Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/47

 

      2025          08          08                                      2025/ШЦТ/47

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Бсум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О

Улсын яллагч С.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц

Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан Х аймгийн Бсум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Г-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Р-н Э-д холбогдох эрүүгийн 25400000...... дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Х аймгийн Х суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Х аймгийн            Бсумын 4 дүгээр баг Д-н 6-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Сэлэнгэ аймгийн шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1-т зааснаар 40,000 төгрөгөөр торгох ял,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1, 137.2, 239.3-т зааснаар 4 жил хорих ял,

-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийнхуулийн тусгай ангийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 cap хорих ял,

-Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 cap хорих ял,

- Х аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дахь хэсэгт зааснаар 6 жил жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, Б овогт Р-н Э. /РД:СЭ0000/

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Э нь Х аймгийн Бсум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ЗШ/98 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Х аймгийн Бсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 99-51 ХЭА улсын дугаартай Хюньдай соната загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 25400000......дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/

2. Зөрчил илрүүлсэн тухай илтгэх хуудас /хх-ийн 3 дугаар хуудас/

3. Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 17 дугаар хуудас/

4. Х аймгийн Бсум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ЗШ/98 дугаартай шийтгэвэр /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

5.ГэрчБ.Хын “Би тэр өдөр тус сумын 4 багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаад сумын төв рүү орж ирж байгаа тээврийн хэрэгсэл шалгаж байгаад 99-51 ХЭА улсын дугаартай хар өнгийн “Соната 7 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч нь болох Р.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхаар нь цагдаагийн хэлтсийн жижүүр дээр авчирч Д.Н-д ар гэрт нь хүлээлгэж өгөх, өгөхийн өмнө согтуурлыг нь шалгаарай гэж хэлээд явсан. Харин Р.Э нь драгер үлээхээс татгалзаад согтуурлаа шалгуулаагүй гэсэн. Р.Э надтай таарах үедээ бол нилээн согтуу байсан.гэх мэдүүлэг, /хх-ийн 7 дугаар хуудас/

6.Гэрч Д.Нямдоржийн “Би 2025 оны 6 сарын 10-ны орой цагдаагийн хэлтсийн жижүүр дээр үүрэг гүйцэтгэж байхад замын байцаагчБ.Х нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Р.Э гэгчийг цагдаа дээр авчирсан ба тухайн хүнээс би архи согтууруулах ундаа хэр хэмжээнд хэрэглэсэн, хэр согтолттой байгааг нь шалгахаар согтуурал хэмжих багажаар үлээлгэх гэхэд тухайн хүн согтуурлаа шалгуулахгүй, багаж үлээхгүй гэж татгалзсан. Р.Э нь харахад согтолт нь нилээн өндөр байсан. Тэгээд охин нь ирж авсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 9 дүгээр хуудас/

7.Гэрч Н.О-н “Би 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн найз Э дээр очиж хоол цай идээд байж байтал Э ач хүү дээрээ аргал дөхүүлж өгнө гээд бид хоёр Эын тээврийн хэрэгслээр цуг явсан. Тэгтэл Э манай хөгшин бид хоёрын цуг агаар салхинд гардаг байсан овоо байгаа тийшээ гарч хоёулаа жоохон сууя гээд 0.33 л Хараа гэх нэртэй архи хувааж уугаад нааш явж байгаад төв зам дээр цагдаад баригдаад би гэрлүүгээ харих гээд салаад явсан. Э жолоогоо барьж явсан...гэх мэдүүлэг,  /хх-ийн 15 дугаар хуудас/

8.Шүүгдэгч Р.Эын яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Бсумын төвөөс урагш Оюунбат гэх найзтайгаа хөдөө овоон дээр 1 шил 0,33л Хараа архи хувааж уусан. ...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь миний буруу, согтуурлын зэргээ шалгуулаагүй нь мөн миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

9.Эхнэр Х овогт О-н Ц-н 2025 оны 3 дугаар сарын      22-ны өдөр нас барсныг бүртгэсэн гэрчилгээ /хх-ийн 39 дүгээр тал/

10.Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн БовогтР-нЭын эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байна гэх тодорхойлолт /хх-ийн 42 дугаар тал/

11.Гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулан өгсөн: “...Би Р.Эын том охин нь. Миний аав даруу төлөв, хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, хүнтэй найрсаг, эелдэг харьцаатай хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

12.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинээр гаргасан ХААН банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас,

13.Х аймгийн Бсумын Бумбат 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “БовогтР-нЭ ам бүл 1, 3 дугаар багийн Д6-608 тоот хаягт  түр оршин суудаг болохыг тодорхойлов.” гэх албан бичиг,

14.Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн хуудас  зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Р.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Э нь Х аймгийн Бсум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ЗШ/98 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Х аймгийн Бсумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 99-51 ХЭА улсын дугаартай Хюньдай соната загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийг хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу уг гэмт хэргийг үйлдэхэд ямар нэг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Э нь жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч БовогтР-нЭыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн сэтгэл санааны тогтворгүй байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хууль, дүрэм, журам биелүүлдэггүй, хариуцлагагүй байдал нөлөөлсөн байх бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч Р.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох,...” дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц: “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж мэдүүллээ. 43 жил ханилсан ханиа алдсанаас хойш сэтгэл зүй хүнд байгаа, 64 настай гэх насны байдал, хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль ёсны болон энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч Р.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасан ба энэ нь тухайн хүний хувийн байдалтай холбоотой ойлголт юм.

Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Э нь 64 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, тэтгэврийн зээлтэй, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй, Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтоор эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдсоныг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:”

1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ... эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;...” гэж заасан байна. 

 

Шүүгдэгч Р.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж ...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлан тогтоосон нь дээрх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэдэг нь гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан үндэслэлийн дагуу эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүй байх ойлголт.

 

Гэмт хэргийн нийгмийн аюул нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлын мөн чанар, үнэ цэнийг илэрхийлсэн хууль цаазын үнэлэмж бөгөөд түүний бүрэлдэхүүний объектив ба субъектив шинжүүдийн нэгдэл.  

Тодруулбал, гэмт хэргийн нийгмийн аюул нь гэмт халдлагад өртсөн объектын шинж, ач холбогдол, гэмт хэрэг үйлдсэн арга, цаг үе, газар, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршиг, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээр тодорхойлогддог гэж тайлбарлажээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, түүний насны байдал, эрүүл мэндийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Р.Эод  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүйгээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Р.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч БовогтР-нЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч БовогтР-нЭыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч Р.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4.Шүүгдэгч Р.Эод урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ