Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/182

 

 

 

 

 

 

  5           06              13                                         5/ШЦТ/182                          

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Цэгмэд /томилолтоор/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Гэрч *******, *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр,   

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  *******д холбогдох эрүүгийн 2430000792 дугаартай  хэргийг  5 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймаг суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг дэх Улсын дугаар цэцэрлэгт ахлах бүлгийн туслах багш ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо “Жамсран уулын өвөр” 5 дугаар гудамж тоотод оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо 5- тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:/ Монгол овогт Нэргүйн .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь  3 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 4 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “PC Mall” ХХК-ний салбарын касс борлуулагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 137,640,660 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 3 оны 06 сарын 07-нд Сүхбаатар аймгийн Пи Си молл салбарт худалдааны зөвлөхөөр орж байсан. Тэгээд 3 оны 06 дугаар сарын 13-ны өдөр кассгүй болоод намайг касс болоорой гээд би болсон. Ингээд Ингээд Жигүүр менежер 07 сарын 07-нд Сүхбаатар аймгийн менежер, касс борлуулагч хийж байгаач гээд бид давхар хийж байсан. 07 сарын 08-нд анх мөнгө завшсан. Түүнээс хойш би өөрийн дансаар байгууллагадаа 70 гаруй сая төгрөг хувьдаа завшсан. Би энэ хохирлоо бүгдийг нь нөхөн барагдуулна. Би энэ мөнгөөр сугалаанд орсон. Миний буруу...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Хүдэр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...манай зүгээс 94 төрлийн 192 ширхэг бараа материалын үнэ болох 137,640,660 төгрөгийн дутаасан барааг нэхэмжилж байна. Тухайн шүүх хуралдаанд гэрч болон хохирогч Улаанбаатар хотоос ирсэн зардлыг нэмж тооцоод 138,326,360 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн зүгээс 5 сая төгрөгийн хохирол барагдуулсан тул үлдсэн 133,326,360 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа ...гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бараа материал дутагдсан цаг хугацаанд зүүн бүсийг Алтанжигүүр гэдэг хүн хариуцаж байсан.   гэдэг хүнийг бараа материал дутаах үед би хариуцаж байсан.  Сүхбаатар аймгийн салбарын менежерийг хариуцаж байсан, дараа нь болсон. гэдэг хүн хэзээ ямар шалтгааны улмаас ажлаасаа гарсныг сайн мэдэхгүй, аас бараа материалаа хүлээж авсан.   компанид 3 оны 06 дугаар сарын 06-ны өдөр худалдааны зөвлөх гэх ажилд орж байсан.  ыг ажиллаж эхлэхтэй холбоотой ажлын байрны тодорхойлолтыг хүний нөөцийн зүгээс танилцуулсан гэж мэдээлэл өгсөн.  Байгууллагад учирсан хохирлыг тодорхойлохдоо тооллогын хуудсыг системээс хэвлэж, үнийн дүнгийн дагуу тоолсон. Тооллого хийх журам байдаг, уг журамд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус тооллого байдаг. Сүхбаатар салбарын хувьд орлого багатай салбар байсан. Барааны үлдэгдлийн жагсаалтаа гаргаж ирээд тулгаж тоолсон, барааны жагсаалт систем хоёр хоорондоо таарна.

...Улирлын чанартай, эсвэл хүмүүсийн эрэлт ихтэй байгаа барааг хямдруулдаг, ыг ажиллаж байх явцад тус салбарт хэдэн удаагийн хямдрал зарласан талаар хэлж мэдэхгүй байна. д холбогдуулан хохирлын тайланг зарах ёстой үнээр гаргасан. Тухайн үед байгууллагын данс засварт ороод ерөнхий нягтлан бодогч Оюуны дансаар гүйлгээгээ авсан байдаг.

Оюун руу оос шилжүүлсэн мөнгө хохирлоос хасагдах боломжгүй, түүний данс руу хийгээд барааг борлуулалтаар хассан байсан... Хамгийн анх гар тооллого хийхэд байсан,  тооллогоо танилцуулж, бараа дутаж байна гэж хэлсэн гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...ын байгууллагад учирсан хохирлын дүнг тогтоохдоо дутсан барааг үндсэн үнээр тогтоосон,  гараар тоолсон баримт, программ хоёр хоорондоо таардаг. Манай бүтээгдэхүүний албанаас баяр наадам, тэмдэглэлт өдөр гэх мэт өдрүүдэд хямдралыг өөр өөр байдлаар зохион байгуулдаг.  Сүхбаатар аймагт тухайн үед ямар төрлийн бараа хэрхэн яаж хямдарсан талаар хэлж мэдэхгүй байна.  Хохирлыг тооцохдоо хямдарсан үнээр тооцсон,  хямдарсан үнэ бол 1 өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар байж болдог тул бодож болох боломжгүй. нийт 14 сая гаран төгрөг Оюуны данс руу шилжүүлсэн байсан. Үүнийг шүүгээд үзэхээр бараа зараад утгыг нь бичээд хийсэн мөнгө байсан.  

Хоёр бараа хоорондоо зөрөх үед үнийн дүнг хасаж тооцоод зөвхөн дутагдлаа оруулж тооцсон байгаа, мөн хэрэглэгчид бараа өгөөд орлого нь ороогүй байсан. Сүүлд орсон дүнг хасаад энэ үнийн дүн гарсан гэв.

 

2430000792 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

Хохирогч өгсөн “...4 оны 02 дугаар сард “PC mall” ХХК-ны орон нутгууд дахь салбаруудад тооллого тулгалт хийхээр орон нутаг хариуцсан менежер Содболд Сүхбаатар аймаг дахь салбарын үлдэгдэл барааг тоолохоор явах гэж байтал тус салбарын борлуулагч нь бараа материал дутаасан болохоо хэлж мэдэгдсэн. Ингээд манай компанийн менежер Содболдоор ахлуулсан ажилчид Сүхбаатар аймаг дахь салбарт очиж тооллого хийхэд нийт 137,640,660 төгрөгийн бараа материал дутаасан ба борлуулагч нь өөрөө тухайн мөнгийг хувьдаа ашигласан болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Тус хэрэгт миний бие өөрөө ажил үүргийн шалтгаанаар хохирогчоор оролцох боломжгүй тул “PC mall” ХХК-ныг төлөөлж тус компанийн орон нутаг хариуцсан менежер Цогдоржийн Содболдыг оролцуулахаар хүсэлтээ хүргүүлсэн. Иймд цаашид тус хэргийг шийдвэрлэгдэж дуусах хүртэл мөрдөн шалгах ажиллагаанд менежер Содболдыг оролцуулна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 20-21-р хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын өгсөн “...Би “PC mall” ХХК-ийн орон нутаг хариуцсан менежер ажилтай. Манай компани нь Сүхбаатар аймгийн суманд үйл ажиллагаа явуулаад 3-4 жил болж байгаа. 3 оны 08 дугаар сард тус салбарын худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан ыг ажилдаа сайн болохоор нь касс борлуулагчаар ажиллуулж эхэлсэн юм. салбарт 2 худалдааны зөвлөх 1 касс борлуулагч ингээд 3 ажилтантай юм. Тэгээд Сүхбаатар аймаг дахь салбарт анхаарал хандуулж нэг эргэж тойрох зах зээл ямар байгааг судлахаар би компанийнхаа 2 ажилтантай хамт 4 оны 02 дугаар сарын 03-ны өдөр касс борлуулагч руу утсаар яриад танай салбар дээр очиж тооллого хийнэ санхүү тооцоо асуудалгүй юу гэхэд эхлээд асуудалгүй гэсэн боловч бид нарыг наашаа гардаг өдөр буюу маргааш нь залгаад би компанийн бараа бүтээгдэхүүнээсээ дутаачихсан би өөрөө буруугаа хүлээж байна гэсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-27-р хуудас/ 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын дахин өгсөн “...Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ би Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Пи Си Молл” ХХК-ийн салбараас дутсан бараа материалуудын тооцоог эцсийн байдлаар гаргаагүй, компаниас дахин тооллого шалгалт хийж хохирлыг нэг мөр гаргаж өгөх талаар мэдүүлсэн. Ингээд Санхүүгийн албаны тус салбарыг хариуцсан нягтлан тайланг нэгтгэж гаргахад 94 нэр төрлийн нийт 192 ширхэг бараа, илүүдэж болон дутсан болохыг хүснэгтээр гаргасныг гаргаж өгч байна. Илүүдсэн бараа гэдэг нь тухайн ижил төстэй 2 барааны өнгө, загварыг нь зөрүүлж худалдан борлуулсныг хэлж байгаа юм. Илүүдэл 10 ширхэг барааны үнийн дүн буюу 16,590,790 төгрөгийг нийт үнийн дүн буюу 151,772,850 төгрөгөөс хасаж тооцохоор 135,182,060 төгрөг болж байгаа ба үүн дээр программ дээр мөнгөн дүнгээр нь борлуулсан боловч мөнгө нь орж ирээгүй 3 ширхэг барааны үнэ буюу 2,458,600 төгрөгийг нэмж тооцохоор нийт хохирлын дүн 137,640,660 төгрөг болж байгаа юм... Манай “Пи Си Молл” ХХК нь өөрөө тусгай санхүүгийн программтай, тухайн программ дээр Сүхбаатар аймгийн салбарт байгаа бүх барааны жагсаалт, тоо ширхэг, үнийн дүнтэйгээ харагдаж байдаг. Тухайн салбараас бараа борлуулсан тохиолдолд программаас автоматаар тоо нь хасагддаг. Бид нар дутсан барааг тоолохдоо тухайн программ дээрх бараануудыг салбар дээрх бараануудтай тулгаж тоолоод дутаасан барааны тоо ширхгийг гаргаж ирж байгаа юм. Салбар дээрх бараануудыг тоолохдоо 3 хүний бүрэлдэхүүнтэй тоолсон ба нягтлан Мөнхдаваа, Улаанбаатар  хотоос Сүхбаатар аймгийн салбарыг хариуцаж байсан менежер , мөн өөрөө оролцож тоолж хэчнээн ширхэг бараа дутсаныг тоолж гаргаж ирсэн. Гараар тооллого хийсэн баримтыг эх хувиар нь гаргаж өгч байна... нь 4 оны 02 дугаар сарын эхээр манай компанийн менежер рүү компанийн бараанаас дутааснаа хэлсэн ба үүний дагуу ирж тооллого хийхэд дээрх бараануудыг дутаасан ба өөрөө тухайн бараануудыг дутаасан болохоо зөвшөөрч байдаг...” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 29-30-р хуудас/

 

Гэрч *******ий өгсөн “...4.02.06-ны өдөр PC mall-н орон нутаг хариуцсан менежер Содболд, нягтлан Мөнхдаваа нарын хамт Сүхбаатар аймгийн салбарт *******ыг оролцуулах байгууллагын бараа бүтээгдэхүүний тооллогыг хийж гүйцэтгэхэд ******* нь 136 сая гаруй төгрөгийн бараа материал дутааж байгууллагад хохирол учруулсан байсан бөгөөд бараа бүтээгдэхүүн дутаасан асуудлаа ******* өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн тооллого хийхээсээ өмнө нь байгууллагын захирал болон надад мэйлээр майл бичиж мэдэгдсэн байсан...Ер нь бол сар болгон эд хөрөнгийн тооллого хийдэг. ******* нь тооллогын хуудсыг засаж худал тооллогын хуудас явуулдаг байсан нь 4.02.06-ны өдрийн тооллогоор тогтоогдсон...” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 33-34-р хуудас/

 

Гэрч *******гийн өгсөн “...4 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай байгууллага байгууллагынхаа салбар болгонд тооллого хийж бараа бүтээгдэхүүнээ тоолдог учраас 4.02.01-ний өдөр Дарханы салбарт тооллого хийж байхад байгууллагын ахлах нягтлан Отгонбаяр миний утас руу залгаад Сүхбаатар аймгийн салбарын ажилтан ******* нь захирал руу байгууллагын эд хөрөнгө завшсан асуудлынхаа талаар майл явуулсан тухай надад хэлж, орон нутаг хариуцсан менежер , Содболд нарын хамт тус аймгийн бараа материалыг тоолуулахаар явах талаар мэдэгдсэн Орон нутаг хариуцсан менежер Содболд, нарын хамт 4 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хотоос Сүхбаатар аймаг руу очсон. 4.02.06-ны өдөр Сүхбаатар салбарын PC mall /Пи Си Молл/-н салбарт тооллогын , Содболд бид гурав *******ыг оролцуулан тооллого хийхэд 136 сая гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан учраас бид гурав уг асуудлын талаар оос ямар шалтгааны улмаас их хэмжээний мөнгө дутсан талаар асуухад ******* нь бид гуравт “манай төрсөн эгч их хэмжээний өрөнд ороод мөнгө агч чадахгүй болсон учраас байгууллагын утасны дугаарыг өгөөд тухайн хүмүүс нь надтай утсаар холбогдож эхэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 37-38-р хуудас/ 

 

Гэрч гийн өгсөн “...Би 3 оны 09 дүгээр сарын эхээр яг өдрийн нь санахгүй байна Сүхбаатар аймаг дахь “Пи Си молл” ХХК-ны салбарт борлуулагчаар ажилд орсон ба намайг ажилд ороход нь тус салбарыг хариуцаж ажилладаг байсан гэж хэлж болно. Хариуцаж ажиллана гэдэг нь тухайн өдөр зарагдсан барааны төлбөр тооцоог нь авч цааш нь төв салбарт тушаах, тухайн өдөрт зарагдсан барааны мэдээг төв салбарт явуулах зэрэг ажлуудыг хийдэг байсан ба Ган-Эрдэнэ бид хоёр зөвхөн барааг танилцуулах, зөөж хүргэж өгөх зэрэг ажлыг гүйцэтгэдэг байсан. , Ган-Эрдэнэ бид гурав тухайн салбарт ажилладаг байсан... нь ажил дээрээ байх үедээ ихэнхдээ утсаараа сугалааны лайв үзээд байж байдаг байсан өөрөө оролцдог байсан эсэхийг нь мэдэхгүй байна... 1 сард дунджаар 100 сая орчим төгрөгийн борлуулалт хийгддэг байсан, хамгийн бага орлоготой сардаа 90 орчим сая, хамгийн их борлуулалттай үедээ 200 орчим сая төгрөгийн борлуулалт хийгдэж байсан. Борлуулалтын хувиас шалтгаалаад үндсэн цалин дээр нэмж бонус буюу тухайн сарын нийт борлуулалтын 1 хувийн урамшууллыг ажиллаж байгаа хүмүүс нь хувааж авдаг байсан. Миний бодлоор зарим сард борлуулалт сайн байхад хүртэл урамшуулал бага ордог юм шиг санагддаг байсан. Тэгээд нэг удаа төв салбараас урамшуулал бага ордог талаар асуухад танай салбарын ын явуулсан борлуулалтын дүнгээр урамшууллыг чинь тооцдог гэж хэлж байсан... Бэлэн мөнгөөр худалдан авалт хийх тохиолдол байдаг, миний ажигласнаар сард доод тал нь 2 удаа бэлэн мөнгөөр худалдан авалт хийдэг байсан. Тухайн бэлэн мөнгийг банканд тушаана гээд аваад явдаг байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 41-42-р хуудас/

 

4 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 126-136-р хуудас/

 

Касс борлуулагчийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, 3 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 139-147-р хуудас/

 

Хаан банкны 4 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5630/179/24 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 60-94-р хуудас/

 

4 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл” /хавтаст хэргийн 95-98-р хуудас/

 

Яллагдагч *******ын өгсөн “...3 оны 07 дугаар сард наадмын үеэр 10-ны орчимд манай салбарын байр луу үерийн ус орж ирээд бараагаа өөр газарлуу шилжүүлэх ажилтай хэд хоног ажиллахгүй байсан юм, тухайн үед над руу нэг эгч утсаар яриад “урд хятадад явж байна, наадмын хямдралтай байгаа дээр нь зурагт авах гэсэн юм, одоо мөнгийг нь чам руу шилжүүлээд очиж байгаад зурагтаа авъя” гэсэн тэгээд би тухайн үед зурагтын мөнгийг өөрийн данс руу 2 сая гаран төгрөгийг шилжүүлж авсан тэгээд зурагтын мөнгийг байгууллагын данс руу хийлгүйгээр тухайн мөнгөөр Үүлэнгоо, Аззаяа гэх хүмүүсийн сугалаанд оролцож эхэлсэн, энэ үеэс эхлээд би “PC Mall” дэлгүүрээс мөнгөөр бараа худалдан авч байгаа хүмүүст өөрийнхөө дансыг өгөөд орж ирсэн мөнгөөр нь сугалаанд байнга оролцох болсон. Ихэвчлэн Аззаяа, Үүлэнгоо гэх хүмүүсийн сугалаанд оролцож байгаад сүүлд Болортуяа, Ганчимэг гэх хүмүүсийн сугалаанд оролцдог байсан, мөн өөрийнхөө хувийн хэрэглээнд зарцуулдаг байсан. Тэгээд сугалаанд оролцоод ихэвчлэн алдаад хааяа л мөнгө хождог байсан хожсон мөнгөөрөө мөн дахиж сугалаанд оролцдог байдаг байсан. Заримдаа автомашины сугалаануудад ч ордог байсан, ингээд би алдсан мөнгөө сугалаанд алдсан болохоор сугалаанд орж л буцааж олж авна гэж бодоод зарсан барааны мөнгийг авсаар их хэмжээний бараа дутааж байгаагаа мэдэж байсан тэгээд байгууллага руу барааны тоогоо өгөхдөө тухайн бараануудыг зарагдаагүй байгаа мэтээр өгдөг байсан. Ингээд энэ байдал үргэлжилсээр их хэмжээний мөнгийг зарцуулсан болохоор сугалаагаар энэ мөнгийг олж буцааж дарна гэж худлаа боллоо гэж бодоод 4 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “PC Mall” ХХК-ний зүүн бүс хариуцсан менежертээ байгууллагын бараанаас дутаасан талаараа хэлж мэдэгдсэн. Тэгээд Писи малл дэлгүүрийн төв салбараас хүмүүс ирж барааг тоолж шалгаад дутаасан барааны тоог гаргасан миний хувьд тухайн барааны тоо болон үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Би байгууллагын хүмүүст сугалаанд оролцсон болон хувьдаа хэрэглэсэн талаараа бол хэлээгүй...Би хүлээн зөвшөөрч байна, би бэлнээр болон дансаар авдаг байсан. Би учруулсан хохирлоо бүрэн хүлээн зөвшөөрч байна...Надтай хамт Санжаа, Ган-Эрдэнэ гэх хүмүүс ажилладаг байсан, Санжаа, Ган-Эрдэнэ нар нь барааг хүмүүст тайлбарлаж өгөөд зарагдсан барааг хүргэж өгдөг байсан. Намайг орлогын мөнгийг авдаг талаар огт мэддэггүй байсан. Би тухайн хүмүүст орлогын мөнгийг өөрөө авдаг талаараа огт ярьж байгаагүй... Би нөхрөөсөө 4 оны 03 дугаар сард салсан бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, том хүү 7 настай, бага охин 4 настай цэцэрлэгт явдаг. Манай нөхөр намайг сугалаанд оролцдог байсан талаар мэддэггүй байсан. Бараа зарсан мөнгөө өөрийн дансаар авч байгаагаа ч хэлдэггүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-112-р хуудас/,

  • Хаан банкны 4 оны 04 сарын 23-ны өдрийн 5630/161/24 дугаартай, 33 хуудас хавсралт бүхий дансны тодорхойлолт,
  • Зардлын баримтууд,
  • Эрх бүхий албан тушаалтны 4 оны 10 сарын 07-ны өдрийн Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл,
  • 4 оны 11 сарын 10-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
  • 4 оны 02 сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа,
  • 4 оны 04 сарын 23-ны өдрийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
  • 4 оны 02 сарын 08-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /Үүнд: 6/4251 баримтын дугаар бүхий 5 хуудас Илүүдэл дутагдлын тайлан, Бараа материалын тооллого хийсэн баримт/,
  • 3 оны 09 сарын 07-ны өдрийн ХГ/23/464 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, касс, борлуулагчийн ажлын байрны тодорхойлолт,
  •  “ПиСи Молл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 4 оны 02 сарын 04-ний өдрийн Ажлаас халах тушаал, 
  • 4 оны 01 сарын 02-ны өдрийн бараа материалын тооллогын баримт,
  • Э.Дагина, Э.Ивээлт нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт,
  • 3 оны 02 сарын 02-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
  • 4 оны 08 сарын 01-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
  • Нийслэлийн Хүүхдийн 45 дугаар цэцэрлэгийн 5 оны 04 сарын 11-ний өдрийн 12 тоот тодорхойлолт,
  • Баянзүрх дүүргийн 27-р хорооны Засаг даргын 5 оны 04 сарын 08-ны өдрийн 367 дугаартай тодорхойлолт,
  • Э.Дагина, Э.Ивээлт, ******* нарын Хаан банкны дансны гүйлгээний хуулга зэрэг болно.

 

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 3 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 4 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “PC Mall” ХХК-ний салбарын касс борлуулагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 81,038,840 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч өгсөн “...4 оны 02 дугаар сард “PC mall” ХХК-ны орон нутгууд дахь салбаруудад тооллого тулгалт хийхээр орон нутаг хариуцсан менежер Содболд Сүхбаатар аймаг дахь салбарын үлдэгдэл барааг тоолохоор явах гэж байтал тус салбарын борлуулагч нь бараа материал дутаасан болохоо хэлж мэдэгдсэн. Ингээд манай компанийн менежер Содболдоор ахлуулсан ажилчид Сүхбаатар аймаг дахь салбарт очиж тооллого хийхэд нийт 137,640,660 төгрөгийн бараа материал дутаасан ба борлуулагч нь өөрөө тухайн мөнгийг хувьдаа ашигласан болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Тус хэрэгт миний бие өөрөө ажил үүргийн шалтгаанаар хохирогчоор оролцох боломжгүй тул “PC mall” ХХК-ныг төлөөлж тус компанийн орон нутаг хариуцсан менежер Цогдоржийн Содболдыг оролцуулахаар хүсэлтээ хүргүүлсэн. Иймд цаашид тус хэргийг шийдвэрлэгдэж дуусах хүртэл мөрдөн шалгах ажиллагаанд менежер Содболдыг оролцуулна...” гэх,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын өгсөн “...Би “PC mall” ХХК-ийн орон нутаг хариуцсан менежер ажилтай. Манай компани нь Сүхбаатар аймгийн суманд үйл ажиллагаа явуулаад 3-4 жил болж байгаа. 3 оны 08 дугаар сард тус салбарын худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан ыг ажилдаа сайн болохоор нь касс борлуулагчаар ажиллуулж эхэлсэн юм. салбарт 2 худалдааны зөвлөх 1 касс борлуулагч ингээд 3 ажилтантай юм. Тэгээд Сүхбаатар аймаг дахь салбарт анхаарал хандуулж нэг эргэж тойрох зах зээл ямар байгааг судлахаар би компанийнхаа 2 ажилтантай хамт 4 оны 02 дугаар сарын 03-ны өдөр касс борлуулагч руу утсаар яриад танай салбар дээр очиж тооллого хийнэ санхүү тооцоо асуудалгүй юу гэхэд эхлээд асуудалгүй гэсэн боловч бид нарыг наашаа гардаг өдөр буюу маргааш нь залгаад би компанийн бараа бүтээгдэхүүнээсээ дутаачихсан би өөрөө буруугаа хүлээж байна гэсэн...” гэх

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын дахин өгсөн “...Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ би Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Пи Си Молл” ХХК-ийн салбараас дутсан бараа материалуудын тооцоог эцсийн байдлаар гаргаагүй, компаниас дахин тооллого шалгалт хийж хохирлыг нэг мөр гаргаж өгөх талаар мэдүүлсэн. Ингээд Санхүүгийн албаны тус салбарыг хариуцсан нягтлан тайланг нэгтгэж гаргахад 94 нэр төрлийн нийт 192 ширхэг бараа, илүүдэж болон дутсан болохыг хүснэгтээр гаргасныг гаргаж өгч байна. Илүүдсэн бараа гэдэг нь тухайн ижил төстэй 2 барааны өнгө, загварыг нь зөрүүлж худалдан борлуулсныг хэлж байгаа юм. Илүүдэл 10 ширхэг барааны үнийн дүн буюу 16,590,790 төгрөгийг нийт үнийн дүн буюу 151,772,850 төгрөгөөс хасаж тооцохоор 135,182,060 төгрөг болж байгаа ба үүн дээр программ дээр мөнгөн дүнгээр нь борлуулсан боловч мөнгө нь орж ирээгүй 3 ширхэг барааны үнэ буюу 2,458,600 төгрөгийг нэмж тооцохоор нийт хохирлын дүн 137,640,660 төгрөг болж байгаа юм... Манай “Пи Си Молл” ХХК нь өөрөө тусгай санхүүгийн программтай, тухайн программ дээр Сүхбаатар аймгийн салбарт байгаа бүх барааны жагсаалт, тоо ширхэг, үнийн дүнтэйгээ харагдаж байдаг. Тухайн салбараас бараа борлуулсан тохиолдолд программаас автоматаар тоо нь хасагддаг. Бид нар дутсан барааг тоолохдоо тухайн программ дээрх бараануудыг салбар дээрх бараануудтай тулгаж тоолоод дутаасан барааны тоо ширхгийг гаргаж ирж байгаа юм. Салбар дээрх бараануудыг тоолохдоо 3 хүний бүрэлдэхүүнтэй тоолсон ба нягтлан Мөнхдаваа, Улаанбаатар  хотоос Сүхбаатар аймгийн салбарыг хариуцаж байсан менежер , мөн өөрөө оролцож тоолж хэчнээн ширхэг бараа дутсаныг тоолж гаргаж ирсэн. Гараар тооллого хийсэн баримтыг эх хувиар нь гаргаж өгч байна... нь 4 оны 02 дугаар сарын эхээр манай компанийн менежер рүү компанийн бараанаас дутааснаа хэлсэн ба үүний дагуу ирж тооллого хийхэд дээрх бараануудыг дутаасан ба өөрөө тухайн бараануудыг дутаасан болохоо зөвшөөрч байдаг...” гэх,

 

  • Гэрч *******ий өгсөн “...4.02.06-ны өдөр PC mall-н орон нутаг хариуцсан менежер Содболд, нягтлан Мөнхдаваа нарын хамт Сүхбаатар аймгийн салбарт *******ыг оролцуулах байгууллагын бараа бүтээгдэхүүний тооллогыг хийж гүйцэтгэхэд ******* нь 136 сая гаруй төгрөгийн бараа материал дутааж байгууллагад хохирол учруулсан байсан бөгөөд бараа бүтээгдэхүүн дутаасан асуудлаа ******* өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн тооллого хийхээсээ өмнө нь байгууллагын захирал болон надад мэйлээр майл бичиж мэдэгдсэн байсан...Ер нь бол сар болгон эд хөрөнгийн тооллого хийдэг. ******* нь тооллогын хуудсыг засаж худал тооллогын хуудас явуулдаг байсан нь 4.02.06-ны өдрийн тооллогоор тогтоогдсон...” гэх,

 

  • Гэрч *******гийн өгсөн “...4 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай байгууллага байгууллагынхаа салбар болгонд тооллого хийж бараа бүтээгдэхүүнээ тоолдог учраас 4.02.01-ний өдөр Дарханы салбарт тооллого хийж байхад байгууллагын ахлах нягтлан Отгонбаяр миний утас руу залгаад Сүхбаатар аймгийн салбарын ажилтан ******* нь захирал руу байгууллагын эд хөрөнгө завшсан асуудлынхаа талаар майл явуулсан тухай надад хэлж, орон нутаг хариуцсан менежер , Содболд нарын хамт тус аймгийн бараа материалыг тоолуулахаар явах талаар мэдэгдсэн Орон нутаг хариуцсан менежер Содболд, нарын хамт 4 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хотоос Сүхбаатар аймаг руу очсон. 4.02.06-ны өдөр Сүхбаатар салбарын PC mall /Пи Си Молл/-н салбарт тооллогын , Содболд бид гурав *******ыг оролцуулан тооллого хийхэд 136 сая гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан учраас бид гурав уг асуудлын талаар оос ямар шалтгааны улмаас их хэмжээний мөнгө дутсан талаар асуухад ******* нь бид гуравт “манай төрсөн эгч их хэмжээний өрөнд ороод мөнгө агч чадахгүй болсон учраас байгууллагын утасны дугаарыг өгөөд тухайн хүмүүс нь надтай утсаар холбогдож эхэлсэн...” гэх,

 

  • Гэрч гийн өгсөн “...Би 3 оны 09 дүгээр сарын эхээр яг өдрийн нь санахгүй байна Сүхбаатар аймаг дахь “Пи Си молл” ХХК-ны салбарт борлуулагчаар ажилд орсон ба намайг ажилд ороход нь тус салбарыг хариуцаж ажилладаг байсан гэж хэлж болно. Хариуцаж ажиллана гэдэг нь тухайн өдөр зарагдсан барааны төлбөр тооцоог нь авч цааш нь төв салбарт тушаах, тухайн өдөрт зарагдсан барааны мэдээг төв салбарт явуулах зэрэг ажлуудыг хийдэг байсан ба Ган-Эрдэнэ бид хоёр зөвхөн барааг танилцуулах, зөөж хүргэж өгөх зэрэг ажлыг гүйцэтгэдэг байсан. , Ган-Эрдэнэ бид гурав тухайн салбарт ажилладаг байсан... нь ажил дээрээ байх үедээ ихэнхдээ утсаараа сугалааны лайв үзээд байж байдаг байсан өөрөө оролцдог байсан эсэхийг нь мэдэхгүй байна... 1 сард дунджаар 100 сая орчим төгрөгийн борлуулалт хийгддэг байсан, хамгийн бага орлоготой сардаа 90 орчим сая, хамгийн их борлуулалттай үедээ 200 орчим сая төгрөгийн борлуулалт хийгдэж байсан. Борлуулалтын хувиас шалтгаалаад үндсэн цалин дээр нэмж бонус буюу тухайн сарын нийт борлуулалтын 1 хувийн урамшууллыг ажиллаж байгаа хүмүүс нь хувааж авдаг байсан. Миний бодлоор зарим сард борлуулалт сайн байхад хүртэл урамшуулал бага ордог юм шиг санагддаг байсан. Тэгээд нэг удаа төв салбараас урамшуулал бага ордог талаар асуухад танай салбарын ын явуулсан борлуулалтын дүнгээр урамшууллыг чинь тооцдог гэж хэлж байсан... Бэлэн мөнгөөр худалдан авалт хийх тохиолдол байдаг, миний ажигласнаар сард доод тал нь 2 удаа бэлэн мөнгөөр худалдан авалт хийдэг байсан. Тухайн бэлэн мөнгийг банканд тушаана гээд аваад явдаг байсан...” гэх,
  • 4 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл,
  • Хаан банкны 4 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5630/179/24 дугаартай албан бичиг, хавсралт,
  • 4 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл”,
  • Яллагдагч *******ын өгсөн “...3 оны 07 дугаар сард наадмын үеэр 10-ны орчимд манай салбарын байр луу үерийн ус орж ирээд бараагаа өөр газарлуу шилжүүлэх ажилтай хэд хоног ажиллахгүй байсан юм, тухайн үед над руу нэг эгч утсаар яриад “урд хятадад явж байна, наадмын хямдралтай байгаа дээр нь зурагт авах гэсэн юм, одоо мөнгийг нь чам руу шилжүүлээд очиж байгаад зурагтаа авъя” гэсэн тэгээд би тухайн үед зурагтын мөнгийг өөрийн данс руу 2 сая гаран төгрөгийг шилжүүлж авсан тэгээд зурагтын мөнгийг байгууллагын данс руу хийлгүйгээр тухайн мөнгөөр Үүлэнгоо, Аззаяа гэх хүмүүсийн сугалаанд оролцож эхэлсэн, энэ үеэс эхлээд би “PC Mall” дэлгүүрээс мөнгөөр бараа худалдан авч байгаа хүмүүст өөрийнхөө дансыг өгөөд орж ирсэн мөнгөөр нь сугалаанд байнга оролцох болсон. Ихэвчлэн Аззаяа, Үүлэнгоо гэх хүмүүсийн сугалаанд оролцож байгаад сүүлд Болортуяа, Ганчимэг гэх хүмүүсийн сугалаанд оролцдог байсан, мөн өөрийнхөө хувийн хэрэглээнд зарцуулдаг байсан. Тэгээд сугалаанд оролцоод ихэвчлэн алдаад хааяа л мөнгө хождог байсан хожсон мөнгөөрөө мөн дахиж сугалаанд оролцдог байдаг байсан. Заримдаа автомашины сугалаануудад ч ордог байсан, ингээд би алдсан мөнгөө сугалаанд алдсан болохоор сугалаанд орж л буцааж олж авна гэж бодоод зарсан барааны мөнгийг авсаар их хэмжээний бараа дутааж байгаагаа мэдэж байсан тэгээд байгууллага руу барааны тоогоо өгөхдөө тухайн бараануудыг зарагдаагүй байгаа мэтээр өгдөг байсан. Ингээд энэ байдал үргэлжилсээр их хэмжээний мөнгийг зарцуулсан болохоор сугалаагаар энэ мөнгийг олж буцааж дарна гэж худлаа боллоо гэж бодоод 4 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “PC Mall” ХХК-ний зүүн бүс хариуцсан менежертээ байгууллагын бараанаас дутаасан талаараа хэлж мэдэгдсэн. Тэгээд Писи малл дэлгүүрийн төв салбараас хүмүүс ирж барааг тоолж шалгаад дутаасан барааны тоог гаргасан миний хувьд тухайн барааны тоо болон үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Би байгууллагын хүмүүст сугалаанд оролцсон болон хувьдаа хэрэглэсэн талаараа бол хэлээгүй...Би хүлээн зөвшөөрч байна, би бэлнээр болон дансаар авдаг байсан. Би учруулсан хохирлоо бүрэн хүлээн зөвшөөрч байна...Надтай хамт Санжаа, Ган-Эрдэнэ гэх хүмүүс ажилладаг байсан, Санжаа, Ган-Эрдэнэ нар нь барааг хүмүүст тайлбарлаж өгөөд зарагдсан барааг хүргэж өгдөг байсан. Намайг орлогын мөнгийг авдаг талаар огт мэддэггүй байсан. Би тухайн хүмүүст орлогын мөнгийг өөрөө авдаг талаараа огт ярьж байгаагүй...Би нөхрөөсөө 4 оны 03 дугаар сард салсан бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, том хүү 7 настай, бага охин 4 настай цэцэрлэгт явдаг. Манай нөхөр намайг сугалаанд оролцдог байсан талаар мэддэггүй байсан. Бараа зарсан мөнгөө өөрийн дансаар авч байгаагаа ч хэлдэггүй байсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “Шүүгдэгч ******* нь 3 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 4 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “PC Mall” ХХК-ний салбарын касс борлуулагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 137,640,660 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин түүний завшсан гэх 137,640,660 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хэлнэ” гэсэн хохирлын хэмжээнд тодорхойлогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас 137,640,660 төгрөгийн хохирол учирсан шүүгдэгч 5 сая төгрөг төлсөн тул үлдсэн 132,640,660 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөрөөс: “******* бол PC mall компанийн Сүхбаатар салбараас борлуулалтын орлогын мөнгө завшсан үйлдэл гэм буруу дээр бид маргахгүй. Цаашид төлөхөө илэрхийлж байгаа. Яллах дүгнэлтэд дурдаад байгаа илүүдэл, дутагдлын тайлангаар гаргаад байгаа 137,640,660 төгрөгийн баримтыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Буруу байна гэдэг талаар маргаж байгаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд гэрч нарын мэдүүлгүүдийг үндэслээд *******ыг 137,640,660 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэдэг. Гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө тооллого хийхдээ программаас татсан санхүүгийн программ дээр байгаа дүнгээ үзэж тоолоод хохирлоо гаргачихдаг гэж мэдүүлсэн байдаг. Гэрчүүд мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлтэд үйлдсэн байгаа энэ үндэслэл нь дараах нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байгаа. ******* гэх хүн 6 дугаар сард уг компанид ажилд орсон. Хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад 9 дүгээр сарын 7-ны өдөр *******той касс борлуулагчийн албан тушаалтны хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл 6 дугаар сарын 7-ны өдрөөс  гурван сарын дараа. Гэвч бодит байдал дээр ******* 7 дугаар сараас эхлээд ажилд орсноос 7 хоногийн дараа касс борлуулагч хийгээд эхэлчихсэн. Үүнээс дахиад 23 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 7-оос эхлээд дэлгүүрийн менежерийн ажлыг давхар хийгээд эхэлчихсэн. Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ******* 7 дугаар сарын 7-ны өдөр касс борлуулагч болон дэлгүүрийн эрхлэгчээр ажиллаж эхлэх үед яг 100 ширхэг бараа эсвэл яг 200 ширхэг бараа өгсөн юм уу? үгүй юм уу? гэдэг асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс чухалчилж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс , гэдэг хоёр хүн тооллого хийсэн. гэдэг хүнд бараа хүлээлгэж өгсөн гэх нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ баримтууд нь өөрөө нотлох баримтын шаардлага хангах эсэх асуудал яригдана. Компанийн зүгээс тамга тэмдгээ дараад явуулсан бол нотлох баримтын шаардлага хангах байсан. Гэтэл энэ нь хуулбарласан баримт байгаа. Иймд энэ баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй тул хасуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнийг нотлох баримтаар авч үзвэл 6 сарын 28, 29 өдрүүдэд ******* эд хариуцагч биш касс борлуулагчаар ажиллаж байсан. Мөн өөрөө ажлын байрны тодорхойлолттойгоо танилцаагүй, ойлгоогүй очоод гарын үсэг зур гэхээр нь ан за гэж очоод гарын үсэг зурсан байсан. аас ажил хүлээлцэж авснаа ойлгоогүй. Бараа материал дутсан дутаагүй эсэх асуудлыг ч мэдээгүй гарын үсэг зурсан талаараа хэлдэг. Иймд шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болохгүй. Ингээд *******д бараа хүлээлгэж өгсөн нь тогтоогдоогүй байхад үнэлэх дүгнэх боломж байхгүй. Мөн 4 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 4 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүртэл тус компаниас илүүдэлд, дутагдал барааны жагсаалтын тайлан гарсан байдаг.   Энэ нь тамгатай баримт байдаг. 137 сая төгрөгийн дутагдлын тайлан байдаг. Энэ мөнгөн дүнд  үндэслэн хохирлыг тогтоох гэхээр касс болон илүүдэл дутагдлын тайлан хоёр хоорондоо зөрдөг. Яагаад дутагдсан бэ? гэхээр дутагдсан бараанаас гадна эвдэрсэн бараа хамт байгаа гэж мэдүүлж байна. Анх тоолоход 4 байсан бараа нэг нь эвдэрсэн тул хохиролд оруулна гэж байна. Гэтэл бид өнөөдөр юу ярьж байгаа вэ? гэхээр *******ыг тус компаниас завшсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн хохирлыг тогтоох ёстой. Харин эвдэрсэн, дутсан асуудлыг ярих тохиромжгүй. Илүүдэл дутагдлын ганц нотлох баримт нь өөрөө нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд өмгөөлөгчийн зүгээс шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Эвдэрсэн бараагаа дутчихсан гээд байгаа байхгүй юу. Ингээд ын дутагдуулсан бараа, дансны хуулгануудыг нэг бүрчлэн үзэхээр энд анхнаасаа байгаагүй, ын завшаагүй, 131 ширхэг 98 сая төгрөгийн барааг дутаасан байна гэх тайлан байдаг. Үүнээс үзэхээр 91 сая төгрөгийн барааг дутаасан байдаг. Үүнээс үзэхэд илүүдэл дутагдлын тайланг үнэлэх боломжгүй болчихлоо. Гар тооллогыг үнэлэх боломжгүй болчихлоо. Хохирол гэж юу вэ? 100 мянган төгрөгийн барааг зараад завшаагүй байсан бол компанийн дансанд орох байсан. Гэтэл шүүх хуралдааны явцад яригдсан. Тэр барааг 200 мянган төгрөгийн үнээр бичсэн тул 200 мянган төгрөгөөр нэхэмжилнэ. 100 мянган төгрөг д зориулаагүй үнэ, хэрэглэгчдэд зориулсан үнэ тул 200 мянган төгрөгөөр нэхэмжилнэ гээд 100 мянган төгрөг илүү нэхэж байгаа. Энэ бодит хохирол илүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бодит хохирол биш байна. Үүнээс дүгнэж үзэхээр д оногдуулсан 137 сая төгрөгт тооцох нотлох баримтыг өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тооцох боломжгүй болсон. Эвдэрсэн барааг хэрэгт оруулсан. Энэ нь гэмт хэргийн шинжгүй үйлдэл, мөн д хүлээлгэж өгсөн гээд байгаа баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ганц тооцож болох зүйл нь мөрдөгчийн тэмдэглэл байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс бэлэн мөнгөний хохирлыг тооцож бодох санал гаргасан. Энэ нь хоёр удаагийн гүйлгээ хийсэн байдаг хэдий ч төлсөн гэдэг. Бэлэн мөнгө завшсан гэдгийг хэрэгт шалгаагүй, тогтоогоогүй, завшаагүй болно. 4 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хэрэгт цугларсан нотлох баримтаар 94,727,021 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 Энэ мөнгө нь бэлэн мөнгөний орлого юм уу, кассын орлого юм уу бас тодруулж чадаагүй байдаг. Шилжүүлгийн утгаар нь шүүгээд анхны шүүх хуралдаанд гаргаж өгсөн байгаа. Цалин, бараа ирсэн тохиолдолд бараа буулгах ажилтнуудад мөнгө өгсөн байдаг, найз нөхөд хамаатан садандаа онлайнаар хувцас зарсан тэрний орлого, сугалаанд оролцож мөнгө хожсон. Эдгээр орлого нь нийлээд 14,373,880 төгрөг болдог. Ингээд үзэхээр 80,353,141 төгрөг болж байгаа. Үүнээс 20,204,650 төгрөгийг компанид төлсөн. Гэрч ******* 15 сая төгрөг болгох нь зөв юм байна гээд нотлох баримт гаргаж өгсөн. *******гийн гаргаж өгсөн нотлох баримтад лангуун дээрх үнэ зарагдсан үнийн ялгааг харж болж байгаа. Иймд 15 сая төгрөгийн хохиролд тооцож чадахгүй. Миний зүгээс үүнийг программаа холбосон юм уу гэж хардаж байна. Шүүх хэрхэн үнэлэхийг мэдэхгүй байна. Гэхдээ Оюун гэх хүний данс руу 4,550,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнийг шалгаагүй. Оюун руу шилжүүлсэн мөнгийг зарагдсан бараатай яагаад холбохгүй байгаа юм бэ? Оюун гэдэг захирлаас мэдүүлэг авахаас айгаад байгаа юм уу. Ингээд миний тооцоогоор 60,148,491 төгрөгийн хохирол учруулсан байж болох юм. Гэтэл 75 гээд надтай дүн зөрдөг. Ингээд үзэхээр гэрчийн 15 сая төгрөг. Оюунд өгсөн мөнгийг шалгаагүй болохоор дүн зөрдөг. Эрүүгийн хуульд заасан зарчим байдаг. Хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ******* 137 сая төгрөг дутагдуулах юм уу? нөгөө өмгөөлөгчийн дүгнээд байгаа 60,148,491 төгрөг дутагдуулах юм уу? эсвэл *******ын өөрийн мэдүүлээд байгаа тэр 75 сая орчим төгрөгийг дутагдуулсан юм уу? гэдэг эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа. Мөрдөн байцаалтын явцад цуглуулсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн өмнө гаргаж өгсөн баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэрч нарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдээд нотлох баримтаар үнэлэх боломжгүй болчхоод байгаа. 75 сая гэтэл шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх эсэх эргэлзээтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмаа бариад ганц үнэлэх боломжтой *******ын дансны орлого, мөрдөгчийн хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзэж тус компанид 60,148,491 төгрөгийн хохирол тогтоогдож байна гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал болон хохирол зүйлчлэлийн хувьд бол тохирсон байна гэж үзэж байгаа.  PC mall компанийн зүгээс 94 төрлийн 192 ширхэг бараа материалыг завшсан гэдэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Бараа материалын үнэ 133,326,360 төгрөг болсон байна. Хохирогчийн зүгээс нэхэмжилж хэлж байна.  Компанийн зүгээс 7 хоногтоо, улиралдаа, жилдээ хямдралын асуудлыг ярьдаг. Гэхдээ бодит үнэлгээгээрээ нэхэмжилнэ гэж байгаа. Хямдарсан үнэ хэрэглэгчид очих ёстой. Эрх мэдлээ ашиглаад байгууллагын эд хөрөнгийн завшсан. Хямдарсан үнийг тооцуулаад хохирлоо бодогдохгүй гэсэн байгаа. Үүнийг компанийн өөрийнх нь хохирлоо үнэлж байгаа үнэлгээний асуудал гэж би ойлгож байгаа. Энэ нь бодит хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа үнийн дүн гэж ойлгож байгаа.  Шүүгдэгчийн хувьд PC mall гээд компанид 6 сарын 7-оос 6 сарын 13-ний хооронд худалдааны зөвлөх, кассчин гэдэг ажлыг одоо гэдэг хүнээс авсан гэдэг нь тогтоогддог. 6 сарын 28-аас 29-ний хооронд 2 удаа үлдэгдэл дутагдлын тайлан гэдэг хүнтэй тооллого хийсэн асуудлыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Энэ нотлох баримтыг үнэлэх боломжгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна.  6 сарын 28, 29-нд хийсэн тооллогоор тухайн салбарт хэдэн төрлийн бараа байсан гэдгийг нотолж байгаа юм. Энэ хүн юм тухайн PC mall компани ажилд ороод хөдөлмөрийн гэрээ болон худалдааны зөвлөхийн гэрээг байгуулсан. Салбар нь Сүхбаатарт байгаад байдаг төв компанид хотод байдаг тийм учраас мэйлээр гэрээнийхээ загварыг явуулаад үндсэн гэрээ нь төв компани дээрээ байдаг. Үндсэн гэрээг сая шүүхэд гаргаж өгсөн. Ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд оролцоод гэрээ контракт байгуулсан. Үүнтэй холбоотой  нийгмийн даатгалын асуудлыг тухайн PC mall компани төлсөн байгаа. Үүнийг шүүхэд гаргаж өгсөн. Тухайн салбарыг хариуцаж байсан менежер болон тооллогоор ирж байгаа албан тушаалтан компанийн чиг үүрэг болон албан тушаалын нөхцөл байдлыг тайлбарласан гэдгээ өмнөх болон одоогийн шүүх хуралдаанд хэлж байна. Тайлан мэдээгээ ингэж өгнө, борлуулалтаа ингэж хийнэ, хямдралаа ингэж хийнэ шүү гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн байдлаар компаниас зааварчилгаа өгөөгүй, ажил хүлээлцээгүй, акт үйлдээгүй гэдэг байдлаар энэ шүүх хуралдаанд тайлбар мэдүүлгээ өгч байна. PC mall компани нь өөрөө ашгийн төлөө компани учраас заавар зөвлөгөөгөө маш сайн өгсөн гэж хохирогч болон гэрч нар мэдүүлдэг. 20 сая  төгрөгийг шүүгдэгчийн зүгээс компанийн ерөнхий нягтланд шилжүүлсэн гэдэг асуудал яригддаг. Үүнтэй холбоотой гэрч байцаасан, шүүхийн шинэчилсэн байцаалтаар гэрч Мөнхдавааг асуулаа. Гэтэл 20 сая төгрөг хасагдах ёсгүй мөнгө юм гэдгээ тайлбарлаж өгсөн. Энэ мөнгө нь шүүгдэгч PC mall байгаа бараа материалыг зараад тэр мөнгөө тухайн үед одоо Сүхбаатар салбарынх нь данс ажиллахгүй байсан учраас ерөнхий нягтлангийнх нь дансанд хийсэн. Энэ нь завшсан мөнгөтэй ямар ч хамаагүй талаар Мөнхдаваа гэрч мэдүүлсэн. Шүүгдэгчийн хувьд бол тухайн PC mall компанид хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол дээрээ маргадаг. Гэхдээ хэдэн  төрлийн бараа яаж зарж борлуулаад завшсан гэдэг асуудлаа ярьдаггүй. Ерөнхийдөө 75 сая төгрөг л гэж ярьдаг. Тэгэхдээ 75 сая төгрөгөө яаж хэдэн төрлийн бараанаас хасна гэдгээ мэддэггүй. Дутсан бараагаа нэхэмжилсэн. Бараа эвдэрсэн байхад шүүгдэгчээс нэхэмжиллээ гэдэг асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна.  Тухайн эд хөрөнгийг хариуцаж байгаа хүний хувьд тухайн бараа эвдрэлтэй байх юм бол төв компани руугаа 72 цагийн дотор мэдэгдээд дутагдалтай барааны тоонд оруулах юм бол энэ хохирлын асуудал өнөөдөр яригдахгүй. Нэгэнт манай компанид хохирол учруулсан байгаа учраас эвдэрсэн болон дутагдалтай бараанд орсон барааг хариуцаж байгаа хүнээс нэхэмжилнэ гэж хохирогч талаас 133 сая төгрөгийг  нэхэмжилж байгаа. Иймд 94 төрлийн 192 ширхэг бараа материалыг дутагдуулж 133,326,360 төгрөгийн хохирлыг учруулсан байгаа учраас буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүгдэгч *******ыг 3 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 4 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “PC Mall” ХХК-ний салбарын касс борлуулагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хууль зүйн ойлголтоор “Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

 

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог билээ.

 Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь “PC Mall” ХХК-ийн  салбарын касс борлуулагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох бараа бүтээгдэхүүнийг хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцаж байсан буюу түүний өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байсан хийгээд түүний хувьд зөвшөөрөлгүйгээр бусдад өгөх, худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ.

 

 Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч *******ын, хохирогч “PC Mall” ХХК-аас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулан завшиж тухайн байгууллагад нийт 81,038,840 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ их хэмжээний хохирол " гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;” ойлгоно гэж заасан ба шүүгдэгч *******ын үйлдлээс бусдад 81,038,840 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан их хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.

 

Шүүгдэгч ******* нь “PC Mall” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 81,038,840 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******ыг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

2.2. Хохирол, хор уршгийн талаар

 

Прокуророос шүүгдэгч *******ыг “PC Mall” ХХК-ний салбарын касс борлуулагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 137,640,660 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Тус хэрэгт хохирлыг хэмжээг тогтоохдоо дутагдсан бараа, эд зүйлд шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй хийгээд шүүхээс хуульд заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор нэг удаа хойшлуулж шинжээч томилж үнэлгээ гаргуулахаар прокурорт даалгаж шийдвэрлэсэн атал шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа огт хийгдээгүй болохыг дурдъя.

 

Мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирлын хэмжээг тогтоохдоо илүүдэл дутагдлын тайлан, бараа материалын тооллогын баримтыг үндэслэн гаргасан нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, шүүх хуралдааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн *******ий “... салбар татан буулгах үед хайрцаггүй бараа зөндөө байсан. Ус алдсан хайрцаг сав норсон, мөн ашиглах боломжгүй бараа зөндөө байсан. Тооллого хийхдээ хайрцаггүй, хайрцагтай барааг бүгдийг нь шалгаж авсан. Гэтэл эвдэрсэн бараа гарч ирсэн, түүнийг дутагдсан бараанд оруулсан... эвдэрсэн барааг эсвэл засвар үйлчилгээ хэрэгтэй барааг цаг тухайд нь засварт өгч даатгалд хөөцөлдөж засварлах арга хэмжээ аваагүй цаг хугацаа алдсан байсан. Ийм үйл ажиллагаа хийгдээгүй тул дутсан бараанд тооцсон...” гэх,

            гэрч *******гийн “...ын байгууллагад учирсан хохирлын дүнг тогтоохдоо дутсан барааг үндсэн үнээр тогтоосон, гараар тоолсон баримт, программ хоёр хоорондоо таардаг...” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд үлдэгдэл бараанд тооллого хийсэн комисс эвдэрсэн, элэгдэж хорогдсон бараа бүрийг  илүүдэл дутагдлын тайланд оруулж, шүүгдэгчийн учруулсан хохирол дээр нэмж тооцсон болох нь тогтоогдож байна. Мөн бараа материалын тооллого болон илүүдэл дутагдлын тайлан нь хоорондоо зөрүүтэй, хохирол бодитой эсэхэд эргэлзээ үүсэхээр байх бөгөөд илүүдэл дутагдлын тайланд тусгагдсан үнэлгээг шууд хохирлын хэмжээ гэж авч үзэх боломжгүй ба гэрч нар уг тайланд эвдэрсэн бараа бүтээгдэхүүнийг оруулсан талаар мэдүүлжээ.

            Мөн тухайн хэрэгт анх *******ыг ажил хүлээн авахад хэдэн нэр төрлийн барааны үлдэгдэлтэй байсан, түүнд хичнээн нэр төрлийн бараа хүлээлгэж өгсөн талаарх нотлох баримт авагдаагүй бөгөөд илүүдэл дутагдлын тайланд тусгагдсан бараа бүр *******ын завшсан бараа гэж үзэх боломжгүй байна.

 

            Иймд хэрэгт авагдсан илүүдэл дутагдлын тайлан, бараа материалын тооллогын баримт зэргийг талуудын хүсэлтээр нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл тогтоогдсон тул тухайн нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

 

Шүүгдэгч *******ын ХААН банкны 5168136820 тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлээр 3 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 4 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд 94,727,021 төгрөгийн орлого орсон болох нь тогтоогдох ба үүнээс тус компанид хамааралтай бараа бүтээгдэхүүний нэршилтэй орлого болох 81,038,840 төгрөгийн орлогыг “PC mall” ХХК-нд учруулсан хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.

Дээрх хохирлоос шүүгдэгч нь 5,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар / 2-р хх-н 14х / нотлогдож байх тул үлдэгдэл 76,038,840 төгрөгийг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Улаанбаатар хотоос шүүх хуралдаанд ирж буцсан унаа, байрны зардлыг нэхэмжилж баримтаар гаргаж өгсөн 685,700 төгрөгийг нийт 76,724,540 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, “PC Mall” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд илүүдэл, дутагдлын тайлан, борлуулагчийн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, данс хаагдсан тухай баримт, өглөгийн дэлгэрэнгүй тайлан зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн ба ингэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаас хасаж шийдвэрлэв.

 

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

3.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “ ...шүүгдэгч *******ын хувийн байдал, хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буруутгагдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдож үйлдсэн. Мөн энэ хэргийн үйл явцад буюу ажил хүлээлцэх байдал сул байсан зэрэг байдал нь хэрэг гарах нөхцөл болсон. Мөн шүүгдэгч өөрөө хэргээ илчилж шалгуулсан. Мөн ******* нь 4, 8 настай хоёр бага насны хүүхдийн хамт, ээжийн хамт амьдардаг. Одоо цэцэрлэгт ажилладаг хэдий ч банк бус санхүүгийн байгууллагад өр нэхэгчийн ажилд цагийн ажил хийж байгаа. Одоо цалингийн зээл авахаар үзэхэд 25 сая төгрөгийн зээл авах боломж байгаа. Эхний ээлжид 20 сая төгрөгөө төлөөд үлдэгдэл хохирлоо хувааж төлнө гэж байгаа. Иймд ажил төрөл эрхэлдэг тул торгох ялыг эдлэх боломжтой гэж үзэж байгаа. Шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Хүдэр: “Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг сонслоо. Шүүхийн шатанд хохирол 5 сая төгрөг төлсөн. Шүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгосон. Тухайн компанид өөрөө мэдэгдсэн гэж хэлж байна. Үүнийг компани илрүүлээд наашаа тооллого ирэх үед өөрөө захирал руугаа мэйл бичсэн байдаг. Хэрвээ шалгалт хийж тооллого хийгээгүй бол цаашид хэдэн төгрөгийн хохирол учрах эсэх нь эргэлзээтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 10,000,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Гэтэл тус компанид 75 сая төгрөгийн хохирол төлөхөөр байгаа. Иймд түүний эдийн засгийн байдалд хүнд тусах байх гэж үзэж байна. Шүүгдэгчид хорих ял оногдуулах санал гаргаж байна. Хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хохирол дээр маргаж байгаа нь гэмших байдал харагдахгүй байна гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

3.2 Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролд 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд цаашид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, бага насны хүүхдүүд болон эхийн хамт амьдардаг, тогтмол ажил эрхэлдэг зэрэг нь бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

3.3 Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгчид шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Нэргүйн ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2  дахь  хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг 11000 (арван нэгэн мянга) 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд ялтан *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 76,724,540 төгрөгийг гаргуулж хохирогч “PC mall” ХХК-нд олгосугай.

 

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохиролд 5.000.000 төгрөг төлсөн болохыг тус  тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Хохирогч Ц.Сүхбаатарын: “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд охин зээ хүүгийн хамт амьдардаг юм. Манай мал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг Хар овоо гэх газарт байдаг юм. Би 3 оны 05 дугаар сард 15-нд үхрээ тоолж үзэхэд 102 тооны үхэр байсан. Тэрнээс хойш 4 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тоолоход 7-н тугалтай үнээ дутсан юм. Тэгээд би малчнаасаа асуухад энэ өвөл үхсэн гэж байсан. Тухайн өвөл манай нутгаар цас зуд гайгүй ядарсан гэх 8-н үхрийн сумын төвд авчирч бордсон. Үлдсэн үхрүүд нь гайгүй байсан. Тэгээд нийт манай үхрээс 7-н тугалтай үнээ буюу 14-н үхэр дутахаар нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. ...Миний алдсан гэх үхрүүд буюу үнээнүүд нь 2 чих араасаа ганзага имтэй. Тугалууд нь имгүй байсан. Мухар хүрэн халзан үнээ, мухар хар гунж, хондлой цагаан хар тарлан гунж, шовгор эвэртэй улаан үнээ, магнай цагаан хар гунжин үнээ, улаан үнээ, сартай хар үнээ нар бүгд тугалтайгаа байсан. ... Би тухайн тугалтай үнээгээ зах зээлийн ханшаар үнэлнэ. ...Манай үхрийг 3 дугаар багийн иргэн Сүхбаатар овогтой Чинбат гэх хүн маллаж байгаа. С.Чинбат нь аавынхтайгаа цуг байдаг. ...Миний үхрүүд цасанд үхсэн гэх боловч үхсэн гэх сэг зэм нь байхгүй байна. Тиймд миний үхрийг хүн хулгайлсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 х/,

 

Хохирогч Ц.Сүхбаатарын дахин өгсөн: “...Миний хохирлыг Э.Чинбат нь барагдуулсан зүйл байхгүй. ...Надад сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...Би тухайн үед алдсан гэх үхрээ нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 09 х/,

 

Хохирогч Ц.Сүхбаатарын дахин өгсөн: “...Би өөрийн 14 тооны үхрийг зүсээр нь буцааж эргүүлэн олж авсан. Би өөрийн 14 тооны үхрээ тоо ёсоор нь хүлээж авсан тул надад гаргах гомдол санал хүсэлт байхгүй. ...би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 х /,

 

Иргэний нэхэмжлэгч А.Жанчивын: “...Би 4 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн Сүхбаатар гэх хүн таараад үхэр худалдан авах уу? Би үхэр зарах гээд явж байна гэж хэлсэн юм. Тэгэхээр би Сүхбаатарт хандан ямар нэгэн хулгайн үхэр мал биш биз, би хулгайн үхэр мал огт авахгүй шүү гэж хэлэхэд Сүхбаатар миний өөрийн үхэр байгаа юм. Надад мөнгөний хэрэг гараад үхэр зарах гэж байгаа юм гэхээр нь би Сүхбаатарт хандан тугалтай үнээ авна мал болгох гаж байгаа юм гэхэд Сүхбаатар миний машинд сууж Эрдэнэцагаан сумаас урагш ойролцоогоор 15 км газар яваад “Хар овоо” гэх газарт очоод гэрийн гадаа зогсоход 1 залуу байсан. Тухайн залууг би сайн танихгүй.

Тухайн үхрүүдийг би ачаад Эрдэнэцагаан сумын төв рүү орж мөнгийг нь шилжүүлэх гэсэн боловч тухайн үед миний интернэт банк гацаад байхаар нь би өөрийн эхнэр болох У.Энхчимэгээр дамжуулан 6,4000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би худалдан авсан үхрүүдээ сумын төвөөс баруун тийш ойролцоогоор 50 км газарт байх өөрийн мал дээрээ аваачиж тавьсан юм.

4 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар нь миний утасны дугаар болох 99519620 дугаар руу залгаж би танд дахиад 2 үнээ зармаар байна та ирж авч чадах уу? гэж ярихаар нь би Сүхбаатарт хандан би өнөөдөр очиж чадахгүй гэхэд Сүхбатаар надад хандан та тэгвэл эхлээд 1 үхрийн мөнгө шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би 1 үхрийн мөнгө болох 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн.

Тэгээд би 4 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би Эрдэнэцагаан сум руу очоод Сүхбаатартай суман дээр уулзаад миний ачааны машинтай сумаас урд зүгт байх “Хар овоо” гэх газарт очиход гэрт нь урд нь байсан танихгүй залуу байсан. Тэгээд тэр хоёр үхрээ хурааж ирээд хашаад улаан зүсмийн үнээ тугалтай эрээн нүүртэй улаан үнээ тугалтай нийт 4 үхэр ачсан. Тэгээд би үлдсэн мөнгө болох 1,300,000 төгрөгийг Сүхбаатарт өгөх ёстой байсан боловч тухайн үед миний дансанд 1,200,000 төгрөг байж таараад би 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн.

...Надад анх Сүхбаатар гэх хүн л үхэр заръя гэж ирсэн. Мөн намайг Сүхбаатар аймагт байхад Сүхбаатар нь над руу утсаар ярьж тухайн үхрүүдийг зарсан.” гэх,

 Гэрч М.Нарантунгалагийн: “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд сургуулийн 2 хүүхэд хараад гэртээ байж байдаг юм. Манай хүү Э.Чинбат нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг Хар овоо гэх газарт Ц.Сүхбаатар үхэр адууг хөлсөөр хардаг юм.

4 оны 05 дугаар сарын 09-ний өдөр намайг Эрдэнэцагаан сумын төвд гэртээ байхад өдөр 13 цаг 40 минутын орчимд миний Хаан банкны дансанд 6.400.000 мянган төгрөгийн гүйлгээ орж ирэхээр нь би хүү 3. Чинбат руу залгаад юун их мөнгө орж ирж байгаа юм бэ гэж асуухад Э.Чинбат нь хүн намайг бяруу аваад өгөөч гэж мөнгө хийсэн юм гэж байсан. Тэгэхээр нь би Сүхбаатар руу залгаад юу их мөнгө ороод ирэв ээ гээд уурлахад Сүхбаатар нь надад хэлэхдээ Э.Чинбат намайг хэдэн үхэр борлуулаад өгчих гэхээр нь Ц.Сүхбаатар өвгөний үхрээс 5-н тугалтай үнээ борлуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад үхрээ буцааж авчир энэ мөнгийг буцаагаад явуул гэхэд үхрийг нь өгөөд явуулсан одоо өнгөрсөн гэж байсан. Тэгэхээр нь би буцаагаад Э.Чинбат хүү рүүгээ залгаад чи Сүхбаатар өвгөний үхрээ зарсан юм уу гэхэд Э.Чинбат тиймээ гэж байсан. Тэгээд би тэрнээс хойш тэр хоёрыг үхрээ авчир гээд байхад үгэнд орохгүй хөдөлж өгөхгүй байсан. Тэрнээс хойш 4 оны 05 дугаар сарын 26-н болон 29-ний өдрүүдэд дахиад үхрийн мөнгө болох 1.300.000, 1.200.000 мянган төгрөг орж ирэхээр би дахиад асуухад Э.Чинбат нь би өөрийнхөө тугалтай үнээг зарсан гэж байсан. ...Тухайн үед Э.Чинбат нь намайг та банкныхаа виза картыг өгчих, гээд аваад гарсан. Тухайн үед нь Чинбат нь хүнд өртэй байсан тэр өрөө өгсөн байх гэж бодож байна. ...Би тухайн мөнгөнөөс авч хэрэглэсэн зүйл байхгүй. ...Э.Чинбат нь тухайн хүний малыг 0 оноос хойш харж байгаа юм. ...Э.Чинбат, Г.Сүхбаатар хоёр нь тухайн үед Ц.Сүхбаатар гэх хүний үхрээс 7-н тугалтай үхэр буюу 14 тооны үхэр зарсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/,

 

Гэрч У.Энхчимэгийн: “...Би Сүхбаатар аймгийн суманд нөхөр ээжийн хамт амьдардаг юм. Манай нөхөр болох А.Жанчив бид хоёр малтай болох гээд үхэр авна гээд фейсбүүк дээр зар тавьсан юм. Тэгээд 4 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд явж байгаад 13 цаг 40 минутын орчим над руу утсаар залгаад тугалтай үнээ авч байгаа юм аа би энэ данс руу 6.400.000 мянган төгрөг шилжүүлчих гээд 5642053570 дансыг өгөхөөр нь би тухайн данс руу 6.400.000 мянган төгрөг “uher une” гээд шилжүүлсэн. ...Тухайн үед надад тэр талаар хэлээгүй. Тугалтай үнээ авч байна гэж байсан. Өөр ямар нэг юм яриагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 х/,

 

 Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 4 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2402285 дугаартай “...1. . Хязаалан дөнжний зах зээлийн үнэ цэнэ нь 1,203,333.33 буюу бүхэлчилбэл 1,203,000.00 / нэг сая хоёр зуун гурван мянган төгрөг байна гэж дүгнэж байна. 2. 6 тооны тугалтай үнээний зах зээлийн үнэ цэнэ нь 10,000,000.00/ арван сая /төгрөг байна гэж дүгнэж байна. Нийт шинжилгээний объектын зах зээлийн үнэ цэнэ нь 11,203,333.3 буюу бүхэлчилбэл 11,203,00.00 / арван нэгэн сая хоёр зуун гурван мянган /төгрөг байна гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-39 х/,

 

М.Нарантунгалагийн Хаан банкны 5642053570 тоот дансны дэлгэрэнгүй хуулга болон арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 93-111 х /,

 

 Г.Сүхбаатарын Хаан банкны 5031727057 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 112-122 х/,

 

Яллагдагч Э.Чинбатын: “...Би Сүхбаатар гэх хүний үхэр адууг 0 оноос маллах болсон юм. Би хүнд мөнгөний өртэй байсан мөн зээлтэй байсан болохоор 4 оны 05 дугаар сарын эхээр Ц.Сүхбаатарын үхрээс хэдэн үхэр заръя гэж бодоод хойд аав Г.Сүхбаатартаа мал авах хүн байвал би хэдэн үхэр зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд удалгүй аав сумаас нэг малын ченж дагуулаад ирэхээр нь би өөрийн хариулж байсан Ц.Сүхбаатарын эзэмшлийн үхрээс тугалтай үнээ 4, тугаллах үнээ 1-ийг зараад зарсан мөнгийг нь ээж Нарантунгалагийн дансыг өгч шилжүүлж авсан, тухайн үед хойд аав Сүхбаатар нь намайг хүний үхрээс өгч байгааг мэдэж байсан. Тэгээд мөн хэд хоногийн дараа ахиж Жанчивт тугалтай үнээ 2-ийг зарсан ба би тухайн мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг нь хойд аав Сүхбаатартаа өгсөн. Би хойд аав Сүхбаатартай нийлж 7 тугалтай үнээ буюу 14 тооны үхрийг Жанчивт үхэр зарж 8,900,000 төгрөг авсан. Би өөрийн гэм буруугаа ухамсарлаж Жанчивт мөнгийг нь буцааж өгсөн ба Жанчиваас 7 тугалтай үнээг аваад Ц.Сүхбаатарт эргүүлэн өгсөн. ...Би дэлгүүрт өртэй байсан болохоор өрөндөө өгсөн бас хүнээс мөнгө зээлсэн байсан болохоор тэр өрөндөө өгсөн. ...Би бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. ...Ц.Сүхбаатарын малыг маллаад сарын 400,000 төгрөгийн цалин авдаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 х/,

 

Яллагдагч Г.Сүхбаатарын: “...Манай дагавар хүү Чинбат нь 0 оноос эхлэн Сүхбаатар гэх хүний 102 тооны үхрийг маллах болсон юм. 4 оны 05 дугаар сарын эхээр манай хүү Чинбат надад хэдэн үхэр борлуулмаар байна зээл зуул нэхэгдээд байна гэсэн болохоор нь би мал мах авдаг Жанчивтай холбогдоод Жанчивын хамт Чинбатын хариулдаг үхэр дээр очоод тугалтай үнээ 4, тугаллах үнээ 1-ийг зараад зарсан мөнгийг нь эхнэр Нарантунгалагийн дансыг өгч шилжүүлж авсан. Тэгээд мөн хэд хоногийн дараа дахиж Жанчивт тугалтай үнээ 2-ийг зарсан ба тухайн мөнгийг мөн эхнэр Нарантунгалагийн данс руу нь шилжүүлэн авсан. Чинбат нь надад тухайн мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг өгсөн. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж Сүхбаатарын 7 тугалтай үнээ буюу 14 тооны үхрийг нь Жанчиваас аваад буцааж өөрт нь бүрэн гүйцэд хүлээлгэн өгсөн. Харин Жанчивт үхэр зарж авсан 8,900,000 төгрөгөө Жанчивт бүрэн төлж барагдуулсан. ...Би тухайн үхрүүдийг Ц.Сүхбаатарын үхрүүд болохыг нь мэдэж байсан. Манай дагавар хүү Чинбат нь Сүхбаатарын үхрүүдийг малладаг ба тэдний үхрүүд нь хоёр чих нь араасаа ганзага имтэй үхрүүд байдаг ба тухайн зарсан үхрүүд бүгд хоёр чих араасаа ганзага имтэй үхрүүд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 х/

 

Э.Чинбатын  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 56 х/,

 

Г.Сүхбаатарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 87 х/,

 

Г.Сүхбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хх-ийн 60-63 х/,

 

Э.Чинбатын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хх-ийн 81-83 х/,

 

Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 93-122 х/

 

Хохирогч А.Жанчивын прокурорын  газарт гаргасан хохирол төлбөр авсан гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 133 х/  зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч  Э.Чинбат, Г.Сүхбаатар нар нь бүлэглэн 4 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 4 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг "Хар овоо" гэх газарт иргэн Ц.Сүхбаатарын итгэмжлэн хариуцуулан өгсөн бод малаас 14 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж, 11,203,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь

 

Иргэний нэхэмжлэгч А.Жанчивын: “...Би 4 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн Сүхбаатар гэх хүн таараад үхэр худалдан авах уу? Би үхэр зарах гээд явж байна гэж хэлсэн юм. Тэгэхээр би Сүхбаатарт хандан ямар нэгэн хулгайн үхэр мал биш биз, би хулгайн үхэр мал огт авахгүй шүү гэж хэлэхэд Сүхбаатар миний өөрийн үхэр байгаа юм. Надад мөнгөний хэрэг гараад үхэр зарах гэж байгаа юм гэхээр нь би Сүхбаатарт хандан тугалтай үнээ авна мал болгох гаж байгаа юм гэхэд Сүхбаатар миний машинд сууж Эрдэнэцагаан сумаас урагш ойролцоогоор 15 км газар яваад “Хар овоо” гэх газарт очоод гэрийн гадаа зогсоход 1 залуу байсан. Тухайн залууг би сайн танихгүй.

Тухайн үхрүүдийг би ачаад Эрдэнэцагаан сумын төв рүү орж мөнгийг нь шилжүүлэх гэсэн боловч тухайн үед миний интернэт банк гацаад байхаар нь би өөрийн эхнэр болох У.Энхчимэгээр дамжуулан 6,4000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би худалдан авсан үхрүүдээ сумын төвөөс баруун тийш ойролцоогоор 50 км газарт байх өөрийн мал дээрээ аваачиж тавьсан юм.

4 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар нь миний утасны дугаар болох 99519620 дугаар руу залгаж би танд дахиад 2 үнээ зармаар байна та ирж авч чадах уу? гэж ярихаар нь би Сүхбаатарт хандан би өнөөдөр очиж чадахгүй гэхэд Сүхбатаар надад хандан та тэгвэл эхлээд 1 үхрийн мөнгө шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би 1 үхрийн мөнгө болох 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн.

Тэгээд би 4 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би Эрдэнэцагаан сум руу очоод Сүхбаатартай суман дээр уулзаад миний ачааны машинтай сумаас урд зүгт байх “Хар овоо” гэх газарт очиход гэрт нь урд нь байсан танихгүй залуу байсан. Тэгээд тэр хоёр үхрээ хурааж ирээд хашаад улаан зүсмийн үнээ тугалтай эрээн нүүртэй улаан үнээ тугалтай нийт 4 үхэр ачсан. Тэгээд би үлдсэн мөнгө болох 1,300,000 төгрөгийг Сүхбаатарт өгөх ёстой байсан боловч тухайн үед миний дансанд 1,200,000 төгрөг байж таараад би 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн.

...Надад анх Сүхбаатар гэх хүн л үхэр заръя гэж ирсэн. Мөн намайг Сүхбаатар аймагт байхад Сүхбаатар нь над руу утсаар ярьж тухайн үхрүүдийг зарсан.” гэх,

 Гэрч М.Нарантунгалагийн: “... Тэгэхээр нь би Сүхбаатар руу залгаад юу их мөнгө ороод ирэв ээ гээд уурлахад Сүхбаатар нь надад хэлэхдээ Э.Чинбат намайг хэдэн үхэр борлуулаад өгчих гэхээр нь Ц.Сүхбаатар өвгөний үхрээс 5-н тугалтай үнээ борлуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад үхрээ буцааж авчир энэ мөнгийг буцаагаад явуул гэхэд үхрийг нь өгөөд явуулсан одоо өнгөрсөн гэж байсан. Тэгэхээр нь би буцаагаад Э.Чинбат хүү рүүгээ залгаад чи Сүхбаатар өвгөний үхрээ зарсан юм уу гэхэд Э.Чинбат тиймээ гэж байсан. Тэгээд би тэрнээс хойш тэр хоёрыг үхрээ авчир гээд байхад үгэнд орохгүй хөдөлж өгөхгүй байсан. Тэрнээс хойш 4 оны 05 дугаар сарын 26-н болон 29-ний өдрүүдэд дахиад үхрийн мөнгө болох 1.300.000, 1.200.000 мянган төгрөг орж ирэхээр би дахиад асуухад Э.Чинбат нь би өөрийнхөө тугалтай үнээг зарсан гэж байсан...гэх,

Гэрч У.Энхчимэгийн: “...Би Сүхбаатар аймгийн суманд нөхөр ээжийн хамт амьдардаг юм. Манай нөхөр болох А.Жанчив бид хоёр малтай болох гээд үхэр авна гээд фейсбүүк дээр зар тавьсан юм. Тэгээд 4 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд явж байгаад 13 цаг 40 минутын орчим над руу утсаар залгаад тугалтай үнээ авч байгаа юм аа би энэ данс руу 6.400.000 мянган төгрөг шилжүүлчих гээд 5642053570 дансыг өгөхөөр нь би тухайн данс руу 6.400.000 мянган төгрөг “uher une” гээд шилжүүлсэн. ...Тухайн үед надад тэр талаар хэлээгүй. Тугалтай үнээ авч байна гэж байсан. Өөр ямар нэг юм яриагүй.” гэх,

 Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 4 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2402285 дугаартай “...1. . Хязаалан дөнжийн зах зээлийн үнэ цэнэ нь 1,203,333.33 буюу бүхэлчилбэл 1,203,000.00 / нэг сая хоёр зуун гурван мянган төгрөг байна гэж дүгнэж байна. 2. 6 тооны тугалтай үнээний зах зээлийн үнэ цэнэ нь 10,000,000.00/ арван сая /төгрөг байна гэж дүгнэж байна. Нийт шинжилгээний объектын зах зээлийн үнэ цэнэ нь 11,203,333.3 буюу бүхэлчилбэл 11,203,00.00 / арван нэгэн сая хоёр зуун гурван мянган /төгрөг байна гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт,

М.Нарантунгалагийн Хаан банкны 5642053570 тоот дансны дэлгэрэнгүй хуулга болон арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,

 Г.Сүхбаатарын Хаан банкны 5031727057 тоот дансны дэлгэрэнгүй хуулга,

Яллагдагч Э.Чинбатын: “...Би Сүхбаатар гэх хүний үхэр адууг 0 оноос маллах болсон юм. Би хүнд мөнгөний өртэй байсан мөн зээлтэй байсан болохоор 4 оны 05 дугаар сарын эхээр Ц.Сүхбаатарын үхрээс хэдэн үхэр заръя гэж бодоод хойд аав Г.Сүхбаатартаа мал авах хүн байвал би хэдэн үхэр зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд удалгүй аав сумаас нэг малын ченж дагуулаад ирэхээр нь би өөрийн хариулж байсан Ц.Сүхбаатарын эзэмшлийн үхрээс тугалтай үнээ 4, тугаллах үнээ 1-ийг зараад зарсан мөнгийг нь ээж Нарантунгалагийн дансыг өгч шилжүүлж авсан, тухайн үед хойд аав Сүхбаатар нь намайг хүний үхрээс өгч байгааг мэдэж байсан гэх,

Яллагдагч Г.Сүхбаатарын: “... 4 оны 05 дугаар сарын эхээр манай хүү Чинбат надад хэдэн үхэр борлуулмаар байна зээл зуул нэхэгдээд байна гэсэн болохоор нь би мал мах авдаг Жанчивтай холбогдоод Жанчивын хамт Чинбатын хариулдаг үхэр дээр очоод тугалтай үнээ 4, тугаллах үнээ 1-ийг зараад зарсан мөнгийг нь эхнэр Нарантунгалагийн дансыг өгч шилжүүлж авсан...” гэх хуулга зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч *******нар нь  шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э. Чинбат нь Г.Сүхбаатартай бүлэглэн 4 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 4 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг "Хар овоо" гэх газарт иргэн Ц.Сүхбаатарын итгэмжлэн хариуцуулан өгсөн бод малаас 14 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж, 11,203,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, түүнчлэн шүүх хуралдааны явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад Э.Чинбат, Г.Сүхбаатар нар нь өөрийн үйлдлийг хууль бус боохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, бусдад хор уршиг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.  Иймд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... ” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “...Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Мөн нотлох баримтуудаар гэм буруутай нь нотлогдож байгаа тул гэм буруугийн маргаан байхгүй ...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

“ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд хамаарах юм.

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Э.Чинбат, Г.Сүхбаатар  нар тухайн цаг хугацаанд иргэн Ц.Сүхбаатарын малыг маллаж байсан бөгөөд тухайн малыг    бусдад худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ. 

Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч Э.Чинбат, Г.Сүхбаатар нар хохирогч Ц.Сүхбаатарын малыг  хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас  нийт 11,203,000  төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2." үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Чинбат, Г.Сүхбаатар  нарын үйлдлээс бусдад 11,203,000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан үлэмж хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч Ц.Сүхбаатарт хохирол учирсан нь шүүгдэгч Э.Чинбат, Г.Сүхбаатар нар нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох малыг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсан нь гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

 

Шүүгдэгч Э.Чинбат, Г.Сүхбаатар нар дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч Э.Чинбат, Г.Сүхбаатар нар  бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хохирогч Ц.Сүхбаатарын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох малыг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсан нь хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Улсын яллагчаас Э.Чинбат, Г.Сүхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Чинбат, Г.Сүхбаатар нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Сүхбаатар, Э.Чинбат нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Б.Сүхбаатар, Э.Чинбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх саналтай байна. 

Шүүгдэгч Б.Сүхбаатар, Э.Чинбат нар нь хохирогчид хохирол төлбөрийг төлсөн байна.

Шүүгдэгч нарыг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт битүүмжилсэн, хураан авсан эд зүйлгүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна ...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих зохицуулалттай. Манай үйлчлүүлэгч нарын гэм буруутай нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ талаар шүүгдэгч нар үнэн зөвөөр  мэдүүлж хохирлоо төлж барагдуулсан. Шүүгдэгч нар нь анх удаа энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн. Эрдэнэцагаан сумын нутагт мал маллан амьдардаг. Б.Сүхбаатар нь Э.Чинбатын ээжтэй хамт амьдардаг. Шүүгдэгч нар Сүхбаатар аймгийн төв дээр ялыг эдлэх тул мал, ар гэрийн асуудал хүндэрнэ. Иймд шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Шүүгдэгч нар сард нэг удаа ирж бүртгүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн иргэний нэхэмжлэгч болон хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг нэмж дурдъя ...” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа, мал маллан амьдардаг зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар, Э.Чинбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.

 

Шүүгдэгч Б.Сүхбаатар, Э.Чинбат нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ” ялтай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзвэл шүүгдэгч Б.Сүхбаатар, Э.Чинбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрхэд хамаарах хийгээд хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзнэ.

 

Иймд шүүх прокурорын гаргасан саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нарыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Сүхбаатар, Э.Чинбат нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.Сүхбаатарт  11,203,000 төгрөгийн, хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Болор-Үнэлгээ” ХХК-ны 4 оны 10 дугаар сарын 13-ны  өдрийн 2402285 дугаартай дүгнэлтээр долоон үхрийн зах  зээлийн үнэлгээ нь 11,203,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд  энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.

 

Шүүгдэгч *******нь хохирогч Ц.Сүхбаатарт 11,203,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Ц.Сүхбаатарын 7 тугалтай үнээ буюу 14 тооны үхрийг биет байдлаар буцааж өгсөн болох нь хохирогч Ц.Сүхбаатартай утсаар ярьсан тэмдэглэлээр,  иргэний нэхэмжлэгч А.Жанчивт учирсан 9,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь түүний цагдаагийн газарт гаргасан “ Г.Сүхбаатарын 14 үхрийн төлбөрт 1 тугалтай үнээг 1,300,000 авч үлдэгдэл 7,700,000  төгрөгийг бэлэн  мөнгөөр авсан нь үнэн болно” гэх хүсэлт   зэргээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч *******нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.