Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2022/01054

 

 

 

 

 

2022 09 05 142/ШШ2022/01054

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, *******, ******* /РД: *******, *******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, ******* тоотод оршин суух, ******* /РД: *******, /

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, , тоотод оршин суух, /РД: , /

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,014,388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 13,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6,727,68.09 төгрөг, зээлийн хүү 5,843,89.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,451.42 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь 2019 оны 07 дугаар сарын 30 өдөр хамтран үүрэг гүйцэтгэгчээ солиулах хүсэлт гаргасан. Банк харилцагчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу ХҮГ-ээс хасаж, ХҮГ-ээр оруулахаар шийдвэрлэж 2019 оны 08 дугаар сарын 02 өдөр гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийсэн. 2019 оны 10 сараас дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн. Банкны зүгээс утсаар сануулж, удаа дараа гэрээр нь очиж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж, хэд хэдэн удаа шаардах хуудас өгсөн байна. Зээлийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сараас хойш огт төлбөр хийгээгүй. 2022 оны 05 сарын 18 ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 6,472,316=91 (зургаан сая дөрвөн зуун дапан хоёр мянга гурван зуун арван зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө), зээлийн хүү 533,005=34 (таван зуун гучин гурван мянгатаван төгрөг гучин дөрвөн мөнгө), нэмэгдүүлсэн хүү 9,066 ( есөн мянга жаран зургаан) төгрөгийг хугацаа хэтрүүлээд 135 хоног болсон байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заапт болон дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2022 оны 05-р сарын 18-ны өдрийн байдлаарх 7,014,388.25 төгрөгийг иргэн , нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч зээлдэгч Б. Ариунаа би 2018 оны 11 дүгээр сарын 02 ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 13,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 60 сарыг хугауаатай архийн хэрэглээний зориулалтаар авсан. Одоогоор үндсэн зээлд 6,727,683.9 төгрөг зээлийн хүү 32,451.42 төгрөгийг төлсөн байна. 2018 оны 11 дүгээр сарын 2-ноос 2019 оны 10 дугаар сар хүртэл зээлээ хугацаанд нь төлж байна. 2019 оны 2 дугаар сараас жирэмсний амралт авч 3 дугаар сард амаржсан. Ар гэрийн байдлаас болж Улаанбаатар хотод шилжин ирсэн. Мөн хүүхдээ 3-н нас өүртэл харж байгаад 2022 оны 3 дугаар сард ажилд орсон. Декрет амралттай байх хугацаанд банкны зээл төлөх хугацаа алдагдаж байсаг маань үлдсэн. Нөхрийн орлого болон зээлийн хариуцагч ээж тэтгэврийн мөнгөний бололцоо нөхцөлийг харж алдагдсан хугацааны зээлээ олон сараар нь бөөн төлөх маягаар явж ирсэн. Хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сард ээжийнхээ тэтгэврийн зээлийг авхуулж төлсөн байгаа 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сард миний бие хүнд өвдөж багагүй хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Хувь хүнээс мөнгө зээлдэж эмчилгээний зардлаа өгсөн. 2020 оны 3 дугаар сард ажилд орсон боловч бага цалинтай. Авсан цалингаарааа эмчилгээнд зориулсан мөнгөө төлж байгаа. Энэ хүртэл хугацаанд зээлээ мөлж амжихгүй явсан юм. Одоо 1 дүгээр сараас 6 дугаар сарын хугацаа хэтэрсэн зээлээ бөөнөөр нь төлөөд явах боломжтой болж байна. Иймээс энэ бүх шалтгаан нөхцөлийг минь харгалзан үзнэ үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: итгэмжлэл /хх-3-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, ******* улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6-7/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ /хх-9-12/, шаардах хуудас /хх-13-14/, зээлийн нөхцөл өөрчлөх санал, /хх-15-16/, , нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-18/, гийн дансны хуулга /хх-19/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч нараас: гаасд олгосон итгэмжлэл /хх-22/, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-27-28/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан 7,014,388.25 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч , нартай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 13,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн байх бөгөөд хариуцагч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 6,727,68.09 төгрөг, зээлийн хүү 5,843,89.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,451.42 төгрөгийг төлсөн байна.

Хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 30 өдөр хамтран үүрэг гүйцэтгэгчээ солиулах хүсэлт гаргасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасаж, хамтран үүрэг гүйцэтгэчээр оруулахаар шийдвэрлэж 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийсэн байна.

Хариуцагч нар нь 2019 оны 10 сараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч зээлийн төлбөрөө төлөхийг хариуцагч нараас шаардаж, удаа дараа шаардах хуудас хүргүүлж байсан боловч 2022 оны 01 дүгээр сараас хойш огт төлбөр хийгээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

2022 оны 05 сарын 18 ны өдрийн байдлаар хариуцагч нарын зээлийн үлдэгдэл 6,472,316=91 (зургаан сая дөрвөн зуун дапан хоёр мянга гурван зуун арван зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө), зээлийн хүү 533,005=34 (таван зуун гучин гурван мянгатаван төгрөг гучин дөрвөн мөнгө), нэмэгдүүлсэн хүү 9,066 ( есөн мянга жаран зургаан) төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч , т нараас үндсэн зээл 6,472,316 төгрөг, зээлийн хүү 533,005 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,066 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт нийт 7,014,388 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Эрдэнэт салбарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,180 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 127,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Эрдэнэт салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН