Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2021/00048/И |
Дугаар | 136/шш2022/00105 |
Огноо | 2022-03-18 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 136/шш2022/00105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, Дорноговь аймаг, ........ сум, ....... тоотод оршин суух, С овогт Д.С /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан С.Нийн нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Ч, прокурор Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... улс төрийн хилс хэрэгт баривчлагдан цаазаар авхуулсан С.Нийн нөхөх олговорт 80,000,000 төгрөгийг төрсөн охин болох Д.Сд олгуулж өгнө үү... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д миний төрсөн эх Д.С нь 1928 онд төрсөн. Эхээс ах дүү тавуулаа. Тэр үеийн нийгмийн байдлаас болоод ээж маань Ханд гэдэг айлд түр амьдарч байсан байдаг. Эцэг С.Н нь хошуу ноён байсан. Хурдан морь их уядаг. Уясан морио өөрөө эмчилдэг. Малын өвчнийг эмчлэхдээ их гаргууд байсан учраас малын санитарч хийдэг байсан. Өв дамжин ирсэн ноён гэдгээрээ хэлмэгдэж цаазаар авхуулсан байдаг. Өмнөговь аймгийн Буян-Овоо сумын 2-р багийн харьяат С.Н нь улс төрийн хилт хэрэгт 1938 оны 07 дугаар сарын 23-ны өдөр баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 27 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44 48-р зүйлээр буудан алах ялаар шийтгүүлсэн. Түүнд холбогдох хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Монгол улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 188 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Ээжийн төрсөн дүү болох Д.А нь 2000 оны 03 дугаар сарын 15-ны 49 дугаартай Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэг сая төгрөгийг авсан. Д.А маань 2017 оны 11 сард нас барсан. Ээжийн маань төрсөн ах дүү нар бүгд нас барсан учраас нөхөн олговрыг өөр нэхэмжлэх хүнгүй болно.Иймд нөхөх олговор авах асуудлыг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Прокурор Г.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн төрсөн ээж Сийн итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д ...Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор буюу хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. ...хэлмэгдэгч С.Н нь 1938 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүх цаазын бичгээр ялын дээд хэмжээ буюу цаазаар авхуулах ялаар шийтгүүлж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн магадлалаар цагаатгагдсан.... Архивын ерөнхий газрын үндэсний төвийн 5/6286, 5/6288 дугаартай лавлагаагаар С нь Нийн охин мөн ба өөр айлд амьдарч байсан. Тухайн үед өөр овогтой, өөр ам бүл, өөр өрхөд амьдарч байсан гэдэг нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нотлох баримтуудаар нотлогдож байна. ...Зууны мэдээ сонинд хэлмэгдэгчдийн нөхөх олговор авах иргэдийн нэрсийн жагсаалтын нэгдүгээрт нэхэмжлэгч С нь С.Нийн нөхөх олговор болох 80,000,000 төгрөг гэсэн нийтлэл гарсан, үүнээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байна. ...хэлмэгдэгч Нийн нөхөх олговрыг Өмнөговь аймгийн Сум дундын шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор 1,000,000 төгрөг олгогдож байсан. А нь нэхэмжлэгч Сийн төрсөн дүү мөн. ... А нас барсан тухай лавлагааг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан. Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Дэлгэрсайханаас гаргасан нөхөх олговор 80,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд: Нэхэмжлэгч Д.Сээс Д.Дд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-3/, иргэн З.Н, Д.Ш нарын тодорхойлолт /хх-5-7/, 1933, 1944 оны хүн амын тооны лавлагаа /хх-8, 9/, гэрч З.Н, Д.Ш нарын мэдүүлэг /хх-12-21/, Д.Шийн 2011 оноос 2020 онд хөтлөх Угийн бичиг-ийн 2011-2014 оны угийн бичгийн хуулбар /хх-22-26/, Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10/996 тоот, 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 10/7632 тоот Архивын лавлагаа /хх-27, 29/, БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаар Магадлал /хх-28/, иргэн Ж.Ц, Б.Д нарын тодорхойлолт /хх-30, 31/, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 49 тоот Шийдвэр /хх-36/, Д.Ан тодорхойлолт, өргөдөл /хх-37-40/, гэрч Ө.Лувсанцэрэнгийн гэрчийн мэдүүлэг /хх-41/, С овогт Д.А Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-45/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2021/00039 дугаартай шүүхийн шийдвэр /хх-52-55/, Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 346 тоот албан бичиг /хх-70/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 08/2507 тоот Лавлагаа /хх-73/, ОБЭК-ийн 1938 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар хурлын тогтоолын хуулбар /хх-77, 78/, Зууны мэдээ сонины 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21, 22 /6753, 6754/ хуулбар /хх-99, 100/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч талын болон прокурорын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан С.Нын нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй. гэж заажээ. Нэхэмжлэгч нь нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлээ 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргажээ.
Д.С нь нөхөх олговор гаргуулахаар хуульд зааснаар шаардах эрхтэй байна.
Хэлмэгдэгч С.Н нь 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар тогтоол, шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр эд хөрөнгө хурааж, ялын дээд хэмжээ буюу цаазаар авхуулах /буудан алах/ ялаар шийтгэгджээ. Хэргийг хянаад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаар магадлалаар С.Ныг цагаатгасан болох нь хэрэгт авагдсан тус тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-28/ болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 08/2507 тоот Лавлагаа /хх-73/-гаар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч Д.С нь хэлмэгдэгч С.Нтой садан төрлийн холбоотой буюу түүний төрсөн охин мөн болох нь Дорноговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2021/00039 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна. /хх-52-55/,
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 49 дугаартай шийдвэрээр Д.Аг С овогтой Нийн төрсөн охин мөн болохыг тогтоож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 1,000,000 төгрөгийг гаргуулан Д овогтой Ад олгож шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам-д энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана гэж журмын 4.9-т заасны дагуу Д.С нь Зууны мэдээ сонины 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21, 22 /6753, 6754/ дугаарт нийтлэгдсэн, ийнхүү нийтэлснээс хойш 30 хоногийн хугацаа өнгөрч, сонирхогч этгээдээс ямар нэг гомдол санал ирээгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбарт: ...нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Сээс гаргасан нөхөх олговорт 80,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
Хэлмэгдэгч С.Н нь 5 хүүхэдтэй байсан ба Д.Сээс өөр нөхөх олговрын нэхэмжлэл гаргах хүнгүй, нэхэмжлэгчээс бусад нь нас барсан, дүү Д.А нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох нь Соо овогт Дгийн Ан Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-45/ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар дурьдах нь зүйтэй.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар нэхэмжлэгч Даржаагийн Сийн эцэг С.Н нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж ялын дээд хэмжээ буюу цаазаар авхуулах /буудан алах/ ялаар шийтгүүлсэн үндэслэлээр 80,000,000 төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэгч Д.Сд олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нөхөх олговор олгохыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн оршин суух Дорноговь аймгийн Сайншанд сумын Санхүүгийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С овогт Д.С /РД:***/-д 80,000,000 /Наян сая/ төгрөгийн нөхөх олговрыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Санхүүгийн хэлтсээс гаргуулан олгохыг үүрэг болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7-14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ