Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/45

 

              2025        08          08                                           2025/ШЦТ/45

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О

Улсын яллагч С.Г

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ч-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-н А-д холбогдох эрүүгийн 25400000..... дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19... оны 4 дүгээр сарын 28ы өдөр Ө аймгийн Хүрмэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Б Уулын баяжуулах үйлдвэрийн Н  аж ахуй албанд сантехникийн засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Х аймгийн Б сумын 3 дугаар баг Д-н 8-800 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,Б овогт Т-н А. /РД:КЛ.........../

 

Шүүгдэгч Т.А нь 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Д-н8-800 тоотод байх гэртээ хохирогч Г.Ө-тэй маргалдаж улмаар түүний баруун нүдний орчим гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун хөмсөгний доод хэсгийн язарсан шарх, баруун нүдний алимын салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А “мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Эрүүгийн 254000...... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Г.Ө-н “...Би 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байхад Аманай нөхөр лүү утсаар яриад шартаж үхлээ гэж утсаар ярьсан юм билээ, манай нөхөр Б Хоёулаа А-ийн гэрлүү явж хатаасан борцоо авах уу, эсвэл чи яваад ирэх юм уу” гэсэн. Тэгээд л би гэрээсээ гарч дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Агар нэртэй apxи авч очоод Амараа, Хосоо бид 3 хувааж уусан. Аманай борц, тасдагч 2-ыг аваад гэрлүү хүргэж өгөөд ирье гээд гарсан, тэр хооронд би Хосоотой цай чаналцаад байж байсан. Аих удаагүй гаднаас 1 шил архи барьчихсан орж ирсэн. Бид нар цай болон авч ирсэн архиа ууж байхад Хосоо Танай нөхөр утсаа сунгуулчихаад мөнгө төгрөгөө өгөхгүй юм, чи төлөх ёстой биз дээ гэх зүйл хэлсэн. Би тэр хүн чинь төлөх байлгүй дээ, болохгүй бол би төлнө гэсэн. Тэр үед Амөнгө төгрөг ярилаа гэж эхнэр Хосоотой маргаж муудаж байснаа намайг зайл гээд миний барууны нүдний дээд талд гараараа 1 удаа цохиод газар унагаасан. Би яг тухайн үед цохиулаад толгой өвдөөд манарч байхад А намайг чирээд байшингаасаа гаргасан. Би тэрнээс хойш сайн мэдэхгүй байгаа, би гэрийнх нь гадаа жоохон сууж байгаад хувцсаа өмсөөд хашаанаас нь гарч Зулбаяр 2 дэлгүүр оржБаа гэдэг хүний утсаар охин Ө.А руу яриулсан. Би цагдаа дээр ирээд согтолтоо шалгуулчихаад эмнэлэг явсан. Тухайн үед нүд хөхөрсөн байсан, одоо харин толгой байнга өвдөж байгаа. Гомдолтой байна, би биеэ үзүүлж эмчлүүлсэн төлбөр мөнгө төгрөгөө нэхэмжилж байна, зодуулснаас хойш ажлаа хийхгүй байгаа болохоор цалин мөнгөө гаргуулмаар байна.

...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, харин өмнөх нэхэмжилж байсан зүйлсээ гаргуулан авмаар байна.

...Тэр үед намайг цохьчихоод гэрээсээ хөөхөөр нь та нар цохьчихоод гэрээсээ хөөгөөд байдаг нь яадаг юм гээд уурласан. Би куртикээ авъя гээд хаалгыг нь тогшсон. Би хашаа давж ороод овоолсон шороон дээр гулсаад зөөлөн унасан.гэх мэдүүлэг, /хх-ийн 6-7, 88, 97 дугаар хуудас/

2.Гэрч Д.Б-н “...Би 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр             Б сумын 3 дугаар багт байрлах Зулбаяр-2 нэртэй хүнсний дэлгүүрт ажлаа хийж байхад 10 цагийн үед орж ирээд манай дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй архи аваад гарсан. Харин өдөр 14 цагийн үед нэлээн согтуу орж ирсэн. Баруун нүд нь хөхөрч хавдсан байдалтай ганцаараа орж ирээд, би “та чинь яачаа вэ” гэхэд хойно хүн зодоодоо гэж хэлсэн. Би санаа зовоод найз Анхзаяа руу фэйсбүүк чатаар “Өлзий эгч хүнд зодуулаад нүд нь аймар болчихсон байна гэж чат бичсэн чинь “өө хөөрхий хэнд, согтуу явж байна уу гэж хариу ирсэн. Тэгээд Өлзийхишиг эгч дэлгүүрээс гараад явсан. Хөхөрч хавдаад хамар дээр нь халцархай байсан, би өөр зүйл анзаараагүй.гэх мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/

3.Насанд хүрээгүй гэрч Т.М-н “...Би тэр өдөр хэрд гэрээсээ гараад Аахын гэр лүү очсон чинь манай ээж Г.Ө согтуу хашаан дотор ганцаараа цамц нь урагдсан, нүд нь бомбойчихсон уйлаад сууж байсан, би Аахын байшингийн хаалгыг тогшсон чинь тавихгүй байсан, ээжийг явъя гэхэд явахгүй, Аах чинь намайг зодсон гэж хэлээд уйлаад байхаар нь орхиод гэрлүүгээ явсан. Би хэн байсныг мэдэхгүй, хөшиг нь хаалттай хүмүүс дуугараад байсан.гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/

4.Насанд хүрээгүй гэрчА.Т-н “...Манай гэрт ээж, аав, манай ангийн Мандуул гэх хүүхдийн ээжӨгэх хүмүүс архи ууж байхаар нь би гадаа ганцаараа хашаандаа хөлбөмбөг тоглож байгаад гэртээ ус уухаар ороход тэр гурав хоорондоо муудаад байсан. Тэгээд аавӨгэх эгчтэй би сайн хараагүй манай аав тэр эгчийг цохьсон гэж харсан. Тэгтэл ээж над дээр ирээд наад эгчийгээ гэрт нь хүргээд өгчих гээд тэгээд би хүргээд өгөх гэж байтал би эндээс өөрөө явчихъя миний дүү гэртээ харь гэж хэлсэн. Би буцаж гэртээ ороод хаалга түгжээд гэр лүү гээ ороод цонхоор хараад байж байталӨгэх эгч манай гэрийн хашааны урдуур даваад ороод ирсэн. Хашаа балбаж цохьсон зүйл байхгүй. Хашаагаар орж ирээд манай хашаанд орилоод байхаар нь би хөшгөө хаасан. Тэгээд би 10-15 минутын дараа цонхоороо дахиж хартал манай хашаанд байдаг овоолттой шороон дээрӨгэх эгч хэвтэж байсан. Овоолсон шороон дээр унаж байхыг би сайн харж чадаагүй. Тэгээд байж байтал манай хашаанаасӨэгчийн хүүхэд нь ирээд аваад явсан. Би Өлзийхишиг эгчийг Д-ндэлгүүрийн тийшээ хүргэж өгчихөөд гэрлүү ороход аав унтаж байсан. ...Өлзий эгч хаалга балбаагүй шууд орж ирсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 101 дүгээр хуудас/

5.Гэрч Б.Х-ын “...Манай нөхөр архиа ууж дуусчихаад та одоо гэрлүүгээ харьж амар гээд хүүгээрээ гаргуулсан тэгсэн чинь хашааны хаалга түгжчихсэн байсан чинь хашаа давж орж ирээд манай нөхрийг гэрээсээ хөөлөө гээд маргалдаад тэгээд манай нөхөр цохьчихсон. Өлзийхишиг нь манай хашааны хаалгыг балбаагүй шууд орж ирээд гэрийн хаалга чанга тогшсон. Би оочсон талаар нь хараагүй ээ. Манай нөхөр А цохиж гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 103 дугаар хуудас/

6.Х аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ХЭН-БОР0725/034 дугаартай шинжээчийн 1.Г.Ө-н биед баруун хөмсөгний доод хэсгийн язарсан шарх, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун хацар хэсэг, хамарын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт   /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

7.Шинжээч Ж.А-ийн “...Г.Ө-н биед дүгнэлтээр хохирогчийн баруун хөмсөгний доод хэсгийн язарсан шарх, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун хацар хэсэг, хамарын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтооогдсон. Уг гэмтэл нь явганаас унаж бэртсэнээс үүсэх боломжгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...Хохирогч Г.Өт 18 хоногийн дараа биеэр үзлэг хийхэд дээрх гэмтлүүд арилаагүй байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хагацаагаар саринуулж байгаа учраас хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байна. Уг гэмтэл нь хэрэг гарсан өдөр үүсэх боломжтой...гэх мэдүүлэг, /хх-ийн 62, 99 дүгээр хуудас/

8.Х аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамир, Д.Намуунтөгс, Б.Чанцалдулам нарын 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ХЭН0525/002 дугаартай шинжээчийн 1.Х аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХЭН-БОР0725/034 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Г.Ө-н биед тархи доргилт, баруун хөмсөгний доод хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн хажуу хэсэгт зулгаралт, духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт   /хх-ийн 108-111 дүгээр хуудас/

9.Шинжээч Д.Н-н “...Шинжээчийн дүгнэлтийг шинжээч эмч Б.Чанцалдулам, Ц.Тунгалагтамир нарын хамт бүрэлдэхүүнтэй гаргасан. Г.Ө-н эмнэлгийн холбогдох баримтад 2025 оны 04 дүгээр сарын        11-ний өдрийн Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт авахуулсан компьютер томографийн шинжилгээний хариу, СД бичлэгийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэргэшсэн шинжээч эмч, дүрс оношилгооны эмч С.Ч-ээр уншуулсан. Энэ хоёр холбогдох эмнэлгийн бичиг баримтад хамрын ясны хугаралгүй гэсэн байсан. Тиймээс хамрын хугаралыг дүгнэлтэд тусгаагүй. Эмнэлэгийн бичиг баримтад ирүүлсэн толгойн рентген зургийн тайлбарт хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэсэн оноштой. Толгойн компьютер томографийн шинжилгээнд хамар ясны хугаралгүй, хамрын таславчны хуучин мурийлттай гэх онштой байсан. Бид рентген зургаар бус илүү нарийвчлан гаргасан толгойн компьютер томографийн шинжилгээнд үндэслэж дугнэлт гаргасан...гэх мэдүүлэг, /хх-ийн 117-118 дугаар хуудас/

10.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцал бэхжүүлэн авсан гэрэл зургууд /хх-ийн 63-66 дугаар хуудас/

11.Драгер багажаар шүүгдэгч Т.А, гэрч Б.Х, хохирогч Г.Ө нарын согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 27-32 дугаар хуудас/

12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Х аймгийн Б сумын 3 дугаар баг, Д-н8-800 тоотод байх гэртээ хохирогч Г.Ө-тэймаргалдаж улмаар түүний баруун нүдний орчим гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун хөмсөгний доод хэсгийн язарсан шарх, баруун нүдний алимын салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна. 

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгчБ овогт Т-н Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үүнтэй холбоотойгоор хоорондын үүссэн асуудлыг эв зүйгээр зохицуулж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Хохирлын талаар:  

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ө-н биед баруун хөмсөгний доод хэсгийн язарсан шарх, баруун нүдний алимын салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Гомдолтой байна, би биеэ үзүүлж эмчлүүлсэн төлбөр мөнгө төгрөгөө нэхэмжилж байна, зодуулснаас хойш ажлаа хийгүй байгаа болохоор цалин мөнгөө гаргуулмаар байна. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэж мэдүүлжээ. /хх-ийн 6-7, 88 дугаар хуудас/

 

Хохирогч нь  өөрт учирсан хохиролтойгоо холбогдуулан акт олгосон эмчийн магадлагаа (хх-ийн 70-72 хуу), Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт томографкийн шинжилгээний 120,000 төгрөгний төлбөрийн баримт, эмийн бүтээгдэхүүн авсан 26,300 төгрөгийн төлбөрийн баримт, шатахууны 70,000 төгрөгийн баримт, нийт 216,300 төгрөгний 4 ширхэг и-баримт (хх-ийн 73 хуу), цалин хөлсний тодорхойлолт (хх-ийн 74 хуу)  зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад гаргасан байна.

 

Шүүгдэгч Т.А нь хохирогчид наадмын дараа 450,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан боловч холбогдох баримтыг хэрэгт хавсаргаагүй, шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд шүүгдэгч Т.Агөөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн баримтын хүрээнд нэхэмжилсэн 216,300 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Өт олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь хохирол төлөхөөр завсарлага авсан.

 

Хохирогч Г.Ө нь энэ гэмт хэргийн улмаас 2025 онд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 140,007 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна.

           Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан.

 

Шүүгдэгч Т.А нь 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 14:30 цагт Эрүүл мэндийн даатгалын санд 140,007 төгрөг төлсөн болох нь ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар, хохирогч Г.Ө-н ХААН банкны 532705..... тоот дансанд 216,500 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүхээс хохирогч Г.Ө-тэйутсаар холбогдон тодруулсан баримт зэргээр давхар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

 

Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Т.А нь 42 настай, Б Уулын баяжуулах үйлдвэрийн Н аж ахуй албанд сантехникийн засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдов.

 

Шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуугаар, хохирогчийн биед хөнгөн хохирол  учруулсан, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцон, тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Ад тайлбарлав.

 

           Шүүгдэгч Т.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Ад урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.ШүүгдэгчБ овогт Т-н Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчБ овогт Т-н А-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан 450,000 төгрөгийн  торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.  

5.Шүүгдэгч Т.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Т.Ад урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ