| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/0078/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч М.А...
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г...,
Шүүгдэгч Б.Б...
Нарийн бичгийн дарга П.Г... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ... аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б...-д холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг хялбаршуулсан хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт : Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, халх, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, эзэмшсэн мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт .... аймгийн .... сумын ... багийн ... хэсгийн ... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай, ... овогт Б...-ны Б...,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б... нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарах ... аймгийн ... сумын ... багийн нутаг “..” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хэрэглээний зориулалтай, шинэс төрлийн 7,126 метр куб хуурай мод бэлтгэж, сумын ойнд санд 2,163,303 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримтын тухайд.
1.1. Шүүгдэгч Б.Б... нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарах ... аймгийн ... сумын ... багийн нутаг “...” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хэрэглээний зориулалтай, шинэс төрлийн 7,126 метр куб хуурай мод бэлтгэж, сумын ойнд санд 2,163,303 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
-Иргэний нэхэмжлэгч Э.Т...-ын 2025 оны 7 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сумын Засаг даргын хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийн төлөөлж байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр хуульчлагдсан байгаа. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол сумын ойн санд учруулсан хохирол болох ... сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт хуулийн хүрээнд нэхэмжилнэ. Харин өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
-Гэрч Ж.Г...-ийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Манай ... сумын ... багийн Засаг дарга П.П... 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 16 цаг 50 минутын орчимд ... арын ... модон дотор хөрөө дугараад байна гэнэ надад хүн хэллээ гэж хэлсэн. Тэгээд би 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдөр Засаг даргын тамгын газрын даргад хэлээд сумын Засаг даргын тамгын газрын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр ... багийн Засаг дарга П.П..., томилолтоор ажиллаж байсан цагдаа ...., жолооч ... нарын хамт хөрөө дугарч байсан гэх газарт хяналт шалгалт хийх ажлаар явсан. ... сумын .... багийн нутаг ... гэх газарт очиход модны захад шинэс төрлийн ойролцоогоор 4 орчим метрийн урттай 15 ширхэг модыг бэлтгээд цагаалаад гаргаад ирсэн байсан. Тэгсэн удаагүй модон дотроос танихгүй 2 эрэгтэй хүн гарч ирсэн. Би тухайн үед нэрийг асуухад ... сумын ... багийн иргэн Б...-ийн Б... гэж өөрийгөө танилцуулсан. Тэр Б... нь хамт явсан залууг гэртээ байхад нь дагуулаад ирсэн хүн байгаа юм гээд байсан. Би тухайн үед тэр Б... гэх хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад ямар нэгэн эрхийн бичиг байгаагүй. Тэр Б... гэх хүн Хөх өнгийн ... улсын дугаартай ... маркийн автомашинтай явсан. Хашааны бөөн мод олж авах гэж ирсэн юмаа гэж надад хэлсэн. .... Ойгоос бэлтгэсэн моднууд нь хуурай шинэс төрлийн моднууд байсан. Модны захад 4 орчим метрийн урттай 15 ширхэг модыг цагаалж гаргасан байсан модон дотор мөн адил 10 орчим ширхэг бөөрөнхий шинэс төрлийн хуурай мод байсан. Нийтдээ 25 орчим ширхэг модыг бэлтгэсэн байсан. Би тухайн үед мод руу орж бэлтгэсэн модны хожуулыг хараагүй. ...Яг манай ... сумын нутгаас эрхийн бичигтэй бол иргэн хүн мод бэлтгэж болно. Харин эрхийн бичиг байхгүй тохиолдолд мод бэлтгэж болохгүй. ....Тухайн газар нутаг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. .....Тухайн мод бэлтгэсэн иргэний зүгээс манай ... сумаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
- Гэрч Б.А...-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай төрсөн эгчийн хүүхэд болох Б.Б... 2025 оны 06 дугааp сарын 30-ний орой 23 цагийн үетэй надтай утсаар яриад ... сумын ... даваад ... гэх ... сумын нутгаас хэрэглээний 4 метрийн моднууд ойгоос бэлтгэж байтал ... сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Г... хүмүүстэй ирээд газар дээрээ баригдчихлаа гэж хэлсэн. Би тухайн үед Б.Б... ахаас та тэгээд эрхийн бичиг авсан байсан уу гэж асуухад ямар нэгэн эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн. Би тэр үед Б.Б... ахад та эрхийн бичгээ аваад мод хийхгүй одоо бөөн асуудал болох байхдаа гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд манай ах Б.Б... эрхийн бичиг авалгүйгээр ... сумын нутгаас мод бэлтгэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдах болсон. ... Манай ахын эзэмшилд хөх өнгийн ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Манай ах Б.Б... модонд явахдаа тухайн тээврийн хэрэгслээр ... гэдэг хүнийг гуйгаад хамт явсан байсан.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 35 дугаар хуудас,
- Гэрч Ш.Т... 2025 оны мөрдөн шалгах ажиллагаанд өдөр өсгөн “...... суманд 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. ... суманд 2025 оны 06 дугаар сард иргэдэд ганцхан би хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байсан. Харин 07 сараас өөр байгаль хамгаалагч иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа. ....Тухайн иргэний зүгээс энэ он гарсаар надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. .... сумаас өөр суманд мод бэлтгэх тохиолдолд тухайн сумын байгаль хамгаалагчаасаа эрхийн бичиг авч мод бэлтгэх ёстой. Түүнээс ... сумаас өөр суманд мод бэлтгэх эрхийн бичгийг иргэн хүнд өгөхгүй. Нэг ёсондоо ... сумаас мод бэлтгэх иргэнд ... сумын байгаль хамгаалагч эрхийн бичиг олгохгүй.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
-... аймгийн ... сум дахь Сум дундын ойн ангийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай “...1.Ойгоос бэлтгэж тээвэрлэсэн моднууд шинэс төрлийн /хар мод/ Хуурай мод байна. 2.Тухайн ойгоос бэлтгэсэн моднууд нь нийт 7,126 метр куб мод байна. Ойгоос бэлтгэсэн моднуудыг нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх магадлалтай модны тайралтууд жигд байна. 3.Тухайн ойгоос бэлтгэсэн моднууд нь шинж чанарын хувьд хэрэглээний модны ангилалд хамаарч байна. Ойгоос бэлтгэсэн моднуудыг нэг бүрчлэн уртыг хэмжиж, нарийн үзүүрийн голчоор диаметрийг хэмжихэд 3,89 метрийн урттай 5 ширхэг, 3,92 метрийн урттай 2 ширхэг, 3,94 метрийн урттай 6 ширхэг, 3,97 метрийн урттай 12 ширхэг 4 метрийн урттай 13 ширхэг нийт 38 ширхэг бөөрөнхий мод байна. Ойгоос бэлтгэсэн 38 ширхэг мод нь шинж чанараараа MNS 5413:2011 стандартаар хэрэгцээний модны ангилалд хамаарч байна. 4.Тухайн моднуудыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бэлтгэсэн байх магадлалтай тайралт нэгэн жигд шинэвтэр. 5.Ойгоос бэлтгэсэн моднууд нийт 7,126 метр куб мод байна. 6.Хэргийн газрын үзлэгээр тогтоосон №490 02// 02,06 - E 970 40/43,01, N490 02// 00,08 - E 970 40// 43,00, N490 02// 00,00 - E 970 40// 42,05, N490 01// 59,05 - E 970 40// 43,04, N490 01// 59,06 - E 970 40// 43,08, N490 01// 58,07 - E 970 40// 43,03, N490 01// 58,02 - E 970 40// 44,09, N490 01//59,02- E 970 40// 45,07, GPS цэгүүдээр мод бэлтгэсэн газар нь ... сумын ... багийн нутаг ... гэх газар мөн. 7.Ойгоос мод бэлтгэсэн газар нь ойн сангийн нэгдүгээр муж, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. 8.Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ бүх төрлийн хуурай модонд 168 655 төгрөг. 9.... аймгийн ... сумын .. багийн ... гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход бүх төрлийн хуурай модны хоёрдугаар мужийн 1 метр куб шинэс модны экологи үнэлгээ хэрэглээний хуурай модонд 168 655 төгрөг, хэрэглээний модны итгэлцүүр болох 1,8 -аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303 579 болж, бэлтгэсэн мод 7,126 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ 2163 303 төгрөг байна. Ойгоос бэлтгэсэн 7,126 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 2 163 303 төгрөг байна. 10.Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ хариуцсан нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авч бэлтгэнэ. Мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр ойгоос мод бэлтгэж болохгүй. 11.... сумын иргэн ... сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэхдээ хариуцсан нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авч бэлтгэнэ. 12.Ойгоос мод бэлтгэсэн иргэн Б.Б.... нь Ойн тухай хууль 35.4.2-р заалт зөрчсөн байна.” гэсэн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас/,
-... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай улсын байцаагчийн акт /Хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,
-“...” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр БЗД-42 дугаартай шинжээчийн дүгнэлт /59-68 дугаар хуудас/
2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр тал),
- 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд зүйл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-3 дугаар тал),
-Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар тал),
- Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-20 дугаар тал),
- Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
- Мөрдөгчийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 28 дугаар тал) зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Мөн шүүгдэгч Б.Б...-ийн яллагдагчаар өгсөн: “...Би ... аймгийн ... сумын ой модтой хэсгийн зах руу машинаа оруулж зогсоогоод модны зах хэсгээс цагаан цэнхэр өнгийн хөрөөгөөр унаанга модыг гараараа төөлөөд 15 ширхэг мод бэлтгэсэн байхад ... сумын улсын байцаагч, цагдаа нар ирсэн. Тэгээд намайг яагаад мод бэлтгээд байгаа юм гэж асуухаар хэдэн хашааны банз хэрэг болоод байна гэж хэлсэн чинь мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин байгаа юу гэж асуухаар нь би гоожин байхгүй гэж хэлсэн. Би 20 гаран унаанга модноос 4 метрийн урттай 38 ширхэг бөөрөнхий шургааг мод бэлтгэсэн. 38 ширхэг бөөрөнхий шургааг модыг бэлтгэхдээ өөрийн цагаан цэнхэр өнгийн хөрөөгөөр тайрсан. Тайрч бэлтгэсэн шургааг модоо машинаар нэг газар бөөгнүүлсэн...” гэсэн мэдүүлгүүд нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйл баримтыг давхар нотолж байна.
Шүүгдэгч Б.Б...-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан хохиролд 9,877,580.01 төгрөгийг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Б.Б... нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарах ... аймгийн ... сумын ... багийн нутаг “...” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хэрэглээний зориулалтай, шинэс төрлийн 7,126 метр куб хуурай мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Б... анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б...-ийн 7,126 м3 хэрэглээний мод бэлтгэсний улмаас байгаль экологид 2,163,303 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,489,909 төгрөгийн хохирол учирсан хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн бүрэн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б...-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч нарт гэмт хэргийн хор уршиг арилгах 100 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдсан болно.
Шүүгдэгч Б.Б...-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай хөх өнгийн ... загварын тээврийн хэрэгсэл, цагаан цэнхэр өнгийн хөрөө 1 ширхэг, 6,60 мет урттай уяа 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3,89 метрийн урттай 5 ширхэг, 3,92 метрийн урттай 2 ширхэг, 3.94 метрийн урттай 6 ширхэг, 3.97 метрийн урттай 12, 4 метрийн урттай 4 ширхэг нийт 38 ширхэг бөөрөнхий шургааг модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
1. Шүүгдэгч .... овогт Б...-ийн Б...-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Б...-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Базаррагчаад 100 ширхэг мод тарьж ... аймгийн ... сум дахь сум дунд Ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б... нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б... нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Б...-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай хөх өнгийн ... загварын тээврийн хэрэгсэл, цагаан цэнхэр өнгийн хөрөө 1 ширхэг, 6,60 мет урттай уяа 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3,89 метрийн урттай 5 ширхэг, 3,92 метрийн урттай 2 ширхэг, 3.94 метрийн урттай 6 ширхэг, 3.97 метрийн урттай 12, 4 метрийн урттай 4 ширхэг нийт 38 ширхэг бөөрөнхий шургааг модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Б.Б... нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 6,489.808 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Сэрээтэрбатын Төмөрдоржийг зөвшөөрөлгүйгээр бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйли1.3. Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нар нь мод бэлтгэсэн үйл баримтын талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч С.Д, Н.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” тус тус заажээ.
Иймд шүүгдэгч С.Д, Н.Б нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сард ...... аймгийн ........ сумын .......... багийн нутаг “........” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний, хуурай 15.2955 метр куб модыг бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Д, Н.Б нарын 15.2955 м3 хэрэглээний мод бэлтгэсний улмаас байгаль экологид 4,643,392.59 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 13,930,177 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, актаар тус тус тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нар нь ойн санд учирсан шууд хохирол 4,643,392 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заажээ.
Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар ойн санд учирсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээ 13,930,177 төгрөгөөс шүүгдэгч нарын төлсөн 4,643,392 төгрөгийг хасаад 9,286,785 төгрөгийг шүүгдэгч С.Д, Н.Б нараас тэнцүү хувааж гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч С.Д, Н.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгч С.Д, Н.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа, ойн санд учирсан шууд хохирол 4,643,392 төгрөгийг төлсөн, 9,286,785 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураах албадлагын арга хэмжээ авахаар заасан байх тул шүүгдэгч С.Д Н.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 180,000 төгрөгийг үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нь шүүгдэгч С.Д-гийн эзэмшлийнх байх тул 1 ширхэг хөрөөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 149х40,000=5,960,000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 метрийн урттай 149 ширхэг шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Д Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт С-ын Д, Б овогт Н*ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан бүлэглэн, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Д, Н.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.Д, Н.Б нарт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршиг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д, Н.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д, Н.Б нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.Д, Н.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай 149 ширхэг шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч С.Д, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 4,643,392 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар шүүгдэгч С.Д, Н.Б нараас 9,286,785 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ