| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/01107/И |
| Дугаар | 142/ШШ2022/01100 |
| Огноо | 2022-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 142/ШШ2022/01100
2022 09 08 142/ШШ2022/01100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* /Регистрийн дугаар: *******, 94022699/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух, ******* /РД: *******, *******, *******/
Нэхэмжлэлийн шаардлага: 5,746,123,09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.
Хариуцагч ******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь тус байгууллагаас 2021 оны 05-р сарын 29-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 3,9% хувийн хүүтэйгээр зээл авсан. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, гэрийн хаягаар очиж уулзаж байсан боловч зээлийг төлөхгүй нийт 192 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх үндсэн зээл 4,426,325.46 төгрөг, үндсэн хүү 1,110,563.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,233.96 төгрөг, нийт 5,746,123.09 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, итгэмжлэл /хх-4-5/, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 103215200 дугаартай зээлийн гэрээ /хх-6-8/, зээлийн эргэн төлөлтийн гэрээ /хх-9/, 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10321500 дугаартай барьцааны гэрээ /хх-9-10/, Хур системийн мэдээлэл /хх-11/, зээлийн дансны хуулга /хх-12-13/ мессеж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ХХК нь ******* холбогдуулан 5,746,123.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ХХК-тай 2021 оны 05-р сарын 29-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 3,9% хувийн хүүтэйгээр зээлж авчээ.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 192 хоног хугацаа хэтэрсэн байх бөгөөд нэхэмжлэгч компаний зүгээс зээлийг төлүүлэх талаар удаа дараа утсаар ярьж, уулзаж сануулж байсан байх боловч зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул үндсэн зээл 4,426,325.46 төгрөг, үндсэн хүү 1,110,563.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,233.96 төгрөг, нийт 5,746,123.09 төгрөгийг хариуцагч гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан хариу тайлбар ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч хариу тайлбараа ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг түүнийг эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 5,746,123.09 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,888 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 106,888 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН