Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 104

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

      Прокурор                                            А.Ариунзаяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч               А.Ариунзаяа

      Нарийн бичгийн дарга                 С.Энхтайван нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэмээчин овогт Дорждэрэмийн Одсүрэнд холбогдох 201718000182  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, боловсрол, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7-р цэцэрлэгт хамгаалагч ажилтай  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар баг, 1-р хэсэг 018 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Тэмээчин овогт Дорждэрэмийн Одсүрэн /РД:МЮ81111375/

 

Шүүгдэгч Д.Одсүрэн нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.Баярмааг 2010 оноос 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь ;

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Д.Одсүрэнгийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017.06.25-ны өдрийн өглөө 09 цагт ажлаасаа буугаад хамтран амьдрагч А.Мөнгөнсүхтэй хамт Сүхбаатар сумын 5-р баг 3-153 тоотод байрлах гэртээ амарч байхад манай эхнэр С.Баярмаа 10 цагт ирж байшингийн цонхны гаднах гялгар хуулгыг хуулж, хэл үгээр доромжлоод байхаар нь би гарч ирээд маргалдсан. С.Баярмаа гэрээсээ юм авахаар ирсэн байсныг би зөвшөөрөөгүй. С.Баярмаа маргалдаж байгаад гадаа хашаанаас бүдүүн хусан сүхний иш хэлбэртэй модыг авч намайг цохих гэхээр нь би аваад С.Баярмаагийн ташаан тус газар руу нь 3-н удаа цохьсон. Машины дулаалганы ременээр С.Баярмаагийн цээжин тус газарт 2 удаа ороолгосон. Тэгээд байж байтал хамтран амьдрагч А.Мөнгөнсүх гарч ирээд биднийг салгасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р ху/,

2. Шүүгдэгч Н.Отгонбаярын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өмнөх байцаалтандаа хэлж ярьж байгаа 2017.06.25-ны өдрийн өглөө 09 цагт ажлаасаа буугаад хамтран амьдрагч А.Мөнгөнсүхтэй хамт өөрийн гэртээ унтаж амарч байхад эхнэр Баярмаа өглөөний 10 цагийн үед ирээд “2 янхан минь миний гэр орныг битгий бузарлаад бай” гэж орилж хашгираад 2 цонхны пилёнкыг цөмөлж хөшигийг хуу татаж унагасан юм. Үүнээс үүдэн би хаалгаа онгойлгон гараад “чи яахаараа дандаа хүн доромжилдог юм” гэж хэлээд уурандаа машины хаалганы зөөлөн ремен газраас аваад ороолгож, цохисон гэтэл Баярмаа холдож яваад газраас нэг мод барьж ирээд намайг цохих гэхээр нь модноос нь барьж аваад модыг нь булаагаад модоор нь өөрийг нь ташаа нуруу хэсэг рүү нь цохисон санагдаж байна. Гэтэл гэр дотроос Мөнгөнсүх гарч ирээд “боль” гээд салгасан юм. Харин Баярмаа орилж хашгирч байгаад яваад өгсөн. Үүнээс өмнө бол дээрх шиг эд зүйлээр цохиж гэмтэл учиртал нь цохиж зодож байгаагүй. Харин гэр бүлийн асуудлаас болоод хоорондоо маргаж муудалцах агсам согтуу тавих асуудал байсан. Өмнө бол хэрүүл маргаан үүсээд хоорондоо зодолдох хэн нэгийгээ цохих хэл амаар доромжлох асуудал байсан. Бид хоёр амьдраад 12 жил болж байна. 2005 онд танилцаж нэг гэрт орсон ба 2012 оноос хойш хардалт, сэрдэлт, гэр бүлийн асуудал архи зэргээс үүдэн байнгын маргаантай байх болсон. Бид хоёр сална гэж маргаж муудалцаад хэсэг тусдаа байгаад л нийлчихдэг байсан. Манай эхнэрийн хувьд ажлынхаа манаач нэг залуутай явалдаад надад баригдсан юм. Энэ асуудал 2015 оны 05 сард болсон. Үүнээс үүдэн хэрүүл маргаан байнга гэрт үүсдэг болсон. Миний хувьд бол өмнө найз нөхдийн хүрээнд уулздаг эмэгтэй хүн байсан. Уг хүнтэй хардаж маргаан үүсдэг байсан юм. Би жаахан эхнэртэйгээ маргахад эсвэл архи уучихаар цагдаад бариад өгчихдөг юм. Үүнээс сүүлдээ залхаж эхэлсэн. Архи уугаад хэрүүл маргаан хийхээр л цагдаад бариад өгчихдөг байсан. Цагдаад эрүүлжүүлэгдсэн асуудал зөндөө байгаа. Тэрнээс би эхнэрээ байнгын гэмтэл учиртал нь зодоод дарамтлаад байдаггүй. Ингээд эхнэрээсээ 2016 оны 3 сардын 12-ны өдөр салж тусдаа амьдрах болсон. Би хамтран амьдрагчтай болсон.....гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44-р ху/,

             3.Шүүгдэгч Д.Одсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 21-ний  шөнийн 04 цагт С.Баярмаа  Мөнгөнсүх бид хоёр дээр ирж цонх хагалаад агсам тавиад явсан. Би цагдаа дуудаж өгөх гээд больсон. Энэ явдлаас 4 хоногийн өмнө Мөнгөнсүхийн машиныг бариад биллиардны гадаа тавьчихсан байсан. Гэтэл тэр машины цонхыг хагалаад явсан байсан. Тэгээд дараа нь буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн орой ирээд цонх хагалаад доромжлоод байхаар нь би гараад модоор цохьсон нь үнэн.. С.Баярмаатай гэр бүл болоод 13 жил болж байна.  3-10 насны 2 хүүхэдтэй. Хааяа архи ууж маргалдсаны улмаас цагдаад өгчихдөг, тэгээд  арга хэмжээ авагдаад байсан. Намайг жаахан уугаад ороод ирэхэд өөрөө хэрүүл өддөг. Ер нь бид хоёрын аль алинд нь л байгаа С.Баярмаа үг сонсдоггүй шууд л хэрүүлийн шинж чанартай болгочихдог. Тэгээд 2016 оноос тусдаа амьдарч байгаа. Одоо би өөр хүнтэй 2017 оны 05 сараас эхлэн хамтран амьдарч байгаа. 261.742 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжилсэн  хохирлыг бүрэн төлж барагдуулна. Ер нь  эмчилгээнд нь гарсан зардлыг төлнө. Гэм буруугаа маш сайн ойлгож байна. Оногдох ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...гэх мэдүүлэг,

            4. Хохирогч С.Баярмаагийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би 2017 оны 06 сарын 25-ны өдрийн 11 цагийн орчимд Сүхбаатар сумын 5-р бхаг 3-153 тоотод байрлах хашаа байшшиндаа очиход манай нөхөр Д.Одсүрэн нь эр эмийн харилцаатай гэх Агвааны Мөнгөнсүх гэх эмэгтэйн хамт байж байсан. Би ХААН банкнаас 2014 оны 1-р сарын үед 3.800.000 төгрөгийн цалингийн зээл авч 2.800.000 төгрөгөөр энэ хашаа байшинг худалдан авсан. Тэр хашаа байшингийн гэрчилгээ Д.Одсүрэнгийн нэр дээр байдаг. Одоо надад байгаа байшинг гэрчилгээжүүлж амжаагүй байгаа. Би 2017 оны 04 дүгээр сард цалингийн  7.300.000 төгрөгийн зээл аваад сар бүр 310.000 төгрөгийг төлж байгаа. Энэ хашаа байшинг би цалингийн зээлээрээ төлж байгаа учраас миний өмчлөлийнх гэж ойлгож байгаа болохоор хашаа байшингаа эргэж тойрдог юм. Намайг тэнд очиход тэр хоёр орондоо нүцгэн хэвтэж байсан тул би “миний гэрийг битгий бузарлаад бай, үр хүүхдүүд минь хүртэл өвчин зовлонгоос салахгүй байна, эндээс яваарай” гэж хэлтэл Д.Одсүрэн намайг гэрээс гаргаад хусан бүдүүн модоор ар нуруу хэсэг рүү хугартал 5-6 удаа цохисон. Мөн машины дуулганы ременээр 5-6 удаа ороолгож, “чи өнөөдөр хэн ч биш би чамайг алаад хаячихъя “ гэж элдэв муухай хараалын үгээр доромжилж зодоод байсан. Тэгж байтал хамт байсан А.Мөнгөнсүх гэх эмэгтэй нь Д.Одсүрэнг салгаж авсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 23-14-р ху/,

              5. Хохирогч С.Баярмаагийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би өөрийн нөхөр Д.Одсүрэнтэй 2006 оноос гэр бүл болсон. Одоо том охин 10 настай, бага хүү маань 3 настай. Бид 2 гэр бүл болоод 12 жил болж байна. Нөхөр маань 2016 оны 03 сарын 12-ны өдөр надаас салж явсан одоо Мөнгөнсүх гэх эмэгтэйтэй гэр бүл болоод хамтран амьдарч байгаа нөхрөөсөө салах өргөдлөө шүүхэд өгсөн.  Миний хувьд нөхөртэйгээ бага залуу насандаа танилцаж суусан. Өөрийнх нь 2 хүүхдийг гаргаж өгсөн. Суугаад 3 жилийн дараагаас 2008 оноос эхлэн надад гар хүрч эхэлсэн. Жилд ойролцоогоор 1-2 удаа цагдаад барьж өгсөн байгаа. Намайг зодоход нь болон миний төрсөн ах Цогбаатар, ээж Батсүх нарыг зодоход нь цагдаад барьж өгөөд захиргааны арга хэмжээ авагдаад  баривчлагдаж байсан. Энэ мэтчилэн 2008 оноос 2017 он хүртэл зодож байсан. 1 жилдээ 1-2 удаа зодож гэмтээдэг байсан. Цагдаад өгөхөөр эсвэл торгоод эсвэл хэдхэн хоног баривчлаад гаргачихдаг байсан. .....гэх мэдүүлэг, / хх-ийн 15-16-р ху/,

              6.Хохирогч С.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Д.Одсүрэнтэй 2004 оны намар танилцсан. 2005 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бид хоёр хурим хийж нэг гэрт орсон. 2008 онд би Улаанбаатар хотод “Багшийн дээд” сургуулийн цэцэрлэгийн багшийн эчнээ ангид суралцахаар орсон. 2009 онд Д.Одсүрэн манай цэцэрлэгт жижүүрээр ажилд орсон. Гэрлэлтээ батлуулаад Д.Одсүрэн нь олсон бүх мөнгөө гэр бүлдээ зарцуулдаг байсан. Гэтэл 2009 онд ажилд орсон цагаасаа хойш цалингаасаа нэг ч төгрөг өгөхөө больсон. Д.Одсүрэн нь 2009 оноос Д.Мөнгөнцэцэг гэдэг хүүхэнтэй явалдаж эхэлсэн. Тэр хүүхний хүүхдийг нь цэцэрлэгт оруулах гээд явж байсныг нь манай хамт олон ч мэдэж байгаа. Би энэ талаар хүмүүсийн ярианаас сонссон тул худлаа байх гэж бодоод явж байсан. Би тэр хүүхэнтэй юм ярьж суугаад пиво уух зуураа тэр асуудлын талаар асуухад “ би танай нөхрийг харж ч байгаагүй юм байна” гэж хэлсэн. Яг тэр үед манай нөхөр над руу байн байн залгаад байхаар нь би утсаа салгачихсан. Гэтэл удалгүй Д.Мөнгөнцэцэгийг нойл орсон хойгуур утсанд нь нэг дуудлага иртэл манай нөхрийн дугаар мөн байсан ба дугаарыг нь хадгалаад авчихсан байсан. Манай нөхөр нэг өдөр ажиллаад 72 цаг амардаг. Амарсан үедээ байнга архи дарс уудаг болсон. Архи уусан үедээ намайг янз бүрээр харааж доромжилдог. Өөрөө тийм явдалтай болохоор л намайг сэжиглэдэг байсан гэж би боддог юм. Намайг байнга зодож дарамталдаг байсан. Намайг байтугай ээжид маань ч гэсэн гар хүрч байсан. Би бага зэрэг зодуулсан үедээ цагдаа сэргийлэхэд ханддаггүй тэсээд өнгөрөөдөг байсан. Жилд 1-2 удаа л цагдаад хэлдэг байсан. Цагдаад өгөх болгонд надаас уучлал гуйдаг байсан. Би өрөвдөөд л өнгөрөөдөг байсан. 2017 оны 04 дүгээр сард намайг жирэмсэн болоход Д.Одсүрэн нь “наад хүүхэд чинь хэний ч хүүхэд юм” гэж хэлээд байхаар нь хүүхдээ авахуулсан. Би Д.Одсүрэнг Мөнгөнсүх гэдэг хүүхэнтэй цэцэрлэгийн гадаа машинд хөнжил дотор хамт байхыг нь нүдээрээ харсан. Намайг тэр хүүхнийг зодно гэж бодсон уу Д.Одсүрэн “ханиа байж байгаарай” гэж надад хэлээд тэр хүүхнийгээ “хайраа зугатаарай” гэж хүртэл хэлсэн. Шүүхээр Одсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулсан. Одсүрэнгээс 261.742 төгрөг нэхэмжилж байгаа. Гомдолтой байна...гэх мэдүүлэг,      

7.Гэрч Д.Түвшинхоролын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манайх эхээс 7-уулаа Одсүрэн доороосоо 2 дахь хүүхэд нь юм. 1981 онд Сэлэнгэ аймагт төрсөн бага наснаасаа мал маллаж эхэлсэн. Сургуульд сурч байгаад 2-р ангиасаа сургуулиас гарсан. Цэргийн алба хаагаагүй. Баруун гарынх нь 2 хуруу байдаггүй юм. Бага насандаа хуруугаа сүхээр цохиулж тасдуулж байсан юм. Үүнээс үүдэн цэргийн алсанд тэнцээгүй юм. 2005 онд С.Баярмаатай танилцаж найзалж байгаад 2006 онд нэг гэрт орж, 2007 онд охинтой болж байсан юм. Эхнэртэйгээ амьдраад 10 гаруй жил болж байгаа гэтэл одоо эхнэрээсээ салаад өөр хүнтэй хамтран амьдарч байна...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р ху/,

8. Гэрч А.Мөнгөнсүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 сарын 20-21-ний үед байсан байх Одсүрэнгийн байшинд унтаж амарч байхад шөнийн 04 цагийн үед Одсүрэнгийн эхнэр Баярмаа ирээд байшингийнх нь цонхыг бүгдийг нь хагалсан юм. Согтуу бололтой байсан. Бид 2 гэрээс огт гараагүй юм. Ингэж цонх хагалж явснаас үүдэн цонхыг пилёнкоор бөглөж хадаад 4 хонож байхад буюу өглөөний 10 цагийн үед байшингийн цонхны пилёнкийг Баярмаа гараараа цөмөлж цоолоод хөшгийг татаж унагаасан. Үүнээс үүдэн Одсүрэн байшингаасаа гарахад Баярмаа элдэв үгээр хэлж доромжлоод байшингийн гадна орилж хашгираад байсан. Намйаг харж байхад Баярмаа Одсүрэн рүү дайраад гараараа цохиж байсан ба хоорондоо зодолдоод Одсүрэн хар ремен авч Баярмааг цохисон, гэтэл Баярмаа газраас мод аваад Одсүрэнг цохиж байсан.  Одсүрэн модыг нь булааж аваад Баярмааг цохихоор нь би хэсэг харж байгаад байшингаас гарч “боль” гэж салгаад Баярмаа тэр чигтээ хашаанаас гараад явсан юм....гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р ху/,

9. Гэрч С.Цогбаатарын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баярмаа миний охин дүү байгаа юм. Одсүрэн нөхөр нь юм. Би эдгээрийн хувийн амьдралыг сайн мэдэхгүй хөндөнгөөс харсан сонссон зүйлээ яръя. Одоогоос 4-5 жилийн өмнөөс л энэ 2-ын хоорондын харилцаа холбоо хэвийн бус болж, байнга л хэрэлдэж зодолдлоо гэж сонсогдох болсон. Одсүрэн мөн архинд орсон байнга л хэрүүл маргаан болдог юм шиг байгаа юм. Би хоёулангийнх нь талаар сөрөг зүйл сонсож байсан. бөгс бөөрний хэрүүлээс болоод л байнга хардаж сэрдэж хэрүүл зодоон болдог юм шиг байгаа юм. Би дүүдээ таарч тохирохгүй бол сал гэж зөндөө хэлсэн ерөөсөө үгэнд ордоггүй юм. 2-лантай нь уулзаж яагаад хэрүүл маргаантай байгаа талаар нь асуухад ийм залуутай сүүлэрсэн, тийм хүүхэнтэй сүүлэрсэн гэж 2 биенийгээ хардаж сэрдэж хэрүүл хийдэг юм таарч тохирохгүй бол сал гэхээр салахгүй яваад байдаг. 2014 онд байх дүүг маань хөх няц болтол нь зодсон байсан.Одсүрэн 2016 онд дүүг маань ээжийн гэрт байхад нь согтуу очоод зодсон байсан энэ үед нь ээж өмөөрөөд Одсүрэнд мөн цохиулж зодуулсан байсан. Үүнээс үүдэн цагдаад барьж өгөөд хэд хоног баривчлуулсан юм. 2015 онд Одсүрэн манай гэрт согтуу ирээд надад агсам тавиад дүүг маань элдэв үгээр хэлж яриад байхаар нь маргаж зодолдож байсан. харилцан зодолдоод өөрийнхөө нүд рүү цохиулаад нүд маань хавдаж хөхөрч байсан. Ингэж агсам тавьж намайг зодоход нь цагдаад барьж өгсөн. Сүүлийн 4-5 жилийн өмнөөс л архи уудаг болсон. Эхнэрээ байнга зоддог болсон .үүнээс өмнө бол сайхан л амьдарч байсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 23-25-р ху/,

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн  № 213 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. С.Баярмаагийн биед зүүн бугалга, баруун дал, баруун зүүн хөх, баруун өгзөгөнд цус харьалт бүхий гэмтэл тогтоогдлоо.       

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт,  /хх-ийн 19-р ху/,

11.Шүүгдэгч Д.Одсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 47-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр татах тогтоол, /хх 39-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 40-41-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 42-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 43-44-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 10-11-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 32–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 33–р ху/, шүүгдэгчийн багийн засаг даргын тодрхойлолт /хх-ийн 46-р ху/, хохирогчид Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 48-49-р ху/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 50-558-р ху/, захиргааны арга хэмжээ авсан материал, /хх-ийн 56-72-р ху/,

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Одсүрэнг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.Баярмааг 2010 оноос 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл,  шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчид Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал, гэрэл зургийн үзүүлэлт, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны арга хэмжээ авсан материал зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.Баярмааг 2010 оноос 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 Шүүгдэгч Д.Одсүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, автомашины хаалганы даруулга болох  3 метр 35 см урттай  нарийн ремен,  65 см урттай, доод хэсгээрээ хугарч  2 хэсэг болсон  3.5 см өргөнтэй мод  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба шүүгдэгч нь бусдад төлөх 261.742 төгрөгийг 2017 оны 10-р сарын 01-ний дотор төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэнийг болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна..

 Шүүгдэгч Д.Одсүрэн нь үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн 261.742 төгрөгийг 2017 оны 10-р сарын 01-ний дотор төлж барагдуулахыг илэрхийлсэн зэргийг харгалзаж хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялыг  тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх бол  хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэж байхыг үүрэг болгох нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тэмээчин овогт Дорждэрэмийн Одсүрэнг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  зааснаар шүүгдэгч  Д.Одсүрэнг  06 /зургаан/  сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одсүрэнд оногдуулсан 06 /зургаан/  сарын  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Одсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Одсүрэнд оногдуулсан 06 /зургаан/  сарын  хорих ялыг 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх бол  хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулlагад мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

6. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 9-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 261.742 төгрөгийг 2017 оны 10-р сарын 01-ний дотор төлж барагдуулахыг тэнсэгдсэн Д.Одсүрэнд үүрэг болгосугай.

7.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 9-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины хаалганы даруулга болох  3 метр 35 см урттай  нарийн ремен,  65 см урттай, доод хэсгээрээ хугарч  2 хэсэг болсон  3.5 см өргөнтэй мод зэргийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч Д.Одсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН