| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/0025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/42 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | С.Г |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/42
2025 07 28 2025/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О
Улсын яллагч С.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Хаймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Хй овогт Ч-ийн Бад холбогдох эрүүгийн 2540000080011 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Х аймгийн Х суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хаймгийн Б сумын 4 дүгээр баг Ж 5-504 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгийн торгох ялаар,
-Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 5 сар 1 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил, 11 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл гэх, Хй овогт Ч-ийн Б. /РД:СЭ0000/.
Яллагдагч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хаймгийн Б сумын 4 дүгээр баг Жын 5-504 тоотод байх гэртээ эхнэр Б.А-ийн толгой хэсэгт 2-3 удаа цохиж зодсон,
-мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Б.А-г хэл амаар доромжилж, толгой хэсэгт 1 удаа цохиж зодсон,
-мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Б.А-г үснээс нь зулгааж толгой хэсэгт 2-3 удаа цохиж, өвдөг хэсэгт өшиглөсөн,
-мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Б.А-г үснээс нь зулгааж, толгойны дагз хэсэгт 3-4 удаа гараараа цохисон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 25400000........дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/
2.Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хохирогч Б.А-ийн “...2024 оны 12 дугаар сарын 22-ны 13 цагийн үед нөхөр Ч.Б нь гаднаас согтуу орж ирээд цагдаа сэргийлэх чамд үйлчилдэг болжээ гээд над руу дайраад үсдэж аваад толгойны дагз хэсэг рүү 3-4 удаа гараараа цохисон. Тэр үед манай 6 дугаар ангид сурдаг хүү дундуур орж ирээд болиулах гэтэл нүүр орчим нь цохисон 3-4 гараараа цохиж, хөлний шилбэ хэсэгт 2-3 удаа өшиглөж зодсон, зодох үедээ тэртээ тэргүй ялаа эдлэх юм чинь алчихаад ялаа эдэлнээ гэж хэлж байсан. Би Ч.Бтай хамт амьдраад 24 жил болж байна. Дундаасаа 4 хүүхэдтэй, Ч.Б нь өмнө нь гэр бүлий хүчирхийлэл үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан сүүлийн 1 жилийн хугацаанд цагдаад мэдэгдсэн 2 удаа байгаа тэр асуудал дээрээ шүүхээс баривчилгаа авч байсан. Цагдаагийн мэдээгүй олон тохиолдол байгаа.
Намайг байнга хардаад хардсны улмаас зодоод нүдээд байдаг. Хүүхдүүдээ зодож байсан удаа байгаа. Мэргэжил сургалт үйлдвэрлэлд сурдаг 17 настай Б.Ө гэж хүү маань залхаад гэртээ ирэхгүй гадуур хонодог болоод байгаа...Ил харагдах гэмтэл шарх байхгүй толгойны дагз, хөлний шилбэ хэсэгт зодож цохисон. Урд өдөр бас зодоод цагдаад мэдэгдсэн. Хэзээ учирсан хөхрөлт болохыг сайн мэдэхгүй байна. Би эмнэлэгт үзүүлээгүй. Би гомдолтой байнаа, удаа дараа олон давтамжтай болж байгаа болохоор хуулийн дагуу шийдэж өгнө үү...
...Би 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ том өрөөнд сууж байхдаа өөрийн төрсөн ээж Д.Ц-тэй утсаар яриад тэр өдөртөө Хятад улсын Эрээн хот явах талаар ярилцаж байхад нөхөр Ч.Б хажууд согтуу том өрөөний буйдан дээр хэвтэж байснаа утсаа аваад жижиг өрөөнд ороод Шүүхийн шийдвэрийн хүн рүүгээ ярьж байгаа бололтой “би урагшаа явчихаад ирж болох уу” гэж хэлж байсан. Удалгүй тэр хүн нь зөвшөөрөөгүй бололтой ууртай гарч ирээд том өрөөнд бага хүү Б.О хажууд очоод “би энийг аль дээр санасангүй, ийш тийшээ утсаар ярих шаардлагагүй” байж гээд хүү Оюунболдод хандан “би чамд 25,000 төгрөг өгье, чамд хангалттай болно, хариуд нь миний энэ цагийг зүүгээд байж байгаарай” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ? гарнаасаа салгаж болохгүй биздээ, хүүхдэдээ зүүлгэнэ гээд байх юм” гээд хэлсэн чинь бид 2 луу уурлаад босож ирээд миний үснээс зулгаагаад толгой руу гараараа 2-3 удаа маш хүчтэй цохисон. Мөн өвдөг орчим өшиглөсөн. Тэр үед бага хүү Б.О аав та болиочээ гээд бид хоёрын голоор орж ирсэн чинь Ч.Б нь толгой орчим нь гараараа нилээн хэдэн удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд би шууд цагдаа дуудсан, цагдаа ирэх хооронд гал тогооны шүүгээний дээд шургуулга дотроос том заазуур бариад би угаасаа ялаа аваад явах гэж байгаа та хоёрыг алчихаад явна гээд өөдөөс дайрах үед гаднаас том охин орж ирэх таараад заазуурыг нь булаагаад авсан. Цагдаа ирээд Ч.Быг авж явах гэж хоёр талаас нь барих үед би эргэж ирээд та нарыг бүгдийг нь ална гээд байсан. Намайг цагдаагаас ерөнхий жижүүр гээд 1 эмэгтэй дуудаад 3 давхарт өрөөндөө оруулаад юу болсон талаар надаас асуусан. Тэр үед миний толгой эргээд нүд харанхуйлаад сонин байснаа ухаан алдсан байсан. Б сумын нэгдсэн хүлээн авах тасагт ухаан орсон...Ил шарх байхгүй хөл хэсэг тэр чигээрээ хөхрөлт няцрал үүссэн, толгой маш хүчтэй өвдөлт өгөөд байгаа...Бага охиноо бол зодоод байдаггүй бусдыг бүгдийг нь зодож гэрээс хөөж гаргадаг...Надад гомдол санал байна, би цагдаад мэдэгдээгүй зөндөө зодуулсан тохиолдол байгаа, удаа дараа ийм үйлдэл хийж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 42 дугаар хуудас/
3. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.О “..Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ээж Б.А, төрсөн дүү Б.А нарын хамт гэртээ байж байхад аав Ч.Б гаднаас согтуу орж ирээд чи цагдаа дээр юу гэж мэдүүлэг өгөөд байгаа юм гэж хэлээд ээжийг үсдээд, хөл, гар луу нь өшиглөөд зодохоор нь би голоор ороод салгах гэтэл намайг чи сууж бай би чамайг бас зодно шүү хол бай гэж хэлээд 2 хөлний шилбэ орчим өшиглөөд гараараа үсдэж бариад толгой орчим гараараа 4-5 удаа цохисон. Зүүн хөлний шилбэ орчим хөхөрсөн, зүүн шанааны дээд хэсэгт хөхрөлт үүссэн...”
...Би гэртээ ээж, аав, эмэгтэй дүүгийн хамт байсан. Ээж эрээн явна гэж эмээтэй утсаар ярьж байхыг аав сонсоод чи яахаараа Эрээн явдаг юм бэ, яах гэж явах гэж байгаа юм гэж уурлаж эхэлсэн. Тэгж байснаа Оюука миний хүү нааш ир гээд би яагаад ийм зүйл бодоогүй юм бэ гээд намайг буйдангийн урд суулгаад чи гадуур гарахгүй шүү, би чамд 25,000 төгрөг өгье, чи миний энэ цагийг зүүчих гэж хэлэхээр нь би үгүй, зүүмээргүй байна гэсэн чинь чи яахаараа зүүдэггүй юм бэ, гарыг чинь тасдана шүү гэж хэлсэн чинь ээж намайг өмөөрөөд аав руу хандан чиний наад цагийг яагаад зүүх ёстой юм бэ гэж хэлсэн чинь аав буйдан дээрээс босож ирээд ээжийг үсдэж аваад толгой руу нь цохиод, хөл орчим өшиглөөд байхаар нь би болиулах гээд дундуур нь ортол намайг үснээс зулгаагаад 2 хөл рүү хөлөөрөө өшиглөж байснаа намайг тавиад аав гал тогоо хэсэг рүү яваад шургуулганд байсан том хар заазуур бариад авахаар нь ээж бид 2 болиулах гээд аавтай зууралдаж байтал гаднаас том эгч Б.Борж ирээд аавын гарнаас заазуурыг аваад өөр тийш нь тависан. Тэр үед ээж цагдаа дуудсан байсан цагдаа нар хүрч ирээд аавыг аваад явсан...Зодож байсан зүйл байгаа, он cap өдрийг сайн санахгүй байна, гэрээс хөөж гаргадаг, хэл амаар доромжилдог, өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 43-44 дүгээр хуудас/
4.Гэрч Б.Б-н “..Би тус өдөр гадуур явж байгаад 15 цагийн үед яг сайн санахгүй байна, гэртээ ортол байшин дотор аав, ээж, дүү гурав хоорондоо муудалцаж байсан. Яг орох үед аав Б нь гэрийн зүүн урд талд байрлах гал тогооны шүүгээний дээд шургуулганаас хар бариултай том заазуур аваад бариад байж байхаар нь би аавын гарт байсан заазуурыг нааш нь аваад ир, юу болоод байгаа юм гэх үед аав гарт байсан заазуураа газар унагасан...Намайг 1 удаа зодоод цагдаад мэдэгдэж байсан...Аав аймаар агсан байдаг. Намайг харахаараа арай гайгүй, 2 эрэгтэй дүү, ээж гурвыг харахаараа маш догшин авиртай болдог...Гэмтэл учруулж байсан зүйл байхгүй, ээж, дүү нарыг зодохдоо ихэвчлэн үснээс нь зулгаах, хөл рүү нь өшиглөх, шилэн хүзүү орчим зоддог...
...Би 2024 оны 12 сарын 21-ний өдөр оройхон шиг санаж байна, гаднаас орж ирэхэд аав ээж хоёр хооронд муудалцаад аав согтуу гэрт байх гал зуухны шүүгээнээс заазуур авах гэж байгаад намайг орж ирэх үед доош нь унагаасан тэгэхээр нь би тэр заазуурыг нь авсан юм. Тухайн үед ээжийг үсдэж бас өшиглөсөн байсан, үс энэ тэр нь унасан харагдаж байсан. Маргааш нь буюу 2024 оны 12 сарын 22-ны өдөр ээжийг зодсон гэсэн, тэр асуудлыг бол би хараагүй, манай дүү Б.О байсан гэсэн. Сүүлийн 2-3 жил архины хамааралтай болсон, ээжийг байнга зоддог болсон гэх мэдүүлэг /хх-ийн 47, 86-87 дугаар хуудас/
5.Аюулын зэргийн үнэлгээ нийлбэр 5 оноо, дунд ..” тэмдэглэл /хх-ийн 25-30 дугаар хуудас/
6.Гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн сангийн лавлагаа, мэдээлэл / хх-ийн 36-39 дүгээр хуудас/
7.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 49-58 дугаар хуудас/
8. Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шинчээчийн “1.Б.А-ийн биед толгойн орой хэсгийн үсний халцрал, баруун гуяны хэсэг, баруун өвдөгний гадна хажуу хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулаагүй тул хүний биед учир хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/
9. Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай шинчээчийн “1.Б.О биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
10. Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ЗШ/179, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/161, 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ЗШ/18 дугаартай шүүхийн шийтгэвэрүүд, /хх-ийн 73-75, 93-98 дугаар хуудас/
11.Хохирогч Б.А-ийн “...Би Б сумын 4-р багт нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. Би нөхөр Ч.Бтай 2000 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2003 онд гэрлэлтээ батлуулж албан ёсны гэр бүл болсон. Бид хоёр 4 настай охин Б.А, 12 настай хүү Б.О, 17 настай хүү Б.Ө нарын хамтаар амьдардаг. Том охин Б.Бтусдаа гарч манайхтай нэг хашаанд амьдардаг юм . Манай нөхөр Ч.Б нь надтай суусан цагаасаа хойш л миний эрх чөлөөнд халддаг, ер нь олон жил намайг дарамталж зодож амьдарч байгаа. Ч.Б нь Б сумын Онцгой байдлын хэлтэст гал сөнөөгчөөр ажиллаж байгаад 2022 онд тэтгэвэртээ гарсан. Ажиллаж байх үедээ намайг байнга л айлгаж дарамталдаг байсан, би тухайн үедээ цагдаад хэлбэл ажил төрөлгүй болчих юм болов уу гэж бодоод огт цагдаад ханддаггүй байсан. Сүүлийн үед тэтгэвэртээ гарснаас хойш өдөр болгон шахуу архи ууж, намайг хэл амаар доромжилж, миний эрх чөлөөнд халддаг болсон. Миний санаж байгаагаар 2024 оны 06 дугаар сард манай нөхөр Ч.Б гадуур архи ууж явж байгаад гэрт ирж намайг янхан, гичий банзал гах мэтээр хэл амаар доромжилж намайг зодсон. Ч.Б намайг зодохыг манай том охин Б.Бсонсоод гэрт орж ирээд аавыгаа та болиоч гэж хэлтэл том охиныг минь үсдэж унагаад зодсон. Манай охин гарч гүйгээд тухайн үед цагдаа дуудаж байсан. Тухайн үедээ эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй, ил хөхрөл няцрал харагдахгүй байсан үсдэж газарт унагааж толгой руу цохисон. Энэ асуудалд шүүхээр 30 хоног баривчлах шийтгэл хүлээсэн. Үүний дараа Ч.Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож цагдаагийн байгууллагад шалгагдаад шүүхээр орсон. 2024 оны 12 сарын сарын эхээр шүүхээс прокурор давж заалдсан гэсэн бичиг авсан байсан. Энэ бичгийг авснаас хойш байнга л архи ууж, чи муу пяздаа хэл ам гаргасан гэж намайг хэлдэг байсан.
2024 оны 12 сарын 21-ний өдөр гадуур архи ууж явж байгаад гэрт ирээд чи муу хэл ам гаргаж байж прокурор давж заалдсан гэж хэлээд намайг үсдэж унагаад толгой руу гараараа цохиж хөл рүү өшиглөж зодсон. Тухайн үед гэрт манай 12 настай хүү, 4 настай охин байсан. Манай 12 настай хүү Оюунболд намайг хамгаалж дундуур ороход газарт түлхэж унагаасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зүүлгэсэн цагийг чамд зүүлгэнэ гэж хүртэл заналхийлсэн. Ч.Б хүү бид хоёрыг зодоод гал тогооны шүүгээнээс хутга авах гэж байхад манай том охин Б.Бгаднаас орж ирэх таарч шүүгээнд байсан заазуурыг авч гарсан. Тухайн өдөр би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, эмнэлгийн байгууллагад үзүүлээд эмнэлгээс өгсөн яаралтай тусламжийн хуудсыг цагдаад өгч дүгнэлт гаргуулсан. Үүний дараа маргааш нь буюу 2024 оны 12 сарын 22-ны 13:00 цагийн үед санаж байна согтуу гэрт ирээд чи муу яасан их цагдаад дуудлага өгдөг юм, цагдаа нар яахаараа чамд үйлчилдэг юм гэж хэлээд дахиж миний толгой тархи руу цохиж зодсон. Мөн энэ үед гэрт миний 12 настай хүү Б.О, настай охин Б.А нар байсан. Ч.Б ер нь л байнгын айлгаж сүрдүүлж биднийг дарамтад байлгадаг, сая хүртэл залгаад чи муу цагдаа дээр юу хийж яваа юм цагдаа яахаар чамаас байцаалт авдаг юм, чи хэдэн удаа байцаалт өгдөг юм, гичий янхан гэж хэл амаар доромжилж байна...Би энэ хүнд байнга дарамтуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаадаа маш их гомдолтой байна. Сүүлд цагдаад дуудлага өгсөнөөс хойш намайг цохиж зодохгүй мөртлөө байнга хэл амаар доромжлох болсон. Надад Ч.Баас нэхэмжлэх зүйл байхгүй...”мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/
12.Насанд хүрээгүй хохирогч Б.О “..Манай аав Ч.Б 2024 оны 12 сарын 21-ний өдөр ойролцоогоор 15-16 цагийн орчим байх ээж эрээн /хятад улс/ явна гээд эмээтэй утсаар ярьж байхад аав согтуу гэртээ хэвтэж байснаа гэнэтхэн чи яахаараа эрээн явдаг юм гээд дэрлэж байсан дэрэн доороосоо нэг юм аваад гэдэс рүү нь шидсэн, би юу байсныг нь сайн мэдэхгүй ямар ч байсан машин асаадаг юм байсан. Тэгээд босож ирээд үсдээд бас хөл гар луу нь өшиглөөд байсан, би дундуур нь орсон чинь намайг цаашаа бай гээд түлхсэн. Тэгээд бас маргааш нь өдөр 1 цаг болж байхад ээж бид хоёр угаалгын машинаар юм угаагаад байж байсан чинь аав гаднаас согтуу орж ирээд ээжид хандан чи яахаараа намайг цагдаад өгдөг юм гээд үсдэж татаад, толгой руу нь гараараа 4-5 удаа цохисон байх, тэгээд би бас ээжийгээ өмөөрсөн чинь цаашаа бай пизда минь гээд түлхээд унагасан... Би он cap өдрийг нь сайн санахгүй байна, 06 сарын сүүлээр байх бас согтуу орж ирээд ээжийг үсдэж зодоод, доогуур нь хөл энэ тэр лүү нь өшиглөсөн. Үсдэж толгой руу нь цохино, өшиглөнө ингэж л зоддог...Ер нь бол аав байнга архи ууж агсам тавьж ээжийг зоддог, дараа нь цагдаад хэлсэн гээд агсам тавиад байдаг болохоор ихэнхийг нь хэлэхгүй өнгөрөөдөг.” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/
13.Хохирогч Б.А-ийн тус шүүхэд хандаж, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бичсэн “Би гомдолгүй” гэх хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүгдэгч Ч.Бад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч Б.А, насанд хүрээгүй хохирогч Б.О нарын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б-н мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн сангийн лавлагаа, мэдээлэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шинчээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай шинчээчийн дүгнэлт, Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ЗШ/179, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/161, 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ЗШ/18 дугаартай шүүхийн шийтгэврүүд, шүүгдэгч Ч.Бын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
-2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хаймгийн Б сумын 4 дүгээр баг Жын 5-504 тоотод байх гэртээ эхнэр Б.А-ийн толгой хэсэгт 2-3 удаа цохиж зодсон,
-2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.А-г хэл амаар доромжилж, толгой хэсэгт 1 удаа цохиж зодсон,
-2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.А-г үснээс нь зулгааж толгой хэсэгт 2-3 удаа цохиж, өвдөг хэсэгт өшиглөсөн,
-2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.А-г үснээс нь зулгааж, толгойны дагз хэсэгт 3-4 удаа гараараа цохисон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогдож, дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар дугаар зүйл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга...” гэж тодорхойлж, ...1.1 дэх заалтад “зодсон” бол гэж хуульчилжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэжээ.
Шүүгдэгч Ч.Б, хохирогч Б.А нар 2003 онд гэрлэлтээ батлуулсан, 24 жил хамт амьдарч дундаасаа 4 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.
Энэхүү зүйлд заасан “байнга зодсон” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгох бөгөөд ингэхдээ хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэрээр илэрч болдог байна.
Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хаймгийн Б сумын 4 дүгээр баг Жын 5-504 тоотод байх гэртээ эхнэр Б.А-ийн толгой хэсэгт 2-3 удаа цохиж зодсон,
-2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.А-г хэл амаар доромжилж, толгой хэсэгт 1 удаа цохиж зодсон,
-2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.А-г үснээс нь зулгааж толгой хэсэгт 2-3 удаа цохиж, өвдөг хэсэгт өшиглөсөн,
-2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.А-г үснээс нь зулгааж, толгойны дагз хэсэгт 3-4 удаа гараараа цохиж зодсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ч.Б нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, дээрх байдлаар хохирогчийн эсрэг тухай бүр хүч хэрэглэж зодсон үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон”
гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Хй овогт Ч-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйлийн хэтрүүлэн хэрэглэсэн хэрэглээ нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй байгааг дурьдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ийн биед шинжээчийн дүгнэлтээр хохирлын зэрэг тогтоогдоогүй боловч түүний эрүүл мэндэд толгойн орой хэсгийн үсний халцрал, баруун гуяны хэсэг, баруун өвдөгний хажуу хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон.
Хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...гомдолтой боловч нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлдэг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 10, 4 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцаад “...ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж бичсэн, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “...гомдолгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бад эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 7 сар 12 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” дүгнэлтийг,
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хувь хүний хувьд нийгмээс тусгаарлагдахаар хүн биш, төрийн байгууллагад ажиллаж байгаад 2022 онд тэтгэвэр тогтоолгосон, архи ууснаас гэр бүлийн маргаантай байсан, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан байдал, 5-22 насны 4 хүүхэдтэй, гэр бүлийн харилцаа хэвийн болсон, хохирогчийн гомдолгүй гэх хүсэлтүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялуудыг хуульд заасны дагуу тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус танилцуулж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан гэмт хэрэг, харин 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорин долдугаар бүлэгт заасан буюу өөр өөр бүлэгт заасан гэмт хэргүүд юм.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй тул энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч нь 43 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тэтгэвэрт, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй гэх хувийн байдал тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.
Шүүгдэгч Ч.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн гомдолгүй гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бад оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газар буюу Хаймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч Ч.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан ба Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бад оногдуулсан 1 жил 11 сар 13 хоногийн хорих ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдэж цагдан хоригдож байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хй овогт Ч-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Бад 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон өмнө нь тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 11 сар 13 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, хорих ял эдэлж дууссаны дараа зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бад оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газар буюу Хаймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг шүүгдэгчид хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарласугай.
6.Шүүгдэгч Ч.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Ч.Б нь тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 11 сар 13 хоногийн хорих ялаар шийтгэгдэж цагдан хоригдож байсныг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ