| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/02315/И |
| Дугаар | 183/ШШ2022/02347 |
| Огноо | 2022-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2022/02347
2022 оны 08 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2022/02347 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, бага тойруу гудамж, 00 дүгээр байр, 000 тоот хаягт оршин суух Дархан овогт Чийн Б /**00000000/
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Оюунгэрэлийн оффис 00 тоот хаягт байрлах Б-ЭХХК /5827523/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 127 121 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 127 121 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, бага тойруу гудамж, 44 дүгээр байр, 102 тоотод оршин суух Дархан овогт Чийн Б миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Оюунгэрэлийн оффис, 23 тоот хаягт оршин байрлах Б.Э ХХК-тай 2020.06.27-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох Б.Э ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй Хангарьд сити-2 орон сууцны барилгын 3 дугаар блокны 2 дугаар орц, 9 дүгээр давхар, 2 өрөө /с тоот/ 55.27 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагч талын өмчлөлд 2020 оны 3 дугаар улиралд шилжүүлэхээр тус орон сууцны төлбөрт 71 851 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу 71 851 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2020.08.27-ны өдөр гэрээний 3.1-т заасны дагууН.Б Хаан банк дахь 0000000000 тоот данс руу шилжүүлж, төлбөрийг бүрэн төлсөн болно. Гэтэл Б.Э ХХК нь гэрээнд заасан орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд тухайн орон сууцанд очиж үзэхэд бусдад худалдагдсан байсан. Улмаар Б.Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-тэй уулзаж, орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгө болон өөрт учирсан хохирлоо шаардахад 2021.08.30-ны өдрийн дотор буцаан шилжүүлэхээр тохиролцож, бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд Б.Э ХХК нь гэрээнд заасан орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул тус тус гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 71 851 000 төгрөгийг Б.Э ХХК-иас гаргуулах, мөн дээрх орон сууц нь өнөөдрийн байдлаар 2 300 000 төгрөгийн зах зээлийн ханштай болсон бөгөөд хэрэв гэрээнд заасны дагуу захиалагч надад орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа шилжүүлсэн бол тус орон сууцны үнэ өнөөдрийн байдлаар 127 121 000 төгрөгийн ханштай болсон байна. Өөрөөр хэлбэл надад олох ёстой орлого буюу 55 270 000 төгрөгийн хохирол учирсан болох нь зах зээлийн ханшаар тодорхойлогдоно. Иймд Б.Э ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн 71 851 000 төгрөг, хохирол 55 270 000 төгрөг, нийт 127 121 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Э ХХК-ийн төлөөлөгч Б.С хариу тайлбартаа: Миний бие 2021.01.26-ны өдрөөс 2021.07.10-ны өдрийн хооронд гүйцэтгэх захирлын албан тушаалд ажилладаг байсан бөгөөд тухайн үед өөрийн ажлыг хүлээлгэн ажлаас албан ёсоор чөлөөлөгдсөн. Гэтэл хувьцаа эзэмшигч болохГ.Б нь одоо хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газар компанийнхаа гэрчилгээг солиулан, бүртгүүлэхгүй байгаа нь илэрхий хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Миний бие одоогоор хуулийн хүрээнд уг компанийг төлөөлөх эрхгүй гэж өөрийгөө үзэж байна. Ажлаас чөлөөлөгдсөн бичгийг хүргүүлсэн боловч улсын бүртгэлд одоог хүртэл нэр байгааг залруулах боломжгүй байгаад харамсаж байна. Нэхэмжлэлийг нэхэмжлэгч гаргагчийн талд гарган шийдвэрлэх нь шударга ёс болон хуульд нийцнэ гэж бодож байна. Тухайн үед хүчин төгөлдөр хэрэгжиж байсан 2 компанийн хоорондох гэрээний дагуу тус иргэн орон сууц захиалгын гэрээг гүйцэтгэх компанитай албан ёсоор байгуулсан нь тухайн иргэнийг орон сууцны шударга өмчлөгч мөн гэж ойлгож байна. Төлбөр тооцооны гэрээний тухайд 2 компани хоорондоо хэлэлцэж, тухайн иргэнийг хохиролгүй болгох нь зөв гэж үзэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: 2021.08.31-ний өдрийн 64 дугаартай итгэмжлэл, 2020.06.27-ны өдрийн ЗГ48 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ, 2022.06.23-ны өдрийн 138 дугаартай итгэмжлэл,Г.Бийн гар өргөдөл, 2020.06.27-ны өдрийн Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-7, 34-35 ху/
4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримтыг гарган өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 127 121 000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Б э ХХК нь орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, өөр хүнд худалдсан тул гэрээний дагуу шилжүүлсэн 71 851 000 төгрөгийг, төлбөр шилжүүлснээс хойш орон сууцны үнэ өссөн байдлыг харгалзан хохирол 55 270 000 төгрөг, нийт 127 121 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Б-Э ХХК-ний төлөөлөгч Б.С 2021.01.26-ны өдрөөс 2021.07.10-ны өдрийн хооронд тус компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч одоо ажиллахаа больсон тул одоогоор компанийг төлөөлөх эрхгүй. Тухайн үед хүчин төгөлдөр хэрэгжиж байсан 2 компанийн хоорондох гэрээний дагуу тус иргэн орон сууц захиалгын гэрээг гүйцэтгэх компанитай албан ёсоор байгуулсан нь тухайн иргэнийг орон сууцны шударга өмчлөгч мөн гэж ойлгож байна. Төлбөр тооцооны гэрээний тухайд 2 компани хоорондоо хэлэлцэж, тухайн иргэнийг хохиролгүй болгох нь зөв гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Б-Э ХХК, түүнийг төлөөлжГ.Б, иргэн Ч.Б нарын хооронд 2020.06.27-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй Хангарьд стит-2 орон сууцны барилгын 3 дугаар блокын 2 дугаар орцны 9 дүгээр давхрын 2 өрөө, С тоот 55.27 мкв талбай бүхий орон сууцыг 71 851 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон худалдахаар тохиролцсон орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан, /хх 4-5 ху/
4.2 Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Ч.Б орон сууцны төлбөрийгН.Б 0000000000 тоот данс руу шилжүүлэхээр, хариуцагч Б-Э ХХК орон сууцны барилга угсралтын ажлыг 2020 оны 3 дугаар улиралд дуусгахаар тохиролцсон,
4.3 Орон сууцны төлбөр болох 71 851 000 төгрөгийг 2020.06.27-ны өдөр нэхэмжлэгчээсН.Б Хаан банкин дахь 0000000000 дугаарын данс руу шилжүүлсэн, /хх 35ху/
4.4 2021.08.17-ны өдөр хариуцагчийг төлөөлөн нэхэмжлэгчтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсанГ.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар орон сууцны төлбөрт 110 540 000 төгрөгийг 2021.08.30-ны өдрийн дотор буцаахаар тохиролцсон, /хх 35 ху/
4.5 Б э ХХК-нийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр Б.С бүртгэлтэй зэрэг үйл баримт тогтоогдож байна./хх 10 ху/
5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал болон орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй, худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй эсэхэд маргаангүй. Харин хариуцагч Б-Э ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх талаар маргаантай байна.
6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар Орон сууц захиалгын гэрээний дагуу худалдан авагчид орон сууцыг хүлээлгэн өгөөгүй үйл баримтад талууд маргаангүй, орон сууц хүлээлгэн өгөөгүйд худалдан авагч буруутай гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан 2021.08.17-ны өдрийнГ.Б, Б.Снарын үйлдсэн гар бичвэрээс үзэхэд талууд гэрээг цуцлахаар тохиролцож, орон сууцны үнэ, хохирлын хамт 110 540 000 төгрөгийг 2021.08.30-ны өдрийн дотор худалдагч тал худалдан авагчид буцаан төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч гэрээ байгуулах үед маргаан бүхий орон сууцны 1 мкв тутмын үнийг 1 300 000 төгрөг байхаар тохиролцсон боловч орон сууцыг хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтэрснээс зах зээлийн ханш 2 300 000 орчим төгрөг болж өссөн гэж тайлбарлаад хохиролд 55 270 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч энэ үндэслэлээ бичгийн баримтаар нотлоогүй.
Иймд шүүх, талуудын хооронд 2020.06.27-ны өдөр үйлдсэн орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний дагуу төлбөр төлбөр, хохиролд 110 540 000 төгрөг буцаан төлөхөөр тохиролцсон агуулга бүхий болон гэрээний төлбөрийг буцаан өгөхөөр тохиролцсон гар бичвэрийг үндэслэн хариуцагч Б-Э ХХК-иас 110 540 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 581 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.
7. Шүүх, мөн өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Б.Ст хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт, хүсэлтийг ирүүлээгүй тул хэргийн баримттай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох хэргийн оролцогчийн эрх үүргээ хэрэгжүүлэхээс татгалсзан гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагсдан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Э ХХК /5827523/-иас 110 540 000 /нэг зуун арван сая таван зуун дөчин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дархан овогт Чийн Б /**00000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 581 000 /арван зургаан сая таван зуун наян нэгэн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 793 555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э ХХК-иас 170 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Э