тосгоны байгаль хамгаалагчаар одоог хүртэл ажиллаж байна. Би 2024 оны 10 дугаар сарын 24, 25, 26-ны өдөр болон 2024 оны 10 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар баг ******* тосгоны "И", "У" гэх газрын чиглэлд эргүүл хяналт шалгалт хийж ажиллаагүй. Ерөө сумын ******* дугаар баг ******* тосгоны У гэх газарт Ерөө голын эрэг дээр хууль бусаар ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэх шар өнгийн HYUNDAI гэсэн бичиглэлтэй экскаваторын зургийг харлаа. Хэний эзэмшлийн экскаватор болохыг сайн мэдэхгүй байна. Энэ талаар мэдээ, мэдээлэл цуглуулж ажиллая. Миний хувьд өөрийн мэдэх зүйлийн талаар үнэн зөв мэдүүллээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-172-р хуудас/,

Гэрч Т.Г-н 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2005 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Ерее сумын ******* дугаар баг ******* тосгоны байгаль хамгаалагчаар одоог хүртэл ажиллаж байна. Би 2024 оны 10 дугаар сарын 24, 25, 26-ны өдөр болон 2024 оны 10 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар баг ******* тосгоны "И", "У" гэх газрын чиглэлд эргүүл хяналт шалгалт хийж ажиллаагүй. Ерөө сумын ******* дугаар баг ******* тосгоны ******* ******* гэх газарт Ерөө голын эрэг дээр хууль бусаар ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэх шар өнгийн HYUNDAI гэсэн бичиглэлтэй экскаваторын зургийг харлаа. Хэний эзэмшлийн экскаватор болохыг сайн мэдэхгүй байна. Энэ талаар мэдээ, мэдээлэл цуглуулж ажиллая Миний хувьд өөрийн мэдэх зүйлийн талаар үнэн зөв мэдүүллээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174-175-р хуудас/,

 

Гэрч Э.Аз-н 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын *******-р баг ******* тосгонд эхнэр хүүхдүүдийн хамт оршин сууж амьдардаг бөгөөд би өөрийн гэсэн Daewoo 280 маркийн экскаватортой ба тухайн экскаватороо ******* тосгоны төвөөс хөлөөр нь алхуулаад У гэх нэртэй газар руу би өөрөө ганцаараа жолоодон 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүргэж орхисон. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би алт угаах төхөөрөмж болон ус татах насос аваад очиход Hyundai 2900 маркийн шар өнгөтэй экскаватор голын цаад талд газар ухаж байсан бөгөөд би хажуугаар нь ороод өөрийнхөө экскаватортойгоо ажилласан. Би энэ асуудал дээрээ өөр хэрэгтэй шалгагдаж байгаа бөгөөд одоо миний асуудал шүүх рүү шилжих гэж байгаа. Тухайн газарт намайг ажиллах гээд очиход газар ухаж байсан экскаватор бол ******* тосгоны Укана /Б/, Гамбир хочтой Б  нарын экскаватор бөгөөд тэр хоёр өөрсдөө байсан. Би өөр хүн хараагүй. Укана экскаватороо барьж байсан, Б помпоо зөөж байсан. Тэгээд лэд гэрэлтэй машин ирж байгааг хараад би экскаватороо орхиод зугтаачихсан юм. Тэр хоёр бас зугтацгаасан байх. Укана, Гамбир хоёр Hyundai 2900 маркийн экскаватортой, гитаран буу буюу алт угаах төхөөрөмжтэй, ус татах 2 ширхэг помптой газар ухаж байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 177-178-р хуудас/,

 

Гэрч Б.Б-н 2025 оны 06 дугаар сарын 12-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надаас ямар учраас мэдүүлэг авах гэж байгаа талаар би сайн ойлгож мэдсэн, надад асууж тодруулах зүйл байхгүй. Би Сэлэнгэ аймгийн ******* тосгонд оршин сууж амьдардаг, манай хүүхдүүд Ереө сумын ЕБС-д суралцдаг бөгөөд манай эхнэр 2 хүүхэдтэйгаа хамт байдаг юм. Би 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* тосгонд байх гэртээ байж байтал найз Бат- Эрдэнэ манай гэрт ирж уулзаад "их алтанд миний экскаватор байгаа, хамт засвар хийгээд өгөөч" гэж гуйсан бөгөөд би улмаар зөвшөөрч бид хоёр Б-н хариэр маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* тосгоны Их алтны 2 давхар байшингийн тэнд очсон ба намайг очиход Б-н экскаватор модон дунд байсан. Тэгээд бид хоёр Б-н Hyundai robex 2900lc-******* маркийн экскаваторын гидрийн ражатар. цлиндрийн трупийг 4 хоног зассан. Тэгээд би буцах гэхэд Бат-Эрдэнэ надад "******* *******н дээр нэг зөвшөөрөлтэй газар байгаа тэнд очиж хэд хоног ажиллая" гэсэн бегеед бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр цаашаа ******* ******* руу явсан, очоод амарцгаагаад маргааш оройн нь буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ний орой 2******* цагийн орчимд экскаватороороо гол гараад техник хэрэгсэлээ байршуулаад Б-н зааж өгсөн газрыг би экскаватороор ухсан. Тэгээд удаагүй байж байтал төв талаас лэд гэрэлтэй машин ирж байсан бөгөөд Б "экскаватороо унтраагаарай нуугдъя" гэхээр нь би хууль бус гэдгийг нь тэр үед мэдсэн. Тэгээд бид хоёр экскаватороо унтраагаад цаашаа модон дунд ороод нуугдаад хараад байж байтал цагдаа нар ирсэн ба цагдаа нар зураг аваад явсны дараа бид хоёр алт угаах төхөөрөмж, помп зэргээ хураагаад, экскаваторыг нь мод руу оруулж нууж орхиод бид хоёр буцсан би тэрнээс хойш дахиж тэр У гэдэг газар руу очоогүй. Ийм зүйл болсон би өөр зүйлмэдэхгүй. Би Ба-н экскаваторын операторчин хийж байсан. Б өөрөө помп зөөж туслах ажил хийж байсан. Би Б-г хууль бусаар ажиллана гэж мэдээгүй, цагдаа нар ирхэд л би хууль бусаар ажиллаж байгаа гэдгийг мэдсэн. Надад Б-тэй цалин мөнгө тохирсон зүйл байхгүй. Мен би ямар нэгэн мөнгө аваагүй. Зүгээр экскаватор засхад нь туслаад өгье гэж явсан. Тийм ээ байдаг. Намайг нутгийн иргэд Укана гэж дууддаг. Харин Б-г Гамбир Б гэж дууддаг. Би хууль бус гэдгийг нь мэдээгүй байсан, тухайн үед ойролцоогоор *******0 орчим минут газар ухаж шороо угаасан. 2-******* цаг угааж байж угаалга авдаг гэсэн, тухайн үед угаалга авч амжаагүй, алт олоогүй. Би энэ талаар мэдэхгүй. Надад зөвшөөрөлтэй газар гэж хэлээд авч явсан тэгээд би зөвшөөрөл байгаа юм байна гэж ойлгосон бөгөөд төвөөс машин ирж байна техникээ унтраагаарай гэхээр нь тэр үед хууль бус гэдгийг нь мэдсэн. Hyundai robex 2900lc-******* маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, БНХАУ-д үйлвэрлэсэн марк тодорхойгүй ус татах помп 2 ширхэгийг ашигласан. Эдгээр техник хэрэгсэл нь бүгдээрээ Б-н техник хэрэгсэл гэж ойлгосон. Надад ямар нэгэн уул уурхайн техник хэрэгсэл байхгүй. Hyundai robex 29001c-******* маркийн экскаватор нь Бат-Эрдэнийн экскаватор. Б бид хоёрыг ажиллаж эхлээд байж байтал ******* тосгоны А /бамбууш/ гэдэг залуу нэг улаан экскаватортой хажуугаар орж ирээд ажиллаж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-194-р хуудас/,

Байгаль орчны зөвлөх “Нуман алтай” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/94 дугаартай: “...Нэр бүхий иргэдийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* ******* дугаар багийн нутаг, ******* ******* нэртэй газарт газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг тогтоон зураглал үйлдэв. Тус газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүрэн хамаарч байна. Ямар нэг ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Тухайн талбайн байгаль орчинд 581,250 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 25*******,**************4 төгрөг болж байна. Тухайн уурхайлалтад өртсөн газарт 2*******6.18м² талбай эвдэгдэж, *******1*******.64м² хэмжээтэйгээр газрын хэвлийг эвдсэн байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202, 204-227-р хуудас/,

 

“Нуман алтай” ХХК-ийн шинжээчийн зардал нэхэмжилсэн баримт /1-р хх-ийн 20*******-р хуудас/,

“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХҮК-Ин 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №ТХҮ-925-912457 дугаартай: “... Хюндай робекс 2900 ЛС-******* бичиг баримтгүй, арлын дугааргүй шар өнгийн экскаватор 1 ширхэг 8.750.000 төгрөг, алт угаах төхөөрөсж буюу гитаран буу /гар хийцийн/ 1 ширхэг нь 500,000 төгрөг, ус татах насос буюу помп 2 ширхэг нь 600,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 2**************-242-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07/29-01/068/22 дугаартай: “...Ерөө сумын ******* дугаар багийн нута "******* *******" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2024.11.09-ны өдрийн 1/94 дугаартай "Нуман алтай ХХК"-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.*******, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 50452*2=100904/ төгрөг, усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 5*******0799********=1592*******97 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 169**************01 төгрег болж байна…” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 246-р хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2025 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн 2**********7 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 04-08-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 15-17-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 22-р хуудас/,

Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 2*******-р хуудас/,

Шүүгдэгчийн хохирол 957,000 төгрөг төлсөн баримт /2-р хх-ийн 29-*******0-р хуудас/,

Шүүгдэгчийн байгаль экологид учруулсан хохирол, хор уршиг 1,69*******,*******01 төгрөг төлсөн баримт /2-р хх-ийн *******1-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.******* дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,  

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Ж.Б нь дээрх хууль журамд зааснаар тусгай зөвшөөрөлгүй болохоо мэдсээр байж 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр Хьюндай робекс 2900 LC-******* загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* 0******* дугаар баг "******* *******" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 72,6******* м2, талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох 58,1 м2 нийт 1*******0,79 м2 зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид нийт 710,207 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардалд 410,586 төгрөгийн хохирол учруулсан, 

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хьюндай робекс 2900 LC-******* загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ***** дугаар баг "У" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 2*******6,18м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 581,250 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 25*******,**************4 төгрөгийн хохирол учруулсан нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Ж.Б нь 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр Хьюндай робекс 2900 LC-******* загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* 0******* дугаар баг "******* *******" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 72,6******* м2, талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох 58,1 м2 нийт 1*******0,79 м2 зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид нийт 710,207 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардалд 410,586 төгрөгийн хохирол учруулсан,  2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хьюндай робекс 2900 LC-******* загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* 0******* дугаар баг "******* *******" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 2*******6,18м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 581,250 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 25*******,**************4 төгрөгийн хохирол учруулсан экологи эдийн засгийн хохирлын дүн "Нуман Алтай" ХХК-ны 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1*******/0*******5 дугаартай шинжээч  дараах байдлаар дүгнэлт гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Нийт үнэ, төгрөг

1

Эдэлбэр газар

- төгрөг

2

Газрын хэвлий

58,98******* төгрөг

*******

Хөрсөн бүрхэвч

- төгрөг

4

Ургамалын нөмрөг

- төгрөг

5

Усан орчин

       602,102 төгрөг

7

НИЙТ ДҮН

                710,207- төгрөг

Нөхөн сэргээх ажлын зардал 410,586 төгрөг болно.

 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01-29-01/068/15 дугаартай: “…Ерөө сумын ******* дугаар багийн нутаг ******* *******" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2025.05.11-ны өдрийн 1*******/0*******5 дугаартай "Нуман алтай ХХК- ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.*******, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход 1 дүгээр талбайд газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ *******00***************2=60066 төгрөг, 2 дугаар талбай 28950*2=57900 төгрөг, усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 1 дүгээр талбай 298485********=895455, 2 дугаар талбай *******0*******618********-010854 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 1888275, төгрөг болж байна…” гэх улсын байцаагчийн акт /1-р хх-ийн 90-р хуудас/,

 

Байгаль орчны зөвлөх “Нуман алтай” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/94 дугаартай дүгнэлтээр:

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Нийт үнэ, төгрөг

1

Эдэлбэр газар

- төгрөг

2

Газрын хэвлий

50,452- төгрөг

*******

Хөрсөн бүрхэвч

- төгрөг

4

Ургамалын нөмрөг

- төгрөг

5

Усан орчин

           5*******0,799- төгрөг

7

НИЙТ ДҮН

                581,250- төгрөг

Нөхөн сэргээх ажлын зардал 25*******,**************4 төгрөг болно.

 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07/29-01/068/22 дугаартай: “...Ерөө сумын ******* дугаар багийн нута "******* *******" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2024.11.09-ны өдрийн 1/94 дугаартай "Нуман алтай ХХК"-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.2, 49.4.*******, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 50452*2=100904/ төгрөг, усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 5*******0799********=1592*******97 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 169**************01 төгрег болж байна…” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 246-р хуудас/ авагджээ.

Шүүгдэгч Ж.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт 1,69*******,*******01 төгрөгийн хохирол хор уршиг, нөхөн сэргээлийн зардалд 69*******,920 төгрөгийн хохирол хор уршиг учирсан болох нь дээрх шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн актаар тогтоосон бөгөөд хохирол, нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн зардал болох нийт 2,650,*******01 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлж барагдуулсан нь /2-р хх-ийн 29-*******1 дүгээр тал/-д авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Б-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ж.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу голын усанд алт олборлох үйл ажиллагаа явуулсан, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-д тогтоолоор мэдэгдэв.

Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 8,750,000 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai robex 2900 ЛС-******* загварын маркийн арлын дугааргүй, улсын дугааргүй шар өнгийн экскаватор 1 ширхэг, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэг, тус бүрийн үнэ *******00,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос /помп/ 2 ширхэг, 1*******5,000 төгрөгийн үнэлгээ бүхий *******0 метрийн урттай 80 тойрогтой усны шланк зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон байна. /хх-ийн 95-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.

Иймд дээрх техник тоног төхөөрөмж нь ямар нэгэн бичиг баримтгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх ба 8,750,000 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai robex 2900 ЛС-******* загварын маркийн арлын дугааргүй, улсын дугааргүй шар өнгийн экскаватор 1 ширхэгийг улсын орлогод оруулж,

500.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй ус татах насос /помп/ 2 ширхэг, *******0 метрийн урттай 80 тойрогтой усны шланк зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.  

Шүүгдэгч Ж.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйлийн 1, 4, *******6.10, *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** ургийн овогт Ж.Ба-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-н хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, *******, 4-т зааснаар шүүгдэгч Ж.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai robex 2900 ЛС-******* загварын маркийн арлын дугааргүй, улсын дугааргүй шар өнгийн экскаватор 1 ширхэгийг улсын орлогод оруулж, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

-Сэлэнгэ аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй ус татах насос /помп/ 2 ширхэг, *******0 метрийн урттай 80 тойрогтой усны шланк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т тус тус даалгасугай. 

7. Шүүгдэгч Ж.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4, *******6.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ