Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2022/00810

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2022/00810

Орхон аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:1976 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 46 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* /РД:*******/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, сургуулийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн төлөөлөгч С.,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2018 оны 07 дугаар сарын 01-нд тус сургуульд жижүүрийн ажилд орсон бөгөөд өдий хүртэл ажилдаа сэтгэл гарган ажиллаж ирсэн юм. Гэвч 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр захирал нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ингээд би сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч шүүхэд ханд гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг Орхон аймгийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Нүдний хараа бууралттай. Үүнээсээ болоод 2013 онд эмч нарын зөвлөгөөнөөр орж группт орсон. Хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай. Эрүүл мэндийн байдлаасаа болж ажил таслах болон ажлаас хойш сууж байсан удаа байхгүй. Үр дүнгээ сайн дүгнүүлэн үр дүнгийн урамшууллыг тогтмол авдаг байсан. 2020 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Жуух бичгээр шагнуулсан. Анх ажилд ороход үндсэн цалин 371.016 төгрөг байсан, одоо цалин нэмэгдсэн байгаа яг хэд болсныг сайн мэдэхгүй байна. Тухайн сарын гараа болон хоногоос хамааран цалин олгогддог. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр захирал С. нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хэрэг хэлэлцэх хугацаанд буюу ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

3.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа2022 оны 03 сарын 12-ны өглөө 08 цагт ажлаа хүлээж авсан. 08 цагт ажлаа аваад 11 цагаас өмнөхөн ах над руу яриад хоол ирсэн хоол ид гээд дуудахаар нь очиж 5-10 минут саатаж хоол идээд гарахад захирал С. орж ирж байхад нь би мэндлээд өнгөрсөн. Мөн бага сургуулийн багш ирж байсан. Би сургууль цоожилсон учраас яарч байсан. багштай таараад хоёулаа сургууль руу очиход багш 11 цагаас хуралтай гээд орсон. Тэгээд хурал хийж байгаа хүмүүс нь ирээд орсон, би тэр хүмүүсийг оруулж гаргаад үүдэндээ сууж байсан. Дахиж урд сургууль руу ороогүй. Тухайн үед олон хүмүүс орж гарсан. Хурал нь 1 өнгөрөөж тарсан. Дараа нь үргэлжлүүлээд англи хэлний багш олон хүүхэд авчирч давтлага хийсэн. Би тэрийг нь зохицуулаад ажлаа хийгээд гарч тойроод явж байсан. Тэгээд 13 цаг 30-40 минутын үед ах над руу орж ирээд ахдаа туслаад 2000 төгрөг байвал өгчих гээд 5000 төгрөг барьсан явж байсан. Би мөнгөгүй гэсэн тэгээд 14 цаг 30 минутын үед би хашаагаа тойроод явж байхад ах хашааны гадаа ирээд ахдаа 2000 төгрөг өгчих ахад нь хэрэг байна гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд 33 авах гэсэн юм гэсэн. Тэгээд би надад мөнгө байхгүй карт байна гэхэд тэгвэл чи явчхаад ир гэсэн, тэгэхээр нь би ойрхон юм чинь гээд та ажил дээр уухгүй шүү гэхэд ажил дээр уухгүй, эхнэр ирчихсэн гэхээр нь авчирч өгсөн. 16 цагт ажил нь бууна тэр үед 14 цаг 30 минут болж байсан. Тэгээд 16 цагаас буух гэж байгаа юм чинь хариад хэрэглэх байх гэж бодсон. Тэгээд намайг уухгүй юм уу гэхээр нь би үгүй гээд ажил руугаа орсон. Сургууль дотор зөндөө хүүхдүүд байсан болохоор би гадуур тойроод гялс орж ирсэн. Тэгээд 16 цагт амьдаа орж ирсэн, амьдаад ажлаа хүлээлгэж өгсөн. Амьдаа урд талын сургуулийг дамжиж орж ирсэн. Угаасаа арын хаалга цоожтой тэгээд урд талын жижүүрээс түлхүүр авч онгойлгож орж ирж ажлаа аваад энэ түлхүүрийг буцаагаад өгчих гэхээр нь би оруулж түлхүүр өгөхөд эхнэртэйгээ байсан. Би түлхүүрийг нь өгчхөөд гэр рүүгээ явсан. Тэгээд би орой буугаад маргааш нь орой 16 цагаас гардаг, тэгсэн маргааш нь ирэхэд хүмүүс намайг чи той цуг архи уусан юм уу, ах цагдаад баригдаад явсан, чамайг ч гэсэн хална гэсэн гэхээр нь гайхаад хүмүүс тоглож байгаа байх гэж бодсон. 03 сарын 14-ний өглөө бууж амраад 16-ны өглөө ирэхэд захирал дуудаж байна гэхээр нь очиход захирал юу болсон яагаад архи уугаад байгаа юм гэсэн. Тэгээд би архи уугаагүй гэхэд хүмүүс чамайг уусан гэж нотлоод байхад биеэ өмөөрлөө гэсэн. би чамаар 33 авхуулсан гэдгээ биччихсэн. Захирал үнэнээ бичсэн бол өршөөнө гэхээр нь би бичсэн өршөөж магадгүй, ахыгаа бодоорой, хэлснийг маань дагаарай гэхээр нь би өөрөө архи уугаагүй юм чинь за тиймдээ гэж бодсон. Тэгээд мөнгө нэмж архи авч өгсөн нь үнэн гэдгээ бичсэн. Би 16-ны өглөө захиралд тайлбар өгсөн. Би харахгүй байна гээд тэгж байгаад биччихье гээд бичсэн. Ажлын байранд архи уусан, архи уух нөхцөлийг хангасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. 2022 оны 03 сарын 17-ны хурлаас гарсан тушаалаар халсан. Тэгээд хурлаар ажлаас халагдана гэж бодоогүй байсан. Одоо ажилдаа эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж авах, нийгмийн даатгалаа төлүүлэх шаардлага гаргаж байна гэв.

 

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Анх ******* нь ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. 2022 оны 05 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж сургуулийн захирлын 2022 оны 03 сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоолгож, 2022 оны 03 сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Сургуулийн захирлын 2022 оны 03 сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай тушаалтай холбоотой тайлбарыг хийе. Тушаалд Монгол улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11-3б, ажил олгогч албан тушаалтан байгууллага байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтуудыг тус тус барьж *******ийг ажлаас чөлөөлсөн. Энэ нь хууль зүйн үндэслэл муу байна гэж хууль зүйн дүгнэлт хийж байна. Учир нь байгууллагын дотоод журам гэж байгаа түүнд түр орлон гүйцэтгэгчийн талаар зохицуулалт байхгүй, зөвхөн 5.4 дэх хэсэгт тушаал, албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр захирал тамга дарж хүчин төгөлдөр болно гэсэн байгууллагын дотоод журам дээр заагдсан байгаа. Тэгэхээр уг тушаалыг анхнаасаа захирал гаргах ёстой байсан бөгөөд үүнд захирал гарын үсэг зураагүй түр орлон гүйцэтгэгч гарын үсэг зурж тамга дараад байгаа нь хууль зөрчсөн үйлдэл байна. Мөн тухайн байгууллагын дотоод журам дээр ажилтныг ажлаас халах, чөлөөлөхөд хариуцсан нэгжийн удирдлагын санал дүгнэлтийг харгалзана гэсэн байгаа. Энэ нь ноцтой зөрчил ч бай ямар нэгэн байдлаар хүнийг халж байгаа бол тухайн хариуцсан нэгж удирдлагын санал дүгнэлтийг харгалзаж байж тушаал гаргах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд заасан байна. Архи уух нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг нь ямар нөхцөлийг ойлгох вэ, архи авчирч өгч байгаа нь тухайн нөхцөлийг бүрдүүлж байгаа юм уу? энэ нь өрөөсгөл ойлголт байна. *******ийн ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд архи уусан байдал тогтоогддоггүй. Архи уух нөхцөлийг бүрдүүлж өгсөн бол гэдэг ноцтой зөрчлийн талаар яригддаг, архи авч өгсөн учраас архи уух нөхцөлийг чи бүрдүүлж өгч байна, тиймээс энэ хүний байгаа байдлаас болоод ажлаас чөлөөлж байна гэж хариуцагчийн төлөөлөгч хэлж байна, түүнээс биш өмнө нь зөвхөн 11б-3 гэж ажлаас чөлөөлөөд яг аль заалтаар чөлөөлөөд байгаа нь тогтоогдохгүй байсан. Тиймээс 2022 оны 03 сарын 17-ны Б/03 дугаартай тушаал нь хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа учраас *******ийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. ******* нь 478,742 төгрөгийн цалинтай 3 жил 11 сар ажилласан гэсэн нягтлан бодогчийн тодорхойлолтыг авчирсан. 3 сард ажлын 14 хоног, 4 сард ажлын 21 хоног, 5 сард ажлын 22 хоног, 6 сард ажлын 6 хоног нийт 63 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах боломжтой байна. Мөн гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар *******т авсан арга хэмжээ нотлогдож тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

5.Хариуцагчийн төлөөлөгч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 08 цагаас 16 цаг хүртэл Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн 2 дугаар байранд жижүүрийн ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд харин хичээлийн 1 дүгээр байранд мөн хугацаанд жижүүрийн ажил үүрэг гүйцэтгэж байсан. Миний бие тухайн өдөр ажиллаж байхад жижүүр ажлын байран дээрээ байхгүй байгаад байсан, ингээд би жижүүрээ хайгаад, сураглаад олохгүй байсан. Тэгтэл биеийн тамирын зааланд чимээ гарахаар нь яваад очтол хүүхэд дагуулсан танихгүй эмэгтэй зааланд шийдэнд бөмбөг шидээд байж байсан. Тэгээд би юун хүн бэ гэж лавлатал би жижүүр С. эхнэр байна гэсэн. Би жижүүр хаана байна гэж асуутал жижүүрийн өрөөнд байгаа, би гаднаас нь цоожилсон юм гэсэн. Тэгээд би гайхаад яагаа вэ, юу болоо вэ гээд тухайн эмэгтэйтэй цуг өрөө рүү нь очиход өрөө нь гаднаасаа цоожтой байсан бөгөөд ын даралт нь ихсээд эм уулгаад өрөөнд нь гаднаас нь цоожилсон юм гэж эхнэр нь тайлбарласан. Ингээд өрөөг нь онгойлгоод ортол архи үнэртэж байсан ба жижүүр нь архи уучихсан, согтуу байсан тул цагдаа дуудаад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулахад 1,47 /промил процент/ хувьтай согтуу гэж гарсан. Ингээд 2 дугаар байрны жижүүр ******* нь тухайн өдөр жижүүр ын өрөөнөөс нүд, нүүр нь улайчихсан гарч явсныг санаад ******* хаана байна, та 2 хамт уусан уу гэхэд дуугарахгүй байсан бөгөөд би жижүүр ******* рүү утсаар ярих гэж залгахад утсаа огт авахгүй байсан бөгөөд тухайн үед ажлаасаа буучихсан байсан. Тухайн өдөр жижүүр *******ээс жижүүрийн ажил хүлээж авсан Д.Батдэлгэрээс ******* ажлаа хүлээлгэн өгөхдөө согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг асуухад намайг ажил авахад ******* архи уусан, архи үнэртэж байсан гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр жижүүр ******* өөрөө архи уусан, мөн жижүүр од архи авчирч өгч, ажлын байраа орхисон талаараа тайлбар бичиж өгсөн, жижүүр мөн тайлбар бичиж өгсөн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажилчдын хурал дээр жижүүр ******* нь 2022 оны 03 дугаар сарын 12-нд болсон асуудлын талаар тайлбар хэлсэн байдаг юм. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Иймд Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба өмгөөлөгчийн хувьд хариуцагчийн байр суурийг дэмжиж байна. Сургуулийн жижүүр нь өөрөө тухайн өдөр сургуулийг эзэнгүй байлгахгүй, ямар нэгэн дэг журам зөрчүүлэхгүй байх, эд зүйл хариуцах гэх мэтчилэн сургуулийн орчин учраас гаднаас хэн нэгнийг нэвтрүүлэхгүй байх чухал үүрэг гүйцэтгэхийг хөдөлмөрийн гэрээнд заасан, маш үүрэг хариуцлагатай ажлыг хийдэг юм байна. Гэтэл тухайн өдөр , ******* нар нь өглөөний 08.00 цагаас оройны 16.00 цаг хүртэл ажил үүрэг гүйцэтгэхдээ хэрхэн яаж үүрэг гүйцэтгэж байсан нь хурлын проткол, өнөөдөр хурал дээр өгсөн мэдүүлэг зэргээр нь хангалттай нотлогдож байна. Хоёулаа сургуулийг эзэнгүй орхиод нэг нь архинд явж байдаг, нөгөө нь явуулж байдаг, энэ нь үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх юм уу. Ганцхан минут болсон, ойрхон байдаг гэж ярьж байна тэгэх ёстой юм уу, жижүүр нь хором мөч бүр ажлын байранд байх ёстой хариуцлагатай албан тушаал юм. Ингээд ******* нь жижүүрт ажлын байранд, ажлын цагаар архи уух нөхцөлийг бүрдүүлж, архи авчирч өгсөн, ингэснээрээ хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй, жижүүр *******ийн авчирч өгсөн согтууруулах ундааны зүйлийг ажлын байранд хэрэглэж согтуурсан. Түүнээсээ болоод ажлаасаа халагдсан. 5000 төгрөгтэй архи авч хүрэхгүй байсан байна, гэтэл ******* мөнгө нэмээд дэлгүүр рүү яваад архи уух нөхцөлийг бүрдүүлж өгөөд хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11-3б, хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дах заалтад заасан ажлын байранд архи уух нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан. Иймд ын мэдүүлэг нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар, хурлын протокол зэрэг байдлаар ******* нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2022 оны 03 дугаар сарын 17-ны Б/03 дугаартай тушаал үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн болон үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай тушаал, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ам бүлийн тодорхойлолт,

 

хариуцагчаас: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай С.ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай Сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулж батлах тухай тушаал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2021 оны хөдөлмөрийн дотоод журам, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай ажилчдын хурлын тэмдэглэл, уг хурлын тэмдэглэлийн бичлэг, *******, , Д.Батдэлгэр нарын бичгээр гаргасан тайлбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн жижүүрүүдийн ажилд гарах хуваарь, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны Б/03 дугаартай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас *******ийн цалин хөлсний тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулсан, зохигчийн хүсэлтээр , ******* нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг сургуулийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж нэмэгдүүлсэн.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал тус сургуулийн жижүүр *******тэй 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан бөгөөд захирлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Бага, дунд боловсролын тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хууль-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журам-ын 11.3б, Хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, жижүүрийн ажлаас чөлөөлсөн байна.

 

5. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...зөрчил гаргаагүй байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан.... гэж тайлбарладаг.

 

6. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар татгалзлын үндэслэлийг ... 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр жижүүр ******* нь жижүүр ыг ажлын байранд ажлаа хийж байхад нь архи авчирч өгч хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй гарсан ... гэж тайлбарладаг.

 

7. Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг нэрлэн заасан бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т дараах тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасанд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцална., 4.2.2-т ажилдаа согтуу ирсэн буюу ажлын байранд архи уусан, уух нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж, мөн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3-т дараах тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасанд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцална., 11.3б-д ажилдаа согтуу ирсэн буюу ажлын байранд архи уусан, архи уух нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж тус тус заажээ.

 

8. 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус сургуулийн жижүүр ******* болон жижүүр нар нь захирлын баталсан ажилд гарах хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч ******* ...тухайн өдөр ажилд гарч байхдаа ажлын байрандаа архи уугаагүй, харин жижүүр ыг гуйгаад байхаар нь ажил тарах дөхсөн байсан учир хажуу дэлгүүрээс архи худалдаж авчирч өгсөн... гэх тайлбар гаргасан.

 

9. Нэхэмжлэгч ******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалын үндэслэлд заасан ...жижүүр од ажил үүргээ гүйцэтгэж байхад нь архи авчирч өгч архи уух нөхцөлийг бүрдүүлж өгсөн сахилгын зөрчлийг гаргасан болох нь байгууллагын ажилчдын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлын 01 дугаартай тэмдэглэл, гэрч ын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

10. Иймд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай тушаал үндэслэлтэй гарсан байх тул нэхэмжлэгч *******ийн хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын *******д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, захирлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

11. Тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгддөгийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын *******д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, захирлын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ