Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/177

 

 

 

                                     Мон******* Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн,

Улсын яллагч Б.Содномиший

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А.О-т холбогдох эрүүгийн 2*******5 дугаартай, *******16/2025/0***/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон******* Улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ******тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял йтгэлгүй, *****овгийн А.О, (регистрийн дугаар *****

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.О 2025 оны 06 дугаар сарын 0*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар багийн нутаг "Х" гэх нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 24,2*******0 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.О 2025 оны 06 дугаар сарын 0*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар багийн нутаг "Х" гэх нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 24,2*******0 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 0*******-08-р хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 09-11-р хуудас/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, сиди /хх-ийн 1*******-16-р хуудас/, эд мөрийн баримтаар сиди бичлэгийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-н мэдүүлэг /хх-ийн 2*******-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Ч.Э-н мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, гэрч Д.А-н мэдүүлэг /хх-ийн *******0-р уудас/, Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №1*******/050 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн *******7-64-р хуудас/, Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №ТХҮ-925-9124*******6 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-74-р хуудас/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндай Робекс*******000 ЛС-7а экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 78-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01-29-01/068/27 дугаартай”...нийт хохирлын үнэлгээ 77,8*******0 төгрөг болж байна...” гэх акт /хх-ийн 85-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2025 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 2*******5 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 88-90-р хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-р хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100-р хуудас/, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 101-р хуудас/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 102-р хуудас/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 10*******-р хуудас/, шүүгдэгчийн Голомт банкан дахь дансны орлого, зарлагын дансны хуулга /хх-ийн 105-11*******-р хуудас/, шүүгдэгч байгаль орчны нөхөн сэргээлтийн хохирол болох 168,49******* төгрөг төлсөн талаарх баримт /хх-ийн 124-р хуудас/, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 77,8*******0 төгрөгийн хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 1*******5-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал, хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт:  “...шүүгдэгч А.О-н хувьд ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд хууль бусаар халдсан нь хууль дүрэм журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд улсын байцаагчийн актаар гарсан 77,8*******0 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал 168,49******* төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч төлж барагдуулсан. Шүүгдэгч цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD-г хураан авсан,  битүүмжилсэн эд хөрөнгийн тухайд иргэний нэхэмжлэгч Б.Э-н эзэмшлийн “Hyundai *******000” загварын  экскаватор 1 ширхэг, ус татах насос ******* ширхэг, шланк 2 ширхгийг тус тус битүүмжилсэн. Эдгээр хөрөнгөөс иргэний нэхэмжлэгчийн Б.Э-н эзэмшлийн “Hyundai *******000” загварын  экскаватор 1 ширхгийг эзэмшигчид нь буцааж, ус татах насос ******* ширхэг, шланк 1 ширхгийг устгах саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хохирол, хор уршгийг төлсөн зэргийг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналыг шүүхэд ирүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг шүүхэд гаргаж байна...” гэх байр суурийг илэрхийлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.О-н өмгөөлөгчөөр оролцож байна. А.О-н тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, мөн хоёр дах хэсэгт заасан хохирол төлбөрийг нөхөн төлсөн буюу хохирол 77,8*******0 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 168,49******* төгрөгийг төлсөн байна. Энэ нь хавтаст хэргийн 71-72-р хуудас дээр байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг дэмжин оролцож байна...” гэх дүгнэлт гаргасан. 

        Прокурорын санал болгож, шүүгдэгч А.О-н үйлдсэн гэмт хэрэгт 2025 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр Мон******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.О-т мэдэгдэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ 77,8*******0 төгрөгийн хохирол,  нөхөн сэргээлтийн зардал 168,49******* төгрөгийг төлж барагдуулсан болох нь /хх-ийн 124-125-р тал/ тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт битүүмжилсэн "Hyundai *******000" загварын экскаватор 1 ширхэгийг эзэмшигч иргэний нэхэмжлэгч Ч.Энхбадралд буцаан олгож, экскаваторын үнэ болох 8,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос буюу помп 2 ширхэг, шланк 10 метрийг тус тус устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж, шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.*******, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч **** овгийн А.Од-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-г зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-н хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, *******, 4-т зааснаар шүүгдэгч А.О-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "Hyundai *******000" загварын экскаватор 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* тоотод оршин суух хаягтай ***** овогт Ч.Э /РД:МТ86051*******14/, /утас:*****/-д буцаан олгож, экскаваторын үнэ болох 8,000,000 төгрөгийг шүүгдэгч А.О-с гаргуулж улсын орлогод оруулж, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос буюу помп 2 ширхэг, шланк 10 метрийг тус тус устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

6. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4, 6.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ