Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0101

 

 

   2023         01           30                                   128/ШШ2023/0101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Э.С***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ө***,

Хариуцагч: Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийн Маргаан хянан шалгах газрын ахлах референт Э.М***, референт Р.Ж**** ахлах шинжээч Я.Ө***,

Хариуцагч: ,ны а,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн О.Б*** нарын хоорондын төрийн албатай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө***, хариуцагч ,ны ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э**** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Э.С*** нь анх тус шүүхэд хандан Т болон ,ны ад тус тус холбогдуулан Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолын Э.С***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ,ны ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд томилохыг даалгаж, хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Тийн 2022 оны 3 дугаар сарын 173 дугаар тогтоолын Э.С***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ,ны ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах”-хэмээн эцэслэн тодорхойлж, маргаж байна.
  2. ,ны ын  2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.С***ыг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

                 Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга болон Тийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар “...Зарим яам..., агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд ... хяналт шалгалт хийх... үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан”. Ажлын хэсэг ,анд ажиллан, холбогдох хяналт шалгалтын тайланг гарган, Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 173 дугаар тогтоолыг ,анд хүргүүлсэн.

                 Үүнтэй холбогдуулан хариуцагч ,ны а нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С***ыг ажлаас чөлөөлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдэлд шилжүүлсэн.

           3. Нэхэмжлэгчээс Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоол, ,ны ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“...,ны ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр нэхэмжлэгч Э.С***ыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал гарсан. Э.С***ыг тухайн албан тушаалд томилсон нөхцөл байдлыг харахад албан тушаалын тодорхойлолтод таарахгүй нөхцөл байдалд шилжүүлсэн байдаг. Сүүлд тус ажлын байранд шүүхийн шийдвэрээр өмнөх ажилтан нь эгүүлэн тогтоогдсон гэдэг үндэслэлээр болон Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолын холбогдох хэсгийг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалыг гаргасан.

Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолын Э.С***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон ,ны ын 2022 оны Б/109 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна.

Т ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбогдуулан төрийн алба тасралтгүй байх зарчмын хүрээнд төрийн албаны зохих орон тоонд алба хаагчдыг шилжүүлэн үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан. Гэтэл Э.С***ын хувьд дээрх хугацаанд дандаа үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Ковид-19 өвчний улмаас Төөс үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүмүүст тусгай шалгалт зарлах асуудал хойшлогдсоор өдрийг хүрсэн байдаг. Энэ нөхцөл байдал нь нийтэд илэрхий буюу Тийн тусгай шалгалт зарлагдаагүй байхад Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолоор Э.С***ыг төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй гэсэн үндэслэл зааж албан тушаалаас чөлөөлсөн. Энэ нь Тийн тайлангаар нотлогддог. Тийн тушаалын холбогдох хэсгийг болон шүүхийн шийдвэрийг үндэслээд , Б/109 дүгээр илт хууль бус тушаалыг гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай бол захиргааны акт илт хууль бус болно гэж заасан. Маргаан бүхий тушаал нь Э.С***ыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай гэсэн нэртэй байгаа. Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас чөлөөлөх гэдэг нь нэг ойлголт, шилжүүлэх гэдэг нь тусдаа ойлголт байдаг. Төрийн албаны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтаар Э.С***ыг төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг шалгах ёстой байсан. Гэтэл хуульд заасан нөхцөл байдал огт байгаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу энэ хуульд заасан хууль ёсны ашиг, сонирхолд халдах үндэслэл тогтоогдоогүй байхад тушаалыг гаргасан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй буюу “Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдэлд шилжүүлсүгэй” гэсэн байдаг. Гэтэл ямар цаг хугацаанд, ямар үндэслэлээр, ямар албан тушаалд, Төрийн албаны тухай хуульд заасан тохиролцсон нөхцөл байдал байсан уу гэдэг нь тодорхой бус, эдгээр нөхцөлүүдийг заалгүйгээр шилжүүлсэн байдаг.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан захиргааны акт гаргахаас өмнө дараах нөхцөл байдлыг харгалзах тайлбарыг бичгээр аваагүй.

Тийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журамд гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог тус журмын 2.3.1-т “шатлан дэвшүүлэх журмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас”, 2.3.2-т төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс”, 2.3.3-т “нээлттэй сонгон шалгаруулалт зарлах” гэж заасны дагуу тусгай шалгалт зарлагдах байсан.

Мөн журмын 2.5-д “Эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21-ээс илүүгүй хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл, Салбар зөвлөлд гаргах”-аар зохицуулсан бөгөөд миний ажиллаж буй албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй тул оролцох боломжгүй юм. Томилох эрх бүхий этгээдийн хуульд нийцээгүй шийдвэр үйл ажиллагааны улмаас буюу өөрөөс үл хамаарах шалтгаанаар төрийн албанд томилсон тушаалыг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

,ны ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаал нь Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолыг үндэслэн гарсан тул тус тогтоол хүчингүй болсон тохиолд ын тушаал хууль зүйн үндэслэлгүй болох бөгөөд тус тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэхэд албан ажлын зайлшгүй шаардлага, ажилтны бичгээр гаргасан зөвшөөрөл, удирдлага хоорондын тохиролцоо зэрэг урьдач нөхцөлийг маргаан бүхий акт хангаагүй байна.

Иймд Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолын нэхэмжлэгч Э.С***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ,ны ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус актын үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

5. Хариуцагч ,ны ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж ойлгож байгаа. Маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох 7 үндэслэлийг зааж өгсөн. Гэтэл ,ны ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалд дээрх 7 үндэслэл хамаарахгүй. Тушаалд утга, агуулгын илэрхий алдаа байхгүй, баталсан байгууллага тодорхойгүй гэх зүйл байхгүй, өөрийн үүрэгт хамааралгүй тушаал гаргаагүй байна, гүйцэтгэх этгээд тодорхой бус гэсэн асуудал байхгүй, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгч Э.С***ын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хэлтсийн даргын албан тушаалд өмнө ажиллаж байсан П.Ц*** гэх хүн шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилох шийдвэр гарсан. Мөн Төөс шалгалт хийж хууль бус томилгоо байна. Ажлын байрны шаардлага хангахгүй хүмүүс байна. Эдгээр хүмүүсийг чөлөөл гээд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол ирсэн. Тус хэлтсийн даргад байгаль орчны мэргэжилтэй хүнийг томилох шаардлагатай. Нэхэмжлэгч Э.С*** нь кадастрын мэргэжилтэй ба уг ажлын байранд тавигдах шаардлагыг хараахан хангаагүй хүн юм. Тийн тогтоол, шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөхдөө түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй тулд “...Цаг уур, орчны шинжилгээний газарт шилжин ажиллах уу” гэхэд нэхэмжлэгч Э.С*** нь зөвшөөрч “...би төрийн албаны шалгалт өгөх гэж байгаа учраас өөр тийшээ шилжүүлээд өгөөч” гэсэн асуудлыг ад тавьсан. Нэхэмжлэгч өөрөө Цаг уур, орчны шинжилгээний газарт шилжин ажиллах шилжин ажиллах хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн дагуу тухайн байгууллагад шилжүүлсэн. Тушаал хууль болон Тийн тогтоол, шүүхийн шийдвэрийн дагуу гарсан юм. Иймд илт хууль бус болох нөхцөл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагч Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Монгол Улсын Тийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан хяналт, шалгалтын ажлын хэсэг 2022 оны 02 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд ,анд ажилласан.

Тус ажлын хэсгийн хяналт, шалгалтаар Э.С***ыг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж, томилсныг тогтоож, Тийн 2022 оны 16 дугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 173 дугаар тогтоолоор ,ны ын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Э.С***ыг албан тушаалд томилох тухай” Б/35 дугаар тушаалыг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүчингүй болгох хугацаатай үүрэг, даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн.

Тодруулбал, Э.С*** нь Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт 2012 онд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч боловч 2018 оноос даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ойн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх мэтээр тусгай шалгалт өгөхгүйгээр, төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчин томилогдсон болно.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасан.

Иймд төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдсон Э.С***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоолыг хууль бус, ,ны ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалыг илт хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1. Томилох эрх бүхий этгээдийн хуульд нийцээгүй шийдвэр үйл ажиллагааны улмаас буюу нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар төрийн албанд томилсон тушаалыг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон нь хууль зүйн үндэслэлгүй,

2.  тухайн албан тушаалын тусгай шалгалт зарлагдах хүртэл түр орлон гүйцэтгэгчээр томилсон байхад тусгай шалгалт өгөөгүй иргэнийг томилсон гэж үзсэн нь үндэслэлгүй,

3. төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэхэд албан ажлын зайлшгүй шаардлага, ажилтны бичгээр гаргасан зөвшөөрөл, удирдлага хоорондын тохиролцоо зэрэг урьдач нөхцлийг маргаан бүхий акт хангаагүй,

4. Тийн хууль бус шийдвэрийг үндэслэн ,ны ын тушаалаар өөр газарт шилжүүлсэн нь үндэслэлгүй гэх зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Нэхэмжлэгч Э.С*** нь анх ,ны ын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад ,ны ын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/109 дугаар тушаалаар тус яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилогдон ажиллаж байсан.

            Улмаар Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 71 дүгээр тогтоолоор ,ны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг 9 газар, 7 хэлтэстэй байхаар баталсан бөгөөд тус яамны Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан П.Ц***д яамны ын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан ын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.С***ыг тус яамны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан болох нь,

Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга болон Тийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн  72/188 дугаар хамтарсан тушаалаар “...Зарим яам..., агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд ... хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан дагуу хяналт шалгалтын ажлын хэсэг ,анд ажиллан, хяналт шалгалтын ажлын тайлан гаргасныг Тийн 2022 оны 16 дугаар хуралдаанаар хэлэлцэн “яам болон дээрх харьяа байгууллагын зарим албан хаагчдыг төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалд Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон” болохыг тогтоож, уг зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгсөн Зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173, 174, 175, 176 болон 177 дугаар тогтоолыг батлан гаргасан. Улмаар дээрх тогтоол болон хяналт шалгалтын тайланг Тийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/796 дугаар албан бичгээр ,ны ад хүргүүлсэн болох нь,

Тухайлан, Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоол болон уг тогтоолын хавсралтад нэхэмжлэгч Э.С***ыг “...,ны Ойн бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй хууль зөрчиж томилсон болохыг тогтоож, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу томилсон шийдвэрийг хүчингүй болгох”-ыг томилох эрх бүхий этгээдэд үүрэг болгож  шийдвэрлэсэн болох нь,

Хариуцагч ,ны аас Тийн тогтоол, хяналт шалгалтын тайлантай холбогдуулан нэхэмжлэгчтэй уулзалт хийн, яамны ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдэлд шилжүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан ,ны ын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/195, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/26, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/107, Б/109, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/35, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаал, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Тийн даргын хамтарсан 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар тушаал, тус тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хяналт шалгалт хийх, зөвлөн туслах ажлын удирдамж, уг ажлын хэсгийн тайлан, Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 173 дугаар тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/796 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар,

                 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0082 дугаар шийдвэрээр иргэн П.Ц***ыг ,ны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Төрийн нарийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/110 дугаар тушаалаар П.Ц***ыг ,ны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” хэмээн,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т “Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор: “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна” хэмээн,

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-т “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно”, 30 дугаар зүйлийн 30.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”,  33 дугаар зүйлийн 33.1-т “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 39 дүгээр зүйлийн 39.1.15-д “төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх”, 43 дугаар зүйлийн 43.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ”, 43.3.2-т “дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх”, 43.3.3-т “энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” хэмээн 66 дугаар зүйлийн 66.1.3-т “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, 66.1.6-д “хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” хэмээн тус тус хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга болон Тийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар төрийн албаны тусгай шалгалтыг өгөөгүй нэхэмжлэгч Э.С***ыг ,ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоосон. Үүнтэй холбогдуулан хариуцагч Төөс Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 173 дугаар тогтоолоор ,ны ад “... нэр бүхий.. албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох”-ыг үүрэг болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Хариуцагч ,ны аас Төрийн албаны тухай 65 дугаар зүйлийн 65.6-д “... Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” хэмээн заасныг хэрэгжүүлэн, Тийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 173 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн ,ны ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/109 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Э.С***ыг яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдэлд шилжүүлсэн нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, 33 дугаар зүйлийн 33.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э.С***аас Т болон ,ны ад тус тус холбогдуулан гаргасан “Тийн 2022 оны 3 дугаар сарын 173 дугаар тогтоолын Э.С***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ,ны ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА