Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0046

 

 

 

 

 

 

 

 

   2023          01          12                                    128/ШШ2023/0046

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.С*******, 

Нэхэмжлэгч: Ж.Б*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М*******,

Хариуцагч: Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д*******, Ж.Э*******,

Гуравдагч этгээд: “У*******” ОНӨААТҮГ,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э*******, Б.О******* нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. ын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар Б.С*******, Ж.Б******* нарын эзэмших эрхтэй 38330 мкв газрын газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

            1.2. ын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай захирамжаар дээрх газрын зориулалтыг өөрчилж худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ.

            1.3. дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай захирамжаар “... дүүргийн 14 дүгээр хороо орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд одоо байгаа төвийн цэвэр усны өмнөдийн Ф700 мм-ийн голчтой шугам, бохир усны 17 дугаар коллекторын Ф900 мм-ийн голчтой шугам сүлжээ хүртэл шинээр цэвэр бохир усны салбар шугам татах хамгаалалтын зурвасын 834 мкв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг “У*******” ОНӨААТҮГ-д эзэмшүүлж шийдвэрлэжээ.

            1.4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01-08/4039 тоот албан бичгээр Б.С*******, Ж.Б******* нарт “... “У*******” ОНӨААТҮГ-т цэвэр бохир усны салбар шугам татах хамгаалалтын зурвасаар эзэмшүүлсэн 834 мкв газар нь хил хязгаарын хувьд танай эзэмшил газартай давхцаагүй байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг хүргүүлжээ.

            1.5. Нэхэмжлэгч Б.С*******, Ж.Б******* нараас Бд холбогдуулан “ дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамгаалалтын зурваст авах тухай” дугаартай захирамжийн иргэн Б.С*******, Ж.Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан байна.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Иргэн Б.С*******, Ж.Б******* нар нь дүүргийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжаар дүүргийн 14 дүгээр хороонд нэгж талбарын 1, 1 дугаар бүхий 38330 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон. ын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн A/420 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан. Улмаар ын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын 1 дугаар бүхий 38300 м.кв газрын "худалдаа, үйлчилгээ, орон сууц"-ны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан. Тус газарт "Ө" техникийн худалдааны төв үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл нийслэлийн дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Хамгаалалтын зурваст авах тухай" дугаартай Захирамжийн 1 дэх хэсэгт: " дүүргийн 14 дүгээр хороо орчмын дахин сарын төлөвлөлтийн хүрээнд одоо байгаа төвийн цэвэр усны өмнөдийн ф700 мм-ийн голчтой шугам, бохир усны 17 дугаар коллекторын ф900 мм-ийн голчтой шугам сүлжээ хүртэл шинээр цэвэр бохир усны салбар шугам татах хамгаалалтын зурвасын 834 м2 талбай бүхий газрын 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг “У*******” ОНӨААТҮГ-д эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шийдвэрийн талаар нэхэмжлэгчид 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын “У*******” ОНӨААТҮГ-аас мэдэгдсэн. Тодруулбал, тус газрын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн "Газар чөлөөлүүлэх тухай" 3/1061 дугаартай албан бичгээр “...шинээр цэвэр, бохир усны салбар шугам татах 834 м2 талбай бүхий газрыг хамгаалалтын зурваст авах талаар Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн дугаар захирамж гарсан. Танай байгууллага нь дээрх хамгаалалтын зурвас газарт хашаа барьсан байгаа тул газрыг чөлөөлж өгөх, мөн цэвэр усны өмнөдийн ф700 мм-ийн шугам, бохир усны 17 дугаар коллекторын ф900 мм-ийн голчтой шугамуудад засвар үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж ажиллах"-ыг шаардсан.

Энэхүү мэдэгдэх хуудаст дүүргийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжийг хуулбарлан хавсаргасан бөгөөд газар эзэмшигч иргэн Б.С*******, Ж.Б******* нар нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл уг шийдвэрийг мэдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, тухайн маргаан бүхий захирамжийн талаар албан ёсоор мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй болно. Уг хууль бус үйл ажиллагааны талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гарган хандсан боловч тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" 4451 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Тус захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй, ад хандах шаардлагатай гэж үзсэн. Улмаар нэхэмжлэгч нар нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр а бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ст гомдол гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01-08/4039 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу авсан болно.

Иймд нэхэмжлэгч нарын хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг гэнэт хамгаалалтын зурвас газартай давхцалтай гэх байдлаар газар эзэмших эрхэд хууль бусаар халдсан байдлыг дараах байдлаар эс зөвшөөрч байна.

Нэг. Маргаан бүхий захиргааны актад холбогдуулан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй тухайд: Нийслэлийн Б нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасныг зөрчсөн.

Тухайлбал, Нэхэмжлэгч нарын хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг ямар үндэслэл, журмаар чөлөөлүүлэх болсон талаар, ямар хэмжээтэй талбай давхцаж байгаа талаар тайлбар, мэдээлэл өгөөгүй. Нийслэлийн Бас Б.С*******, Ж.Б******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан байх боловч нэхэмжлэгч нарт тус шийдвэрийг гаргахаас өмнө мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан "...шийдвэр нь үндэслэл бүхий байх...", 4.2.6-д заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах" зарчмууд, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зохицуулсан "... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэх хүргүүлэх... гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдийг зөрчиж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.1.6-д тус тус заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам болон захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлалгүй гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.

Хоёр. Дүүргийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн тухайд: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар "...хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх" эрх хэмжээ нь а газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаардаг.

Гэтэл Б нь 2022 оны дугаар захирамжаараа иргэн Б.С*******, Ж.Б******* нарын хууль ёсны эзэмшлийн газраас Улаанбаатар хотын "У******* ОНӨААТҮГ-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3- т заасан бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар хууль бус шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т "энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах" бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ. Уг захиргааны акт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг илэрхий зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.14 дэх хэсгийг тус тус үндэслэн гарсан байдаг. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтаар "шугам сүлжээ гэж цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны байгууламжийг ойлгохоор тодорхойлсон. Шугам, сүлжээтэй холбоотой газар эзэмшүүлэх эрх хэмжээ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар ын хэм хэмжээ байх тул Б нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, 834 м2 талбай бүхий 15 жилийн хугацаатай "У*******” ОНӨААТҮГ-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус болно.

Иймд Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Хамгаалалтын зурваст авах тухай" дугаартай захирамжаас иргэн Б.С*******, Ж.Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэл гаргаж байх явцад газар чөлөөлөх асуудал яригдаад “СОБУ” компанийн эзэмшиж байгаа газар дээр Ө худалдааны төвд дунджаар 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж сэлбэг зарж, худалдан борлуулдаг. Ингээд хашааны асуудал үүсээд эхэлсэн чинь худалдаа эрхлэгч нар гомдол гаргах буюу шүүхэд хандана гэдэг байдлаар хандсан. Эрхээ хамгаалуулахын тулд шүүхэд хандах нь зүйтэй гээд одоогийн байдлаар худалдаа эрхлэгч нарт хариу өгсөн байгаа. Үүн дээр хамгийн эхний анхаарал татаж байгаа зүйл бол маргаан бүхий захиргааны актын тухайд хэрэв үнэхээр Хот байгуулалт хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газрын хэлж байгаа шиг бид нарын эзэмшил газар нь манай газартай давхцаж байгаа бол мэдэгдэх сонсох ажиллагааг захиргааны акт гаргасан Б хийгээгүй. Энэ бол захиргааны актын хэлбэрийн шинжийг илэрхий ноцтой зөрчсөн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Хоёрдугаарт дүүргийн Засаг дарга тухайн захиргааны актыг гаргах бүрэн эрх хуулиар олгогдоогүй. Манай газар эзэмших эрхийг 2022 оны 06 дугаар сард а олгосон. Бидний газар эзэмших эрхэнд гагцхүү дүүргийн Засаг дарга биш а халдах ёстой. Инженерийн шугам сүлжээ бүхий холбогдох газрыг эзэмшүүлэх, ашиглуулах газрыг шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 21.2.3 дах хэсэгт зааснаар ын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэнд хамаарч байгаа. 

Бүрэн эрхийг хэрэгжүүлэх асуудлаар У*******т газар эзэмшүүлэх асуудлаар хамгийн чухал зүйл нь хамгаалалтын зурваст авах эрхийг хуулиар заагдсан. Тэр эрх нь ын бүрэн эрх байгаа. Хамгаалалтын зурваст аваарай гэсэн зохицуулалт байгаа болохоос биш эзэмшүүлэх гэдэг ойлголт хуульд тусгагдаагүй байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Гуравдугаарт газар эзэмших асуудал дээр үнэхээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн үү гэдэг дээр төрийн захиргааны байгууллагын зүгээс хоёр өөр хариу өгч байгаа. Нэг нь давхцаагүй танай эзэмшил газар зөрчигдөөгүй гэдэг. Нөгөө талаасаа эзэмших эрх зөрчигдөх магадлалтай буюу газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх боломжтой байгаа. Хэрэгт авагдсан баримтаар Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/4246 дугаартай албан бичгээр газар нь дулааны болон цэвэр бохир усны шугам сүлжээний хамгаалалтын зурваст давхцалтай гэдэг хариу өгсөн. Ингэж давхцалтай байсан бол бид нарт мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Мөн мэдэгдэх сонсох ажиллагааг эзэмшүүлэх эрх буюу хамгаалалтын зурваст авах ёстой байсан а хэрэгжүүлэх ёстой байсан.

Дөрөвдүгээрт Ус сувгийн удирдах газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/2989 дугаартай албан бичгээр инженерийн шугамын хамгаалалтын зурваст хашаа барьсан байгаа тул шугам сүлжээний засвар үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн гэж тайлбарласан. Бүрдүүлж ажиллах гэдэг агуулгаас илүүтэйгээр тухайн албан бичгийн анх бидэнд өгсөн 5 дугаар сарын бичгээр газар чөлөөлүүлэх гэдэг тэргүүтэйгээр албан бичгийг хүргүүлж манайд өгсөн. Иймд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх зөрчигдөж байгаа гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан. Дараа дараагийн яригдаж байгаа зүйл бол Ө техник худалдааны төвийн ард нь Бумба Ө гэдэг компани орон сууцны хороолол барьдаг. Орон сууцны хороолол удаа дараа цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, У*******т удаа дараа тавьсан. Одоо бол тэр компанид холболтын шугам хийгдээд улсын комисс хүлээж аваад иргэд тухайн байранд орсон байгаа нөхцөл байдалд тогтоогдож байгаа.

Маргаан бүхий захиргааны актад дахиж ус сувгийн удирдах газраас холболтын шугам хийх үү, үгүй юу гэдэг асуудал бол ын эрх хэмжээнд байхгүй. Үнэхээр байсан шугам сүлжээнээс салбарлалт хийгдэх гэж байгаа бол энэ өөрөө Иргэний хуульд заасан харилцаа болно. Иргэний хуулийн 138 дугаар зүйлд хөршийн газраар дамжин өнгөрөх асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг иргэний хуулиар хуульчилсан. Иргэд газар эзэмшиж байгаа учир Иргэний хуулиар яригдах асуудал болов уу гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар 2004 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд 19 жилийн хугацаанд тухайн газрыг эзэмшиж байгаа. Хашааг 2004 онд барьсан, цементэн шохой хашаа байгаа. Хашааг ямар нэгэн байдлаар хөндөх юм бол дахин ашиглах боломжгүй нурааж гаргахаас өөр боломжгүй болж байгаа. Хойд талын хөрш болсон компани өөрийнхөө салбарын шугамыг аваад явсан. Бид нарын хувьд маргаан бүхий захиргааны акт ын бүрэн эрхийн асуудал байсан учраас дүүргийн Засаг дарга хэрэгжүүлж байгаа нь буруу. Нэгэнтээ давхцалтай байсан гэдгийг шалгаж үзээгүй, захиргааны актыг гаргахдаа захиргааны байгууллага албан тушаалтан тухайн үүргээ биелүүлээгүй улмаас бидэнд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна. Иймд дүүргийн Засаг даргын 2022 оны 4 сарын 14-ы өдрийн хамгаалалтын зурваст авах тухай дугаартай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2/470 дугаар албан бичгээр "Улаанбаатар у*******” ОНӨААТҮГ-аас тус дүүргийн 14 дүгээр хороо орчим дахин төлөвлөлийн хүрээнд одоо байгаа төвийн цэвэр усны өмнөд ф700 мм-ийн голчтой шугам, бохир усны 17 дугаар коллекторын ф900 мм-ийн голчтой шугам, сүлжээ хүртэл шинээр бохир усны салбар шугам татах шаардлагатай байгаа гэх албан бичгийг ирүүлсэн байдаг. "Улаанбаатар у*******” ОНӨААТҮГ-аас хүсэлт гаргасан байршлыг судлан үзэхэд иргэн Б.С*******, Ж.Б*******, Т.М******* нартай ямар нэгэн байдлаар давхцалгүй бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар 1 дүгээр нэгж талбарыг эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгчид нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т "....хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ." гэж заасан боловч Б нь 2022 оны дугаар захирамжаар зөрчсөн гэжээ.

Гэвч Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны "Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.3.-т Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, мөн зүйлийн 21.3.2-т тус тус заасан ".. Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар ..." гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан "барилгын техникийн нөхцөл"-ийг авч болох газар хамаарна. Харин инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан "зам, шугам сүлжээний газар" хамаарахгүй гэж заасан байдаг.

Маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар бус төвийн цэвэр усны өмнөд ф700 мм-ийн голчтой шугам байрлаж байсан газар. Тус газарт шинээр шугам сүлжээ бий болох бус байсан шугамаас салбарлалт бий болгож байгаа явдал юм.

"Улаанбаатар у*******” ОНӨААТҮГ-аас газар эзэмших хүсэлт тавьсан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нэхэмжлэгчдийн газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй учир эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд гэж тодорхойлох боломжгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу мэдэгдэх шаардлагагүй. Мөн дүүргийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжаа Б.С*******, Ж.Б*******, Т.М******* нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох заалт байхгүй

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2/470 дугаартай албан бичгээр Улаанбаатар У******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас тус дүүргийн 14 дүгээр хороо орчинд дахин төлөвлөлтийн хүрээнд одоо байгаа төвийн цэвэр усны ф700 мм голчтой шугам бохир усны 17 дугаар коллекторын 900 мм голчтой шугам сүлжээг шинээр бохир усны салбар шугам татах шаардлагатай байгаа гэх албан бичгийг ирүүлсэн байдаг. Улаанбаатар Ус сувгийн удирдах газраас хүсэлт гаргасан байршлыг судалж үзэхэд нэхэмжлэгч нарын газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй гэж гарч ирсэн. Хэрвээ давхцалтай байсан бол манай сүлжээнд давхцалтай зураг орох боломжгүй. Давхцалгүй байсан учраас мэдээллийн санд зураг байршаад У*******т газар эзэмших эрх үүсэж байгаа. Нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. Гэтэл үүнийг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлсэн нь буруу гэж үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны тайлбараар Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай гээд 1.3-д хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар гэдэг нэршлийн утгыг тайлбарласан. Аймаг нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө хотын бүсчлэл эмнэлгийн хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулахаар төлөвлөгдсөн дулаан уур цэвэр бохир ус цахилгааны эрчим хүч холбоожуулалт радио холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3.1.7-д заасан нөхцөл буюу авч болох газарт хамаарна. Харин инженерийн шугам сүлжээ бүхий газарт төлөвлөгдсөнөөр хуулийн 13.1-д заасан зам шугам сүлжээний газарт хамаарахгүй гэж заасан байдаг. Маргаан бүхий газарт инженерийн шугам сүлжээ болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар бус төвийн цэвэр усны ф700 мм голчтой шугам анхнаасаа байрлаж байсан газар болж таарч байгаа. 2004 онд “СОБУ” компанид эзэмших эрх гарахаас ч өмнө шугам сүлжээ хажууд нь байсан байж таарч байгаа. Ус сувгийн удирдах газраас эзэмших хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар нэхэмжлэгчийн газартай ямар нэгэн байдлаар давхцахгүй учир бодитой эрх ашиг хөндөгдөж буй этгээд гэж тодорхойлох боломжгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу мэдэгдэх ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна.

“СОБУ” компани нь Ө захын хойно баригдсан барилга дээр салбарлалт хийгдсэн байгаа. Улмаар хөршийн эрхийн талаар яригдана гэж байна. Нэгэнт салбарлалт хийгдсэн ч гэсэн гуравдагч этгээдийн ирүүлсэн баримтыг авч үзэхэд зөвхөн тэр барилга руу шугам сүлжээ татахын тулд хамгаалалтын зурваст аваагүй гэдэг нь тодорхой болсон. ын захирамжаар ерөнхийдөө гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дахин салбарлалтын ажил хийх нь тодорхой байгаа. Дүүргийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын газрын эзэмших эрхийг хүчингүй болгох заалтыг тусгаагүй байгаа. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хариуцагчаас асуулт асуухдаа зөвтгөл хийгдэнэ гэдэг хариу өгдөг гэж ярьдаг. Энэ талаар нотлогдоогүй, одоо болтол зөвтгөл хийх байдлаар баримт материал хавтаст хэрэгт авагдаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримт болон гуравдагч этгээдийн тайлбараас харвал нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа талаар тодорхой биш. Одоог хүртэл нэг ч газар давхцалгүй гэдэг нь ойлгомжтой. Ямар нэгэн бодитой эрх ашиг хөндөөгүй гэж үзэж байна. ын эрх хэмжээгээр газар олгосон гэж үзэж маргаж байгаа бол энэ нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэгч нар биш. Яагаад гэвэл нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй. Үнэхээр а өөрийн эрх хэмжээгээр захирамж гаргасан гэж үзвэл магадгүй манайд хүсэлт тавьсан гуравдагч этгээд эсвэл өөр бодитой эрх ашиг хөндөгдөж байгаа тэр эрхээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах ёстой. Зам шугам сүлжээ бүхий газарт дахин төлөвлөлтөөр гэнэт шугам сүлжээ бий болохгүй. Нэхэмжлэгч нар энэ газрыг эзэмшихээс өмнө тус газар өөрөө шугам сүлжээтэй байсан. Одоог хүртэл а нэг ч удаа хамгаалалтад аваагүй байсан. Нэхэмжлэгч өөрөө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр ад хандсан байна. Ингээд газар зохион байгуулалтын алба хуваарилж аваад хариу өгсөн байна. а доод шатны Засаг даргын захирамж хуульд нийцээгүй буюу буруу гэж үзвэл хүчингүй болгох эрхтэй. Өнөөдрийг хүртэл а энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэдгийг харж байгаа байх. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээд "У*******” ОНӨААТҮГ-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Манай байгууллага нь Нийслэл хотын хүн амыг унд ахуйн стандартад нийцсэн усаар тасралтгүй хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үндсэн үүрэгтэй ажилладаг. Үндсэн үүргийнхээ хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу цэвэр, бохир усны шугамын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэн ажилладаг. дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт манай байгууллагын эзэмшлийн төвийн цэвэр усны өмнөдийн ф700 мм-ийн шугам, бохир усны 17 дугаар коллекторын ф900 мм-ийн голчтой шугам байдаг бөгөөд тус шугамаас салбар шугам татах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Хамгаалалтын зурваст авах тухай" дугаартай захирамж гарсан байна” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хэсэгчилсэн талбайд хилийн заагийг батлах тухай гээд Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/711 дүгээр захирамж байгаа. Энэ захирамж хэрэгт авагдсан байгаа. Улмаар хилийн заагийг батлаад өгсөн. Тэгэхээр маргаан болж байгаа нэхэмжлэгч талын газрын хажуугаар шугам явах дахин төлөвлөлт орсон газар гэдэг нь үүгээр нотлогдож байгаа. Үүнийхээ хүрээнд У******* холбогдох Газар зохион байгуулалтын алба руу албан бичгээр хүсэлтээ гаргаад тухайн салбар шугамыг татах гэж байна гэсэн. Улмаар Б захирамж гаргасан. Одоогоор дүүргийн газрын албанаас гэрчилгээг манай байгууллага очиж аваагүй. Шугам сүлжээний ажил 05 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 5 сарын хугацаанд хийгдэж байгаа мөн өвлийн улиралд засварын ажил хийх боломжгүй тул маргаан болж байгаа газар нь шугам сүлжээ татаагүй байж байгаа. Баахан шугам ярьж байх шиг байна. Мэргэжлийн бус болохоор зарим нэг буруу зөв ойлголттой байгаа байх. Ерөнхийдөө хуульд шугам сүлжээнүүдийг тодорхой заасан. Бохир усны гаргалгааны шугам гэхээр хэрэглэгчийн сантехник барилгын гадна талын худаг хүртэл шугам сүлжээг хэлдэг. Бохир ус цуглуулагч шугам гэж барилгын гадна талын эхний худгаас бохир ус татна зайлуулах шугам хүртэл холбогдож байгаа худаг хүртэл шугам нь хэрэглэгчийн шугам байгаа. Ус сувгийн ямар шугам сүлжээтэй вэ гэхээр бохир ус зайлуулах шугам гэж бохир ус цуглуулах шугамд холбогдож байгаа эхний худгаас бохир ус цэвэрлэх байгууламж хүлээн авах сан хүртэлх шугам сүлжээг хэлнэ. Энэ бүхний диаметр нь 300 метрээс дээш байдаг. 300-гаас доошоо жижиг шугам сүлжээ ерөнхийдөө хэрэглэгчийн шугам сүлжээ гэсэн үг. Нэхэмжлэгч талын эрх ашгийг манай талаас хөндөгдөөгүй гэж үзэж байна. Эрх зүйн маргаан хаана гарч байгаа вэ гэхээр Б өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн асуудалд маргаан байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч Б.С*******, Ж.Б******* нараас Бд холбогдуулан гаргасан “ дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамгаалалтын зурваст авах тухай” дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй,

- нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах асуудлаар дүүргийн Засаг даргын шийдвэр гаргаж, хамгаалалтын зурваст авах тухай захирамж гарсан нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.

3. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/4246 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар “.. Б.С*******, Ж.Б******* нарт эзэмшүүлсэн дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1 дугаартай 38300 мкв газар нь дулааны болон цэвэр, бохир усны шугам сүлжээний хамгаалалтын зурваст давхцалтай байна” гэсэн болон гуравдагч этгээд Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газраас дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтэд “... дүүргийн 14 дүгээр хороо орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд одоо байгаа төвийн цэвэр усны өмнөдийн 700мм-ийн голчтой шугам, бохир усны 17 дугаар коллекторын 900мм-ийн голчтой шугам хүртэл шинээр цэвэр бохир усны салбар шугам татах шаардлагатай...” гэснээс үзвэл, маргаан бүхий газар нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна” гэж заасан хамгаалалтад авбал зохих зурвас газарт хамаарч байна.

4. Харин Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудал”-ыг, ”Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т зааснаар “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрх”-ийг тус тус нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр зохицуулсан байхад хариуцагч Б нь маргаан бүхий актаар газрыг хамгаалалтын зурвас газрын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн буруу, энэ талаарх нэхэмжлэгч талын “өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан” гэх тайлбар үндэслэлтэй.

5. Гэвч хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. Тодруулбал,

5.1. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2200 тоот албан бичигт “... 1 дугаартай газар нь 38300 мкв талбайтайгаар иргэн Б.С нэр дээр, 1 дугаартай 834 мкв талбайтай газар нь “У*******” ОНӨААТҮГ-ын нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд тус 2 газар нь хоорондоо давхцалгүй байна” гэжээ.

5.2. Б.С*******ос 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлэгт болон мөн оны 07 дугаар сарын 31-ний өдөр олгогдсон 91263 тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг 38300мкв гэсэн, энэ нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын зориулалтыг өөрчилсөн  нийслэлийн Засаг даргын 2020 оны дугаар захирамжид газрын хэмжээг 38330мкв гэснээс байх боловч энэхүү хасагдсан 30мкв газар нь маргаан бүхий газарт бус “Ө зах”-ын зүүн талын хэсгээс хасагдсан гэж нэхэмжлэгч маргаагүй.

 

6. Энэ тохиолдолд буюу нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн эзэмшилд олгогдсон газрууд нь өөр хоорондоо давхцалгүй тохиолдолд дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай захирамжийн улмаас нэхэмжлэгч Б.С*******, Ж.Б******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

7. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүхээс уг актыг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх боломжтой, харин эзэмшил газруудын хувьд давхцалгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.  

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” хэмээн тайлбарлан маргах боловч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох”-оор заасан, тухайн тохиолдолд маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд эзэмшүүлэх шийдвэр гаргах үед нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэхээргүй байсан байх тул уг тайлбар үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ус сувгийн удирдах газраас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр газар чөлөөлүүлэх” албан бичиг ирүүлснээр эрх зөрчигдсөнийг мэдсэн” хэмээн тайлбарлах боловч энэ нь нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд хамааралгүй, цаг хугацааны хувьд хойно гарсан албан бичиг байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь уг албан бичгийн агуулгад холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй тул шүүх маргаан бүхий газар нь бодит байдал/нэхэмжлэгчийн хашаалсан газартай/ дээр давхцалтай эсэхэд дүгнэлт хийгээгүйг, нэхэмжлэгчийн уг актад холбогдуулж маргах эрхийг болон гуравдагч этгээдээс газар нь бодит байдал дээрээ давхцалтай гэж үзвэл газрыг чөлөөлүүлэхээр тус тус маргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ”Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С*******, Ж.Б******* нараас Бд холбогдуулан гаргасан “ дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Хамгаалалтын зурваст авах тухай” дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ