Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2022/01097

 

 

 

 

 

2022 09 08 142/ШШ2022/01097

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянталын 4-105 тоотод оршин суух, Бичигт овогт Дашрэнцэнгийн Дарьсүрэн /Регистрийн дугаар: ХМ87083021, 88696088/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-24-80 тоотод оршин суух, Өөлд овогт Батаагийн Батгэрэл /Регистрийн дугаар: НЮ87120778, 96134440/,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Дарьсүрэн,

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дарьсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 11 дүгээр сарын 02-нд Б.Батгэрэл нь Д.Дарьсүрэн миний марк-2 10s автомашиныг унаж яваад унагаасан бөгөөд машины бүрэн эвдэрсэн, машинаа засуулахад засварын хөлс ороогүй, сэлбэг хэрэгсэл авахад 2,250,000 төгрөг болсон мөн 400,000 төгрөгөөр торгуулсан, торгуулиа төлөөгүй. Мөнгөө төлөхийг сануулж удаа дараа ярьсан боловч завгүй гээд утсаа салгачихдаг. Д.Дарьсүрэн бие шүүхэд нэхэмжлэл гаргахад 100,000 төгрөг зарцуулсан. Д.Дарьсүрэн миний бие Б.Батгэрэлээс 3,000,000 төгрөг нэхэмжлэх эрх байгаа хэдий ч зөвхөн машины сэлбэг авсан 2,000,000 төгрөг, торгуулийн 400,000 төгрөг нийт 2,400,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг унагаасан нь миний буруу. Тэр өдөр машиныг авч гараад гараж ороод, явж байхад машины өндгөн тулгуур нь мулт үсрээд замын хажуу руу унасан. Хамт явсан тэр хүүхэд зовхиныхоо доор 4 ширхэг оёдол тавиулаад, шүүх эмнэлгээр яваад яах юм миний хохирлыг барагдуулаад 1,800,000 төгрөг өгчих гэхээр нь өгсөн. Тэгээд Лхагваатай очиж уулзаад өөрт байгаа 300,000 төгрөгийг өгье, адилхан засвар хийдэг юм чинь би сэлбэг хэрэгсэл дээр нь тус болъё гэсэн. Тэрнээс хойш чимээгүй болсон. Д.Дарьсүрэн над руу яриад машинаа янзлуулсан, ийм үнэтэй болж байна гэж хэлэхэд нь би төлөхгүй гэж би хэлээгүй. Ойлгож байгаа ч мөнгөний бололцоо болохгүй байна. Болохгүй бол хуваагаад ч хамаагүй өгье гэхэд үгүй, бүтнээр нь авъя гэсэн гэв.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 53,350 төгрөг төлсөн баримт /хх-3/, Д.Дарьсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-4/, ХУР системийн лавлагаа /хх-5/, зээлийн гэрээ /хх-6-7/, тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-8/, Эдд гүрэн ХХК-ийн албан тоот /хх-9/, гэрэл зураг /хх-10-11/, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22/126 дугаартай итгэмжлэл /хх-3/, Эрдэнэтмах Маркет ХХК-ийн Улсын бүртгэлийн лавлагаа /хх-4/, Зарлагын баримт /хх-5-7/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-13/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Дарьсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Дарьсүрэн нь хариуцагч Б.Батгэрэлд холбогдуулан 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагчийг түүний марк-2 10s автомашиныг унаж яваад унагаасан бөгөөд машины бүрэн эвдэрсэн, машинаа засуулахад засварын хөлс ороогүй, сэлбэг хэрэгсэл авахад 2,250,000 төгрөг болсон мөн 400,000 төгрөгөөр торгуулсан, торгуулиа төлөөгүй. 2,000,000 төгрөг, торгуулийн 400,000 төгрөг нийт 2,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн марк-2 10s маркийн автомашиныг түр хэрэглэхээр авч яваад замын хажуу руу унаган осол гаргаж хохирол учруулсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д Эд хөрөнгө үнэ төлбөхгүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байна.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан хариу тайлбар ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Батгэрэлээс 2,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дарьсүрэнд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дарьсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Батгэрэлээс 53,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дарьсүрэнд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН