| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/00367/И |
| Дугаар | 142/ШШ2022/00778 |
| Огноо | 2022-06-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 142/ШШ2022/00778
| 2022 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 142/ШШ2022/00778 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Орхон аймгийн ******* булаг ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум тоотод байрлах, ******* /РД:5388082/,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум тоотод байрлах, /РД:/-д холбогдох,
*******-ийн хувьцаа эзэмшигч болон нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ , 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээ -г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч , ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнаран, Г.Хишигням,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, Д.Түмэнжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хэсэг иргэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй *******-ийн хувьцаа эзэмшигч болж, өөрсдийн хөрөнгийг нийлүүлэн , 12 дугаар овоолгуудыг ашиглан боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор тус компанийг 2010 онд үүсгэн байгуулсан билээ. Хариуцагч ******* нь тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч , иргэн нарын хооронд 2019 оны 03 сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээ-ний дагуу *******-д эзэмшдэг 70 хувь буюу 57,413,267 ширхэг хувьцааг бусдад худалдах тухай шийдвэр гаргаж, тухайн шийдвэрээ компанид болон бидэнд мэдэгдэлгүй, хувьцаа эзэмшигч бидний өөрсдийн эзэмшлийн хувьцааны тоонд хувь тэнцүүлэн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг зөрчин иргэн т шилжүүлсэн байна. Хэрвээ тухайн үед нь өөрсдийн эзэмшлийн хувьцааг бусдад худалдах гэж буйгаа мэдэгдсэн, ******* нь бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдсэн бол хувьцаа эзэмшигчид хувь хөрөнгөө нийлүүлэн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэтэл хариуцагч нар нь бидний дээр дурьдсан эрхээр хангаагүй тул *******-ийн хувьцаа эзэмшигч болон иргэн нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ , 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээ -г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Компанийн тухай хуулийн 5-р зүйл дээр хувьцаа шилжих ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийх тохиолдолд заавал хувьцаа эзэмшигчдийн хурлаар орох ёстой гэдэг зохицуулалт байгаа. Энэ нь Компанийн тухай хуулийн 62-р зүйл дээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн асуудал дотор хувьцаа шилжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж заасан байгаа. Гэтэл хариуцагч нар Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд халдсан, хувьцаа эзэмшигч нарт хувьцаа шилжүүлэх гэж байснаа мэдэгдээгүй, мэдэгдэх гэдгийг 5-р хэсэгт заавал бичгээр мэдэгдэх ёстой гэж заасан. Гэтэл бичгээр мэдэгдэх буюу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсныг хариуцагчийн зүгээс хуульд заасан процессийг зөрчсөн гэж үзэж байна. 5620 гэсэн дүгнэлт дээр эрх шилжүүлэхтэй холбоотой 3 гэрээний тухай дурдагдаагүй байгаа, дүгнэлт дээр хувьцаа шилжсэн асуудал хүчингүй гэж байгаа боловч шилжүүлэхтэй холбоотой гэрээний асуудал нь хүчин төгөлдөр хэвээр байгаа мэт харагдаад байна. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж эцэслэн шийдвэрлүүлэх маргаан гэж үзэж байна. Гэрээтэй холбоотой асуудал нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр бусд тооцуулна. Тиймээс Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бусд тооцуулах хэлцлүүд байгаа, үүн дээр хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэж байгаа. Энэ нь Компанийн тухай хуульд зааснаар зөвшөөрөл олговол зохих этгээд нь хувьцаа эзэмшигч нар байгаа, тэгэхээр энэ журмыг зөрчиж хийсэн хэлцэл байна. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрөл авах хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Иймээс Компаний тухай хуульд заасан хувьцаа эзэмшигч нарын эрхийг зөрчөөд байна. Тиймээс эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, хувьцаа барьцаалах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
3. Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-ийн хувьцаа эзэмшигч , нарын нэхэмжлэлтэй Зэс эрдэнийн хувь" ХХК болон Бльюмон металс" ХХК-д холбогдох 3эс эрдэнийн хувь ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон иргэн нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ болон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага бүхий иргэний хэрэгт Г.Хишигням би хариуцагч Бльюмон металс" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Иргэн нь 2019 оны 03 дугаар сард -ийн Зэс эрдэнийн хувь" ХХК-д эзэмшиж буй 57,413,267 ширхэг буюу нийт хувьцааны 70 хувийн хувьцааг худалдан авах тухай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн -ийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн №01/19 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэр болон *******-ийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 03 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор гэрээ байгуулах зөвшөөрлийг -д олгосон. Дээрхи хувьцаа эзэмшигчийн шийдвэр болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн иргэн тай 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээ-г тус тус байгуулж *******-ийн хувьцааны 70 хувийг шилжүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхийг зөвшөөрсөн. *******-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан хувьцааны шилжилт нь Компанийн тухай хуулийг зөрчиж хийгдсэн тухай гомдол гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5620 дугаартай дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээр, *******-ийн хувьцаа эзэмшигч , нарын 23 иргэнээс ... компанийн 70 хувийн хувьцааг дур мэдэн өөртөө давуу байдал үүсгэх замаар шилжүүлэн авсан хууль бус үйлдлийг шалгуулж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ийн компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах-аар гаргасан гомдлын дагуу *******-ийн хувьцаа эзэмшигч өөрийн 77.75 хувь буюу 6.697.509.00 төгрөгийг эзэмшихээр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож" шийдвэрлэсэн. Тодруулбал 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *******-ийн хувьцаа эзэмшигч нь компанийн 77.75 хувийн хувьцаа эзэмших нэмэлт өөрчлөлтийн бүртгэл нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй", 17 дугаар зүйлийн 17.1-т Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална, 59 дүгээр зүйлийн 59.1-д эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна., мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг болох эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл гэснийг тус тус зөрчсөн тул улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн дээрх бүртгэлүүдийг хяналтын улсын байцаагч хүчингүй болгосон байна. Ийнхүү Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 5620 дугаартай дүгнэлт гарснаар манай компанийн Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн бүртгэл сэргэж, ийн 77.75 хувь буюу 6.697.509.00 төгрөгийг эзэмшихээр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн улсын бүртгэл хүчингүй болсон байгаа тул дээрх маргаан бүхий болон иргэн нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ болон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээнүүд нь мөн хүчин төгөлдөр бус болох үндэслэл бүрджээ. Мөн маргаан бүхий гэрээнүүд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог онцлог зохицуулалттай гэрээ юм. Иймд Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигч , нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнаран шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-ийн хувьцаа эзэмшигч , нарын нэхэмжлэлтэй Зэс эрдэнийн хувь XXК болон Бльюмон металс" ХХК-д холбогдох Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ болон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх" шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2019 оны 03 дугаар сард нь *******-д өөрийн эзэмшдэг 57,413,267 хувьцаагаа бүхэлд нь бусдад худалдахдаа Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэгт заасны дагуу худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжинд худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй тул манай компани нь бусад хувьцаа эзэмшигч нарт бичгээр мэдэгдэх боломж бүрдээгүй. Харин ийн хувьцааг худалдан авах тухай гаргасан хүсэлтийг хэлэлцэж *******-ийн тухайн үеийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 03 дугаар тогтоол гарган гэрээ байгуулах зөвшөөрлийг олгож 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нь Худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ болон 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээ-ний дагуу ******* дахь өөрийн эзэмшлийн 70 хувийн буюу 57,413,267 ширхэг хувьцааг т шилжүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байдаг. Гэтэл манай компанийн нэр бүхий хувьцаа эзэмшигч нар 2020 оны 10 дугаар сард тухайн маргаан бүхий асуудлаар Улсын бүртгэлийн Ерөнхий газарт Улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай гомдол гаргасан. Үүний дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч хянан шалгасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5620 дугаар дүгнэлтээр *******-ийн хувьцаа эзэмшигч өөрийн 77.75 хувь буюу 6.697.509.00 ширхэг хувьцааг эзэмшихээр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх захиргааны акт болох Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 5620 дүгнэлт гарснаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн улсын бүртгэл хүчингүй болсон төдийгүй, түүнийг бүртгүүлэх үндэслэл болсон болон иргэн нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ болон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээ -нүүд нь дагаад хүчин төгөлдөр бус болохоор байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ТУЗ-ийн 03 тогтоолын дагуу хийгдсэн гэрээ, хэлцлүүдийг улсын бүртгэлд бүртгэснийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5620 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна. Иймд манай компанийн хувьцаа эзэмшигч , нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч *******-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Хариуцагч *******-ийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нийт хувьцаа эзэмшигч нарынхаа эрх ашгийг Зэс-Эрдэнийн хувь ХХК хамгаалж чадаагүй, Компанийн тухай хуулийн 5.4, 5.3, 62-р зүйлүүдэд зааснаар хувьцээ тэргүүн ээлжид худалдан авах эрхийг нь зөрчсөн хэлцлийг хийсэн байна гэж дүгнэж байгаа. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 5620 дугаартай дүгнэлтээр хууль бус байна гэж дүгнэсэн. Энэ тал дээр манай компаний зүгээс нийт хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж чадаагүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
6. Хариуцагч -ийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Улсын байцаагчийн дүгнэлт гараад бүртгэлтэй холбоотой асуудал шийдэгдсэн. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийг харахаар гэрээнүүд өөрсдөө хүчин төгөлдөр байгаад байна, маргаан бүхий нэхэмжлэлд дурдагдсан гэрээг захиргааны байгууллага, захиргааны хэргийн шүүх хянаж шийдвэрлэхгүй, бүртгэлтэй холбоотой асуудал дээр дүгнэлт гараад гэрээ нь цаанаа хүчин төгөлдөр үлдээд байгаа юм биш үү, магадгүй гэрээнээс үүдээд хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашиг дахин хөндөгдөх, хэн нэгэн хувьцаа эзэмшигч хувьцаагаа бусдад худалдах болоход Компанийн тухай хуульд заасныг зөрчих асуудал үүсэхээс сэргийлэх зорилготой нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байгаа. , Зэс-Эрдэнийн хувь ХХК-ийн төсөлд өөрийн хөрөнгө оруулалтыг хийгээд явж байгаа. Энэ төсөл бүхий Катодын аргаар зэс боловсруулах үйлдвэр нь 2022 оны 07 сард ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа. Хэрвээ үйлдвэр ашиглалтад орвол хувьцааны үнэ цэнэ өсөх магадлалтай, нэгж хувьцааны үнэ өсөх ийм хүлээлт хувьцаа эзэмшигч иргэдэд байж магадгүй, тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан юм болов уу гэж ойлгож байгаа, тиймээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
7.Хэрэгт нэхэмжлэгчээс , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, *******-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, ын хувьцаа эзэмших эрхийн бичиг, ын хувьцаа эзэмших эрхийн бичиг, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа барьцаалах гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ийн Засаг даргын тодорхойлолт, хариуцагчаас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 он ы11 дүгээр сарын 25-ны өдрийн 5620 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
8.Шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас *******-ийн хувийн хэргээс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээ болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 03 дугаартай тогтоолыг нотлох баримтаар гаргуулан авсан.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч , нар нь хариуцагч ******* -д холбогдуулан *******-ийн хувьцаа эзэмшигч болон иргэн нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ , Эрх шилжүүлэх гэрээ , 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээ -г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
3.Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
*******-ийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшдэг 57,413,267 ширхэг хувьцааг *******-ийн хувьцаа эзэмшигч т худалдаж, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 03 сарын 26-ны өдөр Хувьцаа барьцаалах гэрээг тус тус байгуулжээ.
Зэс эрдэний хувь ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай тогтоолоор хувьцаа эзэмшигч -ийн эзэмшдэг 57413267 ширхэг хувьцааг т төлбөрийг нь дараа төлөх нөхцөлөөр худалдах хүсэлтийг хүлээн авч, талуудад гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг зөвшөөрснөөр нь өөрийн эзэмшдэг хувьцаатай нийлүүлэн *******-ийн 63785807 ширхэг хувьцааг эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртүүлсэн байна.
4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нь *******-д эзэмшдэг 70 хувь буюу 57,413,267 ширхэг хувьцааг бусдад худалдах тухай шийдвэрийг гаргаж, тухайн шийдвэрээ компанид болон бидэнд мэдэгдэлгүй, хувьцаа эзэмшигч бидний өөрсдийн эзэмшлийн хувьцааны тоонд хувь тэнцүүлэн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг зөрчин иргэн т шилжүүлж бидний эрхийг зөрчсөн... гэж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээ ...Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ТУЗ-ийн 03 тогтоолын дагуу хийгдсэн уг гэрээ, хэлцлүүдийг улсын бүртгэлд бүртгэснийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5620 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон, Бльюмон металс компанийн хувьцаа буцаад эзэмшилд нь шилжсэн... гэж тайлбарладаг.
5. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй., 5.4-т Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ., 5.5-д Энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжид худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна., 5.6-д Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ., 38 дугаар зүйлийн 38.3-т Хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах тухай саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлнэ., 62 дугаар зүйлийн 62.1.8-д энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх гэж тус тус заасан байна.
6.Хариуцагч нь өөрийн эзэмшдэг хувьцааг худалдах талаар *******-д мэдэгдсэн боловч ******* нь Компанийн тухай хуульд зааснаар бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэлгүйгээр компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа худалдах хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн нь Компанийн тухай хуулийг зөрчсөн байна.
7. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5620 дугаартай дүгнэлтээр ...Улсын бүртгэлийн нэгдсэн архивын хувийн хэргийн 9011779093 дугаарт нотлох баримт бичгээр авагдсан *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар Хүсэлт хэлэлцэх тухай тогтоол, уг тогтоолоор баталсан Зэс эрдэний хувь ХХК-ийн дүрмийг үндэслэл болгож 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртэлд бүртгүүлсэн хувьцаа эзэмшигч компанийн өөрийн хөрөнгийн 77.75 хувь буюу 6.697.509.00 төгрөгийг эзэмших нэмэлт өөрчлөлтийн бүртгэл нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 17 дугаар зүйлийн 17.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг хангаагүй, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.2-т эрх шилжүүлж байгаа үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл гэснийг зөрчсөн үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасныг баримтлан *******-ийн хувьцаа эзэмшигч компанийн өөрийн хөрөнгийн 77.75 хувь буюу 6.697.509.00 төгрөгийг эзэмшихээр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосон байна.
8. Иргэний хуулийн 56 дугаар 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна., 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байхаар заасан. Уг зүйл хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна.
9. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ., 62.1.8-д энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх гэж заасан бөгөөд компанийн хувьцаа худалдах асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хурлаар хэлэлцэж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна.
10. Иймд *******-ийн хувьцаа эзэмшигч болон нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ , Эрх шилжүүлэх гэрээ , 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээ нь Компанийн тухай хуульд заасан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зөвшөөрөл олгосон шийдвэргүйгээр хийгдсэн байх тул уг хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч , нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,266,672 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, -аас улсын тэмдэгтийн хураамжид 33,266,672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч , нар олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг баримтлан *******-ийн хувьцаа эзэмшигч болон нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ , Эрх шилжүүлэх гэрээ , 2019 оны 03 сарын 26-ны өдрийн Хувьцаа барьцаалах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч , нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,266,672 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, -аас улсын тэмдэгтийн хураамж 33,266,672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч , нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ