Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2022/00809

 

 

 

 

 

2022 06 08 142/ШШ2022/00809

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр суманд байрлах ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: *******-ын ******* дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Долгорсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******-ын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр жирэмсний амралттай байсан оронд ажилд орсон. Ажилтан нь жирэмсний амралттай байхдаа дахин төрж, жирэмсний амралтаа үргэлжлүүлэн эдэлж байгаа. ******* би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс төрөхийн өмнө, төрсний дараах чөлөө авч, хүү 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэндэлсэн. Одоо хүүхэд асрах чөлөөтэй байна. Цехийн хүний нөөцийн мэргэжилтэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тойрох хуудас өгч, чиний тушаал гарч байгаа тойрох хуудсаа зуруул. гэсэн. ******* миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 2021 оны 08 сарын 19-ний өдрийн дугаартай Ерөнхий захирлын тушаалыг 2021 оны 08 сарын 24-ний өдөр гардан авлаа. хүүхэд 1 нас өнгөрч байгаа, тэрээр хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж байгаад ажилдаа орно гэдэг болохоор үндсэн ажилтан ажилдаа ороогүй байхад ******* миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн ******* дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажиллах ******* намайг засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би биш байхад нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр жирэмсний амралттай байсан ийн оронд түр хугацаагаар ажилд орсон. 2019 онд нь үндсэн цех болж хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан. Анх ажилд ороход ч гэсэн гэрээ байгуулахдаа ажилдаа ортол ажиллуулна гэсэн, 2019 онд гэрээ байгуулахдаа ч иртэл ажиллуулна гэж гэрээ байгуулсан. Үндсэн ажилтан ажилдаа эргэн ортол намайг ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээ нь нэг талаас ажилтан ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох тохиролцоо юм. Ажил олгогч *******тай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хүсэл зориг нь хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажлын байрыг хуульд заасны дагуу хадгалж, түүний ажлын байранд хөдөлмөрийн эрх зүйн чадвар, чадамжтай иргэнээр тодорхой ажил гүйцэтгүүлж, түүнд цалин хөлс олгох юм. Иймд гэрээ байгуулахаас өмнө ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах ажил үүргийг гүйцэтгүүлэх өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд үүнийг Б. хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурснаар энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүүхэд асрах чөлөөнөөс ирэх хүртэлх хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэжээ. Энэхүү талуудын тохирсон хугацаа нь ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргаснаар, хүүхэд асрах, мөн ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зэрэг үндэслэлүүдээр дуусах боломжтой. Учир нь талуудын байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэхээр харилцан тохиролцсон ба хугацаанаас өмнө дуусгавар болгох нарийвчилсан зохицуулалт хууль болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтад хүсэл зориг илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Иймд ажил олгогчид хүүхэд асрах чөлөө авсан учир түүний байнгын ажлын байранд тодорхой ажил гүйцэтгэх ажилтан ажиллуулах шаардлага гарсны үндсэн дээр *******ийг ажилд авсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд хүүхэд асрах чөлөөнөөс ирэх хүртэлх хугацаатайгаар байгуулсан гэж хугацааг тогтоож өгсөн нь энэ хугацаанд ажилтан ажил, үүрэг гүйцэтгэх болзолтойгоор байгуулсан гэж үзнэ. Тус хугацаанд ******* нь жирэмсэн болсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж болон амралтаа авсан. Жирэмсэний болон амаржсаны №0651138 тоот хуудсаар чөлөөг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл олгосон байх ба энэ хугацаанаас хойш 3 сарын хугацаанд ******* нь ажилдаа эргэн орох хүсэлт ирүүлээгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудад хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй, эрэгтэй, эмэгтэй хүйсээр нь ялгаварлах, давуу байдал тогтоохыг хориглохоор заасан учраас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийн дагуу түүний хөдөлмөрийн хугацаатай гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана гэж заасан бөгөөд ******* нь ажил олгогчийн зүгээс хүүхэд асрах чөлөөтэй байгаа байнгын ажлын байрыг хадгалах үүргээ хүлээсэн. Түүний ажлын байранд ажиллаж байсан Б.ийн ажлын байрыг давхардуулан хадгалж, хамтын гэрээний дагуу тусламж, дэмжлэгт хамруулах нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан эрх тэгш байх зорилготой нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь нэг ажлын байранд хэд хэдэн хүний ажлын байрыг зэрэг хадгалах, буцалтгүй тусламж, нэмэгдэл тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг мөн адил олгох нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь энэ нөхцөл байдлыг ойлгохгүйгээр байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж хөдөлмөрийн гэрээнд заасан тохиролцоог биелүүлэхгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй юм. Тиймээс *******-ын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүйд тооцох, *******ийг ажилд нь эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн тоот тушаалыг хүчингүй болгох, ажилдаа эргэн орох шаардлага гаргасан. Энэ шаардлагын дагуу зохион байгуулалт, бүтцийн талаар тайлбарлах нь зүйтэй. Тус үйлдвэр нь аж ахуйн тооцоотой, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бүтэц зохион байгуулалтыг тогтоодог. 2019 оны 4 дүгээр 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор бүтэц орон тоог баталсан байдаг. Ерөнхий захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргаж бүтэц орон тоог баталсан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаал хх29-32 дугаар талд байгаа.Энэ тушаалаар Барилга засварын цехийн орон тоог баталж, Засал чимэглэлчийн хэсэг нь 63 орон тоотой байдаг. Байнгын 1 ажлын байран дээр дээр тай хугацаагүй гэрээ байгуулсан. *******тай хугацаатай гэрээ байгуулсан үндсэн шаардлага нь ийн оронд ажил үүрэг гүйцэтгэүүлэх байсан бөгөөд ззний үндсэн дээр хугацаатай гэрээ байгуулж цалин хөлс өгөхөөр тохиролцсон. ажилдаа ороогүй энэ хугцааанд ******* жирэмсний болон амаржсаны амралтыг ажил олгогч олгосон. Энэ хугацаанд чиглэл авсан бичгүүд нааш цааш явж байсан асуудлын тухай нэхэмжлэгч ярьж байгаа. Тэтгэмж авах тухай асуудал яригдаж байсан учир хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хамтын гэрээгээр тэтгэмж олшодог. Энэ асуудлаар чиглэл авах албан бичгүүд явж байсан. Хүүхэд асрах чөлөө аваагүй, ажилдаа орох хүсэлтээ гаргаагүй нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар нотлогдоно. Иймд *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах дугаар тушаал гарсан. Байнгын ажлын байр д хадгалагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай улсын дээд шүүхийн 36 дугаар тогтоолд жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтан буюу хугацаа дууссаны дараах ажилтан урьд ажиллаж байсан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан тохиолдолд тухайн ажил албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ гэсэн байна. чөлөө аваагүй, ажил олгох хүсэлтээ гаргаагүй тул түүний ажлын байрыг хадгалах үүргийг ажил олгогч хүлээхгүй. Хөдөлмөрлөх эрхээ өөрийн сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлээгүй, үүргээ гүйцэтгээгүй учир *******ийг хууль бусаар албадаг гүйцэтгүүлж болохгүй. Хүүхэдтэй гэдгээр нь буюу хүйсээр ялгаварлан давуу эрх олгох боломжгүй. Ажлын хуулийн зохицуулалтыг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах боломжгүй. ******* тоот тушаалыг хүчингүйд тооцох гэдэг бол эрх бүхий этгээд өөрөө өөрийнхөө шийдвэрийг хүчингүй болгохыг хэлдэг. Ямар нэгэн зөрчилгүй, өмнөх тушаалын үйлчлэл дууссан гэх зэрэг тохиолдолд буюу ямар нэг этгээд тэр тушаалтай холбоотой шаардлага гаргаагүй тохиолдолд хүчингүйд тооцох гэдэг боломжтой. Практикт шүүх өөрөө байгууллагын тушаалыг хүчингүйд тооцсон тохиолдол байхгүй. Хүчингүйд тооцох нь ихэвчлэн шинэчлэн баталж өмнөх тушаалын үйлчлэл дуусч байгаатай холбогдуулан хүчингүйд тооцохыг ойлгоно. Иймд *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна. Хуучин хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажлын байрыг хэвээр хадгалах 8 тохиолдлыг заасан байдаг. Энд жирэмсний болон амаржсаны амралттай эсвэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална гэсэн байдаг. Тухайн тушаал гарсан үед *******ийн жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дууссан байсан учир ажил олгогч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хэвээр хадгалах боломжгүй байна. Тиймээс ерөнхий захирлын тушаал үндэслэлтэй байна. Чөлөө авах болон ажилдаа орох эрх нь байгаа, хүсэлт гаргаагүй байхад нь ажиллуулна гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн болно. Хэнийг ч хүчээр албадан ажиллуулж болохгүй. Мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийн хэрэглэхгүй байх болон хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт /хх-3/, *******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай *******-ын ерөнхий захирлын тушаал /хх-5/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-6/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШЗ2021/03625 дугаартай шүүгчийн захирамж /хх-8-9/, шүүхэд гаргасан тайлбар /хх-37/, өмгөөлөгчтэй оролцох хүсэлт /хх-38/, шүүхэд гаргасан хүсэлт /хх-51-53/, хариу тайлбар /хх-134/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ХБ-117-12/4919 дугаартай итгэмжлэл /хх-13/, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-17-19/ 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/7192 дугаартай тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай тушаал /хх-24/, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 40/19/215 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-25-28/, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаартай *******-ын ерөнхий захирлын тушаал, хавсралт /хх-29-32/, 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/130 дугаартай *******-ын Барилга засварын цехийн даргын тушаал /хх-33/, 2017 оны 08 дугаар 16-ны өдрийн Б/165 дугаартай -ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-45/, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай -ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-46/, 2017 оны 07 дүгээр сарын 31-ний өдрийн Б/142 дугаартай -ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-47/, давж заалдах гомдол /хх-124-132/, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/470 дугаартай *******-ын ерөнхий захирлын тушаал, хавсралт /хх-183-185/, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 40/19/Т-007 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-186-189/, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2-87 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-193-195/, *******-ын хуулийн хэлтсийн лавлагаа 216-218/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн хүсэлтээр: 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ТБ-40-12-6104 дугаартай *******-ын лавлагаа /хуулбар үнэн, /хх-65-94/, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 113/200 дугаартай *******-ын захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын лавлагаа /хуулбар үнэн, /хх-219-220/, *******-ын Барилга засварын цехээс ирсэн албан бичиг /хуулбар үнэн, 2хх-19-30/-г шүүх бүрдүүлсэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хүсэлтээр: 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1511 дугаартай Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын лавлагаа /хх-39-40/, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/174 дугаартай Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа /хх-214-215/-г шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан *******-ын ******* дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, Барилга засварын цехийн засал чимэглэлч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь ...хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу үндсэн ажилтан ажилдаа эргэж ороогүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, би амаржсаны амралтын хугацаа дуусахад цехийн хүний нөөцийн мэргэжилтэнд ажилдаа эргэж оръё гэж хэлэхэд бага насны хүүхэдтэй гээд ажилдаа орохыг зөвшөөрөөгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь амаржсаны амралтын хугацаа дууссанаас хойш 3 сарын хугацаанд ажилдаа орох эсхүл хүүхэд асрах чөлөө хүссэн хүсэлтийг байгууллагад гаргаагүй учир түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* нь -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/165 дугаартай тушаалаар компанийн засал чимэглэлийн хэсэгт засал чимэглэлчинээр 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн жирэмсний амралттай байгаа засал-чимэглэлчин г ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар ажиллахаар томилогдсон байна. /хэргийн 45-р тал/

Нэхэмжлэгчийн оронд нь түр хугацаагаар ажиллахаар томилогдсон Засал чимэглэлчний үндсэн ажилд ажиллаж байсан нь -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар компанийн 2-р хэсэгт засал чимэглэлчээр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаад тус компанийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/142 дугаартай тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авсан байна. /хэргийн 46, 47-р тал/

Энэ хугацаанд *******-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаартай тушаалаар нь татан буугдаж, бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөн Барилга засварын цехийн бүтцээр 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ . /хэргийн 29-32, 156-р тал/

*******-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/7192 дугаартай тушаалаар г *******-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсэгт 3 дугаар зэргийн засал чимэглэлчээр ажиллуулахаар томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулжээ.

Түүнчлэн *******-ын Барилга засварын цехийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/130 дугаартай тушаалаар д 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар хүүхэд асрах чөлөөг олгосон байна. /хэргийн 24-28, 33-р тал/

Нэхэмжлэгч ******* нь оронд ажиллаж байх хугацаандаа 2021 оны 03 сарын 19-нд хүү ийг төрүүлж, жирэмсний болон амаржсаны амралттай байх үед нь түүнийг *******-ын Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 19-ний дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн байна. /хэргийн 5, 7-р тал/

Нэхэмжлэгч ******* нь хүүхдээ төрүүлээд амаржсаны амралтын хугацаа дууссанаас хойш байгууллагадаа ажилдаа эргэн орох болон үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө хүсч өргөдөл хүсэлт гаргаагүй болох нь зохигчдын тайлбар, *******-ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ТБ-40-12/6104 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна.

*******-ын Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 19-ний дугаартай тушаалын үндэслэлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.4 дэх заалт, Барилга засварын цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 40/248 тоот албан бичиг зэрэгт үндэслэсэн гэж заасан ба уг тушаалд тус газрын ерөнхий захирал Х.Бадамсүрэн биш түүнийг орлож өөр хүн гарын үсэг зурсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалд тухайн үед ерөнхий захирлын эзгүйд түүнийг орлож байсан ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Батмөнх гарын үсэг зурсан... гэж тайлбарлаж байх ба уг тушаал гарах үед ерөнхий захирал эзгүй байсан , тушаалд түүнийг орлож байсан ерөнхий захирлын нэгдүгээр орлогч,гарын үсэг зурсан нь тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр *******-ын ******* дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *******-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба, нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан *******-ын ******* дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *******-ын Барилга засварын цехийн Засвар, засал чимэглэлийн хэсгийн засал чимэглэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, ба, нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН