Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2022/00354/И |
Дугаар | 183/ШШ2022/01215 |
Огноо | 2022-04-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2022/01215
2022 оны 04 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2022/01215 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Д /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н холбогдох,
Дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э нар оролцож
нарийн бичгийн дарга А.А тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Д би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Г2021 оны 10 сарын 22-ны өдрийн 4-190/20376 дугаартай мэдэгдлийг хүлээн авч тус мэдэгдэлд ...үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026584 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш Махатма ганди 28 байрны 192 тоот хаягт байршилтай 94.55м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 147,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Иймд төлбөрийн нийт 352,097,950 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус газрын дансанд бүрэн төлөөгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх болохыг анхааруулъя гэснээс Ж.Д би 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан 2 дахь албадан дуудлага худалдаа хууль бусаар явагдсаныг мэдсэн. Учир нь иргэн Ж.Д би 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж 2020 оны 8 сарын 03-ны өдрийн 183/Ш32020/10913 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсэж улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гын Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан албадан дуудлага худалдаа буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32020/11018 дугаартай захирамжаар иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Уг хэрэг нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн хуралдаанаар хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаан 2021 оны 9 сарын 09-ний өдөр хуралдаж тогтоол гарсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид /шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч/ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, захирамж байсаар байтал түүнийг үл тоон, хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэлгүй хэт нэг талыг барин зориуд санаатайгаар 2 дахь дуудлага худалдааг явуулсан байна. Энэ талаар буюу хууль зөрчиж явуулсан албадан дуудлага худалдаа болон түүний үндсэн дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдлыг Шийдвэр гүйцэтгэх алба, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 04//2738 дугаартай албан бичгээр холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох үндэслэлгүй байна гэж хариуг өгсөн. Иргэн Ж.Д би энэхүү нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 183/Ш32021/15340 дугаартай захирамжаар ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн гэх холбогдох баримтыг хавсаргаагүй байна... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн гэх холбогдох баримт болох НШШГГазрын 2021-10-22-ны өдрийн 4-190/20376 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэлд хавсаргасан материалд дурдсан боловч нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй байх тул нотлох баримтыг хавсарган нэхэмжлэлээ дахин гаргаж байна. Иймд хууль бусаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан 2 дахь албадан дуудлага худалдаа болон түүний үндсэн дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2021 оны 11 сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан ч 2021 оны 12 сарын 07-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан байдаг. 2022 оны 01 сарын 10-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 7 сарын 24-ний өдөр гаргасан байдаг. Үнэлгээ тогтоогдсон эд хөрөнгийн 2 дахь дуудлага худалдаа 2020 оны 8 сарын 06-ны өдөр зарлагдсан байсан. 2020 оны 8 сарын 04-ний өдөр албадан дуудлага худалдаа буюу шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч 2020 оны 8 сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан. Захирамж гарсны дараа н.Чулуунчимэг шүүгчийн туслахад захирамж гарсан, захирамж явуулж өгөх хүсэлтийг тавьсан. Явуулж амжихгүй ч С.Гантөр шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэнэ, шийдвэр гүйцэтгэгч мэдсэн тохиолдолд дуудлага худалдаа түдгэлзэх талаар хариу шүүгчийн туслах хэлсэн байдаг. Үнэлгээ хүчингүй болгох маргаан 3 шатны шүүхээр яваад 2021 оны 09 сард Дээд шүүхийн тогтоол гарч түдгэлзүүлсэн хэрэг сэргээд ахлах шийдвэр гүйцэтгэгч Ггийн 2020 оны 8 сарын 07-ны өдрийн албан дуудлага худалдаа түдгэлзээгүй талаар мэдсэн. Нэгэнт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болдог. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Г, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад тамгын хэлтсийн албан бичгээр 2 захирамж 2020 оны 8 сарын 07-ны өдрийн 11 цагт ирсэн, тэр үед дуудлага худалдаа явагдсан хариу тайлбар өгдөг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн талаар шийдвэр гүйцэтгэгч Г мэдэж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдсноор шийдвэр гүйцэтгэгч өөрөө ахлах шийдвэр гүйцэтгэгчид энэ талаар мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эрх зүйн зохицуулалт байдаг. 2020 оны 8 сарын 07-ны өдөр энэ маргаан бүхий дуудлага худалдаа 3 дахь дуудлага худалдаагаар орсон. Эхний дуудлага худалдаа дууссаны дараа дараагийн дуудлага худалдаа явагдсан талаар тэмдэглэлд байдаггүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан байхад дуудлага худалдаа явагдсан нь хуульд нийцээгүй тул дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00298 дугаар захирамжаар Жадамбаагийн Дашдэмбэрэлээс нийт 351,907,950 төгрөгийг гаргуулж Дэвших финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19290755 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Ж.Дд удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх, зарлан дуудах мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ж.Дийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр авагч Дэвших финанс ББСБ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026584 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш Махатма Ганди гудамж 28 дугаар байрны 192 тоот хаягт байрлах эд хөрөнгийг төлбөр авагчийн хүсэлтээр 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19290755 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 2020 оны 3 сарын 25-ны өдрийн дотор төлбөрөө барагдуулах хугацаа өгсөн боловч заасан хугацаанд төлбөрийн барагдуулаагүй байх тул 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 190/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор 2020 оны 5 сарын 18- ний өдрийн дотор төлбөрөө сайн дураар барагдуулах хугацаа өгсөн боловч биелүүлээгүй тул 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4/18903 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэх тухай талуудад мэдэгдсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул Иргэний хэргийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6/316 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 175.047.000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгч Ж.Дд хөрөнгийг 175.047.000 төгрөгөөр үнэлсэн тухай 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-190/2363 тоот албан бичгээр мэдэгдсэн, төлбөр төлөгчид 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4-137/24276 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/5 дугаар тогтоолын хамт танилцуулж гардуулан өгсөн, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлахад худалдан борлогдоогүй тул 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 8/3 дугаар тогтоолыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4-190/27306 дугаар тоот албан бичгээр мэдэгдэж гардуулан өгсөн. Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 8 дугаар сарын 07-ний өдөр 10 цагт хуулийн дагуу зохион байгуулж, дуудлага худалдаагаар 147,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 3154 тоот албан бичгээр тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 183/Ш32020/11018 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгүүлсэн тухай 11 цагт бичиг хэргээр дамжуулан хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/02434 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2248 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00981 дугаар тогтоолоор тус тус төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21/190-01 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор дуудлага худалдааны ялагч Н.Ариунбаярт шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-190/21498, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-190/22284 тоот албан бичгүүд болон 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19290755/06 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар П.Утаатболорт сайн дураар чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, төлбөр төлөгчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дотор сайн дураар чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагт шударга өмчлөгч Н.Ариунбаярт хүлээлгэн өгсөн. Нийт 352.097.950 төгрөгөөс барьцаа хөрөнгө худалдан борлогдож 147.000.000 төгрөг төлөгдсөн, төлбөрийн үлдэгдэл 205.097.950 төгрөг байгаа бөгөөд одоог болтол сайн дураар шүүхийн шийдвэр биелүүлээгүй байна.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс 2021.11.19-ний өдрийн 04/2738 тоот мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.03-ны өдрийн 10913 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.06-ны өдрийн 11018 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.10.27-ны өдрийн 4-190/20376 тоот мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.07-ны өдрийн 15340 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2021.11.17-ны өдрийн 4-190/22784 тоот мэдэгдэл зэрэг баримтыг нотлох баримтаар,
Хавтаст хэрэгт хариуцагчаас 2019.06.10-ны өдрийн 599 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.10-ны өдрийн 7040 дугаартай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.13-ны өдрийн 298 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр, 2019.06.11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 19290755 дугаартай тогтоол, 2020.03.19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19290755 дугаартай тогтоол, 2020.03.19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.05.13-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 190/02 тоот тогтоол, 2020.05.13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.05.25-ны өдрийн 4/18903 тоот Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, 2020.06.02-ны өдрийн 20/14 тоот хүсэлт, 2020.06.03-ны өдрийн 6/316 тоот Шинжээч томилох тухай тогтоол болон холбогдох баримтууд, 2020.06.15-ны өдрийн 4-190/23363 тоот мэдэгдэл, 2020.06.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.06.22-ны өдрийн 7/5 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2020.06.26-ны өдрийн 4-137/24276 тоот мэдэгдэл, 2020.06.26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.07.10-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2020.07.21-ний өдрийн 8/03 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2020.07.23-ны өдрийн 4-190/27306 тоот мэдэгдэл, 2020.07.23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.08.07-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2020.08.07-ны өдрийн 3154 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.06-ны өдрийн 11018 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, Н.А 2020.08.20-ны өдрийн хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.11-ний өдрийн 2434 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 2248 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.09.09-ний өдрийн 981 дугаартай тогтоол, 2021.10.22-ны өдрийн 4-190/20376 тоот мэдэгдэл, банкны хуулга, Н.А 2021.10.25-ны өдрийн өргөдөл, 2021.10.25-ны өдрийн 21/190-01 тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2021.11.10-ны өдрийн 4-190/21498 тоот мэдэгдэл, 2021.11.17-ны өдрийн 4-190/22284 тоот мэдэгдэл, 2021.11.17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.11.25-ны өдрийн 4/815 тоот хариу мэдэгдэх хуудас, Н.А 2021.12.07-ны өдрийн өргөдөл, Д ХХК-ийн 2021.12.24-ний өдрийн 21/55 тоот хүсэлт, 2022.01.19-ний өдрийн мэдэгдэх хуудас, 2022.01.19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ж.Дийн 2022.01.21-ний өдрийн баталгаа гаргах тухай хүсэлт, С.Ариунаа, П.Утаатболор нарын баталгаа, Н.А 2022.01.24-ний өдрийн хүсэлт, Л.Нямдаваагийн 2022.01.26-ны өдрийн хүсэлт, 2022.01.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Д ХХК-ийн 2022.01.26-ны өдрийн 22/09 тоот албан бичиг, 2022.01.28-ны өдрийн 1-179/1888 тоот албан бичиг, 2022.01.27-ны өдрийн 22/02/02 дугаартай Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол, 2022.01.27-ны өдрийн 22/02/02 тоот Албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол, 2022.01.27-ны өдрийн 19290755/04 дугаартай Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол, 2022.01.27-ны өдрийн 19290755/05 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд гарган өгөв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш махатма ганди 28 дугаар байрны 192 тоот хаягт байршилтай, 94.55 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Д нь ... Үнэлгээ тогтоогдсон эд хөрөнгийн 2 дахь дуудлага худалдаа 2020 оны 8 сарын 06-ны өдөр зарлагдсан байсан. 2020 оны 8 сарын 04-ний өдөр албадан дуудлага худалдаа буюу шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч 2020 оны 8 сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан... Үнэлгээ хүчингүй болгох маргаан 3 шатны шүүхээр яваад 2021 оны 09 сард Улсын дээд шүүхийн тогтоол гарч түдгэлзүүлсэн хэрэг сэргээд ахлах шийдвэр гүйцэтгэгч Ггийн 2020 оны 8 сарын 07-ны өдрийн албан дуудлага худалдаа түдгэлзээгүй талаар мэдсэн.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн захирамж хүчин төгөлдөр болсон байхад 2020 оны 8 сарын 07-ны өдрийн 11 цагт 2 дахь дуудлага худалдаа явагдсан нь хуульд нийцээгүй тул дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарладаг.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ... Төлбөр төлөгч Ж.Дд хөрөнгийг 175,047,000 төгрөгөөр үнэлсэн тухай 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-190/2363 тоот албан бичгээр мэдэгдсэн, төлбөр төлөгчид 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4-137/24276 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/5 дугаар тогтоолын хамт танилцуулж гардуулан өгсөн, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлахад худалдан борлогдоогүй тул 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 8/3 дугаар тогтоолыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4-190/27306 дугаар тоот албан бичгээр мэдэгдэж гардуулан өгсөн. Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 8 дугаар сарын 07-ний өдөр 10 цагт хуулийн дагуу зохион байгуулж, дуудлага худалдаагаар 147,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00298 дугаар шийдвэрээр Ж.Дээс 350,000,000 төгрөгийг гаргуулж, Д ХХК-д олгохоор, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш хороолол, 28 дугаар байр, 192 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ж.Д мөн болохыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг бүрэн төлөгдөж дуусахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр, талууд үүргээ эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэхээр тус тус харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хэргийн 28-32 хуудас/
Төлбөр төлөгч буюу Ж.Д нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Д ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00298
шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2019/07040 дугаар шүүгчийн захирамж, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ГХ2019/00599 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус гарсан байна. /хэргийн 25-27 хуудас/
Дээрх шүүхийн шийдвэр, 183/ГХ2019/00599 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 12290755 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч Ж.Дийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026584 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш хороолол, 28 дугаар байр, 192 тоот байршилтай, 94.55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19290755 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 190/02 дугаар тогтоолоор хураажээ. /хэргийн 33-39 хуудас/
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч Ж.Дд хүргүүлснийг В.Баянмөнх хүлээн авч, үнийн саналаа 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутын дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна.
Улмаар үнийн саналыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй үндэслэлээр 192 тоот 3 өрөө орон сууцны үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлтийг төлбөр авагч Д ХХК хариуцагчид гаргажээ. /хэргийн 41 хуудас/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Файн Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь улсын бүртгэлийн Ү-2206026584 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш хороолол, 28 дугаар байр, 192 тоот хаягт байрлах 94.55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 175,047,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хэргийн 42-46 хуудас/
Файн Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026584 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Рапид харш хороолол, 28 дугаар байр, 192 тоот байршилтай, 94.55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 175,047,000 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгч Ж.Дд шуудангаар хүргүүлж, энэ талаар түүний 94118746 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсныг тэмдэглэн үлдээжээ. /хэргийн 47-48 хуудас/
Эд хөрөнгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7/5 дугаартай тогтоолоор тогтоож, энэ талаар төлбөр төлөгч Ж.Дд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4-137/24276 мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. /хэргийн 49-51 хуудас/
Анхны албадан дуудлага худалдаагаар маргаан бүхий эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт товлож, энэ талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Дд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4-190/27306 тоот мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн байна. /хэргийн 85-87 хуудас/
Энэ хугацаанд Ж.Д нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2020/10913 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2020/11018 дугаартай захирамжаар иргэний хэргийг түдгэлзүүлж, захирамжийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 3154 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.
Хариуцагч талаас уг албан бичгийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагт хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/02434 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2248 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00981 дугаар тогтоолоор тус тус төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21/190-01 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор дуудлага худалдааны ялагч Н.Ариунбаярт шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-190/21498, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-190/22284 тоот албан бичгүүд болон 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19290755/06 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар П.Утаатболорт сайн дураар чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, төлбөр төлөгчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дотор сайн дураар чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Н.Ариунбаярт хүлээлгэн өгсөн байна.
Нэхэмжлэгч Ж.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-190/22784 тоот албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсаныг мэдсэн гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарладаг.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд анхны албадан дуудлага худалдаа нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан боловч эд хөрөнгийг худалдан борлуулж чадаагүй. Ингээд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах товыг тогтсон. Энэ үед нэхэмжлэгч Ж.Д нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татсан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, зохигчийн хувьд маргааны нэг тал болж буй тохиолдолд шүүхээс тодруулж, лавлах бүрэн боломж хариуцагчид байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байхад хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй байна.
Иймд Ж.Дийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш махатма ганди 28 дугаар байрны 192 тоот хаягт байршилтай, 94.55 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуудж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О