Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/548

 

 

 

2021           5           27                                                2021/ДШМ/548

 

Б.Т, Ц.Н, Т.Л,

Г.Д, Я.Б, М.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ, Г.Цогтгэрэл,

хохирогч Н.Пийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч М.Ариунболд,

шүүгдэгч Ц.Н,

шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ө.Учрал,

шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Б.Дима,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч М.Ариунболд, шүүгдэгч Ц.Нийн өмгөөлөгч Д.Амаржаргал, шүүгдэгч Т.Лгийн өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр нарын хамтан гаргасан, шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ө.Учрал, шүүгдэгч Я.Бы өмгөөлөгч Б.Дима, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч О.Санчирбал нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Т, Ц.Н, Г.Д, М.М, Т.Л, Я.Б нар холбогдох 2041000090031 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Т, Ц.Ннарын гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог нь хуваарилсны дагуу Я.Б, М.М, Т.Л, Г.Д нартай бүлэглэн,

Монгол улсын иргэн Н.П, Оросын Холбооны улсын иргэн Г.Ю.Юнарыг химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг худалдаж авах зорилгоор биедээ авч явсан бэлэн мөнгийг дээрэмдэж авахаар Ц.Нийн дээрмийн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор 24-88 СБА гэсэн хулгайлж зүүсэн улсын дугаартай приус-20 загварын автомашинаар дээрмийн гэмт хэргээ хялбарчлах зорилгоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мөнгөн ус хэмээх бодисыг зарах гэсэн хүнтэй уулзуулж өгөх гэж байгаа мэтээр хохирогч Монгол улсын иргэн Н.П, Оросын Холбооны улсын иргэн Г.Ю.Юнарыг хуурч авч ирэх үед нь Т.Л, Г.Д, Я.Б, М.М нараар хүч хэрэглүүлэн довтлуулж “гарыг нь хүлэх, нүүрийг нь халхлах” зэргээр Ц.Нийн унаж явсан тухайн хулгайн улсын дугаар зүүсэн приус-20 загварын автомашинд суулган Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачиж буулгах замдаа иргэн Н.Пийн 46.800 ам.доллар /128.303.136 төгрөг/, 500 тэнгэ /3.620 төгрөг/, 3.000 вон /7.110 төгрөг/, 700.000 төгрөг, нийт 129.013.866 төгрөгийг дээрэмдэж хохирол учруулсан,

Б.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Н, Я.Б, М.М, Т.Л, Г.Д нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус эх үүсвэртэй 7.800 ам.долларыг Ц.Ноос эхнэр Б.Бээрээ дамжуулан 2020 оны 1 дүгээр сарын 14-ны өдрөөс 15-ны өдрийн хоорондох хугацаанд өгүүлсэнг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор арилжаанд оруулж буюу 19.900.000 төгрөгт солиулан өөрчилж мөнгө угаасан,

Ц.Нийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б.Т, Я.Б, М.М, Т.Л, Г.Д нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус эх үүсвэртэй 7.800 ам.долларыг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор арилжаанд оруулж буюу төгрөгт солиулан өөрчилж Б.Золжаргалд 1.700.000 төгрөг, Э.Батмөнхөд 12.000.000 төгрөг, О.Амарбаясгаланд 6.500.000 төгрөг тус тус өгч бусдаас авсан өр, зээлээ барагдуулж мөнгө угаасан,

Я.Б, М.М, Т.Л, Г.Д нар нь Б.Т, Ц.Ннарын гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, хуваарилсан үүргийнх нь дагуу тэдгээртэй бүлэглэн,

Монгол улсын иргэн Н.П, Оросын Холбооны улсын иргэн Г.Ю.Юнарыг химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг худалдаж авах зорилгоор биедээ авч явсан бэлэн мөнгийг дээрэмдэж авахаар Ц.Нийн дээрмийн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор 24-88 СБА гэсэн хулгайлж зүүсэн улсын дугаартай приус-20 загварын автомашинаар дээрмийн гэмт хэргээ хялбарчлах зорилгоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мөнгөн ус хэмээх бодисыг зарах гэсэн хүнтэй уулзуулж өгөх гэж байгаа мэтээр хохирогч Монгол улсын иргэн Н.П, Оросын Холбооны улсын иргэн Г.Ю.Юнарыг хуурч, авчрах үед нь хүч хэрэглэн довтолж “гарыг нь хүлэх, нүүрийг нь халхлах” зэргээр Ц.Нийн унаж явсан тухайн хулгайн улсын дугаар зүүсэн приус-20 загварын автомашинд суулган Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачиж буулгах замдаа иргэн Н.Пийн 46.800 ам.доллар /128.303.136 төгрөг/, 500 тэнгэ /3.620 төгрөг/, 3.000 вон /7.110 төгрөг/, 700.000 төгрөг, нийт 129.013.866 төгрөгийг дээрэмдэж хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

Т.Л нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б.Т, Ц.Н, Г.Д, Я.Б, М.М нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус эх үүсвэртэй 7.800 ам.долларыг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн, ашигласан, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 200 ам.долларыг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор арилжаанд оруулж буюу төгрөгт солиулан өөрчилж мөнгө угаасан,

Г.Д нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б.Т, Ц.Н, Я.Б, М.М, Т.Л нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус эх үүсвэртэй 7.800 ам.долларыг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн, ашигласан, 2.700 ам.доллараас нь бусдыг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор арилжаанд оруулж буюу төгрөгт солиулан өөрчилсөн, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эхнэр Г.Агийн нэр дээр 21-79 УНЦ улсын дугаартай Тоёота Блейд загварын автомашин худалдан авсан, тухайн автомашинаа засаж сайжруулах зорилгоор зарцуулан мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Я.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх: Нярав овогт Батдоржийн Т, Харчин овогт Цэвэглхасүрэнгийн Ннарыг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, довтолсон дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд, Богдын шавь овогт Төмөрхүүгийн Л, Алаг адуу овогт Гүндсамбуугийн Д, Лонгуу овогт Ядамсүрэнгийн Б, Боржигон овогт Мөнхбатын М нарыг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, довтолсон дээрэмдэх гэмт хэргийг бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд, Нярав овогт Батдоржийн Т, Харчин овогт Цэвэглхасүрэнгийн Н, Богдын шавь овогт Төмөрхүүгийн Л, Алаг адуу овогт Гүндсамбуугийн Д нарыг гэм хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 4  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Т.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Г.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Я.Б, М.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Тт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацагаар хорих ялаар, Ц.Нт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Т.Лд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Г.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т, Ц.Н, Т.Л, Г.Д, Я.Б, М.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Тийн цагдан хоригдсон нийт 35 хоногийг, Ц.Нийн цагдан хоригдсон нийт 33 хоногийг, Т.Лгийн цагдан хоригдсон нийт 33 хоногийг, Г.Дгийн цагдан хоригдсон нийт 33 хоногийг, Я.Бы цагдан хоригдсон нийт 33 хоногийг, М.Мын цагдан хоригдсон нийт 32 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ноос 21.505.111 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Пид олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Лгийн өөрт ногдох хохирлыг төлж барагдуулснаас илүү гарсан 998.833 төгрөгийг, мөн хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 21-79 УНЦ улсын дугаартай “Тоёота Блейд” загварын тээврийн хэрэгслийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.000 вон, 500 тэнгэ, 19.900.000 төгрөг зэргийг гэм хорын хохиролд тооцож, шийтгэх тогтоол хүчин Т болмогц хохирогч Н.Пид олгож, Т.Л, Б.Т, Г.Д, М.М, Я.Б нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг, мөн хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болох хүртэл Б.Т, Ц.Н, Т.Л, Г.Д, Я.Б, М.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Хангайн 47-24 тоотод оршин суудаг.

Миний бие 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 4 жил 6 сарын хорих ял оногдуулсан.

Б.Т би дээрмийн хэрэгт үүрэг оролцоогүй болно.

Намайг үүрэг хариуцлагыг хувиарласан, зохион байгуулсан гэх үндэслэлээр ял оногдуулсан. Гэтэл миний бие Ц.Ноос бусад хүмүүсийг огт танихгүйгээс гадна гэмт хэрэг хэзээ, хаана болсон гэдгийг Эрүүгийн цагдаагийн ахмад Энхбадрах “чиний уулзуулсан хүмүүс дээрэмдүүлсэн байна” гэж хэлээд юу болсон талаар ярихад би тухайн үед надад ашиг гэж өгсөн мөнгө дээрмийн гэмт хэргээс олсон мөнгө гэдгийг мэдээд мөнгийг гаргаж өгсөн.

Ц.Ннь уг хэргийг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, намайг буруугүй гэдгийг нотолсон байдаг.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт надад тохирсон шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн дугаар 2021/ШЦТ/185 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар дараахь гомдлыг гаргаж байна.

Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрмийн гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцсон. Энэхүү гэмт хэргийг үйлдэхэд гэмт хэргийн бүрэлдэхүүний хангагдаагүй, үйлдээгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Хохирогч нарыг дээрэмдэх эсэх, залилах эсэхийг мэдэхгүй, үүнийг Ц.Нмэдүүлэгтээ хэлсэн,

2. Дээрмийн гэмт хэргийг хэрхэн, хэзээ, яаж гүйцэтгэхийг мэдэхгүй, хэн гүйцэтгэхийг мэдэхгүй, мөн уг гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон Г.Д, М.М, Т.Л, Я.Б нарыг огт танихгүй, мэдэхгүй байдаг. Үүнийг анхнаасаа бүх оролцогч нэгэн адил мэдүүлэг өгдөг.

3. Дээрмийн гэмт хэргийг гүйцэтгэгчийг мэдэхгүй, хэн, хэдэн хүн байгаа мэдэхгүй байж шүүхээс дээрмийн гэмт хэргийн зохион байгуулсан, гэмт хэргийн оролцоо, үүргийг хуваарилсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, хуулийн буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

4. Шүүх хэргийн бодит байдал болон Б.Тийн үйлдэл оролцоог буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Иймд Б.Тт ногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Нийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Ц.Ннь дээрэмдэх гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус эх үүсвэртэй 7.800 ам.долларыг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, төгрөгт солиулан өөрчилж, Б.Золжаргалд 1.700.000 төгрөг, Э.Батмөнхөд 12.000.000 төгрөг, О.Амарбаярсгаланд 6.500.000 төгрөг тус тус бусдаас авсан өр зээлээ төлж барагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласан, түүний эх үүсвэрийг нуун далдалсан" гэх мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Ц.Ннар нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас олж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшиж, ашигласан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай гэж анхан шатны шүүхээс ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариүцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн гэмт хэргийн ойлголт, шинжийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зөрчсөн байна.

Илт хууль бусаар олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг мөнгө угаах гэж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар тогтоосон. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэх замаар олсон мөнгө, хөрөнгөө цэвэршүүлж, хууль ёсны болгохыг ойлгоно гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхойлсон байна.

Шүүхээс Ц Ннарын хохирогч Н.Пийн 46.800 ам.долларыг хуваан авч ашигласан, эзэмшсэн, төгрөгт солиулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний эх үүсвэрийг нуун далдалсан" гэх мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн.

Ц.Ннар нь хохирогч Н.Пийн 46.800 ам.долларыг нь дээрэмдэн өөрсдийн өмчлөлд авснаар дээрэмдэх гэмт хэрэг төгсөж байна.

Дээрх 46.800 ам.долларыг хуваан авч ашигласан, эзэмшсэн, төгрөгт солиулсан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Дээрэмдэх гэмт хэрэгтэй мөнгө угаах гэмт хэргийг давхар зүйчилсэн нь буруу байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Нт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Лгийн өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүх үндэслэл буюу 1.1-т заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...”, 1.2-т “...эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу гомдол гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Т.Л үйлдээгүй тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж маш тодорхой заасан бөгөөд эрүүгийн хуулийн тусгай ангид заагдаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй.

Гэтэл Т.Лг гэмт хэргийн улмаас олж авсан 7.800 ам.долларын 200 ам.долларыг нь хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор арилжаанд оруулж буюу төгрөгт солиулан өөрчилж мөнгө угаасан гэж үндэслэлгүй дүгнэж, буруутгаж, ялласан. Т.Лгийн хувьд мөнгө угаах гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэргийн улмаас олж авсан 7.800 ам.долларын 200 ам.долларыг нь хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор арилжаанд оруулж буюу төгрөгт солиулан өөрчилж мөнгө угаасан гэж үндэслэлгүй дүгнэж буруутгаж, ялласан. Т.Лгийн хувьд мөнгө угаах гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэргийн улмаас олж авсан 7.400 ам.долларыг огт зарцуулаагүй, хуурамч ам.доллар мөн эсэхийг шалгаж үзэхийн тулд 200 ам.долларыг нь төгрөгөөр солиулан өөрийн шударга хөдөлмөрөөр бий болгосон автомашин худалдан борлуулсны орлого болох 2,300,000 төгрөгийн хамт Г.Дд хадгалуулсан байдаг.

Гэмт хэргийн улмаас олж авсан ам.долларыг огт зарцуулаагүй, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах ямар ч санаа, зорилго, үйлдлийг хийгээгүй, энэ нь нотлогдоогүй л бол Т.Лхагавсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан хэрэгт буруутгах үндэслэлгүй. Мөн Т.Л нь хууль бус эх үүсвэрийг нь далдлах санаа зорилготой байсан бол тус мөнгөнөөс 200-хан ам долларыг бус бүх мөнгөө арилжиж солиулах, эсхүл шинж чанарыг нь бүхэлд нь өөрчлөх байсан нь мэдээж. Гэтэл тэрээр хуурамч эсэхийг нь шалгахаар 200 ам долларыг солиулж, өмнөх ам.долларуудтай нийлүүлэн, хамтад нь Г.Дд хадгалуулсан. Мөнгө угаах гэмт хэрэг бол гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. Гэтэл Т.Лд “мөнгө угаах" гэмт хэргийг үйлдэх ямар ч санаа зорилго, сэдэл огт байгаагүй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй гэж бид үзэж байна. Учир нь Т.Лгийн хувьд 7200 ам.доллар, 2,820,000 төгрөгийг Г.Дд хадгалуулж байгаад хураагдсан. Үүний 2,300,000 төгрөг нь Т.Лгийн өөрийнх нь шударга хөдөлмөрөөр олж авсан, гэмт хэрэг болохоос аль өмнө авто машин худалдан борлуулсны орлого байсан. Гэтэл шүүх тухайн мөнгөний эх үүсвэрийг огт шалгаж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй атлаа түүний автомашинаа борлуулж бий болгосон орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх, шударга ёсны байх зарчимд огт нийцэхгүй юм. Тухайн мөнгийг бид буцаан олгогдоно гэдэгт огтхон ч эргэлзээгүй. Гэм буруутай болохыг эргэлзээгүй нотолж байж бусдын өмч хөрөнгийг хурааж авдаг хуультай. Энэ үүрэг нь хуулиар мөрдөгч прокурорт хамаатай болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бурэн бодитойгоор шалгаж хянасны ундсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэг “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, түүнчлэн 4 дэх хэсэг “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэж туйлын тодорхой заасан. Гэтэл Т.Лгээс илүү хураагдсан мөнгийг ямар гэмт хэргээс бий болсон талаар шалгаагүй, нотлоогүй атлаа таамаглалд үндэслэн гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлого гэж хураасан нь шүүхийн бүдүүлэг алдаа юм.

Мөн Т.Л нь гэмт хэргийн улмаас 7400 ам.доллар олж авсан байхад шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоолгүйгээр гэмт хэрэг үйлдсэн бүх хүмүүстэй нэгэн адил тэгшитгэж Т.Лг 7800 ам.доллар гэмт хэргийн улмаас олсон гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй" гэх үндэслэл болж, улмаар шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох шууд үндэслэл болдог.

Бидний үйлчлүүлэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дахь зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, улмаар шүүхээс ял оногдуулсан нь илт үндэслэлгүй, түүнчлэн түүнээс илүү хураасан мөнгийг түүнд буцаан олгох үндэслэлтэй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-1.4 дэх заалтууд, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасан үндэслэлүүд байгаа тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Т.Лд холбогдуулан ял шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас олж авсан орлогыг бодитоор тооцож, шүүхээс хууль бусаар хураагдсан, Т.Л өөрийн автомашинаа худалдаж бий болгосон мөнгийг эргүүлэн олгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Лгийн өмгөөлөгч Т.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шалгаж тогтоосны дараа эрүүгийн хариуцлагыг оногдуулах ёстой. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас олсон орлого 7.800 ам.долларыг Т.Л авсан гэж дүгнэсэн. Бодит байдалд Т.Л 7.400 ам.доллар авсан байдаг. 400 ам.доллар илүү авсан гэж дүгнэсэн. Үүнийг зөвтгөж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Г.Дг “бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, довтолсон” гэмт хэргийг бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Анхан шатны шүүхээс Г.Д нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус эх үүсвэртэй 7.800 ам.долларыг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж, 2.700 ам.доллараас бусдыг нь арилжаанд оруулж төгрөгт солиулан өөрчилсөн, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эхнэр Г.Агийн нэр дээр 21-79 УНЦ улсын дугаартай “Тоёота Блейд” загварын автомашин худалдаж авч, тухайн машинаа засаж, сайжруулж, зарцуулж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” гэх шинжүүдийг тодорхойлсон байдаг.

Өөрөөр хэлбэл, Г.Д нь бусадтай бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэм буруу дээрээ огт маргадаггүй. Харин мөнгө угаах гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөггүй.

Учир нь, дээрмийн гэмт хэргийн гол зорилго нь тухайн хохирогч гэх хүмүүсээс их хэмжээний ам.долларыг хүч хэрэглэн авсан буюу тухайн эд зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авахад, өөрийн болгоход чиглэсэн байдаг.

Нөгөө талаас мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт хэргийн улмаас олсон... гэдгийг мэдсээр байж гэж хуульчилсан нь тухайн эд зүйл нь өөрийн үйлдлээс бус хамааралгүй хэн нэгний хууль бус үйлдлийн улмаас бий болсон байх гэсэн ойлголт гэж үзэж байна.

Эндээс дүгнэн үзэхэд Г.Дгийн үйлдсэн дээрмийн гэмт хэрэгт нь ял оногдуулж байгаа нь үндэслэлтэй боловч тухайн үйлдлийг нь мөнгө угаах гэмт хэрэг хэмээн нэг үйлдэлд давхар зүйлчилж ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5  дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж хуульчилсан зарчмыг зөрчөөд байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлүүд байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.Дг холбогдуулан ял шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Г.Д болон өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн тухайд маргадаггүй буюу Г.Д нь мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байдаг.

Хууль тогтоогч мөнгө угаах гэмт хэргийг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан...” гэж тодорхойлсон буюу үндсэн шинж нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг хууль ёсны болгон хувиргахыг ойлгохоор хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, Г.Дгийн дээрэмдэж олсон мөнгөө захиран зарцуулсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалсан үйлдэл бус байтал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж Г.Дг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Я.Бы өмгөөлөгч Б.Дима давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Я.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн боловч анхнаасаа хэргээ үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлж ирсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төлөх төлбөргүй, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү.

Я.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан шаардлага болзлыг хангасан гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дараахь гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн.

Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэл журмын дагуу шүүхээс оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн атал анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэсэн талаар шийдвэртээ дурдаагүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар М.М нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Нтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Амаржаргал өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол, гомдлыг заавал барагдуулна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өөр нэмэлт тайлбаргүй. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өөр нэмэлт тайлбаргүй. ...” гэв.

            Шүүгдэгч Я.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өөр нэмэлт тайлбаргүй. ...” гэв.

            Шүүгдэгч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж харамсаж байна. 5 сарын хугацаанд цагдан хоригдохдоо маш их зүйлийг ойлгож ухаарсан. 2-4 насны 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Н.Пийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Т энэ гэмт хэргийг зохион байгуулж оролцсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Б.Т дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас давж заалдах гомдол үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Д гэмт үйлдэж олсон мөнгөөр тээврийн хэрэгсэл худалдаж авсан гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн автомашиныг өөрийнхөө эхнэрийн нэр дээр авч ашиглаж байсан учраас мөнгө угаах гэмт хэрэг гэж зүйлчилсэн. Мөн гадаад валютыг үндэсний мөнгөн тэмдэгтээр сольж арилжаанд оруулж тухайн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Гадаад валютыг үндэсний мөнгөн тэмдэгтээр сольсон нь хууль бус эх үүсвэртэй мөнгийг хувиргаж байгаа хэлбэр юм. Ингэснээр гарал, үүслийг нь тогтооход бэрхшээлтэй болдог. Б.Тийн хувьд гадаад валютыг үндэсний тэмдэгтээр солиулж нийт 19.900.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн. Шүүгдэгч Т.Л 200 ам.долларыг гүйлгээнд оруулж солиулсан байдаг. Уг валютыг жинхэнэ эсэхийг шалгахаар үндэсний тэмдэгтээр солиулсан гэдэг нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Гэмт хэрэг үйлдэж олсон ам.доллар, солиулсан төгрөгийг Г.Дд хадгалуулсан байдаг. Нэгжлэгээр Г.Дгийн гэрээс тухайн мөнгөнүүд гарч ирсэн. Ц.Нийн хувьд гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг гүйлгээнд оруулан төгрөгөөр солиулж нийт 20.200.000 төгрөгийн өр зээлийг төлж барагдуулсан байдаг. Иймд мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхээс тухайн гэмт хэргийн шинжтэй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Тийн хувьд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй асуудал яригддаг. Мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн үйл явц, бодит байдлыг бүрэн дүүрэн нотолж бэхжүүлсэн. Б.Т гэмт хэргийг урьдчилан төлөвлөсөн, бусад этгээдүүдийг энэ хэрэгт татан оролцуулсан үйл баримт тогтоогдсон. Б.Т хохирогч нарыг мөнгөтэй гэдгийг мэдээгүй байсан бол, эсвэл бусдыг татан оролцуулаагүй байсан бол бусад шүүгдэгч нар гэмт хэрэгт оролцохгүй байх боломжтой байсан. Ийм учраас Б.Тийг дээрмийн гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзсэн. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 349 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байдаг. Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж олсон, ашигласан, эх үүсвэрийг нь нуун дарагдуулсан үйлдлийг хэлнэ. 4 шүүгдэгчийн хувьд гэмт хэргээс олсон орлогыг хувиргасан нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас хэргийн зүйлчлэл тохирсон. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдсан гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ тухайн гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.Т, Ц.Ннарын гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог нь хуваарилсны дагуу Я.Б, М.М, Т.Л, Г.Д нартай бүлэглэн,

Монгол улсын иргэн Н.П, Оросын Холбооны улсын иргэн Г.Ю.Юнарыг химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг худалдаж авах зорилгоор биедээ авч явсан бэлэн мөнгийг дээрэмдэж авахаар Ц.Нийн дээрмийн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор 24-88 СБА гэсэн хулгайлж зүүсэн улсын дугаартай приус-20 загварын автомашинаар дээрмийн гэмт хэргээ хялбарчлах зорилгоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мөнгөн ус хэмээх бодисыг зарах гэсэн хүнтэй уулзуулж өгөх гэж байгаа мэтээр хохирогч Монгол улсын иргэн Н.П, Оросын Холбооны улсын иргэн Г.Ю.Юнарыг хуурч авч ирэх үед нь Т.Л, Г.Д, Я.Б, М.М нараар хүч хэрэглүүлэн довтлуулж “гарыг нь хүлэх, нүүрийг нь халхлах” зэргээр Ц.Нийн унаж явсан тухайн хулгайн улсын дугаар зүүсэн приус-20 загварын автомашинд суулган Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачиж буулгах замдаа иргэн Н.Пийн 46.800 ам.доллар /128.303.136 төгрөг/, 500 тэнгэ /3.620 төгрөг/, 3.000 вон /7.110 төгрөг/, 700.000 төгрөг, нийт 129.013.866 төгрөгийг дээрэмдэж хохирол учруулсан,

Б.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Н, Я.Б, М.М, Т.Л, Г.Д нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус эх үүсвэртэй 7.800 ам.долларыг Ц.Ноос эхнэр Б.Бээрээ дамжуулан 2020 оны 1 дүгээр сарын 14-ны өдрөөс 15-ны өдрийн хоорондох хугацаанд өгүүлсэнг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор арилжаанд оруулж буюу 19.900.000 төгрөгт солиулан өөрчилж мөнгө угаасан,

Ц.Нийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б.Т, Я.Б, М.М, Т.Л, Г.Д нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус эх үүсвэртэй 7.800 ам.долларыг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор арилжаанд оруулж буюу төгрөгт солиулан өөрчилж Б.Золжаргалд 1.700.000 төгрөг, Э.Батмөнхөд 12.000.000 төгрөг, О.Амарбаясгаланд 6.500.000 төгрөг тус тус өгч бусдаас авсан өр, зээлээ барагдуулж мөнгө угаасан,

Я.Б, М.М, Т.Л, Г.Д нар нь Б.Т, Ц.Ннарын гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, хуваарилсан үүргийнх нь дагуу тэдгээртэй бүлэглэн,

Монгол улсын иргэн Н.П, Оросын Холбооны улсын иргэн Г.Ю.Юнарыг химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг худалдаж авах зорилгоор биедээ авч явсан бэлэн мөнгийг дээрэмдэж авахаар Ц.Нийн дээрмийн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор 24-88 СБА гэсэн хулгайлж зүүсэн улсын дугаартай приус-20 загварын автомашинаар дээрмийн гэмт хэргээ хялбарчлах зорилгоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мөнгөн ус хэмээх бодисыг зарах гэсэн хүнтэй уулзуулж өгөх гэж байгаа мэтээр хохирогч Монгол улсын иргэн Н.П, Оросын Холбооны улсын иргэн Г.Ю.Юнарыг хуурч, авчрах үед нь хүч хэрэглэн довтолж “гарыг нь хүлэх, нүүрийг нь халхлах” зэргээр Ц.Нийн унаж явсан тухайн хулгайн улсын дугаар зүүсэн приус-20 загварын автомашинд суулган Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачиж буулгах замдаа иргэн Н.Пийн 46.800 ам.доллар /128.303.136 төгрөг/, 500 тэнгэ /3.620 төгрөг/, 3.000 вон /7.110 төгрөг/, 700.000 төгрөг, нийт 129.013.866 төгрөгийг дээрэмдэж хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

Т.Л нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б.Т, Ц.Н, Г.Д, Я.Б, М.М нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус эх үүсвэртэй 7.800 ам.долларыг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн, ашигласан, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 200 ам.долларыг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор арилжаанд оруулж буюу төгрөгт солиулан өөрчилж мөнгө угаасан,

Г.Д нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б.Т, Ц.Н, Я.Б, М.М, Т.Л нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус эх үүсвэртэй 7.800 ам.долларыг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн, ашигласан, 2.700 ам.доллараас нь бусдыг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор арилжаанд оруулж буюу төгрөгт солиулан өөрчилсөн, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эхнэр Г.Агийн нэр дээр 21-79 УНЦ улсын дугаартай Тоёота Блейд загварын автомашин худалдан авсан, тухайн автомашинаа засаж сайжруулах зорилгоор зарцуулан мөнгө угаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Г.Дгийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 21-25/, яллагдагч Г.Дгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 38-41/, яллагдагч Ц.Нийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 43-46/, 21-79 УНЦ улсын дугаартай “Тоёота Блейд” загварын автомашиныг битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 47-53/, мөнгөн дэвсгэртүүдийг тоо, ширхэг, серийн дугаараар тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд /1хх 55-56, 57-60, 61-62, 63-68/, мөнгөн дэвсгэртүүдийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 86-89/, Ц.Ноос Б.Золжаргалд 1.700.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /4хх 244/,  Ц.Ноос Э.Батмөнхөд 13.600.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /5хх 33/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5хх 103/, хохирол төлсөн баримтууд /6хх 176-178/, тус хэргээс “2.500 евро, ЛЖ, Айфоне, Самсунг загварын буюу 3 ширхэг гар утас зэрэг эд хөрөнгийг тус тус дээрэмдсэн” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 97, 98 дугаартай прокурорын тогтоол /5хх 114-115, 133-134/ зэрэг нотлох баримтууд болон,

Хохирогч Н.Пийн “...Тухайн үед 50.000 ам.доллар, 400.000-500.000 төгрөг, бичиг баримтууд, машины түлхүүрээ алдсан. Орос 2000 еврогоо алдсан. ...2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаан мөнгө улаан мөнгөн усаа үзэхээр болоод Натурын тэр орчимд байх нэг хоолны газрын тэндээс би Одбаяр, Орос залуу бид 3 бараа үзэхээр явсан. Уулзах газраа очтол 24-88 СБА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус загварын машин ирээд би Оросын хамт машинд нь суусан. Бид хоёр бараагаа үзэх болохоор бэлнээр 50.000 доллароо энгэртээ хийчихсэн байсан. Орос бид хоёрын суусан приус загварын автомашиныг 30 гаран настай, туранхай, цагаан маск зүүсэн залуу барьж байсан. Тэгээд Одбаяр, нөгөө дүүгийнхээ хамт Хаан банкны үүдэнд үлдээд орос бид хоёр нөгөө ирсэн приус загварын машинтай хөдлөөд явсан. ...циркийн зүүн талаар урагшаа яваад нарны зам руу орж “Золо” зочид буудлын урдуур гараад ертөнцийн зүгээр хойшоо байрлуугаа эргээд тэнд байсан нэг хуучны 9 давхарын наад талын гражны наад талаар завсраар ороод 2 гражны завсраар ороод зогссон. Тэгээд нөгөө залуу “одоо бууя” гэсэн. Тэгэхээр нь Оросын хамт жолооч дагаад машинаас буутал гурваас дөрвөн залуу урдаас гарч ирээд “зогс” гэж хэлээд дайрахаар нь шууд зугтаад холдоогүй тэр залуучуудад баригдсан. Тэгээд миний өмсөж явсан өвлийн малгайг доош дараад, миний гарыг ар нуруу хэсэгт хүлээд, машиндаа суулгасан. Тухайн Оросыг яасан байсныг огт хараагүй. Тэгээд машины ард суулгаад доошоо дараад нэг хэсэг цаг гаран явсан байх. Тэгээд Шар хаднаас цааш Гачууртын голын хэсэгт очоод Орос бид хоёрыг буулгаад өөрсдөө машинтайгаа явцгаасан. Тэгээд дээрээс дарсан малгайгаа авч чадахгүй зогсож байтал Орос маань миний малгайг аваад бид хоёр хүлээсээ тайлсан. Тэгээд бид 2 Шар хадны гэр хорооллын буудал хүртэл алхаад машин бариад Нийслэлийн цагдаагийн газарт очсон. ...Энэ мөнгө нь миний мөнгө байгаа юм. ...43.300 доллар байсан. Эндээсээ 200 долларыг шалгуулж солиулсан байсан. Тэгээд солиулсан баримтаа Монгол мөнгөний хамт түрийвчинд байсан. 200.000 төгрөгөө тэр чигт нь халаасандаа хийсэн байсан. ...Яг 47.000 ам.доллартай байсан. Үүнээс 200 долларыг солиулаад 46.800 ам.доллартай байсан. 200 доллараа солиулахад 500.000 гаруй төгрөг болсон. Ингээд надад байсан 200.000 төгрөгтэй нийлээд 700.000 гаруй төгрөг бэлнээр байсан юм. Би цэнхэр өнгийн эвхэгддэг түрийвчээ дээрэмдүүлсэн. Энэ хэтэвчийг 4-6 жилийн өмнө 80.000 төгрөгөөр авсан байсан. Мөн Самсунг эс-6 загварын гар утсыг одоогоос жилийн өмнө 200.000 төгрөгөөр авч байсан. 2013 оны Тоёота камре загварын автомашины чиптэй түлхүүрийг 250.000 төгрөгөөр хийлгэж байсан. Эдгээрийг энэ үнээр нь үнэлнэ. ...” /1хх 90-91, 92-94, 4хх 202-205, 5хх 38-40/,

гэрч Б.Бийн “...Ц.Ннь манай нөхөр байгаа юм. ...Б.Т нь манай аавын дүүгийнх нь хүүхэд. Өөрөөр хэлбэл, бид нар үеэлүүд юм. ...Мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Өргөө кино театрын урд талын KFC-н баруун талын Баянгол худалдааны төвийн гадаа Ттэй уулзаж нэг ууттай зүйл өгсөн. ...Манай нөхөр Ц.Ннадад энийг Тт аваачаад өгчих гээд гэхээр нь аваачиж өгсөн юм. ...” /1хх 102-104/,

гэрч Горшков Юрий Юрьевичийн “...2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Эрхүү хотоос Улаанбаатар хотод онгоцоор нисэж ирсэн. Би Монгол Улсад ноос ноолууран материал үзэхээр ирсэн. Монгол Улсад ирэхэд найз Баясгалан маань нисэх буудлаас тосоод өөрийн гэртээ авч ирсэн. Тэгээд 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн оройн Н.П намайг Баясгалангийн гэрээс ирж авсан. ...2020 оны 1 дүгээр сарын 12-ны өглөө Пид хандан “чиний үзүүлэх бараа юу болсон бэ, би бараа материалаа үзүүлээд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явах ёстой миний цаг болохоо байлаа” гэж хэлсэн. Гэтэл “2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бараа үзүүлэх хүн ирнэ. Тэгээд чи бараагаа үзээд Хятад руугаа яваа” гэж надад хэлсэн. ...2 залууг дагаад жижиг суудлын, цагаан өнгийн Тоёота Акува загварын машинд Н.П бид хоёр суусан. ...Тухайн газрыг хаана гэдгийг би мэдэхгүй байна. Тэгээд удаагүй явж байгаад дээрэмдүүлсэн. Миний биед ямар нэгэн зовиур байхгүй, ил шарх байхгүй, газар өвдөглөхөд тухайн үед жаахан өвдөж байсан. Ямар нэгэн байдлаар гэмтлийн зэргээ тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад үзүүлэх шаардлага байхгүй. Ямар нэгэн байдлаар намайг зодсон асуудал байхгүй. Машинд өргөж суулгахдаа их сурамгай хүмүүс байсан. ...Би Самсунг, Элжи, Айфоне 5 загварын хуучны 3 ширхэг гар утас, мөн 2.500 еврог бэлнээр алдсан. ...Тэгээд Н.П “машинаас бууя” гэсэн. Тэгэхээр нь машинаас буугаад хажуу тийшээ хараад машины хаалгаа хаах гэтэл хэдэн масктай залуучууд хашхираад намайг доош дарсан. Тэгээд 2 гарыг маань ар нуруунд өчөөд, пластик уяагаар хүлсэн. Тэгээд миний куртикны юүдэнг доошоо дарж юу ч харуулахгүй болгоод хоёр талаас минь өргөөд нөгөө ирсэн машинд маань шууд суулгасан. Тэгээд машинд суугаад доошоо хараад явж байхад миний хоёр тал ямар ч зайгүй байсан. Тэгээд Н.Пийг юм ярихаар л нөгөө хүмүүс Н.Пийг зодоод байгаа бололтой байсан. Тэгэхэд Н.П ёолж байгаад дуугүй болсон. Нэг нь надаас Монголоор юм асуусан. Тэгэхээр нь “би Орос” гэсэн чинь урдаас “окей” гэсэн. Тэгээд 30 гаран минут явсан байхаа, тэр үед их айсан болохоор хэр удаан явсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд явж байхад машины урд сууж байсан бололтой хүн миний бүх халаас руу гараа хийгээд миний халаасанд байсан бүх зүйлийг авсан. Тэгээд нэг хэсэг явж байгаад зогсоод дахин миний халаас руу гараа хийж үзээд намайг машинаас буулгаад өөрсдөө явцгаасан. Тэгээд өөрийн нүдийг дарсан байсан юүдэнг дээшлүүлээд хартал Н.П гараа ардаа хүлүүлчихсэн дороо эргэлдээд байж байсан. Тэгэхээр нь би очоод малгайг нь дээш болгосон. Бид нарыг буулгасан машиныг араас харж чадаагүй. Тэгээд бид хоёр өөрсдийнхөө хүлээсийг тайлаад хотын төв рүү алхсан, тухайн үед их даарсан. ...Тэр машины жолооч хоёр хоорондоо бие биенийгээ танихгүй байх. Тэгэхдээ хоорондоо яриад байсан. Монголчууд бие биенийгээ танихгүй мөртлөө юм яриад байдаг. Яг тэрэн шиг байх гэж бодож байна. Тэр Акува загварын автомашины жолооч нарыг Н.П сайн танихгүй байсан. Яагаад гэвэл нээх хоорондоо юм ярихгүй, дор дороо утсаа ухаад суугаад байсан. ...” /1хх 105-109/,

гэрч Д.Одбаярын “...Тийн холбогдож яриад байсан Бямбаа гэх хүн улаан мөнгөн усыг үзүүлэх байсан. Би өмнө нь Бямбаа гэх хүнтэй нэг удаа 19-ийн үйлчилгээний төвийн гадаа Тийн хамт машин дотор уулзаж байсан. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Оросын Холбооны Улсын эксперт гэх хүн болон П хоёртой уулзах цаг, газар, ямар хүн ирж, яах ёстой бүх зааварчилгааг Бямбаа, Тт өгч, Т бид нарт “одоо тэглээ, ингэлээ” гэж Бямбаагаас асуугаад хэлсэн. Тэр П, Орос хоёрын мөнгийг тэр Бямбаагийн явуулсан хүн нь харсан. Тухайн үед Т, би, П, Орос, мөнгөлөг саарал өнгийн приус загварын автомашины жолооч бид 5 байсан. ...2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр У.Болдын гэрт орох үед Мандал тэр хоёр байсан. Тэгээд “энэ урьдчилгаа мөнгө” гээд үзүүлж байсан. Тэд нар өөрсдөө 50 биш 47.000 ам.доллар гэж байсан. Тэгээд миний утсаар У.Болд бичлэг хийсэн юм. ...” /1хх 116-119, 131-132, 4хх 210-212/,

гэрч Б.Эрдэнэбэлэгийн “...Ханын материал орчмоос Тийг очиж аваад 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн хажууд талын дугуй засвар уруудад зогсож байхад миний машинд нэг залуу орж ирсэн. Тэр залуу орж ирээд “урьдчилгаа мөнгө нь бэлэн болчихлоо, аавтайгаа мөнгө төгрөгийг нь хамжиж дэмжээд болгочихлоо, тэгээд худалдан авах хүн нь бас бэлэн байна” гэсэн. Тэгэхэд Т “энэ хүмүүс найдвартай хүмүүс” гэж хэлж байсан. Нөгөө залуутай уулзахаас өмнө “мөнгө төгрөг бэлэн юм уу, худалдан авагч бэлэн юм уу, чамаас өөр ямар хүмүүс байгаа вэ гэж асуугаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тийн хэлснээр л хэлсэн. Нөгөө хүн болохоор “аав бид 2 урьдчилгаа мөнгөө болгосон, өөр бас хамтарч ажиллаж байгаа хүмүүс байгаа, хэзээ бараагаа харуулсан бичлэг өгөх вэ, мөнгө төгрөгний асуудал дээр санаа зоволтгүй, манай аав Ардчилалын анхдагч 13 хүний нэг, үл хөдлөх хөрөнгө гэл үү, объект байгаа” гэх зэргээр санхүүгийн хувьд асуудалгүй гэсэн ойлголтыг надад төрүүлж байсан. Тэгэхээр нь би “танай тэр авах хүмүүсийг чинь судална, хүн амьтнаас асууж суръя” гэсэн зүйл би ярьсан. Тэгээд ийм яриа болоод машинаас буугаад явсан. ...” /1хх 113-115, 133-135, 136-138/,

гэрч Л.Ууганбаярын “...Миний эзэмшилд 14-80 УНХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 загварын автомашин байгаа. Тухайн өдрийн 19 цагийн үед манай хүргэн, хуучин Төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж байсан Нутсаар холбогдоод машинаа түр өгөөч, нэг тийшээ юманд явмаар байгаа талаар хэлээд ирж авсан. ...ажлаасаа буухдаа Нруу залгаад машинаа авах гэтэл Лтэй холбогдож байгаад авчих гэсэн юм. Тэгээд Лтэй 98119566 гэсэн дугаар руу нь залгаад холбогдоод машинаа асуутал “ажлын гадаа байна. Ирээд авчих уу” гэсэн. Тэгэхээр нь ажлаасаа буугаад Лгийн ажлын гаднаас буюу 16 дугаар хорооллоос очиж авсан. ...Тэгээд 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр манай албаны дарга намайг ажлаасаа буугаад явж байтал утсаар холбогдоод “буцаад хүрээд ир” гэсэн. Тэгээд очтол 13-ны өдөр хаана байсан талаар асуусан. Би ажилтай байсан талаараа хэлсэн. Тэгээд “чиний машинаар дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байна” гэсэн. Тэгж л би мэдсэн. ...Би Л, Т, Д, М нарыг танина. Л, Д, М гурав надтай Тагнуулын байгууллагад ажилладаг. Т бол надтай эх нэгтэй, эцэг өөртэй дүү маань юм. ...” /1хх 139-140/,

гэрч Б.Золжаргалын “...Ц.Н2019 оны 5 дугаар сард надаас Тоёота премио загварын 66-07 ӨВА гэсэн улсын дугаартай машин худалдаж авч байсан юм. Тэгээд нэр дээрээ шилжүүлээд дугаар нь өөр болсон байх. Би машинаа 9.000.000 төгрөгөөр зараад 8.000.000 төгрөг урьдчилгаа гэж бэлнээр аваад 1.000.000 орчим төгрөг үлдсэн юм. Тэгээд тэрнээс хойш холбоогүй болсон. Тэгж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байна уу, эсхүл 17-ны өдөр над руу ярьж холбогдоод үлдэгдэл мөнгөө миний данс руу хийсэн юм. ...Надаас машин худалдаж аваад 1.700.000 төгрөг үлдсэн байсан юм. ...” /4хх 219-220/,

гэрч Э.Батмөнхийн “...Ц.Нийг танина. Бид хоёр 10 жилийн ангийн найзууд байгаа юм. ...Ц.Н2019 оны “хавар мах оруулж ирэх гэсэн юм” гэж хэлээд надаас 10.000.000 төгрөг зээлж байсан юм. ...Тухайн мөнгөө 1 дүгээр сарын 16-нд хүүтэй нь хамт 12.000.000 төгрөг надад төлсөн. ...” /5хх 49-50/,

гэрч О.Амарбаясгалангийн “...Ямар зорилготой байсныг нь мэдэхгүй байна. “Хэрэг болчихлоо” гээд надаас 6.500.000 төгрөг зээлсэн юм. Би тухайн үед Япон улс руу явах гээд боломжгүй болоод мөнгөтэй байсан юм. Надаас мөнгө зээлээд 2 жил орчим болсон байсан. Надаа болохоор өөрөө төлөөгүй, бид хоёрын найз гээд байгаа Батмөнх гэх залуугаар дамжуулж над руу шилжүүлсэн. Батмөнх над руу залгаад Гончиг мөнгийг чинь өгчих гэж байна гээд над руу 6.500.000 төгрөг шилжүүлсэн. ...” /5хх 51-52/,

иргэний нэхэмжлэгч Б.Анхбаярын “...Өдрийг нь сайн санахгүй байна. 2020 оны 1 дүгээр сарын дундуур байсан шиг санагдаж байна. Машинаа байрныхаа гадаа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 3 дугаар байрны зогсоол дээр байрныхаа зүүн талд, хашааны хажууд ертөнцийн зүгээс зүүн зүгт харуулан байрлуулсан байсан юм. Өглөө ажлаасаа буугаад 9 цагийн үед байрныхаа гадаа машинаа тавиад гэртээ орсон. Тэгээд өдөр огт гэрээсээ гараагүй, орой буцаад ажил руугаа явах гээд гартал машины 24-88 СБА гэх дугаар байхгүй байсан. ...Би улсын дугаараа шинээр хэвлүүлэн авсан, хуучин машинд байсан дугаараа олж аваагүй. ...Дугаар дахин хэвлүүлэн авсан мөнгөө олж авах хүсэлтэй байна. ...” /4хх 206-209/,

гэрч Б.Тийн “...Ц.Нтой 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн 100-гийн Хаан банкны урд талд уулзсан. Тухайн үед би Одбаяр, П, Орос гуравтай явж байсан. Тэгээд Ц.Нирээд бид гурав машинд нь суусан. Тэгээд ярилцаж тохирсон наймааныхаа дагуу П ууттай доллараа харуулсан. Тэгсэн чинь Нтэр мөнгөнөөс 200 доллар сугалж аваад Одбаяраар “Голомт банкинд солиулчихаад ир” гэсэн. Ямар учраас тэгсэн нь Пийн мөнгийг хулхи жинхэнэ эсэхийг шалгасан юм. ...Тухайн үед Ц.НСБА гэсэн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 загварын автомашинтай ганцаараа ирсэн. Тэгээд Нтой 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр уулзаад салсан. НОрос, П хоёрыг дагуулаад явсан. ...Н“мөнгө байгаа чи Өргөө кинотеатрын урд талын авто плазагийн хажууд байж бай, би Бийг явуулчихъя” гэсэн. Б бол Нийн эхнэр юм. Тэгээд би Бийг хүлээгээд зогсож байтал удаагүй Б ирсэн. Надад 7.200 бил үү, 7.300 доллар бэлнээр өгсөн. ...” /1хх 99-101, 110-112/,

яллагдагч Б.Тийн “...Энэ хэргийг би дээрмийн хэрэг гэж мэдээгүй. Энд цагдаад баригдаж ирээд дээрэм болсон гэдгийг нь мэдсэн. Нт улаан мөнгөн ус байгаа, Одбаярт худалдан авдаг хүмүүс нь байгаа гэсэн үндсэн дээр би дээрх хүмүүсийг хооронд нь холбож өгсөн. Би энэ хүмүүсийн дунд зуучлагчаар оролцсон юм. ...Яг хэдний өдөр гэдгийг нь яг санахгүй байна. Би Нийн эхнэр рүү залгаад Нтой өөртэй нь яриад “юм хум болсон юм уу, солилцсон юм уу” гэхэд “болсон, болсон. Чамд баярлалаа бид чамд мөнгө өгнө” гээд надад эхнэрээрээ дамжуулаад Өргөө кино театрын урд талын автоплаза төвийн урд өгсөн. ...7.200 доллар байсан шиг санагдаж байна. ...Яг хэдийг нь санахгүй байна. Хуучин, шинэ нийлсэн ууттай америк доллар байсан. Энэ мөнгийг Ноос авсан. Өөрөө гарч чадахгүй байна гэхээр нь эхнэрээр нь дамжуулж авсан юм. ...Мөнгө угаасан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /2хх 15-17, 18-21, 5хх 86-88, 166-168/,

гэрч Ц.Нийн “...Манай эхнэр Бий үеэл дүү Т гээд залуу байдаг. Ттэй уулзаад мөнгө олох ажил юу байна гээд бид хоёр уулзсан. Тэгээд Т өөрөө улаан мөнгөн ус зэрэг мөнгө олох боломжтой ийм ажлууд байна гэх зэргээр надад хэлсэн. Тэгээд тухайн наймаанд оролцдог хүмүүс урьдчилгаа мөнгө гээд их хэмжээний мөнгөтэй ирдэг болохоор улаан мөнгөн усны бараа солилцдог үеэр тэр урьдчилгаа мөнгийг дээрэмдээд мөнгө олъё гэж Т бид хоёр ярилцаж тохирсон. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны хэрэг гарахаас 4, 5 хоногийн өмнө Т удахгүй улаан мөнгөн усны том наймаа болох гэж байна. Тухайн барааг сонирхож байгаа хүмүүст 50.000 доллар байна. Тэгээд Ттэй байнгын холбоотой байсан. Тэгээд нааш цааш явах зардалд 2 билүү 3 мянган долларыг нь үрчихсэн. Тэгэхээр нь 47.000 доллар байх шиг байна гэсэн. Тэгээд Т мөн улаан мөнгөн ус гэх зэргээр гадуур дотуур яваад байдаг Одбаяр гэх залуутай бараа авах, худалдах хүмүүсийг уулзуулах хоорондын тохироог хийсэн юм. ...Тэгээд тухайн ярьж тохирсон наймаа 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хийгдэхээр болоод би Ттэй тохироод тухайн бараа сонирхож байгаа хүмүүст барааг нь үзүүлэх хүн болоод 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цагийн үед Хүүхдийн 100-гийн Хаан банкны урд тал уулзсан. Би тухайн уулзалтанд найз Ууганбаярын мөнгөлөг саарал өнгийн приус-20 загварын автомашинтай ганцаараа очсон. Очихоосоо өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цайз худалдааны төв буудлаас хойшхи гэр хороолол дунд байх байрны гадна байсан мөнгөлөг саарал өнгийн автомашины СБА гэсэн улсын дугаарыг нь хулгайлсан. Тэгээд уулзалтанд очихоос өмнө найзынхаа автомашины дугаарыг аваад, хулгайлсан улсын дугаараа хийсэн. Тэгээд тохирсон газраа яваад очиход Т, Одбаяр, нэг өндөр Орос хүн, Оростой хамт явж байсан намхан ах 4 цагаан өнгийн Тоёота акува загварын машинтай Хаан банкны урд талын зогсоол дээр байсан. ...Тэгээд “би бараа үзүүлье” гээд Орос болон хамт яваа намхан ахыг аваад явсан. Тэгэхэд Т, Одбаяр хоёр бууж үлдсэн. ...Саруул худалдааны төвөөс баруун хойд талд байрлах өндөр 9 давхар байр болон гражны бүглүү хэсэг рүү орж зогссон. Тэгээд нөгөө ах, Орос хоёрт “бараагаа үзье” гээд машинаас буусан. Тэгэхэд өмнө нь тохирсноороо Л, М, Д, Б дөрөв, нөгөө ах, Орос хоёрыг буухад нь дарж приусэнд суулгасан. Яг тухайн үед намайг бас дээрэмдэж байгаа юм шиг тэр Л, М, Д, Б нарын дөрвийн нэг нь дарсан. Тэгээд тэр дөрөв нөгөө ах, Орос хоёрыг миний унаж ирсэн мөнгөлөг саарал өнгийн приусэнд суулгаад аваад явсан. Тэгээд тэр дөрөв нээх удалгүй 30-40 минутын дараа хүрээд ирсэн. Тэгээд бараа үзэх ахын биед явсан 47.000 долларыг 6 тэнцүү хуваасан. Тэгээд би тэндээсээ шууд гэртээ ирж унтаад нөгөөдөр нь билүү эхнэрээрээ Тт 7.400 орчим долларыг өгүүлсэн. Эхнэртээ ямар учиртай мөнгө гэдгээ огт хэлээгүй. ...” /1хх 97-98/,

иргэний хариуцагч Ц.Нийн “...тийм ээ төлж барагдуулна. ...” /5хх 44-46/,

яллагдагч Ц.Нийн “...Тийн хувьд ямар нэгэн буруутай зүйл байхгүй. Төгөлдөх Хүүхдийн 100-н Хаан банкин дээр уулзуулж өгсөн тэрнээс хойшхи үйл явдлын талаар юу ч мэдэхгүй. Өмнө надаас “бараа /улаан мөнгөн ус/ авчих, үзүүлэх хүн байна уу” гэж надаас Т надаас асууж байсан. Би “үзүүлэх хүн байгаа” гэж хэлээд тэр буюу хэрэг гардаг өдөр Хүүхдийн 100-н Хаан банкин дээр 21 цагт уулзахаар товлоод Тт би “наймаа солилцох юм, ашгийг нь өгнө” гэж хэлж байсан. Мөнгөний хувьд Т наймаа болчихсон байна гэж ойлгосон байхаа. Би Хүүхдийн 100-гийн Хаан банкнаас хойш Орос болон Монгол хүн хоёртой хамт явсан. Тэрнээс хойш Орос болон Монгол хн бид нар хоорондоо тохиролцоод Т, Одбаяр нарт наймаа болохгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хугацаанд хамт явсан Монголын ах нь гэлүү нэг хар хөх өнгийн Камри машинтай ахтай уулзсан нэрийг нь мэдэхгүй байна. Тэр ах хүүгээс салаад бид гурав 19 дүгээр хороолол болон зайсан хавиар цаг гаран хамт явж байгаад эргээд Хүүхдийн-100 орж Орос, Монгол хоёрыг буулгачихаад салахдаа эргэж цаг товлоод уулзъя гэж тохирсон. Хэсэг хугацааны дараа Монгол иргэн нь надад /дугаарыг нь санахгүй байна/ барьж байсан бүртгэлгүй Мобикомын 95-тай дугаар руу залгаад 19-ийн UB city зочид буудал дээр уулзъя гээд намайг очиход нөгөө камритай ах болон Болд гэх хүнтэй нийлээд дөрвүүлээ байсан. Тэр дөрвөн хүнтэй уулзаад би Орос, Монгол хоёрыг машиндаа суулгаад Саруул захын тэнд ирээд тэнд бараа үзүүлнэ гэж тохирсон юм. Тэнд очиход Д, Л, М, Б нар байсан. Тэнд би бууж үлдээд тэр 4 нөгөө Орос, Монгол хоёрыг аваад явсан. Ямар ч байсан зүүн тийшээ Шар хадны зүг аваад явсан. Би тэр үед хамт яваагүй буугаад үлдсэн юм. Хэсэг хугацааны дараа холбогдоод Амгалан захын тэнд би очсон. Тэнд бид нар бөөнөөрөө уулзаад Офицер дээрээс бүгдээрээ салцгаасан. ...Нийт 47.000 доллар байсан. Анхнаасаа уг нь 50.000 доллар байгаа, 3.000 долларыг нь өөрсдөө үрчихсэн гэж ярьж байсан. Мөнгө нь бол яг 47.000 доллар байсан. Тэр мөнгийг нь яг 6 тэнцүү хуваагаад нэг хүнд 7.200 билүү 7.400 доллар хавьцаа болж байсан. Би өөртөө авсан мөнгөө аваад солиулахад 20.800.000 орчим төгрөг болж байсан. Би энэ мөнгөө өрөндөө тараагаад дууссан. ...Би өөрөө данс ашигладаггүй болохоор найз Батмөнхөөс гуйж 5.500.000 төгрөгийг Амараа гэх найз руугаа, 1.700.000 төгрөгийг Золжаргал гэж найз руугаа, Батмөнхөд 12.000.000 төгрөгийн өртэй байсан юм. Ингээд ерөнхийдөө дууссан. Үлдсэнийг нь жижиг сажиг зүйлсэд зарцуулаад дууссан. ...Надад 7.500 орчим доллар өгсөн. ...” /2хх 56-60, 61-64, 65-67, 5хх 81-85/,

 яллагдагч Т.Лгийн “...2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш Ннад руу 8003-тай дугаараас миний 9811-тэй дугаар руу залгаад “зав байна уу мөнгөний ажил байна” гэж надад хэлж байсан. Яг үед хүүгийн маань төрсөн өдөр болж байсан учир “зав жаахан муу байна. Яасан юм” гэтэл “гараад ирээ, ажил байна” гээд шалаад байхаар нь “тэгвэл жаахан байж байгаад болъё” гээд орой 19 цагийн орчимд офицеруудын ордон руу дөхөөд Нруу залгатал “Офицеруудын ордны Хаан банкины тэнд хүрээд ир” гэхээр нь яваад очиход Д, Б, Нгурав байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд офицеруудын ордон, дүүрэг хоёрын голд цэргийн госпиталын урд Мтой уулзсан юм. М өөрийн импреза гээд машинтай явж байсан. Тэгээд бөөнөөрөө уулзаад би Нийн машинд сууж байхад “хоёулаа ийшлээд ирье” гээд нөгөө хэд рүү “та хэд хүлээж байгаарай” гээд намайг аваад явсан. Тэгээд явж байгаад нэг хүнтэй утсаар яриад байсан /яг ямар хүнтэй утсаар яриад байсныг мэдэхгүй байна/. Тэгээд надад “чи ерөөсөө хэрэггүй юм байна. Энд буучих” гээд Их дэлгүүрийн үүдэнд буусан. Тэгээд нөгөө хэд рүү “хаана байгаа юм. Би ганцаараа үлдчихлээ” гэхэд тэд нар “за за бид нар очоод авъя” гээд Б, М, Д 3 намайг ирж аваад, удаагүй байж байтал Нзалгаад “уулзъя” гэсэн. Тэгээд ертөнцийн зүгээр циркийн урд уулзаад Нбид нарыг дагуулж яваад нэг байрны голд аваачаад “би яваад нэг хүн аваад ирье” гэсэн. Тэгэхдээ Ннадад “намайг хүн аваад ирэнгүүт жолоон дээрээс татаад буулгаарай” гэж хэлээд, яваад эргээд ирэхдээ 2 хүнтэй хамт ирсэн. Тэр үед нь би Нийг татаж буулгаад байж байтал Н“за энэ хоёр хүнийг ингээд явуулчих” гэхээр нь тэр хоёр хүнийг явуулаад байж байтал Н“за болсон шүү” гээд надад мөнгө өгсөн. Боодолтой мөнгө байсан учир тэр үед сайн хараагүй. Дараа нь харахад 74 ширхэг 100 доллар байсан. ...2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр НЦиркийн ойролцоо Тоёота Приус-20 загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тухайн үед тээврийн хэрэгслээс Орос Холбооны Улсын иргэн бас нэг Монгол залуугийн хамт бууж ирж байсан. Харин надтай хамт Д, М, Б нар байсан. Хэсэг хугацааны дараа бүгд тараад би гэртээ харихаар явах үед Н7.400 доллар өгсөн. Өөр ямар нэгэн зүйл аваагүй. Тиймээс хэн хэн, хаана, ямар байрлалтай сууж явсныг мэдэхгүй байна. ...Мөнгө угаасан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /2хх 73-75, 76-78, 79-82, 5хх 92-94, 125-127/,

яллагдагч Г.Дгийн “...2020 оны 1 дүгээр сарын 13-ны орой ажил тарах үед Л над руу залгаад “тарах болж байна уу, тараад уулзах хэрэг байна” гэж хэлсэн. Тэгээд би ажил тараад Лтэй уулзаад “ямар ажил байгаа юм бэ” гэж асуухад “нэг ажил байна, хувь өгнө” гэсэн. “Ямар ажил юм бэ” гэхэд “асуудалгүй ажил” гэсэн. Тэгэхээр нь “би сайн мэдэхгүй байна, очиж байгаад тодруулна” гэсэн. Тэгээд бид хоёрыг алхаж байхад Б таараад “юу байна” гэж мэндлээд “яасан юм” гэж асуутал “би бас цуг явна шүү дээ” гэж байсан. Одоо бодоход Б руу Гончиг залгасан байх. Бид гурав Офицеруудын ордны тойрог руу алхаад явж байхад Лгийн утас дуугараад Л явж байгаа газраа зааж өгсөн. Тэгээд байж байтал удалгүй Гончиг мөнгөлөг саарал өнгийн приус-20 загварын машинтай ирээд машинд суучих гэхээр нь машин руу ороход Гончиг ганцаараа сууж байсан. Тэгээд тэндээс хөдлөөд Офицеруудын ордны урдуур яваад цэргийн госпиталын шороон зогсоол дээр зогссон. Тэнд зогсож байтал М машинтайгаа ирээд зогссон. Тэгээд Мыг би “чи юу хийж яваа юм” гэж асуутал “та нар юу хийж яваа юм” гэсэн. Гончиг Мыг дуудсан байсан. Тэгээд Б, Л бид нар Гончигийн машинаас буугаад Мын машинд суусан. Тэр үед Гончиг “та нар хаагуур явж байх юм, би хотын төв орчихоод ирье” гээд машинтайгаа явсан. Бид 4 Мын машинд суугаад үлдсэн. Тэгээд байж байтал “яг ямар ажил юм” гэх яриа гарч эхлэх үед нөгөө хэд маань бас мэдэхгүй байсан. Бид 4 утсаа оролдож сууж байгаад цаг нэлээн орой болохын үед Лгийн утас дугараад Гончиг яриад “та 4 байна уу, хүрээд ирээ” гээд “хаана очих юм” гэтэл “циркээс урагшаа нарны замтай нийлдэг уулзвар дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд тэнд очих үед Гончиг машинтайгаа зогсож байсан. Тэр үед Гончиг “ийшээ хойшоо явъя” гээд Саруул худалдааны төвийн байр, граж хоёрын завсар руу дагуулж явсан. Тэнд очоод зогсож байтал Гончиг машинаасаа бууж ирээд жолоочийн эсрэг талын урд талын хаалгыг онгойлгоод “за би энд машинаа тавина, та нар энд зогсож бай. Би хүмүүсээ энд авчирна, хүмүүс энд ирэх үед машинаасаа буулгүй харагдахгүй байж бай” гэсэн би “машин чинь энд зогсох юм уу” гэтэл Л, Б хоёр буугаад араас нь М буугаад бие засаад тамхи татах нь татаад машинаа яаж байрлуулах талаар яриад, тэгээд цаашаа хаалгаа хаагаад явцгаасан. Би тухайн үед фейсбүүк үзээд байж байсан учир нэг их сайн анзаараагүй юм. Тэгээд байж байтал нөгөө гурав ирж машиндаа суугаад Гончиг өөрийнхөө машинд суугаад хөдлөөд яваад өгсөн. Тэгээд 30-40 минутын дараа Гончиг машинтайгаа ирээд М “машин ороод ирлээ, нөгөөх чинь ирж байгаа юм биш үү” гэхэд машин зогсоод хоёр хүн урд хойноос нь буугаад дараа нь Гончиг бууж ирсэн. Тэгээд бид 4 бас машинаас буугаад байж байтал Б, М хоёр урд талд сууж байсан Монгол хүн рүү очоод уулзах үед нь Л бид 2 араас нь бууж ирсэн Орос хүнтэй хамт дөрвүүлээ машины хойно суугаад Гончиг машинаа жолоодоод хөдөлсөн. Тухайн үед би яг юу болоод байгааг сайн ойлгоогүй. Нөгөө хэдийн үйлдлийг дагаад хийх ёстой юм болов уу гэж бодоод хийсэн. Гончиг жолоочийн суудал дээр суугаад Л жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр суусан. Б бид хоёр нөгөө хоёр хүнтэйгээ арын суудал дээр суусан. Хүмүүс байсан учир тухайн нөхцөл байдлын талаар Гончиг, Л хоёроос асуух боломж байгаагүй. Тэгээд тэндээс хөдлөөд явсан. Тэр үед М өөрийнхөө машинд суугаад явсан. Хаашаа явсныг нь мэдээгүй. Хойно шахалдаж суусан байсан болохоор зам нэг их сайн харагдаагүй, ямар ч байсан нэг харахад шар хадны Да хүрээ захын хурд сааруулагчин дээгүүр давж байх шиг байсан. Тэгж яваад шар хадны эцсээр гараад Улиастайн голын мөсөн дээр очсон. Улиастайн эцсийн айл, шар хадны эцсийн айл хавьцаа л байх шиг байсан. Тэнд зогсоод бүгдээрээ машинаас буусан. Тэгээд буух үед Гончиг хэзээ нь авсныг мэдээгүй Монгол хүний биенээс мөнгийг нь авсан байсан. Дараа нь явж байхдаа мөнгө авсан байхыг нь харсан юм. Тэгээд би Гончигийг буулгах үед л мөнгийг нь авчдээ гэж бодсон. Нөгөө Монгол, Орос хоёр хүнийг голын мөсөн дээр буулгаад, эргээд дөрвүүлээ машиндаа суугаад явж байтал М залгасан. “Та нар хаана байгаа юм бэ” гэхэд нь Мыг машинаа Амгалан захын тэнд байдаг Хаан банктай байрны тэнд тавьчих гээд замаараа Мыг очиж аваад ботаникийн юм уу, чулуун овооны гэр хорооллын зам дундуур явсан. Яг хаагуур явсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд гудамжинд зогсоод Гончиг мөнгөө гаргаж ирээд үзсэн тэр дотор 5 боодол доллар байсан. Долларыг нь тоолоод үзэхэд 46.800 доллар байна гэж хэлж байсан. Тэгээд хүмүүст тарааж өгөөд надад 7.500 доллар өгсөн. Мөнгөө тарааж дуусаад тэндээсээ явцгаая гээд хөдөлцгөөсөн. Тэгээд офицеруудын ордноос цайз руу өсдөг зам дээр зогсоод Гончиг бид хоёр машинаас буусан би гэр рүү явна гээд Гончиг бас гэр рүүгээ явна гээд машинаас буусан тэгээд замын эсрэг талд гараад гэр рүүгээ явсан. Таксин дотор байхдаа би Гончигоос “юу болоод байгаа юм” гэж асуухад “мэдэхгүй, би ч бас юу болоод байгааг мэдэхгүй байна” гэсэн. Би номын сан дээр буугаад нисэх рүү 2000 төгрөгөөр явдаг унаанд суугаад гэр рүүгээ явсан. Гэртээ ороход үүрийн 4 цаг болж байсан. Гончиг номын сангаас гэр рүүгээ явсан. ...Надад лав 7.500 доллар,  бусдад нь 7.600, 7.800 доллар гээд өгсөн байх. Тухайн мөнгө өгөх үед нь ажилд явбал хувь өгнө гэж байсан болохоор хувь нь юм байх гэж бодсон. ...4.300 долларыг солиулаад 12.000.000 төгрөгөөр ченж дээрээс Тоёота Блейд гэдэг машин авсан. ...Надад 7.500 доллар өгсөн. Зөвхөн доллар байсан, өөр мөнгө байгаагүй. ...Би дээрмийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин мөнгө угаасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /2хх 27-29, 30-35, 5хх 78-81, 181-183/,

яллагдагч Я.Бы “...Л эхлээд “гараад ир” гэж дуудсан. Офицерийн тэнд очиход Гончиг “мөнгөний асуудал байна. Нэг нь гадаад, нэг нь Монгол хууль бус наймаа юм шиг байна. Та хэд зүгээр бариад өгчих, мөнгийг нь хувааж авъя” гэсэн юм. “Дараа нь ямар нэгэн асуудал болохгүй биз дээ” гэхэд “ хууль бус наймаа юм чинь цагдаа гэж явахгүй байхаа. Та хэд зүгээр бариад өгчих. Тэгээд мөнгөө хуваая” гэж байсан юм. ...Би Монгол иргэний баруун талынх нь халаасанд үзлэг хийхэд 2 ширхэг гар утас гарч ирсэн. Өөр зүйл гарч ирээгүй. Нөгөө талынх нь халаасыг М шалгасан. Мөнгө нь Монгол хүнээс гарч ирсэн юм шиг байна лээ. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд М “Монгол хүний халааснаас гарч ирлээ” гэж байсан. ...7.600 доллар буюу 76 ширхэг 100 доллар, мөн Монгол мөнгөөр 100.000 орчим төгрөг авсан. ...Утсаар яриад байсан хүн нь Т юм шиг байна лээ. Өөр зүйл мэдэхгүй байна. Бид хэд зүгээр барьж авах л үүрэгтэй байсан. ...Д, Н, Л гурав байсан. Тэгээд “ийшээ явъя” гээд офицер ороод байж байтал М ирсэн. ...Оросын Холбооны Улсын иргэн, Н.П нарын биеэс гарсан мөнгийг Л, Н, Т, Д, М бид зургаа хувааж авсан. Миний ойлгосноор тэнцүү хуваагаад авсан гэж ойлгож байна. Надад 7.600 доллар, мөн 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгэхээр бусад нь надтай адил хэмжээний доллар болон төгрөг авсан. Мөн андройд болон нокиа загварын гар утас байсан. ...” /2хх 41-44, 45-50, 5хх 95-98/,

яллагдагч М.Мын “...2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр найз Л орой 20 цагийн үед дуудаад “офицер дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд би офицер дээр очиход Н, Д, Л, Б дөрөв байсан. Тэр саарал өнгийн приус загварын машинтай ирээд “намайг суучих” гээд бид тав 13 дугаар хорооллын натур худалдааны төвийн тэнд нэг газар зогссон. Гаднаас нэг залуу орж ирээд машины хойд талд суугаад Нтой хэдэн зүйл ярьчихад буугаад явсан. ...Тэр үед яг юу болох талаар ойлгосон. Тэгээд “30-40 минутын дараа 2 хүнтэй ирнэ. Ер нь жаахан айлгаад өгчих” гэсэн. Тэгээд 30-40 минутын дараа нөгөө яриад байсан хоёр хүнтэйгээ ирсэн. Тэгээд ирэхээр нь бид 4 дөхөөд очиход нөгөө 3 машинаасаа буугаад ирэх үед нь бид нар “буцаад машиндаа суу” гээд хэлсэн. Тэгтэл тэр Монгол хүн над руу хутга гаргаад дайрсан. Би ойролцоо байсан болохоор тэр Монгол хутгаараа ганц, хоёр чичилж байгаад хутгаа өөрөө унагаасан. Тэгээд машин дотор хойд талд нь Б, Д хоёр тэр Орос, Монгол хоёр иргэнийг аваад суусан. Нтэр приусээ бариад Л хажууд нь суугаад, би тэр газраа үлдсэн. Тэгээд миний машин циркийн зүүн талд байсан болохоор машинаа унаад араас нь Амгалан захын тэнд очоод байж байтал Н, Б, Д, Л дөрөв ирээд бид тавуулаа приус машинд суугаад зүүн вокзал, чулуун овоо, цагдаагийн академийн голын шөнийн дэлгүүр ойролцоо зогсоод би “яасан болсон уу” гэхэд Н“болсон” гэсэн. Тэгээд Нбоодолтой мөнгө гаргаж ирээд “за зургуулаа хуваая” гэхдээ “нэг хүн маань Төөгөө” гэж байсан. Би танихгүй юм байна лээ. Надад 76 ширхэг 100 долларын дэвсгэрт өгсөн. Тэгээд офицерийн тэр хавиас бүгд салаад явцгаасан. ...Төөгөө л гэж нэр яригдаад байсан. Одоо бодоход Т юм байна лээ. ...Надад Нөгсөн. ...100 долларын дэвсгэрт 76 ширхэгийг авсан. ...” /2хх 1-2, 3-5, 6-9, 5хх 89-91/ гэсэн мэдүүлгүүд,

“...Ц.Ннь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Ц.Ннь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Ц.Ннь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 119 дугаартай /1хх 166-168/,

“...Б.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Б.Т нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Б.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 118 дугаартай /1хх 170-172/,

“...Г.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Г.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 116 дугаартай /1хх 175-178/,

“...Т.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Т.Л нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Т.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 117 дугаартай /1хх 180-182/,

“...Я.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Я.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Я.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 120 дугаартай /1хх 185-187/,

“...М.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...М.М нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...М.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 121 дугаартай /1хх 190-192/ шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд,

“...Автомашины улсын дугаарыг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 30.000 төгрөгөөр үнэлсэн. ...” гэх 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 20-252 дугаартай /5хх 55-57/,

“...Самсунг, Эл жи, Айфони загварын гар утсуудыг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 190.000 төгрөгөөр үнэлсэн. ...” гэх 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 20-251 дугаартай /5хх 60-62/,

“...цэнхэр өнгийн түрийвч, Самсунг эс-6 загварын гар утас, Тоёота камре загварын автомашины чиптэй түлхүүр зэргийг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 236.000 төгрөгөөр үнэлсэн. ...” гэх 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 20-253 дугаартай /5хх 69-71/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Т, Ц.Ннарыг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж,, довтолсон дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан, Т.Л, Г.Д, Я.Б, М.М нарыг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, довтолсон дээрэмдэх гэмт хэргийг бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн, мөн Б.Т, Ц.Н, Т.Л, Г.Д нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Т, Ц.Н, Т.Л, Г.Д, Я.Б, М.М нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, довтолсон дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Т, Ц.Н, Т.Л, Г.Д нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Т, Ц.Н, Т.Л, Г.Д, Я.Б, М.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Б.Тийг 4 жил 6 сарын хугацаагаар, Ц.Нийг 5 жил 8 сарын хугацаагаар, Т.Лг 3 жил 6 сарын хугацаагаар, Т.Дг 3 жил 8 сарын хугацаагаар, Я.Быг 3 жилийн хугацаагаар, М.Мыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Я.Бы өмгөөлөгч Б.Дима, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч М.Ариунболд нар давж заалдах гомдолдоо “...дээрэмдэх гэмт хэргийг үйлдээгүй, үйлдэгдсэн болохыг мэдээгүй. Иймд тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...”  гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Б.Т нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан гэрч Д.Одбаяр, Б.Эрдэнэбэлэг, Л.Ууганбаяр, яллагдагч Ц.Нийн гэрчээр өгсөн, яллагдагч Я.Б, М.М нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Нийн өмгөөлөгч Д.Амаржаргал, шүүгдэгч Т.Лгийн өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр, шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ө.Учрал нар давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, дээрэмдэх аргаар олж авсан мөнгөө солиулсан, эд зүйл худалдаж авсан нь мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудаг гаргажээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг” хэлнэ гэж томъёолсон байдаг. 

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулж, хэлбэр дүрс, шинж чанарыг нь хувиргаж эдийн засгийн эргэлтэд оруулж “бохир” мөнгийг “цэвэр” буюу хууль ёсны орлого мэт харагдуулах оролдлого нь мөнгө угаах гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.Т, Ц.Н, Т.Л, Г.Д нар нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас олсон долларын шинж чанарыг өөрчилж буюу төгрөгт солиулах, автомашин худалдаж авах зэргээр мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Б, Б.Золжаргал, Э.Батмөнх, О.Амарбаясгалан нарын, яллагдагч Ц.Нийн гэрчээр, яллагдагч Б.Тийн гэрчээр өгсөн, яллагдагч Ц.Н, Б.Т нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч М.Ариунболд, шүүгдэгч Ц.Нийн өмгөөлөгч Д.Амаржаргал, шүүгдэгч Т.Лгийн өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ө.Учрал, шүүгдэгч Я.Бы өмгөөлөгч Б.Дима, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Т, Ц.Н, Т.Л, Г.Д, Я.Б, М.М нар нь 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тус тус 113 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч М.Ариунболд, шүүгдэгч Ц.Нийн өмгөөлөгч Д.Амаржаргал, шүүгдэгч Т.Лгийн өмгөөлөгч Л.Данзанноров, Т.Энхбаяр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ө.Учрал, шүүгдэгч Я.Бы өмгөөлөгч Б.Дима, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.Н, Т.Л, Г.Д, Я.Б, М.М нар нь 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тус тус 113 /зуун арван гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ        

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ