Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/167

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн,

улсын яллагч Б.Содномиший,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овгийн ***************** холбогдох эрүүгийн ************** дугаартай, индекстэй хэргийг **** оны ** дугаар  сарын **-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

                                                      Биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ****** оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн,**** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ************************, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ********************, /РД:***************/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь 20** оны ** дугаар сарын **-ны өдрөөс ** дугаар сарын **-нд шилжих шөнө *** аймгийн **** сумын * дугаар багийн нутаг "Индүүтэй гүүр" гэх нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 668,143 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ : “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч ************ хувьд ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд хууль бусаар халдсан нь хууль дүрэм журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй болно. Гэмт хэргийн улмаас газрын хэвлийд нийт 1,838,380 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 214,449 төгрөгийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч төлж барагдуулсан. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD-г хураан авсан,  битүүмжилсэн эд хөрөнгийн тухайд шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Hyundai 2800” загварын  экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос 2 ширхэг, шланк 2 ширхгийг тус тус битүүмжилсэн. Эдгээр хөрөнгөөс шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Hyundai 2800” загварын  экскаватор 1 ширхэг, ус татах насос 2 ширхэг, шланк 2 ширхгийг улсын орлого болгох саналыг гаргаж байна. Мөн тухайн алт угаах төхөөрөмжийн эзэмшигч тодорхойгүй учир устгуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Мөн тухайн битүүмжилсэн эд хөрөнгө нь ****** аймгийн ******************** нутагт битүүмжлэгдсэн учраас Сэлэнгэ аймаг руу зөөвөрлөх тээвэрлэлтийн зардлыг тооцоход 1,500,00-5,00,000 төгрөг гарсан. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хохирол, хор уршгийг төлж барагдуулсан мөн нялх хүүхэдтэй болсон, ар гэр, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож 9000 нэгж буюу 9,000,000 төгрөгийг 1 жил 6 сар хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугийн хувьд маргаагүй байгаа. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байдлаар оролцсон. Хохирол, хор уршгийн хувьд бүрэн хэмжээгээр төлсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох “Нуман Алтай ХХК”-ны ажиллагааны хөлс болох 3,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Улсын орлого болж буй техникийн хувьд маргах зүйлгүй болно. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгчийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хохирол хор уршгийг бүрэн төлж арилгасан байдал, мөн сар хүрэхгүй хугацааны өмнө шинэ нялх хүүхэдтэй болсон байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Торгох ял оногдуулахдаа тухайн зүйл хэсэгт заасан хэмжээнээс  доод хэмжээгээр оногдуулж өгөөч...” гэх дүгнэлтийг тус тус илэрийлсэн.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *********** нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 08-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг "Индүүтэй гүүр" гэх нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 1.838.380 төгрөгийн хохирол хор уршиг учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдов. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************** 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаааны шатанд өгсөн:  "... Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын тамгын газарт 2024 оны 12 дугаар сараас хойш албан тушаал дээр одоог хүртэл байна... шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан мөнгөн дүнгээр байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч *************** 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаааны шатанд өгсөн "... Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант 3 дугаар баг Индүүтэй гүүр нэртэй газар Нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжилж байна Тухайн мөнгөн дүн нь ажлын зардал биш тарифт ажлын хөлс учраас ямар нэг зардлын задаргаа гэж байхгүй. Тариф 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирол их бага, хот суурин газраас алслагдсан зайн хол, ойр хамаарахгүй бүгдэд ижил тэгш зарчмаар энэ тарифаар манай байгууллага шинжилгээ, судалгааны ажлаа гүйцэтгэж ирсэн. Нэхэмжилж буй ажлын хөлснөөс өөр нэмэлт санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Гэрч ********** 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаааны шатанд өгсөн: “...Би Мөнхөө, Анангаа гэх хүмүүсийг танина хамаатан садны харилцаа холбоо байхгүй. Даваасүрэн гэх хүнийг бол сайн танихгүй Бугантад харагдаад байдаг ах байна. Би 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Бугант тосгонд дэлгүүр орох гээд явж байгаад Анангаа, Мөнхөө ах хоёртой таарсан. Тэгээд би хайгчтай явах бол надад хэлээд аваад явчих гэж хэлтэл Анангаа, Мөнхөө ах хоёр машин тэрэг олох юм бол хамт явъя гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн орой харанхуй болсон байхад болохгүй бол ганцаараа явдаг юм уу? Гээд гүүрлүү явж байтал Анангаа, Мөнхөө ах хоёр цагаан өнгийн жийп машинтай явж таарсан тэгээд намайг аваад бид гурав "35-ын ам" гэх газарлуу явсан. Тэгээд явж байтал Бугант голын гүүрэн дээр бас нэг хүн байна гээд тухайн хүнийг авсан. Намхан бор царайтай хүн байсан. Өнөөдөр харсан ******* гэх ах мөн байна. Тэгээд бид хэд "35-ын ам" гэх газар "Индүүтэй гүүр"-ний орчимд зогссон. Тэгээд би машинаас буугаад металь хайгчтай дээшээ яваад газар үзээд юм хайж байтал замд гутал нороод юм олдохгүй болохоор нь буцаж машин дээр ирсэн. Машин анх зогсож байсан газраа байсан. Анангаа, Мөнхөө ах хоёр машин дотроо унтаж байсан. Замд суусан хүн харагдагүй. Тэгээд машин дотор унтаж байтал хөлнөөс хүн татах шиг болохоор нь сэртэл цагдаа нар ирчихсэн ойрхон нэг экскаватор зогсож байсан. Намайг металь хайгчаар ганц нэг газар үзэж байгаад буцаад ирэх үед машины харалдаа экскаватор харагдаагүй. Би машин дотор ороод Анангаа нахын хажуугаар ороод унтсан. Тэгээд хүн хөлнөөс татахаар нь сэртэл цагдаа нар ширчихсэн. Машины урд 50 орчим метрийн зайд экскаватор зогсож байсан. Би цаггүй явж байсан болохоор цагийн баримжаа байхгүй байна. Хэдийн үед машин дээр Буцаж ирсэн талаараа хэлж мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29р хуудас/,

Гэрч *************** 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаааны шатанд өгсөн: “....Би 2025 оны 05 дугаар сарын 07-ны орой Мөнхөө болон Туулай гээд залуугийн хамт бид гурав "35-ын ам" гэх газар руу хайгч тавьж үзэх гээд явж байсан. Тэгсэн гүүрэн дээр Даваасүрэн гээд залуу зогсож байсан. Манай нутгийн залуу байсан тул зүс танина. Тэгээд Даваасүрэн бид нартай хамт "35-ын ам" гэх газарлуу явсан. Тэгээд "35-ын ам" гэх газрын орчимд "Индүүтэй гүүрний" тэнд очоод Даваасүрэн би энд буугаад үлдэнэ гээд экскаваторын харалдаа буусан. Бид гурав хайгчтай дээшээ доош газар хайгч тавиад хэсэг явсан. Тэр үед Даваасүрэнг юу хийж байсанг анзаараагүй. Бид нар хэсэг хайгч тавьж үзсэн цагийн багцаа байхгүй байна. Тэгээд буцаж машин дээрээ очоод Мөнхөө бид хоёр унтаад өгсөн Туулай гээд залуу унтаж байхаад хажуугаар ороод ирсэн юм шиг байсан. Намайг унтахын өмнө бол экскаватор асаж унтраад байгаа нь сонсогдож байсан. Тэгээд машин дотор унтаж байтал цагдаа ирээд сэрээсэн. Би Мөнхөө, Туулай гээд хоёр залуугийн хамт хайгч тавих гээд очсон. Тэгээд хэсэг хайгч тавьж байгаад унтаад өгсөн. Даваасүрэн замд суухдаа экскаватор дээрээ юм хийнэ гэж хэлж байсан. Тухайн газарт бид хэдээс өөр хүн байгаагүй. Намайг унтахын өмнө бол экскаватор асаж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд хэсэг байж байгаад би унтаад өгсөн. Тухайн газарт миний харсангаар бол экскаватор байсан өөр зүйл харанхуйд харагдаагүй Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч ***************** 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 07-ны шөнө 21:00-22:00 цагийн үед санагдаж байна. Өөрийн найз Анангаагийн хамт "Нийлхийн ам" гэх газарлуу металь хайгч тавьж үзэх гээд явсан тэгээд Бугант тосгоны төвөөс Туулай гэх залуу суугаад бид гурав "Нийлхийн ам руу явж байсан. Тэгсэн Бугант голын гүүрэн дээр Даваасүрэн гэх залуу байсан. Тэгээд бид нарыг зогсоогоод хаашаа явах гэж байгаа юм бэ? Гэхээр нь нийлхийн ам руу явах гэж байна гэхэд би замд чинь буугаад үлдье хамт явчих уу? Гэхээр нь хамт аваад явсан. Тэгээд "35-ын ам" -руу ороод "Индүүтэй гүүр"-ний тэнд төв зам дагуу буугаад үлдсэн. Бид гурав металь хайгч тавих гээд хэсэг дээшилсэн. Тэгээд Туулай хуучин овоолго шороо тийшээ металь хайгч тавих гээд явсан. Бид хоёр "Индүүтэй гүүр"-ний ойролцоо металь хайгч тавьж байгаад юм олдохгүй болохоор нь машин дотор хэсэг унтсан. Машинд унтаж байхад экскаваторын чимээ сонсогдож байсан яг юу хийгээд байгааг нь мэдээгүй. Тэгээд унтаад өгсөн. Унтаж байхад Туулай гээд залуу орж ирээд байх шиг байсан. Тэр үед нилээн орой болчихсон байсан болохоор шууд унтсан. Тэгж байтал цагдаа нар ирээд сэрээсэн. Бид нар тухайн газар харанхуй болсон хойно очсон. Тэр үед экскаватор харагдаж байсан тэгээд цагдаа нар ирээд сэрээсэн тэр үед машинаас буугаад хартал экскаватор болон алт угаах төхөөрөмж хоёр харагдаж байсан.  Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

 

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №13/036 дугаартай: “...Нэр бүхий иргэдийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутаг, Индүүтэй гүүр нэртэй газар нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна.  Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 668,143 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 214,449 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-63-р хуудас/,

 

Ашид билгүүн ХХК*ийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ-925-912302 дугаартай: “....7,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий "Hyundai 2800" загварын экскаватор 1 ширхэг, тус бүхийнх нь үнэ 240,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг, 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий шланк 2 ширхэг /20 метр/-ийг 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж 1 ширхэг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-73-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай "...*******д холбогдох Ерөө сумын Бугант тосгоны нутаг "Индүүтэй гүүр" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2025.05.11-ний өдрийн 13/306 дугаартай "Нуман алтай" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4, 49.5.1 дахь заалтыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 27413*2=54826 тетрег, усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 594518*3=1783554 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 1838380 төгрөг болж байна." гэх акт /хх-ийн 83-р хуудас/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 01-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 03-16-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр *********** тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол  /хх-ийн 17-р хуудас/,

Шинжээчийн зардал 3,000,000 төгрөийг нэхэмжилсэн баримт/хх-ийн 42-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/349 дугаартай албан тоот /хх-ийн 79-81-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103-р хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 104-р хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 105-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 106-р хуудас/,

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,838,380 төгрөг төлсөн баримт /хх-ийн 119-р хуудас/

Шинжээчийн зардал 3,000,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 144-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг энэ хуулиар тодорхойлохоор байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд олгоно…”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,  

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ********* нь хуулиар хамгаалсан ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журмыг санаатайгаар зөрчиж, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, эрх олгосон баримт бичиггүйгээр, алт олборлох зорилгоор  2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 08-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг "Индүүтэй гүүр" гэх нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 1.838.380 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, тухайн газар нь ашигт малтмалын нөөцтэй орд эсэх, алт олборлосон эсэхээс үл хамааран, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч ******** нь алт олборлох зорилгоор хууль бусаар газрын гадаргууд халдсан үйлдлийг хийснээр уг гэмт хэрэг төгссөн байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч ********* нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 08-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг "Индүүтэй гүүр" гэх нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 668,143 төгрөгийн хохирол учруулсан экологи эдийн засгийн хохирлын дүн "Нуман Алтай" ХХК-ны 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13/036 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Нийт үнэ, төгрөг

1

Эдэлбэр газар

- төгрөг

2

Газрын хэвлий

27.413 төгрөг

3

Хөрсөн бүрхэвч

- төгрөг

4

Ургамалын нөмрөг

- төгрөг

5

Усан орчин

           594,518 төгрөг

7

НИЙТ ДҮН

                 668.143 төгрөг

Нөхөн сэргээх ажлын зардал 214,449 төгрөг болно.

 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай "...********* холбогдох Ерөө сумын Бугант тосгоны нутаг "Индүүтэй гүүр" гэх газарт үзлэг, хэмжилт хийж гаргасан 2025.05.11-ний өдрийн 13/306 дугаартай "Нуман алтай" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4, 49.5.1 дахь заалтыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 27413*2=54826 тетрег, усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ 594518*3=1783554 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 1838380 төгрөг болж байна." гэх акт /хх-ийн 83-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтүүд тус тус гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан нийт 1,838,380 төгрөгийн хохирол болон нөхөн сэргээх ажлын зардал 214.449 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч ************* хувьд ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд хууль бусаар халдсан нь хууль дүрэм журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй болно. Гэмт хэргийн улмаас газрын хэвлийд нийт 1,838,380 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 214,449 төгрөгийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч төлж барагдуулсан. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD-г хураан авсан,  битүүмжилсэн эд хөрөнгийн тухайд шүүгдэгч ************* эзэмшлийн “Hyundai 2800” загварын  экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос 2 ширхэг, шланк 2 ширхгийг тус тус битүүмжилсэн. Эдгээр хөрөнгөөс шүүгдэгч ************* эзэмшлийн “Hyundai 2800” загварын  экскаватор 1 ширхэг, ус татах насос 2 ширхэг, шланк 2 ширхгийг улсын орлого болгох саналыг гаргаж байна. Мөн тухайн алт угаах төхөөрөмжийн эзэмшигч тодорхойгүй учир устгуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Мөн тухайн битүүмжилсэн эд хөрөнгө нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багт нутагт битүүмжлэгдсэн учраас Сэлэнгэ аймаг руу зөөвөрлөх тээвэрлэлтийн зардлыг тооцоход 1,500,00-5,00,000 төгрөг гарсан. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хохирол, хор уршгийг төлж барагдуулсан мөн нялх хүүхэдтэй болсон, ар гэр, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож 9000 нэгж буюу 9,000,000 төгрөгийг 1 жил 6 сар хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг шүүхэд гаргаж байна....” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугийн хувьд маргаагүй байгаа. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байдлаар оролцсон. Хохирол, хор уршгийн хувьд бүрэн хэмжээгээр төлсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох “Нуман Алтай ХХК”-ны ажиллагааны хөлс болох 3,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Улсын орлого болж буй техникийн хувьд маргах зүйлгүй болно. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгчийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хохирол хор уршгийг бүрэн төлж арилгасан байдал, мөн сар хүрэхгүй хугацааны өмнө шинэ нялх хүүхэдтэй болсон байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Торгох ял оногдуулахдаа тухайн зүйл хэсэгт заасан хэмжээнээс  доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус илэрхийлсэн.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч *************** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ********** үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ************ 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ************* нь гэмт хэрэг үйлдэхдээ 7,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий "Hyundai 2800" загварын экскаватор 1 ширхэг, тус бүхийнх нь үнэ 240,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг, 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий шланк 2 ширхэг /20 метр/-ийг 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж 1 ширхэг ашигласан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд битүүмжилсэн байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.

Иймд шүүгдэгч **************** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий "Hyundai 2800" загварын экскаватор 1 ширхэг, тус бүрийн үнэ 240,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг, 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий шланк 2 ширхэг /20 метр/-ийг зэргийг улсын орлого болгож, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж 1 ширхэг утстгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заалтад зааснаар төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж 1 ширхэг утстгахад гарах зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч *********** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт ***** ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *********** 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий "Hyundai 2800" загварын экскаватор 1 ширхэг, тус бүхийнх нь үнэ 240,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг, 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий шланк 2 ширхэг /20 метр/-ийг зэргийг улсын орлого болгож, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж 1 ширхэг утстгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заалтад зааснаар төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж 1 ширхэг утстгахад гарах зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч ******** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ