Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 183/шш2022/02344

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/02344

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: и ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ц.д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 169.267.726,03 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И  ХХК нь хариуцагч Дөлгөөнмөрөнд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 169.267.726,03 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч И  ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-21/191 дугаар Зээлийн гэрээ-г Ц.д байгуулж, 120.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээ байгуулсан өдрөө зээлдэгчид 120.000.000 төгрөгийг 5163209068 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр үндсэн зээлээс 58.948.615,11 төгрөгийг 4.280.547,95 төгрөгийн хүүгийн хамт, нийт 63.229.163,06 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 61.051.348,89 төгрөгийг 2.177.778,17 төгрөгийн хүүгийн хамт, нийт 63.229.163,06 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Ингээд зээлдэгчийн хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, НГ2021/56 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг 5 сараар сунгасан. Мөн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр БГ-21/191 дугаартай барьцааны гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, 820 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077144 дугаартай, 000860142 дугаар гэрчилгээтэй, 1296 м.кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын 1781310481 дугаартай, 1023 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан. Гэтэл зээлдэгч нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг удаа дараа шаардсан боловч үр дүн гарахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 120.000.000 төгрөг, хүү 45.290.958,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.976.767,12 төгрөг, нийт 169.267.726,03 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байна. Иймд хариуцагчаас нийт 169.267.726,03 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1.004.288,63 төгрөг төлсөн баримт, зээлийн дансны хуулга, И  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-21/191 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн НГ2021/56 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн БГ-21/191 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 11-9964835 дугаар барьцаалбарын хуулбар, Ц.Д  өмчлөлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/,0000000 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 00000000 дугаар гэрчилгээтэй, 1296 м.кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ц.Д иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс иргэн Г.Ж  олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Г.М  байгуулсан хууль зүйн үйлчилгээний гэрээ, И ХХК-ийн Хаан банк дахь депозит дансны хуулга зэрэг баримт ирсэн.

3. Хариуцагчаас иргэн Ц.Д  олгосон итгэмжлэл ирсэн.

      ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Ц.Д  холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 169.267.726,03 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч И  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хариуцагч Ц.Д  нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр И  ХХК-тай ЗГ-21/191 тоот зээлийн гэрээ байгуулж, 120.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд авч ашиглах, мөн гэрээний 3.17-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцон төлөхөөр талууд тохиролцсон, мөн өдөр БГ-21/191 дугаартай барьцааны гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, 820 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 00000000 дугаар гэрчилгээтэй, 1296 м.кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын 1781310481 дугаартай, 1023 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан байна.

Түүнчлэн зээлдэгчийн хүсэлтийн дагуу талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр НГ2021/56 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэх гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний хугацааг 5 сараар сунгаж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дуусахаар тохиролцсон.

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Д  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д  2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, танилцуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

5. Мөн шүүх зохих журмын дагуу түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар хариуцагч Ц.Д  зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 120.000.000 төгрөг, хүү 45.290.958,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.976.767,12 төгрөг, нийт 169.267.726,03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И  ХХК-д олгож шийдвэрлэв.

 

7. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Ц.Д  өмчлөлийн улсын бүртгэлийн Y-000000000 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, 820 тоот хаягт байршилтай, 1296 м.кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын 1781310481, эрхийн улсын бүртгэлийн Э-00000 дугаартай, 1023 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.004.288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д  1.004.288 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И  ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар хариуцагч Ц.Д  зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 120.000.000 төгрөг, хүү 45.290.958,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.976.767,12 төгрөг, нийт 169.267.726,03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И  ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Ц.Д  өмчлөлийн улсын бүртгэлийн Y-00000000 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, 00 тоот хаягт байршилтай, 1296 м.кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын 000000, эрхийн улсын бүртгэлийн Э-200000000 дугаартай, 1023 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.004.288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д 1.004.288 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА