| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2022/00314/И |
| Дугаар | 136/шш2022/00323 |
| Огноо | 2022-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 136/шш2022/00323
| 2022 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 136/ШШ2022/00323 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, С сум,* дүгээр баг, Ш зны **-** тоотод оршин суух З овогт Мгийн Ч /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн С сумын * дүгээр баг, Ш з үйлчилгээний төв, 4** тоотод байрлах И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбоо /РД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дутагдуулсан талбайг гаргуулах, үйлчилгээ явуулж чадаагүй 3 сарын зээлийн төлбөр болох 2,760,000 төгрөгийг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.Ч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г-Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ч нь И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан дутагдуулсан талбайг гаргуулах, үйлчилгээ явуулж чадаагүй 3 сарын зээлийн төлбөр болох 2,760,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний бие нь У *-р баг н ** байр * тоот хаягт оршин суух Д овогт Бны Бгаас Дорноговь, С сумын *-р баг, ш а үйлчилгээ 4** тоот 5*мкв Y-07******, 00******* улсын бүртгэлийн дугаартай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б овогт Огийн Агаар дамжуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан. Уг итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Атай ариун цэврийн өрөө болон үүдний хэсгийн талбайг оролцуулаад 5*мкв талбай болно гэж амар байдлаар тохиролцон худалдан авсан. Одоо үйлчилгээ явуулах гэхээр хаалгыг нээх хэсэгт И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбоо нь маникюрчинд хаалга гарах хэсгийг хааж түрээслүүлчихээд талбайг чөлөөлж өгөхгүй байгаа. И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбооны дарга Г.Мтай /утас нь 91*******/ уулзсан боловч уг талбайг чөлөөлж өгөхгүй гэсэн тул 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр С н ХХК зураг төслийн компаниар хэмжилт хийлгэхэд нийт 5*,21 мкв болсон. Уг барилгыг барьсан талбайн инженер Э.Угаас тодруулахаар одоо маргаантай байгаа талбайг миний эзэмшлийн талбай мөн гэж хэлсэн. гэжээ.
Нэхэмжлэгч М.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний квадрат метрийг гүйцээгээд өгвөл эвлэрнэ. Урьд нь Т компани нь 16 хүнд түрээсэлж байсан байна. Тухайн хүмүүсээс лавлаж асуухад үүдний маникюр байгаагүй, чөлөөтэй том талбай байсан. Тухайн ариун цэврийн өрөө нь том ариун цэврийн өрөө байсан. Тэр ариун цэврийн өрөөг Т компанийнх гэж эзэмшүүлж өгөөд эзэмшиж байсан гэж хэлсэн. Хамгийн гол нь маникюрыг буулгаад миний квадрат метрийг гүйцээж өгье гэвэл эвлэрэх саналтай байна. Одоо маникюр байгаа талбай тэр хэсэг нь Тулга компанийнх байсан юм билээ. ... өмнөх шүүх хуралдаанд инженер хэлэхдээ аваарын хаалга биш тухайн компанийн үйл ажиллагаагаа наашаа, цаашаа аль ч талаасаа орох боломжтойгоор нээсэн хаалга гэж хэлсэн. Би мөн анх тэр аваарын хаалга гэж байгаагаар орсон. Тэгээд би энэ хаалгаар ороод хүнд түрээслүүлээд явуулъя гэсэн чинь СӨХ-ны дарга М үгүй ээ, би чамайг ямар ч үйл ажиллагаа явуулж энэ хаалга үүдээр оруулахгүй, орно гэвэл энэ аваарын хаалгаа хаачихна гэж хэлээд түгжсэн юм шиг байна. Би дахиж тэр хаалгаар ороогүй. Би хоёр удаа жижүүрээс нь асуухад түлхүүр нь байхгүй гэж хэлсэн. Ийм учраас 4 сарын зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа. ... 5 сард гоо сайхны хүнд түрээслүүлье гэж бодсон чинь аваарын хаалга, чамайг үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлээд цоожилсон. ... тэр хэдэн онд ашиглалтад орсон, түрээс нь хаашаа ордог, татвар төлдөг эсэх нь тодорхойгүй. Одоо павилионы тоо нэмээд бичсэн байсан. Тэр газрын түрээслэгчийн гэрээ авъя гэсэн чинь түрээсийн гэрээ байхгүй, өөр юм дээр болгочихьё гэж хэлж болгосон асуудал яригдаад л байна. Үүдний талбайд мөн хаалт хийгээд түрээслээд байдаг. ... улсын архиваас надад 3 давхрын план зургийг өгсөн. ... энэ зурагтай танилцлаа. Тухайн үед улсын бүртгэлээс намайг очиход байхгүй гэж хэлчихээд одоо яагаад гаргаад өгсөн байгаа юм. Энэ миний аймгийн архивд үзэж байсан зургаас шал өөр зураг байна. Энэ зураг гараар хийсэн юм биш үү. Намайг очиход байхгүй гэж хэлчихээд одоо гаргаад ирэхээр нь гайхаж байна. гэв.
Хариуцагч И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбооны дарга Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Зт овогтой Мгийн Чийн И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбоонд гаргасан нэхэмжлэлд байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөх шаардлагагүй болно. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-Э шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн М.Чийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбоотой холбоотой нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шинэ зуун худалдааны төвийн барилга 2012 онд баригдаж ашиглалтад орсон. Барилгын зургийг 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр А к ХХК гүйцэтгэсэн бөгөөд маргаан үүссэн 4 давхрын зохион байгуулалтын өрөөний зургийг аймгийн архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр авсан. Уг зургийн өрөөний тодорхойлолтоос харахад 4** тоот өрөөг худалдан авсан иргэн М.Чийн өрөө 7,8 дугаартай конторын зориулалттай 3 ширхэг өрөө, коридорын хамт өмчлөхөөр зураг байна. Зургийн өрөөний тодорхойлолтын 5, 6 дугаар өрөөнүүд нь нийтийн ариун цэврийн өрөө /эм/ (5 дугаартай 7.56мкв), ариун цэврийн өрөө /эр/(6 дугаартай 7.56мкв)-үүд байна. Иймд энэхүү нийтийн эзэмшлийн ариун цэврийн өрөөнүүдийг аливаа хувь хүн, хуулийн этгээд эзэмших эрхгүй болно. Иймд нэхэмжлэгч иргэн М.Чийн нэхэмжлэлийг манай төрийн бус байгууллага үндэслэлгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй болно. Тухайн түрээсийн талбайн хувьд ямар журмаар төлдөг талаар мэдэхгүй. Төрийн бус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа нь энэхүү маргаанд хамааралгүй. Харин тэр талбайн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол нийтийн эзэмшлийн талбай юм. Харин нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах боломж нь нээлттэй байсан. Мөн 4** тоотын улсын бүртгэлээс ирсэн баримттай танилцлаа. Хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд 4** тоот өрөө нь 5* мкв гэж Т к гэж бичсэн байна. Иймд тухайн заагаар ариун цэврийн өрөө ороогүй нь тодорхой байна. Тийм учраас 5*мкв-ын зөрүү үүсээгүй байна. Иймд зарсан эсвэл барьсан компаниас нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа. Манай байгууллагаас энэ талбайн зөрүүг өгөх боломжгүй. Улсын бүртгэлийн байгууллагаас энэ зургийг шүүгчийн захирамжийн дагуу ирүүлснийг үнэн зөв гэж үзэж байна. гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, Y-07******** бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, бүртгэлийн дугаар 09** дугаартай худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, бүртгэлийн дугаар 00** итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-6/,иргэн М.Чийн үйлчилгээний өрөө, тасалгааны хэмжилтийн зураг /хх-7-15/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-16-17/, барилгын 3-р давхрын байгуулалтын план зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14-15/ зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагчаас хариу тайлбар, Г.Мын иргэний үнэмлэхний хуулбар, И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбооны захирлын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар тушаал /хх-41/, Т.Г-Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүсэлт, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-45/ болон барилгын 3-р давхрын байгуулалтын план зураг /хх-27-28/, И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 16/** дугаартай тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-30/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 136/ШЗ2022/01*** дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар маргаан бүхий Шинэ ахуй үйлчилгээ 4** тоот талбайд үзлэг хийж, гэрч Э.Угаас гэрчийн мэдүүлэг авсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-Эийн хүсэлтээр 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШЗ2022/011** дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/7** дугаартай албан бичгийг ирүүлсэн байна.
Шүүхээс Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дорноговь аймгийн С сумын * дүгээр баг Ш а үйлчилгээ 4** тоот Y-07********* дугаарт бүртгэлтэй талбайн түүхчилсэн лавлагаа, улсыг бүртгэлд бүртгүүлсэн албан бичиг, өргөдөл, тэдгээрийн хавсралт, план зураг/бүх давхрын/-ыг гаргуулан хэрэгт хавсаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Нэхэмжлэгч М.Ч нь хариуцагч И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан дутагдуулсан талбайг чөлөөлүүлэх, үйлчилгээ явуулж чадаагүй 3 сарын төлбөр 2,760,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбооноос талбай дутсан тохиолдолд манайх хариуцахгүй, нийтийн эзэмшлийн талбайгаас шаардах эрхгүй байхгүй гэж маргаж байна.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулбал:
Нэхэмжлэгч М.Ч нь Б.Бтай 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 09** бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулж Дорноговь аймгийн С сумын *-р баг ш а үйлчилгээ 4** тоот, 5* мкв оффис, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-07********* дугаар бүтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авчээ. /хх-4-5/ Улмаар тус үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэрээр бүртгүүлж 00******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулжээ./хх-03/
Дорноговь аймгийн С сумын *-р баг ш а үйлчилгээ 4** тоот талбай нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд заасан 5* мкв хэмжээнээс дутуу буюу 48.73 мкв болох нь С н ХХК-ийн гүйцэтгэсэн иргэн М.Чийн үйлчилгээний өрөө, тасалгааны хэмжилтийн зураг-аар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний худалдаж авсан талбайд үүдний 00 орно шүү гэж надад худалдсан хүн хэлсэн болохоор 00 бол манайх. 00 ороод ч талбай маань 5* мкв-д хүрэхгүй байгаа. Наашаагаа хаалга нээх боломжтой шүү гэж надад хэлж байсан. Иймд дутуу газраа хариуцагчаас гаргуулаад хаалгаа гаргана. Аймгийн архивын газрын ажилтан надад барилгын подвалын 1 давхрыг давхарт тооцдоггүй тул 2 дахь давхрыг 1 давхар гэж тоолно шүү гэсэн. Танай талбайг 3 давхар гэж тоолно гээд 3 давхрын план зургыг гаргаж өгсөн. 3 давхрын зураг дээр манай талбайд өөрийн гэсэн 00-той байгаа. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-Э шүүх хуралдаанд манай барилгын хувьд подволын давхрыг 1 давхар гэж тоолдог. Ингээд тоолохоор нэхэмжлэгчийн талбай 4 давхарт байгаа. 3 давхар өөр зохион байгууллалттай буюу дотроосоо ордог нойлтой. Харин 4 давхар ноолгүй. Зураг дээрх эр эм гэж тусгаарлагдсан 2 нойл нийтийн эзэмшлийнх. Бид тухайн 4** тоот обьектыг нэхэмжлэгчид зараагүй тул ямар нэг хариуцлага хүлээхгүй гэж маргаж байна.
Дорноговь аймгийн С сумын *-р багт байрлах ш а үйлчилгээний 1 дүгээр давхрын план зураг дээр подвалын хоёр грашыг тэмдэглэсэн, 4 дүгээр давхрын план зурагт 4** тоот талбайг тэмдэглэсэн байх тул талуудын маргаж буй 4** тоот талбайн план зураг нь 4-р давхрын байгуулалт /хх-94/ гэх гарчигтэй план зураг мөн гэж үзлээ.
Тус 4-р давхрын байгуулалтыг харуулсан план зурагт 4** тоот 5* мкв талбайд өргөтгөлийн 3 өрөөг оруулан тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл тус 4** тоот талбайн урд байрлах талуудын маргаж буй хоёр нойлын өрөөг тус талбайд багтаан тэмдэглээгүй байх тул нэхэмжлэгч М.Чийн өмчлөлийн талбай мөн гэж үзэх боломжгүй байна. /хх-29,94/
Мөн нэхэмжлэгч М.Ч болон И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбоо нарын дунд Дорноговь аймгийн С сумын *-р баг ш а үйлчилгээ 4** тоот, 5* мкв оффис, үйлчилгээний зориулалттай талбайг худалдах худалдан авах хэлцэл хийгдээгүй, зөвхөн сууц өмчлөгчдийн холбооны чиг үүрэгт хамаарах ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцаа үүсжээ.
И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжлэгч М.Чийн өмчлөлийн талбайг зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн үйл баримт болон маргаан байхгүй.
Нэхэмжлэгч М.Ч шүүхэд гаргасан тайлбартаа уг барилгыг барьсан талбайн инженер Э.Угаас тодруулахад одоо маргаантай байгаа талбайг миний эзэмшлийн талбай мөн гэж хэлсэн гэжээ. Гэвч Э.У нь шүүх хуралдаанд ер нь бол тухайн нойл хойд талын жигүүрийн буюу Г хэлбэртэй оффис талын нойл гэж тухайн үед хийгдсэн. Энэ талаасаа онгорхой хаалгатай. Тулга констракшн тухайн үед улсын бүртгэлийн гэрчилгээг авах үедээ яаж ямар хэмжээгээр 5* мкв гэж нотолж авсан талаар би мэдэхгүй. гэж гэрчийн мэдүүлэг өгч нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбарыг үгүйсгэжээ.
Иймд дутагдуулсан талбайг чөлөөлөх үүргийг И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбоо хүлээхгүй бөгөөд үйлчилгээ явуулж чадаагүй 3 сарын төлбөр 2,760,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд М.Чийн нэхэмжлэлтэй хариуцагч И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох дутагдуулсан талбайг чөлөөлүүлэх, үйлчилгээ явуулж чадаагүй 3 сарын төлбөр 2,760,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 хэсэгт зааснаар М.Чийн нэхэмжлэлтэй хариуцагч И а ш ГҮТББ сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох дутагдуулсан талбайг чөлөөлүүлэх, үйлчилгээ явуулж чадаагүй 3 сарын төлбөр 2,760,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Чээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА