| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0146/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/169 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/169
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа
Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн ************** дугаартай, ********* индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч ********* нь 2023 оны 03 дугаар сарын 29-ээс 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд ********** эзэмшлийн Хаан банкны аппликейшин рүү зөвшөөрөлгүй нэвтэрч Хаан банк дахь дансны зээл хэсгээс цалингийн зээл гэж 8,648,500 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ өгсөн: “...Бид 2 хамт ажилладаг байсан. Өөрийнх нь зөвшөөрлөөр л ордог байсан. Хоёр удаа 4,000,000 төгрөгийг өөрт нь хэлж авсан. Аппликэйшн рүү нь орж аваагүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч **************** өгсөн “...Би Оросын Холбооны Улс руу явахаасаа өмнө 3,000,000 төгрөг авч өгсөн. Үүнээс бусдыг нь авч өгөөгүй би мэдээгүй. Сим бол зээлээ төлөөд ээжид буцааж өгөөрэй гэж хэлээд үлдээсэн юм. Ээж рүү хаан банкнаас залгаж зээл авсан төлөөгүй байна гэж хэлсэн гэсэн. Сардаа багтааж төлөлт хийдэггүй. Дандаа хугацаа хэтрүүлдэг. Хаан банк намайг шүүхэд өгсөн би учрыг хэлж хэргийг түдгэлзүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас өгсөн: “...шүүгдэгч ************ Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Тодруулбал 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд *********** эзэмшлийн хаан банкны зээл цэснээс цалингийн зээл авч 8,648,500 төгрөгийн зээл авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууран мэхэлж хулгайлсан байгаа юм. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 8,648,500 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өгсөн: “...Гэм буруу болон хохирлын тал дээр маргахгүй байгаа. Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Үүнд шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хөнгөн төрлийн гэмт хэрэг, мөн хохирлоос 5,131,000 төгрөг төлж барагдуулсан. Үлдсэн төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Иймд Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 6, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан байдаг. Энэ гэмт хэрэг нь хэд хэдэн санкцитай байгаа. Хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Шүүгдэгчийн хувьд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Эхнэр бага насны хүүхэдтэй гэртээ байдаг болох нь хэрэгт шинээр гаргасан баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. Хэрэв нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах юм бол ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх, орлого олох боломж нь хаагдаж байгаа юм. Зорчих эрх хязгаарлах ялын хувьд боломжгүй гэж үзэж байна. Намрын ургац хураалттай холбоотой “Алтан-Тариа” ХХК нь шаардлагатай сумдуудаар явж ургац хураадаг юм. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх дүгнэлтийг тус тус илэрхийлсэн.
Хохирогч ********** 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2023 онд Алтан тариа хувьцаат компанид ажилд орсон бөгөөд **************гэх хүн мөнгөний хэрэг гараад байна ахдаа мөнгө зээлээч гээд байхаар нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийнхөө 5686124032 тоот дугаартай хаан банкны дансанд 3.000.000 төгрөг зээлээд 5692180781 тоот дугаарын дансанд "tsalin" гэсэн гүйлгээний утгатай 16.27 цагт 2.960.000 төгрөг шилжүүлж өгсөн. Үүнээс цааш 2023 оны 04 дүгээр сарын эхээр Орос улс руу явах болоход Ууганбат утасны дугаараа үлдээгээд явчих би чиний утасны дугаарыг аваад зээл, төлбөр тооцоо хийгээд байж байя гэж хэлэхэд нь би 99896470 тоот дугаарыг ************** үлдээгээд 2023 оны 04 дүгээр сарын дундуур Орос улс руу явсан юм. Түүнээс хойш 2023 оны 06 дугаар сард манай ээж над руу залгаад чиний нэр дээр зээл авсан байна тухайн зээлийг төлөөгүй байна гэж хэлсэн 2023 оны 07 дугаар сарын 10 нд буцаж Сэлэнгэд орж ирээд Хаан банканд ирээд уулзахад төлөлт хийгдэхгүй удаад байгаа талаар хэлсэн. Би ************* уулзаж ярихад "Ах нь мөнгөний хэрэг гараад нэмээд зээл авчихлаа" хугацаанд нь зээлийг нь төлөөд өгөх болно гэж хэлсэн. Түүнээс хойш 2024 оны 08 дугаар сар хүртэл миний зээлийг төлж байгаад гэнэт төлөхөө больсон. Хаан банкнаас над руу залгаад зээлээ төл гэж залгаад байхаар нь би ********** ярихад өнөөдөр, маргааш хийнэ гэж худлаа яриад 3 сар болж байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-р хуудас/,
Хохирогч ********** 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн "... Би * Орос улс р*************уу явахаасаа өмнө утасны дугаараа улдэзса бегөед тэрнээс хойш дахиж холбоо тогтоохгуй байж байгаад намайг Оросод очоод удаагүй байхдаа би ************** ахтай чатаар холбогдоод зээлээ төлсөн эсэх талаар асуу» байсан тэрнээс өмнө бол огт холбоо бариагүй. Тиймээ надад байгаа тухайн чатыг би гаргаж егне Үгүй би ********* 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр верийнхее 5686124032 тоот дугаартай хаан банкны дансанд 3.000.000 төгрег зээлээд 569218078 тоот дугаартай ************** дансанд tsalin гэсэн гүйлгээний утгаао 16:27 цагт 2.960.000 тегрег шилжүулж егсөн. Үүнээс хойш би еерийнхөө данснаас ************** дахин мөнгө шилжуулсэн талаар огт мэдэхгүй байгаа. ************* миний интернэт банк ашиглан миний нэр дээр зээл авсан байх. Миний цахим интернэт банк болох 5686124032 тоот дугаарын дансыг нээсэн өдреөс эхлэн зевхөн би ашигладаг еер хүн ашиглахгуй. **************** миний утас дугаараар миний зевшеерелгуй ашигласан байсан, би ************ Орос явж байхдаа өерийн банкны нэвтрэх нэр. Нууц уг егч байсан. Миний нэр дээр авсан цалингийн зээлийг төлж байна гэж хэлзэд надаас миний хувийн мэдээллүүдийг авч байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-р хуудас/,
Хохирогч *************** 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би ************ Орос улс руу явахаасаа өмнө утасны дугаараа үлдээсэн бөгөөд тэрнээс хойш дахиж холбоо тогтоохгүй байж байгаад намайг Орост очоод удаагүй байхдаа би Ууганбат ахтай чатаар холбогдоод зээлээ төлсөн эсэх талаар асууж байсан тэрнээс өмнө бол огт холбоо бариагүй.... Үгүй би ************ 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр өөрийнхөө 5686124032 тоот дугаартай хаан банкны дансанд 3.000.000 төгрөг зээлээд 5692180781 тоот дугаартай *********** эхнэр *********** дансанд "tsalin" гэсэн гүйлгээний утгаар 16:27 цагт 2.960.000 төгрөг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш би өөрийнхөө данснаас Ууганбатад дахин мөнгө шилжүүлсэн талаар огт мэдэхгүй байгаа. ********* миний интернэт банк ашиглан миний нэр дээр зээл авсан байх..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-191-р хуудас/,
Гэрч ************* 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Манай нөхөр Алтан тариа ХХК-н харуулын хэсэгт ажилладаг бөгөөд ажил нь Зүүнбүрэн суманд байдаг "Гангын тохой" гэх нэршилтэй газарт харуул хийдэг байсан үе. Би 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдөр миний 5689040169 тоот дугаартай хаан банкны дансанд 2 удаагийн гүйлгээгээр 3.700.000 төгрөг орсон. Тухайн үед ямар учиртай мөнгө юм бэ гээд нөхөр болох ************ асуухад апп-уудын зээл дарах гэж хамт ажилладаг дүүгээсээ түр авсан юм гэж хэлсэн. Түүнээс хойш 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 4.000.000 төгрөг И гэсэн утгаар орсон бөгөөд нөхрөөс асуухад нөгөө хамт ажилладаг дүүгээсээ зээлж авсан юм гэж хэлж байсан тэгээд би өөрийнхөө цалингийн зээлээ төлж байгаа юм байх гэж бодсон. Түүний дараа 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай нөхөр ирээд мөнгө зээлсэн хамт ажилладаг дүү ирсэн түүнтэй хамт явж ажил хөөцөлдөх хэрэгтэй байна гэсэн бөгөөд гадуур явж байхдаа миний 5689040169 тоот дансанд 3.800.000 төгрөг миний дансанд хийсэн байсан. Манай нөхөр болон түүний хамт ажилладаг дүү хоёр гадуур явж байгаад орой 16 цагийн үед ирээд манай нөхөр ********** нь ********** гэх хүнтэй танилцуулаад хамт гадуур гарч байгаад орой ирээд тэр хоёр пиво ууж байгаад 23 цагийн үед миний дансанд 1.000.000 төгрөг хийсэн байсан би маргааш өглөө нь мэдсэн. Тухайн мөнгийг яах гэж авсан талаар асуухад хоорондоо юм яриад инээлдээд байсан. Түүний дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр "и" гэсэн утгатай мөнгө орж ирсэн бөгөөд тухайн үед яагаад хийсэн талаар сайн санахгүй байна. Би ерөнхийдөө санхүүгээ би авч явдаг бөгөөд тухайн хүнээс зээл авснаас хойш сар болгон 5692339050 тоот дугаарын дансанд 700.000 төгрөг хийж байгаад 2024 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын хооронд зээлийн төлж чадаагүй. Харин 2024 оны 11 дүгээр сарын зээлийг төлсөн одоо нийт 11 сая төгрөгийн зээл үлдсэн байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-р хуудас
Гэрч **********2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай банзны харилцагч нь цахим цалингийн зээл авахад өөрийн бүртгэлтэй төхөөрөмж /дугаар/-аас зөвхөн өөрийн харилцах дансанд зээл авах боломжтой. Интернет банкаараа өөрийн нэвтрэх нэр, нууц үг гүйлгээний нууц үгийг ашиглан зээл авах боломжтой. Бүртгэлгүй төхөөрөмжөөр интернет банканд нэвтрэх тохиолдолд харилцагчийн бүртгэлтэй утасны дугаарт баталгаажуулах 6 оронтой код очиж нэвтэрч болдог. Харилцах дансанд орж буй зээлийн мөнгийг манай банк хянах боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131-р хуудас/,
Гэрч ************ 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байх мөнгөний хэрэг хамт ажилладаг ******** мөнгө зуулж байсан. Тухайн өдөр би ********** 2,960,000 /хоёр сая есөн зуун жаран мянган төгрөг/ зээл аваад өөрийн эхнэр ************ 5692180781 тоот данс руу шилжүүлж байсан. Түүний дараагаар 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөн л мөнгөний хэрэг хамт ажилладаг ************ зуулж байсан. Тухайн өдөр би ******* 330,000 /гурван зуун гучин мянган төгрөг/ зээл аваад өөрийн эхнэр ********** данс руу шилжүүлж байсан. Түүнээс өөрөөр ямар нэгэн байдлаар мөнгө зээлж байсан зүйл байхгүй. Миний хувьд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байх мөнгөний хэрэг хамт ажилладаг ****** мөнгө зээлж байсан. Тухайн өдөр би *********** 2,960,000 /хоёр сая есөн зуун жаран мянган төгрөг/ зээл аваад өөрийн эхнэр ************ 5692180781 тоот данс руу шилжүүлж байсан. Түүний дараагаар 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөн л мөнгөний хэрэг хамт ажилладаг ********** ΜΘΗΓΘ зуулж байсан. Тухайн өдөр би*******330,000 /гурван зуун гучин мянган төгрөг/ зээл аваад өөрийн эхнэр Ц.Өнөрсайханы данс руу шилжүүлж байсан. Түүнээс өөрөөр ямар нэгэн байдлаар мөнгө зээлж байсан зүйл байхгүй Тиймээ би тухайн мөнгийн Г************ өөрөөс нь зээлж байсан. Би тухайн зээлсэн мөнгөнөөсөө ойролцоогоор 1.000.000 /нэг сая/ орчим төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Би сард 140.000 мянган төгрөг төлдөг байсан. Телех менгее ********* данс руу эсхүл ********* эхнэрийн данс руу хийдэг байсан. Би зээл авсны дараагаар төлөлтөө хийх гэтэл ********* надтай холбогдоод "Би ************** мөнгө зээлсэн байгаа. Тиймээс би өөрийн мөнгөө болон чиний төлөх мөнгийг манай эхнэрийн данс руу нэгтгэж байгаад хийхээр болсон гэж хэлээд ******* эхнэрийнхээ данс руу мөнгө хийлгэж байсан. 2-3 удаагийн төлөлтийг эхнэрийнхээ данс руу авч байсан. Тэгээд л заримдаа *********** данс руу эсхүл ******** эхнэрийн данс руу төлөлтөө хийдэг байж байгаад 2024 оны 05 сараас төлөөгүй. Тухайн үед манай хүүхэд өвдсөн болохоор ажил хийж чадахгүй, мөнгөний хэрэг гарсан болохоор төлөөгүй юмаа. Түүнээс хойш бол ёр нь төлөлт хийгээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-200-р хуудас/,
Гэрч ************ “...Тиймээ би ********** мөнгө авсан. Яг хэдэн төгрөг авсан гэдгээ сайн хэлж мэдэхгүй байна. ************ бол манай хүүгээс худал хэлж банканд нэвтрэх нууц үгийг нь аваад банкнаас зууд аваад мөнгийг нь өөрөө авсан байсан. Тиймээс манай хүүгийн данс руу мөнгө орохоор банзнаас татчихаад байсан юмаа. Хамгийн эхэнд болохоор манай хүүгийн "хүний хөгжлийн мөнгө орсон байсан. Гэтэл тухайн мөнгийг банк татсан учир би тухайн мөнгийг ********** нэхэж авсан Түүний дараагаар цалин нь ороход мөн банк татаад авчихсан. Тиймээс би дээрх мөнгийг нь нэхэж авсан юмаа. Би хэдэн төгрөг гэдгээ бол хэлж мэдэхгүй байна. Би дансаа шүүж үзээд хариулах хэрэгтэй байна. ************өөрөө л хийдэг байсан. Хэний ямар данс болохийг мэдэхгүй байна. Би бэлнээр мөнгө огт авч байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 04-р хуудас/,
Хохирогчоос гаргаж өгсөн дансны хуулга /1-р хх-ийн 06-09-р хуудас/,
Хохирогч шүүгдэгч нарын хооронд харилцсан чатны зураг /1-р хх-ийн 15-18-р хуудас/,
Шүүгдэгч ************** Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 24-122-р хуудас/,
Хохирогчийн зээл төлөлтийн талаарх тодорхойлолт, авсан зээл, зээийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 133-159-р хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 175-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /1-р хх-ийн 176-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 177-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 178-р хуудас/,
Хохирогчийн Хаан банкны дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 192-197-р хуудас/,
Хохирогчийн Хаан банкны дансад зээлийн төлөлт хийсэн баримтууд /1-р хх-ийн 225-235-р хуудас/,
Шүүгдэгчийн захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 236-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 237-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Прокуророос шүүгдэгч ********** дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Тухайлбал хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар буюу эзэмшигч өмчлөгчид мэдэгдэлгүйгээр өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэхдээ бусдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй байхыг ойлгоно.
Шүүгдэгч ************* нь 2023 оны 03 дугаар сарын 29-ээс 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд ************* эзэмшлийн Хаан банкны аппликейшин рүү нь нэвтэрч улмаар Хаан банкны дансны зээл хэсгээс цалингийн зээл гэж 8,648,500 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Иймд шүүгдэгч *********** “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********** 01 /нэг/ жилийн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэв.
Гурав: Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ********** 8,648,500 төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлбөр төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 8.648.500 төгрөг гаргуулж, хохирогч Г.Сумьяабазарт олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *************** 01 /нэг/ жилийн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 8,648,500 төгрөгийг гаргуулж хохирогч ***** аймгийн ********** сумын Охиндий 2-р баг задгай тоотод оршин суудаг ******** /РД:*******/-т олгосугай.
6. Шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ