Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2022/00775

 

 

 

 

 

2022 05 30 142/ШШ2022/00775

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум,*******, ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: *******, *******/,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,******* тоотод оршин суух ******* /регистрийн дугаар: *******, /,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум,*******, , /регистрийн дугаар: / нар,

Нэхэмжлэлийн шаардлага: 17,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Эрдэнэсувд,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 03 сард уулзаж Орхон аймаг, Баян-Өндөр сум,*******, тоот орон сууцыг 1 мкв-г нь 1.450.000 төгрөгөөр тооцож, 60.320.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, байрны урьдчилгаа төлбөрт 17.800.000 төгрөгийг 2017 оны 03 сарын 20-ноос 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд цувуулж төлсөн. Соронзонбат нь надад худалдсан байраа гэдэг хүнд давхар худалдсан байсныг мэдэлгүй би уг байранд амьдарсаар ирсэн. нь миний амьдарч байгаа байрны өмчлөгчөөр бүртгүүлж, байрны өмчлөгч нь болсон ба байраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Улмаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ дугаартай шийдвэрээр одоо миний амьдарч байгаа "Оргил-Эко" хотхоны 15-8-1 дүгээр байрны 7 тоотоос манайхыг албан нүүлгүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 17,800,000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дансны хуулгын хувьд гэх хүний данс руу шилжүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй, 1 дансаар л харилцаж байсан. Гүйлгээний утган дээр тодорхой бичсэн зүйл байхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. гэх хүнээс их хэмжээний санхүүжилт аваад эхлээд амаар тохирч гэрээ хийгээд 2017 онд байрандаа орсон, 2020 он хүртэл 5 жил буюу 57 сар тухайн орон сууцанд амьдарч байсан. Эхлээд аман гэрээ байгуулаад, уулзаад гэрээгээ байгуулъя гэсэн, 2019 оноос хойш мөнгө төлсөнгүй гээд гэрээ байгуулсан. Уншиж танилцаад авчирч өгнө гэсэн ч өгөөгүй. Шүүхэд гаргаж өгөхгүй байсан ч өнөөдрийн хуралдаан дээр гаргаж өгч байна. Амьдарч байх хугацаанд нь 25,650,000 төгрөгийн түрээсийн зардал гаргахаар хэмжээнд амьдарч байна. Гэрээний үүргээ гүйцэтгэдэггүй. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр гарсан, үндэслэх хэсэгт хх-8 дугаар тал 2017 оноос хойш амьдарч байгаа нь тогтоогдсон. Шүүх энэ той, нь ямар нэгэн харилцаа үүсгээгүй нь хэлцэл, гэрээ аман байдлаар хийгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ид гэрчилгээ гаргуулж өгсөн. 2 жилд нь мөнгө төлөөд үлдсэн 2 жилийн төлбөрийг төлөөгүй. 17,000,000 төгрөгийн төлөлт хийгээд 42,000,000 төгрөгийг төлөөгүй учир хөрөнгө оруулагч ид гэрчилгээг шилжүүлж өгсөн. 500,000, 400,000, 320,000 төгрөг гэх мэт бага багаар төлж ашиггүй байдалд оруулж байсан учир ид шилжүүлсэн. Тухайн үед санхүүгийн программтай компьютерийн процессор эвдэрсэн тул гэрээний драфт гаргах боломжгүй байсан. Амаар хэлцэл байгуулагдсан. Яг энэ гэрээний драфтын дагуу гэрээ байгуулсан. 100 хувь төлөх ёстой, тэгж байж гэрчилгээг олгоно гэсэн байсан. Гэрээний 3.3 дугаар заалтад 7 хоногт үлдэгдлээ төлөөгүй бол 0.5 хувь алданги тооцно гэсэн байна.Тиймээс нэхэмжлэгчийн нэхэж байгаа мөнгө бол тухайн орон сууцанд амьдарч байсан түрээсийн төлбөрт тооцогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамжинд 296,950 төгрөг төлсөн баримт /хх-3-4/, ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ дугаартай шийдвэр /хх-6-8/, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-9-12/, ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-30-44/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан ын хүсэлт, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-20/, 01/02 дугаартай -аас олгосон итгэмжлэл /хх-55/, 621 дугаартай итгэмжлэл /хх-57/, -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-58/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 17,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 03 сард уулзаж Орхон аймаг, Баян-Өндөр сум,*******, тоот орон сууцыг 1 мкв-г нь 1,450,000 төгрөгөөр тооцож, 60,320,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, байрны урьдчилгаа төлбөрт 17,800,000 төгрөгийг 2017 оны 03 сарын 20-ноос 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд цувуулж төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч манай компанийн барьсан барилгад одоогоор 4 жил гаран амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч 2017 оны 03 сард Орхон аймаг, Баян-Өндөр сум,*******, тоот орон сууцыг 1 мкв-г нь 1,450,000 төгрөгөөр тооцож, 60,320,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж байрны урьдчилгаа төлбөрт 17,800,000 төгрөгийг 2017 оны 03 сарын 20-ноос 2019 оны 01 дүгээр сарын 07-ны хооронд төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна.

Гэвч хариуцагч ХХК нь нэхэмжлэгчид худалдсан байраа гэдэг хүнтэй 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж давхар худалдсан байх ба нэхэмжлэгч энэ талаар мэдээгүй уг байранд амьдарсаар ирсэн байна.

Хариуцагчийн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь Орхон аймаг, Баян-Өндөр сум,*******, тоот орон сууцыг байрны өмчлөгчөөр бүртгүүлж, байрны өмчлөгч нь болсон ба байраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг тус орон сууцнаас албадан нүүлгүүлэхээр шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийдвэр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан ийн хүсэлт, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай ХХК Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт,улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч энэ талаар 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ид гэрчилгээ гаргуулж өгсөн. 2 жилд нь мөнгө төлөөд үлдсэн 2 жилийн төлбөрийг төлөөгүй. 17,000,000 төгрөгийн төлөлт хийгээд 42,000,000 төгрөгийг төлөөгүй учир хөрөнгө оруулагч ид гэрчилгээг шилжүүлж өгсөн. 500,000, 400,000, 320,000 төгрөг гэх мэт бага багаар төлж ашиггүй байдалд оруулж байсан учир ид шилжүүлсэн. Түүнчлэн хариуцагч тухайн үед санхүүгийн программтай компьютерийн процессор эвдэрсэн тул гэрээний драфт гаргах боломжгүй байсан. Амаар байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч төлбөрөө 100 хувь төлөх ёстой, тэгж байж гэрчилгээг олгоно гэсэн байсан. Гэрээний 3.3 дугаар заалтад 7 хоногт үлдэгдлээ төлөөгүй бол 0.5 хувь алданги тооцно гэсэн байгаа. Нэхэмжлэгч 2017 онд байрандаа орсон, 2020 он хүртэл 5 жил буюу 57 сар тухайн орон сууцанд амьдарч 25,650,000 төгрөгийн түрээсийн зардал гаргасан нэхэмжлэгчийн нэхэж байгаа мөнгө бол тухайн орон сууцанд амьдарч байсан түрээсийн төлбөрт тооцогдоно гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хх 9-12 дугаар талд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. хх 9 дүгээр хуудасны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн баримт, хх 6 дугаар тал 2017 оны 6 дугаар сарын 19-ний болон хх 10 дугаар талд 2017 оны 06 дугаар сарын 09, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2 баримт мөн тамга тэмдэггүй, хх 12 дугаар тал 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэсэн баримтууд нь тамга тэмдэг дарагдаагүй байх тул нотлох баримтаас хасч өгнө үү гэсэн ба дансны хуулгын хувьд Буянжаргалын Билгээ гэх хүний данс руу шилжүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй, 1 дансаар л харилцаж байсан, гүйлгээний утган дээр тодорхой бичсэн зүйл байхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардлага хангахгүй байгаа тул нотлох баримтаас хасуулъя гэсэн 4 баримтын тухайд хариуцагч -ийн нэрээр хариуцагч нар мөнгийг хүлээж авах үедээ гарын үсгээ зурсан боловч тамга дарагдаагүй байгаа боловч 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1,000,000 төгрөгийн баримтыг авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Түүнчлэн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 1,320,000 төгрөгийн баримт мөн компанийн тамга дараагүй, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 6,000,000 төгрөгийн баримт тамгатай, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийн баримтад мөн тамга дараагүй, 4 удаа мөнгө хүлээж авсан ч санхүүгийн тамгаа дараагүй боловч дээрх мөнгүүдийг шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар батлагдаж байна.

Хариуцагч нь тухайн үед өр төлбөртэй байдлын улмаас төлбөрийг өөрийн дансаар хүлээн авахгүй байсан байх ба нэхэмжлэгч хариуцагчийн өөрийнх нь хэлсэн гэх хүний тоот данс руу гүйлгээний утган дээр гэж бичин амаар хийгдсэн хэлцлийн дагуу, талууд харилцан хүлээн зөвшөөрч төлбөр тооцоог хийж байсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заааснаар амаар байгуулсан боловч энэ нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй, энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Ийнхүү Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч нарын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч болон ХХК-наас 17,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч болон ХХК-наас 246,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН