| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0098/З |
| Дугаар | 128/ШШ2023/0076 |
| Огноо | 2023-01-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2023/0076
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Сундуйн дүгнэлттэй, Т өмчийн б зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаад холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...миний бие Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Сундуйн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Сундуйн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
Шүүх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Сундуйн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Сундуйн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.Сүнжидмаа зөвшөөрснийг баталж, 128/2023/****/З дугаар индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Энхжаргалд даалгасугай.
4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН