Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2022/00767

 

 

 

 

 

2022 05 26 142/ШШ2022/00767

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, *******,******* тоотод оршин суух, /регистрийн дугаар *******, *******/*******

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******, *******, *******,******* тоотод оршин суух, /регистрийн дугаар: , /,

Нэхэмжлэлийн шаардлага: 9,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг*******22 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч,*******22 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Хулан /цахимаар/,

Хариуцагч: /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Сарантуул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие иргэн тэй*******18 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 10,000,000 төгрөгийг*******18 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар ямар нэг хүү, алданги тооцохгүй нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Зээлдэгч болох ийн хүсэлтээр уг зээлийн гэрээний хугацааг 2 удаа сунгаж, хамгийн сүүлд*******19 оны 8 дугаар сарын 1-ний өдөр зээлсэн 10 сая төгрөгөө өгөхөөр бичгээр тохиролцсон байдаг. ийн зүгээс*******21 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг,*******21 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг л эргүүлэн төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 9,200,000 төгрөгийг энэхүү нэхэмжлэлийг гаргах өдрийн байдлаар төлж дуусгаагүй байна. Зээлдэгч ийн зүгээс утсаар болон мессежээр зээлсэн мөнгөө өгнө гэдэг амлалтыг удаа дараа өгч байсан боловч үлдэгдэл мөнгөө одоо болтол төлж дуусгаагүй байгаа. Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу иргэн ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,200,000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ийн гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. ээс би ууг нь мөнгө зээлээгүй юм. ийн нөхөр гэдэг хүн*******18 оны 02-р сараас манай нөхөр Батболдын машинаар ажилдаа таксидаж явж байхдаа ... НДГ-т ажилладаг юм. Солонгос явах найдвартай хүн байвал мэдэж байгаарай. НДД-р ажил хийдэг гэдгээр найдвартай бөглөж өгнө шүү.. гэж ярьсан байсан. Ингээд нөхөр маань .. НДГ-т ажилладаг хөөрхөн дүү хүүтэй танилцлаа, байнга надтай таксиддаг худлаа ярихааргүй залуу байна.. гэсэн. Бид 2 Солонгос явах маш их хүсэлтэй байсан тул би өөрөө НДГ ажил дээр нь очиж уулзсан. Найдвартай эсэхийг асуухад, найдвартай би олон хүнд тус болж гаргасан гэж ярьсан. Ингээд бид ярьж тохиролцоод дансааар нь 7,500,000 төгрөг цувуулж өгсөн. Энэ мөнгө хүүхдийнхээ байрыг ББСБ-д барьцаалж зээл авсан мөнгө байсан. Ингээд ийн нөхөр өнөөдөр бүтлээ, яг одоо бүтэх гэж байна гэж хэлсээр*******18 оны 10-р сар хүрсэн. Ингээд би эхнэр болох тэй гэрт нь очиж уулзсан. Өдөр цайны цагаар тэр хоёр хоёюулаа гэртээ ирсэн байсан. Ингээд ийм байдлаар мөнгө авсан, мөнгөө авмаар байна гэдгээ хэлсэн. Балай юм хийх юм, та битгий цагдаад өгөөч гэж гуйгаад байсан. Би бас бүх учир байдлаа хэлээд банкны хүү төлдөг гэсэн. 12,000,000 төгрөг төлсөн гэдгээ тайлбарласан. , хоёр мөнгө олж өгье гэсэн. Хэд хоногийн дараа цайны цагаар хүрээд ир, эхнэр газар зарсан 10,000,000 төгрөг дансанд нь байгаа тэрийг өгье, та харин цагдаад битгий өгөөрэй гэж гуйсан. Гэрт нь очсон хоёюулаа цагдаад өгөөгүйд баярлалаа, маш их баярлалаа. Би хүнээс 10,000,000 төгрөгийг зээлж аваад зээлийн гэрээ хийж авч өгье, түр зээлж авсан болохоор таньд зээлийн гэрээ хийж өгье гэж хэлээд 10,000,000 төгрөг өгсөн. Гэхдээ таны юмыг хаяхгүй, бүтээж өгнө гэсэн. Энэ мөнгөнөөс өөрийн өгсөн 7,500,000 төгрөгийг тооцон авахаа ярьж тохирсон. Үүнээс хойш хэд хоногийн дараа таараад (5-1-ийн уулзвар дээр) таны юм бараг болчихсон, ногоон паспортоор гарахаар боллоо. Ногоон паспорт 1 жилийн хугацаатай, жилдээ 1 ирж сунгуулна, бэлэн болж байгаа, одоо яг бүтлээ гээд 8,500,000 төгрөг нэмж өг гээд нэмж мөнгө авсан. Гэтэл энэ нь бүр худлаа болоод таг болсон. Ийм байдлаар нөхөр Бат-Эрдэнийгээ ЦГ-т өргөдөл битгий өгөөч мөнгийг чинь олж өгье гээд 10,000,000 төгрөг өгсөн. Өгөхдөө үүнийгээ хүнээс зээлж авч буй тул гэрээ хийж өгнө, зээлсэн хүндээ өгнө гэж гэрээ хийсэн. надад эхнэр газрын албанд ажилладаг. Газар зарсан 10,000,000 төгрөг дансанд байгаа гэж хэлж байсан. тэй би урьд танилын харилцаа холбоо байхгүй, тэрээр нөхрийгөө битгий цагдаагийн газарт өгөөч гэж гуйж нөхрийнхөө авсан мөнгийг надад төлсөн юм. Сүүлд нэмж авсан 8,500,000 төгрөгийн талаар уулзахад би Бат- Эрдэнээс салсан гэж ярьж байсан. Энэ хоёр хүн хоёюулаа нийлж луйвардаж өр төлбөр төлөхгүй гэж салсан гэж жүжиг тоглож байна. Нөхөртэйгөө цуг байж байгаад нөхрийнхөө олж ирсэн мөнгийг эргүүлж надад төлсөн мөнгөө нөхрөөсөө нэхэх ёстой. Нэг гэр бүл байсан. ...2 хүүхэдтэй, ажил төрөлгүй болчихно, битгий ЦГ-т өгөөч .. гэж гуйж уг мөнгийг өгсөн. Харин намайг хуурч мөнгө зээлсэн мэт гэрээ хийжээ. Иймд уг зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Учир нь бид хэн хэн нь тухайн хэлцлээс үүсэх хууль зүйн үр дагаврыг хүсч гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжпллийг би хүлээн зөвшөөрөхгүй., нар нийлж биднийг залилсан байна гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 162,150 төгрөг төлсөн баримт /хх-3/,*******22 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 38/05-744 дугаартай Орхон аймаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолт /хх-4/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-5/,*******18 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ /хх-6/ ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-7-9/,*******22 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт, мессеж /хх-24-28/,*******20 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/00303 дугаартай шүүхийн шийдвэр /хх-29-36/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: 135 дугаартай итгэмжлэл /хх-11/, шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-15/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан 9,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай*******18 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлэн 10,000,000 төгрөгийг*******18 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар ямар нэг хүү, алданги тооцохгүй нөхцөлтэйгээр зээлдүүлсэн, түүний хүсэлтээр уг зээлийн гэрээний хугацааг 2 удаа сунгаж, хамгийн сүүлд*******19 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зээлсэн 10 сая төгрөгөө өгөхөөр бичгээр тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар*******18 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулан 10,000,000 төгрөгийг*******18 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс*******18 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай зээлж авсан, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 10,000,000 төгрөгийг*******18 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчийн Хаан банкин дахь 5094057847 тоот данс руу шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар батлагдаж байна. Нэхэмжлэгч хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулсан, мөнгө шилжүүлсэн талаар маргахгүй байна. Дээрх гэрээг хариуцагчийн хүсэлтээр талууд*******19 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр*******19 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн*******19 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тохиролцож*******19 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус сунгажээ. Хариуцагч зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгчид*******21 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300.000 төгрөг,*******21 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөг нийт 800,000 төгрөгийг эргүүлэн төлсөн байна.

Хариуцагч нь дээрх мөнгийг зээлээгүй нэхэмжлэгчийн нөхөр Солонгос явах найдвартай хүн байвал мэдэж байгаарай гэсэн. Нөхөр маань энэ тухай хэлж бид 2 Солонгос явах маш их хүсэлтэй байсан тул ярьж тохироод дансаар нь 7,500,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нөхөр өнөөдөр бүтлээ, яг одоо бүтэх гэж байна гэж хэлсээр*******18 оны 10-р сар хүрсэн. эхнэр газар зарсан 10,000,000 төгрөг дансанд нь байгаа тэрийг өгье, цагдаад битгий өгөөрэй гэж гуйсан, хүнээс 10,000,000 төгрөг зээлж аваад зээлийн гэрээ хийж авч өгье, түр зээлж авсан болохоор таньд зээлийн гэрээ хийж өгье гэж хэлээд 10,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс өөрийн өгсөн 7,500,000 төгрөгийг тооцон авахаар тохирсон гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг нөхрийгөө цагдаагийн газарт битгий өгөөч гэж гуйж нөхрийхөө авсан мөнгийг надад төлсөн юм, уг зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна. Учир нь бид хэн хэн нь тухайн хэлцлээс үүсэх хууль зүйн үр дагаврыг хүсч гэрээнд гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагн үндэслэлээ нотлох баримтаар нотолж няцааж чадахгүй байна.

Хариуцагч нь*******18 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулан гарын үсэг 10,000,000 төгрөгийг хүлээж авсан, дээрх зээлээс нэхэмжлэгчид*******21 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг,*******21 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөг нийт 800,000 төгрөгийг эргүүлэн төлсөн, зээлийн гэрээг сунгуулах хүсэлт гаргаж*******19 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн*******19 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус сунгуулж байжээ. Түүнчлэн хариуцагч дугаартай утаснаас нэхэмжлэгч ******* дугаартай утсанд*******20 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирэх долоо хоногт өгнө,*******21 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15-нд хийнэ, мөн Б.Саранцэцгийн 88177490 дугаартай утаснаас нэхэмжлэгчийн ******* дугаартай утас руу*******21 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 18 минутанд зээлсэн үлдэгдэл 9,200,000 төгрөгөө*******21 оны 1-р сард 500,000 төгрөг,*******22 оны 1-р сард 500,000 төгрөг өгөөд*******22 оны 2-р сараас 2 хувааж төлөөд дуусгана, хүү бол өгч чадахгүй гэсэн мессежүүд ирж байсан байна. Хариуцагч дээрх баримтыг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч 9.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ээс 162,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН