Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0045

 

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0045

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.С******* дүгнэлттэй, С******* ******* н******* бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******д холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч С******* ******* Н******* бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, н******* бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны *** дугаар тогтоолоор батлагдсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт хэрэглэх журам-ын 2.5-д заасан Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж, 2 дахь хувийг холбогдогчид өгч тооцоо хийнэ гэснийг зөрчсөн гэж дүгнэжээ. Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1-т Холбогдогч С.О********ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ******* 11.18-д заасны дагуу 1.25 шийтгэл оногдуулсугай гэж дүгнэжээ. Дээрх 2 зөрчлийг хүлээн зөвшөөрч, холбогдогч С.О******** холбогдох зөрчлийн хэргийн материалыг эх хувиас хуулбарлан хавсралтаар хүргүүлж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч С******* ******* Н******* бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, н******* бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д******* нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.С******* 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн */** дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Шүүх Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.С******* 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн */** дүгээр дүгнэлтийг хариуцагч С******* ******* Н******* бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, н******* бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч С******* ******* Н******* бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, н******* бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.С******* 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хариуцагч С******* ******* Н******* бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, н******* бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******зөвшөөрснийг баталж, ***/****/****/* дугаар индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Э********д даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН