Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/02412

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2022/02412 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, чингисийн өргөн чөлөө гудамж, *** дээд сургуулийн байр, 000 тоот хаягт оршин суух Цэ од овогт Ггийн Д /**00000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 00-00 тоот хаягт оршин суух Боржигин овогт Эийн Э /**00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Д

Хариуцагч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаГ.Б

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Э.Эт холбогдуулан 3 500 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2020.06.02-ны өдөр Э.Э нь өндөр хүү амлан надаас 3 сарын хугацаатай 5 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд энэ хугацаанд олон дахин нэхүүлэн байж 2021.11.27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2021.08.25-ны өдөр хүү 2 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээ хийгээгүй, амаар тохиролцож 5 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ч 1 500 000 төгрөгийг үндсэн зээлд 2 500 000 төгрөг хүүнд өгч байна гэсэн боловч үлдэгдэл 3 500 000 төгрөгийг одоо болтол өгөхгүйг залгахаар утсаа авахгүй, мессэж бичээд хариу байхгүй таг алга болчихоод байгаа. Арга буюу цагдаад өргөдөл өгсөн боловч хүлээж аваагүй. Харин шүүхэд ханд гэсний үндсэн дээр гомдол гаргаж байна. Иймд Э.Эээс миний мөнгө болох 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Г.Д нь 2020.6.02-ны өдөр 5 000 000 төгрөгийг надад зээлдүүлсэн. Бид бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Миний бие нь 2020.11.21-ний өдөр 200 000 төгрөгийг Төрийн банкны данснаас шилжүүлсэн. Хаан банкны дансаараа 2021.08.25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2021.11.27-ны өдөр 1 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Нийт 4 200 000 төгрөгний төлөлт хийсэн байна. Зээлийн үлдэх 800 000 төгрөгийн хувьд Г.Д нь миний ажиллуулдаг Идэвхтэй амьдралын хэв маягийн клуб-д зээлийн төлбөртөө тооцон 2020.03.08-ны өдрөөс хойш 2020.11.03-ны өдрийг хүртэл 5 сарын турш явсан. 1 сарын үйлчилгээний төлбөр нь 247 800 төгрөг байдаг. Тэгэхээр нийт 1 239 000 төгрөг болсон байна. Миний хувьд клубын зардлын зөрүүг авах шаардлагагүй бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдэл 800 000 төгрөгт тооцож, зээлийн төлбөрийг дуусгавар болгох саналтай байна. Бичгээр гэрээ байгуулаагүй учир хариуцагч надаас зээлийн хүүг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Дгийн цахим иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-5 ху/

 

4. Хариуцагчаас: Идэвхтэй амьдралын хэв маягийн клубын гишүүний дэвтэр, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 21-25 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Э.Эт холбогдуулан 3 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2020.06.02-ны өдөр Э.Эт нэг сарын 5 хувийн хүүг амаар тохиролцож, 5 000 000 төгрөг зээлдүүлсэн. Э.Э нь 2021.11.27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2021.08.25-ны өдөр хүү 2 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд зээл, зээлийн хүүнд 3 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 5 000 000 төгрөг зээлдэж авсан нь үнэн боловч 4 200 000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэх төлбөрийн хувьд эрүүл хоололтын клубт Г.Д нэг сарын 250 000 мянган төгрөгийн хоолыг 5 сарын турш идэхээр, тухайн төлбөрийг зээлийн төлбөрөөс суутгахаар тохирсон тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3.4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2020.06.02-ны өдөр Г.Дгээс Э.Эт 5 000 000 төгрөг шилжүүлсэн, /хх 22 ху/

 

4.2 2020.11.21-ний өдөр хариуцагч нэхэмжлэгч рүү 200 000 төгрөг, 2021.08.25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2021.11.27-ны өдөр 1 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн /хх 24-25 ху/

 

5. Зохигч 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээг аман хэлцэл хэлбэрээр байгуулсан, 4 200 000 төгрөгийг буцаан төлсөн эсэх талаар маргаангүй, харин зээлийн хүү буюу нэг сарынг 5 хувийн хүү тооцохоор тохиролцсон эсэх талаар маргаантай.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч Г.Д зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүргийг хариуцагч Э.Эээс шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нэг сарын 5 хувийн хүүтэй 5 000 000 төгрөг зээлдүүлсэн тул зээлийн хүүг шаардах эрхтэй гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

 

Иймд зохигч зээлийн гэрээг аман хэлцэл хэлбэрээр байгуулсан, зээлийн хүү тогтоосон талаар бичгийн баримт үйлдээгүй үйл баримтад маргаангүй байх тул нэхэмжлэгч зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзээд зээлийн төлөгдөөгүй төлбөр 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Боржигин овогт Эийн Э /**00000000/-ээс 800 000 /найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цэ од овогт Ггийн Д /ХО66092602/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эээс 23 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ Д.Э