| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 197/2025/0322/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/726 |
| Огноо | 2025-08-25 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ө.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё овгийн Д.Б д холбогдох хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн “2502000000132” дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ё овгийн Д.Б , 1973 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Б аймгийн ** суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ** нийгмийн эрүүл мэндийн сувилагчаар ажилладаг, ам бүл 3, нөхөр, охины хамт *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ***.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь *** эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн сувилагчаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт болон шалгалтад зохих журмын дагуу хамрагдаж тэнцээгүй,
уг шалгалтад тэнцсэн мэтээр 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт “...Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах.”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Д-н хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ны эзэмшлийн Хаан банкин дахь 55*** дугаартай данс руу С.Ж-ны нэрээр эзэмшдэг Хаан банкны 53*** тоот дансаар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 200.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь *** эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн сувилагчаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт болон шалгалтад зохих журмын дагуу хамрагдаж тэнцээгүй,
уг шалгалтад тэнцсэн мэтээр 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт “...Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах.”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ны эзэмшлийн Хаан банкин дахь 55*** дугаартай данс руу С.Ж-ны нэрээр эзэмшдэг Хаан банкны 53*** тоот дансаар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 200.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах баримтаар тогтоогдож байна.
Үүнд:
Мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн www.tender.gov.mn сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32, 39 дэх тал/,
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын *** дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал болон хавсралтын хуулбар /хавтаст хэргийн 60, 61 дэх тал/,
Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын *** дугаартай “Алба хаагчдыг албан тушаалд томилох, цалингийн хэмжээг тогтоох тухай” тушаал болон хавсралтын хуулбар /хавтаст хэргийн 71, 72 дахь тал/,
Төрийн худалдан авах ажиллагааны газрын Сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /хавтаст хэргийн 72-74 дахь тал/,
*** эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/14 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 99 дэх тал/,
Гэрч Б.Б-ны “...***...” гэх мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хавтаст хэргийн 111 дэх тал/,
Гэрч Ц.Б “...***...” гэх мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хавтаст хэргийн 122, 123 дахь тал/,
Гэрч А.О-ын “...***...” гэх мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хавтаст хэргийн 125, 126 дахь тал/,
*** дугаартай гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 141 дахь тал/,
Төрийн худалдан авах ажиллагааны газрын *** дугаартай албан бичиг хавсралтын хамт /хавтаст хэргийн 199, 200 дахь тал/,
Прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2202007160050/144/ дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 160-164 дэх тал/,
Яллагдагч Э.Д-гийн “...***...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 167, 168 дахь тал/,
Прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2202007160050/143/ дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 171-175 дахь тал/,
Эрүүгийн 2202007160050 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан С.Ч-ын “...***...” гэх мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хавтаст хэргийн 178 дахь тал/,
Шүүгдэгч Д.Б гийн “...***.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 189 дэх тал/,
Б.Б-ны эзэмшлийн Хаан банкин дахь 55*** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 118 дахь тал/,
С.Ж-ны эзэмшлийн Хаан банкин дахь 53*** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 150 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу шүүгдэгч Д.Б нь 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Э.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ны эзэмшлийн Хаан банкин дахь 55*** дугаартай данс руу С.Ж-ны нэрээр эзэмшдэг Хаан банкны 53*** тоот дансаар дамжуулан хахууль өгсөн үйлдэл нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...”,
мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус хуульчилжээ.
Иймд прокуророос шүүгдэгч Д.Б гийн үйлдсэн гэмт хэргийг 2022 оны 5 дугаар сард мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё овгийн Д.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН