Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 136/шш2022/00144

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 136/ШШ2022/00144

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн ..... сумын ....... оршин суух, Б овогт Б.С /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, прокурор Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Снөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.Снь 1957 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн. Ш.Дтөрсөн охин мөн болно. Миний ээж Ш.Днь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Миний ээжийн аав нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цаазаар авах ялаар шийтгэгдэж 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өдрийн ДШУК-ын 140 дугаар магадлалаар цагаатгагдсан тухай улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгал цагаан ном 50 дугаар хуудсанд бичигдсэн. Миний ээж Ш.Д эцэг Ш.Дхилс хэрэгт хэлмэгдэгсдийн цагаатгалын нөхөн олговор авах эрх, нөхөн олговрын цагаатгалын 80,000,000 төгрөгийг Ш.Д төрсөн охин Б.Соёл -Эрдэнэ надад өвлүүлэн үлдээсэн тул миний бүрдүүлсэн баримт бичиг, нотлох баримтуудыг үндэслэн нөхөх олговор 80,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ш.Днь 1939 оны 06 дугаар сарын 24-ний өдөр улс төрийн хилс хэргээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль нь 3, 4 үе шаттай явагддаг юм байна. Эхлээд цагаатгах ажиллагаа дараа нь нөхөн олговор олгох ажиллагаа хийдэг юм байна. Энэ цагаатгах болон нөхөн олговор олгох ажиллагааны нотлох баримтууд нь нийтэд ил учир дурдах шаардлагагүй гэж бодож байна. Нэхэмжлэгч С нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар Д охин, Д нь нас барсан учраас эрх залгамжлах буюу өв залгамжлалаар оролцоод уг хуулийн 10.1.4-т заасан эрх бүхий хүн буюу Ш.Дзээ охин болох нь тогтоогдож байна. ...нэхэмжлэгч нь энэ нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд мөн гэж үзэж байна. ...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу, Иргэний хуулийн 514, 515-д заасан эрх залгамжлал шилжсэн учраас С80,000,000 төгрөгийг олгох үндэслэлтэй байна. Хуулийн гол зорилтыг хангуулахад итгэмжлэлийн гол зорилго байгаа. Төр шударга ёсны зарчмаар хохирсон иргэддээ энэ мөнгийг олгож байгаа явдал нь нэг л удаа болж байгаа, бөгөөд эцсийнх. Хэлмэгдэгсдийн ар гэрт олгодог нөхөх олговроо авах гээд хүлээж хүлээж 103 насалж байж хорвоогийн мөнх бусыг үзэж байгаа нь энэ хүнд /Д гуайд/ бас л итгэл үнэмшил байсан байна. Төрөөс өгч байгаа энэ мөнгө нь тухайн үед хэлмэгдээд зовж зүдэрч байсан хүмүүсээсээ уучлалт гуйгаад түүнд мөнгийг олгож, өчүүхэн зүйлээр хааж л байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэл үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Мөн цар тахал гарч хөдөөгийн ард иргэдийг хөл хорионд оруулснаар С нэхэмжлэл гаргах хугацаагаа алдсаныг сэргээх үндэслэлтэй, нотлох баримтууд цугларсан. Ш.Днь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж, бичиг баримтаа хөөцөлдөж байх үедээ нас барсан,түүний охин С нь түүний өвийг хууль ёсоор залгамжлах эрхтэй хүн. Иймээс улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн Ш.Д80 000 000 төгрөгийг төрөөс гаргуулж түүний охин Д охин буюу өв замгалжлагчид нь олгож өгнө үү гэжээ.

Прокурор Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ...Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтууд, түрүүчийн шүүх хуралдаанаар буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд түүнээс хойш хийгдсэн нэмэлт ажиллагаа буюу өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон. Үндэслэл нь 3 зүйлээс бүрдэнэ. 1-рт Ш.Днь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Үүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний дараа төрөөс дээд шүүхийн магадлалаар цагаатгагдсан нь тогтоогдсон. ...цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Ш.Днөхөх олговрыг ...зууны мэдээ сонинд нийтэлсэн нийтлэл, холбогдох баримт бичгүүдээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч С нь Ш.Дтөрсөн хүүхэд болох Д төрсөн охин болох нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Д нь амьд байх үедээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 80,000,000 төгрөг олгогдох эрх нь хуулиар батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдсөн боловч Д нь 2018 оны 5 дугаар сард нас барсан. 2018 оны 03 дугаар сард өвчний улмаас бусдын асаргаанд орсон гэсэн Айраг сумын эрүүл мэндийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 28-н өдрийн албан бичиг түүнд хавсаргаж ирсэн төлөөлөгчийн картаар тогтоогдож байна гэж үзсэн. ... Д нь өөрийн биеэр энэ нотлох баримтуудыг цуглуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. гэсэн хэдий ч Дорноговь аймгийн Айраг суманд оршин суудаг байсан тухайн сумын удирдлагууд болох Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, багийн Засаг дарга нар нь Д хуулиар хэлмэгдэгч төрсөн эцгийг цагаатгасны нөхөх олговрыг олгохоор болсон байна, үүний дагуу баримт бичгүүдээ цуглуулж, нөхөх олговрыг авах талаар санал хүсэлт тавьсан. Хэрэв би үүнийг авч чадахгүй байх юм бол миний төрсөн хүүхэд Савах эрх үүснэ гэдгийг тэр үед цагаатгалыг удирдан зохион байгуулах улсын комисст албан бичиг хүргүүлж нөхөх олговор авах нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг сумын удирдлагуудын тодорхойлсноор нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах ажил нь эхлэх байсан. Үүнтэй холбоотой энэ санал хүсэлтээ тавьж байсан. Энэ нь иргэний хэрэгт хийгдсэн нэмэлт ажиллагаагаар гэрч Туулайхүүгийн мэдүүлэг, тодорхойлолт, тайлбар мөн Төмөрхуягийн тодорхойлолт тайлбараар тогтоогдсон. С нэхэмжлэлээ шүүхэд гаргахдаа нотариатад хандаж өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нөхцөл байдал нь мөн дээрх нотлох баримтуудтай нийцэж байгаа учраас нэхэмжлэгч нь шүүхэд нөхөх олговор 80,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна. Хоёрдугаарт нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Дамчаад нөхөх олговор олгох хүсэл нь хуулиар болон түүнд нийцүүлэн цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэхэмжлэл гаргах хугацааг тогтоож өгсөн боловч түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал нь нотлох баримтаа бүрдүүлэх ажиллагаа нь үргэлжилж явж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь өнгөрсөн боловч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж дүгнэж үзэх үндэслэл болж байна. Эцэст нь нэхэмжлэгч Сэс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна гэж үзээд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.1-т зааснаар хэлмэгдэгч Ш.Днөхөн олговор 80,000,000 төгрөгийг төрөөс гаргуулж Солгох нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн дүгнэлт, тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж оролцож байна гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /аа-3/, Б.С төрсний бүртгэлийн лавлагаа /хх-4, 5/, Ш.Д нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-6/, Б.С төрөл садангийн лавлагаа /хх-8/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03-6/1327, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03-10/201 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03-5/175 тоот лавлагаанууд /хх-9-11/, Айраг сумын ИТХ-ын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04/03 тоот албан бичиг /хх-12/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэр өөрчилсөн 0012538 /19/33 тоот гэрчилгээний хуулбар /хх-13/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/4188 тоот Ш.Дтухай лавлагаа /хх-14/, Зууны мэдээ сонины 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №210 /6435/ тоот сонины хувь /хх-15/, БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 140 тоот магадлал /хх-16-18/, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Банзрагчийн Соёл-Эрдэнийг Ш.Дөвлөгчөөр тогтоосон 064 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрх нээлгэх тухай хүсэлт /хх-19, 20/, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 тоот шийдвэр /1,000,000 төгрөг олгосон/ /хх-21, 22/, нэхэмжлэгч Б.Сэс Б.Дд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-35/, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/210 тоот Сумын нутаг дэвсгэрт Коронавирусын цар тахлын халдвар илэрсэнтэй холбогдуулан бүх хөдөлгөөн, худалдаа үйлчилгээг хязгаарлах тухай, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 тоот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/42 тоот Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/70 тоот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, халдварын тархалтын Улбар шар түвшин-д шилжих тухай, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/95 тоот Коронавируст цар тахлын халдвар дахин илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/96 тоот Коронавируст халдварын хариу арга хэмжээг эрчимжүүлж, хязгаарлалтын дэглэмийг сунгах тухай 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/117 тоот Хязгаарлалтын дэглэмийг цуцлах тухай захирамжуудын хуулбар /хх-41-50/, Айраг сумын ИТХ-ын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04/12 тоот албан бичиг /хх-51/, Зууны мэдээ сонины 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210 /6435/ тоот сонины хуулбар /хх-53/, иргэн Б.Туулайхүүгийн тодорхойлолт /хх-54, 55/, Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот Тодорхойлолт /хх-85-88/, Дорноговь аймгийн Айраг сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 тоот тодорхойлолт, талийгаач Ш.Д өвчний карт /хх-92-103/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргажээ.

Шүүхээс Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08/94 дугаартай албан бичиг /хх-32/, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай албан бичиг /хх-34/, иргэн Б.Т, Ц.Д нараас гэрчийн мэдүүлэг авч /хх-89-91, 104-112/ нотлох баримтыг бүрдүүлжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Снь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Ш.Д нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэлмэгдэгч Ш.Днь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгджээ. Хэргийг хянаад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 140 дугаартай магадлалаар Ш.Дцагаатгасан болох нь хэрэгт авагдсан тус тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14/ болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 08/4188 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Ш.Днь 1999 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийдвэрээр Дорноговь аймгийн Айраг сумын санхүү тасгаас нөхөх олговорт нэг сая төгрөг авч байсан. /хх-21,22/

Ш.Днь хэлмэгдэгч Шүхэрийн Дамчаагийн төрсөн охин ба 1916 онд төрж, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нас барсан./хх-6/

2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт ... нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байх хугацаандаа... нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл,Иргэний хуулийн 24 ,515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны дагуу буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ гэж заажээ.

Ш.Днь нэхэмжлэх эрхтэй этгээд мөн ба нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа нас барсан нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг, түүний оршин сууж байсан сум орон нутгийн удирдлагуудын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хандаж байсан албан бичиг, мөн шүүхэд ирүүлсэн албан бичгүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдоно.

Нэхэмжлэгч Б.Снь Ш.Д төрсөн охин ба ...Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны дагуу буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ... гэсэн хуулийн заалтад хамаарна.

Нэхэмжлэгч Б.Снь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх ба үүнийгээ цар тахалаас болж хөл хорионд орсон, хөдөөгийн малчин хүн, өөрөө болон гэр бүлээ энэ өвчнөөр өвчилж удаан хугацаагаар эмчлүүлсэн, гэж тайлбарлаж байгаа ба энэ байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтаас үүдэн нөхцөл байдалд дүгнэлт хийн Б.Снөхөх олговор гаргуулах тухай материалаа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст 2020 оны 10 дугаар сард буюу тус комиссоос материалыг хянан шалгаад өдөр тутмын сонинд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зууны мэдээ сонины 210 /6435/ тоот дугаарт хэвлэн нийтэлсэн боловч Корона вирусын цар тахлын үед Айраг сумын Засаг даргаас хөл хорио тогтоосон нь байх ба нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнийг аргагүй байдлын улмаас болж хугацаа хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэлээ мэдүүлсэн гэж үзлээ.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар Б.С Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ш.Днөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шийдвэрлэх нь зүйтэй.

Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам-д энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана гэж журмын 4.9-т заасны дагуу Б.Снь Зууны мэдээ сонины 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/6435/ дугаарт нийтлэгдсэн, ийнхүү нийтэлснээс хойш 30 хоногийн хугацаа өнгөрч, ямар нэг гомдол санал ирээгүй байна.

Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Шүхэрийн Дамчаагийн нөхөх олговор 1,000,000 төгрөгийг хэлмэгдэгчийн охин Ш.Дд олгон шийдвэрлэж байжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Солгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нөхөх олговор олгохыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн оршин суух Дорноговь аймгийн Айраг сумын санхүүгийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Снь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар Б.С улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ш.Днөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.

2.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Б.С /РД:ЕА57080802/-д 80,000,000 /Наян сая/ төгрөгийн нөхөх олговрыг Дорноговь аймгийн Айраг сумын санхүүгийн хэлтсээс гаргуулан олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Снь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ