| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/44 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Г |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/44
2025 08 07 2025/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Бсум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О
Улсын яллагч С.Г
Хохирогчийн өмгөөлөгч Л.Н /цахим/
Шүүгдэгч Г.Я нарыг оролцуулан Х аймгийн Бсум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Г-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-н Я-д холбогдох эрүүгийн 2540000.... дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “З” бариа заслын төвд бариа засалч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Х аймгийн Бсумын 2 дугаар баг 51-27 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо У хот Б дүүрэг, 13 дугаар хороолол, Н хотхон 95/5 дугаар байрны 113 тоотыг түрээслэн амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,Бовогт Г-нЯ. /РД:СЩ000000000/
Шүүгдэгч Г.Я нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Бсумын 1 дүгээр баг сургуулийн ойролцоо хохирогч Б.С-той маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, баруун чамархай хэсгийн үсний халзрал, баруун гарын 4 дүгээр хурууны хумсны бүрэн хугарал, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Я мэдүүлэхдээ: “2025 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 02 цагт болсон асуудал. Тухайн өдөр цагаан сарын баярын өдөр байсан тул шинэлээд явж байсан. 2 шил архи уусан. Анайз маань нилээн согтсон байсан, агсраад байсан юм. Тэгээд цаанаа байж бай гэхэд гараад явсан байсан. Бид гараад явсаныг мэдээгүй. Би түрүүлж гараад явж байтал “болиоч, тавиач” гэх орилох дуу гарсан. Тэгээд очоод маргаан, зодоон болж, хохирогч С намайг түрүүлж үсдсэн. Тавь гэхэд чамайг үсдэхэд яадаг юм, чи угаасаа урт үстэй юм байна ш дээ гээд тавихгүй байсан. Дахин тавь гэхэд тавихгүй, хажуунаас найз нь Сог боль гэж хэлсэн. Би Сог зөрүүлээд үсдэж, доош нь дарсан. Эхнэр хажуугаар орж ирээд нөхөр үсддэг хэн бэ гээд л бужигнасан. ...Би Сог баруун чамархай хэсэгт үсдсэн. Ядам хурууны хумсны хугарлын хувьд намайг үсдэж байхдаа хумсаа хуулсан байх гэж бодож байна. Би тухайн өдөр үсээ ороогоод боосон байсан юм. Хохирлыг би учруулсан, хохирол төлнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Цагдаа дээр очоод буруу ойлголцсон байна гэж учраа олоод уучлалт гуйгаад салцгаасан. Гэтэл хохирогч С гомдол гаргасан байсан...” гэв.
Эрүүгийн 2540000420034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хохирогч Б.С-н “Би 2025 оны 3 дугаар сарын 02-ны 22 цагийн үед танидаг эгч Анужинтай Пүүл караокед 1 орчим цаг дуулаад гарсан, гараад М баар ороод найз Б, М, Хүслэн, Батням, Б, А, О нартай таараалдаад тухайн үед баар хааж байсан болхоор бид нар О, М нарын машинд хуваагдаж суугаад Бсумын баруун хойд зах хэсэгт гэр хорооллын хашаануудын захад очиж зогсоод авсан архиа уух гэсэн чинь аяга байхгүй байхаар нь 24 цагийн дэлгүүр орж аяга авах гээд явах замд дунд сургуулийн урд зам дээр 1 эмэгтэй хүн сууж байхаар түр зогсоод Б машинаас буугаад юу хийж байгаа юм бэ? хүргээд өгөх үү хөлдлөө шдээ эсвэл цагдаа дуудаж өгөх үү гэж асуусан чинь нөгөө эмэгтэй хүн босохгүй байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад араас нь тэврээд өргөөд босгосон. Б гар утсаа ухаад цагдаа руу залгах гээд байж байх үед миний хажуугаар 1 эрэгтэй хүн зөрөөд “хэн юм, хэн нь юм” гэж хэлээд манай найз Оыг нүүр орчим цохиод авсан. Тэгээд сууж байсан эмэгтэй бид 2 нөгөө залууг цааш нь түлхээд холдуулаад та буруу ойлгоод байна энэ эгч өөрөө сууж байсан юм аа, бид нар цагдаа дуудах гэж байна гэсэн чинь чи юу гээд байгаа юм бэ гээд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдсэн намайг үсдээд байж байхад нь хажуунаас 1 нүдний шилтэй Т гэдэг эмэгтэй миний зүүн талаас үсдээд чи миний нөхрийг үсдлээ гэж хэлсэн. Бас миний баруун гуя орчим хөлөөрөө жийсэн араас манай найз М Со болио үсийг нь тавьчих гэхээр нь би үснээс гараа автал миний үсийг тавихгүй зулгаагаад байсан. М, Б нар салгаад намайг машинд суулгаад явах гэтэл машин араас балбаад, хаалга татаад байхаар нь би хаалгаа түгжээд суусан. О нөгөө хэдийгээ машинд суулгах гэж буусан. Би цонхоор харах үед Бын араас хөөгөөд байсан О болиулаад Быг машиндаа оруулаад хөдлөөд явсан. Би хөдлөөд явсны дараа үсээ боох гэтэл миний толгойны чамархай орчим халцарсан, баруун гарын хумс угаараа хугарсан цус гарсан байталтай байхаар нь би Бсумын нэгдсэн эмнэлэг орж үзүүлээд гарандаа боолт хийлгээж гарсан. Би 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажил цуглахаар цагдаад ирж өрөгдөл өгсөн. Толгойны баруун шанааны чамархай хэсгийн үс халцарсан, баруун гарын ядам хурууны хумс угаараа хугарсан, баруун хөлний гуя хэсэг хөхөрсөн байсан, эрүүний доод хөхөрсөн байсан, доод уруулын дотор хэсэг язарсан байсан.Я гэдэг залуу, түүний эхнэр Т нар учруулсан бусад цуг явж байсан хүмүүс миний биед халдсан зүйл байхгүй.
...Миний хохирлыг барагдуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би 5 сая төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13, 76 дугаар хуудас/
2.Хохирогч Б.С-н 2025 оны 06 сарын 27-ны өдөр өгсөн “...Миний толгойн тус газарЯ гэмтэл учруулсан, намайг үсдээд тэгээд цохьсон. Т нь намайг өшиглөх гэж байгаад өөрөө уначихсан. Би өшиглөх гэж байгаад өөрөө унасан гэж мэдүүлсэн буруу бичигдсэн байна. Би хэн гэмтэл учруулсаныг мэдэхгүй байна.Ятай ноцолдож байхад л учирсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 94 дүгээр хуудас/
3.Гэрч Н.Мын “2025 оны 03 дугаар сарын 03-ны 02 цаг 50 минутын үед би найз О, Б , Батням, С, А нартай Бцогцолбор сургуулын Б байрны урд төв замаар явж байхад замын хажууд хагас нүцгэн байдалтай эмэгтэй хүн байсан. Бид нар машины гэрлээ тусгаж зогсоогоод машинаас Б буугаад очиж уулзсан яг юу ярисныг би сайн мэдэхгүй машин дотор хоорондоо юм ярьж байсан. Би машин дотроосоо хараад сууж байх үед Бын хажуу талаасЯ гэх залуу шууд цохьсон. Бид нар бөөндөө машинаас буугаад салгах гэж очсон.Ятай хамт Чугаа гэдэг бас 1 танихгүй залуу байсан. Би Чугaa ахтай ахаа буруу ойлголцсон юм шиг байна, би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байгаа юм чинь найзуудаа салцгаая гэсэн чиньЯ гэх залуу үгийн зөрөөгүй шууд намайг 1 удаа баруун шанаанд гараараа алгадсан.Тэр үед Б.С намайг арагш татаад миний урдуур орох үедЯ гэх залуу С-н хацар орчим гараа зангидаж байгаад 1 удаа цохьсон, Б.С цохиулаад арагшлахдаа үснээс нь зулгаасан чиньЯ гэх залуу Б.Солонгыг мөн үсдээд өөрлүүгээ татсан. Тэгээд бүгд бужигналдаад эхэлсэн. Тэгээд би яг хэн хэн хоорондоо муудалцсаныг анзаараагүйЯ гэх залуугийн эхнэртэй “эгчээ би найзуудаа аваад явчихмаар байна, та нөхрөө аваад явчих” гээд хэлж байталЯ гэх залуу урдаас тулж ирээд хамар орчим 1 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би хамраа дараад машинруу очоод дээлээ тайлж байтал найзууд машинруугаа хүрээд ирсэн. Тэгээд тэр цаана Быг гурван залуу зодож байхаар нь бид нар бүгд бөөндөө очоод салгаад Быг аваад машиндаа сууцгаагаад хөдлөөд эмнэлэг орсон. ...Ялалт гэх залуу нүүр орчим 1 удаа гараараа цохьсон, үснээс зулгааж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23 дугаар хуудас/
4.Гэрч Х.Бын “...Би тухайн өдөр 10 жилийн ангийхантайгаа М баарны гадна зогсоол дээр уулзаад М, О хоёрын машинд хуваагдаж суугаад Бсумын баруун талын овоон дээр очиж зогсоод 1 ширхэг EDEN нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд уух гэтэл ундаа, аяга байхгүй гээд дэлгүүр орж аяга, ундаа авхаар болж бид нар хөдөлсөн. Бцогцолбор сургуулийн Б байрны урд засмал замын хажууд доогуураа нүцгэн шахуу эмэгтэй хүн уйлаад газар сууж байхаар нь бид нар машинаа зогсоогоод эхлээд би машинаас буугаад “яасан бэ эгчээ, гэрт нь хүргэж өгөх үү, эсвэл цагдаа дуудаж өгөх үү” гэж асуусан чинь тэр эмэгтэй “зүгээрээ би найзуудтайгаа муудалцаад явж байна хэрэггүй баярлалаа” гэж хариулсан. Тэгж байталЯ гэх залуу ирээд Оын шанаа орчим цохиод авсан. Тэгээд би очоод боль гээд цааш нь түлхээд болиулж байтал 2 эрэгтэй 2 эмэгтэй хүн ирээд надруу дайраад эхэлсэн. Бид нар учраа тайлбарласан, нөгөө уйлж байсан эмэгтэй бас юу болсныг тайлбарлаж өгсөн.Я нь тоохгүй бид нар луу дайраад байсан. Б.С нь Я гэх залууг болиулах гээд урдуур нь ортолЯ Б.С-н үснээс зулгаагаад өөрлүүгээ татаж байсан. Мөн тэнд байсан 2-3 эмэгтэй Б.Сруу дайраад байсан. Яг цохиж зодсоныг нь хараагүй, би тухайн үед бага зэрэг уучихсан байсан болхоор тэд нарт хандан чанга дуугаар та ингэж байхаар хүнээ тэнцүүлж байгаад зодолдчихуу гэж хэлсэн чинь намайгЯ, Чугаа 1 танихгүй 3 өшиглөж унагаад дээрээс өшиглөсөн. Тэр манай найзууд болиулаад машиндаа сууцгаагаад явцгаасан. Хөдлөх үед машин руу 1 нь өшиглөж байсан. ...Ялалт гэх залуу Б.Солонгыг үсдээд татаж байхыг харсан өөр хүн халдахыг хараагүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар хуудас/
5.Гэрч Г.Оын “2025 оны 03 дугаар сарын 03-ны 02 цагийн үед М, С, Б, А, Билгүүнээ нарын хамт Бцогцолбор сургуулийн Б байрны урд машинтай явж байхад замын хажуу талд 1 эмэгтэй хүн өвдгөө тэврээд газар сууж байсан. Бид нар машинаа зогсоогоод бууж очоод Б юу хийж байгаа юм бэ? гэрт чинь хүргэж өгөх үү, эсвэл цагдаа дуудаж өгөх үү гэж асуусан чинь тухайн эмэгтэй хэрэггүй та нар яв гэж хариулсан. Б.С машинаас бууж ирээд эмэгтэй хүн байж газар шалдан нүцгэн сууж болохгүй та доороосоо даарлаа шүүдээ гэж хэлсэн. Тэгээд би эргэж харсан чинь замын хойд талаас 4-5 хүн ирээдЯ гэх залуу миний зүүн шанаа орчим 1 удаа гараараа цохьсон. ...Намайг эргээд харах үед Б.СолонгыгЯ гэх залуу нэг эмэгтэй хоёр үснээс зулгаагаад үсдээд доош нь дарчихсан байсан. Б.С нь эмэгтэйг үснээс нь зулгаасан байсан. Би очижЯ гэх залууг салгасан. Би найзуудаа бөөгнүүлээд машинд суулгах гэж байтал Быг Чука гэх залуу араас нь хөөгөөд жийж унагаж байхаар нь бид нар бүгдээрээ очоод салгаад машиндаа суугаад хөдлөөд явсан. Миний машинд С, Б хоёр суусан байсан. Б.С нь миний хумс салаад унацан байна гэхээр нь би эмнэлэгт хүргэж өгсөн. Нэг эмэгтэй хүнЯ хоёр Б.С-н үснээс зулгааж байхыг харсан.Я бүгдийг нь цохиод яваад байсан. Б.С-той зууралдаж байсан яг тодорхой цохиж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
6.Гэрч М.А “... А01 цагийн үед гар утас нь дугараад гарахаар нь бид нар утсаар гадаа ярьж байгаа байх гэж бодоод удалгүй 5-10 минутын дараа араасЯ, Т, Батчулуун, М нарын хамт гараад харахад байхгүй байхаар нь явчихсан юм байна гэж бодоод замруу гарах гээд Бцогцолбор сургуулийн Б байрны баруун засмал замаар урагшаа алхаж байхад урд Аболь, тавь гэх зэргээр хашгираад байсан.Я, Батчулуун, М нар Т бид 2-ын хажуугаар гүйгээд явхаар нь Т бид хоёр араас гүйгээд очих үед С гэх эмэгтэйЯын үснээс зулгаасан байж байсан. Т салгах гээд очиж байсан. Би тэнд байсан хүмүүсийг салгах гээд байж байхад Хүслэн гэдэг залуу намайг боль гээд татаад би тэр зодоонд дахиж ойртоогүй. Эрэгтэй хүмүүс муудалцаад зогсож байх үед С гэх эмэгтэй шуудЯын үснээс зулгаагаад доош нь татаж байсан. Би болиулах гэсэн чинь дийлэхгүй байсан.Я С-н биед халдаж байхыг би хараагүй. С гэх эмэгтэйг Т чи миний нөхрийн үснээс зулгаагаад байна гэж хэлээд болиулах гээд араас татаж байсан, халдаж зодсон үйлдэл байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35 дугаар хуудас/
7.Гэрч Л.Б “...Би 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед тэр өдөр цагаан сарын баяр болж байсан болхоор найз Төгөлдөрийн гэрт А,Я, Т,А, М нарын хамт очиж шинэлэж байгаад 00 цагийн үедА, Т, М нартай гарахад А,Я нар байгаагүй гараад явсан байсан. Бид нар араас нь гараад Бцогцолбор сургуулийн Б байрны баруун талын засмал замын хажууд явж байхад зам дээр 2 машинтай нилээн олон залуучууд байсан. Тэр үед Т намайг тэр дундЯ байна уу хараач гэхээр нь би очоод харталЯ, зүс таньдаг дүү Бтой зууралдаад байж байхаар нь би очоод салгасан чинь Б танайЯ чинь намайг цохьчихлоо гэж байсан. Би Бд хандан ахын дүү найзуудаа аваад яв гэж хэлсэн чинь Б би явахгүй та нартай зодолдоно гэхээр нь би тэр дунд байсан Билгүүн гээд залууг чи найзуудаа аваад яв гэсэн чинь найзуудаа машиндаа суулгаад аваад хөдөлсөн. Намайг очих үед Бтой муудалцаж байсан очоод би өөрөө Бтой ноцолдоодЯыг анзаараагүй. Би сайн хараагүй би өөрөө хүнтэй муудалцаж байсан болхоор анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
8.Шүүгдэгч Г.Яын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2025 оны 3 дугаар сарын 02-ны орой эхнэр, найз А, дүүА, Батчулуун, М бид хэд Төгөлдөр гэдэг найзындаа очиж шинэлсэн. Тэгээд шинэлээд байж байтал манай Агэдэг найз нилээн согтсон байсан, тэгээд Агараад явчихсан байсан. Тэгээд бүгдээрээ харихаар болоод би ганцаараа хойд сургуулийн замаар алхаж байсан, тэгсэн чинь 3-н замын уулзвар дээр нэг эмэгтэй хүн орилоод байсан болиочээ гээд тэгээд Абайж магадгүй гэж бодоод би “хөөш та нар хэн юм бэ” гээд очсон чинь Б “чи хэн юм зайл” гээд байхаар нь би Быг түлхээд, тэгсэн чинь намайг заамдаж аваад тэгсэн найзууд нь ирээд салгах гээд бүгд шаваад зууралдаад байж байтал М, Батчулуун,А, манай эхнэр тэр хэд бүгдээрээ араас гүйж ирсэн. Ирээд салгаад намайг тавихаар нь та нар одоо яагаад байгаа юм бэ гээд хэлсэн тэгсэн чинь ар талых нь машинаас таньдаг дүү бууж ирээд хөөе ахаа та юу хийгээд байгаа юм бэ гэхээр нь танай найзууд чинь юу гээд байгаа юм бэ гэсэн та нар буруу ойлголцоод байгаа юм биш үү гээд эргээд харсан нэг эмэгтэй хүн үсдээд авсан. Хэн бэ яагаад байгаа юм бэ гэсэн чинь чамайг үсдэхээр яадаг юм чи угаасаа урт үстэй юм байна шүү дээ гэхээр нь би чамайг ч гэсэн үсдэхээр яадаг юм гээд үснээс нь татаад цаашаа түлхсэн. Тэгсэн миний үснээс тавихгүй, тэгсэн манай эхнэр ирээд чи миний нөхрийг үсддэг хэн бэ гээд цаашаа татаад салгасан. Тэгээд цаашаа манай эхнэртэй зууралдаад явсан. Тэгээд би үсээ янзалчихаад эргээд харсан чинь манай эхнэрийг чи юу юм гээд өшиглөж унагасан, тэгээд манай эхнэр босоод Б.Со руу дайрсан чинь нэг найз нь Сог боль боль гээд татаад аваад явсан. Тэгээд С машинд суучихсан байхад нь манай эхнэр дайраад байхаар ньА татаад болиулсан. Би Б.С гэдэг хүнийг бүр танихгүй. 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр л анх удаа харсан. Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны орой хохирогч нь намайг үсдэхээр нь үснээс нь татаад түлхсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 69 дүгээр хуудас/
9.Гэрч Э.Тгийн “Би 2025 оны 3 дугаар сарын 03-ны орой найз Төгөлдөрийн гэрт сууж байгаад бөөндөө гарахаар болоод тэгсэн Атүрүүлээд гарсан. Тэгээд араас нь манай нөхөрЯ гараад, тэгээд араас нь Батчулуун,А бид 3 гарсан. Тэгээд баахан хүмүүс замд шуугилдаад орилолдоод байсан, тэгээд Чукаг явуулаадЯ байна уу хардаа гэсэн чинь Чука байна гээд тэгээд Чука гүйгээд явчихсан. ТэгээдА бид 2 араас нь очсонЯ, С 2 үсдэлцээд байж байсан. Тэгээд би очоод манай нөхрийг үсддэг хэн бэ гээд үсдэх гэж байсан чинь гар хальтраад тэгээдЯыгА бид 2 татаж аваад байж байсан чинь С нь манай найзыг эмэгтэй хүн байж хар шөнө алцаганаад үхсэнээ хийж ганцаараа сууж байдаг юм гээд намайг өшиглөсөн. Тэгэхээр нь зөрүүлээд өшиглөх гэсэн чинь хүрээгүй хий өшиглөөд уначихсан. Тэгээд Батчулуун нөгөө залуучуудыг одоо явцгаа больё гээд тэгээд явцгаасан. Би С-н биед хохирол учруулаагүй, үсдэх гэсэн гар хальтраад үсдээгүй тэгээд өшиглөх гэсэн хүрээгүй өөрөө унаад өгсөн. С-н хөлөнд хэн гэмтэл учруулсныг нь сайн мэдэхгүй байна. Намайг харахад СЯыг үсдчихсэн байсан тэгээдЯ зөрүүлээд үсдсэн тэр үед л хохирол учирсан байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 97 дугаар хуудас/
10.Гэрч Г.Батнямын “Би Солонгыг хэнтэй муудаж байхыг нь бол хараагүй. Өөрөө болЯ намайг үсдсэн тэгээд миний үс хумс уначихлаа гэж байсан. ...Би Бын хойноос л хөөцөлдөөд явж байсан. Сог хүнтэй муудсаныг нь бол мэдээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 99 дүгээр хуудас/
11.Х аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Ж.А-ийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ХЭН-БОР0725/25 дугаартай шинжээчийн “1.Б.С-н биед баруун чамархай хэсгийн үсний халзрал, баруун гарын 4-р хурууны хумсны бүрэн хуулрал, баруун гуяны хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/
12.Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 57 дугаар хуудас/
13.Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 58 дугаар хуудас/
14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Яад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Я нь 2025 оны 3 дугаар сарын 03-ны 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Бсумын 1 дүгээр баг сургуулийн ойролцоо хохирогч Б.С-той маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, баруун чамархай хэсгийн үсний халзрал, баруун гарын 4 дүгээр хурууны хумсны бүрэн хугарал, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.
Шүүгдэгч Г.Яын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үүнтэй холбоотойгоор хоорондын үүссэн үл ойлголцлыг эв зүйгээр зохицуулж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-н биед баруун чамархай хэсгийн үсний халзрал, баруун гарын 4-р хурууны хумсны бүрэн хуулрал, баруун гуяны хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний хохирлыг барагдуулчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би 5 сая төгрөг нэхэмжилж байгаа...” гэж мэдүүлжээ. /хх-ийн 94 дүгээр хуудас/
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын яллагч: “...Хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авахад гарсан зардал болох 38,674 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгож өгнө үү...” гэх тайлбарыг гаргав.
Харин хохирогчийн өмгөөлөгч Л.Н-с хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 1 дүгээр зэрэглэлээр тогтоосныг хохирогч зөвшөөрсөн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулах, шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн тул ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлогын дундаж 1,794,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар зохицуулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооно.” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон Б.С-н сэтгэцэд учирсан хор уршгийг “нэгдүгээр” зэрэглэлээр тогтоосон бөгөөд хохирогч нь тухайн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурсан байна. /хх-н 57, 94-95 хуу/
Сэтгэцэд учирсан гэм хорын нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 мянган төгрөгөөр тогтоосон бөгөөд мөн хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.
Шүүхээс хохирогчид учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хамаарах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Г.Яаас гаргуулж хохирогч Б.Сд олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогчийн ажилгүй байсан хугацааны дундаж орлого 1,794,500 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхэд шинээр гаргасан ХААН банкны 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацааны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ын баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Учир нь: Хохирогч Б.С нь тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бөгөөд ааруул хийж зардаг, спортын шүүгчээр ажилладаг байсан гэх хохирогчийн өмгөөлөгчийн тайлбараас үзвэл хохирогч нь тогтмол орлогогүй, дээрх банкны хуулган дахь орлого нь хохирогчийн ирээдүйд олох орлогыг нотлох баримт баримт биш тул шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хохирогч Б.С нь энэ гэмт хэргийн улмаас 2025 онд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 38,674 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан байх тул шүүгдэгч Г.Яаас 38,674 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Г.Я нь 27 настай, “Зэнэ” бариа заслын төвд бариачаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдов.
Шүүхээс шүүгдэгч Г.Яад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан, хохирогчид хохирол төлөөгүй боловч төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон тал бүрээс нь харгалзан үзэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Я нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгний торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Яад тайлбарлав.
Шүүгдэгч Г.Я нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Яад урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.ШүүгдэгчБовогт Г-н Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчБовогт Г-нЯлалтад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Яад оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Я нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
5.Шүүгдэгч Г.Я нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Яаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулан хохирогч Боржигон овогт Батбаярын Сд олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн ажилгүй байсан хугацааны орлогын дундаж 1,794,500 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Яаас 38,674 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгосугай.
9.Шүүгдэгч Г.Яад урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ