| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 148/2017/0101/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2017-08-15 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | А.Ариунзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 105
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Ариунзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв
Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Лхагважавын *******ад холбогдох ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 16-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймаг ******* сум 6 дугаар баг, 3 дугаар хэсгийн 1-12 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт Лхагважавын *******, /РД:/,
Шүүгдэгч Б.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай г 2006 оноос 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Л.*******ын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хуурай дүү болох гэх залуутай эхнэрээ хардаж, бид маргалдсанаас болж би эхнэрийнхээ эрх чөлөөнд халдсан. Манай эхнэр нь гэх залуутай эмнэлэг дээр 2 удаа, манай гэрт 3 удаа хамт байж харагдсан учраас би түүнийг гэх залуутай эр эмийн харилцаатай болсон гэж үзэж байгаагаас болж хардаж маргалддаг, мөн түүний эхнэр надтай 2-3 утсаар энэ талаар ярилцсан....гэх мэдүүлэг /хх-ийн 32-р ху/,
2. Шүүгдэгч Л.*******ын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 сарын 25-ны өдрийн үүрээр буюу 04 цагийн үед . сум руу хайрга авахаар машинтайгаа ганцаараа явсан юм. Хайргаа аваад гэртээ 06 цагийн цагийн үед ирээд унтаж байхад миний утас руу 8 цаг 30 минутын үед хүн залгаж “шороо авъя” гэж ярьсан ба би сэрээд эхнэрээ харахад эхнэр маань орон дээрээ хүнтэй утсаар ярьсан хэвтэж байхаар нь хажуугаар нь ороод суга хэсгээр нь тэврэхэд “ёоёо” гээд утсаа шидчихсэн. Ингээд би “хар өглөөгүүр хэнтэй ярьдаг юм” гэхэд “. эмчтэй утсаар ярьлаа” гэхээр нь “битгий худлаа яриад бай, чамайг мэднэ, чи гэдэг миний хуурай дүүтэй явдаг биз дээ, эхнэр нь надад хэлж байсан, би ч гэсэн харсан шүү дээ” гэхэд “тийм зүйл байхгүй” гээд гүрийгээд байсан. Тэгээд “хэнтэй хар өглөөгүүр ярьдаг юм бэ, надад үзүүл” гэхэд утсаа үзүүлэхгүй нуугаад сонин сонин болоод байхаар нь миний уур гэнэт хүрээд хэл үгээр янхан банзал гэх мэтээр доромжилж хэлэхэд миний өөдөөс чангаар орилоод хэрүүл хийгээд өөрийгөө өмөөрөөд үнэнээ хүлээхгүй болохоор уурандаа хажууд байсан жижиг сандлыг авч хана руу шидсэн. Гэтэл эхнэр сандлыг барьж аваад “чамаас айдаг хүн гэж юу байдаг юм чамайг ч гэсэн ална шүү” гээд сандал бариад дайрахаар нь сандлыг нь барьж аваад тайвшруулах гээд ноцолдох үед миний баруун гар руу сандлаар цохиж хавдсан. Ингээд би арай гэж сандлыг нь булааж аваад орон дээр шидэхэд над руу улам дайраад орилж бахираад маажих гээд байхаар нь хүзүүн дээрээс нь доошоо дарж үсдэхэд өөдөөс дайраад намайг ор руу унагахаар нь гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход “ёо ёо” гээд орилоод унахаар нь би тавьсан. Тэгтэл эхнэр шууд гэрээс гараад зугатаасан ба хашаан дотор “аллаа таллаа” гээд орилоод байсан. Би араас нь гарч “гэр рүү ороочээ хүн амьтнаас ич, хар өглөөгүүр орилж чарлалаа” гэхэд надаас зугатаагаад хашаанаас гараад өөр айлын хашаа руу явж ороод хүний утсаар цагдаад мэдэгдсэн байсан. Үүнээс өмнө 2015 онд мөн хардалтаас болж маргалдаад харилцан зодолдоод нүүр рүү нь хувингаар цохиод нүүрийг нь хавдааж байсан. 2016, 2017 онд гэртээ согтуу орж ирэх жаахан хэрүүл маргаан хийх үед цагдаад бариад өгдөг болсон. Сүүлийн 2 жил л их сонин болоод нэг л зүйл болвол цагдаад барьж өгөх гээд байдаг болчихсон. гэх залуутай явдаг болсноосоо хойш л намайг барьж өгдөг болсон. гэх залуутай 2 жил орчим явалдаад байгаа. гийн эхнэр “манай нөхөр танай эхнэртэй явалдаад байна, мессежийг нь уншсан” гэж хэлсэн. Энэ талаа хэлэхээр огт буруугаа хүлээхгүй гүрийгээд байдаг ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р ху/,
3. Шүүгдэгч Л.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би эхнэртэйгээ анх 1992 онд танилцаж одоог хүртэл хамт амьдарч байгаа. Бид хоёр Д.. О. амьдарч байгаад 2015 онд ******* аймагт ирж амьдрах болсон. О. амьдарч байх хугацаандаа гэр бүлийн маргаанаас болоод эхнэртээ гар хүрэх тохиолдлууд байсан нь үнэн. Гар хүрэхдээ алгадах цохих гэх мэт үйлдэл хийдэг байсан болохоос чулуугаар цохиж байсан удаагүй. 2017 оны 06 дугаар сарын 25-нд би гэртээ унтаж байгаад утас дуугарахаар нь сэрээд хартал 8 цаг 30 минут болж байсан. Тэгээд босч ирээд цай уугаад орон дээрээ хэвтээд манай эхнэр нэг хүнтэй утсаар яриад байсан. Би “чи хэнтэй яриад байгаа юм бэ?” гэхэд “Ш. эмчтэй ярьж байна” гэж хэлсэн. Тэгээд би хажуугаар нь ороод хэвтээд суга руу нь гараа хийхэд цочоод утсаа унагасан. Тэгээд удаа ч үгүй байж байтал утсанд мессеж ирсэн. Би тэр мессежийг нь хартал “чи яагаад худлаа хэлээд байгаа юм бэ? Наад хүн чинь чамаар хүчээр хэлүүлээд байгаа юм бишүү” гэсэн мессеж ирсэн байсан. Би “юун мессеж хэнээс ирээд байгаа юм бэ” гэж асуусан, түүнээс болоод л маргаан үүссэн. Тэр мессеж явуулсан залууг М. гэдэг. Би уурандаа сандал авсан боловч сандлаар цохиогүй хажуу талын ор руу буюу хана руу чиглүүлж байгаад шидсэн. Манай эхнэр ч гэсэн над руу сандал бариад босоод ирэхээр нь би гараараа л хэд цохьсон. Тэгээд удалгүй эхнэр маань гараад явсан. 2015 онд М. эхнэр О. гэдэг эмэгтэй над руу залгаад “танай эхнэр манай нөхөр лүү хайртай дуртай гээд мессеж бичээд байх юм та түүнийг нь мэддэг юм уу” гэж асууж байсан. Тэр орой Ч. гэртээ ирэхэд жаахан хэрүүл маргаан гарсан боловч тийм айхтар зүйл болоогүй. Энэ явдлаас 2 сарын дараа нэг өдөр орой 11 цагийн үед би Чимгээ рүү залгаад “хаана юу хийж яваа талаар” асуухад “эмнэлэг дээр шалгалт өгөх гээд явж байна” гэж хэлсэн. Би “хэзээ ирэх юм бэ?” гэхэд “удахгүй очно” гэсэн боловч 12 цаг өнгөртөл ирээгүй. Би дахин залгаж асуухад “би гараад явж байна” гэж хэлсэн бөгөөд тэр үед аль хэдийнээ шөнийн 1 цаг болсон байсан. Түүнээс хойш ахиад залгахад утсаа салгасан байсан. Тэгээд би босоод хувцсаа өмсөөд эмнэлэг дээр яваад очиход эмнэлэгийн цонх бүгд хаалттай байсан. Би эмнэлэгээс гараад наашаа явж байтал Ч., М. хоёр модны ёроолд тэврэлдчихсэн зогсож байсан. Би яваад очтол М. шууд зугатаад явчихсан. Ч. ч гэсэн М. “зугатаарай” гэж хэлсэн. Тэр үед би Ч. нэг удаа өшиглөсөн. Тэр өдрөөс хойш 5-6 сарын хугацаанд тэр хоёр хоорондоо харицалгүй бид хоёр хэрүүлгүй байсан. Тэгээд нэг өдөр Ч. бас оройтоод би эмнэлэг дээр яваад очтол өрөө нь цоожтой байсан. Би араар нь очиж цонхыг нь хартал онгорхой байсан. Эргээд тойроод очтол М.гарч ирээд шууд машиндаа суугаад явчихсан. Тэгээд хаалгыг нь нүдэхэд онгойлгохгүй нэлээн удаж байгаад онгойлгосон. Иймэрхүү зүйлүүдэд бухимдаад л би эхнэртээ гар хүрчихдэг байсан. Одоо миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...гэх мэдүүлэг,
4. Хохирогч гийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Намайг 2017 оны 06 сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минутын үед утсаар яриад хэвтэж байхад манай нөхөр Л.******* хөлийн өсгий рүү өшиглөөд байсан тул би ярингаа “болиочээ” гэж орилоод утсаа таслаад бид хоёр маргалдсан. Маргалдаж байтал нөгөө өрөөнөөс сандал авчраад цохих гэхээр нь би биеэ хамгаалах гэж барьцалдаад дийлээгүй. Намайг үсдэж унагааж байгаад жижиг модон сандлаар нүүр толгой руу 8-9 удаа цохьсон. Би арай гэж зугатаагаад хөрш айлынх руу орж миний гар утсыг булаагаад авчихсан учир тэдний утсаар цагдаа болон эмнэлгийн 103 руу дуудлага өгсөн. Намайг хөрш айлын хашаан дотор утсаар ярьж байхад хашааны цаанаас сонсчихсон, надтай ойрхон зөрсөн, би зугатаачихсан....гэх мэдүүлэг, / хх-ийн 12-р ху/,
5. Хохирогч гийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Нөхөр маань архи уусан үедээ гар хүрдэг байсан. 1992 онд гэр бүл болж охин маань гарч байсан ба 1994 оноос эхлэн намайг хүчирхийлж эхэлсэн. Зүгээр гэрийн ажлаа хийж байхад ямар нэгэн шалтгаангүй үл ойлголцох асуудлаас болоод гар хүрч өшиглөх, юм шидэх байдал гаргадаг байсан. Би өөдөөс нь огт юм хэлэхгүй чимээгүй тэвчээд 20 гаран жил үргэлжилсэн. 2000 онд Орхон суманд байхад намайг гэрт байхад зодоод би гэрээс зугатаахад араас хөөж ирээд дахин гэрт аваачиж зодож байсан, мөн 1999 онд *******ын аав нас бараад хотод номыг нь уншуулаад харьж явахдаа маргаснаас үүдэн тоосгоор миний дагз руу цохиж, өшиглөж, гараараа цохиж зодож байсан. Агсам согтуу тавьж эрх чөлөөнд минь халдах асуудал зөндөө байсан. ******* аймагт ирээд 13 жил болж байна. ******* аймагт амьдарч байхад 2007 онд гэр бүлийн маргаанаас гэрт зодож нүүрийг маажиж урсан, гараараа цохиж, өшиглөсөн. 2007 онд мөн согтуугаар гэртээ орж ирээд надад ямар нэгэн шалтгаангүй агсам тавиад үсдэж, өшиглөж цохиж зодсон. 2006 онд мөн архи ууж ирээд хэрүүл маргаан хийгээд мөр рүү маань цохиж мөр мулталж зодож байсан. 2015 оны 4 сарын 20-ны үед санагдаж байна, сувилагч нарын баярын өмнө зодож байсан. Нүүр рүү алгадаж хувцсыг маань тайлж урсан, бие рүү маань цохьсон. Миний нүүр хөхөрч бие хөндүүр болсон. Ер нь 7 хоног болгон л хэрүүл маргаантай зодоон цохионтой байдаг байсан. Энэ байдлыг хүүхдүүд маань харж өссөн. Би агсам согтуу тавиад айлгаж сүрдүүлэхээр нь цагдаа дуудаад өгчихдөг юм. Цагдаад баригдаад торгуулаад эсвэл хэдхэн хоног баривчлаад гаргачихдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р ху/
6. Хохирогч гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичгээр өгсөн: Л.******* нь өөрийн буруугаа ухамсарлан гэмшиж байгаагаа өөрийн төрсөн охиноороо дамжуулж, мөн утсаар байнга уучлалт гуйж байгаа нь үнэн. Бас түүний төрсөн ээж, ах дүү нар нь сэтгэл зүйн туслалцаа үзүүлж, эмчилгээний зардалд нэмэрлэж, мөнгөн тусламж үзүүлсэн. Миний бие нь Л.*******тай 25 жил амьдрахдаа түүнийг олон удаа уучилж, эвлэрч, үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө зүтгэсээр ирсэн. Одоо миний санал бол: нөхөр болох Л.*******ыг сүүлийн удаа харж үзэж авах ялыг нь хөнгөлж өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийн төрсөн нутаг Архангай явж эцгийн газар дээр очиж ёслол үйлдэх ажилтай байгааг минь харгалзан намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү....гэх хүсэлт,
7. Гэрч гийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015 оноос хэн хэнийхээ гэр орноор орж гардаг болсон. . надад ярихдаа өмнө байнга хардаж зоддог гэж ярьж байсан. 2016 онд .ах Ч. эгчийг аймаар зодоод хэвтэрч оруулсан байсан. Нөхөр бид хоёр эргэж очиж байсан. Мөн “зодууллаа хөөгдлөө” гээд манай гэрт удаа дараа ирж байсан. 1 сард 1-2 удаа “агсам тавьлаа зодлоо” гэж ирдэг. 2016 оны 07 сард байсан байх над руу орой Э. ах утасдаад “танай нөхөртэй манай эхнэр явалдаад байна, би шөнө тааралдсан, тэгсэн нөхөр чинь намайг хараад зугатаад явчихсан” гэж хэлэхээр нь “өөрсдөөс нь асуугаад учраа олъё” гэж хэлсэн. Ч. эгч болон М. хоёроос Э. ахын ярьсан зүйлийн талаар асуухад . эгч “тийм зүйл байхгүй, Э. ах чинь хардаж худал зүйл ярьж байгаа юм” гэж хэлсэн. Үүнийг нягтлаад үзэхэд үнэхээр л Э. ах надад худлаа хэлсэн байсан. Өөрөө их хайртай юм байна лээ. Үүнээсээ үүдэн манай нөхрийг эхнэртэйгээ холбож худал зүйл ярьсан. М. бид хоёр Э. ах болон Ч. эгч 2-той харьцахаа больсон. Хардаж сэрдээд янз бүрийн юм яриад байхаар нь айгаад больсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/,
8. Гэрч Э.ын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 08-09 сарын үеэс л гэр орноороо орж гардаг болсон. Үүнээс өмнө баяр ёслолоор гэрээр нь орчихдог ганц шил юм хуваагаад уучихдаг байсан юм. Ч.эгчийн хувьд “Э. ахад зодууллаа агсам тавиуллаа, гэрээсээ хөөгдлөө” гэж 2016 онд хэд хэдэн удаа манай гэрт ирж хонож байсан. Өмнө нь их зоддог байсан гэж Ч. эгч хэлж байсан. Э. ах архи уучихаараа жаахан авиртай болчих гээд байдаг. Ч. эгчтэй хардах болсон шалтгаан нь Ч. эгч манай гэрт хонож өнжөөд, мөн би С. ам орж найзтайгаа архи уучихаад харихаар алхаж байтал шөнийн 01 цаг өнгөрч байхад Ч. эгч над руу залгаад “Э. ах чинь агсам тавиад би гэрээс гараад явж байна” гэж хэлэхээр нь “та манайд очоо” гэхэд “би эмнэлгийн энд байна, чи хаана байна “ гэхээр нь “И. өнгөрөөд доош уруудаад явж байна, та наанаа байж бай, би яваад очъё” гэж хэлээд эмнэлгийн урдхан талд алхаад очиход Чимгээ эгч уйлсан сууж байхаар нь тайвшруулах гээд юм яриад өөдөөс нь хараад сууж байхад Э. ах ирчихсэн юм. Ч. эгч намайг “чи одоо зугатаа, бид 2-г ойлгохгүй бөөн зодоон хэрүүл болно” гэхээр нь нээрээ тэгэх байх гэж бодоод тэр чигтээ гүйгээд гэр рүүгээ харьсан. Энэ байдлаас үүдэн Эн. ах Ч. эгчтэй намайг хардаад манай эхнэрт сонин сонин зүйл яриад бөөн асуудал болсон. Миний хувьд Ч. эгчтэй ямар нэгэн харьцаа холбоо байхгүй хуурай ах дүүс учир сайн байдаг юм ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р ху/,
9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн № 214 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. гийн тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаа, зүүн тохой, баруун бугалга, шуунд цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 24-р ху/,
10.Шүүгдэгч Л.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 41-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 31-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 32-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 33-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 34-35-р ху/, эд мөрийн баримт хураан авах тухай /хх-ийн 8-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р ху/, хохирогчийн ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн газарт үзүүлсэн тухай баримт, /хх 23-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 25–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 26–р ху/, шүүгдэгчийн багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36-р ху/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38-р ху/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 40-р ху/, шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-47-р ху/, шүүгдэгчийн захиргааны зөрчил хянан шалгасан материал /хх-ийн 48-79-р ху/,
******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай г 2006 оноос 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчид ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны арга хэмжээ авсан материал зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай г 2006 оноос 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, модон жижиг хөлтэй, бүдэг ягаан өнгийн 30 см урттай сандал эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна..
Шүүгдэгч Л.******* нь үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй тул хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялаас нь чөлөөлөх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Л, *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Л.*******ыг 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ад оногдуулсан 06 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.*******ыг 06 /зургаан/ сарын хорих ялаас чөлөөлсүгэй.
5. Шүүгдэгч Л.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 9-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон жижиг хөлтэй, бүдэг ягаан өнгийн 30 см урттай сандлыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Л.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.НОЛХООСҮРЭН