| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/03027/И |
| Дугаар | 102/ШШ2022/03094 |
| Огноо | 2022-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/03094
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С дүүрэг, 00 дугаар хороо, Зүүн 00 тоотод оршин суух, М овогт Б-ийн Х /РД:хх00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 00 дугаар хороо, 0Б байр, 0 тоотод оршин суух, У овогт Б-ийн Б /РД:хх0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгч Б.Х ,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И ,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Б.Х надтай 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр уулзсан. Тухайн үед хариуцагч надаас 0,000,000 зээлэх тухай хэлсэн. Хариуцагч нь анх 0,000,000 төгрөгийг зээлэхдээ дансаараа оруулаад дансны мэдээллээ сайжруулах хэрэгтэй байна ахаа тэгээд танд буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгээд би хариуцагчийн данс руу 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр өөрийн хаан банкны данс болох 000000000 тоот данснаас 8 сая төгрөгийг Б.Б ийн 0000000000 тоот данс руу шилжүүлсэн. Удалгүй хоёр хоногийн дараа миний бие хариуцагч руу мөнгөө асууж залгатал хариуцагч мөнгө байхгүй удатгүй аав. ээжээс асуугаад өгнөө гэж хэлсэн. Тэгээд утсаа авахгүй алга болсон. Би олон удаа мөнгөө нэхэж залгасан, тухай бүрт утсаа авахгүй эсвэл авсан үедээ миний дуу хоолойг сонсоод тасалдаг. Дараа нь би ээжтэй нь хэдэн удаа уулзсан, ээж нь мөнгийг чинь өгнө гэж уулзах болгонд хэлдэг. Хариуцагч нь хааяа утсаа авч ярихдаа миний мөнгийг өгнөө машинаа зараад ч гэсэн өгнөө гэж хэлсээр байгаад одоог хүрлээ. Иймд Иргэний хуулийн 281.1-д зааснаар Зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн мөнгөө тохирсон хугацаандаа зээлдэгч төлөх үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 283.1-д зааснаар Зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаас хойш 1 сарын дотор буцааж төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Б.Б ээс 0,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч Б.Б ийн данс руу 0,000,000 төгрөг орсон нь үнэн, үүн дээр маргаан байхгүй. Гэхдээ Б.Б нь Б.Х тай очиж уулзах зорилго нь мөнгө зээлэх утгаар уулзаагүй. Б.Б Б.Х нь хамт явж байгаад Б.Х ын машиныг тухайн үед 0,000,000 төгрөгөөр зарж, зарсны дараа Б.Б ахаа машин зарсан мөнгөө миний данс руу хийчих, би машин лизингээр авах гээд байгаа. Банк бус санхүүгийн байгууллага орлого хардаг, та 0,000,000 төгрөгөө миний данс руу хийгээд буцаагаад миний данснаас гаргаад та өөрөө аваарай гэсэн байдаг. Тухайн үед Б.Х Б.Б 2 ярилцаад Б.Х 0,000,000 төгрөгөө Б.Б ийн данс руу хийсэн байдаг. Б.Х нь Б.Б ийн данс руу мөнгө хийхдээ нэг нөхцөлтэй хийсэн байдаг. Тэр нь Б.Б бол хөл бөмбөгийн тамирчин, Английн хөл бөмбөгийн лиг, Францын хөл бөмбөгийн тэмцээнд бет тавьдаг олон улсын мөрийтэй бооцоо тавьдаг тоглоом байдаг. Б.Х нь наад тоглоомоо ахдаа заагаад өгчих, тэгвэл ах нь 0,000,000 төгрөгийг чиний данс руу хийгээд гаргуулж болно гэсэн асуудлыг хоорондоо ярилцсан. Тухайн үед тоглоомын аппликейшнийг Б.Х ын утас дээр татаж өгөөд, цэнэглэлт хийх гэж үзсэн боловч болоогүй. Тухайн үед Б.Б ийн дансанд 0,000,000 төгрөгийг хийсэн байсан тул өөрийнхөө дансанд байлгаж байгаарай гээд тоглоомыг яаж тоглодгийг үзэж ганц, хоёр удаа тоглож үзсэн. Мөнгөө хийгээд хэд дахин үржүүлээд авах боломжтой гээд Б.Б ийн дансанд мөнгө хийж байгаад хоёулаа тоглож үзчихээд салж явсан байдаг. 2020 оны 12 дугаар сарын 19-ний шөнөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө Б.Х Б.Б рүү үүрээр залгаж ийм 2 бага тоглох гэж байгаа юм байна. 3,500,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр цэнэглээрэй гэсэн. Ингэсээр байгаад тус 0,000,000 төгрөг үрэгдсэн байдаг. Тэгээд Б.Х нь хэд хоногийн дараа Б.Б д миний мөнгийг өгөөрэй, чи яагаад миний мөнгөөр тоглодог юм бэ гэдэг асуудлыг ярьсан. Б.Б нь ээж аавдаа хэлэхгүй нууж явсаар байгаад сүүлд нь аав ээждээ хэлж, Б.Х ах намайг дарамтлаад мөнгө авна гээд байна гэдэг асуудал үүссэн талаар ярьдаг. Б.Х Б.Б нар нь хамаатнууд, Б.Б ийг дарамтлаад төвөгтэй нөхцөл байдал үүсгээд байгаа учраас гэрээ хийгээд өгье гэсэн байр суурьтай байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б ийн ярьж байгаагаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Х нь өөрөө тоглосон, өөрөө зарцуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-4/, итгэмжлэл /хх-12/, Д.У, Г.Х нарт олгосон итгэмжлэл /хх-5/, Хас банк ХХК-ийн гүйлгээний баримт /хх-6/, зээл төлөлтийн хуваарь болон алдангийн тооцоолол /хх-7/, зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарь /хх-8-12/, Т.Ержаны иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13/, Т.Ержаны Аврора хотел ХХК-д олгосон өргөдөл, хүсэлт /хх-14-15/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
4. Хариуцагч нь итгэмжлэл /хх-14, 21/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Б д холбогдуулан 0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр уулзсан. Тухайн үед хариуцагч надаас 0,000,000 зээлэх тухай хэлсэн. Хариуцагч нь анх 0,000,000 төгрөгийг зээлэхдээ дансаараа оруулаад дансны мэдээллээ сайжруулах хэрэгтэй байна ахаа тэгээд танд буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгээд би хариуцагчийн данс руу 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр өөрийн хаан банкны данс болох 000000000 тоот данснаас 8 сая төгрөгийг Б.Б ийн 0000000000 тоот данс руу шилжүүлсэн. Удалгүй хоёр хоногийн дараа миний бие хариуцагч руу мөнгөө асууж залгатал хариуцагч мөнгө байхгүй удатгүй аав. ээжээс асуугаад өгнөө гэж хэлсэн. Тэгээд утсаа авахгүй алга болсон. Би олон удаа мөнгөө нэхэж залгасан, тухай бүрт утсаа авахгүй эсвэл авсан үедээ миний дуу хоолойг сонсоод тасалдаг. Дараа нь би ээжтэй нь хэдэн удаа уулзсан, ээж нь мөнгийг чинь өгнө гэж уулзах болгонд хэлдэг. Хариуцагч нь хааяа утсаа авч ярихдаа миний мөнгийг өгнөө машинаа зараад ч гэсэн өгнөө гэж хэлсээр байгаад одоог хүрлээ. Иймд Иргэний хуулийн 281.1-д зааснаар Зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн мөнгөө тохирсон хугацаандаа зээлдэгч төлөх үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 283.1-д зааснаар Зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаас хойш 1 сарын дотор буцааж төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Б.Б ээс 0,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ... данс руу 0,000,000 төгрөг орсон нь үнэн, үүн дээр маргаан байхгүй. Б.Б бол хөл бөмбөгийн тамирчин, Английн хөл бөмбөгийн лиг, Францын хөл бөмбөгийн тэмцээнд бет тавьдаг олон улсын мөрийтэй бооцоо тавьдаг тоглоом байдаг. Б.Х нь наад тоглоомоо ахдаа заагаад өгчих, тэгвэл ах нь 0,000,000 төгрөгийг чиний данс руу хийгээд гаргуулж болно гэсэн асуудлыг хоорондоо ярилцсан. Тухайн үед тоглоомын аппликейшнийг Б.Х ын утас дээр татаж өгөөд, цэнэглэлт хийх гэж үзсэн боловч болоогүй. Тухайн үед Б.Б ийн дансанд 0,000,000 төгрөгийг хийсэн байсан тул өөрийнхөө дансанд байлгаж байгаарай гээд тоглоомыг яаж тоглодгийг үзэж ганц, хоёр удаа тоглож үзсэн. Мөнгөө хийгээд хэд дахин үржүүлээд авах боломжтой гээд Б.Б ийн дансанд мөнгө хийж байгаад хоёулаа тоглож үзчихээд салж явсан байдаг. 2020 оны 12 дугаар сарын 19-ний шөнөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө Б.Х Б.Б рүү үүрээр залгаж ийм 2 бага тоглох гэж байгаа юм байна. 3,500,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр цэнэглээрэй гэсэн. Ингэсээр байгаад тус 0,000,000 төгрөг үрэгдсэн байдаг. Тэгээд Б.Х нь хэд хоногийн дараа Б.Б д миний мөнгийг өгөөрэй, чи яагаад миний мөнгөөр тоглодог юм бэ гэдэг асуудлыг ярьсан. Б.Б нь ээж аавдаа хэлэхгүй нууж явсаар байгаад сүүлд нь аав ээждээ хэлж, Б.Х ах намайг дарамтлаад мөнгө авна гээд байна гэдэг асуудал үүссэн талаар ярьдаг. Б.Х Б.Б нар нь хамаатнууд, Б.Б ийг дарамтлаад төвөгтэй нөхцөл байдал үүсгээд байгаа учраас гэрээ хийгээд өгье гэсэн байр суурьтай байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг Б.Б ийн ярьж байгаагаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Х нь өөрөө тоглосон, өөрөө зарцуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк ХХК-ийн дансны хуулга болон зохигчийн тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Б ийн 0000000000 тоот дансанд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 0,000,000 төгрөгийг orlogo гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.
4. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэхүү зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч нь тал нь хариуцагчаас 0,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.
5. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 0,000,000 төгрөгийг зээлж авсан, уг зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.
Иймд нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Б ээс зээлийн төлбөрт 0,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Х ад олгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б ээс 0,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Х ад олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Х ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА